| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2020/00202/и |
| Дугаар | 00526 |
| Огноо | 2020-03-09 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 03 сарын 09 өдөр
Дугаар 00526
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар Т..банкны Хөвсгөл салбарын нэхэмжлэлтэй хариуцагч Б.М-д холбогдох зээлийн үлдэгдэл төлбөр 11.159.364 /арван нэгэн сая нэг зуун тавин есөн мянга гурван зуун жаран дөрөв/ гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.М нь 2.418.950 төгрөгийг төлж биелүүлж, үлдэх төлбөр болох 8.602.084 төгрөгийг 2020 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн сар бүр 388.873 төгрөгийг төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 193.499 /нэг зуун ерэн гурван мянга дөрвөн зуун ерэн ес/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.М-с 193.499 /нэг зуун ерэн гурван мянга дөрвөн зуун ерэн ес/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т банкны Хөвсгөл салбарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү тогтоолыг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадангүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН