Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 00717

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа би тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч:  Х овогт  М.А нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ш овогт Ц.М  холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, 155/2019/01408/и  индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага, нэхэмжлэгч М.Анхчимэг, хариуцагч Ц.Мөнгөн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие М.А нь нөхөр Ц.М 2005 онд танилцан үерхэж байгаад 2008 онд албан ёсоор гэр бүлээ батлуулж дундаасаа 2 хүүхэдтэй болсон. Том хүү Мөнгөний Тэргэл 2008 оны 04 дугаар сарын 20- ны өдөр төрсөн, одоо 11 настай,  удаах охин Мөнгөний Тэмүүгэн 2015 оны                         04 дүгээр сарын 26- ны өдөр төрсөн, одоо 4 настай юм. Нөхөр Ц.М сүүлийн жилүүдэд архи согтууруулах ундааны зүйл байнга хэрэглэж, намайг хэл амаар доромжилж, миний биед халдаж зодох асуудал удаа дараа гаргахын сацуу намайг 2 хүүхэдтэй маань гэрээсээ хөөх болсон. Би нөхрийн энэ гаргаж байгаа ааш авир, зодолтыг тэсэхгүй мөн хүүхдүүдийн маань хүмүүжилд сөргөөр нөлөөлөх байдал үүсээд байсан тул 2 хүүхдээ аваад гэрээсээ гараад нөхөртэйгөө амьдрахгүй сүүлийн 1 жил гаран хашаа түрээслэн амьдарч байна. Би нөхрийгөө алдаагаа засаж үр хүүхдээ өнчрүүлэхгүй харж хандах байх гэж найдсаар өдийг хүрсэн ба эвлэрүүлэн зуучлагчид хандахад амжилтанд хүрээгүй.

    Иймээс иргэн М.А би нөхөр Ц.М гэрлэлтээ цуцлуулж, хүү М.Т, охин М.Т нарыг эх миний асрамжинд үлдээж, хүүхдүүдийн тэтгэлэгийг эцэг Ц.М хуульд заасан хэмжээгээр гаргуулж, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн 6-6 тоотод байрлах 18.000.000 / арван найман сая/ төгрөгийн үнэ бүхий                                 7x8 хэмжээтэй хашаа байшингийн өөрт болон хүү М.Т, охин М.Т нарт ноогдох хэсгийг авах зэрэг асуудлуудыг шүүхээр шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгч М.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид хоёр тусдаа амьдраад 2 жил гаруй болж байна. Тэгээд эвлэрэх байх гэж хүлээж байгаад тэгэх боломжгүй болсон учраас гэрлэлтээ цуцлуулахаар шийдэж шүүхэд хандсан. Шүүхэд хандахдаа хашаа байшингийнхаа өөрт ногдох болон хоёр хүүхдэдээ ногдох хэсгийг авна гэж байсан боловч хариуцагчаас гаргасан саналыг хүлээн авч нэг хүүхэддээ тэтгэлэг гаргуулах хоёр хүүхдээ өөрийн асрамжид авах гэсэн хүсэлттэй байна. Эд хөрөнгийн маргаан байхгүй. Өөр хэлэх зүйлгүй гэв.

          Хариуцагч Ц.М шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Ц.М нь эхнэр М.А 2008 оны намрын дунд сарын 17-нд гэр бүл болсон хүү минь 4 сартай ирсэн. Бид гэрлэсний дараа Мөрөнгийн төвд манай эмээгийн хашаанд бууж амьдарч байлаа. Гэрлэснээс хойш 4 сарын дараа буюу Цагаан сарын өмнөхөн эхнэр М.А “Хөдөө яваад ирье” гэж хэлээд хүүтэйгээ яваад тэр чигтээ ирээгүй. Харин 5 жилийн дараа салахаар шүүхэд өгсөн өргөдлөө өөрөө буцаан авч бид эргэж суугаад сайхан охинтой болсон. М.А 2017 оны 2 сард дахиад л хүү, охин хоёрыг дагуулаад гэрээсээ явснаас хойш өнөөдрийг хүртэл ирээгүй. Гэр бүл болсон 11 жилийн хугацаанд архи уудаг байсан минь үнэн байнга гэдгийг зөвшөөрөхгүй, тэр болгон зодоод хүүхдүүдээ хөөгөөд байсан зүйл үгүй ээ. Би хүүхдүүдээ авах, уулзах гэхээр зөвшөөрдөггүй. Энэ зун бага охиныг минь хөдөө аавындаа орхисон байсан учраас би гуйж аваад 1 сар охинтойгоо хамт байсан. Миний ах Ц.А сэтгэцийн өвчтэй учир авгай хүүхэдгүй, тиймээс манай хүүхдүүд л хөгшин аав, ээжийн минь элгийг дэвтээдэг юм. Эвлэрүүлэн зуучлагч хэмээх хүн өмнө нь огт хэлээгүй байж нэг л удаа дуудаад "4 хоноод эвлэрэх хугацаа чинь дуусна” гэж мэдэгдсэнийг би ойлгоогүй. М.А салахгүй, хүүхдүүдээ орхихгүй гэж өөрт нь ч, эвлэрүүлэн зуучилах хүнд нь ч хэлсэн. Би салахгүй  хүүхдээсээ ч холдохгүй, одоо эд нартайгаа хамт баймаар байна. Би хүүхдүүдийнхээ төлөө тэднийхээ хүмүүжилд санаа зовж байна. А намайг ойлгоно гэдэгт итгэж байгаа. М.А шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймд бидний гэрлэлтийг цуцлахгүйгээр эвлэрэх хугацаа олгож өгнө үү  гэжээ.

Хариуцагч Ц.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би тэгэлэг, хашаа башингаа өгнө гэсэн байгаа. Би охиндоо их хайртай учраас хоёр хүүхэдтэй минь уулзуулахгүй гэдэг учраас уулзахыг хүсэж байна. Мөн зун хөдөө байдаг учраас охиноо өөр дээрээ хэсэг авч байх хүсэлттэй байна. Насанд хүрэхээр нь ээж дээрээ байх уу аав дээрээ байх уу гэж асууж байгаад боломжтой бол өөр дээрээ авна гэсэн бодолтой байгаа. Одоо бол эхийнх нь асрамжид өгнө. Том хүүхдийн тэтгэлэгт хашаа байшингаа өгөөд бага хүүхдийнхээ тэтгэлэгийг төлнө. Гэрлэлтээ цуцлуулна ... гэв.

 

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын шүүхэд өгсөн тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь

Нэхэмжлэгч М.А нь хариуцагч Ц.М холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг болон дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч М.А, хариуцагч Ц.М нар нь гэрлэлтээ батлуулсан болон тэдний дундаас хүү М.Т, охин М.Т нар төрсөн болох нь;

 

   Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын харъяа Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр ирүүлсэн Шавь овогт Цэнгэлийн Мөнгөн Х овогт М.А нарын 2008 оны 3 дугаар сарын 19-нд гэр бүл болсныг Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын 17-рт 2008 оны 5 дугаар сарын 19-ний өдөр бүртгүүлсэн гэрлэлтийн  бүртгэл байгаа тул лавлагаа олгов.” гэх 115/003738 дугаартай Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа,

Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас олгосон бүртгэлийн №48 дугаартай  Ш овогт М.Т 2008 оны 4 дүгээр сарын 20-нд Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох суманд төрснийг Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын төрсний бүртгэлд 2008 оны 5 дугаар сарын 19-ний өдөр бүртгэж гэрчилгээ олгов. Эцгийн Ш овогт Ц.М, Эхийн Х овогт М.А ” гэх Төрсний гэрчилгээний хуулбар баримт 1 хуудас / нотариатчаар гэрчлүүлсэн /,

Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас олгосон бүртгэлийн №6701000353 Ш овогт М.Т 2015 оны 4 дүгээр сарын 26-нд Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрснийг Хөвсгөл аймгийн Мөрөн сумын төрсний бүртгэлд 2015 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр бүртгэж гэрчилгээ олгов. Эцгийн Ш овогт Ц.М Эхийн Х овогт.М А ” гэх Төрсний гэрчилгээний хуулбар баримт 1 хуудас / нотариатчаар гэрчлүүлсэн / зэргээр,

Мөн хүү М.Т, охин Т нар нь  сурч, эрүүл бойжиж, ээж М.А хамт амьдарч  байгаа болох нь:

 

          Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Нутгийн аваргууд Ерөнхий боловсролын сургуулийн спорт, БУЗАН-ийн сургалтын менежер Г.Х 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн “Мөнгөн овогтой Тэргэл нь Ерөнхий боловсролын  Нутгийн аваргууд сургуулийн Б багштай 6б ангидсуралцдаг нь үнэн болохыг тодорхойлов. “ гэх,

 

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Б.Э 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн “ Мөнгөн овогтой Т /РЮ15242629/ нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8-р цэцэрлэгийн Сосорбурам багштай Од бүлэгт 2018 онд орсон ба багшийн тавьсан шаардлагыг тухай бүр биелүүлэн СӨБ  эзэмшүүлж байгаа нь үнэн болохыг тодорхойлов.” гэх сургуулийн тодорхойлолт,

 

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Дэлгэрмөрөн өрхийн эрүүл мэндийн төвийн их эмчийн “Мөнгөн овогтой Тэргэл, нас-11, хүйс-эр, эрүүл бойжиж байгаа нь үнэн болохыг тодорхойлов. “ гэх,

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Дэлгэрмөрөн өрхийн эрүүл мэндийн төвийн их эмчийн “Мөнгөн овогтой Т, нас-4, хүйс-эм, эрүүл бойжиж байгаа нь үнэн болохыг тодорхойлов. “ гэх эмчийн тодорхойлолт,

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн засаг дарга Г.Долгорсүрэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн, М овогтой А нь тус багийн 12 дугаар гудамжны 7 тоотод ам бүл 3, 2 хүүхдийн хамт  оршин суудаг нь үнэн болохыг тодорхойлов. “ гэх албан бичиг зэрэг бичгийн бичмэл нотлох баримтуудаар нотлогдож байна.

   Хариуцагч Ц.М өмчлөлд доорхи эд хөрөнгө байгаа болох нь: Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 1/36 дугаартай “ Танай 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 155/Ш32020/00072 тоот захирамжтай танилцлаа. Эрхийн улсын бүртгэлийн Ү-1723001070 дугаартай Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5-6-6 тоотод байрлах 64 кв.м талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө мөн хаягт байрлах Г-1723000873 дугаартай 480кв.м өмчилсөн газар зэрэг хөрөнгүүдийг иргэн Ц.М /рг87072610/ 2010.04.12-нд нийт 15.000.000 /арван таван/ сая төгрөгөөр худалдан авсан байна. Хавсралтаар өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбарыг хүргүүлэв.” гэх албан бичгүүд,

 Монгол улсын иргэн Ш овогт Ц.М нэг хүний өмч/ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар баг, 6 дугаар гудамж, 06 тоотод байршилтай Хувийн сууцны зориулалттай 64 кв.м үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч тул эрхийн улсын бүртгэлийн Ү-1723001070 дугаарт бүртгэж гэрчилгэ олгов. “ гэж бичигдсэн №000210154 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар баримт 1 хуудас / Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн архив, Хуулбар үнэн  тэмдэг дарагдсан/ зэрэг баримтуудаар нотлогдож байна.

         Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д Энэ хуулийн 13-т зааснаас бусад тохиолдолд гэрлэгчдийн харилцан тохиролцсон буюу тэдний хэн нэгний, эсхүл иргэний эрх зүйн эрхийн бүрэн чадамжгүй гэж тооцогдсон эхнэр, нөхрийн асран хамгаалагчийн нэхэмжлэлийн дагуу гэрлэлт цуцлах асуудлыг шүүх шийдвэрлэнэ... гэж заасан байх тул нэхэмжлэгч М.А нь шаардах эрхтэй байна.

        Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т Гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй эсхүл, учирсан нь тогтоогдсон бол шүүх энэ хуулийн 14.2-т заасан эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцална гэж заажээ.

          Нэхэмжлэгч М.А нь хариуцагчийн харилцаа хандлагаас шалтгаалан, гэр бүлийн таарамжгүй харилцаа үүсгэж зоддог гэж тайлбарлаж байх боловч энэ талаар хэрэгт авагдсан нотлох баримт байхгүй ба шүүх нэхэмжлэгч, хариуцагч нарт эвлэрэх хугацаа өгч эвлэрүүлэх арга хэмжээ авч хэрэгжүүлсэн боловч гэрлэгчид  нь энэ хугацаанд эвлэрээгүй байх тул гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

        Мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжинд үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй эхнэр, нөхрөө тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно гэж заасан байх ба зохигчид хүүхдийн асрамжийн талаар маргаагүй хариуцагч Ц.М нь хүү М.Т, охин М. Т нарыг  эх М.А асрамжинд үлдээхийг хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд зөвшөөрсөн тул хүү М.Т, охин М. Т нарыг  эх М.А асрамжинд үлдээж,

       Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т” Эцэг эх дараахь үүрэг хүлээнэ: ... 26.2.2-т “Хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх “ гэж,

       Мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж, 38 дугаар зүйлийн 3                  8.3-т “Эцэг, эх харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй бол тэтгэлгийг шүүх тогтооно. “ гэж заасан байх тул эцэг Ц.М  охин М.Т тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлж тус тус шийдвэрлэв.

          Учир нь: Гэрлэгчид нь М.Тэргэлт төлөх тэтгэмжийн талаар харилцан эвлэрсэн бөгөөд нэхэмжлэгч нь М.Т хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй, мөн   хамтран өмчлөх дундын эд хөрөнгөн дээр маргаангүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлд нэхэмжлэгч М.А төлсөн 380.435  төгрөгийг төлснөөс төлөх ёстой байсан 349.934 төгрөгийг  улсын орлогод хэвээр үлдээж,  илүү төлсөн 30.501 төгрөгийг улсын орлогоос буцаан, хариуцагч Ц.М 349.934 төгрөгийг тус тус гаргуулж  нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6 дах хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

           1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар Ш овогт Ц.М Х овогт  М.А гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2008 оны 4 дүгээр сарын 20-нд төрүүлсэн хүү Ш овогт М.Т 2015 оны 4 дүгээр сарын 26-нд төрүүлсэн охин Ш овогт М.Т нарыг  эх Х овогт  М.А асрамжинд үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 40.1.1, 40.1.2-д зааснаар 2015 оны 4 дүгээр сарын 26-нд төрүүлсэн охин Ш овогт М.Т 11-н настай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн тал хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр эцэг Ш овогт Ц.М  сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

4. Гэрлэгчид нь хүү М.Тэргэлд ногдох хүүхдийн тэтгэлгийг Ц.М гаргуулахгүйгээр эвлэрсэн,  хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурьдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,  7.1.2-т зааснаар нэхэмжлэгч М.А улсын тэмдэгтийн хураамжид  380.435 / гурван зуун наян мянга дөрвөн зуун гучин тав/ төгрөгийг төлснөөс төлөх ёстой байсан 349.934 /гурван зуун ерэн есөн мянга есөн зуун гучин дөрөв/ төгрөгийг  улсын орлогод хэвээр үлдээж,  илүү төлсөн 30.501 /гучин мянга таван зуун нэг/ төгрөгийг улсын орлогоос буцаан, хариуцагч Ц.М 349.934 /гурван зуун ерэн есөн мянга есөн зуун гучин дөрөв/ төгрөгийг тус тус гаргуулж  нэхэмжлэгч М.А олгосугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4-д зааснаар шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурав өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Т.Б даалгасугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн        119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш                              14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Б.МӨНХТУЯА