Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 2023/ШЦТ/1008

 

 

 

 

 

 

 

 

   2023        10          05                                   2023/ШЦТ/1008

 

                                

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Дарьсүрэн даргалж,

Шүүгдэгч: Ж.М /өөрөө өөрийгөө өмгөөлж/

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Цэнд-Аюуш,

Улсын яллагч: Э.Булганчимэг нар оролцсон эрүүгийн 2309000001896 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1976 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 47 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, Болор зочид буудалд ресепшин ажилтай, ам бүл 7, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй гэх, хэрэг хариуцах чадвартай Б овгийн Ж.М

Холбогдсон гэмт­ хэргийн талаар:

Шүүгдэгч Ж.М- нь 2023 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо дэд станцын задгайн 4 тоотод иргэн Д.Б-гийн түрийвчийг хулгайлан авч, түрийвчин дотор байсан бэлэн 100,000 төгрөг, Х банкны виз картаас 400.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч нийт 500,000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

       ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ж.М- нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Эрүүгийн 2309000001896 дугаартай хэргээс:

Хохирогч Д.Б-гийн мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар хуудас/

Дансны гүйлгээний хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 22 дугаар хуудас/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх лавлагаа /хх-ийн 34 дүгээр хуудас/ болон бусад нотлох баримтууд хэрэгт цугларсан байна.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: 

Шүүгдэгч Ж.М нь 2023 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо дэд станцын задгайн 4 тоотод иргэн Д.Б-гийн түрийвчийг хулгайлан авч, түрийвчин дотор байсан бэлэн 100,000 төгрөг, Х банкны виз картаас 400.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч нийт 500,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт нь:

Хохирогч Д.Б-гийн “... Намайг 2023 оны 07 дугаар сарын 09-ны өдрийн 17 цагийн үед Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо дэд станцын 4 дүгээр гудамжны задгай тоотод байх эцэг Дашнамжилын гэрт нь байх үед гаднаас найз М ирсэн бөгөөд аавынхаас өөрийнхөө авсан ор хөнжпийн даавууг авах гэж ирсэн байсан. Би өмнөх долоо хоногт Өвөрхангай аймаг руу ажлаар яваад ирсэн юмаа, бид хоёр энэ асуудлаас болоод маргалдсан. Тэгээд 2023 оны 07 сарын 10-ны өдрийн 00 цаг 30 минутын М даавуугаа аваад манайхаас гарах гэж байх үед нь би "...Хоноод яваа..." гэж хэлэхэд М зөвшөөрөөд аавынд хонохоор болсон. Тухайн үед М бид хоёр нэг орон дээр унтаж байсан бөгөөд 2023 оны 07 сарын 10-ны өдрийн 04 цаг 30 минутын унтаж байгаад сэрэх үед М хувцсаа өмсчихсөн манайхаас гарах гэж байгаа бололтой байсан ба би тухайн үед нойрондоо дийлдээд унтаад өглөө нь 10 цагийн үед намайг сэрэхэд М- байхгүй явсан байсан. Тэгээд би 11 цагийн гадагшаа гарах гээд өөрийнхөө хүрэн өнгийн түрүүвчийг хайгаад олоогүй, би өмнөх шөнө нь унтахдаа өөрийнхөө хүрэн түрийвчийг Ха тавьсан байсныг санахгүй байгаа. М-ийн 86668494 дугаар руу залгахад миний дугаарыг блоклосон байсан, би М ажилдаг буудлын дарга руу нь залгаж хэлсэн. Тус өдрийн 13 цаг минутад миний 88746488 дугаар руу М- өөрийнхөө 95398494 дугаараас "Бичиг баримтыг чинь би хашаанд чинь үлдээчихлээ бусдаар бол хоёулаа цагдаа дээр яръя, алхам тутамдаа чамд доромжлуулна гэж байхгүй, хүн доромжлох адилхан хуультай, гарынхаа салаанаас юм унагаж чадахгүй, чи яс юман дээрээ надаас мөнгө нэхэх эрх байхгүй..." гэсэн мессеж бичсэн байсан. Миний хүрэн өнгийн түрүүвчинд дотор Х банкны виз карт, жолооны үнэмлэх, иргэний үнэмлэх болон бэлэн 100.000 төгрөг байсан. Тус өдрийн 11 цаг 27 минутад миний ...дугаартай Х банкны данстай холбогдсон виз картаас хоёр удаагийн гүйлгээгээр тус бүр 200,000 төгрөгийн зарлага гарсан. Би эцэг Дашнамжилд энэ тухай хэлээд хашаан дотроо түрүүвчээ асуухад хашааны буланд хаясан байсан гэсэн. Би аавтайгаа уулзаагүй байгаа болохоор түрүүвчинд дотроос яг ямар эд зүйл алдагдсаныг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг,

Дансны гүйлгээний хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг бусад нотлох баримтуудаар тогтоогдсон болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч Ж.М-ийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцэж,  хохирогч Д.Б-гийн өмчлөлийн эд хөрөнгө болох эд зүйлсийг нууцаар авч бусдын өмчлөх эрхэнд халдсан хууль бус үйлдэл нь “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна. 

Иймд шүүгдэгч Ж.М-ийг Сүхбаатар дүүргийн Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 

Шүүгдэгчээс гэм буруу хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй, шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтыг няцаан үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүй болно.

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар мөнгөтэй болж хувийн хэрэгцээгээ хангах гэсэн шунахай зорилго, нийгэмд зөв амьдрах зан төлөвшил хэвшээгүй нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.М-ээс 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн  гаргуулж хохирогч Б.Б-д олгохоор шийдвэрлэв.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч Ж.М нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Улсын яллагчаас: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах санал гаргасан ба шүүгдэгчийн бүртгэлтэй оршин суугаа хаяг нь Дархан уул аймгийн харъяалалтай, Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороонд түр оршин суудаг, эрхэлж байгаа ажил нь Ха харъяалалтай болох нь тодорхойгүй зэргээс шалтгаалан түүнд зорчих эрх хязгаарлах ял оногдуулах боломжгүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн шүүгдэгчийн хувийн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг нөхцөл байдлыг  харгалзан 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Ж.М нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээж, болон битүүмжилсэн зүйлгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзлээ.

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1,  36.2 дугаар зүйлийн 1. 2. 3. 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1. Шүүгдэгч Б овгийн Ж.М-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 2. Шүүгдэгч Ж.М-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 /дөрвөн зуун ная/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.М нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 / найман / цагийн ажлыг 1 / нэг / хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.М-ээс 500.000 /таван зуун мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Б.Б-д олгосугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг сидиг хэргийг хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

6. Шүүгдэгч Ж.М нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй,  битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай. 

7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

8. Давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.М-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Д.ДАРЬСҮРЭН