Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 112/ШШ2017/0044

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Золбадрах би тус аймгийн Есөнбулаг сумын иргэн *******ын нэхэмжлэлтэй, Есөнбулаг сумын Байгаль орчны байцаагч *******т холбогдох Есөнбулаг сумын байгаль орчны байцаагчийн 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн ********** дугаартай шийтгэвэр хуудас, 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 08/04/321/01 дугаартай улсын байцаагчийн

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Золбадрах би тус аймгийн Есөнбулаг сумын иргэн *******ын нэхэмжлэлтэй, Есөнбулаг сумын Байгаль орчны байцаагч *******т холбогдох Есөнбулаг сумын байгаль орчны байцаагчийн 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 0004458 дугаартай шийтгэвэр хуудас, 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 08/04/321/01 дугаартай улсын байцаагчийн актыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг 2017 оны 10 дугаар сарын 09-ны өдөр хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ариун-Эрдэнэ нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Тус шүүхэд *******ын нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас бүрэн татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах эрхтэй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ариун-Эрдэнэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.2-д зааснаар нэхэмжлээсээ бүхэлд нь татгалзсанаа бичгээр илэрхийлж дээрх хүсэлтийг ирүүлсэн байгаа нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүх нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч ******* нь өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ариун-Эрдэнэд нэхэмжлэгчийг төлөөлөх эрхийг 2017 оны 10 дугаар сарын 24-ны өдөр олгохдоо Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах, нэхэмжлэлээ хүлээн зөвшөөрөх, өөрчлөх, эвлэрэх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах гэж тусгайлан зааж мөн захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлд заасан эрх эдэлж үүрэг хүлээх бүрэн эрхийг 1 жилийн хугацаанд олгож итгэмжлэл хийснийг дурдах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын иргэн *******ын нэхэмжлэлтэй, Есөнбулаг сумын Байгаль орчны байцаагч *******т холбогдох хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ариун-Эрдэнийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар энэ хуулийн 66, 67, 68 дугаар зүйлийн дагуу хэргийг хянан шийдвэрлэсэн тохиолдолд хэргийн ороолцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                            Э.ЗОЛБАДРАХ