| 2020 оны 05 сарын 18 өдөр Дугаар 183/ШШ2020/01317 Улаанбаатар хот МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Нэхэмжлэгч: .... дүүргийн 2 дугаар хороо, оршин суух, овогт Х.гийн Я. /РД:/, Нэхэмжлэгч: .... дүүргийн 2 дугаар хороо, оршин суух, овогт Х.гийн Яд /РД:/, Нэхэмжлэгч: .... дүүргийн 2 дугаар хороо, оршин суух, овогт С.ын Э. /РД:НЩ60020562/ нарын нэхэмжлэлтэй, Хариуцагч: .... дүүргийн 2 дугаар хороо, оршин суух, овогт Б.ын Э. /РД:/-д холбогдох, Нэхэмжлэгч Х.Я. .... дүүргийн 1 дүгээр хороо, 2-10 тоот хаягт байрлах, 440,990 м.кв талбайтай Х. худалдааны төвийн барилгын 43,6 хувийг, Х.Яд нь тус худалдааны төвийн барилгын 4 хувийг тус тус өмчлөх эрхтэй болохыг, .... дүүргийн 2 дугаар хороо, 18 дугаар байрны ...., .... тоот 2 орон сууцны 25, 25 хувь буюу 50 хувийг Х.Яд, С.Э. нар хамтран өмчлөх эрхтэй болохыг тус тус тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв. Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.Я., Х.Яд, С.Э., нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Г., Б., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А., Ж., хариуцагчийн өмгөөлөгч С., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золжаргал нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь: Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Бидний хэдэн ахан дүүс 2000 оноос хойш гэр бүлийн дундын бизнес эрхэлж байсан. Энэ хугацаанд .... дүүрэг 2 дугаар хороо, 18 дугаар байрны .... тоот хаягт байрлах 2 өрөө орон сууцны зориулалттай, Үл хөдлөх хөрөнгийн эрхийн бүртгэлийн гэрчилгээний .... дугаар, эрхийн улсын бүртгэлийн Ү-.... дугаартай үл хөдлөх хөрөнгө, .... дүүрэг 2 дугаар хороо, 18 дугаар байрны .... тоот хаягт байрлах 1 өрөө орон сууцны зориулалттай, Үл хөдлөх хөрөнгийн эрхийн бүртгэлийн гэрчилгээний .... дугаар, эрхийн улсын бүртгэлийн Ү-.... дугаартай хөдлөх хөрөнгүүдийг худалдан авсан. Мөн 2011 онд .... дүүрэг, 1 дүгээр хороо, 2-10 тоот хаягт байрлах, Үл хөдлөх хөрөнгийн эрхийн бүртгэлийн гэрчилгээний .... дугаартай, эрхийн улсын бүртгэлийн Ү-.... дугаартай 440.990 м.кв талбайтай Х. худалдааны төвийн барилгыг барьж ашиглалтанд оруулсан. Энэхүү худалдааны төвийг барьж ашиглалтанд оруулсан шалтгаан нь бид гэр бүл, ах дүүсийнхээ амьдрал ахуйг сайжруулах зорилгоор хамтын бизнесээ өргөжүүлж тогтвортой ажиллуулах, хамтран ашигтай ажиллахаар ах дүүсийнхээ бүх төрлийн санхүү мөнгөний болоод эд материал, хүн хүчний бүхий л бололцоогоо хамтран дайчилж ажилласаар ирсэн. Барилгыг барьж ашиглалтанд оруулах хөрөнгө санхүүгийн асуудлыг нэхэмжлэгч бид бүхэн өөрсдийн нөөц бололцоогоо шавхахын зэрэгцээ, өөрсдийн нэрээр банк, санхүүгийн байгууллагаас бизнесийн, хэрэглээний, цалингийн, тэтгэвэрийн гэх мэт бүх төрлийн зээл авч барилгад шаардлагатай хөрөнгө бизнест шаардлагатай хөрөнгө оруулалтын асуудлыг хамтран шийдвэрлэж ирсэн. Бид гэр бүлийн хамтын бизнесээ өргөжүүлэх зорилгоор анх Киопарис нэртэй ЗБНөхөрлөл байгуулж, дараа нь Киопарис ХХК болгон зохион байгуулалтын хэлбэрийг өөрчилж, анхны үүсгэн байгуулагчаар нь бид бүхэн бүртгэгдэж байсан. Бидний хамтын бизнес дүү Х.....ийг нас барах хүртэл хэвийн хамтын ажиллагаатай байсан. Гэтэл дүүг маань нас барсны дараа түүний эхнэр биднийг Х. худалдааны төвийн үйл ажиллагаанд огт оролцуулахгүй, биднийг огт үүрэг оролцоогүй мэтээр хандаж байгаад хөрөнгө мөнгө, олон жилийн хөлс хөдөлмөрөө шингээж, сэтгэл зүрх гаргаж ирсэн бидний хувьд маш их гомдолтой байна. Иймд энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэж .... дүүрэг 2 дугаар хороо, 18 байрны .... тоот хаягт байрлах 2 өрөө орон сууцны зориулалттай, үл хөдлөх хөрөнгийн эрхийн бүртгэлийн гэрчилгээний .... дугаар, эрхийн улсын бүртгэлийн Ү-.... дугаартай үл хөдлөх хөрөнгө, .... дүүрэг 2 дугаар хороо, 18 байрны .... тоот хаягт байрлах 1 өрөө орон сууцны зориулалттай, Үл хөдлөх хөрөнгийн эрхийн бүртгэлийн гэрчилгээний .... дугаар, эрхийн улсын бүртгэлийн Ү-.... дугаартай үл хөдлөх хөрөнгө, .... дүүрэг 1 дүгээр хороо, 2-10 тоот хаягт байрлах үл хөдлөх хөрөнгийн эрхийн бүртгэлийн гэрчилгээний 440.990 м.кв талбайтай Х. худалдааны төвийн барилгыг хамтран өмчлөх эрх үүссэн болохыг тогтоож өгнө үү. Уг иргэний маргааны зүйл болох .... дүүрэг. 2 дугаар хороо 13 дугаар байрны .... тоот хаягт байрлах 2 өрөө орон сууцны зориулалттай, Үл хөдлөх хөрөнгийн эрхийн бүртгэлийн гэрчилгээний .... дугаар, эрхгийн улсын бүртгэлийн Ү-.... дугаартай үл хөдлөх хөрөнгө., мөн тус байрны .... тоот хаягт байрлах 1 өрөө орон сууцны зориулалттай, Үл хөдлөх хөрөнгийн эрхийн бүртгэлийн гэрчилгээний .... дугаар, эрхийн улсын бүртгэлийн Ү-.... дугаартай үл хөдлөх хөрөнгийн 50%-ийг нэхэмжлэгч Х.Яд, С.Э. нар хамтран өмчлөх. Х. худалдааны төвийн барилгын 4 хувийг Х.Яд тус тус өмчлөх. Учир нь .... дүүргийн 2-р хороонд байрлах 18 дугаар байрны .... болон .... тоот дээрх хаягт байрлах орон сууцнуудыг анх С.Э. нь банкнаас 20 000 000 төгрөг зээлж байж худалдан авсан бөгөөд зээлийг дүү талийгч Х.....тэй хамтран зээлдэж авсан байдаг. Банкны зээлийг хамтран гөлж барагдуулсан тул маргаан бүхий хөрөнгийн 50 хувийг өмчлөх нь зүйн хэрэг. Нэхэмжлэгч Х.Яд нь өөрийн эзэмшлнйн малаа бусдад борлуулсаны орлого 8 000 000 төгрөгөөр Х. худалдааны төвийг барьж ашиглалтад оруулахад санхүүжилт хийсэн бөгөөд оруулсан хэмжээнд ногдох хувь нь 40 хувь болж байна. Нэхэмжлэгч Х.Я. нь .... дүүрэг. 1 дүгээр хороо, 2-10 тоот хаягт байрлах, Үл хөдлөх хөрөнгийн эрхийн бүртгэлийн гэрчилгээний .... дугаартай, эрхийн улсын бүртгэлийг, Ү-.... дугаартай 440.990 м.кв талбайтай "Х."' худалдааны төвийн барилгын 43.6%-ийг дангаар өмчлөх шаардлага гаргаж байна. Учир нь Х. худалдааны төвийг анх барьж ашиглалтанд оруулахад барилга барих газрыг өөрийн нөхөр Л..... агсаны газар 50 000 000 төгрөгөөр хөрөнгө оруулсан. Мөн өөрийн өмчлөлийн орон сууц худалдан борлуулсаны орлого 22 000 000 төгрөг, үхэр зарж борлуулсаны 8 000 000 төгрөг, 3 000 000 төгрөгийн үнэтэй 30 000 ширхэг тоосго. газар шорооны ажлын хөлсөнд 4 300 000 төгрөгийн зардльн бэлнээр төлсөн зэргээр санхүүжилтийг хувиасаа олгосон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч нар Х. төвийн барилгад ямар ч хөрөнгө оруулалт хийгээгүй, мөнгөн хөрөнгө оруулалт хийсэн гэдэг нь худлаа. .... дүүргийн ...., б тоот байрны өмчлөгчөөр Х..... болохыг 2009 онд бүртгэлийн байгууллага бүртгэсэн. Мөн Х. худалдааны төвийн барилгын өмчлөгчөөр Х.....ийг 2011 онд бүртгэсэн. Үүнээс хойш нэхэмжлэгч нар ямар ч маргаан гаргаагүй өдий хүрсэн атлаа Х.....ийг нас барсны дараа өмчлөгчөөр тогтоолгох гээд маргаж байгаа нь ойлгомжгүй, нөгөө талаар өмчлөгч биш гэдгийг харуулж байна. Нэхэмжлэгч нар маргаж байгаа хөрөнгүүдэд нэг ч төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээгүй, зөвхөн шуналын сэтгэлээр маргаж байгаа. Үүнээс гадна ...., Б байртай холбоотой маргааны хөөн хэлэлцэх хугацааг 2009 онд Х.....ийн нэр дээр шилжсэн үеэс тоолоход арав гаруй жил болж байна. Нэхэмжлэгч тал хамтран ажиллах гэрээний маргаан гэж байна. Энэ төрлийн маргааны хөөн хэлэлцэх хугацаа гурван жил. Хөөн хэлэлцэх хугацааг хэзээнээс тооцож байгааг өмгөөлөгч нар хэлэх байх. Хавтаст хэрэгт хөөн хэлэлцэх хугацааны талаар байхгүй тул хөөн хэлэлцэх хугацааг хэзээнээс тооцох вэ. 20 000 000 төгрөгийг зээлж аваад байр авсан дээр нэг сарын дараа Хаан банкнаас 30 000 000 төгрөгийг зээлээд 20 000 000 төгрөгийг төлсөн. Өөрийн гэсэн малтай байсан, малыг нь хариуцаж байгаад барилгын ажил дээр ажиллах ёстой учраас өөрийнхөө малыг аваад явахад нэхэмжлэгч нар заримыг нь идэш, сургалтын төлбөр зэрэг хэрэглээндээ зарцуулсан, үүнд оруулсан зүйлгүй. Тоосгоны талаар гэвэл машин барьдаг байсан учраас мөнгийг нь өгөөд тоосго аваад ир гээд явуулж байсан, харин тоосго авч өгсөн баримт бол хэрэгт байхгүй. Газраар хөрөнгө оруулсан асуудалд Х.Я. газар өгөөгүй учир энэ хэрэгт хамааралгүй. н..... гэдэг хүнээс 9 жилийн өмнө газрыг Х..... авсан. Газрыг эзэмших эрхтэй, өмчлөх эрх байхгүй бөгөөд хуулиар үнийн дүн байхгүй. Барилга барихад ах дүү нар нь тусалчихаад миний өмч гэдэггүй. Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлох ёстой, үл хөдлөх хөрөнгийн маргаан уу эсвэл хамтран ажиллах маргаан уу, өвийн маргаан уу гэдгийг тодорхойлох ёстой” гэв. Шүүх зохигчдоос шаардлага, татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад ҮНДЭСЛЭХ нь: Нэхэмжлэгч Ц....., Х.Я., Х.Яд, С.Э. нар хариуцагч Б.Э.д холбогдуулан эрхийн улсын бүртгэлийн Ү-.... дугаарт бүртгэлтэй, .... дүүргийн 2 дугаар хороо, 18 дугаар байрны .... тоот хаягт байрлах 2 өрөө орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-.... дугаарт бүртгэлтэй, .... дүүргийн 2 дугаар хороо, 18 дугаар байрны .... тоот хаягт байрлах 1 өрөө орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-.... дугаарт бүртгэлтэй, .... дүүргийн 1 дүгээр хороо, 2-10 тоот хаягт байрлах, 440,990 м.кв талбайтай Х. худалдааны төвийн барилгыг хамтран өмчлөх эрх нэхэмжлэгч нарт үүссэн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Х.Я. .... дүүргийн 1 дүгээр хороо, 2-10 тоот хаягт байрлах, 440,990 м.кв талбайтай Х. худалдааны төвийн барилгын 43,6 хувийг, Х.Яд нь тус худалдааны төвийн барилгын 4 хувийг тус тус өмчлөх эрхтэй болохыг, .... дүүргийн 2 дугаар хороо, 18 дугаар байрны ...., .... тоот 2 орон сууцны 25, 25 хувь буюу 50 хувийг Х.Яд, С.Э. нар хамтран өмчлөх эрхтэй болохыг тус тус тогтоолгох гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, нэхэмжлэгч Ц..... өөрт холбогдох шаардлагаасаа татгалзсан болно. Хариуцагч Б.Э. нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргав. Нэхэмжлэгч нар шаардлын үндэслэлээ “...Бидний хэдэн ах дүүс 2000 оноос хойш гэр бүлийн дундын бизнес эрхэлж ирсэн. Гэр бүлийн хамтын бизнесээ өргөжүүлэх зорилгоор Киопарис нэртэй нөхөрлөл байгуулж, улмаар Киопарис ХХК болгон зохион байгуулалтыг нь өөрчилж, анхны үүсгэн байгуулагчаар бид бүхэн бүртгэлтэй байсан. Дүү Х.....ийг нас барах хүртэл хамтын ажиллагаа хэвийн байсан ба дүүг нас барсаны дараа түүний эхнэр биднийг Х. худалдааны төвийн үйл ажиллагаанд огт оролцуулахгүй болсон. ...., .... тоот орон сууцнуудыг анх С.Э. банкнаас 20 000 000 төгрөгийн зээл авч худалдан авсан, Х.Яд өөрийн эзэмшлийн малаа худалдсан орлого 8 000 000 төгрөгийг худалдааны төвийн барилгын санхүүжилтэд оруулсан, Х.Я. нь Х. худалдааны төвийн барилга барих газрыг 50 000 000 төгрөгөөр тооцон хөрөнгө оруулсан, мөн өөрийн орон сууцыг худалдан борлуулсаны орлого 22 000 000 төгрөг, үхэр зарж борлуулсны орлого 8 000 000 төгрөг, 3 000 000 төгрөгийн үнэ бүхий тоосго, газар шорооны ажлын хөлсөнд 4 300 000 төгрөгийг бэлнээр төлсөн зэргээр санхүүжилт оруулсан тул өөрсдийн оруулсан хөрөнгөнд ногдох хэмжээгээр хамтран өмчлөх эрх хуульд зааснаар үүснэ...” гэж тайлбарлаж байна. Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт “Хуульд зааснаар, эсхүл хэлцлийн үндсэн дээр хоёр буюу түүнээс дээш этгээд хөрөнгийг дундаа хэсгээр буюу хамтран өмчилж болно” , мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт “Хоёр буюу түүнээс дээш этгээдийн тус тусын өмчлөлийн зүйл болох хөдлөх эд хөрөнгө нийлсэн, холилдсоны үр дүнд салгах боломжгүй эд хөрөнгө шинээр бий болсон бол тэдгээр өмчлөгчид нь шинээр бий болсон эд хөрөнгийн хамтран өмчлөгч байна” гэж тус тус заажээ. Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримт, гэрчийн мэдүүлгээр дараах үйл баримт тогтоогдож байна. Киопарис зарим гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийг Л....., Л....., Л....., Х....., Х..... нарын таван гишүүнтэй, худалдаа үйлилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар үүсгэн байгуулсан байх ба 2006 онд гишүүд болон нөхөрлөлд оруулсан хөрөнгийн хэмжээнд өөрчлөлт орж, С.Э. 1 хувь, Х..... 99 хувийн хөрөнгөөр нийлж, нөхөрлөлийг үүсэн байгуулах гэрээ байгуулсан байна. Гэрээний 5-д нөхөрлөл нь жил бүр ашиг, алдагдлаа тодорхойлно. Гишүүдэд ноогдох ашиг, алдагдал нь тэдгээрийн нөхөрлөлд оруулсан хөрөнгөтэй хувь тэнцүү байна гэж заажээ. /1-р хх-ийн 9-11, 17-20/ 2006 оноос 2008 оны 09 сарын 24-нийг хүртэл хугацаанд Киопарис зарим гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн удирдах, төлөөлөх эрхтэй этгээд нь нэхэмжлэгч С.Э. байсан ба энэ хугацаанд С.Э., Х..... нар нь Хас банкнаас бичил зээлийн зориулалтаар зээл авч байсан талаарх баримт хэрэгт авагдсан байна. 2008 оны 09 сарын 24-ний хурлын шийдвэрээр Х..... тус нөхөрлөлийн захирлаар томилогджээ. /1-р хх-ийн 18-26, 42-72/ Улмаар 2008 оны 11 сарын 03-ны өдрийн зарим гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийг үүсгэн байгуулах гэрээгээр нөхөрлөлийн гишүүнээр хариуцагч Б.Э. нэмэгдэж, Х....., С.Э., Б.Э. нарын гишүүнтэй болсон байна. /хх-27-29/ Х..... нь Киопарис ХХК-ийг 1 гишүүнтэй, хүнсний дэлгүүрийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх хязгаарлагдмал хариуцлагатай компани хэлбэрээр үүсгэн байгуулах шийдвэрийг 2010 оны 02 сарын 13-ны өдөр гаргаж байсан байх ба 2011 оны 09 сарын 26-ны өдрийн Киопарис ХХК хурлын протокол гэх баримтаас үзэхэд дээрх шийдвэрийн дагуу компани улсын бүртгэлд бүртгэгдээгүй гэж үзэхээр байна. /хх-33/ Түүчлэн 2011 оны 09 сарын 26-ны өдрийн хувь нийлүүлэгчдийн хурлын протоколд шийдвэрлэсэн асуудал нь Иргэн С.Э., Х.Яд нарыг компанийн гишүүнээс хасч, Улсын бүртгэлд компанийн баримт бичгийг бүрэн гүйцэт бүртгүүлэхээр шийдвэрлэсэн байна. Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д хуулийн этгээдийн иргэний эрх зүйн чадвар улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсхээр заасан ба дээрх баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч нарын Киопарис нөхөрлөл байх үеэс эхлэн дүү Х.....ийг нас барах хүртэл хугацаанд ах дүүсийн дундын бизнес байсан гэх тайлбар баримтаар тогтоогдохгүй байна гэж дүгнэв. Нэхэмжлэгч Х.Я. Киопарис ЗГБХ-нөхөрлөлийн хүнсний дэлгүүрийн үйл ажиллагаа явуулж байсан .... дүүрэг, Найрамдал, 18 дугаар байр, 162 тоот орон сууцыг анх өөрийн санхүүжилтээр худалдан авч, шүдний эмнэлэгийн зориулалтаар тохижуулан үйл ажиллагаа явуулж байгаад ах дүүсийн хамтын бизнест зориулж шилжүүлсэн гэх тайлбар нь .... дүүргийн орон сууц хувьчлах товчооны 2000 оны 08 сарын 29-ний өдрийн 36 дугаар тогтоолоор уг орон сууцыг У.Х.д өмчлүүлсэн, хамтран өмчлөх эрхтэй гэр бүлийн гишүүн Х..... бүртгэгдсэн. Улмаар 2007 оны 04 сарын 25-ны өдрийн .... дахь нотариатын 008 дугаар өв залгамжлах эрхийн гэрчилгээгээр Х.....өд өмчлөх эрх шилжсэн баримтаар няцаагдаж байна. /3-р хх-ийн 18-20/ Нэхэмжлэгч Х.Я. нь .... дүүрэг 1 дүгээр хороо, 2-10 тоот хаягт байрлах 440,990 м.кв талбайтай Х. худалдааны төвийн барилгын 43,6 хувийг дангаар өмчлөх шаардлагын үндэслэлээ өөрийн нөхөр Л..... агсаны 50 000 000 төгрөгийн үнэлгээтэй газраар хөрөнгө оруулсан гэж тайлбарласан ба 2011 оны 04 сарын 19-ний өдөр Л..... болон Х..... нарын хооронд газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр .... дүүрэг 1 дүгээр хороо төв автобусны буудлын баруун талд байрлах 522,5 м.кв талбай бүхий газрыг эрх шилжүүлэн авагчид үнэ төлбөргүй шилжүүлэхээр тохиролцжээ. Улмаар .... дүүргийн Засаг даргын 2011 оны 05 сарын 04-ний өдрийн 156 дугаар захирамжаар уг газрыг орон сууц, үйлчилгээний зориулалтаар Х.....өд 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна. /3-р хх-56, 7-9/ Л..... нь нэхэмжлэгч Х.Я.ын нөхөр болох нь гэр бүлийн бүртгэлийн гэрчилгээгээр, Л..... нь 2014 оны 01 сард нас барсан нь бүртгэлийн гэрчилгээгээр тус тус тогтоогдож байна. /1-р хх-213-214/ Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т хэлцэл хийснээс хойш нас барсан этгээдийн урьд нь хийсэн хэлцэл, илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр хэвээр байна гэж заасан. Иймд .... дүүрэг 1 дүгээр хороо, 2-10 тоот хаягт байрлах 440,990 м.кв талбайтай Х. худалдааны төвийн барилгад газраар хөрөнгө оруулсан, уг газрын үнэлгээ 50 000 000 төгрөг гэх үндэслэл баримтаар тогтоогдохгүй байна. Х..... болон Б.Э. нар нь 2008 оны 08 сарын 08-ны өдөр гэр бүл болсныг 2009 оны 02 сарын 18-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 65 дугаарт бүргэгдсэн болох нь 0102351 дугаар гэрлэлтийн гэрчилгээгээр, тэдний дундаас 2012 оны 07 сарын 16-ны өдөр хүү О....., 2009 оны 10 сарын 24-ний өдөр охин О..... нар төрсөн болох нь хүүхдийн төрсний гэрчилгээгээр, Х..... нь 2018 оны 01 сарын 21-ний өдөр нас барсан болох нь нас барсны бүртгэлийн гэрчилгээгээр тус тус тогтоогдож байна. /2-р хх-ийн 116-118/ Х....., Б.Э. нар нь 2011 оны 05 сарын 18-ны өдөр Хаан банктай ЗГ-2338 дугаар зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр 80 000 000 төгрөгийг хөрөнгө оруулалтын зориулалтаар, 2011 оны 09 сарын 30-ны өдөр ЗГ-2658 дугаар зээлийн гэрээгээр үйлчилгээний барилга барих зориулалтаар 105 000 000 төгрөгийг тус тус 60 сарын хугацаатай зээлсэн байна. /3-р хх-ийн 23-26, 145-147 / Маргааны зүйл болох эрхийн улсын бүртгэлийн Ү-.... дугаарт бүртгэлтэй, .... дүүргийн 1 дүгээр хороо, 2-10 тоот хаягт байрлах, 440,990 м.кв талбайтай Х. худалдааны төв гэх үйлчилгээний зориулалттай эд хөрөнгийн анхны өмчлөгчөөр Х..... 70 хувийн дутуу гүйцэтгэлтэйгээр 2011 оны 09 сарын 06-ны өдөр, 2015 оны 04 сарын 03-ны өдөр хувиа гүйцээж өмчлөгчөөр бүртгүүлсэн, 2018 оны 08 сарын 14-ний өдрийн Өв залгамжлах эрхээр О....., О....., Б.Э. нарын өмчлөлд шилжиж улсын бүртгэлд бүртгэгдсэн болох нь Х.....ийн бүртгэлийн хэлтэст гаргаж байсан өргөдөл, улсын бүртгэлийн гэрчилгээ, бүртгэлийн хэлтсийн 2019 оны 04 сарын 19-ны өдрийн албан тоот, эдгээр баримтаар тогтоогдож байна. /2-р хх-ийн 132-134, 136, 142/ Х....., Б.Э. нар нь 2015 оны 06 сарын 24-ний өдрийн Хаан банктай байгуулсан ЗГ/7328 дугаар зээлийн гэрээгээр 100 000 000 төгрөгийг, 2016 оны 11 сарын 18-ны өдрийн ГЗ/201642806130 дугаар зээлийн гэрээгээр 100 000 000 төгрөгийг тус тус Х. худалдааны төвийг хөрөнгөжүүлэх, бизнесийн зээлийн зориулалтаар зээл авсан байх ба тус гэрээний үүргүүд дуусгавар болоогүй байна. /3-р хх-ийн 27-37/ Нэхэмжлэгч нараас мал тооллогын маягтуудийг баримтаар гаргаж өгсөн бөгөөд эдгээр баримтаар нэхэмжлэгч Х.Яд, Х.Я. нар тус бүр малаа зарж борлуулсан орлого 8 000 000 төгрөгийг Х. худалдааны төвийн барилгад оруулсан гэх үйл баримт тогтоогдоогүй, мөн нэхэмжлэгч Х.Я.ын өөрийн орон сууцыг худалдан борлуусны орлого 22 000 000 төгрөг, 3 000 000 төгрөгийн үнэ бүхий тоосго, газар шорооны ажлын хөлсөнд 4 300 000 төгрөгийн бэлнээр төлсөн гэх тайлбар баримтаар тогтоогдохгүй болно. С.Э., Х..... нар 2009 оны 04 сарын 13-ны өдөр Хас банктай .... дугаар барьцаат зээлийн гэрээ байгуулж, цайны газар худалдан авах зориулалтаар 20 000 000 төгрөгийг 24 сарын хугацаатай зээлсэн. Уг зээлийн үүргийг 2009 оны 05 сарын 27-ны өдөр бүрэн төлж дуусгавар болгосон байна. Тус зээлийн төлбөрийг хэн нь хэдэн хувиар төлж барагдуулсан талаарх баримт хэрэгт авагдаагүй нь дээр маргаан бүхиий эрхийн улсын бүртгэлийн Ү-.... дугаарт бүртгэлтэй, .... дүүргийн 2 дугаар хороо, 18 дугаар байрны .... тоот хаягт байрлах 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр Х..... нь 2008 оны 10 сарын 01-ний өдөр худалдах, худалдан авах гэрээний дагуу өмчлөгчөөр бүртгэгдсэн, эрхийн улсын бүртгэлийн Ү-.... дугаарт бүртгэлтэй, .... дүүргийн 2 дугаар хороо, 18 дугаар байрны .... тоот хаягт байрлах 2 өрөө орон сууцыг 2009 оны 05 сарын 06-ны өдөр мөн худалдах, худалдан авах гэрээний дагуу өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгэгджээ. /2-р хх-ийн 65, 67/ Өөрөөр хэлбэл дээрх зээлийн санхүүжилтээр маргаан бүхий ...., .... тоот орон сууцныг худалдан авсан, зээлийг хамтран төлсөн тул С.Э., Х.Яд нар маргаан бүхий ...., .... тоот орон сууцны 50 хувийг хамтран өмчлөх эрхтэй гэх тайлбар үндэслэлгүй гэж дүгнэв. Эрхийн улсын бүртгэлийн Ү-.... дугаарт бүртгэлтэй, .... дүүргийн 2 дугаар хороо, 18 дугаар байрны .... тоот хаягт байрлах 1 өрөө орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-.... дугаарт бүртгэлтэй, .... дүүргийн 2 дугаар хороо, 18 дугаар байрны .... тоот хаягт байрлах 2 өрөө орон сууцыг өв залгамжлалаар хариуцагч Б.Э. болон хоёр хүүхэд болох О....., О..... нарын гурван иргэний өмчлөлд 2018 оны 08 сарын 15-ны өдөр бүртгэгдсэн байна. /1-р хх-ийн 148, 2-р хх-ийн 66/ Дээрхийг нэгтгэн дүгнэхэд, нэхэмжлэгч Х.Я., Х.Яд, С.Э. нарын шаардах эрхийн үндэслэл нь баримтаар тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нарын өмчлөлийн зүйл болох хөдлөх эд хөрөнгө нийлсэн, холилдсоны үр дүнд маргаан бүхий 3 үл хөдлөх эд хөрөнгө шинээр бий болсон гэж үзэх үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэгч Х.Я., Х.Яд, С.Э. нарын хариуцагч Б.Э.д холбогдуулан гаргасан Х.Я. .... дүүргийн 1 дүгээр хороо, 2-10 тоот хаягт байрлах, 440,990 м.кв талбайтай Х. худалдааны төвийн барилгын 43,6 хувийг, Х.Яд нь тус худалдааны төвийн барилгын 4 хувийг тус тус өмчлөх эрхтэй болохыг, .... дүүргийн 2 дугаар хороо, 18 дугаар байрны ...., .... тоот 2 орон сууцны 25, 25 хувь буюу 50 хувийг Х.Яд, С.Э. хамтран өмчлөх эрхтэй болохыг тус тус тогтоолгох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй. Нэхэмжлэгч Ц..... нь Х. худалдааны төвийн 2 давхарт ресторан, караокены чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, өөрийн хөрөнгөөр засвар тохижуулалтын ажил хийсэн гэж шаардлагын үндэслэлээ тодорхойлж, 1 дүгээр хавтаст хэргийн 96-131 дүгээр талд, 229-235 дугаар талд авагдсан баримтуудыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Түүний хүсэлтээр шүүх Х....., Б.Баярбат нарын хооронд байгуулсан түрээсийн гэрээнд зурагдсан гарын үсэг Б.Баярбатын гарын үсэг мөн эсэх талаар шинжээч томилж, 2 удаагийн дүгнэлт гаргуулсан ба тэрээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллгааны явцад шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. Ц..... нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, тус шийдвэрт давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болно. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар буюу нэхэмжлэгч нараас төлсөн улсын тэмдэгтийн хураамж 962 600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Х.Я., Х.Яд, С.Э. нарын хариуцагч Б.Э.д холбогдуулан гаргасан Х.Я. .... дүүргийн 1 дүгээр хороо, 2-10 тоот хаягт байрлах, 440,990 м.кв талбайтай Х. худалдааны төвийн барилгын 43,6 хувийг, Х.Яд нь тус худалдааны төвийн барилгын 4 хувийг тус тус өмчлөх эрхтэй болохыг, .... дүүргийн 2 дугаар хороо, 18 дугаар байрны ...., .... тоот 2 орон сууцны 50 хувийг Х.Яд, С.Э. хамтран өмчлөх эрхтэй болохыг тус тус тогтоолгох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ц..... нэхэмжлэлээсээ татгалзсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 962 600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай. ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ | | |