Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 2023/ШЦТ/210

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                             

             Хэргийн индекс:180/2023/0193/Э  

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ууганбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Заяа, 

Улсын яллагч Б.Нарангэрэл,

Хохирогч А.Э ,

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нарангэрэл,

Шүүгдэгч Т.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хаалттай хийсэн хуралдаанаар Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.О-т  холбогдох эрүүгийн 2239004550226 дугаартай хэргийг 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч:

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Т.О нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу эх******* А.Э-ийн эсрэг байнга буюу согтууруулан ундааны орчим Хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 11 дүгээр сарын 09-ний орой 23 цагийн орчим Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Хэрлэнгийн 11-04 тоотод байрлах гэртээ баруун шанаа хэсэгт 2-3 удаа, зүүн талын бөөр хэсэгт 2-3 удаа гар утсаар цохиж, зүүн хацарт 3-4 удаа алгадаж, устаж, толгой хэсэг рүү нь гараа цохин зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн,

-Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 22 цагийн орчим Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Хэрлэнгийн 11-04 тоотод байрлах гэртээ үснээс зулгааж, хана мөргүүлж, бэлэг эрхтэн рүү нь өшиглөн зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн,

-Согтууруулан ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 16 цагийн орчим Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Хэрлэнгийн 11-04 тоотод байрлах гэртээ "согтуу машин барих гэлээ" гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар эсгий түрийтэй гутлаараа түүний өвдөгний ар хэсэг рүү нь 2-3 удаа өшиглөж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн,

-Согтууруулан ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 21 цагийн орчим Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Хэрлэнгийн 11-04 тоотод байрлах гэртээ хардалтын улмаас түүний цээж, толгой, бөөр рүү цохин зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн,

-Согтууруулан ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Хэрлэнгийн 11-04 тоотод байрлах гэртээ "гутал тайл" гэхээр нь гутлыг нь тайлах явцад эрүү рүү эсгий түрийтэй гутлаараа нэг удаа өшиглөн зодож, хэл амаар доромжилж, гутлаараа гэдэс хэсэг рүү нь шидэж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн,

Мөн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу төрсөн хүү О.Х-ын эсрэг байнга буюу 2022 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Хэрлэнгийн 11-04 тоотод байрлах гэртээ "цагдаад өгдөг гөлөгнүүд" гэж хөл рүү өшиглөж, хацар руу нь алгадаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн,

-2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Хэрлэнгийн 11-04 тоотод байрлах гэртээ хохирогч "нүүрс асгасан" гэж шүүрийн ишээр хөл рүү цохин зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн,

-2022 оны 11 дүгээр сарын 15-ны орой Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Хэрлэнгийн 11-04 тоотод байрлах гэртээ "эцгийгээ цагдаад өгдөг гөлөгнүүд яасан их унтдаг юм" гэж хөл рүү өшиглөж, толгой руу нь гараараа цохин зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн,

-Мөн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу төрсөн хүү О.Х-ын эсрэг 2022 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Хэрлэнгийн 11-04 тоотод байрлах гэртээ "цагдаад өгдөг гөлөгнүүд" гэж хөл рүү өшиглөж, хацар руу нь алгадаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн,

-2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Хэрлэнгийн 11-04 тоотод байрлах гэртээ "нүүрс асгасан" гэж шүүрийн ишээр хөл рүү цохин зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн,

-2022 оны 11 дүгээр сарын 15-ны орой Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Хэрлэнгийн 11-04 тоотод байрлах гэртээ хохирогч "эцгийгээ цагдаад өгдөг гөлөгнүүд яасан их унтдаг юм" гэж хөл рүү өшиглөж, толгой руу нь гараараа цохин зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэргийг тус тус үйлдсэнд холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Т.О-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2239004550226 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч А.Э-ийн (хх-ийн 43-46, 50-52, 56-57, 61-62-р хуудас), насанд хүрээгүй хохирогч О.Х-ын (хх-ийн 75-76, 79-80-р хуудас), насанд хүрээгүй хохирогч О.Х-ын (хх-ийн 84-85, 88-89-р хуудас), гэрч Т.Наранчимэгийн (хх-ийн 93-94-р хуудас), гэрч Б.Оюунбатын(хх-ийн 97-98-р хуудас) мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,

Шүүгдэгч Т.О-ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ж.Ариунзаяагийн 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 768 дугаартай дүгнэлт (хх-ийн 109-110-р хуудас),

Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл (хх-ийн 178-180, 181-183, 184-186, 187-189-р хуудас),

2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн мөрдөгч Б.Дэлгэрсайханы тэмдэглэл (хх-ийн 218-р хуудас),

Хохирогчийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн фейсбүүк чатын хуулбар,

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа, шагналын үнэмлэхийн хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 129, 132, 134, 139, 140, 162-164-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 2239004550226 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Улсын яллагч Б.Нарангэрэл шүүх хуралд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Т.О нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу эх******* А.Э , насанд хүрээгүй хохирогч “Х” , “Х” нарын эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Т.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нарангэрэл шүүх хуралд гаргасан дүгнэлтдээ: “...Манай талаас гэм буруугийн тал дээр маргаан байхгүй учир улсын яллагчийн зүйлчилж байгаа зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч оролцож байна. Тусгайлан гаргах саналгүй...” гэв.

Шүүгдэгч Т.О шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...гэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.

 

Шүүгдэгч Шүүгдэгч Т.О нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу эх******* А.Э-ийн эсрэг байнга буюу согтууруулан ундааны орчим Хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 11 дүгээр сарын 09-ний орой 23 цагийн орчим Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Хэрлэнгийн 11-04 тоотод байрлах гэртээ баруун шанаа хэсэгт 2-3 удаа, зүүн талын бөөр хэсэгт 2-3 удаа гар утсаар цохиж, зүүн хацарт 3-4 удаа алгадаж, устаж, толгой хэсэг рүү нь гараа цохин зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн,

-Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 22 цагийн орчим Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Хэрлэнгийн 11-04 тоотод байрлах гэртээ үснээс зулгааж, хана мөргүүлж, бэлэг эрхтэн рүү нь өшиглөн зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн,

-Согтууруулан ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 16 цагийн орчим Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Хэрлэнгийн 11-04 тоотод байрлах гэртээ "согтуу машин барих гэлээ" гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар эсгий түрийтэй гутлаараа түүний өвдөгний ар хэсэг рүү нь 2-3 удаа өшиглөж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн,

-Согтууруулан ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 21 цагийн орчим Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Хэрлэнгийн 11-04 тоотод байрлах гэртээ хардалтын улмаас түүний цээж, толгой, бөөр рүү цохин зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн,

-Согтууруулан ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Хэрлэнгийн 11-04 тоотод байрлах гэртээ "гутал тайл" гэхээр нь гутлыг нь тайлах явцад эрүү рүү эсгий түрийтэй гутлаараа нэг удаа өшиглөн зодож, хэл амаар доромжилж, гутлаараа гэдэс хэсэг рүү нь шидэж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн,

Мөн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу төрсөн хүү О.Х-ын эсрэг байнга буюу 2022 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Хэрлэнгийн 11-04 тоотод байрлах гэртээ "цагдаад өгдөг гөлөгнүүд" гэж хөл рүү өшиглөж, хацар руу нь алгадаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн,

-2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Хэрлэнгийн 11-04 тоотод байрлах гэртээ хохирогч "нүүрс асгасан" гэж шүүрийн ишээр хөл рүү цохин зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн,

-2022 оны 11 дүгээр сарын 15-ны орой Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Хэрлэнгийн 11-04 тоотод байрлах гэртээ "эцгийгээ цагдаад өгдөг гөлөгнүүд яасан их унтдаг юм" гэж хөл рүү өшиглөж, толгой руу нь гараараа цохин зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн,

-Мөн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу төрсөн хүү О.Х-ын эсрэг 2022 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Хэрлэнгийн 11-04 тоотод байрлах гэртээ "цагдаад өгдөг гөлөгнүүд" гэж хөл рүү өшиглөж, хацар руу нь алгадаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн,

-2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Хэрлэнгийн 11-04 тоотод байрлах гэртээ "нүүрс асгасан" гэж шүүрийн ишээр хөл рүү цохин зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн,

-2022 оны 11 дүгээр сарын 15-ны орой Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Хэрлэнгийн 11-04 тоотод байрлах гэртээ хохирогч "эцгийгээ цагдаад өгдөг гөлөгнүүд яасан их унтдаг юм" гэж хөл рүү өшиглөж, толгой руу нь гараараа цохин зодож гэр бүлийн хүчирхийлэл тус тус үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан:

Шүүгдэгч Т.О-ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...Миний буруу...” гэх мэдүүлэг,

Хохирогч А.Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...”“О”  бол миний нөхөр байгаа юм. Бид хоёр 2008 оны 05 дугаар сард танилцаад тэр оныхоо 12 сард гэр бүл болж батлуулсан. Нөхөр бид хоёр дундаасаа 4 хүүхэдтэй. Том хүү “Х”  маань 2010 онд төрсөн, 2011 онд ““Х” , 2015 онд Б.У , 2019 онд “С”  нар маань төрсөн....2022 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр амралтын өдөр байсан манай нөхөр би 3 хүүхдийнхээ хамтаар гэртээ буюу Хэнтий аймаг Хэрлэн сум 4 дүгээр баг Хэрлэнгийн 11-4 тоотод байж байхад өглөө 12 цагийн үед нөхөр ““О”  гэрээс гараад явсан тэгээд өдөр 15 цагийн үед халамцуу нэлээн уучихсан машинтайгаа орж ирсэн. Тэгээд гэртээ орж ирээд хоол ундаа идээд хэвтэж байгаад 16 цагийн үед дахин хүнтэй уулзаж зам зааж өгнө гэж гарах гэхээр нь би нөхөртөө хандаж "чи согтуу байж яаж машин барих гээд байх юм" гэхэд намайг угаалгын машины хажууд зогсож байхад эсгий түрийтэй гутлаараа миний баруун өвдөгний ар хэсэг рүү 2-3 удаа өшиглөсөн. Тэгэхээр нь яаж байгаа талаар асуухад "чи дуугай бай битгий ийм юманд оролцоод бай" гэж хэлээд гэрээс гарч яваад орой 20 цагийн үед эргэж ирэхдээ нэмээд уучихсан нэлээн согтуу байсан. Тэгээд хүү “Х” ын утсыг аваад дахин гэрээс гарч яваад ирэхгүй болохоор нь би урд талын эгнээнд байдаг айл руу нөхрөө хайгаад алхаж байтал гудмаар гэнэт машинтай аймар хурдан хашаа руу ороод явчихсан. Тэгээд би эргэж гэр рүүгээ ороод нөхрийг миний хөгшин амар гээд гутлыг нь тайлаад байж байтал намайг элдвээр хэлээд зодох гээд дайраад ойролцоогоор 30-40 орчим минут болсны дараа одоо амаръя гээд бид хоёр хамт хэвтсэн. Тэгээд орондоо орсны дараа миний цээж толгой, бөөр лүү цохиод байхаар нь би уйлаад чи намайг яалгах гээд байгаа юм бэ гэхээр "чи Азаагаа бодоод байна уу сайхан байна уу" гээд байхаар нь би ““О” ын төрсөн дүүгийн хүүхэд Азаад хандаж ээжийгээ дууд гэхэд ойролцоогоор 23 цаг өнгөрч байхад ““О”  төрсөн дүү болох Наранчимэг нь өөрийн нөхөр Оюунбаттай хамт ирээд байж байтал дүү нартайгаа Маргалдаад зүгээр болохгүй байсан тэгээд удалгүй цагдаа нар ирсэн...өдөр гарахынхаа өмнө гуталтай хөлөөрөө миний баруун өвдөгний ар хэсэгт 2-3 удаа өшиглөсөн, орой ирчхээд орондоо ороод миний толгой болон бөөр лүү олон удаа цохисон. Ер нь орой болгон тийм байдалтай байдаг. Орондоо орсны дараа тохойлдож бөөр рүү цохиод, үсдэж толгой руу цохидог байсан...Тухайн өдөр нөхөр намайг ажлын гаднаас орой 17 цагийн үед согтуу машинтайгаа ирж авсан, тэгээд би нөхрийг согтуу байна би машинаа барья гэхэд "би чамайг алчихгүй ш дээ" гэхээр нь би дуугай байж байгаад нөхөртэйгөө хамт дүгээр сургууль очиж охин Б.У-ыг аваад гэр рүүгээ хариад галаа түлээд байж байтал нөхөр гэнэт “Х” ыг сургуулиас нь аваад ирье гэж гэрээс гарчхаад ойролцоогоор 20-30 минутын дараа эргэж машинтайгаа орж ирэхдээ нэмээд уучихсан байсан, тэгээд нөхрийг орж ирэхээр нь хүүгээ аваагүй юм уу гэхэд аваагүй ш дээ гэж хэлэхээр нь ““О” тай хамт “Х”  хүүгээ авахаар явсан. тэгээд ““О”  бид хоёр дүгээр сургууль руу очиж “Х” ыг ангийнх нь найзын хамтаар аваад эргэж гэрт нь хүргэж өгөөд дараа нь өөрийнхөө гэрт иртэл ““О”  гутал тайл гэсэн. Тэгээд би гутлыг нь тайлах гээд доошоо тонгойгоод байж байтал гэнэт миний эрүү рүү эсгий түрийтэй гутлаараа 1 удаа өшиглөсөн. Тэгээд элдвээр хэлээд яанхан пизда гээд хэл амаар доромжлоод байхаар нь би холдоод зогсож байтал дахин гутлаараа миний гэдэс хэсэг рүү шидэж оносон. Тэгээд миний гэдэс өвдөөд байж байтал дахиад би шээмээр байна гэж хэлэхээр нь би нөхрийг аваад гадаа гарч шээлгээд эргэж гэрт орж ирээд хараагаад хоол өгтөл идэхгүй гээд над руу хоолоо шидэх гэж байтал хаалга тогшоод цагдаа нар орж ирсэн. Ер нь бол хүүхдүүдийнхээ дэргэд намайг элдвээр хэлж харааж бусадтай хардаж тамладаг байсан хүүхдүүдээ мөн адил цагдаа дуудвал ална, хүүрийг чинь тараана гэх мэтээр хэлж айлгадаг байсан... 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр унтах гээд хэвтэж байхад нь эцгийгээ цагдаад өгдөг гөлөгнүүд яасан гэж унтах гээд байгаа юм гээд хөл рүү нь өшиглөж, толгой руу нь гараараа цохиж алгадах зэргээр зодсон. 2023 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр намайг байхгүй байхад нүүрс асгалаа гээд шүүрийн ишээр цохиж зодсон гэж хүү “Х” , “Х” нар надад хэлсэн. ““О”  хүү “Х” , “Х” нарыг согтуу, эрүүл байхдаа үгэнд орсонгүй, цагдаад дуудаж эцгийгээ өгдөг, хичээлээ тараад шууд ирэхгүй ирсэнгүй гэх шалтгаанаар байнга шахуу 2 хүүгээ зоддог. Хүү “Х”  “Х” нар ““О” т зодуулсны улмаас хөл гар нь хөхөрсөн байдаг байсан...” гэх мэдүүлэг,

Насанд хүрээгүй хохирогч О.Х-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Хэнтий аймагт амьдарч байхад ээж “Э”  архивд, аав ““О”  Хэрлэн суманд жолооч хийдэг байсан. Аав цаг зав л гарвал байнга архи уудаг бөгөөд архи уухаараа ээжийг маань байнга хүнтэй явалдаж янханддаг гэж доромжилдог, ямар ч шалтгаангүйгээр үсдэж чирээд, гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж, гартаа тааралдсан зүйлээрээ чулуудаж зоддог байсан, ээж маань аавд зодуулаад уйлдаг байсан. 2022 оны 11 дүгээр сард аав ээжийг их зодсон. Аав ээжийг зодохоор нь аавын дүү Наранчимэг эгчийг утсаар дуудахад Наранчимэг эгч манайд нөхөр Оюунбат гэдэг Том биетэй ахтай хамт ирж байсан. Аав ээжийг зодсон байхад Наранчимэг эгч аавыг өмөөрөөд ээжийн загнаад байсан. Аав бид нарыг ээжээс чинь эхлээд бүгдийг чинь ална, тэгээд өөрийгөө ална, тэр цагдаа нарыг чинь ирэхээр нь ална гэж хэлдэг. Бид нар ааваас айгаад аавыг архи уусан үед нь орой унтдаггүй байнга сэрүүн байдаг. Аав ах бид хоёр болон ээжийг зодож байсан өдрийн сар өдрийг хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан ээжийг болон ах “Х”  бид хоёрыг олон удаа буюу 5 наснаас хойш зодож байгаа. Аавд зодуулаад ах бид хоёрын гар хөл хөндүүр болоод л өнгөрдөг байсан. Аав ах “Х”  бид хоёрыг цагдаа дуудсан гээд эхийгээ дуурайсан нийгмийн хог шаар, ална гэж хэлдэг. Ах “Х”  бид хоёрыг алгадаж, өшиглөж, өргөөд хана руу чулуудах зэргээр олон удаа зодож байсан... 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр ээжийг ажлаасаа ирээгүй байхад ах “Х”  бид хоёр гаднаас том төмөр хувинтай нүүрс дамжилдаад гэртээ оруулахдаа дийлэхгүй гэртээ бага зэрэг асгасан чинь аав ах бид хоёрыг нүүр асгалаа гээд шүүрийн ишээр бид хоёрыг хөл руу 2-3 удаа цохиж зодсон. Мөн 2022 оны 11 дүгээр сарын 15-ны орой аав согтуу байхдаа ээжийн нүүр рүү өшиглөж, гутлаараа гэдэс рүү нь шидэж зодсон. Ах бид хоёрыг унтах гээд хэвтэж байхад хөнжил хуулаад эцгийгээ цагдаа өгдөг гөлөгнүүд яасан гэж унтдаг юм гээд хөл рүү өшиглөж, толгой руу гараараа цохиж зодсон...” гэх мэдүүлэг (хх-ийн 75-76-р хуудас),

Насанд хүрээгүй хохирогч О.Х-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Хэнтийд байдаг байхад аав ““О”  ээж “Э” ийг байнга эрэгтэй хүнтэй хардаж, болоогүй зүйлийг болсон мэтээр яриад ээжийг нь янхан, гичий, пизда гэж хэлж доромжилдог. Аав ээжийг архи уусан болон эрүүл байхдаа зөндөө удаа гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж, гар утсаараа чулуудаж, үснээс нь зулгааж зоддог байсан. Хэдэн удаа гэдгийн мэдэхгүй байна. Ямар ч байсан зөндөө зоддог байсан. Ээж аавд зодуулаад бие нь хөхөрсөн байдаг байсан. Аав ээжийг зөндөө зодож байсан болохоор сар өдрийн, хэдэн удаа гэдгийн мэдэхгүй байна. Мөн дүү “Х”  бид хоёрыг нийгмийн хог шаар, гөлөг гэж байнга хэлдэг бөгөөд цагдаа дуудсан гээд олон удаа алгадаж, өшиглөж зодож байсан. Аавд зодуулаад хөл, гар маань хөхөрч байсан ч бид нар эмнэлэгт үзүүлж байгаагүй... Аав ““О”  хамгийн сүүлд 2022 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр согтуу байхдаа аавыгаа цагдаад өгдөг гөлөгнүүд гээд дүү “Х” бид хоёрыг хөл рүү өшиглөж, хацар луу алгадаж, 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр ээжийг ажлаасаа ирээгүй байхад дүү “Х” бид хоёрыг гэрт нүүрс оруулахдаа асгасан гээд шүүрийн ишээр бид хоёрын хөл рүү 2-3 удаа цохиж, 2022 оны 11 дүгээр сарын 15-ны орой дүү “Х” бид хоёрыг унтах гээд газраар хэвтэж байхад хөнжил хуулаад эцгийгээ цагдаа өгдөг гөлөгнүүд яасан гэж унтдаг юм гэж хэлээд хөл руу өшиглөж, толгой руу гараараа цохиж зодож байсныг санаж байна...” гэх мэдүүлэг (хх-ийн 84-85-р хуудас),

Гэрч Т.Наранчимэгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Миний ах дөрвөн хүүхэдтэй айлын гурав дахь хүүхэд 8 дугаар анги төгссөн бүрэн бус дунд боловсролтой. Одоо эх******* 4 хүүхдийн хамт Улаанбаатар хотод амьдарч байгаа. Миний ах ““О”  мал эмнэлэг, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, цагдаа, Хэрлэн сумын засаг даргын тамгын газар зэрэг байгууллагад жолооч хийж байсан. Насаараа жолооч хийсэн хүн. Зан аашны хувьд түргэн ууртай ч буцаад уур нь амархан гарчихдаг, өрөвч зөөлөн сэтгэлтэй хүн. Би нөхөр Оюунбатын хамт ахын гэрт яваад очиход ах ““О”  эх******* “Э” тэй маргалдаж муудсан байдалтай байсан. Хардалтын улмаас үл ойлголцоод маргалдаж муудсан юм шиг байсан. Намайг ирэхээс өмнө ах эх******* “Э” ийг цохиж зодсон эсэхийг мэдэхгүй. Намайг ирснээс хойш эх******* “Э” ийг зодох гэж дайраад байхаар нь би дундуур нь орж зогсоосон. Тэгээд үгэнд орохгүй байхаар нь цагдаа дуудаж өгсөн. Миний хажууд байхдаа эх*******тэй гар хүрч зодсон үйл явдал болоогүй. “Э”  эгч ах чинь намайг зодсон гэж хэлсэн. Биед нь гэмтэл шарх учирсан эсэхийг нь хараагүй. Мөн 2022 оны 11 дүгээр сарын 12-ны орой хүүхдээ ““О”  ахын гэрээс авахаар нөхөр Оюунбатын хамт очиход мөн л ах согтуу эх*******тэйгээ маргалдаад эх*******ээ гар утсаар шидсэн үйл явдал болсон. Тэгээд ах үгэнд орохгүй байхаар нь би уурандаа ахыг нэг алгадсан үйл явдал болсон. Манай бэр “Э”  дуу цөөнтэй хүн, надад яриад байдаггүй. Ах ““О” , бэр “Э”  нарын харилцааны талаар өөр мэдэх зүйл байхгүй. Хардалтын улмаас л хэрүүл маргаан үүсгэдэг гэж бэр эгч хэлж байсан. 2022 оны 12 дугаар сар шиг санаж байна. Бэр “Э”  эгчийг аймагт ажлаа хүлээлгэж өгөхөө ирэхэд нь уулзахад ““О”  зодож гэмтээсэн гээд утсан дээрээсээ гар нь хөхөрсөн зураг надад харуулж байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 93-94-р хуудас),

Гэрч Б.Оюунбатын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай хүү ““О”  ахын гэрт хонох гэж байсан бөгөөд ““О”  ах согтуу ирчхээд эх******* “Э” тэй маргалдаж муудаад байна гэхээр нь эх******* бид хоёр очиж хүү Төгөлдөрийг авч байсан. Тухайн үед ““О”  ах эх*******тэйгээ согтуу маргалдаж муудсан байдалтай байсан. ““О”  ах эх******* “Э” тэй согтуу маргалдаж муудсан гэж дуулдаг байснаас ““О”  ахыг эх*******ээ зодож байхыг, мөн эх******* “Э”  эгч зодуулчихсан байдалтай байхыг харж байсан удаа байхгүй...Ямар ч байсан маргалдаж муудсан байхад нь ганц нэгэн удаа очиж байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 97-98-р хуудас),

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ж.Ариунзаяагийн 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 768 дугаартай дүгнэлтэд:

1. А.Э-ийн биед баруун шанаа хэсэг, бүсэлхийн зүүн хажуу хэсгүүдийн цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг сарниулаагүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэг тогтоогдохгүй.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...гэх дүгнэлт (хх-ийн 109-110-р хуудас),

Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл (хх-ийн 178-180, 181-183, 184-186, 187-189-р хуудас),

2023 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн мөрдөгч Б.Дэлгэрсайханы тэмдэглэл (хх-ийн 218-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Т.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, хүүхдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэм буруутайд тооцов.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан ба прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх үзлээ.

Улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай тохирч байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх үзлээ. Шүүгдэгч, өмгөөлөгч нар нь гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдлаа.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т “Энэ хуулийн зохицуулалтад гэрлэлтээ цуцлуулсан эх*******, нөхөр, хамтран амьдарч байсан, эсхүл хамтран амьдарч байгаагүй ч гэр бүлийн харилцаатай байсан, дундаасаа хүүхэдтэй этгээд нэгэн адил хамаарна.”, мөн хуулийн 5.1.1 дэх хэсэгт "гэр бүлийн хүчирхийлэл" гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” хэлнэ гэж тус тус хуульчилсан.

Хохирогч А.Э , насанд хүрээгүй хохирогч О.”Х” , О.”Х” нар нь шүүгдэгч Т.О-ын гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэргийг шүүгдэгч Т.О нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөөнд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан ба хохирогч А.Э , насанд хүрээгүй хохирогч О.”Х” , О.”Х” нарт эрх эрх чөлөөнд хохирол учруулсан бөгөөд хохирогч нар нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч Т.О-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч Б.Нарангэрэл шүүх хуралдаанд гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “....Шүүгдэгч Т.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар  1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх ялын саналыг гаргаж байна..” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нарангэрэл шүүх хуралдаанд гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Т.О нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэгт холбогдсон хувийн байдлуудлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг журамлан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх ял оногдуулж өгнө үү...” гэв.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Т.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7  дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон.

 Иймд шүүгдэгч Т.”“О” т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Т.О нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 129-р хуудас)-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч нь эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Т.О нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан шүүгдэгч Т.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, 6 сарын хугацаанд Улаанбаатар хотоос гадагш явахыг хориглох нь зүйтэй байна.

Улсын яллагчийн шүүгдэгч Т.”“О” т 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, шүүгдэгчийн өмгөөлөгчийн хорих ял оногдуулахгүйгээр 1 жил тэнсэж өгнө үү гэх санал дүгнэлтүүдийг хүлээн авах боломжгүй гэж үзлээ. Учир нь шүүгдэгч Т.О нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болон түүний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчийг нийгмээс тусгаарлан хорих ял оногдуулах шаардлагагүй гэж үзлээ. Шүүгдэгч нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэхдээ 2 хүүхдийн эсрэг үйлдсэн, хүчирхийлэл үйлдсэн давтамж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжгүй гэж үзсэн болно.

Шүүгдэгч Т.”“О” т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдэж, зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн 2239004550226 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Тавнан овогт Т.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийг гэр бүлийн харилцаа хамааралтай хүнийг байнга зодож, хүүхдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Т.О-ыг 6 (зургаа) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.О-ын зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар Улаанбаатар хотын хилийн дээсээр тогтоож, 6 (зургаа) сарын  хугацаанд Улаанбаатар хотоос гадагш явахыг хориглосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.О нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.

 

5. Эрүүгийн 2239004550226 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.О-т авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Б.УУГАНБАЯР