Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 12

 

Завхан аймаг дахь cум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Нандинцэцэг даргалж, Нарийн бичгийн дарга Б.Цэрмаа Улсын яллагч Э.******* Шүүгдэгч Г.******* Ө.******* Шүүгдэгчийн өмгөөлөгч Т******* Д.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийж, Завхан аймгийн Прокурорын газраас Монгол улсын Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө.*******, Г.******* нарт холбогдох 201613000148 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн 1998 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Завхан аймгийн ******* сумд төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Завхан аймгийн ******* сумын ******* баг ******* тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагнал үгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, овогт ын ******* /РД: / Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1999 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Завхан аймгийн сумд төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Завхан аймгийн ******* сумын ******* баг хэсэг тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагнал үгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, овогт ийн ******* РД: Шүүгдэгч Ө.*******, Г.******* нар нь бүлэглэн орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ө.*******, Г.******* нарт холбогдох 201613000148 дугаарын эрүүгийн хэрэгт авагдсан нотлох баримтууд нь Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмаар авагдсан өөр хоорондоо зөрүүгүй байх тул шүүх үнэн зөв, эргэлзээгүй гэж үнэлж хэргийг шийдвэрлэлээ. овогт ын *******, овогт ийн ******* нар нь бүлэглэн 2016 оны 10 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Завхан аймгийн ******* сумын багийн нутагт байрлах худалдааны төвд байрлах “” дэлгүүрийн цонхны хаалт төмрийг эвдлэн салхивчаар нэвтрэн орж Samsung S-2, Samsung S-3, Samsung S-5, Note-1 маркийн гар утаснууд, Повер банк, хар өнгийн цүнх, 2.1А цэнэглэгч 2 ширхэг, Андройд утасны USB холболт, Bluetooth чихэвч 1 ширхэг, Iphone маркийн чихэвч 1 ширхэг, цэнэглэгч 1 ширхэг, мемори карт 1 ширхэг, Юнител болон G-Mobile үүрэн холбооны ярианы нэгжний карт зэрэг эд зүйлүүд хулгайлсан нь дээрх эд зүйлсийг алдсан талаараа мэдүүлсэн хохирогч С.ын “...2016 оны 10 дугаар сарын 21-ний өглөө 10 цаг өнгөрч байхад дэлгүүр дээрээ ирээд... цонхны хөшиг яагаад хагас ярагдсан байсан юм бол гээд утас байдаг лангууруу харахад 4 ширхэг мэдрэгчтэй утас байхгүй байсан “.... гэсэн мэдүүлгээр, дэлгүүрийн цонхны дотор талаас гарын мөр илрүүлснийг бэхжүүлсэн хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэлийн “...хэргийн газрын үзлэг хийх явцад .... криминалистикийн шинжээч нэгжний уутан дээрээс нэг гарын мөр, мөн баруун талын цонхны дотор талын раман дээрээс нэг гарын мөр илрүүлэв. Хэргийн газрын үзлэгээр хураан авсан эд зүйл байхгүй...” гэсэн тэмдэглэлээр, хэргийн газраас илрүүлж бэхжүүлсэн гарын мөр нь шүүгдэгч Г.*******ын баруун гарын эрхий хурууны өндөгний хэсгийн хээтэй тохирч байгааг нотолсон Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр болон шүүгдэгч нарын “ дэлгүүрийн цонхны хаалт төмрийг эвдлэн салхивчаар орж эд зүйл хулгайлсан “...гэж үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүдээр тогтоогдож байна. Шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Г.*******, Ө.******* нараас Samsung S-2, Samsung S-3, Samsung S-5, Note-1 маркийн гар утаснууд, Повер банк, хар өнгийн цүнх, 2.1А цэнэглэгч 2 ширхэг, Андройд утасны USB холболт, Bluetooth чихэвч 1 ширхэг, Iphone маркийн чихэвч 1 ширхэг, цэнэглэгч 1 ширхэг, мемори карт 1 ширхэг, Юнител болон G-Mobile үүрэн холбооны ярианы нэгжний картыг хураан авсан тэмдэглэл, хураан авсан эд зүйлсүүдийн заримыг 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хохирогч С.од хүлээлгэн өгсөн тэмдэглэл, хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар давхар батлагдаж байх тул шүүгдэгч нарын мэдүүлгийг Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 82 дугаар зүйлийн 82.2 дахь хэсэгт зааснаар яллах баримтаар үнэллээ. Шүүгдэгч нарын үйлдлийн улмаас хохирогчид нийт 1015000 төгрөгийн буюу Эрүүгийн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт заасан бага бус хэмжээний хохирол учирсан нь эд зүйл үнэлгээ тогтоосон шинжээчийн 2016 оны 11 дүгээр сарын 17, 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн дүгнэлтүүдээр нотлогджээ. Шүүгдэгч Ө.*******, Г.******* нар нь бүлэглэн орон байранд нэвтрэн орж бага бус хэмжээний буюу 1015000 төгрөгийн эд хөрөнгийг хулгайлсан нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй байх тул тэднийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна. Шүүгдэгч Г.******* гэмт хэрэг үйлдэх үедээ болон тогтоол гарах үед насанд хүрээгүй байсан болох нь хүүхдийн нас тоолсон тэмдэглэл, иргэний үнэмлэхээр тогтоогдож байна. Шүүгдэгч Ө.*******, Г.******* нар нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо нөхөн төлсөн нь шүүгдэгч нарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас болон хохирогчийн мэдүүлгээр нотлогджээ. Шүүгдэгч Г.*******д ял шийтгэл оногдуулахдаа Монгол Улсын Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.3, 55.1.7, 55.1.9 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн, арван найман насанд хүрээгүй байхдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгааг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, шүүгдэгч Б.*******т ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгааг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус харгалзан үзлээ. Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахад харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч Г.******* нь насанд хүрээгүй байхдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, Г.*******, Ө.******* нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа байдал болон хувийн байдлын хувьд даруу төлөв зантай, бусадтай нийцтэй харилцдаг, мөн цаашид мэргэжлийн сургуульд дэвшин суралцах боломжтой, ямар нэгэн ажил хөдөлмөр эрхэлж орлого олдоггүй зэрэг байдлыг харгалзан тэдэнд эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр хорих ял оногдуулж оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн үүргэвчтэй цүнх, Sumsung-S3, Sumsung-S5 маркийн гар утаснууд, (цэнэглэгч, чихэвчний хамт) нь гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл учир уг эд зүйлсүүдийг улсын орлого болгож, алхан сүх нь гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хэрэгсэл бөгөөд цаашид ашиглах боломжгүй тул устгах үндэслэлтэй байна. Хохирогч нь шүүгдэгч нараас ямар нэгэн хохирол нэхэмжлээгүй учир эд хөрөнгө битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзээд Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286 дугаар зүйлийн 286.1, 297 дугаар зүйлийн 297.1, 298 дугаар зүйлийн 298.1, 299 дугаар зүйлийн 299.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч овогт ын *******, овогт ийн ******* нарыг бүлэглэн, орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.*******, Г.******* нарт оногдох эд хөрөнгийг хураахгүйгээр Ө.*******ыг 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар, Г.*******ыг 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.*******т оногдуулсан 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид, Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.8 дахь хэсэгт зааснаар Г.*******д оногдуулсан 2 жил 1 сарын хугацаатай хорих ялыг насанд хүрээгүйчүүдийн жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.*******т оногдуулсан 2 жил 1 сарын хугацаатай хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсугай.

5. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 , 62 .2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******д 2 жил 1 сарын хугацаатай хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж, түүнийг хараа хяналтандаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг эцэг Г.т хариуцуулсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.*******т хяналт тавьж ажиллахыг Завхан аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.******* нь хянан харгалзах хугацаанд, захиргааны шийтгэл хүлээвэл, Монгол Улсын Эрүүгийн хуулийн 62 дугаар зүйлийн 62.3 дахь хэсэгт шүүгдэгч Г.******* нь шүүхийн шийтгэх тогтоолыг биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг тус тус анхааруулсугай.

8. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн үүргэвчтэй цүнх, Sumsung-S3, Sumsung-S5 маркийн гар утсыг, (цэнэглэгч, чихэвчний хамт) улсын орлого болгож, 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх зааснаар алхан сүхийг устгаж, туршилт явуулсан үйл ажиллагааны дүрс бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүнгэй.

9. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.*******ын эзэмшлийн 5 настай хул морь, 8 настай Хул морь, 6 настай хүрэн алаг гүүг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн тогтоолыг, шүүгдэгч Г.*******ын эзэмшлийн телевизор 1 ширхэг, сансарын антени, хүлээн авагч 1 ширхгийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн тогтоолыг тус тус хүчингүй болгосугай.

10. Шүүгдэгч Ө.*******, Г.******* нарт өмнө авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

11. Шүүгдэгч нар нь хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгч нараас гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, шүүгдэгч Ө.*******, Г.******* нарын иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, хэрэгт иргэний үнэмлэхний хуулбар авагдсан болохыг тус тус дурдсугай.

12. Шийтгэх тогтоолыг ялтан, шүүгдэгч түүний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ З.НАНДИНЦЭЦЭГ