Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 2023/ШЦТ/1039

 

 

 

 

 

 

 

    2023         10         17                                   2023/ШЦТ/1039

 

 

                               

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “Ё” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Дарьсүрэн даргалж,

Шүүгдэгч: Г.Н /өөрөө өөрийгөө өмгөөлж/

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Цэнд-Аюуш

Улсын яллагч Д.Мөнхтогоо нар оролцсон эрүүгийн 2309000001987 дугаартай хэргийг хүлээн авч хялбаршуулсан журмаар нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, 1992 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 31 настай, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, хувиараа ажил эрхэлдэг, ам бүл 5, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б овогт Г.Н

 Холбогдсон гэмт­ хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Н нь 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Цогтбаян зочид буудпын урд Приус 30 маркийн тээврийн хэрэгслийн жолооч Б.Х-ыг "тээврийн хэрэгслээ холдуул гэж сигналдпаа" гэх шалтгааны улмаас түүний хоолойг багалзуурдаж, гараараа нүүрэн тус газар нь цохих, үснээс нь зулгааж газарт унагаах зэргээр зодон эрүүл мэндэд нь баруун тохой, нуруу, цээж, зүүн өвдөг, шилбэнд зулгаралт, хүзүү, зүүн шуунд цус хуралт" бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...гэв.

Эрүүгийн 2309000001987 дугаартай хэргээс:

Хохирогч Б.Х-ы мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг,

Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээч Б.Цолмонгийн 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 9480 дугаартай дүгнэлт /хх-ийн 21-26 дугаар хуудас/

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-31-34 дүгээр хуудас/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон шүүгдэгчийн хувийн байдал, хохирол төлбөртэй холбоотой бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Г.Н- нь 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Цогтбаян зочид буудпын урд Приус 30 маркийн тээврийн хэрэгслийн жолооч Б.Х-ыг "тээврийн хэрэгслээ холдуул гэж сигналдпаа" гэх шалтгааны улмаас түүний хоолойг багалзуурдаж, гараараа нүүрэн тус газар нь цохих, үснээс нь зулгааж газарт унагаах зэргээр зодон эрүүл мэндэд нь баруун тохой, нуруу, цээж, зүүн өвдөг, шилбэнд зулгаралт, хүзүү, зүүн шуунд цус хуралт" бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдов. Үүнд:

Хохирогч Б.Х-ы ...Манай аавын ажиллуулдаг Цогтбаян гээд буудпын ордог хаалган тэр хавьд нэг залуу машинаа тавьсан байсан би тэр залуугийн нэрийг мэдэхгүй байна тэгээд тэр залууг утсаар дуудаад машинаа холдуул гэсэн чинь за гэж Байсан тэгээд тэр залуу машиндаа суугаад хөдлөхгүй байсан тэгээд би ормоор байна гээд орилсон чинь сүртэй пизда вэ гээд цэнхэр хар малгайтай мактай залуу ирээд машины Хаалгаар намайг хавчсан тэгэхээр нь би тэр залууг цээж рүү нь хоёр гараараа түлхсэн тэгсэн чинь намайг нэг гараараа багалзуурдаад нөгөө гараараа зүүн шанаа руу цохисон үснээс зулгаагаад газар миний дээрээс дараад унасан тэгээд босохгүй байсан тэгсэн чинь тэр хавийн хүмүүс ирээд салгасан. Тэр залуугаас өөр хүмүүс намайг зодоогүй....” гэх мэдүүлэг,

Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээч Б.Цолмонгийн 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 9480 дугаартай "...Б. Х-ы биед баруун тохой, нуруу, цээж, зүүн өвдөг, шилбэнд зулгаралт, хүзүү, зүүн шуунд цус хуралт гэмтлүүд тогтоогдпоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр 1 хоногийн өмнө үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь нийлээд гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...." гэх дүгнэлт,

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “....Тухайн сидиг нээж үзэхэд дотор нь IMG_6748 гэх нэртэй нэг бичлэг байх бөгөөд тухайн бичлэгийг тоглуулж үзэхэд нийт 01:27 секундийн бичлэг байх бөгөөд бичлэг дээрх цаг нь 2023.07.26, 15:19:47 гэх цагийг зааж байх бөгөөд цэнхэр өнгөтэй приус-30 маркийн тээврийн хэрэгсэл, цагаан портер машин болон тухайн хоёр машины хооронд цагаан футболктой эрэгтэйг хар маактай эрэгтэй хоёр гараараа цээж хэсгээс нь барьсан байсан байв. Үзлэгийн үргэлжлүүлэхэд бичлэг үсрээд зарим хэсэг нь бичигдээгүй байх бөгөөд бичлэгийн цагаар 15:19:48 гэх цагт цагаан футболктой эрэгтэй гараараа хар маактай эрэгтэйг түлхэж байгаа бичлэг байв. Бичлэгийг үргэлжлүүлэн тоглуулахад бичлэгийн цагаар 15:19:50 цагт хар маактай эрэгтэй цагаан футболктой эрэгтэйг баруун гараараа нүүрний зүүн хэсэг руу нь цохиж байгаа бичлэг байв. Бичлэгийг үргэлжлүүлэн тоглуулахад бичлэгийн цагаар 15:19:53 гэх цагт хар маактай эрэгтэй цагаан футболктой эрэгтэйн үснээс нь зулгааж байгаад газар унагааж өөрөө дээрээс нь дараад унаж байгаа бичлэг байв. Бичлэгийг үргэлжлүүлэн тоглуулахад бичлэгийн цагаар 15:20:08 гэх цагт тухайн хоёр эрэгтэйг ойр орчимд нь байсан хүмүүс салгаж хоёр тийш нь болгож байгаа байв гэсэн тэмдэглэл зэрэг зэрэг хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Н нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож, хүч хэрэглэх үед хохирогчийн эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсэж үйлдсэний улмаас Б.Х-ы биед хөнгөн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцэж байна.

Иймд шүүх шүүгдэгч Г.Н-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Г.Н- нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх баримтуудыг няцаан үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүй болохыг дурдав.

Хохирогч Б.Х- нь“...Хохирлоо авсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэх тайлбар гаргасан нь шүүгчийн туслахын утсаар ярьсан тэмдэглэлээр тогтоогдож байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүхээс шүүгдэгч Г.Н-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Улсын яллагчаас: “...Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргасан байна.

Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо нөхөн төлсөн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг сидиг хэргийг хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Н нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1. 4, 36.1,  36.2 дугаар зүйлийн 1. 2. 3. 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Б овогт Г.Н-ийг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Н-д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 /дөрвөн зуун тавь мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Н- нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Н нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай. 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг сидиг хэргийг хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

6. Шүүгдэгч Г.Н нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай. 

7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

            8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Д.ДАРЬСҮРЭН