Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 2023/ШЦТ/166

 

 

 

 

 

 

 

 

    2023         07          18                                              2023/ШЦТ/166

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:180/2023/0153/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ууганбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Заяа, 

Улсын яллагч Б.Нарангэрэл,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Бадамгэрэл,

Шүүгдэгч Г.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд хаалттай хийсэн хуралдаанаар Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.О-т холбогдох эрүүгийн 2339000000204 дугаартай хэргийг 2023 оны 06 дугаар сарын 26ы өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч:

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.О нь Хэнтий аймгийн Хэрлэн сум 2 дугаар баг Өлзийтийн 15 дугаар гудамжны баруун хэсэгт 2023 оны 4 дүгээр сарын 29-ний шөнийн 22 цаг 20 минутын орчим хохирогч Ж.С-г согтууруулах ундааны зүйл хэрэглэсний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байгааг далимдуулан 72-64 УНН улсын дугаартай саарал өнгийн хонда "Инсаят" маркийн өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл дотор Ж.С-гийн хүсэл зоригийн эсрэг хувцсыг нь хүчээр тайлж, хүч хэрэглэж бэлгийн харьцаанд орж хүчиндсэн гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Г.О-ийг хүчиндэх гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2339000000204  дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 4-6-р  хуудас),

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 7-10-р  хуудас),

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 11-13-р  хуудас),

Хохирогч Ж.С-гийн (хх-ийн 23-24, 28-29-р хуудас), гэрч Ж.Соёлсүрэнгийн (хх-ийн 33-р хуудас), гэрч Б.Насантогтохын (хх-ийн 37-р хуудас), гэрч Б.Нэргүйн (хх-ийн 40-41-р хуудас), гэрч Ц.Ганцэцэгийн (хх-ийн 45-р хуудас), шинжээч эмч Ц.Тунгалагтамирын (хх-ийн 16-17-р хуудас) мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,

Шүүгдэгч Г.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон Хэнтий аймгийн Хэрлэн сумын Өндөрхаан багийн Засаг даргын тодорхойлолт,  гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 83, 84, 87-96, 98, 99, 101-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Эрүүгийн 2339000000204 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Улсын яллагч Б.Нарангэрэл шүүх хуралд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Г.О нь хохирогч Ж.С-г согтууруулах ундааны зүйл хэрэглэсний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байгааг далимдуулан хүчиндсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Г.О-ийг Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  заасан хүчиндэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна...” гэв.

 

 Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Бадамгэрэл шүүх хуралд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Г.О нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлсөн... Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  заасан  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна...” гэв.

 

Шүүгдэгч Г.О шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэж гэм буруугийн талаар маргаагүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.

 

Шүүгдэгч Г.О нь Хэнтий аймгийн Хэрлэн сум 2 дугаар баг Өлзийтийн 15 дугаар гудамжны баруун хэсэгт 2023 оны 4 дүгээр сарын 29-ний шөнийн 22 цаг 20 минутын орчим хохирогч Ж.С-г согтууруулах ундааны зүйл хэрэглэсний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байгааг далимдуулан өөрийн эзэмшлийн 72-64 УНН улсын дугаартай саарал өнгийн хонда "Инсаят" маркийн тээврийн хэрэгсэл дотор Ж.С-г хүсэл зоригийн эсрэг хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгч Г.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2023 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр 22 цагийн орчим өөрийнхөө 72-64 УНН улсын дугаартай Инсаят маркийн машинтай такси үйлчилгээнд явж байгаад Жүрж дэлгүүрийн зүүн хажуу талаас эмэгтэй хүн авсан...Машинтайгаа хөдлөөд Өлзийтийн 15 дугаар гудамжны баруун талын захын хашааны хойд талд машинтайгаа зогсоод машины арын суудал дээр нөгөө эмэгтэйтэй нэг удаа бэлгийн харилцаанд орсон. Тэгээд тухайн эмэгтэйг гэрийнх нь гадаа буулгаж өгөөд эх******* Ганчимэгийг 4 дүгээр сургуулиас аваад Чин тал" шатахуун түгээх станцаас бензин аваад гэртээ харьсан...Би өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Дахиж ийм үйлдэл гаргахгүй. Өөрийн гэм буруугаа хүлээж байна...Би хохирогчоос уучлалт гуйгаад дансаар 3.000.000 төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг,

 

Хохирогч Ж.С-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2023 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр найз Нэргүйн төрсөн өдөр болоод найз Нэргүй, түүний нөхөр Насантогтох нар намайг утсаар дуудсан. Нэргүй, Насантогтох нартай уулзаад "Төгөлдөр" баарны караокед бид гурав орж дуулсан. Би караокед байх хугацаандаа би 500 граммын лаазтай "Нийслэл" *******тэй пиво нэгийг уусан. Үүний дараа бид гурав Караокенаас гараад "Хэрлэн" зоогийн газар орж хоол идчихээд 19 цагийн орчим Хэрлэн нэгдүгээр сургуулийн баамын байранд байх Насантогтохийн гэрт очоод би мөн "Нийслэл" *******тэй 500 граммын пиво нэгийг уусан. Тэгээд 21 цаг өнгөрөөгөөд найз Насантогтох, Нэргүй нар Хэрлэн хорооллын "Жүрж" хүнсний дэлгүүрийн зүүн талд, замын урд талаас такси бариад намайг суулгаж өгөөд явсан. Би таксины ар талын суудал дээр суугаад Өлзийтийн 15-08 тоотод очино гэж хэлж байснаа санаж байна. Тэгээд би уусан пивондоо согтоот унтчихсан юм шиг байна лээ. Нэг сэрэхэд таксины жолооч ах машиныхаа арын суудал дээр дээш хараад хэвтүүлчихсэн миний өмдийг тайлчихсан миний дээр гараад надтай бэлгийн харилцаанд ороод миний дээр гарчихсан хөдөлж байсан. Би тухайн үед юу болоод байгааг ойлгоогүй бөгөөд би хаана байна гэж асуухад миний дээр хэвтэж байсан ах гэрийн чинь гадаа байна гэж хэлсэн. Тэгээд цаашаа юу болсныг санахгүй байна. Таксины жолооч ах буугаарай гээд намайг гэрийн гадаа буулгахдаа надад миний гар утсыг өгсөн. Тэгээд би машинаас буугаад гэртээ ороод таксины жолооч ах миний дээр хэвтэж байсныг санаад юу болоод байсан талаар бодоод намайг согтуу унтаж байхад надтай бэлгийн харилцаанд орчихсон байна гэдгийг ойлгоод уйлсан. Би уйлаад гэрээс гарахад миний араас Соёлсүрэн эгч гарч ирэхээр нь эгчид болсон үйл явдал буюу таксины жолооч ах намайг хүчиндсэн талаар хэлсэн. Тэгээд Соёлсүрэн эгч цагдаад дуудлага өгсөн. Тэр жолооч ах надтай хэдэн удаа бэлгийн харилцаанд орсон, бэлгэвч хэрэглэсэн үгүйг, дур тавьсан эсэхийг ч би мэдэхгүй байна... Би таксины жолооч ах намайг согтуу буюу өөрийн ухаангүй байгаа байдлыг далимдуулж надтай бэлгийн харилцаанд орсон байна...Намайг хүчиндсэн ах надад сэтгэл санааны хохирол гэж  3.000.000 төгрөгийг миний 5954276547 тоот дансанд хохирол барагдуулах мөнгө гэсэн гүйлгээний утгатай шилжүүлсэн. Одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг (хх-ийн 23, 29-р хуудас),

 

Гэрч Ж.Соёлсүрэнгийн мөрдөн шалган шийдвэрлэх ажиллагааны шатанд өгсөн: “...2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 1 дүгээр цэцэрлэгт угаагчаар ажилд орсон юм. 2023 оны 04 дүгээр сарын 29-ний орой 17 цагийн орчим найзын төрсөн өдөр болж байгаа, найзууд дуудаад байна ганц цаг караокед суугаад ирье гээд дүү С  дүү Даваадалайгаар машинаар хүргүүлсэн. Тэгээд орой 22 цаг 40 минутын үед дүү С  архи уусан байдалтай гэртээ их согтуу орж ирээд утсаа харж байснаа уйлаад гэрээс эргээд гарсан. Би араас нь гараад чи чинь хүнтэй маргалдаж муудсан юм уу гэж асуухад дүү С  эгчээ нэг юм хэлье гээд би сая таксигаар ирсэн. Таксины жолооч намайг архи уусныг далимдуулаад хүчиндсэн гэж хэлсэн. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн....” гэх мэдүүлэг (хх-ийн 33-р хуудас),

 

Гэрч Б.Насантогтохын мөрдөн шалган шийдвэрлэх ажиллагааны шатанд өгсөн: “...Би эх******* Нэргүйн хамт Хэрлэн сумын 1 дүгээр сургуулийн ногоон баамын байранд амьдарч байгаа юм. Эх******* бид хоёр С  болон түүний нөхөр Даваабаяртай гэр бүлийн найзууд бөгөөд 2023 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр эх******* Нэргүйн төрсөн өдөр болоод найз Г.О-ийн  дуудаад 17 цагийн үед "Төгөлдөр" баарны гадаа уулзаад эх******* Нэргүй, найз С  бид гурав караокед нэг цаг орчим дуулаад гарсан. Караокед сууж байхдаа эх******* Нэргүй, С  хоёр 500 граммын лаазтай пиво ганц нэгийг л уусан байх. Тэгээд Караокеноос гараад Баамын байранд байх манай гэрт очоод эх******* С  хоёр мөн 500 граммын хэмжээтэй пиво тус бүр хоёрыг уусан. Тэгээд С  харилаа гэхээр нь эх******* бид хоёр 21 цаг 30 минутын үед "Жүрж" дэлгүүрийн зүүн хойд талд, замын урд талаас саарал өнгийн 72-64 УНН дугаартай такси бариад Г.О-ийн  суулгаад явуулсан. Г.О-ийн ийн согтолт их байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 37-р хуудас),

 

Гэрч Б.Нэргүйн мөрдөн шалган шийдвэрлэх ажиллагааны шатанд өгсөн: “...2023 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр миний төрсөн өдөр болоод найз Г.О-ийн  дуудаад нөхрийн хамт бид гурав 17 цагийн үед уулзаад "Төгөлдөр" баарны караокед нэг цаг орчим дуулаад гарсан. Караокед сууж байхдаа С , нөхөр бид гурав 500 граммын лаазтай пиво хүн тус бүр хоёрыг уусан. Тэгээд Караокеноос гараад Баамын байранд байх манай гэрт ирээд С  бид хоёр мөн 500 граммын хэмжээтэй 1 пиво тус бүр нэгийг уусан. Тэгээд С  харилаа гэхээр нь нөхөр бид хоёр 21 цаг 30 минутын үед "Жүрж” дэлгүүрийн зүүн хойд талд, замын урд талаас саарал өнгийн 72-64 УНН дугаартай такси бариад Г.О-ийн  суулгаад явуулсан Г.О-ийн ийн согтолт их байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 40-41-р хуудас),

 

Гэрч Ц.Ганцэцэгийн мөрдөн шалган шийдвэрлэх ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2023 оны 4 дүгээр сарын 29-ний орой 21 цаг 30 минутад Хэрлэн сумын 4 дүгээр сургуулийн спорт зааланд бадминтоны бэлтгэл хийсэн бэлтгэлээ тараад орой 22 цаг 30 минутын үед нөхөр О-ийг  утсаар залгаж дуудсан. Таксинд явж байна хүнээ буулгаад очлоо гэж хэлсэн. Утсаар ярьснаас хойш 10 орчим минут болоод нөхөр О  ирэхгүй байхаар нь О  рүү дахиж залгаад ирж байна уу гэж асуухад одоо хүнээ буулгаад очлоо гэж хэлсэн. Тэгээд нөхөр О  удалгүй өөрийнхөө 72-64 УНН улсын дугаартай саарал өнгийн "Инсаят" маркийн тээврийн хэрэгсэлтэйгээ ирж намайг аваад бид хоёр гэр рүүгээ хамт явсан. Харих замдаа гэрийн урд талд байх "Чин-Тал" шатахуун түгээх станцаас 45.000 төгрөгт бензин аваад Дулааны 2-05 тоот хашаанд байх гэртээ очсон. 2023 оны 04 дүгээр сарын 30-ны шөнө 01 цаг өнгөрч байхад 2 цагдаа ирээд О  гэх хүн байна уу гэж асуугаад. Байна гэхэд уулзах шаардлагатай байна гээд манай нөхөр О-ийг  аваад явсан. Би болон манай нөхөр Г.О ямар асуудлаар авч явж байгаа талаар цагдаагаас асууж тодруулаагүй. Манай нөхөр айж сандарсан байдалтай 2 цагдаагийн хамт явсан. 2023 оны 4 дүгээр сарын 30-ны өглөө 05 цагийн орчим би эмнэлгийн урд талд цагдаагийн байгууллага руу явж байхад надтай цагдаа утсаар яриад нөхөр О-ийг  хүлээлгэж өгсөн. Би нөхөр О ээс юу болсон талаас асуухад өчигдөр буюу 2023 оны 4 дүгээр сарын 29-ний орой чамайг очиж авахаас өмнө нэг согтуу хүүхэн үйлчлүүлээд 7000 төгрөгөө өгөхгүй байхаар нь би гар утсыг нь барьцаанд авах гэхэд утсаа өгөхгүй байсан. Тэгээд нөгөө хүүхэн машины арын суудал дээр хэвтээд байхаар нь тэгээд чи яах гээд байгаа юм тохиролцох юм уу гэхэд өөрөө мэд гэж хэлэхээр нь нэг удаа машины арын суудал дээр бэлгийн харилцаанд орсон гэж хэлсэн. Тэгээд би нөхөр О-ийг  чи таксинд биш иймэрхүү юм хайгаад явж байдаг юм байна чи 7000 төгрөг авахгүй байвал үхчих гээд байна уу, яасан их хүнтэй тохиролцдог юм гэж уурлаж загнасан...” гэх мэдүүлэг (хх-ийн 45-р хуудас),

 

Шинжээч эмч Ц.Тунгалагтамирын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Г.О-ийн цусанд нян судлал болон бэлгийн замын өвчин илрүүлэх шинжилгээ хийгдсэн байна. Нян судлалын шинжилгээгээр үрэвслийн гаралтай өөрчлөлтүүд илэрсэн байна. Бэлгийн замын халдварт өвчин илрүүлэх шинжилгээгээр бэлгийн замын халдварт өвчин илрээгүй байна...Бэлгийн замын  халдварт өвчин илрүүлэх шинжилгээгээр хүний дархлал хомсдолын вирус илрээгүй, тэмбүү өвчний халдвар идэвхгүй хэлбэрээр илэрсэн байна...Тэмбүү өвчин идэвхгүй хэлбэрээр илэрч байгаа нь урьд өмнө нь бэлгийн замын халдварт тэмбүү өвчин тусаад эмчилгээ хийгдэж эдгэрсэн байна гэсэн үг. Тэмбүү нь идэвхгүй хэлбэрээр хүнд халдахгүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 17-р хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  хүчиндэх  гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан ба прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Г.О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хохирогчийг согтуурсны улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх  чадваргүй байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндсэн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай тохирч байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх үзлээ. Шүүгдэгч  болон түүний өмгөөлөгч нар нь гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдлаа.

 

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, хохирогчийн зүгээс архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэс зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

 

Хүчиндэх гэмт хэргийг шүүгдэгч Г.О нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Шүүгдэгч нь хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хохирогчийг согтуурсны улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх  чадваргүй байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орж хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас ... эрх эрх чөлөөнд....шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан ба шүүгдэгч Г.О хохирогч Ж.Сувдмаагийн бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдалд хохирол учруулсан ба хохирогч Ж.С-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн  “...сэтгэл санааны хохирол гэж 3.000.000 төгрөгийг миний 5954276547 тоот дансанд “

хохирол барагдуулах мөнгө” гэсэн гүйлгээний утгатай шилжүүлсэн. Одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлсэн (хх-ийн 23, 29-р хуудас) байх тул шүүгдэгч Г.О-ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч Б.Нарангэрэл шүүх хуралдаанд гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “....Шүүгдэгч Г.О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүчиндэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналлтай байна...” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Бадамгэрэл шүүх хуралдаанд гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Г.О нь мөрдөн шалгах ажиллагааны шатнаас эхлэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мөн шүүгдэгчийн хувийн байдлуудлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж өгнө үү...” гэв.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Г.О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хохирогчийг согтуурсны улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндэх гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон.

 

 Иймд шүүгдэгч Г.О т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Г.О нь урьд Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 274 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000.000 төгрөгөөр торгох ялаар, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 87-96-р хуудас) ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 84-р хуудас)-аар тус тус тогтоогдож байна.

 

 Шүүгдэгч Г.О нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Г.О нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, ам бүл 4 эх******* 2 хүүхдийн хамт амьдардаг, 58 настай зэрэг хувийн байдлуудыг тус тус харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “...оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгчид авагдсан үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

 

Улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгч Г.О т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулах ялын саналыг хүлээн авах боломжгүй гэж үзлээ. Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан...бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно.” гэж хуульчилсан ба хуульд заасан дээрх үндэлслэлүүдийг харгалзан үзэж шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн болно.

 

Шүүгдэгч Г.О нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.О т урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

Эрүүгийн 2339000000204 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Г.О-ийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хохирогчийн согтуурсны улмаас биеэ хамгаалах чадваргүй байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр шүүгдэгч Г.О-ийг  2 (хоёр) жилийн хугацаагаар тэнссүгэй.    

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Г.О т оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч                     Г.О т  хяналт тавихыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.О нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

6. Эрүүгийн 2339000000204 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай. 

    

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.О т урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                        

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Б.УУГАНБАЯР