Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 00799

 

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Х овогт Р.Э, Б овогт Б.Б нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2006 оны 03 дугаар сарын 23-ны өдөр төрсөн охин Э.Э, 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр төрсөн хүү Э.Э нарыг эх Б.Б асрамжинд үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр төрсөн хүү Э.П-д 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр, 2006 оны 03 дугаар сарын 23-ны өдөр төрсөн охин Э.Э-д 11-16 нас /суралцаж байгаа бол 18 наст/-тай болтол амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Р.Э-оос тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжэгч нь нэхэмжлэлийн  тэжээн тэтгэх гэрээний үүргийн биелэлтийг хангуулж 8.027.500 /найман сая хорин долоон мянга таван зуу/ төгрөг гаргуулах шаардлагаасаа , хариуцагч нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хувь болох 11.800.000 /арван нэгэн сая найман зуун мянга/төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас тус тус татгалзсан зохигчдын эвлэрсэн эвлэрлийг баталсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, 106 дугаар зүйлийн 106.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 447.274 /дөрвөн зуун дөчин долоон мянга хоёр зуун далан дөрөв/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн илүү төлсөн 144.968 /нэг зуун дөчин дөрвөн мянга есөн зуун жаран найм/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгчид, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд төлсөн 203.750 /хоёр зуун гурван мянга долоон зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 158.916 /нэг зуун тавин найман мянга есөн зуун арван зургаа/ төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч Б.Б-д олгосугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар эцэг эх гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд заасан эцэг, эхийн үүрэг хэвээр үлддэг болохыг дурьдсугай.

7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Х.Заяад даалгасугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Н.БЯМБАСҮРЭН