Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 2023/ШЦТ/191

 

2023.08.29                                                2023/ШЦТ/191

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:180/2023/0146

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ууганбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга Э.Түвшинзаяа,

Улсын яллагч М.Отгонбаатар,

Шүүгдэгч Т.Аын өмгөөлөгч С.Нарангэрэл,

Шүүгдэгч Т.А, Г.З нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.А, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.З нарт холбогдох эрүүгийн 2339000000122 дугаартай хэргийг 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч:

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Т.А нь Г.З-тай бүлэглэж 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Хэнтий аймгийн Мөрөн сумын 1 дүгээр баг "Бүсийн бүрд" гэх газраас хохирогч Ц.С-ийн1,200,000 төгрөгийн үнэ бүхий зөв чих цуулбар, буруу чих нь шоргоолж имтэй ухаа зүсний охин шүдлэн үхэр, хохирогч М.Б-ны 2,400,000 төгрөгийн үнэ бүхий буруу чих цуулбар, зөв чих шоргоолж имтэй дух цагаан ухаа шүдлэн, хүрэн шүдлэн буюу олон тооны үхрүүдийг тус тус уналга морь ашиглан хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлж нийт 3,600,000 төгрөгийн хохирол учруулсан,

Г.З үйлдлээрээ нэгдэн бүлэглэж 2022 оны 4 дүгээр сард Хэнтий аймгийн Мөрөн сумын 1 дүгээр баг "Хундган бууц" гэх газраас хохирогч Ц.Э-ын өмчлөлийн халзан, улаан халзан зүсний 2 буюу олон тооны бярууг уналга морь ашиглан хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлж хохирогч Ц.Э-д1,600,000 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 8 дугаар сард Хэнтий аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багийн нутаг "Улаан толгой" гэх газраас хохирогч Ц.Э-ын эзэмшлийн гурван нүдний уйл тамгатай цавьдар зүсний гүүг уналга морь ашиглан хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлж хохирогч Ц.Э-д 800,000 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 4 дүгээр сард Г.З-ны Хэнтий аймгийн Мөрөн сумын 1 дүгээр баг "Олгой" гэх газраас хохирогч Ц.М-ын өмчлөлийн олон тооны буюу 2 чих цуулбар, буруу тал нь урдаасаа ухам имтэй 8 тооны хонийг хулгайлж гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж 300,000 төгрөгийг авсан,

2019 оны 10 дугаар сард Хэнтий аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багийн нутаг "Сэрвэнгийн ар" гэх газраас хохирогч Ц.Э-ын эзэмшлийн гурван нүдний уйл тамгатай цавьдар зүсмийн, хүрэн зүсмийн гүү буюу олон тооны адууг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлж хохирогч Ц.Э-д 1,500,000 төгрөгийн хохирол учруулсан,

Оршин суугч болох Ж.Ч-ийнзөвшөөрөлгүйгээр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Өргөө 21-05 тоотод байрлах Ж.Ч-ийнорон байр буюу монгол гэрийн тооноор 2023 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хууль бусаар нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан гэмт хэргийг үйлдсэнд,

 

Шүүгдэгч Г.З нь Т.А-той бүлэглэж 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Хэнтий аймгийн Мөрөн сумын 1 дүгээр баг "Бүсийн бурд" гэх газраас хохирогч Ц.С-ийн 1,200,000  төгрөгийн үнэ бүхий зөв чих цуулбар, буруу чих нь шоргоолж имтэй ухаа зүсний охин шүдлэн үхэр, хохирогч М.Б-ны 2.400.000 төгрөгийн үнэ бүхий буруу чих цуулбар, зөв чих шоргоолж имтэй дух цагаан ухаа шүдлэн, хүрэн шүдлэн буюу олон тооны үхрүүдийг тус тус уналга морь ашиглан хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлж нийт 3,600,000 төгрөгийн хохирол учруулсан                                        

Т.А-                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                              той үйлдлээрээ нэгдэн бүлэглэж 2022 оны 4 дүгээр сард Хэнтий аймгийн Мөрөн сумын 1 дүгээр баг "Хундган бууц" гэх газраас хохирогч Ц.Э-ын өмчлөлийн халзан, улаан халзан зүсний 2 буюу олон тооны бярууг уналга морь ашиглан хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлж хохирогч Ц.Э-д 1,600,000 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 12 дугаар сард Хэнтий аймгийн Мөрөн сумын 1 дүгээр баг "Бүс уул" гэх газраас хохирогч М.Б-ны өмчлөлийн буруу чих цуулбар, зөв чих шоргоолж имтэй хар халзан эр бярууг уналга буюу зээрд морь ашиглан тууж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлж 800,000 төгрөгийн хохирол санаатай учруулсан,

2021 оны 12 дугаар сард Хэнтий аймгийн Мөрөн сумын 1 дүгээр баг "Сондгой" гэх газраас хохирогч Ц.С-ийн буруу тал шоргоолж имтэй, зөв талын чих нь цуулбар, буруу талын чих нь шоргоолж имтэй 1 тооны улаан зүсний охин шүдлэн үхрийг уналга буюу зээрд морь ашиглан тууж, нууц далд аргаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлж 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 4 дүгээр сард Хэнтий аймгийн Мөрөн сумын 1 дүгээр баг "Хашаатын толгой" гэх газраас хохирогч Ж.Д-ын зөв чих ац, буруу чих урдаасаа хөндөл имтэй 26 тооны хонийг уналга буюу зээрд морь ашиглан тууж, нууц далд аргаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлж 3,250,000 төгрөгийн хохирол санаатай учруулсан,

2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Хэнтий аймгийн Мөрөн сумын 1 дүгээр баг "Бухт" гэх газраас хохирогч Ж.Д-ын зөв чих ац, буруу чих урдаасаа хөндөл имтэй улаан зүсний шүдлэн насны 1 үхрийг уналга буюу зээрд морь ашиглан тууж, нууц далд аргаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлж 1,200,000 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 01 дүгээр сард Хэнтий аймгийн Мөрөн сумын 1 дүгээр баг "Бухт" гэх газраас хохирогч Ж.Д-ын буруу чих дээрээсээ хөндөл, зөв чих нь ац имтэй охин хар бярууг уналга буюу зээрд морь ашиглан тууж, нууц далд аргаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлж 800,000 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 11 дүгээр сард Хэнтий аймгийн Мөрөн сумын 1 дүгээр баг "Бухт" гэх газраас хохирогч Ж.Д-ын буруу чих дээрээсээ хөндөл, зөв чих нь ац имтэй ухаа халзан охин шүдлэн үхрийг уналга буюу зээрд морь ашиглан тууж, нууц далд аргаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлж 1,200,000 төгрөгийн хохирол учруулсан,

2021 оны 11 дүгээр сард Хэнтий аймгийн Мөрөн сумын 1 дүгээр баг "Говийн дэрс” гэх газраас хохирогч Ц.Э-ын зөв чих шоргоолж, буруу талын чих араасаа хөндөл имтэй мухар улаан шүдлэн бярууг уналга буюу зээрд морь ашиглан тууж нууц далд аргаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлж 700,000 төгрөгийн хохирол учруулсан,

 2022 оны 4 дүгээр сард Хэнтий аймгийн Мөрөн сумын 1 дүгээр баг "Олгой" гэх газраас хохирогч Ц.М-ын өмчлөлийн олон тооны буюу 2 чих цуулбар, буруу тал нь урдаасаа ухам имтэй 8 тооны хонийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлж хохирогч Ц.Ж1,600,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэнд холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хэнтий аймгийн прокурорын газраас шүүгдэгч Т.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн, 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т, 18.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэг, 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг тус тус үйлдсэнд холбогдуулан,  шүүгдэгч   Г.З-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн, 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2339000000122 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Т.А, Г.З нарын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлгүүд,

Мал амьтанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хх-ийн 8-10-р хуудас),

Хохирогч Ц.С-ийн (1-р хх-ийн 20-21-р хуудас), хохирогч М.Б-ны (1-р хх-ийн 24-25-р хуудас), гэрч Д.Эрхэмбаярын (1-р хх-ийн 28-29, 73-р хуудас), гэрч В.Оюунзоригийн (1-р хх-ийн 30-31-р хуудас), гэрч Т.Энхцэцэгийн (1-р хх-ийн 36-37-р хуудас), гэрч Н.Анхбаярын (1-р хх-ийн 36-37-р хуудас), хохирогч Ц.Э-ын (1-р хх-ийн 157-158, 163-р хуудас), гэрч Б.Эрдэнэбаярын (1-р хх-ийн 167, 179-р хуудас), гэрч Л.Цогбадрахын (1-р хх-ийн 173, 174-р хуудас) мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,

Фэйр Валуэшн ХХК-ний 2023 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 2023/ШД-41 дугаартай: “...3 тооны шүдлэн үхэр 3,600,000 төгрөг байх боломжтой” гэх хөрөнгө үнэлгээний тайлан (1-р хх-ийн 78-80-р хуудас),

Фэйр Валуэшн ХХК-ний 2023 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 2023/ШД-40 дугаартай “...2 тооны бяруу 1,600,000 төгрөг байх боломжтой” гэх хөрөнгө үнэлгээний тайлан (хх-ийн 188-190-р хуудас),

Шүүгдэгч Г.З-ны 5954073860 дугаартай Хаан банкны депозит дансны хуулга (1-р хх-ийн 112-р хуудас),

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хх-ийн 140-143-р хуудас),

Хохирогч Ц.Э-ын (3-р хх-ийн 34-35-р хуудас), гэрч М.Сарантуяагийн (3-р хх-ийн 42-43-р хуудас) мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,

Фэйр Валуэшн ХХК-ний 2023 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 2023/ШД-49 дугаартай “...1 тооны цавьдар гүүг 800,000 төгрөг байх боломжтой” гэх хөрөнгө үнэлгээний тайлан (3-р хх-ийн 46-48-р хуудас),

Хохирогч Ц.Э-ын (3-р хх-ийн 129-130, 163-р хуудас), гэрч  Ж.Д-ын (3-р хх-ийн 133-134-р хуудас), гэрч  Г.З-ны(3-р хх-ийн 141-142-р хуудас), гэрч Б.Нямпүрэвийн (3-р хх-ийн 145-146-р хуудас), гэрч  Ш.Баярсайханы  (3-р хх-ийн 149-150-р хуудас), гэрч  Я.Мөнхтөрийн   (3-р хх-ийн 167-168-р хуудас) мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,

Фэйр Валуэшн ХХК-ний 2023 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 2023/ШД-48 дугаартай “...2 тооны адууг 1,500,000 төгрөг байх боломжтой” гэх хөрөнгө үнэлгээний тайлан (3-р хх-ийн 153-155-р хуудас),

Шүүгдэгч Г.З-ны мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрчээр өгсөн мэдүүлэг (3-р хх-ийн 88-89-р хуудас),

Хохирогч Ж.Ч-ийн(4-р хх-ийн 9-10-р хуудас), гэрч Б.Одбатын (4-р хх-ийн 17-18-р хуудас) мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,

Хохирогч Ц.С-ийн(2-р хх-ийн 19-20-р хуудас), гэрч  О.Даваацэрэнгийн (2-р хх-ийн 23-24, 30-р хуудас) мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,

Фэйр Валуэшн ХХК-ний 2023 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 2023/ШД-42 дугаартай “...1 тооны шүдлэн үхрийг 1,200,000 төгрөг байх боломжтой” гэх хөрөнгө үнэлгээний тайлан (2-р хх-ийн 35-37-р хуудас),

Хохирогч Ц.Э-ын (2-р хх-ийн 241-242, 247-р хуудас) мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг,

Фэйр Валуэшн ХХК-ний 2023 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 2023/ШД-46 дугаартай “...1 тооны бярууг 700,000 төгрөг байх боломжтой” гэх хөрөнгө үнэлгээний тайлан (3-р хх-ийн 7-9-р хуудас),

Хохирогч М.Б-ны(1-р хх-ийн 226-227-р хуудас), гэрч М.Цэнд-Аюушийн  (1-р хх-ийн 230-231-р хуудас) мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,

Фэйр Валуэшн ХХК-ний 2023 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 2023/ШД-39 дугаартай “...1 тооны бяруу 800,000 төгрөг байх боломжтой” гэх хөрөнгө үнэлгээний тайлан (1-р хх-ийн 240-242-р хуудас),

Хохирогч Ц.М-ын (3-р хх-ийн 72-73-р хуудас),гэрч Д.Эрдэнэбаярын (3-р хх-ийн 76-77-р хуудас), гэрч С.Оюунбаатарын (3-р хх-ийн 78-79-р хуудас),

Фэйр Валуэшн ХХК-ний 2023 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 2023/ШД-43 дугаартай “...8 тооны хонийг 1,600,000 төгрөг байх боломжтой” гэх хөрөнгө үнэлгээний тайлан (3-р хх-ийн 94-96-р хуудас),

Хохирогч  Ж.Д-ын(2-р хх-ийн 107-108-р хуудас), гэрч  Б.Оюунбаатарын (2-р хх-ийн 115-116-р хуудас) мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,

Фэйр Валуэшн ХХК-ний 2023 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 2023/ШД-52 дугаартай “...1 тооны үхрийг 1,200,000 төгрөг байх боломжтой” гэх хөрөнгө үнэлгээний тайлан (2-р хх-ийн 119-121-р хуудас),

Хаан банкны 5949073860 тоот дансанд үзлэг хийсэн тэмдэглэл (2-р хх-ийн 128-129-р хуудас),

Хохирогч  Ж.Д-ын(2-р хх-ийн 151-152, 156-р хуудас) мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг,

Фэйр Валуэшн ХХК-ний 2023 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 2023/ШД-51 дугаартай “...1 тооны бярууг 800,000 төгрөг байх боломжтой” гэх хөрөнгө үнэлгээний тайлан (2-р хх-ийн 166-168-р хуудас),

Хохирогч Ж.Д-ын (2-р хх-ийн 60-61-р хуудас), гэрч Б.Эрдэнэбаярын (2-р хх-ийн 64-65-р хуудас), гэрч Ж.Бат-Өлзийн (2-р хх-ийн 72-73-р хуудас) мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,

Фэйр Валуэшн ХХК-ний 2023 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 2023/ШД-45 дугаартай “...26 тооны хонийг 3,250,000 төгрөг байх боломжтой” гэх хөрөнгө үнэлгээний тайлан (2-р хх-ийн 78-80-р хуудас),

Хохирогч  Ж.Д-ын (2-р хх-ийн 193-194-р хуудас), гэрч Д.Эрхэмбаярын (2-р хх-ийн 197-198-р хуудас), гэрч Д.Алтанцоожийн (2-р хх-ийн 201-202, 209-210-р хуудас) мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,

Фэйр Валуэшн ХХК-ний 2023 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 2023/ШД-50 дугаартай “...1 тооны шүдлэн үхрийг 1,200,000 төгрөг байх боломжтой” гэх хөрөнгө үнэлгээний тайлан (2-р хх-ийн 213-215-р хуудас),

Фэйр Валуэшн ХХК-ний 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 2023/ШД-81 дугаартай “...2 тооны адууг 2,000,000 төгрөг байх боломжтой” гэх хөрөнгө үнэлгээний тайлан (3-р хх-ийн 182-184-р хуудас),

Шүүгдэгч Т.А нь хохирол нөхөн төлсөн тухай хохирогч М.Б, Ц.С, Ц.Э нарын хүсэлтүүд (3-р хх-ийн 217-221-р хуудас),

Шүүгдэгч Т.А-ын хувийн байдлыг тогтоосон баримтууд: Хэнтий аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багийн засаг даргын тодорхойлолт, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Малын А дансны хуулбар, тодорхойлолт, эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа, дансны хуулбар (1-р хх-ийн 84, 87-90, 92, 93, 94, 96-98, 4-р хх-ийн 31, 32, 33-р,  хуудас),

Шүүгдэгч Г.З-ны хувийн байдлыг тогтоосон баримтууд:  Хэнтий аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багийн засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Малын А дансны хуулбар, эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа, дансны хуулбар (1-р хх-ийн 100, 106, 107, 108, 109-110, 112, р,  хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 Эрүүгийн 2339000000122 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

Улсын яллагч М.Отгонбаатар шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Т.А нь “бусдын олон тооны малыг бүлэглэж хулгайлсан”, “гэмт хэргийн улмаас олсон мөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авсан”, “оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан” гэмт хэргүүдийг үйлдсэн, шүүгдэгч Г.З нь “бусдын олон тооны малыг бүлэглэж хулгайлсан” гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүх хуралдааны хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Т.А-ыг Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2,2, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Г.З-ыг Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2,2-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна...” гэв.

Шүүгдэгч Т.А-ын өмгөөлөгч С.Нарангэрэл шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Т.А гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн...Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна...” гэв.

Шүүгдэгч Т.А, Г.Знар нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэж гэм буруугийн талаар маргаагүй байна.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.

 

 Шүүгдэгч Т.А, Г.З нар нь бүлэглэж 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Хэнтий аймгийн Мөрөн сумын 1 дүгээр баг "Бүсийн бүрд" гэх газраас хохирогч Ц.С-ийн1,200,000 төгрөгийн үнэ бүхий зөв чих цуулбар, буруу чих нь шоргоолж имтэй ухаа зүсний охин шүдлэн үхэр, хохирогч М.Б-ны 2,400,000 төгрөгийн үнэ бүхий буруу чих цуулбар, зөв чих шоргоолж имтэй дух цагаан ухаа шүдлэн, хүрэн шүдлэн буюу олон тооны үхрүүдийг тус тус уналга морь ашиглан хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлж нийт 3,600,000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Т.А, Г.З нар нь бүлэглэж 2022 оны 4 дүгээр сард Хэнтий аймгийн Мөрөн сумын 1 дүгээр баг "Хундган бууц" гэх газраас хохирогч Ц.Э-ын өмчлөлийн халзан, улаан халзан зүсний 2 буюу олон тооны бярууг уналга морь ашиглан хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлж хохирогч Ц.Э-д1,600,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан:

Шүүгдэгч Т.А-ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “..”.З “бид хоёр Бүс уулын зүүн талд хариулгагүй байсан 10 гаран тооны үхрээс ухаа зүсмийн охин шүдлэн, ухаа шүдлэн, хүрэн шүдлэн гурвыг мориор тууж “З”  гэрийн гадаа авчраад З-ы машинаар ачиж аймгийн төв рүү оруулсан...Тэр зээрд морь маань 2022 оны өвөл хөгшрөөд үхчихсэн...Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,

            Шүүгдэгч Г.З-ны мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр А бид хоёр Эрхэмбаярын гэрт үлдээгээд А өөрийн зээрд морийг, би өөрийн зээрд үрээг унаад Бүс уулын зүүн урд талд бэлчиж байсан хэсэг үхэр дотроос 3 тооны үхрийг салгаж туугаад манай гэрийн гадаа авчирсан...Тэгээд Эрхэмбаярт өөрийнхөө үхэр гэж хэлээд Портер маркийн 04-61 ХЭҮ тээврийн хэрэгсэлд ачаад аймгийн төв оруулсан...Сартай ухаа, ухаа, хар хүрэн зүсмийн үхрүүд байсан...Би зээрд үрээгээ 2022 оны 12 дугаар сард идшиндээ хэрэглэсэн...Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,

Мал амьтанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хх-ийн 8-10-р хуудас),

Хохирогч Ц.С-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2022 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Б үхрээ бүртгэж үзтэл танай ухаа зүсмийн охин шүдлэн, манайхаас 2 тооны үхэр байхгүй байна гэхээр нь тухайн үед ойр орчмын айлуудаас сураглаж хайж байгаад орхисон юм...Манай үхэр бүгд буруу тал нь шоргоолж цуулбар, зөв тал нь цуулбар шоргоолж имтэй...Би гомдолтой байна. Өөрийн алдсан малыг нөхөн төлүүлж төлбөр тооцоогоо бүрэн барагдуулж авмаар байна...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 20-21-р хуудас),

Хохирогч М.Б-ны мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр үхрээ бүртгэж үзэхэд манай үхэр бүрэн байсан. Маргааш нь тоолж үзэхэд манай үхрээс 2 тооны шүдлэн үхэр дутсан байсан...Дух цагаан ухаа шүдлэн, хүрэн шүдлэн байсан…Би гомдолтой байна. Өөрийн алдсан малын нөхөр төлүүлж төлбөр тооцоогоо бүрэн барагдуулж авмаар байна...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 24-25-р хуудас),

Гэрч О.Эрхэмбаярын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Унтаад сэрсэн нэлээн орой болсон байсан тэгээд гадаа гараад хартал З, А хоёр машин дээрээ 3 тооны үхэр ачсан байсан. Тэгээд бид гурав З ахын машинтай аймгийн төвд ирсэн...Би тухайн үед хулгайн үхэр гэж мэдээгүй харин сүүлд З, А хоёр надад хэлэхдээ Б.С нарын үхрүүдийг хулгайлсан байсан юм гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 28-29,73-р хуудас),

Гэрч В.Оюунзоригийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай хашааны гадаа 3 залуу портер маркийн машинтай ирээд 3 үхрийг танай хашаанд буулгаад үлдээчих гэсэн юм гэхээр нь 3 үхрийг буулгаад нөгөө гурван залуу яваад өгсөн...Маргааш нь би ганцаараа нядлаад А гэх залууд өгөөд явуулсан...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 30-31-р хуудас),

Гэрч Т.Энхцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...А над руу залгаад идэшний үхэр зарах хүн олоод өгөөч гэсэн....З гэх хүнтэй таараад 12 дугаар сард идэшний 3 үхэр авах хэрэгтэй байна гэхэд болно гэсэн...Урьдчилгаа авах гээд байна гэхээр нь А над руу 1,5 сая төгрөг шилжүүлсэн би уг мөнгийг Зд бэлнээр өгсөн...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 36-37-р хуудас),

Гэрч Н.Анхбаярын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Энхцэцэг эгч рүү залгаад идэшний үхэр зарах хүн байна уу гэхэд хүнээс асуугаад өгье гэсэн. Тэгээд 3 сая төгрөгөөс гурван үхэр зарна гэж байна урьдчилгаа мөнгө хий гэж байна гэхээр нь 1.5 сая шилжүүлсэн...12 дугаар сард үлдэгдэл мөнгөө шилжүүлсэн...Хэнтий аймагт идшээ хийх гээд очиход танихгүй дугаараас нэг залуу залгаад үхрийг чинь хаана аваачиж өгөх үү гэхээр нь Урангоо эгчийн дугаарыг өгөөд наад хүндээ аваачаад өгчих гэсэн...Урангоо эгчийнд очиход 3 тооны үхэр хашаанд машинаар буулгаж өгсөн гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 36-37-р хуудас),

Фэйр Валуэшн ХХК-ний 2023 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 2023/ШД-41 дугаартай: “...3 тооны шүдлэн үхэр 3,600,000 төгрөг байх боломжтой” гэх хөрөнгө үнэлгээний тайлан (1-р хх-ийн 78-80-р хуудас),

Шүүгдэгч Г.З-ны 5954073860 дугаартай Хаан банкны депозит дансны хуулга (1-р хх-ийн 112-р хуудас),

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хх-ийн 140-143-р хуудас),

Хохирогч Ц.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2022 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр би үхэртэй яваад үхрээ бүртгэхэд манай үхэр бүрэн байсан. Тэр өдрөөс хойш 3 хоногийн дараа үхрээ хурааж ирээд бүртгэж үзэхэд манай үхрээс Улаан халзан бяруу, Халзан бяруу хоёр маань байхгүй байхаар нь би ойр орчмоор хэд хоног үхрээ хайж үзээд 2 тооны бяруугаа олоогүй юм.... Тухайн алдагдсан 2 тооны бяруугаа би яг имлэсэн байсан уу үгүй юу гэдгийг тодорхой бол санахгүй байна. Ямар ч байсан улаан халзан болон халзан 2 тооны бяруу байсан...Тэрнээс биш манай им бол зөв чих шоргоолж буруу талын чих араасаа хөндөл имтэй...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 157-158, 163-р хуудас),

Гэрч Б.Эрдэнэбаярын  мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2022 оны яг хэдэн сард гэдгийг сайн санахгүй байна. Манай хүргэн Цогбадрах манай гэрт Г.З-ны гэр хаана байдаг юм бэ надаас 2 бярууны мөнгө авсан одоо очиж 2 бяруугаа авах гэсэн юм гээд ирсэн. Тэгээд бид хоёр Г.З-ны гэрийн гадаа тэдний гадаа улаан халзан, халзан бяруу 2 уячихсан Г.З сая А ирээд энэ хоёр бярууг үлдээгээд явсан гэж хэлж байсан. Тэгээд Цогбадрах 2 тухайн 2 бярууг Цогбадрахын машинд ачаад явсан...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 167, 179-р хуудас),

Гэрч Л.Цогбадрахын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Хэнтий аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багийн иргэн Г.З гэх хүнээс 2 тооны бяруу худалдан авахаар урьд нь тохирсон байсан юм. 2022 оны 4 дүгээр сарын сүүлээр санагдаж байна тухайн 2 тооны үхрээ авахаар хадам ах болох Эрдэнэбаярын гэрт очоод Г.З-ны гэрийг заалгаад бид хоёр тэдний гадаа очсон юм. Тэгтэл Г.З надад А сая энэ 2 бярууг үлдээгээд явлаа гэж хэлээд надад өгсөн юм. Тэгээд би тухайн 2 бярууг хадам ах болох Б.Эрдэнэбаярын хамтаар өөрийн машин дээр ачаад явсан. Би тэр 2 бярууг 2022 оны 11 дүгээр сард өөрийнхөө идшиндээ хэрэглэсэн юм. Би тухайн 2 бярууны мөнгийг 05 дугаар сард 2,000,000 төгрөгийг Г.З-ны дансаар шилжүүлсэн. Тухайн 2,000,000 төгрөгийг 800,000 мянган төгрөг нь тухайн 2 бярууны мөнгө байсан юм үлдсэн 1,200,000 төгрөг нь Г.З-аас тугалтай үнээ авахаар тохироод өгсөн юм...Надад Г.З тэр 2 бяруунаас өгсөн мал байхгүй...халзан, улаан халзан зүсмийн 2 тооны бяруу байсан...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 173, 174-р хуудас),

Фэйр Валуэшн ХХК-ний 2023 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 2023/ШД-40 дугаартай “...2 тооны бяруу 1,600,000 төгрөг байх боломжтой” гэх хөрөнгө үнэлгээний тайлан (1-р хх-ийн 188-190-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Т.А нь 2020 оны 8 дугаар сард Хэнтий аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багийн нутаг "Улаан толгой" гэх газраас хохирогч Ц.Э-ын эзэмшлийн гурван нүдний уйл тамгатай цавьдар зүсний гүүг уналга морь ашиглан хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлж хохирогч Ц.Э-д 800,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан:

Шүүгдэгч Т.А ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...2020 оны 08 дугаар дугаар сард Энхбат ахын хэсэг адуу эзэнгүй байхаар нь би тэр адуунууд дотроос гурван нүдний уйл тамгатай цавьдар зүсний гүүг салган тууж хаваржааныхаа гадаа аваачиж тэр өдрөө ганцаараа нядалсан. Тэгээд арьс толгой махыг нь ээж Сарантуяагийн машинд хийж зараад ир гэж явуултал ээж Хэнтий аймагт ченжид зарчхаад ирлээ гээд надад бэлнээр 800,000 мянган төгрөг өгсөн. Тухайн үед манай ээж миний явуулсан адууны махыг хулгайнх гэдгийг мэдээгүй байсан. Би өөрийнхөө адуунаас нядалсан гэж хэлсэн. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,

Хохирогч Ц.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2020 оны 8 дугаар сард Хэнтий аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багийн нутаг "Улаан тохой" гэх газарт нутаглаж байхдаа. Тус газраас гурван нүдний ууль тамгатай цавьдар гүү хулгайд алдсан. Тухайн үедээ бол бас л тэр хавийн аль амьдаар сураглаад сураг чимээ гаргахгүй болохоор нь хэд хоног хайж байгаад орхисон. Манай алга болсон гүү содон шинж тэмдэг гэхээр зүйлгүй цавьдар зүсмийн гүү  байсан....Тэр үер ойр хавьд манайхтай айл гэх юм бол А, З, Эрхэмбаяр нар л байсан…Миний алдсан 1 тооны гүү маань хүрээтэй гурван нүдний уйл тамгатай...” гэх мэдүүлэг (3-р хх-ийн 34-35-р хуудас),

Гэрч М.Сарантуяагийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай хүү А 2020 оны 8 дугаар сард нэг адууны махыг арьстай нь хамт надаар заруулсан...Тухайн үед тэр адууны мөнгийг бэлнээр нь аваад хүү А-д өгсөн...” гэх мэдүүлэг (3-р хх-ийн 42-43-р хуудас),

Фэйр Валуэшн ХХК-ний 2023 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 2023/ШД-49 дугаартай “...1 тооны цавьдар гүүг 800,000 төгрөг байх боломжтой” гэх хөрөнгө үнэлгээний тайлан (3-р хх-ийн 46-48-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Т.А нь 2019 оны 10 дугаар сард Хэнтий аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багийн нутаг "Сэрвэнгийн ар" гэх газраас хохирогч Ц.Э-ын эзэмшлийн гурван нүдний уйл тамгатай цавьдар зүсмийн, хүрэн зүсмийн гүү буюу олон тооны адууг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлж хохирогч Ц.Э-д1,500,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан:

Шүүгдэгч Т.Аын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...2019 оны 10 дугаар сард гэж санаж байна...Би тухайн үед нутгийн танил болох Зд 800,000 төгрөгийн өртэй байсан. Тэгээд тэр өрөө өгөх болоод манай нутгийн малчин болох Даваажав ахын адуунд Энхбат ахын цавьдар байдас байгаа гэдгийг нь мэдэж байсан. Тэгээд нэг өдөр тэр цавьдар байдсыг хулгайлж зараад Зы өрийн дарья гэж бодоод Даваажав ахын адуун дээр очоод морийг барьтал мөн Энхбат ахын хүрэн гүү нь байхаар нь хоёуланг нь хамт барьж туугаад Даваажав ахын адууны хашаан дээр нь очиж уяад Зыг дуудаж нэг гүүг нь ав өрөндөө өгч байгаа шүү гэж хэлээд тэнд нь Зтай хамт нядалж махыг нь нутгийн залуу болох Нямпүрэвийн машинд арьс махыг нь ачаад бид гурав Хэнтий аймгийн төвд авчирч ченжид зарсан.…Би тухайн үед өөрийн зээрд зүсний 16 настай морийг унаж туусан. Гэхдээ морь маань 2022 оны өвөл хөгшрөөд үхчихсэн...Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,

Хохирогч Ц.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2019 оны 10 дугаар сард Хэнтий аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багийн нутаг Бүсийн бүрд гэх газар нутаглаж байхдаа хоёр тооны гүү хулгайд алдсан. Тухайн үед миний алдсан цавьдар гүү Даваажав гэх хүний адуунд байсан юм. Тэгээд би тухайн үед очиж авна гээд авч чадахгүй байж байгаад 2019 оны 10 сарын дундаар Даваажав ахтай уулзаад нөгөө гүүгээ асуухад З, А нар нь манай адуунаас барьж аваад нядлаад аваад явсан гэж хэлсэн. Тэгээд би тухайн үедээ З, А нартай уулзахад тэр хоёр хоёр бие рүүгээ чихээд хэн нь надад төлөх нь мэдэгдэхгүй байсан. Тэр манай цавьдар гуу алга болох үер хамт хүрэн гүү маань бас алга болсон...” гэх мэдүүлэг (3-р хх-ийн 129-130, 163-р хуудас),

Гэрч  Ж.Д-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тухайн үед тэр хүрэн байдас манай адуунд байсан. Тэр адууг Т.А манай адуунаас барьж аваад манай өөрийн ухаагийн арын өндөр довын адууны хашаан дээр нядалсан. Тухайн үед нь би өөрийн адуу л юм байна гэж бодоод тэр хэдийг хараад яваад өгсөн. Мөн гэгээн цагаан өдөр байсан болохоор хулгай хийж байна гэж бодоогүй. Харин сүүлдээ А манай адуунаас барьж авсан байдас нь Ц.Э-ын адуу болж таарсан.Тухайн үед би А-ыг тэр адууг хэнтэй барьж авсан хэнтэй нядалсан талаар санахгүй байна. Манай малчин Баярсайхан бол маш сайн санаж байгаа…Би тэр адууны тамгыг нь бол хараагүй. Ямар ч байсан хүрэн байдас л байсан. Тухайн үед бол А нь ганцаараа байгаагүй нэг хүнтэй байсан. Би тэр хүнийг нь санахгүй байна...” гэх мэдүүлэг (3-р хх-ийн 133-134-р хуудас),

Гэрч Г.З-ны мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би А-д 800,000 төгрөг өгсөн байсан юм тэрнийхээ орон надад нэг тооны адуу өгнө гэж хэлсэн. 2019 оны 10 дугаар сард нэг гүү өгсөн...Даваажав ахын адууны хашаан дээр очиход цавьдар гүү, хүрэн гүү хоёр уяатай байсан. Тэр хоёр гүүг бид хоёр нядалсан. Би хулгайн гүү гэж мэдээгүй...” гэх мэдүүлэг (3-р хх-ийн 141-142-р хуудас),

Гэрч Б.Нямпүрэвийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2019 оны 10 дугаар сард Хэнтий аймгийн Мөрөн сумын 1 дүгээр баг "Хувийн дэрс" гэх газарт байх гэртэй байхад манай найз Т.А над руу утсаар залгаад портер маркийн машинаараа Хэнтий аймгийн төв ороод өгөөч гэсэн. Тэгэхлээр нь би яах гэж байгаа юм бэ гэж асуухад Т.А нь мах ачаад яваад өг гэж хэлсэн. Тэгэхлээр нь би тухайн үед аймаг орох ажилтай байсан учир за гэж хэлсэн. Тэгсэн чинь Т.А нь Даваажав ахын малын адууны хашаан дээр хүрээд ир гэсэн. Тэгээд би машинаа асаагаад Т.Аын заасан газарт очиход тэнд Т.А болон З нар нь байсан. Ингээд би тэр хоёрын нядалсан адууны 2 махыг нь өөрийн машиндаа арьс толгой гэдэг гээд бүгдийг нь ачаад аймгийн төв рүү Т.А Г.З бид гурав миний машинтай явж ирсэн. Тэгээд махаа мал мах худалдан авдаг ченжид өгсөн. Одоо би яг хэн гэдэг хүнд мах өгсөн талаар нь санахгүй байна, тэр хоёрыг махтай нь хамт буулгаад түлшний мөнгөө аваад шууд явсан. Тэр хоёр тэгээд хаачсан талаар нь мэдээгүй... Одоо миний санаж байгаагаар Хүрэн, цавьдар зүстэй хоёр адуу байсан. Тамгыг нь бол хар чадаагүй... Би тухайн үед айлын гадаа нядалсан болохоор нь хулгайн адуу гэж мэдээгүй, мөн тэр айлын хүмүүс байсан болохоор би хулгайн адуу гэдгийг нь огт мэдээгүй... Би тэр талаар мэдээгүй, надад гарал үүслийн бичиг авсан үгүй талаараа хэлээгүй...” гэх мэдүүлэг (3-р хх-ийн 145-146-р хуудас),

Гэрч  Ш.Баярсайханы  мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай гэр Мөрөн сумын 1-р багийн нутаг Өндөр дов гэх газарт 2019 онд намаржиж хүрэн азаргатай адуунд Энхбатын хүрэн байдас байдаг байсан. Тэгээд тэр намар 9 сар шиг санаж байна. Над руу З утсаар залгаад А манай хүрэн азаргатай адуунаас Энхбат ахын хүрэн байдас барьж авах гэсэн юм танай адуу хаана байгаа вэ? гэж асуусан. Тэгэхээр нь би адуу байгаа газраа З-д зааж өгсөн. Харин дараа нь А, З нар манай адууны хашаан дээр Энхбатын хүрэн байдас нядалсан байсан…Би яг хэдэн адуу нядалсан талаар нь хараагүй ямар ч байсан 1 тооны адуу нядалсан. Тухайн үед нь би малдаа явсан байсан…Би тухайн үедээ Энхбатад хэлээд авч байгаа байх гэж бодсон чинь дараа нь Энхбатад хэлэлгүй хулгай хийгээд авсан байсан...” гэх мэдүүлэг (3-р хх-ийн 149-150-р хуудас),

Гэрч  Я.Мөнхтөрийн  мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2019 оны 10-р сард Мөрөн сумын 1-р багийн нутаг “Унаагийн орой “ гэх газарт намаржаан дээрээ байхад яг хэдний өдрийг нь мэдэхгүй байна. Тухайн өдөр өөрийн малдаа явж байхад манай нутгийн дүү нар буюу А, З нар нь манай төрсөн ах Даваажавын адууны хашаан дээр 2 тооны адуу нядалж байсан. Тэгээд өдөр байсан болохоор нээх зүйл бодоогүй. Мөн Даваажав ах байсан учир Даваажав ах манай адуунд байсан Энхбатын 2 тооны адууг А нь минийх гээд нядалж байна гэж хэлсэн....Намайг Даваажав ахын адууны хашаан дээр очиход тэнд А З хоёр адуу унагачхаад нядалж байсан харин хажуу талд нь Даваажав ах байсан… Би тэрийг нь бол анзаараагүй...” гэх мэдүүлэг (3-р хх-ийн 167-168-р хуудас),

Фэйр Валуэшн ХХК-ний 2023 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 2023/ШД-48 дугаартай “...2 тооны адууг 1,500,000 төгрөг байх боломжтой” гэх хөрөнгө үнэлгээний тайлан (3-р хх-ийн 153-155-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Т.А нь 2022 оны 4 дүгээр сард Г.З-ны Хэнтий аймгийн Мөрөн сумын 1 дүгээр баг "Олгой" гэх газраас хохирогч Ц.М-ын өмчлөлийн олон тооны буюу 2 чих цуулбар, буруу тал нь урдаасаа ухам имтэй 8 тооны хонийг хулгайлж гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж 300,000 төгрөгийг авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан:

Шүүгдэгч Т.А-ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...Тухайн хэрэг болох үед буюу 2022 оны 04 дүгээр сарын сүүлээр гэж санаж байна намайг өөрийнхөө гэрт буюу Хэнтий аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багт байрлах Хундаган бууц" гэх газарт байж байхад манай танил З манайд цагаан өнгийн портер маркийн тээврийн хэрэгсэлтэйгээ ирээд цуг усанд яваад ирье гэхээр нь би дагаад З-ы гэр рүү явсан. Тэгээд гэрт нь очоод байж байтал З хэдэн хонь туугаад ирсэн хоёулаа энийг зарах уу гэхээр нь би зөвшөөрөөд бид хоёр 2 чих нь цуулбар буруу чих нь урдаасаа ухна имтэй 8 тооны хонийг Зы эзэмшлийн портер маркийн тээврийн хэрэгсэлд ачиж сумын төв ороод танил Эрдэнэбаярын хашаанд буулгаж үлдээсэн. Тэгээд хэд хоногийн дараа З нөгөө 8 тооны хонийг Сүхээ гэх хүнд зарсан гэж хэлээд надад бэлнээр 300,000 мянган төгрөг өгсөн...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Г.З-ны мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрчээр өгсөн: “...2022 оны 4 дүгээр сарын эхээр манайхтай ойролцоо амьдардаг байсан Мягмар ахын хониноос 8 тооны хонь нь манай хоньтой нийлчихсэн байсан юм. Тэгээд би Т.А-ын гэрт нь очиж А-ыг усанд явъя гэж хэлж дагуулж гарч ирээд Мягмар ахын 8 тооны хонь манай хонинд нийлчихсэн байна энийг хоёулаа зарах уу гэтэл А зөвшөөрөөд бид хоёр нөгөө хонинуудаа Эрдэнэбаярын хашаанд аваачиж үлдээгээд маргааш нь сумын төвд мах авч байсан Ченжид хонинуудаа зарсан. Тэгээд зарсан мөнгөнөөсөө би А-д 300,000 мянган төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг (3-р хх-ийн 88-89-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Т.А нь оршин суугч болох Ж.Ч-ийнзөвшөөрөлгүйгээр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Өргөө 21-05 тоотод байрлах Ж.Ч-ийнорон байр буюу монгол гэрийн тооноор 2023 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хууль бусаар нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан гэмт хэргийг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан:

Шүүгдэгч Т.А-ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...2023 оны 04 дүгээр сарын 02 билүү 03-ны өдөр байх хэдний өдөр байсныг сайн санахгүй байна. Би 106,000 төгрөг Чанцалмаад хадгалуулсан хөдөө ямаа самнахаар явбал бензиний мөнгө гэж хадгалж байсан. Тэгээд үрчих байх гээд Чанцалмаагийнд хадгалуулсан. Би аль авдартаа хийснийг хараагүй мөнгөө өгчихөөд гараад явсан. Маргааш нь мөнгөний хэрэг гараад хадгалуулсан мөнгөө байсан болохоор Чанцалмаагийнд яваад очсон чинь тэднийх хүнгүй гэр нь цоожтой авах хэрэг байсан. Тэгэхээр нь яараад гэрийнх нь тооноор ороход нэг авдар нь цоожтой, нөгөө авдар нь цоожгүй байсан. Өөрийнхөө хадгалуулсан мөнгөө авахаар цоожгүй авдрынх нь тагийг нь онгойлгоод харахад ил мөнгө байгаагүй. Тэгэхээр нь цааш хийчихсэн юм байхдаа гэж бодоод дээл байхаар нь гаргаад тавихад дээл нь завсар 50,000 төгрөг байсан. Би бодохдоо 56,000 төгрөгийг нь Чанцалмаа мөнгө хэрэг болоод аваад явчихсан юм байна даа гэж бодоод 50,000 төгрөгийг нь аваад авдрыг нь хаагаад буцаад тооноор гараад гэр рүүгээ явсан…Цоожгүй авдартаа миний мөнгийг хийчихсэн байж магадгүй гээд цоожгүй авдрын тагийг аваад үзтэл дээл завсар мөнгө байсан…Чанцалмаа намайг мөнгө өгөөд гарахад авдартаа хийчихнэ гэж хэлж байсан болохоор би цоожгүй авдарт өөрийнхөө мөнгийг хайж онгойлгосон...” гэх мэдүүлэг,

Хохирогч Ж.Ч-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2023 оны 04 дүгээр сарын 03-ны өглөө 07 цагийн үед хөдөө ямаа самнах гээд гэрээ цоожлоод явсан. Тэгээд орой 20 цагийн үед гэртэй ирэхэд тооны төмөр унасан байхаар нь хулгай орсон байна гэж бодоод баруун авдраа үзэхэд цоожтой оролдоогүй байсан. Тэгээд зүүн авдраа үзэхэд зүүн авдар дотор байсан ягаан пальтоны завсар байсан 50,000 төгрөг байхгүй байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Тэгээд маргааш өглөө нь Манай баруун талын хашааны А. Одбат хоёр манай гэрт орж ирээд А би өчигдөр танай гэрийн тооноор орж ирээд зүүн тарын авдар дотроос 50,000 төгрөг авсан. А 2023 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр надад 106,000 төгрөг хадгалуулсан. А надад хадгалуулсан мөнгөө авах гээд танай гэрт хүн байхгүй байхаар нь гэрийн чинь тооноор ороод авсан гэж хэлсэн. А манай гэрийн тооноор орж дураараа манай авдраас мөнгө авах эрх байхгүй…Би А-д гэр рүүгээ орох зөвшөөрөл өгөөгүй. А манай гэрт орох зөвшөөрөлгүй орох эрхгүй...А гэх хүн манай баруун хашааны хүн өөр ямар нэг холбоо байхгүй…Надад гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг (4-р хх-ийн 9-10-р хуудас),

Гэрч Б.Одбатын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай хөдөө гэрт ямаа самнаж байсан Чанцалмаа гэх эмэгтэй 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр манай гэрт хулгай орсон байна гэж хэлж байсан. Тухайн үед Чанцалмаа А надад мөнгө хадгалуулж байсан А-ыг авсан уу гэж асуухаар аваагүй гэж байна тэгэхээр нь цагдаад дуудлага өгсөн гэж байсан. Тэгээд би 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр өглөө 07 цагийн үед А-ын гэр ороод юу болсон бэ гарч уулзъя гээд гэрээс авч гараад А-оос ямар учиртай цагдаа болоод байгаа юм гэж асуухад А Чанцалмаад хадгалуулсан мөнгөнөөсөө 50,000 төгрөг авсан гэж хэлсэн. Тэгээд А бид хоёр Чанцалмаагийн гэрт орж юу болсон талаар асуухад манай баруун авдар дотор А-ын хадгалуулсан 106,000 төгрөг байсан зүүн авдар дотор 50,000 төгрөг алдсан гэж хэлсэн...Би Чанцалмааг чи баруун авдраа дахиад үз гэж хэлэхэд авдар дотроос нь А-ын хадгалуулсан 106,000 төгрөг гарч ирсэн. Тэгээд А би өөрийн мөнгөө гэж бодоод андуураад авсан байна намайг уучлаарай гэж хэлж байсан. Тэгээд бид хоёр гараад явсан...” гэх мэдүүлэг  (4-р хх-ийн 17-18-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Г.З нь 2021 оны 12 дугаар сард Хэнтий аймгийн Мөрөн сумын 1 дүгээр баг "Сондгой" гэх газраас хохирогч Ц.С-ийн буруу тал шоргоолж имтэй, зөв талын чих нь цуулбар, буруу талын чих нь шоргоолж имтэй 1 тооны улаан зүсний охин шүдлэн үхрийг уналга буюу зээрд морь ашиглан тууж, нууц далд аргаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлж 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан:

Шүүгдэгч Г.З-ны мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...Сондгой гэх газарт очиж Содномцэгмид ахын үхэр дундаас 1 тооны улаан охин шүдлэн үхрийг салгаж тууж ирээд Даваацэрэнд өгөөд явуулсан. Би тухайн үед үхэрт явахдаа Даваацэрэнг гэрт үлдээгээд өөрөө зээрд морийг унаад ганцаараа үхэрт явж тууж ирсэн…Буруу чих нь урдаасаа хөндөл, зөв чих нь ац имтэй улаан охин шүдлэн үхэр байсан. Би тэр үхрийг Содномцэгмид ахын үхэр гэж мэдэж байсан. Мөн А бид хоёр гэр ойрхон болохоор морь нь 2 талдаа л ирээд байж байдаг байсан. Тэгээд би тухайн үед манай гадаа байсан А-ын морийг унаад явсан...Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна... “ гэх мэдүүлэг,

          Хохирогч Ц.С-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Хэнтий аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багийн нутаг "Сондгой" гэх газраас 2021 оны 12 дугаар сарын эхээр үхрээ тоол бүртгэж үзэхэд 1 тооны улаан охин шүдлэн үхэр дутсан. Үхэр дутах үед би өөрийн малын бэлчээр болон тэр хавийн газар нутгаар нэлээн хэд хоног хайсан боловч ямар нэгэн сураг чимээ гараагүй. Тухайн үед манай гэрийн ойр хавьд нутагладаг айл гэх юм бол Мөөгөө, М.Б, Донвой, Оюунсайхан, Т.А, Г.З нар нь их ойрхон байдаг. Тийм учраас энэ хэдэн хүнээс өөрийн алдсан малаа сураглахад тэр хэд ч мэдэхгүй харагдаагүй гэдэг байсан. Тэрнээс хойш алдсан үхрээ хайгаад олохгүй болохоор нь цагдаагийн байгууллагад хандсан…Манай үхэр бүгд буруу тал нь шоргоолж имтэй, зөв тал нь цуулбар нь шоргоолж имтэй…З нь манай үхэр, адуу хонь, ямаанаас захиран зарцуулах эрх байхгүй…Би өөрийн нэг тооны охин шүдлэн Сондгой гэх газраас алдсан. Манай үхрүүд ер нь бол Мөрөн сумын 1 дүгээр багийн нутаг Сондгой гэх газарт бэлчдэг юм…Би гомдолтой байна. Өөрийн алдсан малыг нөхөн төлүүлж төлбөр тооцоогоо бүрэн барагдуулж авмаар байна...” гэх мэдүүлэг (2-р хх-ийн 19-20-р хуудас),

            Гэрч О.Даваацэрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2021 оны хавар Г.Знадаас эхлээд 250,000 төгрөг аваад найз нь чамд идэшний үхэр өнгө гэсэн юм. Сүүлд нь 150.000 төгрөг өгсөн юм. Тэгээд 2021 оны 12 дугаар сард Г.З-ны гэрийн гаднаас идэшний үхэр бол улаан зүсмийн охин шүдлэн үхрийг очиж аваад идшиндээ хэрэглэсэн. Тухайн үед би ганцаараа очсон...Байгаа надтай  цуг мал малладаг Г.Жаргалсайхан гэх хүн мэдэж байгаа...Би тухайн мөнгийг бэлнээр өгсөн... Би тухайн үед ганцаараа явж З аас идэшний үхэр авсан. Өмнөх мэдүүлэгт ярьчихсан байгаа...Улаан зүсмийн охин шүдлэн үхэр байсан би гэхдээ им тамгыг нь бол мэдэхгүй байна. Тухайн үедээ анзаараагүй...” гэх мэдүүлэг (2-р хх-ийн 23-24, 30-р хуудас),

            Фэйр Валуэшн ХХК-ний 2023 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 2023/ШД-42 дугаартай “...1 тооны шүдлэн үхрийг 1,200,000 төгрөг байх боломжтой” гэх хөрөнгө үнэлгээний тайлан (2-р хх-ийн 35-37-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Г.З нь 2021 оны 11 дүгээр сард Хэнтий аймгийн Мөрөн сумын 1 дүгээр баг "Говийн дэрс” гэх газраас хохирогч Ц.Э-ын зөв чих шоргоолж, буруу талын чих араасаа хөндөл имтэй мухар улаан шүдлэн бярууг уналга буюу зээрд морь ашиглан тууж нууц далд аргаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлж 700,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан:

Шүүгдэгч Г.З-ны мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын дундуур манай тэр хавьд ойролцоо өвөлждөг байсан Энхбат ахын үхрүүд манай гэрийн ойролцоо ирчихсэн байхаар нь би зээрд морийг унаад үхэр дундаас нь 1 тооны мухар улаан эр бяруу тастаж хөөгөөд гэрийнхээ гадаа авчраад ганцаараа нядалж идшиндээ хэрэглэсэн. Тухайн үед би гэртээ ганцаараа байсан. Манай эхнэр хүүхдүүд аймгийн төвд амьдардаг...Буруу чих нь ардаасаа хөндөл, зөв чих нь шоргоолж имтэй мухар улаан эр бяруу байсан... Би Энхбат ахын үхрийн эм тамгыг мэднэ. Манай үхэртэй нийлээд усанд орж гараад явж байдаг учраас мэддэг байсан...Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,

Хохирогч Ц.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2021 оны 11 дүгээр сард Хэнтий аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багийн нутаг Говийн дэрс гэх газарт нутаглаж байхдаа 1 тооны мухар улаан шүдлэн бяруу зөв чих нь шоргоолж буруу тал нь араасаа хөндөл имтэй үхэр хулгайд алдсан. Тухайн үедээ өөрсдийн нутаглаж байгаа газрын ойролцоо хайгаад олоогүй болохоор цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй орхисон. Тухайн үед бол манай ойролцоо гэрийн ойролцоо З, О.Эрхэмбаяр, Т.А нар мөн адил манай гэрийн ойролцоо нутаглаж байсан. Тэр үедээ бол хүн амьтан сэжиглэж байгаагүй алдсан малаа жаахан хайж байгаад тэгээд орхидог байсан…Манай им бол зөв чих шоргоолж буруу талын чих араасаа хөндөл имтэй...Тухайн үед бол нэг шүдлэн үхэр 1,200,000-1,300,000 гурван зуун мянга болж байсан Тэгэхдээ би одоогийн зах зээлийн ханшаар үнэлнэ…О.Эрхэмбаяр, Г.З, Т.А нар манай үхэр, адуу хонь, ямаанаас захиран зарцуулах эрх байхгүй…Манай гэрийг тойроод ойролцоол амьдардаг хүмүүс...Би гомдолтой байна. Өөрийн алдсан малыг нөхөн төлүүлж төлбөр тооцоогоо барагдуулж авмаар байна...” гэх мэдүүлэг (2-р хх-ийн 241-242, 247-р хуудас),

Фэйр Валуэшн ХХК-ний 2023 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 2023/ШД-46 дугаартай “...1 тооны бярууг 700,000 төгрөг байх боломжтой” гэх хөрөнгө үнэлгээний тайлан (3-р хх-ийн 7-9-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Г.З нь 2022 оны 12 дугаар сард Хэнтий аймгийн Мөрөн сумын 1 дүгээр баг "Бүс уул" гэх газраас хохирогч М.Б-ны өмчлөлийн буруу чих цуулбар, зөв чих шоргоолж имтэй хар халзан эр бярууг уналга буюу зээрд морь ашиглан тууж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлж 800,000 төгрөгийн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан:

Шүүгдэгч Г.З-ны мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...2022 оны 12 дугаар  сарын сүүлээр би Хэнтий аймгаас хөдөө гэртээ очоод Бүс уулын зүүн урд талд байсан М.Б-ны үхрүүд дундаас хар халзан 1 тооны бярууг тууж Батхутаг гэх айлын эзэнгүй саравчинд үхрээ аваачиж нядлаад өртэй байсан Баяртулгад өгөөд явуулсан. Баяртулга тухайн үхрийг хулгайн үхэр гэж мэдээгүй. Би өөрийнхөө үхэр байсан гэж хэлсэн…Би тэнд байсан хүмүүст өөрийнхөө үхэр гэж хэлсэн байсан...” гэх мэдүүлэг, 

Хохирогч М.Б-ны мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2022 оны 12 дугаар сарын сүүлээр үхрээ тоолж бүртгэж үзэхэд 1 тооны хар халзан эр бяруу үхэр дутсан юм. Үхэр дутах үед би өөрийн бэлчээр болон тэх хавийн газар нутгаар нэлээн хэд хоног хайсан боловч ямар нэгэн сураг чимээ гараагүй. Тухайн үед манай гарын ойр хавьд нутагладаг айл гэх юм бол Ж.Даваажав Д.Оюунсайхан, Т.А. Г.З нар нь их ойрхон байдаг. Тийм учраас энэ хэдэн хүнээс өөрийн алдсан малаа сураглахад тэр хэд ч мэдэхгүй харагдаагүй гэдэг байсан.…Манай үхэр бүгд буруу чих нь цуулбар имтэй, зөв чих нь шоргоолж имтэй…Би өөрийн нэг тооны эр бяруугаа Бүс уул гэх газраас алдсан. Манай үхрүүд ер нь бол Мөрөн сумын 1 дүгээр багийн нутаг Бүс уул гэх газраас холдоод байдаггүй…Би гомдолтой байна. Өөрийн алдсан малын нөхөр төлүүлж төлбөр тооцоогоо бүрэн барагдуулж авмаар байна...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 226-227-р хуудас),

Гэрч М.Цэнд-Аюушийн  мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай нөхөр Баяртулга нь 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Өмнөговь аймгийн Цагаанхад сумаас ирсэн юм. Тэр өдрөөс хойш 5 билүү 6 хоногийн дараа манай нөхөр бид хоёр өөрийн гэртээ байж байтал манай нөхрийн найз Г.З манай гэрт ирсэн юм. Тэгтэл манай нөхөр Баяртулга, Г.З гэгчээс зарах идэшний үхэр байгаа юм гэж асуутал Г.З650,000 төгрөгөөр надаас нэг бяруу ав гэж хэлэхээр бид хоёр худалдан авахаар нь болсон. Тэгээд маргааш нь Г.З манай нөхөр лүү залгаад танай идэшний бярууг нядалчихлаа гэхээр нь нөхөр бид хоёр тэр өдрөө нэлээн орой болж байхад аймгаас өөрсдийнхөө машинтай баруун урагш гараад явж байтал Г.З залгаад бид нар замдаа уулзахаар болсон. Тэгээд бид нар замдаа уулзаад Хэнтий аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багийн нутагт байх эзэнгүй айлын саравчинд дээр очтол Г.З хар халзан бяруу нядлаад бэлдчихсэн байхаар нь манай нөхөр бид хоёр арьс, толгой, махыг очоод өөрийн гэртээ ирсэн. Тухайн үхрийг очиж авахдаа би Г.З-д 300,000 төгрөгийг бэлнээр өгсөн. Үлдсэн мөнгийг нь 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр дүү Цэндпүрэвийн данснаас 200,000 төгрөгийг /цэндэ/ гэсэн гүйлгээний утгатай Г.З-ны 5949073860 гэсэн данс руу нь шилжүүлсэн. Үлдсэн 150,000 төгрөгийг нь би 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр өөрийнхөө Хас банкны 5003145478 гэсэн данснаас /Тулгаа/ гэсэн утгатай шилжүүлсэн…Манай нөхөр Баяртулга одоо өөрийн ажил болох Өмнөговь аймгийн Цагаанхад суманд байгаа…Би тухайн үхрийг хулгайн үхэр гэж мэдээгүй…” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 230-231-р хуудас),

Фэйр Валуэшн ХХК-ний 2023 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 2023/ШД-39 дугаартай “...1 тооны бяруу 800,000 төгрөг байх боломжтой” гэх хөрөнгө үнэлгээний тайлан (1-р хх-ийн 240-242-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Г.З нь 2022 оны 4 дүгээр сард Хэнтий аймгийн Мөрөн сумын 1 дүгээр баг "Олгой" гэх газраас хохирогч Ц.М-ын өмчлөлийн олон тооны буюу 2 чих цуулбар, буруу тал нь урдаасаа ухам имтэй 8 тооны хонийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлж хохирогч Ц.Ж1,600,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан:

Шүүгдэгч  Г.З-ны мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...2022 оны 04 дугаар сарын ихээр манайхтай ойролцоо амьдардаг байсан Мягмар ахын хониноос 8 тооны хонь нь манай хоньтой нийлчихсэн байсан юм. Тэгээд би Т.А-ын гэрт нь очиж А-ыг усанд явъя гэж хэлж дагуулж гарч ирээд Мягмар ахын 8 тооны хонь манай хонинд нийлчихсэн байна энийг хоёулаа зарах уу гэтэл А зөвшөөрөөд бид хоёр нөгөө хонинуудаа Эрдэнэбаярын хашаанд аваачиж үлдээгээд маргааш нь сумын төвд мах авч байсан Ченжид хонинуудаа зарсан. Тэгээд зарсан мөнгөнөөсөө би А-од 300,000 мянган төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг,

Хохирогч Ц.М-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2022 оны 04 дүгээр сарын ихээр би өөрийн хонийг тоолж үзээд гаргахад манай хонь бүгд бүрэн байсан юм. Тэр өдрөөс хэд хоногийн дараа хонио тоолж үзтэл манай хониноос 8 хонь дутсан юм. Тэгээд тухайн үед айлын хонинд нийлсэн юм байхдаа гэж бодоод ойр орчим байдаг айлуудын хонинуудаар үзэж хараад олоогүй юм…Манай хонь ямаанууд бүгд 2 чих цуулбар буруу тал нь урдаасаа ухам имтэй байдаг…Миний алдсан хонинууд бүгд бүдүүн нас бие гүйцсэн эр хонинууд байсан. Би тухайн үеийн зах зээлийн ханшаар үнэлнэ...Миний мал сүргээс Г.З, Т.А нар нь захиран зарцуулах эрх байхгүй…Би гомдолтой байна. Өөрийн алдсан малаа нөхөн төлүүлж төлбөр тооцоогоо бүрэн барагдуулж авмаар байна...” гэх мэдүүлэг (3-р хх-ийн 72-73-р хуудас),

Гэрч Д.Эрдэнэбаярын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Хавар А З нар нь манай хонийг харж байсан. Оюунбаатар гэх хүн дээр хэдэн хонь буулгасан гэсээр манайд ирсэн. Тэгэхээр нь би ижил буруу имтэй хонь хониндоо нийлүүлэхгүй та хоёр тэр хонио аваад яв гэж хэлсэн. Харин тэр хоёр удаагүй тэр хонио манай хоныг харж байсан. Оюунбат авсан байсан. Би тэр хоёрын буулгасан хонийг ахиж хараагүй…10 орчим тооны хонь гэж хэлсэн тэрнээс би хойш би тэр хонийг хараагүй. Манай хонийг харж байсан Оюунбаатар сайн мэдэж байгаа…” гэх мэдүүлэг (3-р хх-ийн 76-77-р хуудас),

Гэрч С.Оюунбаатарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2022 оны 04 дүгээр буюу нэг сар орчим малыг харж байсан…Тиймээ 2022 оны 04 дүгээр сарын 20-ны үе шиг санаж байна. Намайг Б.Эрдэнэбаярын хонийг харж байхад Г.З нь манайг хониндоо яваад ирэхэд манай хонины хашаад 8 тооны хонь хашаад орхисон байсан. Тэгэхлээр нь би хонио хашаад оруулаагүй, хашааны гадаа хонуулсан. Харин маргааш нь Г.З, А нар нь хамт ирээд тэр хонийг портер маркийн машинд ачаад аваад явсан…Би тэр хонинуудын имийг нь бол хараагүй. З, А нар л байсан...” гэх мэдүүлэг (3-р хх-ийн 78-79-р хуудас),

Фэйр Валуэшн ХХК-ний 2023 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 2023/ШД-43 дугаартай “...8 тооны хонийг 1,600,000 төгрөг байх боломжтой” гэх хөрөнгө үнэлгээний тайлан (3-р хх-ийн 94-96-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Г.З нь 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Хэнтий аймгийн Мөрөн сумын 1 дүгээр баг "Бухт" гэх газраас хохирогч Ж.Д-ын зөв чих ац, буруу чих урдаасаа хөндөл имтэй улаан зүсний шүдлэн насны 1 үхрийг уналга буюу зээрд морь ашиглан тууж, нууц далд аргаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлж 1,200,000 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 01 дүгээр сард Хэнтий аймгийн Мөрөн сумын 1 дүгээр баг "Бухт" гэх газраас хохирогч Ж.Д-ын буруу чих дээрээсээ хөндөл, зөв чих нь ац имтэй охин хар бярууг уналга буюу зээрд морь ашиглан тууж, нууц далд аргаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлж 800,000 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 4 дүгээр сард Хэнтий аймгийн Мөрөн сумын 1 дүгээр баг "Хашаатын толгой" гэх газраас хохирогч Ж.Д-ын зөв чих ац, буруу чих урдаасаа хөндөл имтэй 26 тооны хонийг уналга буюу зээрд морь ашиглан тууж, нууц далд аргаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлж 3,250,000 төгрөгийн хохирол санаатай учруулсан,

2022 оны 11 дүгээр сард Хэнтий аймгийн Мөрөн сумын 1 дүгээр баг "Бухт" гэх газраас хохирогч Ж.Д-ын буруу чих дээрээсээ хөндөл, зөв чих нь ац имтэй ухаа халзан охин шүдлэн үхрийг уналга буюу зээрд морь ашиглан тууж, нууц далд аргаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлж 1,200,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан:

Шүүгдэгч Г.З-ны мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 23-ны өглөө би А-ын эзэмшлийн зээрд морийг унаад хонинд явж байхад Даваажав ахын үхрүүд бэлчиж байхаар нь үхрүүд дундаас эр улаан шүдлэн үхэр тасалж туугаад гэрийнхээ гадаа авчирсан. Тэр үед манай гэрт хүн байгаагүй болохоор би тэр үхрийг тэр дор нь ганцаараа нядлаад өөрийн эзэмшлийн супер портер маркийн 04-61 ХЭҮ тээврийн хэрэгсэлд ачаад Хэнтий аймаг руу явсан. Тэгээд Оюунбаатар гэдэг хүнд бүх юмтай нь зараад мөнгийг нь би өөрийнхөө хаан банкны дансанд хийлгэж гэр рүүгээ харьсан...буруу чих нь урдаасаа хөндөл зөв тал нь ац имтэй эр улаан шүдлэн үхэр байсан...2022 оны 01 дүгээр сард би А-ын эзэмшлийн зээрд морийг унаад үхэрт явж байгаад "Бухт" гэх газарт Даваажав ахын хэртэй таарсан. Тэгээд үхрүүд дундаас нь охин хар бяруу тасалж аваад өөрийнхөө үхэр рүү туугаад гэрийнхээ баруун хойд талд ойролцоогоор 10 метр зайд аваачиж ганцаараа нядалж идшиндээ хэрэглэсэн. Тухайн үед манай гэрт надаас өөр хүн байхгүй байсан…Буруу чих дээрээсээ хөндөл лацтай охин хар бяруу байсан....2022 оны 04 дүгээр сард би А-ын зээрд морийг унаад Даваажав ахын хонь байгаа газарт болох 1 дүгээр багт байрлах "хашаатын Толгой" гэх газарт очиж бэлчиж байсан хониноос нь нийт 26 тооны хонийг тастаж аваад туугаад гэр рүүгээ явж байтал 8 ширхэг хонь нь туранхай байхаар нь замдаа үлдээгээд үлдсэн 18 хонийг туугаад нутгийн найз болох Эрдэнэбаярын хонинд нийлүүлж үлдээсэн. Тэгээд 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Найз Эрдэнэбаярын хонинд нийлүүлсэн 18 тооны хонио салгаж аваад өөрийнхөө супер портер маркийн тээврийн хэрэгсэлд ачиж аймгийн төвд ирж Бат-Өлзий гэдэг ченжид зарсан. Тэгээд мөнгөө 5949073860 тоот дансанд хийлгэж авсан... Би яг он сараа бол санахгүй байна ямар ч байсан би Алтанцоож гэх залууд өртэй байсан. Тэгээд нэг өдөр намайг гэртээ ганцаараа Байж байхад Алтанцоож эхнэрийн хамт өрнийхөө үхрийг авъя гэж ирэхээр нь би тэр хоёрыг дагуулж явд манайхтай ойролцоо өвөлжсөн Даваажав ахын үхрүүд дундаас 1 тооны ухаа халзан шүдлэн үхрийг барьж аваад Эрхэмбаярын гадаа очиж би энэ хүмүүст нэг үхэр өгөх ёстой юм аа танай гадаа нядалчихъя гэж хэлээд нядалж өгөөд явуулсан. Би тухайн үед эр үхрийг Алтанцоож болон түүний эхнэр мөн Эрхэмбаяр нарт өөрийнхөө үхэр гэж элсэн. Тэр үед Эрхэмбаяр гэртээ ганцаараа байсан... Буруу тал нь урдаасаа хөндөл, зүүн чих нь ац имтэй ухаа халзан охин шүдлэн үхэр байсан...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

Хохирогч Ж.Д-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Хэнтий аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багийн нутаг "Бухт" гэх газраас 2022 оны 01 дүгээр сарын сүүлээр өөрийн үхрээсээ 1 тооны улаан эр шүдлэн үхэр алдсан. Тухайн бярууг би 2023 оны 01 дүгээр сарын сүүлээр буюу 20-д гаргаад үхрээ тоол бүсгэж үзэхэд 1 тооны улаан эр шүдлэн үхэр дутсан. Үхэр дутах үед би өөрийн малын бэлчээр болон тэр хавийн газар нутгаар нэлээн хэд хоног хайсан боловч ямар нэгэн сураг чимээ гараагүй. Тухайн үед манай гэрийн ойр хавьд нутагладаг айл гэх юм бол Г.З, О.Эрхэмбаяр, Т.А нар нь их ойрхон байдаг. Тийм учраас энэ хэдэн хүнээс өөрийн алдсан малаа сураглана тэр хэд нь мэдэхгүй харагдаагүй гэдэг байсан. …Би гомдолтой байна. Өөрийн алдсан малыг нөхөн төлүүлж төлбөр тооцоогоо бүрэн барагдуулж авмаар байна...” гэх мэдүүлэг (2-р хх-ийн 107-108-р хуудас),

Гэрч Б.Оюунбаатарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тухайн үед Г.З нь надад нэг шүдлэн үхрийн мах өгсөн тэр мөнгийг нь би Г.З-ны данс руу өөрийн 5935312604 дугаарын данснаас шилжүүлсэн...Надад гарал малын гарал үүслийн бичиг эргээд авчраад өгнөө гэж хэлээд явсан. Харин надад малын гарал үүслийн бичиг өгөөгүй…Тухайн үедээ би З-аас авсан үхрийн мах арьс гэдсийг нь бүгдийг нь худалдан аваад Улаанбаатар хот руу өөр бусад худалдан авсан мал мах арьс ширтэй хамт худалдан борлуулсан…” гэх мэдүүлэг (2-р хх-ийн 115-116-р хуудас),

Фэйр Валуэшн ХХК-ний 2023 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 2023/ШД-52 дугаартай “...1 тооны үхрийг 1,200,000 төгрөг байх боломжтой” гэх хөрөнгө үнэлгээний тайлан (2-р хх-ийн 119-121-р хуудас),

Хаан банкны 5949073860 тоот дансанд үзлэг хийсэн тэмдэглэл (2-р хх-ийн 128-129-р хуудас),

Хохирогч Ж.Д-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Хэнтий аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багийн нутаг "Бухт" гэх газраас 2022 оны 01 дүгээр сарын эхээр 1 тооны охин хар бяруу хулгайд алдсан...Манай үхэр бүгд шар ээмэгтэй буруу чих дээрээсээ хөндлөн имтэй, зөв чих нь ац имтэй…З нь манай малын им тамга гээд бүх зүйлийн мэддэг байсан. Өөрөө ч урьд өмнө нь манай үхрийг хардаг байсан...2022 оны 01 дүгээр сард З-ы гэр манай гэрээс ойролцоогоор 4.5 км зайд амьдардаг байсан. Манай үхэр нь З-ы үхэртэй ойролцоо бэлчдэг байсан....Би гомдолтой байна. Өөрийн алдсан малыг нөхөн төлүүлж төлбөр тооцоогоо бүрэн барагдуулж авмаар байна...” гэх мэдүүлэг (2-р хх-ийн 151-152, 156-р хуудас),

Фэйр Валуэшн ХХК-ний 2023 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 2023/ШД-51 дугаартай “...1 тооны бярууг 800,000 төгрөг байх боломжтой” гэх хөрөнгө үнэлгээний тайлан (2-р хх-ийн 166-168-р хуудас),

Хохирогч Ж.Д-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Зөв чих нь ац буруу чих урдаасаа хөндөл имтэй 26 тооны хулгайд алдсан...Миний зүсээр бол хүрэн хүзүүтэй эр хонь, эвэртэй хөх хүзүүтэй эр хонь, улаан хүзүүтэй эр хонь гэх мэтчилэн дутсан. Бусад хонь нь бол багавтар хонь байсан...Минийхээр 10 тооны эр хонь 16 тооны хонь төлөг хязаалан насны хонь байгаа…Би гомдолтой байна. Өөрийн алдсан малыг нөхөн төлүүлж төлбөр тооцоогоо бүрэн барагдуулж авмаар байна...” гэх мэдүүлэг (2-р хх-ийн 60-61-р хуудас),

          Гэрч Б.Эрдэнэбаярын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...З нь манай хонинд хэдэн хонь нийлүүлсэн манайх хэд хоногоос хонь борлуулах тэр үеэр авъя гэж хэлсэн. Тухайн үедээ Баас өрөндөө авсан хонь гэж хэлж байсан. Тэр үед нь манай хонинд хэдэн хонь нийлүүлсэн талаар нь мэдээгүй...Зөв тал нь цуулбар имтэй хонь байсан...Тухайн үед хонио нийлүүлээд 1-2 хоноод хонио З өөрөө манай хониноос ялгаад авч явсан. Тэр үед нь би бас байхгүй байсан. Харин тэр оройдоо би Нараагийн бойнд хонио өгч байхад З мөн нөгөө хэдэн хонио тэр бойнд буулгаад бойнд оруулаад ченж Бат-Өлзийд өгч байсан...Миний харснаар 20 орчим тооны төлөг голдуу хонь харагдаж байсан...” гэх мэдүүлэг (2-р хх-ийн 64-65-р хуудас),

            Гэрч Ж.Бат-Өлзийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр өөрийн ажил дээр байж байтал Хэнтий аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багт байдаг Б.Эрдэнэбаяр нь гэгч нь над руу залгаад би Нараагийн бойнд хэдэн хонь оруулчихсан байна та авах уу гэхээр нь би яваад очтол Б.Эрдэнэбаяр Г.З нь нар байсан. Тэгээд би Эрдэнэбаярын хонийг хиллэж аваад байж байтал Г.З бас 18 тооны хонийг над борлуулсан юм. Г.З-ны хонь борлуулсан мөнгийг нь би өөрийнхөө Хаан банкны 5935198457 гэсэн дугаартай данснаас Г.З-ны5949073860 гэсэн данс руу 1,069,000 төгрөгийг мах гэсэн гүйлгээний утгатай шилжүүлсэн...Г.З нь Б.Эрдэнэбаяртай л явж байсан...Би хулгайн хонь гэж мэдээгүй...Г.З гарал үүслийн бичиг өгөөгүй...” гэх мэдүүлэг (2-р хх-ийн 72-73-р хуудас),

Фэйр Валуэшн ХХК-ний 2023 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 2023/ШД-45 дугаартай “...26 тооны хонийг 3,250,000 төгрөг байх боломжтой” гэх хөрөнгө үнэлгээний тайлан (2-р хх-ийн 78-80-р хуудас),

Хохирогч Ж.Д-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Хэнтий аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багийн нутаг "Бухт" гэх газраас 2022 оны 11 дүгээр сарын сүүлээр буюу 20-д гаргаад үхрээ тоол бүртгэж үзэхэд 1 тооны ухаа халзан охин шүдлэн үхэр дутсан…Би өөрийн нэг тооны охин шүдлэн үхрээ Бухт гэх газраас алдсан...Би гомдолтой байна. Өөрийн алдсан малыг нөхөн төлүүлж төлбөр тооцоогоо бүрэн барагдуулж авмаар байна...гэх мэдүүлэг (2-р хх-ийн 193-194-р хуудас),

Гэрч Д.Эрхэмбаярын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Г.З гэх залуу манай гэрт ирээд надаас танай гадаа нэг үхэр нядалж болох уу гэж асуухаар нь би тэг тэг гээд зөвшөөрсөн юм. Тэгээд би өөрийнхөө малдаа яваад иртэл манай гадаа цагаан өнгийн приус маркийн машинтай эрэгтэй, эмэгтэй хүн ирчихсэн байсан. Тэгээд ортол тухайн үхрийг ажиллаад дуусчихсан махаа машиндаа ачаад нөгөө эрэгтэй, эмэгтэй хоёр хүн яваад өгсөн. Удалгүй Г.Зараас нь мотоциклтойгоо хөдлөөд явсан…Г.З нь нэг л удаа мал нядалсан…Намайг малдаа яваад ирэхэд нядалсан байсан болохоор би харж чадаагүй...” гэх мэдүүлэг (2-р хх-ийн 197-198-р хуудас),

Гэрч Д.Алтанцоожийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...З нь надад байгаа та 900,000 мянган төгрөгөөр шүдлэн үхэр авахгүй юу даа гэж хэлсэн. Тэгээд бид хоёр за гэж тохирсон тэр үер З-ы машин нь эвдэрсэн байсан учир надаас 500,000 төгрөгийг данс руугаа хийлгэж авсан. Тэгээд би тэр үедээ үхрээ очиж авч чадалгүй хэд хоногийн дараа би З-аас за малаа авъя гэж утсаар хэлсэн чинь З миний машин тэрэг болохгүй байна гэж хэлэхээр нь би за тэгвэл би өөрөө машинтай очиж авъя гэж хэлээд. Маргааш нь би өөрийн машинтайгаа З-ы хөдөө гэрт нь очоод үхэр урд байгаа гэж хэлээд өөрийн гэрээс нь урагш вагончигтэй айлын гадаа очиж хэсэг үхрээс улаан охин үхэр авсан. Миний харснаар бол бяруу харин З-ы хэлснээр бол шүдлэн үхэр гэсэн. Зүс нь ухаа халзан зүсмийн үхэр байсан…Мөрөн сумын иргэн зүс таних Эрдэнэбаяр гэх хүний гадаа нядалсан. Харин үхэр нядалж байхад Эрдэнэбаяр нь хонь малдаа явсан. Намайг үхэр авахаар очиход гэртэй бол байсан…Би эхлээд бэлэн 100,000 өгсөн байсан. Дараа 500,000 төгрөгийг данс руу нь хийсэн. Харин үхэр нядлаад ирсний дараа би 150,000 төгрөгийг нь бэлнээр өгсөн. Тэр шүдлэн үхэр нь бага биетэй үхэр байсан учир би анх 900,000 гэж байгаад жижиг биетэй учир 750,000 төгрөгийг өгсөн... Тухайн үед бол надтай хамт З-аас идэшний үхэр авахаар Мөрөн сум руу миний эхнэр Отгонцэцэг хамт явсан. Гэхдээ эхнэр бид хоёр З-ыг надад хулгайн үхэр авчирч ажиллаад өгсөн талаар огт мэдсэн зүйл байхгүй.” гэх мэдүүлэг (2-р хх-ийн 201-202, 209-210-р хуудас)

Фэйр Валуэшн ХХК-ний 2023 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 2023/ШД-50 дугаартай “...1 тооны шүдлэн үхрийг 1,200,000 төгрөг байх боломжтой” гэх хөрөнгө үнэлгээний тайлан (2-р хх-ийн 213-215-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Г.З, Т.А нар нь бүлэглэн 2 удаагийн үйлдлээр бусдын олон тооны малыг хууль бусаар авсан. Мөн шүүгдэгч Г.Зганцаараа 8 удаагийн үйлдлээр бусдын олон тооны малыг хууль бусаар авсан, шүүгдэгч Т.А ганцаараа 2 удаагийн үйлдлээр бусдын олон тооны малыг хууль бусаар авсан, бусдын орон байранд хууль бусаар нэвтэрсэн, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого гэдгийг мэдсээр байж авсан үйл баримтууд тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Г.З-ыгЭрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгиийн 2.1, 2.2-т заасан “олон тооны малыг бүлэглэж хулгайлах” гэмт хэргийн шинжийг, шүүгдэгч Т.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгиийн 2.1, 2.2-т заасан “олон тооны малыг бүлэглэж хулгайлах”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гэмт хэргийн улмаас олсон мөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авсан”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан” гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцов.

Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх үзлээ.

Улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгч Г.З, Т.А нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай тохирч байна. Шүүгдэгч нар болон өмгөөлөгч нь гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдлаа.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт "хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй..." гэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дүгээр бүлэгт уг эрхийг тусгайлан хамгаалж, дээрх эрх зөрчигдсөн, хохирол, хор уршиг учруулсан үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд заасан "Мал хулгайлах" гэмт хэрэг гэдэгт бусдын малыг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хууль бусаар авч, бүр мөсөн үнэ төлбөргүйгээр малыг эзэмшилдээ авч, өөрийн малын адил захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулсан шууд санаатай үйлдэл бөгөөд энэ үеэс дээрх гэмт хэргийг төгссөнд тооцогддог юм.

Мөнгө угаах гэмт хэрэг гэдэг нь хууль бусаар буюу гэмт хэргийн улмаас  олсон мөнгө, орлого, эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, түүний гарал, үүслийг нуун далдалж, уг эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхээ хууль ёсны болгох, гүйлгээнд оруулах зорилгоор хууль, хяналтын байгууллага, Олон нийтийн Арлыг таталгүйгээр бусдыг төөрөгдүүлэхэд чиглэгдсэн хууль бус болон арга хэлбэр, шат дамжлага бүхий үйл ажиллагаа гэж ойлгохоор хуульчилсан.

Бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох гэмт хэрэг нь Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хувь хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, орон сууцны халдашгүй байдалд халдаж буй үйлдлийг ойлгодог. Орон байр гэж хүн байнга, түр амьдрахад зориулагдсан төрөл бүрийн орон сууц, байшин, гэр, урц, зочид буудал, амралт, сувиллын газрын ойлгодог. Шүүгдэгч Т.А нь оршин суугч Ж.Ч-ийн зөвшөөрөлгүйгээр түүний орон байр буюу монгол гэрийн тооноор хууль бусаар нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан байна.

Шүүгдэгч Г.З, Т.А нар хохирогч Ц.С, М.Б, Ц.Энхбат, Ж.Даваажав, Ц.Мнарын малыг нууц далд аргаар хууль бусаар авсан гэмт үйлдлийн улмаас ххохирогч нарт эд хөрөнгийн хохирлууд учирсан нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын хууль зүйн ухамсар дутмаг байдал, амар хялбар аргаар мөнгө олох гэсэн санаа зорилго, хохирогч нарын зүгээс малаа хараа хяналтгүй орхисон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ.", 3 дахь хэсэгт "гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно." гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ." гэж тус тус заасан бөгөөд шүүгдэгч Т.А, Г.З нар бүлэглэн бусдын олон тооны малыг хулгайлсан болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч Г.З, Т.А нар нь бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй гэдгээ баттай мэдсээр байж өөрт ашиг хонжоо олох зорилгоор, шунахайн сэдэлтээр, бусдын эд хөрөнгөнд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Т.А нь мөнгө угаах болон бусдын орон байранд хууль бусаар нэвтрэх гэмт хэргүүдийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний...эд хөрөнгөд...шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан ба гэмт хэргийн улмаас хохирогч Ц.С 2,400,000 төгрөгийн, хохирогч М.Б-д 3,200,000 төгрөгийн, хохирогч Ц.Э-д3,900,000 төгрөгийн, хохирогч Ц.Ж1,600,000 төгрөгийн, хохирогч Ж.Д-т 6,450,000 төгрөгийн хохирол тус тус учирсан байна.

Шүүгдэгч Т.А нь хохирогч М.Бд 1,200,000 төгрөгийн, хохирогч Ц.С 600,000 төгрөгийн, хохирогч Ц.Э-д 3,200,000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн болох нь хохирогч нарын гомдол саналгүй болсон тухай хүсэлтүүд (3-р хх-ийн 217-221-р хуудас)-ээр тус тус тогтоогдож байх тул шүүгдэгч Т.А-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Харин шүүгдэгч Г.З нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй байх тул шүүгдэгч Г.З-аас 1,800,000 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Сэд, 2,000,000 төгрөгийг гаргуулж хохирогч М.Б-д, 1,500,000 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Э-д, 6,450,000 төгрөгийг гаргуулж хохирогч Ж.Д-т, 1,600,000 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.М нарт тус тус олгох нь зүйтэй байна.

Фэйр Валуэшн ХХК-ний 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 2023/ШД-81 дугаартай “...2 тооны адууг 2,000,000 төгрөг байх боломжтой” гэх хөрөнгө үнэлгээний тайлан (3-р хх-ийн 182-184-р хуудас)  гарсан байх тул шүүгдэгч Г.З, Т.А нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан морины үнэлгээ тус бүр 1,000,000 төгрөгийг шүүгдэгч нараас гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Г.З-ыг Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2,2-т заасан бусдын олон тооны малыг бүлэглэн хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Т.А-ыг бусдын олон тооны малыг бүлэглэж хулгайлсан, гэмт хэргийн улмаас олсон мөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон.

Иймд шүүгдэгч Г.З, Т.А нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Г.З, Т.А нар нь урьд ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (1-р хх-ийн 84, 100-р хуудас)-аар тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч Т.А  нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Т.А нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, ам бүл 5 эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж шүүгдэгч Т.А-од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2,2-т зааснаар 1 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240  нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.2-т заасныг журамлан шүүгдэгч Т.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар оногдуулсан 1 жил 4 сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож 30 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жил 11 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож шийдвэрлэв.

Шүүгдэгч Г.З нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, ам бүл 5 эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж шүүгдэгч Г.З-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2,2-т зааснаар 2 жил 11 сарын хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Г.З, Т.А нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж шүүгдэгч Г.З-д оногдуулах 2 жил 11 сар хорих ялыг, шүүгдэгч Т.А-д оногдуулах 1 жил 11 сар хорих ялыг эдлэх дэглэмийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн шинж, гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэв.

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.З, Т.А нарт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх  арга хэмжээ авах нь зүйтэй байна.

Эрүүгийн 2339000000122 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч Т.А нь хохирогч нарт төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Гансайханы З-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан “бусдын олон тооны малыг бүлэглэж хулгайлсан” гэмт хэргийг үйлдсэн, шүүгдэгч Хас овогт Т.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан “бусдын олон тооны малыг бүлэглэж хулгайлсан”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гэмт хэргийн улмаас олсон мөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авсан”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т  зааснаар шүүгдэгч Г.З-ыг 2 (хоёр) жил 11 (арван нэг) сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар шүүгдэгч Т.А-ыг 1 (нэг) жил 4 (дөрөв) сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 (хоёр зуун дөчин цаг) нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.2-т заасныг журамлан шүүгдэгч Т.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар оногдуулсан 1 (нэг) жил 4 (дөрөв) сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 (хоёр зуун дөчин цаг) нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож 30 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 (нэг) жил 11 (арван нэг) сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.А-д оногдуулсан  1 (нэг) жил 11 (арван нэг) сарын хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Г.З-д оногдуулсан 2 (хоёр) жил 11 (арван нэг) сарын хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар  шүүгдэгч Г.З-аас 1,800,000 (нэг сая найман зуун мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Сэд, 2,000,000 (хоёр сая) төгрөгийг гаргуулж хохирогч М.Б-д, 1,500,000 (нэг сая таван зуун мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Э-д, 6,450,000 (зургаан сая дөрвөн зуун тавин мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Ж.Д-т, 1,600,000 (нэг сая зургаан зуун мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Ц.М нарт тус тус олгосугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.З-аас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан морины үнэ 1,000,000 (нэг сая) төгрөгийг, шүүгдэгч Т.А-оос гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан морины үнэ 1,000,000 (нэг сая) төгрөг, гэмт хэргийн улмаас олсон орлого гэдгийг мэдсээр байж авсан 300,000 (гурван зуун мянга) төгрөгийг тус тус гаргуулж улсын орлогод оруулсугай.

 7. Эрүүгийн 2339000000122 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч Т.А нь хохирогч нарт төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.А, Г.З нарт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.УУГАНБАЯР