Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 37

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж,

Нарийн бичгийн дарга М.Оргилтунгалаг,

Улсын яллагч Г.Цогтгэрэл,

Шүүгдэгч Г.Төгөлдөр, түүний өмгөөлөгч Б.Дамба,

Иргэний нэхэмжлэгч Б.Очхүү,

Гэрч Б.Амаржаргал нарыг оролцуулан, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Баатад овогт Гэрэлтийн Төгөлдөрт холбогдох эрүүгийн 201610000187 дугаартай хэргийг 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Баатад овогт Гэрэлтийн Төгөлдөр, Монгол Улсын иргэн, 1984 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, ам бүл 5, эцэг, эх, 7-9 насны 2 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 27-676 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, /РД:ХА84091692/

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Г.Төгөлдөр нь Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутаг дэвсгэрт байрлах “Ханги мандал”-ын боомтоор хохирогч Т.Алтанцэцэгийн эзэмшлийн 30 тонн адууны дайвар бүтээгдэхүүнийг хилээр гаргаж өгнө гэж 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдөр “замын зардал хэрэгтэй” гэж 500.000 төгрөгийг Б.Очхүү, Б.Амаржаргал нараар Т.Алтанцэцэгээс авахуулж 250.000 төгрөгийг авсан,

2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр “бараа гаргах хүн мөнгө нэхээд байна” гэж 200.000 төгрөгийг Б.Очхүү, Б.Амаржаргал нараар хэлүүлж Т.Алтанцэцэгээс Хаан банкны 5374199842 дансаар шилжүүлэн авсан,

2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 33.000 юань буюу 9.965.670 төгрөгийг итгэл эвдэх, хуурч мэхлэх аргаар залилан мэхэлж нийт 10.415.670 төгрөгийн үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Төгөлдөр мэдүүлэхдээ: “...Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй…” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч Б.Очхүү мэдүүлэхдээ: “...Анх 05 дугаар сарын 23-ны орой Төгөлдөр мөнгө хэрэгтэй байна гэхээр нь ээжээсээ 200.000 төгрөг аваад Төгөлдөрийг хамт явъя гэж хэлээд 100.000 төгрөг шилжүүлэх гэхэд хүрэхгүй гээд яваагүй. 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Алтанцэцэгээс 500.000 төгрөг шилжиж ирсний дараа 250.000 төгрөгийг Төгөлдөр рүү шилжүүлээд Сайншандад очиход тагнуулын хүнтэй уулзах гэж байна гээд 2 хоносон. Тэгтэл 500.000 төгрөг нь замын зардал, хоол хүнс, буудлын хөлс төлөөд дууссан. Маргааш нь би хувийн данснаасаа 500.000 төгрөг аваад бид нар хоол хүнс авч, түлш хийсэн.  Төгөлдөр эхнэр явах гээд байна гээд 20.000 төгрөг, авчирсан жолооч нь мөнгө хэрэгтэй байна гэсэн гээд 40.000 төгрөг авсан.  Мөн тагнуулын хүнд юм авч өгөх гэж байна гэхээр нь Баттүвшингийн данс руу 60.000 төгрөг шилжүүлж авсан. 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Алтанцэцэг рүү хувиасаа 2.040.000 төгрөг шилжүүлсэн. Төгөлдөрөөс 2.800.000 төгрөг нэхэмжилж байгаа” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Б.Амаржаргал мэдүүлэхдээ: “...Анх Очхүү, Төгөлдөр бид гурав хилээр дайвар бүтээгдэхүүн гаргах талаар ярилцаж тохиролцсон. Төгөлдөр Улаанбаатар хотоос гарахдаа “урьд нь чулуу гаргаж байсан, наадахыг чинь асуудалгүй гаргаж өгнө” гэж хэлж байсан. Төгөлдөр Алтанцэцэгээс 500.000 төгрөгийг замын зардал гэж авсан.  Төгөлдөр “200.000 төгрөг хэрэгтэй байна” гээд Алтанцэцэгээс авсан. Алтанцэцэг уг мөнгийг өөрөө шилжүүлсэн. Надад хилээр гаргаж өгөх хүнийхээ нэр, албан тушаалыг хэлээгүй.  Алтан-Очироор дамжуулж Төгөлдөртэй танилцаж байсан бөгөөд би Төгөлдөрт мана чулуу үзүүлж байсан. Тэгээд Төгөлдөрт итгэсэн. Төгөлдөр Алтанцэцэгээс 10.000.000 төгрөг авахад хажууд нь байгаагүй.  Надруу Төгөлдөр 2.000.000 төгрөгийг нь шилжүүлсэн. Би уг мөнгийг Алтанцэцэгийн данс руу шилжүүлсэн” гэв.

 

Хохирогч Т.Алтанцэцэг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...Надад дүүтэйгээ нийлж худалдаж авсан 30 тонн адууны дайвар бүтээгдэхүүн байсан юм. Дайвар бүтээгдэхүүнийг хилээр гаргах талаар судалж үзсэн чинь Хүн хөдөө аж ахуйн яамнаас зөвшөөрөл авдаг мөн БНХАУ-с квот авч байж гардаг гэж байсан би дүүгийнхээ найз Баасанхүү гэх залууд дайвар бүтээгдэхүүн урагшаа гаргахад Хүнс хөдөө аж ахуйн яамнаас зөвшөөрөл авдаг юм байна чамд хөөцөлдөөд зөвшөөрөл авч өгөх хүн байна уу гэж асууж байсан юм тэгтэл сүүлд Чука гэх залуу албан ёсоор зөвшөөрөл авч өгдөг гэж байна би уулзлаа Ховдын хилээр урагшаа мах гаргах зөвшөөрөл байна гэж хэлж байсан. Тухайн үед нь би Ховдын хилээр гаргахаар худалдаж авах Хятад байхгүй гэж хэлээд гаргаагүй юм. 2016 оны 05 сарын эхээр Баасанхүү надад нөгөө дайвар бүтээгдэхүүнийг хүнтэй ярьчихлаа Ханги мандалын боомтоор гаргаж болох юм уу гэж асуухаар нь би нөгөө Чука гэх залуутайгаа ярьсан юм байна албан ёсоор зөвшөөрөл гаргах гэж байгаа юм байна гэж ойлгоод зөвшөөрсөн. Тухайн үед дүүгээсээ ямар хүнээр гаргуулах гэж байгаа талаар асуугаагүй. Баасанхүү надад нөгөө хүмүүс түрүүлж яваад Ханги мандалын

боомт дээр ачааг гаргах талаар хөөцөлдөөд бэлэн болгож байя гэж байна таныг араас бараагаа аваад хүрээд оч гэж байна гэхээр нь би Баасанхүүд амархан муудах эрсдэлтэй бараа шүү баталгаатай сайн ярьж хөөрсөн юм байгаа биздээ хэрэв гаргаж чадахгүй бол хэн эрсдлийг хариуцах юм би наад хүмүүстэй чинь явахаасаа өмнө уулзья гэж асуухад би сайн ярьж тохирсон, асуудал байхгүй гэж хэлсэн. Таньтай уулзах шаардлагагүй гэж хэлсэн. Баасанхүүгээс хэдэн төгрөгөнд гаргах юм гэж асуутал 95.000.000 төгрөгөөр гаргана гэж байна хил дээр очоод 45.000.000 төгрөг хэрэгтэй бэлэн авч яв гэж хэлсэн хил дээр очоод хэрэглэнэ үлдсэн мөнгөө Хятадын хил гаргаад авна гэж байна гэж хэлэхээр нь би Бааанхүүд цаад хүмүүсдээ би Монгол талд мөнгө өгч чадахгүй хил гараад 95.000.000 төгрөгийг өгнө гэж хэлсэн. Маргааш нь Очхүү гэж залуу 95950470 гэсэн дугаараас залгаад бид нар Сайншандад ирчихсэн байна зардлын мөнгө болох 1.000.000 төгрөг хэрэгтэй байна гэж хэлэхээр нь би мөнгө төгрөг өгөхгүй та нар өөрсдөө зардлаа даагаад явцгаа би барааг Хятадын хил гарсаны дараа мөнгийг өгнө гэж хэлтэл Очхүү надад ямар сонин хүн бэ төрийн албаны ажилтай хүмүүсийн ажил алдуулж энэ хүртэл явуулчихаад гэж загнаад байхаар нь би дансны дугаарыг нь санахгүй ямар ч байсан Очхүү гэсэн нэртэй Хаан банкны данс байсан. Мөнгө шилжүүлсэний дараа бид нар Сайншандаас 1 хүн аваад маргааш Ханги мандалын боомт явлаа та хотоос маргааш ачаагаа аваад гар гэж хэлсэн... 2016 оны 05 сарын 15-ны өдөр боомт дээр очоод маргааш нь нөгөө хүмүүстэй уулзаадах гээд Баасанхүүг явуултал Баасанхүү ирчихсэн байна одоо Сайншандаас тагнуулын хүн гарна гэж хэлсэн...2016 оны 05 сарын 30-ны өдөр Амаржаргал гэж залуу надтай утсаар яриад гаалийн байцаагчийн данс байгаа юм энэ хүний данс руу яаралтай 200.000 төгрөг хийгээдэх гэж хэлээд би 5374199842 гэсэн Хаан банкны Оюунжаргал гэж хүний данс руу 200.000 төгрөг шилжүүлсэн... 2016 ны 05 сарын 31-ний өдөр утсаар яриад өнөөдөр үдээс хойш асуудалгүй гарна машинаа ойртуул дуудахаар нүүрсний замаар ороод ирээрэй гэж Амаржаргал, Төгөлдөр хоёрын нэг нь надтай утсаар яриад хэлсэн... Төгөлдөр гэж залуу нь ирж уулзсан би энэ ачааны эзэн байна чи энэ барааг яг ямар шугамаар яаж гаргах гээд байгаа юм гэж асуутал яаж гарах нь танд чухал биш гол нь бараа чинь гарсан байх нь чухал мөнгө төгрөг нь бэлэн үү гэж уурлахаар нь би миний барааг авах Хятад урдаас ороод ирчихсэн байгаа бараа гаргах юм бол мөнгө бэлэн гэж хэлсэн чинь маргааш хүүхдийн баярын өдрөөр Цагаанцоож баяр тэмдэглэж аймаг явна тэр хооронд нь манай хүн хүчээр гаргах гээд байна гэж хэлэхээр нь баярын өдөр хил гааль амарч байхад бараа гарна гэж юу байдаг юм гэж уурлатал Очхүү гэх залуу Төгөлдөрийгөө сугадаад аваад гарсан. 2016 оны 06 сарын 02-ны өдөр өглөө би Баасанхүүд нөгөө хүмүүс чинь юу гэж байна очиж уулзаад ир гэж явуулсан. Манай дүү уулзаад ирэхдээ өнөөдөр бараа гарна гэж байна таныг 10.000.000 төгрөгөө бэлд гэж байна Монголын хил дээр бүрдүүлэлт хийхэд зарцуулах мөнгө гэж байна гэж хэлэхээр нь би надад одоо бэлэн мөнгө байхгүй бараа өгөх Хятадаасаа мөнгө авч өгнө гэж хэлээд Очхүү дагуулж урагшаа хил гарч бараа өгөх Хятадын дансанд дүүгээрээ мөнгө шилжүүлж бараа өгөх Хятадаасаа мөнгө авсан тухайн тухайн үед манай дүү Баасандорж урагшаа гарчихсан байсан юм. Баасандоржтой ярилцаж байгаад би мөнгөө авч гараад өөрөө өгье Очхүү та хоёр эндээ үлд гэж хэлээд би өөрөө мөнгө аваад хил гарч Монгол руу ороход Төгөлдөр нэг залуутай машинтай зогсож байсан. Мөнгийг нь Төгөлдөрт өгтөл би энэ мөнгөөр гарах бичиг баримт бүрдүүлнэ тэр

 

бичгийг Хятад дээр үзүүлж гарна энэ миний итгэлтэй найз байгаа юм энэ бараатай машинд сууж урагшаа гарна бид нар утсаар ярьж ямар замаар явах талаар удирдаж гаргана Хятад дээр очихоор чинь гэрлэн дохиотой машинтай тосох юм уу эсвэл зүгээр хүн ирээд дагуулаад явна энэ бичгээ үзүүлээрэй та хоёр энд хүлээгээд сууж бай гэж хэлээд хилийн хажуу талын байшинд орсон. Би 15.00 цагийн орчимд Төгөлдөрт мөнгө өгөөд хамт явсан залуутай нь хүлээгээд 21.30 хүртэл хүлээж суусан намайг хүлээж суух хооронд Амаржаргал гэх залуу нь байнга тэр залуу руу яриад намайг байна уу гэж асуугаад байх шиг байсан хүлээгээд сүүлдээ ирэхгүй болохоор нь Амаржаргалтай уулзах гээд байсан нэр буудал руу явж уулзтал би өчнөөн олон удаа хилээр бараа гаргаж байсан чи тэссэнгүй гэсэн... маргааш нь 07.30 цагийн орчимд Амаржаргал надтай өөрөө уулзаад Төгөлдөр гааль дээр байгаа юм байна утсаар ярилаа 14-15 цагийн хооронд ачаа асуудалгүй гарна та тайван бай байж бай танд урд байгаа дүүтэй чинь ярих утас байна уу би Очхүүтэй ярья гэхээр нь би өөрийнхөө утсыг гаргаад Баасандоржийн Хятад дугаарлуу залгаад өгтөл миний утсыг аваад цаашаа явж ярьж байхдаа нөгөөх чинь зугтчихсан чи яаж ийж байгаад наад залуугаасаа бултаад гараад ир гэх шиг болоод эргээд утас авчирч өгөхөөр нь Төгөлдөр хаана байгаа юм бэ гэж асуутал Төгөлдөр одоо хүрээд ирнэ гэсэн... Очхүүг гарч ирсэний дараа Амаржаргал, Очхүү нарыг цаад хүмүүстэйгээ явах гэхээр нь хохирлын мөнгө авах талаар тэмдэглэл үйлдэн Очхүү, Амаржаргал нараар гарын үсэг зуруулж авч үлдсэн Очхүү над руу 2016 оны 06 сарын 03-ны өдөр 2.000.000 төгрөг дансаар шилжүүлсэн... “ гэсэн мэдүүлэг /хх-37-38/,

Хохирогч Т.Алтанцэцэгийг дахин байцаасан мэдүүлэг “...Би Төгөлдөрт 100-тын дэвсгэртээр 33.000 юань гарт нь өгсөн... Төгөлдөрөөс 6.000.000 төгрөгийн буцаан авсан...” гэсэн мэдүүлэг /хх-115-117/,

Гэрч Б.Очхүү мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Төгөлдөртэй уулзаад Хангийн боомтоор адууны дайвар бүтээгдэхүүн гаргаж чадах уу гэж асуутал би урьд нь чулуу гаргаж байсан надад Хятад талд татах хүн байгаа гэж хэлээд үнэ хөлсөө тохиртол 180.000 юань, Монгол мөнгөөр 5.000.000 төгрөгөөр гаргана гэж хэлж тохиролцсон. Амаржаргал бид хоёр дайвар бүтээгдэхүүн гаргуулах гэж байгаа Баасанхүү гэж залуутай уулзаад үнэ хөлсөө тохирч 95.000.000 төгрөгөөр гаргаж өгөхөөр тохиролцож 500.000 төгрөг аваад 250.000 төгрөгийн Төгөлдөрт өгсөн тухайн үед бол Төгөлдөрт ямар хүн дайвар бүтээгдэхүүнийг гаргуулах гэж байгаа болон ямар үнэ хөлсөөр гаргуулах гэж байгаа талаар хэлээгүй... Төгөлдөр ажил бүтээх тагнуулд ажилладаг хүн байгаа тэр хүн та нартай уулзуулахгүй. Өргөн суманд ажилтай явж байна гэж хэлээд бид нар хүлээж хоносон. 2016 оны 05 сарын 26-ны өглөө Алтан-Очир, Гэрэлбадрах, Амаржаргал бид 4 машинтай түрүүлээд Ханги мандалын боомт ороод байж бай гэж хэлээд явсан. Төгөлдөр би албаны хүнийг аваад араас чинь очно гэж хэлээд Санжсүрэн, Баттүвшин нартай үлдээд 2016 оны 05 сарын 27-ны өдөр 13.00 цагийн орчимд ирсэн. Ирэхдээ тагнуулд ажилладаг хүнээ боомт дээр буулгачихаад ирлээ орой надад хариу хэлнэ гэж хэлж байсан. Тэгээд орой нь Төгөлдөр нөгөө хүнтэйгээ ярилаа өнөөдөр амжихгүй гэж байна нэг дэх өдөр гаргана гэж байна дайвар бүтээгдэхүүн ачсан машинаа хотоос гаргасан юм уу гэж асуугаад би Баасанхүүтэй уулзаж машинаа хотоос гарга гэж хэлээд дайвар бүтээгдэхүүн ачсан машин 2016 оны 05 сарын 28-ны өдөр хотоос

 

гарч 2016 оны 06 сарын 30-нд ирсэн. Төгөлдөр би нөгөө хүнтэй уулзчихаад ирье гэж хэлээд Гэрэлбадрахын машиныг унаад ганцаараа дандаа явдаг байсан. Ирэхдээ Амаржаргал бид хоёрт нөгөө хүн ажил хөөцөлдөж байгаа болно бүтнэ л гэж хэлдэг байсан. 2016 оны 05 сарын 30-ны өдөр албаны хүний дансруу яаралтай 200.000 төгрөг шилжүүлэх шаардлагатай байна гэж хэлэхээр нь би Төгөлдөрийг дагуулж Баасанхүүтэй уулзуулж Баасанхүүд Төгөлдөр дансны дугаар өгч 200.000 төгрөг шилжүүлсэн… 2016 оны 06 дугаар сарын 01-нд Монгол боомтоор аргалаад гаргачихвал Хятад боомтоор аргалах гээд ярьж байгаа гэж хэлж ирэхээр нь би Баасанхүү, Алтанцэцэг эгч хоёрт хэлтэл бид нар бас асууж сурсан Хятадын хил чанга байгаа юм билээ гэж хэлсэн... Төгөлдөр нөгөө хүмүүстэйгээ  уулзана гэж гараад орой ирэхдээ 2016 оны 06 сарын 02-ны өдөр 15.00 цагаас өмнө гаргахаар болчихлоо бэлнээр 10.000.000 /арван сая/ төгрөг хэрэгтэй байна хил дээр тооцоо хийнэ гэж хэлэхээр нь Амаржаргал бид хоёр Алтанцэцэг эгчтэй очиж уулзан 10.000.000 төгрөг хэрэгтэй гэнэ гэж хэлтэл Алтанцэцэг эгч Хятад хилээр гаргаж ажил дууссаны дараа бүх мөнгөө өгнө гэж хэлсэн итгэхгүй бол чи намайг дагаж Хятад гар урд байгаа мөнгөө харуулья гэж надад хэлээд Алтанцэцэг эгч бид хоёр хамт урагшаа гарсан. Урд гараад намайг Баасандорж гэж хүнтэй танилцуулсан. Алтанцэцэг эгчийн танил дүү нь гэж хэлж байсан... Төгөлдөртэй утсаар ярьтал 10.000.000 төгрөг өгөхгүй бол гаргаж чадахгүй нь гэж хэлсэн. Алтанцэцэг эгч Баасандорж гэж хүнтэй хэсэг хугацаанд хоёулханаа ярилцаж байгаад 10.000.000 төгрөгийг бэлнээр өгнө гэж надад хэлээд мөнгө авч би өөрөө Төгөлдөртэй уулзаж өгнө гэж хэлээд Монгол руу гарсан. Би Баасандорж гэж хүнтэй хамт Хятадад үлдээд буудалд хоносон. Тэгтэл маргааш нь Алтанцэцэг эгчийн утсаар Амаржаргал надруу залгаад Төгөлдөр 10.000.000 төгрөг аваад зугтчихаж чи наанаасаа хурдан зугтаж Монгол руу орж ир гэсэн...” гэсэн мэдүүлэг /хх-39-40/,

 

Гэрч Б.Амаржаргал мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Төгөлдөрт адууны дайвар бүтээгдэхүүн байгаа гаргах гээд байна гэж ярьж байтал Төгөлдөр би Ханги мандалын боомтоор асуудалгүй гаргана гэж хэлсэн. Тэгэхээр нь би найз Очхүүд Төгөлдөр гэж залуутай уулзлаа Ханги мандалын боомтоор адууны дайвар бүтээгдэхүүн асуудалгүй наад бүтээгдэхүүнийг чинь өндөр албан тушаалын хүмүүсээр  л гаргуулдаг юм гэж хэлж байсан. Тэгээд Баасанхүүтэй уулзтал 30 тонн дайвар бүтээгдэхүүн байгаа гээд 95.000.000 төгрөгөөр гаргаж өгөхөөр тохирсон. Төгөлдөрт 180.000 юань Монгол мөнгөөр 5.000.000 төгрөг өгөхөөр болж тохиролцоод дайвар бүтээгдэхүүний эзнээс урьдчилгаа мөнгө гэж 500.000 төгрөг аваад 250.000 төгрөгийг Төгөлдөрт өгч Очхүү бид хоёр Гэрэлбадрах гэж залууг машинтай нь 300.000 төгрөг өгөхөөр хөлсөлж аваад 2016 оны 05 сарын 24-ний өдөр Сайншандад ирсэн бид нарын араас Төгөлдөр, Алтан-Очир хоёр Баттүвшин, Санжаа гээд 2 залуутай ирсэн. 2016 оны 05 сарын 24-ний өдөр Сайншандад Төгөлдөртэй уулзаад Төгөлдөртэй дайвар бүтээгдэхүүнийг Тагнуулыхнаар гаргуулах гэж байгаа юм гэж хэлж байсан. Мөн Тагнуулынхныг Өргөн суманд ажилтай явж байна гэж хэлж байсан. 2016 оны 05 сарын 25-ны өдөр өглөө Төгөлдөрт Очхүү бид хоёр бид нар түрүүлээд явж байя гэж хэлтэл Төгөлдөр та хэд түрүүлээд явж бай эндээс хүнээ аваад араас чинь очно гэж хэлж байсан. 2016 оны 05 сарын 26-ны өдөр Төгөлдөр нь Баттүвшин, Санжаа нар хүнээ авч ирээд гааль дээр буулгачихлаа та нартай уулзахгүй гэж хэлж ирсэн. Ханги мандалын боомт

 

дээр байх хугацаанд Төгөлдөр Баттүвшингийн утсаар хүнтэй ажил төрөл ярьдаг байсан ба нөгөө хүнтэй уулзлаа гээд Гэрэлбадрахын машиныг унаад ганцаараа явдаг байсан. Ирэхдээ Очхүү бид хоёрт нөгөө хүн ажил хөөцөлдөж байна болно бүтнэ л гэж хэлдэг байсан. Яг хэдний өдөр байсныг санахгүй байна. Гаалийн байцаагчийн данс байгаа юм яаралтай 200.000 төгрөг шилжүүлэх хэрэгтэй байна гэж хэлээд ачааны эзэн Алтанцэцэгт хэлж хүний данс руу 200.000 төгрөг шилжүүлсэн... 2016 оны 06 сарын 01-ний өдөр амжсангүй маргааш нь ачааг найдвартай гаргана 10.000.000 төгрөг бэлнээр хэрэгтэй Монголын хил гааль дээр зарцуулна гэж хэлээд Очхүү бид хоёр Алтанцэцэг маргааш гаргана 10.000.000 төгрөг хэрэгтэй гэж хэлээд 2016 оны 06 сарын 02-ны өдөр Очхүү Алтанцэцэгтэй урагшаа хил гараад Очхүү урд үлдсэн. Төгөлдөр Баттүвшин хоёр боомт руу Галбадрахын машинтай явсан байсан. Алтан-Очир Гэрэлбадрах, Санжаа бид нар буудалд үлдээд архи уугаад сууж байтал 19.00 цагийн орчимд Алтанцэцэг, Баттүвшин хоёр над дээр ирээд Төгөлдөрт 10.000.000 төгрөг өгсөн гэж хэлсэн. Төгөлдөр нэг байшин руу орсон хүлээгээд байсан гарч ирдэггүй гэж хэлсэн.. Орой 21.00 цагийн орчимд байхаа Баттүвшингийн утасруу Төгөлдөр залгаад ачаа бүтэхээ больсон би Шандруу явж байна гэхээр нь чи хүний мөнгө авчихаад яах гээд байгаа юм гэж хэлтэл өглөө дансруу чинь хийнэ гэж хэсэн. 2016 оны 06 сарын 02-ны орой би Алтанцэцэгийн дүү Баасанхүүд Төгөлдөр мөнгө аваад зугатаачихсан бүтэхээргүй болсон Очхүү бид хоёр зохицуулна чи эгчдээ маргааш хэлээрэй өнөөдөр хэлэхээр бөөн юм болно гэж хэлээд 2016 оны 06 сарын 03-ны өдөр Алтанцэцэгтэй очиж уулзан Утсаар нь Очхүүтэй ярьж Төгөлдөр мөнгө аваад зугтаачихсан наанаас яаж ийж байгаад Монгол руу орж ир гэж хэлээд Алтанцэцэгт болохоор Төгөлдөр 14.00 цагт ачааг гаргаж өгнө гэж байна гэж хэлээд гэртээ ирээд байж байтал 30 орчим минутын дараа Алтанцэцэг ирээд Төгөлдөр чинь зугтаачихсан л юм байна шдээ энэ утсаар чамтай ярья гэж байна гэхээр аваад ярьтал Баасандорж гэж хүн надтай яриад 12.00 цаг гэхэд 20.000.000 төгрөг дансанд хийхгүй бол найзыг чинь ална гэж хэлсэн. Тэгэхээр нь би Төгөлдөр рүү ярьж Очхүүг урд барьцаалчихлаа гэж хэлэхэд Төгөлдөр би хүн рүү яриад зохицуулчихья гэж хэлсэн...Төгөлдөр Санжаагийн эхнэрийн данс руу 3.000.000 төгрөг, миний данс руу 2.000.000 төгрөг мөн гэр буудлын тооцооны 1.010.000 төгрөгийг шилжүүлсэн. Очхүү бид 2 Алтанцэцэгт гарсан хохирол мөнгийг барагдуулж өгнө гэж хэлээд бичиг үйлдсэн. Алтанцэцэгт 6.000.000 гаруй төгрөг нийтдээ шилжүүлсэн. Очхүү бид хоёрт Алтанцэцэгийг залилсан мэхэлж хохирол учруулах санаа зориг байгаагүй. Төгөлдөрийг бараа баталгаатай гаргана гэхээр нь барааг Төгөлдөрөөр гаргуулаад дундаас нь мөнгө олох зорилготой байсан. Надад өөр нэмж ярих зүйлгүй.. “ гэсэн мэдүүлэг /хх-41-42/,

Гэрч А.Баттүвшин мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “ ... манай найз Алтан-Очирын найз Амаржаргал гэж залуу надад хэдэн чулуу байгаа юм чулуу мэдэх хүн байна уу гэж байсан юм. Би танил Төгөлдөртэй уулзаад миний нэг танилд хэдэн чулуу байгаа юм байна үзээд өгөөч гэж танилцуулсан. Амаржаргал Төгөлдөрөөс чулуу асууж байхдаа дайвар бүтээгдэхүүн хилээр гаргаж чадах уу гэж асуусан байсан. Төгөлдөр чадна гэж байсан. Хэд хоногийн дараа Төгөлдөрт би Амаржаргал, Очхүү нарын дайвар бүтээгдэхүүнийг хилээр гаргахаар болчихлоо хамт Дорноговь аймгийн Ханги мандалын боомт явчихаад ирье хэдэн төгрөгтэй

 

больё гэж хэлээд 2016 оны 05 сарын 24-ний шөнө Санжсүрэнгийн машинтай Алтан-Очир, Санжсүрэн, Төгөлдөр мөн Төгөлдөрийн эхнэр хамт Дорноговь аймаг явсан. Аймагт 05.00 цагийн орчимд ирсэн бид нарыг ирэхэд Амаржаргал, Очхүү, Гэрэлтбадрах гээд 2 залуутай ирчихсэн байсан... Төгөлдөр тагнуулд ажилладаг хүн аваад араас явна гэж хэлж байсан тэгээд тэр өдрийн 16.00 цагийн орчимд Төгөлдөр аймгийн театрийн орчимд нэг хүнтэй уулзаад энэ хүн маань явж чадахгүй нь маргааш өөрөө яваад очьё гэж хэлж байна хэдүүлээ одоо гарья гэж хэлж ирээд Санжсүрэн ,Төгөлдөр  бид 3 Ханги мандалын боомт явсан замд байхдаа Төгөлдөр нөгөө хэддээ ажил бүтээх хүнээ авч ирээд буулгасан гэж хэлээрэй тэгэхгүй бол нөгөө хэд чинь уурлана шүү гэсэн... Төгөлдөр нөгөө ажил бүтээх хүнтэйгээ уулзана гэж гараал орой ирдэг байсан. Ирэхээрээ Амаржаргал, Очхүү хоёртоо л уулздаг байсан ямар хүний ачааг гаргах гэж байгаа талаар бир нар мэдээгүй. 2016 оны 06 сарын 02-ны өдөр Очхүү урагшаа гараад тэндээ хоносон. Төгөлдөр ажил бүтээж өгөх хүн маань 15 цаг гэхэд 10.000.000төгрөг бүтээж өг гээд байна гэж хэлж байсан хэсэг хугацааны дараа Амаржаргал намайг дагуулж гараад дайвар ачсан гэх ачааны цагаан өнгийн машинд суулгаад хөдлөөд хилийн наана оч гэж хэлсэн дөнгөж хөдөлтөл Төгөлдөр ирээд арай болоогүй байна наашаа суучих гэж хэлээд өөрийнхөө унаж явсан Гэрэлтбадрахын машинд суулгасан. Тэгтэл 1 эмэгтэй нэрийг нь \Алтанцэцэг\ гэсэн Хятадын хилээс орж ирээд Төгөлдөрт юань өгч байсан. Тэр өгсөн мөнгө нь Монгол мөнгөөр 10.000.000 төгрөг болно гэж хэлж байсан. Төгөлдөр мөнгөө аваад Алтанцэцэг эгч бид 2-ыг машинд сууж бай гэж орхиод хилийн хажууд байдаг байр луу орох шиг болсон. Алтанцэцэг эгчтэй Төгөлдөрийг хүлээгээд 5,6 цаг хүлээж суусан. Гарч ирэхгүй болохоор нь очоод байж байя гарч ирээд ярих байлгүй гэж хэлээд гэр буудалд очоод байж байтал хэсэг хугацааны дараа гэр буудлын эгч орж ирээд Амаржаргал гэдэг хүнтэй ярьна гэж байна гэж утас өгсөн Амаржаргал утас аваад ярьтал Төгөлдөр би Шандад орж ирж байна нөгөө ажил бүтэхээ больсон гэж хэлсэн. Тэгээд бид нар Төгөлдөрийг 10.000.000 төгрөг аваад зугатаасныг мэдсэн...”гэсэн мэдүүлэг /хх-43-44/,

Гэрч Х.Баасандорж мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...манай найзын эгч Алтанцэцэг надад наймаа хийхээр авсан 30 орчим тонн адууны дайвар бүтээгдхүүн байгаа юм тэр бүтээгдэхүүнээ Ханги мандалын боомтоор гаргахаар болчихлоо гэж хэлж байсан юм. Тэгээд 2-3 хоногийн дараа  нөгөө дайвар бүтэгдэхүүнийг Ханги мандалын хил дээр очсон. Алтанцэцэг эгч надтай уулзаад дайвар бүтээгдэхүүн авах Хятад урд ирчихсэн байгаа чи урагшаагаа гараад уулзаад мөнгө төгрөг нь бэлэн байгаа эсэх талаар асуугаад тэндээ байж байгаад ачаа өдөртөө урагшаа гараад ачаа авах Хятадтай уулзаад хүлээгээд байсан ачаа ор ирээгүй маргааш нь 2016 оны 06 сарын 01-ний өдөр амралтын өдөр таарчаад бас гарч ирээгүй . 2016 оны 06 сарын 02-ны өдөр Алтанцэцэг эгч Очхүү гэх залуутай орж ирээд 10.000.000 төгрөг хэрэгтэй байна гэж хэлсэн гээд дээгүүр бараа авах гээд Хятад руу Монголоос 10.000.000 төгрөг шилжүүлж Хятадаас 10.000.000 төгрөгөө юанаар бодож 33.000 юань аваад мөнгөө Алтанцэцэг эгч өөрөө гаргаж өгөх хүнд өгнө гэж Монгол руу хил гараад хамт ирсэн Очхүү гэх залуу надтай хамт урд үлдсэн бид нар ачааг орж ирэхийг хүлээгээд байсан тухайн өдөр орж ирээгүй Очхүү гэх залуу миний Хятад утсаар хүнтэй яриад байсан. Ямар хүнтэй юуны талаар ярьж байсныг мэдэхгүй байна. Тэгээд бараа орж ирэхгүй болхоор Очхүү бид хоёр мандалд

 

буудалд хамт хоносон. Очхүү гэх залууг ямар учиртай хүмүүс барааг гаргаж байгааг асуухад Төгөлдөр, Амаржаргал эгч тагнуулд ажилладаг залуучууд гаргаж байгаа юм гэж хэлсэн... 2016 оны 06 сарын 03-ны өдөр миний утас руу Алтанцэцэг эгчийн утсаар Амаржаргал гэж залуу нь Очхүүтэй яриад Төгөлдөр 10.000.000 төгрөг аваад зугтаачихлаа гэж хэлсэн. Дараа Алтанцэцэг эгч надруу утсаар яриад нөгөө 10.000.000 төгрөгийг Төгөлдөр гэх залуу аваад зугатаачихсан байна наад залуу чинь анх тохирсон залуу байгаа юм шүү гэж хэлж байсан... “ гэсэн мэдүүлэг /хх-45/,

Гэрч Б.Ууганбаяр мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Г.Төгөлдөрийг 2010 оноос хойш танина найз нөхдийн хүрээнд танилцаж байсан юм дотно найз нөхөд бол биш мэндтэй  явдаг юм... Хэдний өдөр байсныг нь сайн санахгүй байна 2016 оны 05 сарын дундуур л байсан байх  Г.Төгөлдөр миний утас руу залгаад Ханги мандалын боомтоор дайвар бүтээгдэхүүн гаргахад яаж гаргадаг юм. Хятад талд таньдаг хүн байна уу гэж асууж байсан юм би Төгөлдөрт дайвар бүтээгдэхүүн гаргадаг талаар сайн мэдэхгүй байна боомт дээр бол хойшоо  урагшаа гаргадаг машин тэрэг байдаг юм билээ чи өөрөө очоод уулзаад үзэхгүй юу найз нь наад асуудалд чинь оролцохгүй гэж хэлсэн. Тэгээд сүүлд 2016 оны 05 сарын 24,25-ны үед байхаа Сайншандад ирчихсэн байна гээд надруу залгаад байсан би утсаа аваагүй. 2016 оны 06 сарын 01-ний орой надруу залгаад Ханги мандалын боомт дээр байна ирээд авчих бензин тосны мөнгийг нь өгье гэж хэлж байсан би Төгөлдөрт надад машин тэрэг байхгүй тоглолттой ажилтай явж байна гэж хэлтэл Амгаланбаатарын дугаарыг өгчих гээд надаас дугаарыг нь авсан. Тэрнээс хойш Төгөлдөр надтай ахиж холбогдоогүй... Найзынхаа адууны дайвар бүтээгдэхүүнийг гаргах гэж байгаа боомтоор гаргахад тус болвол чамд мөнгө төгрөг өгнө гэж хэлж байсан. Би Төгөлдөрт би тийм асуудалд орооцолдохгүй гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-46/,

 Гэрч Баасанхүү мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Адууны дайвар бүтээгдэхүүн ирсний дараа билүү хэзээ нь билээ Төгөлдөр ирээд Алтанцэцэг эгчтэй уулзсан. Төгөлдөр ирж уулзаад маргааш нөгөөдрөөс асуудалгүй гаргана гэж хэлж уулзсан. Тэгээд Төгөлдөр нь хилээр гаргахаар боллоо гээд Ханги мандалын боомтоо түрүүлээд Алтанцэцэг эгч, Алтанцэцэг эгчийн бүү гэх бас нэг залуу, Очхүү 3 урагшаа  хилээр гарсан. Би Монгол талдаа боомтын буудалд үлдсэн байсан юм. Түүнээс хойш асуудалд нь нээх оролцоогүй. Дараа Алтанцэцэг эгч Төгөлдөр 10.000.000 төгрөг нэхээд байхаар нь өгчихлөө. Тэгээд хүлээгээд гарч ирсэнгүй гэж надад тэр өдрийнхөө орой нь ярьж байсан. Маргааш нь Амаржаргал, Очхүү хоёр “ Төгөлдөр мөнгө аваад зугатаачихлаа” гээд байж байгаад Очхүү, Амаржаргал нар Улаанбаатар хот руу буцаад Алтанцэцэг эгч бид хэд тэндээ үлдсэн. Тэндээ цагдаад нь Төгөлдөрийн талаар байцаалт өгч байгаад ирсэн юм... Амаржаргал, Очхүү нар  Төгөлдөрт найдсан уу яасан тэр талаар бол би сайн мэдэхгүй байна. Хоорондоо юу гэж тохиролцсон талаар би сайн мэдэхгүй байна. Алтанцэцэг эгч Төгөлдөрт мөнгөө өгч залилуулсныхаа маргааш өглөө нь Амаржаргал, Очхүү нарт уурлаад та нар нийлж байгаад залиллаа гэх утгаар загнаж байхад нь Амаржаргал, Очхүү нар өө тийм биш бид нарыг хүртэл Төгөлдөр хулхидаад алга болчихлоо, бид нар мэдэхгүй гэж хэлж байсан. Алтанцэцэг эгч Төгөлдөрт мөнгөө өгч явуулсаны маргааш нь бид нар анх ярьсан Чукатай утсаар яриад болсон явдлыг хэлээд

ярьтал Чука нь би мэдэхгүй, би Очхүүгийн утсаар яриад та хэдийг Ховдын Булганаар гаргахгүй гэхээр нь би больсон шдээ гэж хэлж байсан..” гэсэн мэдүүлэг /хх-160-162/,

Гэрч Б.Очхүүг иргэний нэхэмжлэгчээр тогтоож дахин байцаасан тэмдэглэл “... Анх Улаанбаатар хотоос Дорноговь аймаг руу хөдлөхөөсөө өмнө би Алтанцэцэгээс 500.000 төгрөгийг өөрийнхөө дансаар дамжуулж авсан бөгөөд би өөрөөсөө 200.000 төгрөг гаргаад энэ мөнгөнөөс 250.000 төгрөгийг Улаанбаатар хотод байхдаа Төгөлдөрт би өөрийнхөө 5114031966 дугаарын данснаас Баттүвшингийн данс руу дамжуулж өгсөн. Дорноговь аймгийн Сайншанд суманд түрүүлж Амаржаргал, Гэрэлбадрах нарын хамт очоод хоносон. Ингэж хонохдоо  хоол унд зочид буудалд мөнгөө зарцуулаад дуусгасан. Тэгээд Сайншандад байхдаа Ханги мандалын боомт руу явахаар болоход дахиад машинд түлш хийх, мөн хоол ундны мөнгө хэрэгтэй болсон. Тэгээд би өөрийнхөө данснаас 500.000 төгрөг авсан. Энэ надаас гарсан 500.000 төгрөгнөөс бид нар буудалд хоноод машиндаа түлш хийгээд хоол унд идээд Төгөлдөрийн анх ирсэн машинд газан шатахуун хийгээд Төгөлдөр жолоочид 40.000 төгрөг өгчих гэхээр нь тэр жолоочид нь өгөөд Төгөлдөр бас өөрийнхөө эхнэрт мөнгө өгчих гэхээр нь эхнэрт нь 20.000 төгрөг өгсөн. Тэгээд Ханги мандалын боомт дээр очоод би 2 хоногийн хоол буудлын болон тамхи тарианы мөнгийг өгөөд энэ 500.000 төгрөг дууссан. Бид нарыг Ханги мандалын боомт дээр байхад Төгөлдөр утсаар яриад би Сайншандаас Ханги мандал руу гарах гэж байна эндээс тагнуулын хүнээ аваад хөдөлнө нөгөө тагнуулынхаа хүнээ архи уулгах хэрэгтэй байна гайгүй архи авах хэрэгтэй байна гэж хэлээд надаас 60.000 төгрөгийг Баттүвшингийн дансаар дамжуулж өгсөн. Энэ мөнгийг би өөрийн ээж Энхтуяагийн дансаар Баттүвшингийн данс руу шилжүүлсэн. Тэгээд 2016 оны 06 сарын 03-ны өдөр Алтанцэцэг над руу утсаар яриад Төгөлдөр мөнгө аваад зугатаачихсан байдал ийм байна. Тэгэхээр надад мөнгө хэрэгтэй байна машин тэрэг эвдэрсэн гэж ярьсан тул би өөрийн ээж Энхтуяагийн данснаас Алтанцэцэгт өгүүлхээр Доржбалган гэх хүний 5585330548 дугаарын данс руу 2.040.000 төгрөг шилжүүлсэн. Ингээд надаас нийтдээ 2.800.000 төгрөг гарсан энэ мөнгөн дотор Алтанцэцэг надад өгсөн 500.000 төгрөг ороогүй болно. Иймд би Төгөлдөрөөс өөрөөсөө гаргаж зарцулсан 2.800.000 төгрөгийг нэхэмжлэх хүсэлтэй байна. Энэ мөнгийг би Төгөлдөрт хууртагдаад өгсөн. Энэ мөнгөнөөс 2.040.000 төгрөг нь баримт байгаа. Харин 60.000 төгрөг нь Баттүвшингийн дансаар дамжуулж 2016 оны 05 сарын 27-ны өдөр өгсөн учир Баттүвшингийн дансны хуулгаар харагдах байх ... Төгөлдөртэй харилцан амаар тохирсон гэрээний үндсэн дээр энэ мөнгийг өгсөн юм...” гэсэн мэдүүлэг /хх-156-157/,

 Монгол банкны ханшийн лавлагаа /хх-113/,

Иргэний нэхэмжлэгч Б.Очхүүгийн хохирогч Т. Алтанцэцэгт мөнгө шилжүүлсэн баримт /хх-158/,

Шүүгдэгч Г.Төгөлдөрийн иргэний үнэмлэхийн лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт, Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны засаг даргын ам бүлийн тодорхойлолт, мөн хувийн байдлыг тодорхойлох бусад баримтууд

 

/хх-58-60, 126, 127-128, 132-133/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 Шүүгдэгч Г.Төгөлдөр нь Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутаг дэвсгэрт байрлах “Ханги мандал”-ын боомтоор хохирогч Т.Алтанцэцэгийн эзэмшлийн 30 тонн адууны дайван бүтээгдэхүүнийг хилээр гаргаж өгнө гэж 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдөр “замын зардал хэрэгтэй” гэж 500.000 төгрөгийг Б.Очхүү, Б.Амаржаргал нараар Т.Алтанцэцэгээс авахуулж 250.000 төгрөгийг авсан,

2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр “бараа гаргах хүн мөнгө нэхээд байна” гэж 200.000 төгрөгийг Б.Очхүү, Б.Амаржаргал нараар хэлүүлж Т.Алтанцэцэгээс Хаан банкны 5374199842 дансаар шилжүүлэн авсан,

2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 33.000 юань буюу 9.965.670 төгрөгийг итгэл эвдэх, хуурч мэхлэх аргаар залилан мэхэлж нийт 10.415.670 төгрөгийн үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь,

хохирогч Т.Алтанцэцэгийн “...2016 оны 05 сарын эхээр Баасанхүү надад нөгөө дайвар бүтээгдэхүүнийг хүнтэй ярьчихлаа Ханги мандалын боомтоор гаргаж болох юм уу гэж асуухаар нь би нөгөө Чука гэх залуутайгаа ярьсан юм байна албан ёсоор зөвшөөрөл гаргах гэж байгаа юм байна гэж ойлгоод зөвшөөрсөн. ...Баасанхүүгээс хэдэн төгрөгөнд гаргах юм гэж асуутал  95.000.000 төгрөгөөр гаргана гэж байна хил дээр очоод 45.000.000 төгрөг хэрэгтэй бэлэн авч яв гэж хэлсэн хил дээр очоод хэрэглэнэ үлдсэн мөнгөө Хятадын хил гаргаад авна гэж байна гэж хэлэхээр нь би Баасанхүүд цаад хүмүүстээ би Монгол талд мөнгө өгч чадахгүй хил гараад 95.000.000 төгрөгийн өгнө гэж хэлсэн. Маргааш нь Очхүү гэж залуу 95950470 гэсэн дугаараас залгаад бид нар Сайншандад ирчихсэн байна зардлын мөнгө болох 1.000.000 төгрөг хэрэгтэй байна гэж хэлэхээр нь би мөнгө төгрөг өгөхгүй та нар өөрсдөө зардлаа даагаад явцгаа би барааг Хятадын хил гарсаны дараа мөнгийг өгнө гэж хэлтэл Очхүү надад ямар сонин хүн бэ төрийн албаны ажилтай хүмүүсийн ажил алдуулж энэ хүртэл явуулчихаад гэж загнаад байхаар нь би дансны дугаарыг нь санахгүй ямар ч байсан Очхүү гэсэн нэртэй Хаан банкны данс байсан. Мөнгө шилжүүлсэний дараа бид нар Сайншандаас 1 хүн аваад маргааш Ханги мандалын боомт явлаа та хотоос маргааш ачаагаа аваад гар гэж хэлсэн... 2016 оны 05 сарын 15 ны өдөр боомт дээр очоод маргааш нь нөгөө хүмүүстэй уулзаадах гээд Баасанхүүг явуултал Баасанхүү ирчихсэн байна одоо Сайншандаас тагнуулын хүн гарна гэж хэлсэн... 2016 оны 05 сарын 30-ны өдөр Амаржаргал гэж залуу надтай утсаар яриад гаалийн байцаагчийн данс байгаа юм энэ хүний данс руу яаралтай 200.000 төгрөг хийгээдэх гэж хэлээд би 5374199842 гэсэн Хаан банкны Оюунжаргал гэж хүний данс руу 200.000 төгрөг шилжүүлсэн... 2016 ны 05 сарын 31-ний өдөр утсаар яриад өнөөдөр үдээс хойш асуудалгүй гарна машинаа ойртуул дуудахаар нүүрсний замаар ороод ирээрэй гэж Амаржаргал, Төгөлдөр хоёрын нэг нь надтай утсаар яриад хэлсэн... Төгөлдөр гэж залуу нь ирж уулзсан би энэ ачааны эзэн байна чи энэ барааг яг ямар шугамаар яаж гаргах гээд байгаа юм гэж асуутал яаж гарах нь танд чухал биш гол нь бараа чинь гарсан байх нь чухал мөнгө төгрөг нь бэлэн үү гэж уурлахаар нь би миний барааг авах Хятад урдаас ороод ирчихсэн байгаа бараа гаргах юм бол мөнгө бэлэн гэж хэлсэн чинь маргааш хүүхдийн баярын өдрөөр Цагаанцоож баяр тэмдэглэж аймаг явна тэр хооронд нь манай хүн хүчээр гаргах гээд байна гэж хэлэхээр нь баярын өдөр хил гааль амарч байхад бараа гарна гэж юу байдаг юм гэж уурлатал Очхүү гэх залуу

 

 

Төгөлдөрийгөө сугадаад аваад гарсан. 2016 оны 06 сарын 02-ны өдөр өглөө би Баасанхүүд нөгөө хүмүүс чинь юу гэж байна очиж уулзаад ир гэж явуулсан. Манай дүү уулзаад ирэхдээ өнөөдөр бараа гарна гэж байна таныг 10.000.000 төгрөгөө бэлд гэж байна Монголын хил дээр бүрдүүлэлт хийхэд зарцуулах мөнгө гэж байна гэж хэлэхээр нь би надад одоо бэлэн мөнгө байхгүй бараа өгөх Хятадаасаа мөнгө авч өгнө гэж хэлээд Очхүү дагуулж урагшаа хил гарч бараа өгөх Хятадын дансанд дүүгээрээ мөнгө шилжүүлж бараа өгөх Хятадаасаа мөнгө авсан тухайн тухайн үед манай дүү Баасандорж урагшаа гарчихсан байсан юм. Баасандоржтой ярилцаж байгаад би мөнгөө авч гараад өөрөө өгье Очхүү та хоёр эндээ үлд гэж хэлээд би өөрөө мөнгө аваад хил гарч Монгол руу ороход Төгөлдөр нэг залуутай машинтай зогсож байсан. Мөнгийг нь Төгөлдөрт өгтөл би энэ мөнгөөр гарах бичиг баримт бүрдүүлнэ тэр бичгийг Хятад дээр үзүүлж гарна энэ миний итгэлтэй найз байгаа юм энэ бараатай машинд сууж урагшаа гарна бид нар утсаар ярьж ямар замаар явах талаар удирдаж гаргана Хятад дээр очихоор чинь гэрлэн дохиотой машинтай тосох юм уу эсвэл зүгээр хүн ирээд дагуулаад явна энэ бичгээ үзүүлээрэй та хоёр энд хүлээгээд сууж бай гэж хэлээд хилийн хажуу талын байшинд орсон. Би 15.00 цагийн орчимд Төгөлдөрт мөнгө гөөд хамт явсан залуутай нь хүлээгээд 21.30 хүртэл хүлээж суусан намайг хүлээ суух хооронд Амаржаргал гэж залуу нь байнга тэр залуу руу яриад намайг байна уу гэж асуугаад байх шиг байсан хүлээгээд сүүлдээ ирэхгүй болхоор нь Амаржаргалтай уулзах гээд байсан нэр буудал руу явж уулзтал би өчнөөн олон удаа  хилээр бараа гаргаж байсан чи тэссэнгүй гэсэн... маргааш нь 07.30 цагийн орчимд Амаржаргал надтай өөрөө уулзаад Төгөлдөр гааль дээр байгаа юм байна утсаар ярилаа 14-15 цагийн хооронд ачаа асуудалгүй гарна та тайван бай байж бай танд урд байгаа дүүтэй чинь ярих утас байна уу би Очхүүтэй ярья гэхээр нь би өөрийнхөө утсыг гаргаад Баасандоржийн Хятад дугаарлуу залгаад өгтөл миний утсыг аваад цаашаа явж ярьж байхдаа нөгөөх чинь зугтчихсан чи яаж ийж байгаад наад залуугаасаа бултаад гараад ир гэх шиг болоод эргээд утас авчирч өгөхөөр нь Төгөлдөр хаана байгаа юм бэ гэж асуутал Төгөлдөр одоо хүрээд ирнэ гэсэн... Очхүүг гарч ирсэний дараа Амаржаргал, Очхүү нарыг цаад хүмүүстэйгээ явах гэхээр нь хохирлын мөнгө авах талаар тэмдэглэл үйлдэн Очхүү, Амаржаргал нараар гарын үсэг зуруулж авч  үлдсэн Очхүү над руу 2016 оны 06 сарын 03-ны өдөр 2.000.000 төгрөг дансаар шилжүүлсэн... “ гэсэн мэдүүлэг /хх-37,38/, “...Би Төгөлдөрт 100-тын дэвсгэртээр 33.000 юань гарт нь өгсөн... Төгөлдөрөөс 6.000.000 төгрөгийн буцаан авсан...” /хх-115-117/, гэх,

гэрч Б.Очхүүгийн “...Төгөлдөртэй уулзаад Хангийн боомтоор адууны дайвар бүтээгдэхүүн гаргаж чадах уу гэж асуутал би урьд нь чулуу гаргаж байсан надад Хятад талд татах хүн байгаа гэж хэлээд үнэ хөлсөө тохиртол 180.000 юань, Монгол мөнгөөр 5.000.000 төгрөгөөр гаргана гэж хэлж тохиролцсон. Амаржаргал бид хоёр дайвар бүтээгдэхүүн гаргуулах гэж байгаа Баасанхүү гэж залуутай уулзаад үнэ хөлсөө тохирч 95.000.000 төгрөгөөр гаргаж өгөхөөр тохиролцож 500.000 төгрөг аваад 250.000 төгрөгийн Төгөлдөрт өгсөн тухайн үед бол Төгөлдөрт ямар хүн дайвар бүтээгдэхүүнийг гаргуулах гэж байгаа болон ямар үнэ хөлсөөр гаргуулах гэж байгаа талаар хэлээгүй... Төгөлдөр ажил бүтээх тагнуулд ажилладаг хүн байгаа тэр хүн та нартай уулзуулахгүй. Өргөн суманд ажилтай явж байна гэж хэлээд бид нар хүлээж хоносон. 2016 оны 05 сарын 26-ны өглөө Алтан-Очир, Гэрэлбадрах,

 

 

Амаржаргал бид 4 машинтай түрүүлээд Ханги мандалын боомт ороод байж бай гэж хэлээд явсан. Төгөлдөр би албаны хүнийг аваад араас чинь очно гэж хэлээд Санжсүрэн, Баттүвшин нартай үлдээд 2016 оны 05 сарын 27-ны өдөр 13.00 цагийн орчимд ирсэн. Ирэхдээ тагнуулд ажилдаг хүнээ боомт дээр буулгачихаад ирлээ орой надад хариу хэлнэ гэж хэлж байсан. Тэгээд орой нь Төгөлдөр нөгөө хүнтэйгээ ярилаа өнөөдөр амжихгүй гэж байна нэг дахь өдөр гаргана гэж байна дайвар бүтээгдэхүүн ачсан машинаа хотоос гаргасан юм уу гэж асуугаад би Баасанхүүтэй уулзаж машинаа хотоос гарга гэж хэлээд дайвар бүтээгдэхүүн ачсан машин 2016 оны 05 сарын 28-ны өдөр хотоос гарч 2016 оны 06 сарын 30-нд ирсэн. Төгөлдөр би нөгөө хүнтэй уулзчаад ирье гэж хэлээд Гэрэлбадрахын машиныг унаад ганцаараа дандаа явдаг байсан. Ирэхдээ Амаржаргал бид хоёрт нөгөө хүн ажил хөөцөлдөж байгаа болно бүтнэ л гэж хэлдэг байсан. 2016 оны 05 сарын 30-ны өдөр албаны хүний дансруу яаралтай 200.000 төгрөг шилжүүлэх шаардлагатай байна гэж хэлэхээр нь би Төгөлдөрийг дагуулж Баасанхүүтэй уулзуулж Баасанхүүд Төгөлдөр дансны дугаар өгч 200.000 төгрөг шилжүүлсэн.. 2016 оны 06 сарын 01-нд Монгол боомтоор аргалаад гаргачихвал Хятад боомтоор аргалах гээд ярьж байгаа гэж хэлж ирэхээр нь би Баасанхүү Алтанцэцэг эгч хоёрт хэлтэл бид нар бас асууж сурсан Хятадын хил чанга байгаа юм билээ гэж хэлсэн... Төгөлдөр нөгөө хүмүүстэйгээ  уулзана гэж гараад орой ирэхдээ 2016 оны 06 сарын 02-ны өдөр 15.00 цагаас өмнө гаргахаар болчихлоо бэлнээр 10.000.000 \арван сая\ төгрөг хэрэгтэй байна хил дээр тооцоо хийнэ гэж хэлэхээр нь Амаржаргал бид хоёр Алтанцэцэг эгчтэй очиж уулзан 10.000.000 төгрөг хэрэгтэй гэнэ гэж хэлтэл Алтанцэцэг эгч Хятад хилээр гаргаж ажил дууссаны дараа бүх мөнгөө өгнө гэж хэлсэн итгэхгүй бол чи намайг дагаж Хятад гар урд байгаа мөнгөө харуулья гэж надад хэлээд Алтанцэцэг эгч бид хоёр хамт урагшаа гарсан. Урд гараад намайг Баасандорж гэж хүнтэй танилцуулсан. Алтанцэцэг эгчийн танил дүү нь гэж хэлж байсан... Төгөлдөртөө утсаар ярьтал 10.000.000 төгрөг өгөхгүй бол гаргаж чадахгүй нь гэж хэлсэн. Алтанцэцэг эгч Баасандорж гэж хүнтэй хэсэг хугацаанд хоёулахнаа ярилцаж байгаад 10.000.000 төгрөгийг бэлнээр өгнө гэж надад хэлээд мөнгө авч би өөрөө Төгөлдөртэй уулзаж өгнө гэж хэлээд Монгол руу гарсан. Би Баасандорж гэж хүнтэй хамт Хятадад үлдээд буудалд хоносон. Тэгтэл маргааш нь Алтанцэцэг эгчийн утсаар Амаржаргал надруу залгаад Төгөлдөр 10.000.000 төгрөг аваад зугтчихаж чи наанаасаа хурдан зугтаж Монгол руу орж ир гэсэн...”гэсэн мэдүүлэг /хх-39-40/,

гэрч Б.Амаржаргалын “...Төгөлдөрт 180.000 юань Монгол мөнгөөр 5.000.000 төгрөг өгөхөөр болж тохиролцоод дайвар бүтээгдэхүүний эзнээс урьдчилгаа мөнгө гэж 500.000 төгрөг аваад 250.000 төгрөгийг Төгөлдөрт өгч Очхүү бид хоёр Гэрэлбадрах гэж залууг машинтай нь 300.000 төгрөг өгөхөөр хөлсөлж аваад 2016 оны 05 сарын 24-ний өдөр Сайншандад ирсэн бид нарын араас Төгөлдөр, Алтан-Очир хоёр Баттүвшин, Санжаа гээд 2 залуутай ирсэн. 2016 оны 05 сарын 24-ний өдөр Сайншандад Төгөлдөртэй уулзаад Төгөлдөртэй дайвар бүтээгдэхүүнийг Тагнуулыхнаар гаргуулах гэж байгаа юм гэж хэлж байсан. Мөн Тагнуулынхныг Өргөн суманд ажилтай явж байна гэж хэлж байсан. 2016 оны 05 сарын 25-ны өдөр өглөө Төгөлдөрт Очхүү бид хоёр бид нар түрүүлээд явж байя гэж хэлтэл Төгөлдөр та хэд түрүүлээд явж бай эндээс хүнээ аваад араас чинь очно гэж хэлж байсан.

 

 

2016 оны 05 сарын 26-ны өдөр Төгөлдөр нь Баттүвшин, Санжаа нар хүнээ авч ирээд гааль дээр буулгачихлаа та нартай уулзахгүй гэж хэлж ирсэн. Ханги мандалын боомт дээр байх хугацаанд Төгөлдөр Баттүвшингийн утсаар хүнтэй ажил төрөл ярьдаг байсан ба нөгөө хүнтэй уулзлаа гээд Гэрэлбадрахын машиныг унаад ганцаараа явдаг байсан. Ирэхдээ Очхүү бид хоёрт нөгөө хүн ажил хөөцөлдөж байна болно бүтнэ л гэж хэлдэг байсан. Яг хэдний өдөр байсныг санахгүй байна. Гаалийн байцаагчийн данс байгаа юм яаралтай 200.000 төгрөг шилжүүлэх хэрэгтэй байна гэж хэлээд ачааны эзэн Алтанцэцэгт хэлж хүний данс руу 200.000 төгрөг шилжүүлсэн... 2016 оны 06 сарын 01-ний өдөр амжсангүй маргааш нь ачааг найдвартай гаргана 10.000.000 төгрөг бэлнээр хэрэгтэй Монголын хил гааль дээр зарцуулна гэж хэлээд Очхүү бид хоёр Алтанцэцэг маргааш гаргана 10.000.000 төгрөг хэрэгтэй гэж хэлээд 2016 оны 06 сарын 02-ны өдөр Очхүү Алтанцэцэгтэй урагшаа хил гараад Очхүү урд үлдсэн. Төгөлдөр Баттүвшин хоёр боомт руу Галбадрахын машинтай явсан байсан. Алтан-Очир Гэрэлбадрах, Санжаа бид нар буудалд үлдээд архи уугаад сууж байтал 19.00 цагийн орчимд Алтанцэцэг, Баттүвшин хоёр над дээр ирээд Төгөлдөрт 10.000.000 төгрөг өгсөн гэж хэлсэн. Төгөлдөр нэг байшин руу орсон хүлээгээд байсан гарч ирдэггүй гэж хэлсэн.. Орой 21.00 цагийн орчимд байхаа Баттүвшингийн утасруу Төгөлдөр залгаад ачаа бүтэхээ больсон би Шандруу явж байна гэхээр нь чи хүний мөнгө авчихаад яах гээд байгаа юм гэж хэлтэл өглөө дансруу чинь хийнэ гэж хэсэн. 2016 оны 06 сарын 02-ны орой би Алтанцэцэгийн дүү Баасанхүүд Төгөлдөр мөнгө аваад зугатаачихсан бүтэхээргүй болсон Очхүү бид хоёр зохицуулна чи эгчдээ маргааш хэлээрэй өнөөдөр хэлэхээр бөөн юм болно гэж хэлээд 2016 оны 06 сарын 03-ны өдөр Алтанцэцэгтэй очиж уулзан Утсаар нь Очхүүтэй ярьж Төгөлдөр мөнгө аваад зугтаачихсан наанаас яаж ийж байгаад Монгол руу орж ир гэж хэлээд Алтанцэцэгт болохоор Төгөлдөр 14.00 цагт ачааг гаргаж өгнө гэж байна гэж хэлээд гэртээ ирээд байж байтал 30 орчим минутын дараа Алтанцэцэг ирээд Төгөлдөр чинь зугтаачихсан л юм байна шдээ энэ утсаар чамтай ярья гэж байна гэхээр аваад ярьтал Баасандорж гэж хүн надтай яриад 12.00 цаг гэхэд 20.000.000 төгрөг дансанд хийхгүй бол найзыг чинь ална гэж хэлсэн. Тэгэхээр нь би Төгөлдөр рүү ярьж Очхүүг урд барьцаалчихлаа гэж хэлэхэд Төгөлдөр би хүн рүү яриад зохицуулчихья гэж хэлсэн...Төгөлдөр Санжаагийн эхнэрийн данс руу 3.000.000 төгрөг , миний данс руу 2.000.000 төгрөг мөн гэр буудлын тооцооны 1.010.000 төгрөгийг шилжүүлсэн. Очхүү бид 2 Алтанцэцэгт гарсан хохирол мөнгийг барагдуулж өгнө гэж хэлээд бичиг үйлдсэн. Алтанцэцэгт 6.000.000 гаруй төгрөг нийтдээ шилжүүлсэн. Очхүү бид хоёрт Алтанцэцэгийг залилсан мэхэлж хохирол учруулах санаа зориг байгаагүй. Төгөлдөрийг бараа баталгаатай гаргана гэхээр нь өнөөдөр үнээр тохиролцсон барааг Төгөлдөрөөр гаргуулаад дундаас нь мөнгө олох зорилготой байсан. Надад өөр нэмж ярих зүйлгүй.. “ гэсэн мэдүүлэг /хх-41-42/,

гэрч А. Баттүвшингийн “ ...манай найз Алтан-Очирын найз Амаржаргал гэж залуу надад хэдэн чулуу байгаа юм чулуу мэдэх хүн байна уу гэж байсан юм. Би танил Төгөлдөртэй уулзаад миний нэг танилд хэдэн чулуу байгаа юм байна үзээд өгөөч гэж танилцуулсан. Амаржаргал Төгөлдөрөөс чулуу асууж байхдаа дайвар бүтээгдэхүүн хилээр гаргаж чадах уу гэж асуусан байсан. Төгөлдөр чадна гэж байсан. Хэд хоногийн дараа Төгөлдөрт би Амаржаргал, Очхүү нарын дайвар

 

бүтээгдэхүүнийг хилээр гаргахаар болчихлоо хамт Дорноговь аймгийн Ханги мандалын боомт явчихаад ирье хэдэн төгрөгтэй больё гэж хэлээд 2016 оны 05 сарын 24-ний шөнө Санжсүрэнгийн машинтай Алтан-Очир, Санжсүрэн, Төгөлдөр мөн Төгөлдөрийн эхнэр хамт Дорноговь аймаг явсан. Аймагт 05.00 цагийн орчимд ирсэн бид нарыг ирэхэд Амаржаргал, Очхүү, Гэрэлтбадрах гээд 2 залуутай ирчихсэн байсан... Төгөлдөр тагнуулд ажилладаг хүн аваад араас явна гэж хэлж байсан тэгээд тэр өдрийн 16.00 цагийн орчимд Төгөлдөр аймгийн театрийн орчимд нэг хүнтэй уулзаад энэ хүн маань явж чадахгүй нь маргааш өөрөө яваад очьё гэж хэлж байна хэдүүлээ одоо гарья гэж хэлж ирээд Санжсүрэн ,Төгөлдөр  бид 3 Ханги мандалын боомт явсан замд байхдаа Төгөлдөр нөгөө хэддээ ажил бүтээх хүнээ авч ирээд буулгасан гэж хэлээрэй тэгэхгүй бол нөгөө хэд чинь уурлана шүү гэсэн... Төгөлдөр нөгөө ажил бүтээх хүнтэйгээ уулзана гэж гараал орой ирдэг байсан. Ирэхээрээ Амаржаргал, Очхүү хоёртоо л уулздаг байсан ямар хүний ачааг гаргах гэж байгаа талаар бир нар мэдээгүй. 2016 оны 06 сарын 02-ны өдөр Очхүү урагшаа гараад тэндээ хоносон. Төгөлдөр ажил бүтээж өгөх хүн маань 15 цаг гэхэд 10.000.000 төгрөг бүтээж өг гээд байна гэж хэлж байсан хэсэг хугацааны дараа Амаржаргал намайг дагуулж гараад дайвар ачсан гэх ачааны цагаан өнгийн машинд суулгаад хөдлөөд хилийн наана оч гэж хэлсэн дөнгөж хөдөлтөл Төгөлдөр ирээд арай болоогүй байна наашаа суучих гэж хэлээд өөрийнхөө унаж явсан Гэрэлтбадрахын машинд суулгасан. Тэгтэл 1 эмэгтэй нэрийг нь \Алтанцэцэг\ гэсэн Хятадын хилээс орж ирээд Төгөлдөрт юань өгч байсан. Тэр өгсөн мөнгө нь Монгол мөнгөөр 10.000.000 төгрөг болно гэж хэлж байсан. Төгөлдөр мөнгөө аваад Алтанцэцэг эгч бид 2-ыг машинд сууж бай гэж орхиод хилийн хажууд байдаг байр луу орох шиг болсон. Алтанцэцэг эгчтэй Төгөлдөрийг хүлээгээд 5,6 цаг хүлээж суусан. Гарч ирэхгүй болохоор нь очоод байж байя гарч ирээд ярих байлгүй гэж хэлээд гэр буудалд очоод байж байтал хэсэг хугацааны дараа гэр буудлын эгч орж ирээд Амаржаргал гэдэг хүнтэй ярьна гэж байна гэж утас өгсөн Амаржаргал утас аваад ярьтал Төгөлдөр би Шандад орж ирж байна нөгөө ажил бүтэхээ больсон гэж хэлсэн. Тэгээд бид нар Төгөлдөрийг 10.000.000 төгрөг аваад зугатаасныг мэдсэн...”гэсэн мэдүүлэг /хх-43-44/,

гэрч Х.Баасандоржийн “...манай найзын эгч Алтанцэцэг надад наймаа хийхээр авсан 30 орчим тонн адууны дайвар бүтээгдэхүүн байгаа юм тэр бүтээгдэхүүнээ Ханги мандалын боомтоор гаргахаар болчихлоо гэж хэлж байсан юм. Тэгээд 2-3 хоногийн дараа  нөгөө дайвар бүтээгдэхүүнийг Ханги мандалын хил дээр очсон. Алтанцэцэг эгч надтай уулзаад дайвар бүтээгдэхүүн авах Хятад урд ирчихсэн байгаа чи урагшаагаа гараад уулзаад мөнгө төгрөг нь бэлэн байгаа эсэх талаар асуугаад тэндээ байж байгаад ачаа өдөртөө урагшаа гараад ачаа авах Хятадтай уулзаад хүлээгээд байсан ачаа ор ирээгүй маргааш нь 2016 оны 06 сарын 01-ний өдөр амралтын өдөр таарчаад бас гарч ирээгүй . 2016 оны 06 сарын 02-ны өдөр Алтанцэцэг эгч Очхүү гэх залуутай орж ирээд 10.000.000 төгрөг хэрэгтэй байна гэж хэлсэн гээд дээгүүр бараа авах гээд Хятад руу Монголоос 10.000.000 төгрөг шилжүүлж Хятадаас 10.000.000 төгрөгөө юанаар бодож 33.000 юань аваад мөнгөө Алтанцэцэг эгч өөрөө гаргаж өгөх хүнд өгнө гэж Монгол руу хил гараад хамт ирсэн Очхүү гэх залуу надтай хамт урд үлдсэн бид нар ачааг орж ирэхийг хүлээгээд байсан тухайн өдөр орж ирээгүй Очхүү гэх залуу миний Хятад

 

 

утсаар хүнтэй яриад байсан. Ямар хүнтэй юуны талаар ярьж байсныг мэдэхгүй байна. Тэгээд бараа орж ирэхгүй болохоор Очхүү бид хоёр мандалд буудалд хамт хоносон. Очхүү гэх залууг ямар учиртай хүмүүс барааг гаргаж байгааг асуухад Төгөлдөр, Амаржаргал эгч тагнуулд ажилладаг залуучууд гаргаж байгаа юм гэж хэлсэн... 2016 оны 06 сарын 03 ны өдөр миний утас руу Алтанцэцэг эгчийн утсаар Амаржаргал гэж залуу нь Очхүүтэй яриад Төгөлдөр 10.000.000 төгрөг аваад зугтаачихлаа гэж хэлсэн. Дараа Алтанцэцэг эгч надруу утсаар яриад нөгөө 10.000.000 төгрөгийг Төгөлдөр гэх залуу аваад зугатаачихсан байна наад залуу чинь анх тохирсон залуу байгаа юм шүү гэж хэлж байсан... “ гэсэн мэдүүлэг /хх-45/,

гэрч Б.Ууганбаярын “...Г.Төгөлдөрийг 2010 оноос хойш танина найз нөхдийн хүрээнд танилцаж байсан юм дотно найз нөхөд бол биш мэндтэй  явдаг юм... Хэдний өдөр байсныг нь сайн санахгүй байна 2016 оны 05 сарын дундуур л байсан байх Г.Төгөлдөр миний утас руу залгаад Ханги мандалын боомтоор дайвар бүтээгдэхүүн гаргахад яаж гаргадаг юм. Хятад талд таньдаг хүн байна уу гэж асууж байсан юм би Төгөлдөрт дайвар бүтээгдэхүүн гаргадаг талаар сайн мэдэхгүй байна боомт дээр бол хойшоо  урагшаа гаргадаг машин тэрэг байдаг юм билээ чи өөрөө очоод уулзаад үзэхгүй юу найз нь наад асуудалд чинь оролцохгүй гэж хэлсэн. Тэгээд сүүлд 2016 оны 05 сарын 24,25-ны үед байхаа Сайншандад ирчихсэн байна гээд надруу залгаад байсан би утсаа аваагүй. 2016 оны 06 сарын 01-ний орой надруу залгаад Ханги мандалын боомт дээр байна ирээд авчих бензин тосны мөнгийг нь өгье гэж хэлж байсан би Төгөлдөрт надад машин тэрэг байхгүй тоглолттой ажилтай явж байна гэж хэлтэл Амгаланбаатарын дугаарыг өгчих гээд надаас дугаарыг нь авсан. Тэрнээс хойш Төгөлдөр надтай ахиж холбогдоогүй... Найзынхаа адууны дайвар бүтээгдэхүүнийг гаргах гэж байгаа боомтоор гаргахад тус болвол чамд мөнгө төгрөг өгнө гэж хэлж байсан. Би Төгөлдөрт би тийм асуудалд орооцолдохгүй гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-46/,

гэрч Баасанхүүгийн “...Адууны дайвар бүтээгдэхүүн ирсний дараа билүү хэзээ нь билээ Төгөлдөр ирээд Алтанцэцэг эгчтэй уулзсан. Төгөлдөр ирж уулзаад маргааш нөгөөдрөөс асуудалгүй гаргана гэж хэлж уулзсан. Тэгээд Төгөлдөр нь хилээр гаргахаар боллоо гээд Ханги мандалын боомтоо түрүүлээд Алтанцэцэг эгч, Алтанцэцэг эгчийн бүү гэх бас нэг залуу, Очхүү 3 урагшаа  хилээр гарсан. Би Монгол талдаа боомтын буудалд үлдсэн байсан юм. Түүнээс хойш асуудалд нь нээх оролцоогүй. Дараа Алтанцэцэг эгч Төгөлдөр 10.000.000 төгрөг нэхээд байхаар нь өгчихлөө. Тэгээд хүлээгээд гарч ирсэнгүй гэж надад тэр өдрийнхөө орой нь ярьж байсан. Маргааш нь Амаржаргал, Очхүү хоёр “Төгөлдөр мөнгө аваад зугатаачихлаа” гээд байж байгаад Очхүү, Амаржаргал нар Улаанбаатар хот руу буцаад Алтанцэцэг эгч бид хэд тэндээ үлдсэн. Тэндээ цагдаад нь Төгөлдөрийн талаар байцаалт өгч байгаад ирсэн юм... Амаржаргал, Очхүү нар  Төгөлдөрт найдсан уу яасан тэр талаар бол би сайн мэдэхгүй байна. Хоорондоо юу гэж тохиролцсон талаар би сайн мэдэхгүй байна. Алтанцэцэг эгч Төгөлдөрт мөнгөө өгч залилуулсныхаа маргааш өглөө нь Амаржаргал, Очхүү нарт уурлаад та нар нийлж байгаад залиллаа гэх утгаар загнаж байхад нь Амаржаргал, Очхүү нар өө тийм биш бид нарыг хүртэл Төгөлдөр хулхидаад алга болчихлоо, бид нар мэдэхгүй гэж хэлж байсан. Алтанцэцэг эгч Төгөлдөрт мөнгөө өгч явуулсаны маргааш нь бид нар анх ярьсан Чукатай утсаар яриад болсон явдлыг хэлээд ярьтал Чука нь би мэдэхгүй, би Очхүүгийн утсаар яриад та хэдийг Ховдын Булганаар гаргахгүй гэхээр нь би

 

 

больсон шдээ гэж хэлж байсан..” гэсэн мэдүүлэг /хх-160-162/,

гэрч Б.Очхүүгийн “...Анх Улаанбаатар хотоос Дорноговь аймаг руу хөдлөхөөсөө өмнө би Алтанцэцэгээс 500.000 төгрөгийг өөрийнхөө дансаар дамжуулж авсан бөгөөд би өөрөөсөө 200.000 төгрөг гаргаад энэ мөнгөнөөс 250.000 төгрөгийг Улаанбаатар хотод байхдаа Төгөлдөрт би өөрийнхөө 5114031966 дугаарын данснаас Баттүвшингийн данс руу дамжуулж өгсөн. Дорноговь аймгийн Сайншанд суманд түрүүлж Амаржаргал, Гэрэлбадрах нарын хамт очоод хоносон. Ингэж хонохдоо  хоол унд зочид буудалд мөнгөө зарцуулаад дуусгасан. Тэгээд Сайншандад байхдаа Ханги мандалын боомт руу явахаар болоход дахиад машинд түлш хийх, мөн хоол ундны мөнгө хэрэгтэй болсон. Тэгээд би өөрийнхөө данснаас 500.000 төгрөг авсан. Энэ надаас гарсан 500.000 төгрөгнөөс бид нар буудалд хоноод машиндаа түлш хийгээд хоол унд идээд Төгөлдөрийн анх ирсэн машинд газан шатахуун хийгээд Төгөлдөр жолоочид 40.000 төгрөг өгчих гэхээр нь тэр жолоочид нь өгөөд Төгөлдөр бас өөрийнхөө эхнэрт мөнгө өгчих гэхээр нь эхнэрт нь 20.000 төгрөг өгсөн. Тэгээд Ханги мандалын боомт дээр очоод би 2 хоногийн хоол буудлын болон тамхи тарианы мөнгийг өгөөд энэ 500.000 төгрөг дууссан. Бид нарыг Ханги мандалын боомт дээр байхад Төгөлдөр утсаар яриад би Сайншандаас Ханги мандал руу гарах гэж байна эндээс тагнуулын хүнээ аваад хөдөлнө нөгөө тагнуулынхаа хүнээ архи уулгах хэрэгтэй байна гайгүй архи авах хэрэгтэй байна гэж хэлээд надаас 60.000 төгрөгийг Баттүвшингийн дансаар дамжуулж өгсөн. Энэ мөнгийг би өөрийн ээж Энхтуяагийн дансаар Баттүвшингийн данс руу шилжүүлсэн. Тэгээд 2016 оны 06 сарын 03-ны өдөр Алтанцэцэг над руу утсаар яриад Төгөлдөр мөнгө аваад зугатаачихсан байдал ийм байна. Тэгэхээр надд мөнгө хэрэгтэй байна машин тэрэг эвдэрсэн гэж ярьсан тул би өөрийн ээж Энхтуяагийн данснаас Алтанцэцэгт өгүүлхээр Доржбалган гэх хүний 5585330548 дугаарын дансруу 2.040.000 төгрөг шилжүүлсэн. Ингээд надаас нийтдээ 2.800.000 төгрөг гарсан энэ мөнгөн дотор Алтанцэцэг надад өгсөн 500.000 төгрөг ороогүй болно. Иймд би Төгөлдөрөөс өөрөөсөө гаргаж зарцуулсан 2.800.000 төгрөгийг нэхэмжлэх хүсэлтэй байна. Энэ мөнгийг би Төгөлдөрт хууртагдаад өгсөн. Энэ мөнгөнөөс 2.040.000 төгрөг нь баримт байгаа. Харин 60.000 төгрөг нь Баттүвшингийн дансаар дамжуулж 2016 оны 05 сарын 27-ны өдөр өгсөн учир Баттүвшингийн дансны хуулгаар харагдах байх ... Төгөлдөртэй харилцан амаар тохирсон гэрээний үндсэн дээр энэ мөнгийг өгсөн юм...” гэсэн мэдүүлэг /хх-156-157/,

Монгол банкны ханшийн лавлагаа /хх-113/, иргэний нэхэмжлэгч Б.Очхүүгийн хохирогч Т.Алтанцэцэгт мөнгө шилжүүлсэн баримт /хх-158/ болон шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хавтаст хэрэг авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Г.Төгөлдөрт прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар 148.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс түүнийг гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Хохирогч Б.Амаржаргал нь “гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлсэн байх ба шүүгдэгч Г.Төгөлдөр анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдэж, гэм хорын хохиролоо төлж барагдуулсан, гэм буруугаа хүлээн

 

гэмшиж байгаа зэргийг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.9 дэх хэсгүүдэд зааснаар түүнд оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв. 

Харин Г.Төгөлдөрөөс 2.100.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Б.Очхүүд олгох нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж шийдвэрлэлээ.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 291, 293, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баатад овогт Гэрэлтийн Төгөлдөрийг бусдын эд хөрөнгийг залилж бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар Г.Төгөлдөрийг 2 /хоёр/ жил, 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Г.Төгөлдөрт оногдуулсан 2 /хоёр/ жил, 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Г.Төгөлдөр нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлйин 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Г.Төгөлдөрөөс 2.100.000 /хоёр сая нэг зуун мянга/ төгрөгийг гаргуулж  иргэний нэхэмжлэгч Б.Очхүүд олгосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар Г.Төгөлдөрт оногдуулсан 2 /хоёр/ жил, 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг 2 /хоёр/ жилийн хугацаагаар тогтоож, түүний засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Төгөлдөрт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Төгөлдөрт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Х.ИДЭР