| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбаатарын Ууганбаяр |
| Хэргийн индекс | 180/2023/0183/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/215 |
| Огноо | 2023-09-18 |
| Зүйл хэсэг | 11.4.2.1., |
| Улсын яллагч | Д.Ч |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 09 сарын 18 өдөр
Дугаар 2023/ШЦТ/215
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:180/2023/0183/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ууганбаяр даргалж,
Нарийн бичгийн дарга Г.Заяа,
Улсын яллагч Д.Чулуунпүрэв,
Хохирогч Ө.”А” ,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Жавхлан
Шүүгдэгч Ж.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Г-т холбогдох эрүүгийн 2339001500268 дугаартай хэргийг 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ж.Г нь Хэнтий аймгийн Баян-Овоо сумын 4 дүгээр багийн хөдөө хэсэг Хэрлэн голын ар хөвөө гэх газарт байх Н.Баяраагийн эзэмшлийн монгол гэрт 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 21 цагийн орчим гэр бүлийн хамаарал бүхий хүн буюу хамтран амьдрагч Ө.А-тэй маргалдаж, улмаар Ө.А-ийн зүүн гарыг хаалганд тулсан үед хүчтэй нэг удаа угз татаж, түүний эрүүл мэндэд зүүн бугалга ясны зөрүүтэй хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ж.Г нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэнд холбогдуулан Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2339001500268 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 15-17-р хуудас)
Хохирогч Ө.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,
Гэрч Б.Амарболдын (хх-ийн 33-34-р хуудас), гэрч Н.Ганцэцэгийн (хх-ийн 36-37-р хуудас), гэрч Н.Баяраагийн (хх-ийн 42-43-р хуудас), шинжээч эмч Б.Сэргэлэнгийн (хх-ийн 45-46-р хуудас) мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,
Шүүгдэгч Ж.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Б.Сэргэлэнгийн 2023 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 2763 дугаартай дүгнэлт (хх-ийн 49-50-р хуудас),
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагаа, байнга оршин суугаа хаягийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 64, 67, 78-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 2339001500268 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Улсын яллагч Д.Чулуунпүрэв шүүх хуралд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Ж.Г нь Хэнтий аймгийн Баян-Овоо сумын 4 дүгээр багийн хөдөө хэсэг Хэрлэн голын ар хөвөө гэх газарт байх Н.Баяраагийн эзэмшлийн монгол гэрт 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 21 цагийн орчим гэр бүлийн хамаарал бүхий хүн буюу хамтран амьдрагч Ө.А-тэй маргалдаж, улмаар Ө.А-ийн зүүн гарыг хаалганд тулсан үед хүчтэй нэг удаа угз татаж, түүний эрүүл мэндэд зүүн бугалга ясны зөрүүтэй хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд мөн шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцсэн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байгаа тул шүүгдэгч “Г” ыг эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.8 дах заалтад заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэсэн нөхцөл байдлаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Жавхлан шүүх хуралд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Ж.Г үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байгаа. Гэм буруугийн хувьд маргаан байхгүй...” гэв.
Шүүгдэгч Ж.Г шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “... гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...Төлсөн...Эмчилгээнийх нь хугацаанд 1,000,000 төгрөг төлсөн...гэмшиж байна. Эх*******тэйгээ эвлэрсэн 9 дүгээр сарын 6-наас хойш уучлалт гуйсан...одоо цуг амьдарч байгаа...” гэж гэм буруугийн талаар маргаагүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.
Шүүгдэгч Ж.Г нь Хэнтий аймгийн Баян-Овоо сумын 4 дүгээр багийн хөдөө хэсэг Хэрлэн голын ар хөвөө гэх газарт байх Н.Баяраагийн эзэмшлийн монгол гэрт 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 21 цагийн орчим гэр бүлийн хамаарал бүхий хүн буюу хамтран амьдрагч Ө.А-тэй маргалдаж, улмаар Ө.А-ийн зүүн гарыг хаалганд тулсан үед хүчтэй нэг удаа угз татаж, түүний эрүүл мэндэд зүүн бугалга ясны зөрүүтэй хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан:

Шүүгдэгч Ж.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хурал дааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 21 цагийн орчимд өөрийн хамтран амьдрагч Ө.А-ийн намайг ардаас зуураад цохих гэж байхаар нь гарнаас нь бариад түлсэн чинь гар нь хаалганд хөшигдөөд хугарсан. Би тухайн үйлдсэн үйлдэлдээ харамсаж, гэмшиж байгаа бөгөөд хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...Би хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна...Эмчилгээнийх нь хугацаанд 1,000,000 төгрөг төлсөн...Эх*******тэйгээ эвлэрсэн 2023 оны 9 дүгээр сарын 6-наас хойш уучлалт гуйсан...одоо цуг амьдарч байгаа....” гэх мэдүүлэг,
Хохирогч Ө.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Би Ж.Г-тай хамтран амьдраад 4 гаран жил болж байгаа дундаасаа 3 настай нэг хүүхэдтэй албан ёсны гэрлэлтийн баталгаа байхгүй. 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр би Улаанбаатар хотод байж байгаад Хэнтий аймгийн Баян-Овоо суманд сумаасаа 2 километр зайд байх “Г” дээр очсон юм. “Г” тэнд хөдөө айлын туслах малчнаар ажиллаж Хэнтий аймаг болон Улаанбаатар хоёрын хооронд ирж очин байдаг байсан. 2023 оны 02 дугаар сарын 09-ний орой 21 цагийн үед би “Г” ын ажиллуулдаг айл болох Баяраагийн гэрт “Г” бид хоёр хоёулаа байж байгаад би гэрийн хогийг шүүрдээд байж байтал “Г” надад би танай найз Оюунцогттой явалдаж байсан танай найзууд чинь хөгшин хүнтэй явалддаг гэж хэлээд энэ асуудлаас болоод бид хоёр маргалдаж байтал “Г” гэрээс гарах гээд хаалгаар гархаар нь би хаалга хаах гэж байтал миний баруун гарнаас татаад намайг гэрээс гаргах гээд байхаар нь би зүүн гараараа гэрийн хатавч тултал баруун гарнаас угз татсан. Энэ үед миний зүүн гар таг гэж сонсогдоод гар эвгүй болоод би газар уначихсан. Тэгээд миний гарыг хугалчихлаа гэж хэлтэл надаас уучлалт гуйгаад сумынхаа эмнэлэгт үзүүлж хоночихоод маргааш өглөө нь аймаг руу ирж гараа гипсдүүлсэн...2023 оны 9 дүгээр сарын 06-наас хойш хамтран амьдарч байгаа. Охин бид хоёроос уучлалт гуйсан. Эмчилгээний зардал 1,000,000 төгрөг бэлнээр төлсөн... Одоо санал, гомдол нэхэмжлэх зүйлгүй....” гэх мэдүүлэг,
Гэрч Б.Амарболдын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр манай хадам дүү Баяраатай ярилцаж байгаад эх******* гээд Ө.А гэх хүүхнийг авч ирсэн. Ж.Г нь мал маллаж байхад эх******* нь дандаа хардаж хэрүүл хийдэг байсан бөгөөд 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр би Баян-Овоо сумын төвд очиж гэртээ очиж утсаа цэнэглэх гээд явсан. Манай хөдөө гэр Баян-Овоо сумын баруун талд 1 км орчим зайд байдаг бөгөөд сумын төвд дөнгөж ирж ирээд гар утсаа цэнэглээд байж байхад “Г” ын эх******* Ө.А нь над руу 21 цагийн орчимд утсаар залгаад ахаа та хаана байгаа би гараа хугалчих шиг боллоо эмнэлэг рүү хүргээд өгөөч гэхээр нь би за гэж хэлээд шууд хөдөө гэртээ очсон. Тэгээд очоод анх харахад гэрт зодолдож ноцолдсон зүйл ажиглагдаагүй, гэр эмх цэгцтэй байхаар нь Ө.А-ээс юу болсон талаар асуухад “Г” намайг доромжлоод байхаар нь би цохих гэсэн чинь гэрээс гараад зугтчихсан. Тэгэхээр нь ардаас нь хөөгөөд гарахдаа довжоон дээр халтираад, тээглээд гараараа эвгүй тулаад уначихсан чинь гар хугарчих шиг боллоо гэж хэлсэн. Тэгэхээр нь би “Г” болон Ө.А нарыг аваад Баян-Овоо сумын Эрүүл мэндийн төвд очиж үзүүлэхэд эмч Ганцэцэг гэдэг эмч үзээд Ө.А-д хандан гар чинь хугарчихсан байна. Хэнтий аймгийн төвд очиж үзүүл гэж хэлээд өвчин намдаах тариа тариад гарыг сойж боогоод явуулсан. Тухайн өдрөө бид нар сумын эмнэлгээс гараад хөдөө гэрт очиж унтаад маргааш өглөө нь Хэнтий аймгийн төв рүү “Г” , Ө.А нарыг унаанд суулгаад явуулсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 33-34-р хуудас),
Гэрч Н.Ганцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Эрүүл мэндийн төвд дотрын их эмч ажилтай бөгөөд 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр намайг жижүүрийн эмчийн томилгоотой ажиллаж байх үед орой Ө.А гэх эмэгтэй гар нь хурчихсан байдалтай ирэхээр нь би үзлэг хийсэн. Тэгээд үзлэг хийхэд баруун гар нь шуу хэсгээрээ хавдсан байсан болохоор гараараа дарж үзэхэд хугарчихсан гэдэг нь мэдэгдэж байсан болохоор өвдөлт намдаах анелгин, демдролтой тариа хийгээд, баруун гарт нь сойлт хийж өгөөд маргааш яаралтай Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлэг рүү явж үзүүл гэж хэлээд бичиг хийж өгсөн. Тэгээд юунаас болж гараа гэмтээсэн талаар асуухад халтираад явганаас унасан гэж хэлсэн. Тухайн үед эмнэлэгт манай сумын Амарболд гэх залуу болон нөхөр нь гэх танихгүй залуугийн хамтаар ирсэн...” гэх мэдүүлэг (хх-ийн 36-37-р хуудас),
Гэрч Н.Баяраагийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Хэнтий аймгийн Баян-Овоо сумын 4 дүгээр баг Хэрлэн голын хөвөө хэсэгт мал маллан амьдардаг бөгөөд “Г” гэх залууг би туслах малчнаар ажиллуулж байхад надаас “Г” нь эх*******ийгээ хүүхэдтэйгээ аваад ирье манай эх******* “А” нь гэрээсээ хөөгдчихсөн байна гээд гуйгаад байхаар нь зөвшөөрсөн. Тэгээд “Г” ын эх******* “А” нь 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр ирсэн “А” нь ирсэн цагаасаа хойш байнга “Г” ыг хэлэх хэлэхгүй үгээр доромжилж орилж чарлаад байсан....Харин 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр “А” гараа хугалчихсан гээд манайд мал маллахаа болиод “А” ийн хамтаар “Г” явчихсан. Тухайн үед хэлэхдээ “А” өөрөө унаад хугалчихсан гаж хэлж байсан боловч дараа нь цагдаагийн байгууллагад шалгагдаад явж байхдаа манайд “Г” ирж ямаа самнасан. Тухайн үед би “Г” аас юу болсон талаар асуухад “Г” хэлэхдээ ахаа намайг “А” цохих гэхээр нь гарыг нь бариад түлхсэн чинь санаандгүй гэрийн хаалганд хөшигдөөд хугарчихсан юм аа гэж хэлж байсан. Би бодит байдлыг хараагүй болохоор сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг (хх-ийн 42-43-р хуудас),
Шинжээч эмч Б.Сэргэлэнгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Ө.А-ийн биед учирсан зүүн бугалга ясны зөрөөтэй хугарал гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хаалганд хөших, гарыг мушгих зэргийн үед зөрөөтэй хугарал үүсэж болно...Асуултад тусгагдсан зүйлүүд мохоо зүйл гэсэн ойлголтод хамаарна...” гэх мэдүүлэг (хх-ийн 45-46-р хуудас),
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Б.Сэргэлэнгийн 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 2763 дугаартай дүгнэлтэд:
1.2. Ө.А-ийн биед зүүн бугалга ясны зөрөөтэй хугарал гэмтэл тогтоогдлоо.
3.9. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4.5.6. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.
7. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.
10. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...гэх дүгнэлт (хх-ийн 49-50-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан ба прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Ж.”Г” ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай тохирч байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх үзлээ. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар нь гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдлаа.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т “эх*******, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд” гэж, мөн хуулийн 5.1.1 дэх хэсэгт "гэр бүлийн хүчирхийлэл" гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” гэж тус тус хуульчилсан.
Хохирогч Ө.А нь шүүгдэгч Ж.Г-тай гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу хамтран амьдрагч болох нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13-т “халдашгүй чөлөөтэй байх эрхтэй...”, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “...халдашгүй дархан байх эрхтэй...” гэж тус тус заасан мөн Эрүүгийн хуулийн 11 дүгээр бүлэгт хүний эрүүл мэндийн халдашгүй байх эрхийг баталгаажуулж хуульчилсан байдаг. Эрүүгийн хуулиар хамгаалагдсан тухайн гэмт хэргийн эрх ашиг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байх эрх ба уг гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, хохирогчид учирсан эрүүл мэндийн хохирлын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг.
Шүүгдэгч Ж.Г нь хохирогч Ө.А-ийн зүүн гарыг хаалганд тулсан үед нь нэг удаа угз татаж зүүн бугалга ясны зөрөөтэй хугарал бүхий гэмтэл учруулсан нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг шүүгдэгч Ж.Г нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний ....эрүүл мэндэд, шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан ба шүүгдэгч Ж.Г нь хохирогч Ө.А-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан ба хохирогч Ө.А нь шүүхийн хэлэлцүүлэгт “...санал гомдол, нэхэмжлэх зүйлгүй...” гэх гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч Д.Чулуунпүрэв шүүх хуралдаанд гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Ж.”Г” ыг эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1 заалт зааснаар 3,000,000 төгрөгийн торгох ял оногдуулж, 2 жилийн хугацаагаар хэсэгчлэн төлүүлэх ял оногдуулах саналтай байна....” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Жавхлан шүүх хуралдаанд гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Ж.Г нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг журамлан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж өгнө үү...” гэв.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ж.”Г” ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсон.
Иймд шүүгдэгч Ж.”Г” т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Ж.Г нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 78-р хуудас)-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч Ж.Г нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан шүүгдэгч Ж.”Г” ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т заасан оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгчийн тэнсэж өгнө үү гэх санал дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй байна. Харин улсын яллагчийн шүүгдэгч Ж.”Г” т 3,000,000 төгрөгийн торгох ял оногдуулах санал дүгнэлтүүдийг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.
Учир нь шүүгдэгч Ж.Г нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан торгох ял оногдуулах шаардлагагүй гэж үзсэн болно.
Шүүгдэгчид авагдсан үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг түүний оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ж.Г нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.”Г” т урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн 2339001500268 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Ж.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч Ж.Г-ыг 1 (нэг) жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгч Ж.Г-т оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Ж.Г-т хяналт тавихыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Г нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.
6. Эрүүгийн 2339001500268 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Г-т урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УУ”Г”