Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 2023/ШЦТ/195

 

 

2023.08.31                                               2023/ШЦТ/195

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:180/2023/0191

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ууганбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Түвшинзаяа, 

Улсын яллагч Г.Анхбаяр,

Өсвөр насны шүүгдэгч О.Ө-н хууль ёсны төлөөлөгч Т.Оргилмаа,

Өсвөр насны шүүгдэгч О.Ө ,

Шүүгдэгч Б.Б, Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Ө, Б.Б, Б.Э нарт холбогдох эрүүгийн 2339000000316 дугаартай хэргийг 2023 оны 08 дүгээр сарын 31-ний  өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч О.Ө , Б.Б, Б.Э нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

Шүүгдэгч О.Ө, Б.Б, Б.Э нартай урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэн 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө 00 цагийн орчим Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 6 дугаар багт Насанд хүрээгүй хохирогч О.А-тай маргалдаж, улмаар толгой хэсэг рүү өшиглөж, дэвссэн, түүний эрүүл мэндэд тархи доргилт, зүүн дээд шүдний сулрал, зүүн өвдөг, зүүн ташаанд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатайгаар учруулсан,

 

Шүүгдэгч О.Ө  нь Б.Б, Б.Э нартай урьдчилан угсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэн 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө 00 цагийн орчим Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 6 дугаар багт Насанд хүрээгүй хохирогч 0.А-тай "чи муу над руу томорлоо" гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар дух хэсэгт нь ташуураар цохисон, мөн толгойн ар тал буюу дага хэсэг руу ташуураар цохиж унаган, түүнийг өшиглөн хохирогчийн эрүүл мэндэд тархи доргилт, зүүн дээд шүдний сулрал, зүүн өвдөг, зүүн ташаанд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан

шүүгдэгч Б.Э нь О.Ө , Б. Бнартай урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэн 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө 00 цагийн орчим Өмнөдэлгэр сумын 6 дугаар багт Насанд хүрээгүй хохирогч О.А-ыг яллагдагч Б.Э нь Б.Б нь О-тэй урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэн хохирогчийн зүүн шанаа хэсэг рүү блок нь хашаа хавсруулж 3-4 удаа цохисны улмаас хохирогч О.А-ын эрүүл мэндэд тархи доргилт, зүүн дээд шүдний сулрал, зүүн өвдөг, зүүн ташаанд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатайгаар учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Өсвөр насны шүүгдэгч О.Ө  мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...”  мэдүүлэг,

Шүүгдэгч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...”  мэдүүлэг,

Шүүгдэгч Б.Э мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...”  мэдүүлэг,

Насанд хүрээгүй хохирогч О.А-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2023 оны 07 дугаар сарын 19-нөөс 20-нийг шилжих шөнө Өмнөдэлгэр сумын төвийн 6-аар багт 100 жилийн ойн баяр наадмын оройны шоу тоглолт үзэх гээд 01 цагийн орчимд шоу тарж байхад нь морьтой очоод гаднаас нь талбай руу харж байхад миний урд талд нэг морьтой залуу зогсож байсан ба хажууд нь таних танихгүй хүүхдүүд бас байсан. Тэгээд гэрэл над руу тусангуут над руу хараад байсан тэгснээ наад гичийнүүдээ аваад зайлалдав гээд 2-3-н удаа хэлсэн тэгэхлээр нь би ганцаараа явж байсан болохоор надад хэлээд байгаа юм уу гэж асуухад чи муу над руу томорлоо гээд духан дундуур модон ташуураар нэг удаа цохиход нь би ухаан балартаж хэсэг шоконд орсон. Тэгээд ташуурынхаа үзүүрээр духан дундуур 4-5-н удаа тогшиж цохисон. Тэгээд би хажууд байсан нэг охины ташуурыг аваад холдуулах гээд савсан гэхдээ орж саваагүй. Тэгтэл цаанаас нэг морьтой Б гэх *******тэй залуу ирээд юунаас болж муудалцав гээд хүрээд ирэхлээр нь би болсон асуудлаа хэлсэн тэгсэн чинь намайг анх ташуураар цохисон Ө гэх залуу араас ташуураар цохих гээд дайрч хүрч ирээд намайг цохингуут нь би ташуураараа хамгаалаад гар руугаа хэд цохиулаад тэгээд зугтаад нэг блокон хашааны хажууд явж байсан чинь араас Ө хөөж ирээд дагз руу ташуураар цохиж унагасан тэгээд түрхэн зуур ухаан балартаад арай гайгүй болоод нүдээ нээхэд дээрээс Ө болон Б нар дэвслээд өшиглөөд намайг зодож байсан. Ихэнхдээ нүүр, шүд, хамар, толгой хэсэг рүү өшиглөөд байсан. Араас надтай хамт явж байсан Б , Мөнгөнбаяр нар ирээд нөгөө 2-оос намайг салгаад би дээшээ босоод та нарт хуний биед хамаагүй гар хүрэх эрх байхгүй гэж хэлэхэд Б нь Өмнөдэлгэр гэдэг газар надад хууль үйлчилдэггүй юмаа гэж надад хэлэхээр нь Монгол улсад амьдарч байгаа бол хүн болгонд хууль эрх тэгш үйлчилдэг юмаа гэж хэлэхэд би сумандаа бол атаман намайг оролдох хүн байхгүй гэж хэлсэн тэгээд би та нарыг цагдаад өгнө мөн миний хохирлыг барагдуулаарай гэж хэлэхэд Б нь хэрвээ чи цагдаа шүүхээр явах юм бол чамайг дуусгачхаад ялаа үүрнэ гэж хэлсэн. Тэгээд уул нь учир зүйгээ олох гээд байж байтал Э  гэх залуу ирээд юу болсон юм гэж асуухаар нь болсон асуудлаа хэлэхэд Өмнөдэлгэр суманд ингэдэггүй юмаа ахын дүү гээд чи өөрийгөө хамгаалсан юм уу гэж асуухаар нь тиймээ гэж хэлэхэд одоо тэгвэл энэнээс өөрийгөө хамгаалаарай гэж хэлээд 5 секунтын дараа блокон хашаа хавсруулж зүүн хацар хэсэг рүү гараараа 3-аас 4-н удаа цохисон. Тэгээд би өөрөө тухайн газраас зугтаж явсан. Ер нь бол нэг ийм л асуудал болсон юмаа. Би бол огт тэр залуучуудад гар хүрээгүй...”гэх мэдүүлэг (хх-ийн 8-9-р хуудас),

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ц.Тунгалагтамирын  2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 396 дугаартай дүгнэлт (хх-ийн 26-27-р хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгагдсан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан ба прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч О.Ө , Б.Б, Б.Э нар нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:

Шүүгдэгч О.Ө , Б.Б, Б.Э нар хохирогч О.А-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Аюунзаны “...гомдол санал нэхэмжлэх зүйлгүй...” гэх хүсэлт (хх-ийн 120-121-р хуудас) байх тул шүүгдэгч О.Ө , Б.Б, Б.Э нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлагын  талаар:

Прокурорын санал болгож, өсвөр насны шүүгдэгч О.Ө  нь 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, 1 сарын хугацаанд Улаанбаатар хотоос гадагш явахыг хориглох,

шүүгдэгч Б.Б, Б.Э нар нь хүлээн зөвшөөрсөн 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгож, уг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх тухай прокурорын ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд өсвөр насны шүүгдэгч О.Ө д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдэж, зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

шүүгдэгч Б.Б, Б.Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, түүний орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Б.Б, Б.Э нар нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдэж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн 2339000000316 дугаартай хэрэгт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус  дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 даь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч О.Ө, Б.Б, Б.Э  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б , Б.Э  нарыг тус бүр 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч О.Ө д 1 (нэг) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Б, Б.Э нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан бүр 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч О.Ө-н зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээр тогтоож  1 (нэг) сарын хугацаанд Улаанбаатар хотоос гадагш явахыг хориглосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.Б, Б.Э нар нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор,

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар  өсвөр насны шүүгдэгч О.Ө  нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялаар сольж болохыг тус тус мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн 2339000000286 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Ө , Б.Б, Б.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                        

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Б.УУГАНБАЯР