Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 25

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж,

Нарийн бичгийн дарга Н.Номинчимэг,

Улсын яллагч Б.Цэцэгмаа,

Шүүгдэгч Б.Цогжавхлан, Б.Хасбаатар,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ж.Жавзандулам,

Гэрч Д.Төмөрцэцэг,

Шинжээч Г.Ханхүү нарыг оролцуулан, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бөхчүүд овогт Болдын Цогжавхлан, Бэхээ овогт Батмөнхийн Хасбаатар нарт холбогдох эрүүгийн 201625021561 дугаартай хэргийг 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

             1. Бөхчүүд овогт Болдын Цогжавхлан, Монгол улсын иргэн, 1987 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай эмэгтэй, дээд боловсролтой, аялал жуулчлалын менежер мэргэжилтэй, “Сан комфорд” ХХК-д дулааны байцаагч ажилтай, ам бүл 4, нөхөр, хүүхэд, эцэг нарын хамт Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо Хандгайтын 16-10 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, /РД: ХЙ87082202/

             2. Бэхээ овогт Батмөнхийн Хасбаатар, Монгол Улсын иргэн 1986 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Архангай аймагт төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, сэтгүүлч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхэд, хадам эцэг нарын хамт Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо Хандгайтын 16-10 тоотод оршин суух улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, /РД:АЕ86091179/

Холбогдсон хэргийн талаар: /яллагдагчаар татах тогтоолд бичигдсэнээр/

Шүүгдэгч Б.Хасбаатар, Б.Цогжавхлан нар нь бүлэглэн 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Санзайн зусланд байрлах иргэн Б.Хишигбатын гэрт хамаатны дүү Т.Болор-Одтой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Цогжавхлан мэдүүлэхдээ: “...Санаатай, бүлэглэсэн гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй, Ийм асуудал байхгүй. Анх энэ хэрэг хохирогчийн ээж эмнэлэгт хэвтсэнээс болсон. Хохирогчийн ээж түргэнээр эмнэлэгт хэвтэж манай нөхөр Хасбаатар бид хоёр эмнэлэгт сахиж байсан. Хохирогчийн ээж эмнэлэгт хэвтэж байхдаа бие нь өвдөөд уйлж байхдаа охиноо асуугаад байсан. Би Болор-Одод энэ тухай хэлээд Болор-Од эмнэлэгт ээжийгээ сахиад үлдсэн. Тэгээд намайг лагерт очсон чинь Болор-Од ирсэн байсан. Би Болор-Одыг ээжийгээ сахьсангүй гэснээс болоод муудалцсан. Түүнээс биш би Болор-Одыг санаатай бүлэглэн зодсон асуудал байхгүй. Манай нөхөр мөн энэ хэргийг эсэргүүцэж байгаа. Харамсаж байна. Хохирогч бид хоёр эгч дүүсийн хүүхдүүд тул надад дүүгээ санаатай зодох асуудал байхгүй. Болор-Одын ээж ходоодны хорт хавдартай бөгөөд бие нь муу насгүй болсон байгаа тул ээжийгээ амьдад нь хайрлаасай гэж бодож байснаас энэ хэрэг болсон.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Хасбаатар мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр бид бага зэрэг маргалдсан болохоос хүн гэмтэхээр зүйл болоогүй. Цохиж, зодож, өшиглөсөн асуудал байхгүй. Мэдүүлгүүд зөрүүтэй байгаа. Тэрэнд сэтгэл дундуур байна. Байцаагч, та нарт нотлох баримт байхгүй гэж дарамталсан, хүний биед хүрсэн бол цохисон гэж үздэг гэж хэлсэн. Бид хүнд гэмтэл учруулахаар цохисон зүйл байхгүй. Хоёр хүнийг барилцаж байхад салгах гэж биед нь хүрэхээр цохисон болдог юм байна. Би хохирогчийг зодох санаа байхгүй. Санал хүсэлтийг яагаад шалгаж өгөхгүй байгаа юм бол гэж бодож байна.” гэв.

Хохирогч Т.Болор-Од мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “... 2016 оны 05 дугаар сарын 16 ны өдөр Сухбаатар дүүргийн нутаг Санзайн зусланд байдаг өвөөгийнхөө гэрт байж байтал 14 цагийн үед Хасбаатар. Цогжавхлан. Хасбаатарын найз гэх нэг залуугийн хамт 3-уулаа орж ирсэн. Тэгээд тэр 3 чи одоо хэн болоод ингээд яваад байдаг юм бэ бид нар ээжийн чинь эм тарийны мөнгийг гаргаад байхад. чи ээжийгээ сахиж чадахгүй байна уу миний мах хөшиглөж байсан махны модоор миний толгой руу цохисон. Тэгэхээр нь би Цогжоо эгчээ хүн хэлээрээ мал хөлөөрөө гэдэг юм гэсэн. Намайг бичиг байримтаа аваад ир гэсэн. Тэгтэл ээж нь мэдрэл муутай болохоор чи бас мэдрэл муутай чам шиг мэдрэл муутай юм цэргийн сургуулийг толгойгоороо төрсөж чадахгүй бөгсөөрөө төгсөө биз гэсэн. Тэгэхээр нь та яагаад хүнийг хэл амаар доротжлоод байгаа юм бэ гээд намайг үснээс зулгаасан. Тэгэхээр нь би зөрүүлээд үснээс нь зулгаасан, тэгтэл түүний нөхөр Хасбаатар чи миний эхнэрийг усддэг хэн бэ гээд тиний гарыг тавиулаад намайг газар унагаад Хасбаатар нь хөлөөрөө толгойруу 2 удаа дэвссэн. Баруун хавирга руу зөндөө удаа өшиглөсөн тэр үед манай эмээ наад хүүхдийн чинь толгой нь өвчтэй гээд салгах гэтэл намайг улам их зодоод байсан. Тэгээд Хасбаатар нөгөө цуг явсан залуугаа чи яаж зүгээр суух вэ гээд хатгаад байсан, тэгтэл нөгөө залуу босч ирээд миний зүүн хөлний шагай руу өшиглөсөн үүнээс хойш миний хөлийн шагай өвдөөд байгаа. Тэгээд ээж болон намайг мэдрэл муутай янханаар нь дуудаад доромжлоод байсан тэгээд орон дээр сууж байтал Хасбаатар нь намайг өшиглөж унагаасан. Тэгээд би эмээ миний хөл эвгүй болчихлоо өвдөөд байна гэж хэлтэл Хасбаатар болиод Цогжавхлан намайг боогоод байсан. Тэгээд би бараг ухаан алдах шахаад утсаа аваад цагдаад дуудлага өгсөн тэгтэл тэр 3 гараад явсан. Би

 

гомдолтой байна. Би хурдан хөдлөхөөр толгой эргээд байдаг болсон. Мөн хамраас цус гардаг болсон. Хуулийн дагуу шийдүүлмээр байна.  …намайг мах хөшиглөж байхад миний мах хөшиглөж байсан модыг шүүрч аваад толгойн баруун хэсэгт нэг удаа цохисон. Манай өвөөгийн байшин голдоо нэг том пийшинтэй уг пийшингийн баруун талд Төмөрцэцэг, Хишигбат, Сосорбурам нар байсан, харин зүүн талд Цогжавхлан эгч намайг модоор цохисон. Намайг цохиж байхыг харсан хүн байхгүй байх...” гэсэн мэдүүлэг. /хх-11-12,111 хуудас/,

 

Гэрч Д.Төмөрцэцэг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “…миний зээ охин Болор-Од ээжийгээ эмнэлэгт сахиж байгаад ангийн багш нь ажилд оруулж өгнө гэж хэлсэн байсан. Тэгээд гэртээ ирээд бичиг баримтаа аваад хоол идээд явна гээд байж байтал манай том охины хүүхэд Цогжаргал , нөхөр Хасбаатар , бас нэг танихгүй залуугийн хамт гаднаас орж ирээд Цогжавхлан нь Болор-Одыг шууд үсдэж аваад газар унагаж зодож эхэлсэн. Тэгээд Цогжавхланг болиход нөхөр Хасбаатар нь зодсон. Тэгээд танихгуй тэр хоёртоо цуг ирсэн залуу бас зодсон. Би та нар яаж байгаа юм бэ наадах чинь эмэгтэй хүүхэд боль гэж хэлтэл хохь чинь гэж хэлээд, миний зээ охиныг зодож дуусаад шуудп яваад өгсөн. Бас газар унагаж байгаад толгой руу нь зодсон. Миний охиныг орж ирээд шууд зодсон болохоор миний охиныг зодох гэж ирсэн байх гэж бодож байна …” гэсэн мэдүүлэг,           /хх-16-17/,

Гэрч Б.Хишигбат мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...хэрэг гардаг өдөр би хүү Баттөмөртэй утсаар яриад байж байтал Болор- Од орж ирсэн. Тэгээд манай хүүтэй утсаар яриад муудалцаад байх шиг байсан. Би утсаа аваад орон дээрээ хэвтээд хэсэг байж байтал гэнэт шуугиад байхаар нь харсан чинь Болор-Од, Цогжавхлангийн үснээё нь зулгаацан элгэнд нь цохиж байсан тэгээд би, манай эмгэн болох Төмөрцэцэг очиж салгасан. Хасбаатар Болор-Одыг унаган дээрээс нь алгадаж байгаа харагдсан. Тэгэхэд тэр цуг явсан залуу салгаж харагдсан.…” гэсэн мэдүүлэг, /хх-18-20/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 6790 дугаартай дүгнэлт:

1. Т.Болор-Одын биед тархи доргилт, цээж, мөрний арьсны зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.       /хх-22/,

Эд мөрийн баримт  хэрэгт хавсаргах тогтоол, эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл “35х35 мах тавьж хэрчдэг дээрээ нүх гаргаж бариул хийсэн мод 1 ширхэг” /хх-112-113/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-114-115/,

Зарим яллагдагч нарын хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоол /хх-123-126/,

Шүүгдэгч Б.Хасбаатарын иргэний үнэмлэхийн лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, оршин суугаа хаягийн тодорхойлолт, хувийн байдлыг тогтоосон баримт /хх-54-65/,

Шүүгдэгч Б.Цогжавхлангийн иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, хувийн байдлыг тогтоосон баримт /хх-67-79/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Б.Хасбаатар, Б.Цогжавхлан нар нь бүлэглэн 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Санзайн зусланд байрлах иргэн Б.Хишигбатын гэрт хамаатны дүү Т.Болор-Одтой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь,

хохирогч Т.Болор-Одын “...чи ээжийгээ сахиж чадахгүй байна уу миний мах хөшиглөж байсан махны модоор миний толгой руу цохисон. …бас мэдрэл муутай чам шиг мэдрэл муутай юм цэргийн сургуулийг толгойгоороо төрсөж чадахгүй бөгсөөрөө төгсөө биз гэсэн. Тэгэхээр нь та яагаад хүнийг хэл амаар доротжлоод байгаа юм бэ гээд намайг үснээс зулгаасан. Тэгэхээр нь би зөрүүлээд үснээс нь зулгаасан, тэгтэл түүний нөхөр Хасбаатар чи миний эхнэрийг усддэг хэн бэ гээд тиний гарыг тавиулаад намайг газар унагаад Хасбаатар нь хөлөөрөө толгойруу 2 удаа дэвссэн. Баруун хавирга руу зөндөө удаа өшиглөсөн тэр үед манай эмээ наад хүүхдийн чинь толгой нь өвчтэй гээд салгах гэтэл намайг улам их зодоод байсан. …орон дээр сууж байтал Хасбаатар нь намайг өшиглөж унагаасан. Тэгээд би эмээ миний хөл эвгүй болчихлоо өвдөөд байна гэж хэлтэл Хасбаатар болиод Цогжавхлан намайг боогоод байсан...” гэх мэдүүлэг.     /хх-11-12,111 хуудас/,

гэрч Д.Төмөрцэцэгийн “…Цогжавхлан нь Болор-Одыг шууд үсдэж аваад газар унагаж зодож эхэлсэн. Тэгээд Цогжавхланг болиход нөхөр Хасбаатар нь зодсон. Бас газар унагаж байгаад толгой руу нь зодсон. Миний охиныг орж ирээд шууд зодсон болохоор миний охиныг зодох гэж ирсэн байх гэж бодож байна …” гэх мэдүүлэг,/хх-16-17/, гэрч Б.Хишигбатын “...Болор-Од, Цогжавхлангийн үснээс нь зулгаацан элгэнд нь цохиж байсан тэгээд би, манай эмгэн болох Төмөрцэцэг очиж салгасан. Хасбаатар Болор-Одыг унаган дээрээс нь алгадаж байгаа харагдсан. Тэгэхэд тэр цуг явсан залуу салгаж харагдсан.…” гэх мэдүүлэг, /хх-18-20/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 6790 дугаартай дүгнэлт “ Т.Болор-Одын биед тархи доргилт, цээж, мөрний арьсны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-22/,

эд мөрийн баримт  хэрэгт хавсаргах тогтоол, эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл “35х35 мах тавьж хэрчдэг дээрээ нүх гаргаж бариул хийсэн мод 1 ширхэг” /хх-112-113/, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-114-115/ болон шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг, хавтаст хэрэг авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Хасбаатар, Б.Цогжавхлан нарт прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс тэднийг гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Хасбаатар, Б.Цогжавхлан нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа хохирогч Т.Болор-Од нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй зэргийг ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд авч үзэв.

Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй,

 

бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдаж,

Эд мөрийн баримтаар хураагдсан шаргал өнгийн 35х25 хэмжээтэй дээрээ нүх гаргаж бариул хийсэн хавтгай модыг устгахыг эд мөрийн баримт устгалын комисст даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Бөхчүүд овогт Болдын Цогжавхлан, Бэхээ овогт Батмөнхийн Хасбаатар нарыг бүлэглэн бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар Б.Хасбаатар, Б.Цогжавхлан нарыг тус бүр 251 /хоёр зуун тавин нэг/ цаг албадан ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийг 50.3 дахь хэсэгт зааснаар ялтан Б.Хасбаатар, Б.Цогжавхлан нар нь албадан ажил хийлгэх ял эдлэхээс санаатайгаар зайлсхийвэл баривчлах ялаар сольсугай.

4. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.Хасбаатар, Б.Цогжавхлан нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шаргал өнгийн 35х25 хэмжээтэй дээрээ нүх гаргаж бариул хийсэн хавтгай модыг устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Хасбаатар, Б.Цогжавхлан нарт урьд авсан бусдын батлан даалтад байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Хасбаатар, Б.Цогжавхлан нарт авсан бусдын батлан даалтад байлгах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Х.ИДЭР