Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 2023/ШЦТ/229

 

    

  2023        10          12                                            2023/ШЦТ/229

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:180/2023/0201/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ууганбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Заяа,

Улсын яллагч Д.Чулуунпүрэв,

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нарангэрэл,

Шүүгдэгч Б.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Т-т холбогдох эрүүгийн 2339000000327 дугаартай хэргийг 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч:

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Дадал сумын Баян-Овоо 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг Их Гүрэн ХХК-ны үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр болох 8-н *******ийн хүнсний дэлгүүрийн цонхыг чулуугаар хагалж 2023 оны 8 дугаар сарын 08-ны өдрөөс 09-нд шилжих шөнө 00 цагийн орчим хууль бусаар нэвтэрч “Виски 3 шил, эдэн 1 шил, номад 1 шил, бөртэ 1 шил, болор 1 шил, blue esse 10 хайрцаг,  caster 6 хайрцаг, ногоон эссэ 1 хайрцаг, бэлнээр 769.900 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлж Д.У-д нийт 1,376,800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Т-ийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2339000000327 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 3-7-р хуудас),

СD-нд үзлэг хийсэн тэмдэглэл (хх-ийн 8-9-р хуудас),

Хохирогч Д.У-ын (хх-ийн 13-р хуудас), гэрч О.Бадамцэцэгийн (хх-ийн 16-17, 20-р хуудас), гэрч Т.Мөнх-Эрдэнийн (хх-ийн 23-24-р хуудас), гэрч Х.Дугардашийн (хх-ийн 27-28-р хуудас) мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,

Шүүгдэгч Б.Т-ийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Бодит Үнэлгээ ХХК-ний хөрөнгийн үнэлгээчин Б.Боргилбаатарын 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 2023/ШД-189 дугаартай “...3 ширхэг виски, 4 ширхэг архи, 3 ширхэг тамхи, вакум цонхны шил зэргийн үнэлгээг 606,900 төгрөг” гэх хөрөнгө үнэлгээний тайлан (хх-ийн 36-38-р хуудас),

Эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын зөвшөөрөл (хх-ийн 42-р хуудас),

Хохирогч Д.У-ын гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болсон тухай цагдаагийн газарт 2023 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр гаргасан хүсэлт (хх-ийн 54-р хуудас),

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагаа, төрөл садангийн лавлагаа, эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, жирэмсэн эмэгтэйн хяналтын хөтөч (хх-ийн 59, 70-77-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Эрүүгийн 2339000000327 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Улсын яллагч Д.Чулуунпүрэв шүүх хуралд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Дадал сумын 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Их гүрэн” ХХК-ны 8-н *******ийн хүнсний дэлгүүрийн цонхыг чулуугаар хагалж 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс 09-нд шилжих шөнө 00 цагийн орчим хууль бусаар нэвтэрч эд зүйл мөн бэлэн мөнгийг хулгайлж нийт 1,376,800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн эд мөрийн баримтаар хурааж авсан CD хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хяналтын камерын бичлэг, үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч, хохирогч нарын мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний компанийн шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Т-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна...” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нарангэрэл шүүх хуралд гаргасан дүгнэлтдээ: “...Хэргийн үйл баримтын хувьд хохирогч Ундрахын үйл ажиллагаа явуулдаг 8 *******ийн дэлгүүр рүү миний үйлчлүүлэгч хууль бусаар цонхийг нь хагалж нэвтэрч эд зүйл болон бэлэн мөнгө хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дэлгүүрийн СD, үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон. Мөрдөн байцаалтын шатнаас эхлэн манай талаас гэм буруугийн тал дээр маргаангүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч оролцсон. Улсын яллагчийн зүгээс яллаж байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байх хууль зүйн дүгнэлтийг манай талаас хүлээн зөвшөөрч оролцож байна....” гэв.

 

Шүүгдэгч Б.Т шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...дэлгүүрт яаж орсноо мэдэхгүй байгаа. Өглөө нь дэлгүүрээс авсан архинуудаа өвс рүү шидэж байснаа санасан...гаргасан үйлдэлдээ гэмшиж байна....” гэж гэм буруугийн талаар маргаагүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.

Шүүгдэгч Б.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Дадал сумын 4 дүгээр багт Их Гүрэн ХХК-ны үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр болох 8 *******ийн хүнсний дэлгүүрийн цонхыг чулуугаар хагалж 2023 оны 8 дугаар сарын 08-ны өдрөөс 09-нд шилжих шөнө 00 цагийн орчим хууль бусаар нэвтэрч “Виски 3 шил, эдэн 1 шил, номад 1 шил, бөртэ 1 шил, болор 1 шил, blue esse 10 хайрцаг,  caster 6 хайрцаг, ногоон эссэ 1 хайрцаг, бэлнээр 769.900 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлан авч Д.У-д нийт 1,376,800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан:

Шүүгдэгч Б.Т-ийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...Би 2023 оны 8 дугаар сарын 08-09-нд шилжих 20 цагийн үед  2 дүүгийн хамт нэг шил 0.75 граммын архи, 2 литрийн "Сэрүүн" *******тэй пиво 3-н савыг уусан. Тэгээд бид хэдийн уух юм дууссан ба надад хадлангийн урьдчилгаа мөнгө байсан учраас ганцаараа гарч уухаар явсан. Тухайн үед би нэлээн согтуу байсан ба тухайн дэлгүүр рүү яг яаж орсоноо санахгүй байна. Харин дэлгүүрээс хоёр гартаа хоёр шил виски бариад цонхоор гаргаж шидэж байснаа бол санаад байна. Тэгээд буцаад Анхаагийн гэр рүү буюу анх ууж байсан газраа очоод үргэлжлүүлж уусан....Тэгээд 2023 оны 08 дугаар сарын 11-ний  өдөр манай хэсгийн төлөөлөгч надтай уулзсан. Ийм л асуудал болсон...Манай эх******* Б.Мөнхзул нь 7с артай жирэмсэн ба 11-р сард төрнө...Өглөө нь дэлгүүрээс авсан архинуудаа өвс рүү шидэж байснаа санасан...гаргасан үйлдэлдээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 3-7-р хуудас),

СD-нд үзлэг хийсэн тэмдэглэл (хх-ийн 8-9-р хуудас),

Хохирогч Д.У-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2023 оны 8 дугаар сарын 09-ний өглөө 08 цагийн орчимд манай дэлгүүрийн худалдагч Бадамцэцэг эгч над руу утсаар яриад дэлгүүрт хулгай орсон байна гэж хэлсэн. Би тухайн үед суманд байсан. Тэгээд бид нар цагдаа дуудсан. Дэлгүүр дээр очоод харахад манай дэлгүүрийн баруун талын нэг давхарын жижиг цонхыг чулуугаар хагалаад орчихсон байсан, Тэгээд цагдаа нар ирж үзлэг хийсэн. Манай дэлгүүрийг Бадамцэцэг эгч хариуцдаг тул би юу юу алга болсныг нарийн хэлж мэдэхгүй. Бадамцэцэг худалдагч юу юу алга болсныг хэлж мэдүүлнэ. Худалдагч эгчийн яриагаар 1.5 сая орчим төгрөгний үнэ бүхий зүйл алдагдсан байна гэсэн. Манай дэлгүүрийн доторх хяналтын камерыг салгаад явсан байсан. Бичлэг шүүхэд саарал өмдтэй, ногоон футболктой бор царайтай, хар үстэй 175-180 см орчим өндөртэй 20 гаран насны залуу орсон байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 13-р хуудас),

Гэрч О.Бадамцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2020 оноос хойш Их гүрэн 8 *******ийн хүнсний дэлгүүрт худалдагчаар ажиллаж байна. 2023 оны 8 дугаар сарын 08-ны орой би дэлгүүрээ 21 цагт хаасан. Тэгээд маргааш өглөө нь буюу 2023 оны 8 дугаар сарын 09-ний өглөө 08 цагт онгойлгох гээд очтол дэлгүүрийн хамгийн баруун талын цонхыг хагалсан байсан. Тэгээд цагдаад дуудлага өгч шалгуулахад манай дэлгүүрт хулгай орсон байсан. Манай дэлгүүрээс 1 ширхэг нь 100.000 төгрөгийн үнэтэй 3 шил виски, Эдэн *******тэй 0.75 литрийн архи нэг ширхэг 55.000 төгрөг, Номад *******тэй 0.75 литрийн архи 1 ширхэг 55.000 төгрөг, Бөртэ *******тэй 0.75 литрийн архи нэг ширхэг 42.000 төгрөг, Болор *******тэй 1 литрийн архи 1 ширхэг 42.000 төгрөгийн архи, тамхи 1 блок энгийн эссэ *******тэй тамхи 1 блок нь 45.000 төгрөг, 5 ширхэг кастер 4 *******тэй тамхи нэг ширхэг 6.000 нийт 30.000 төгрөг, алга болсон байсан. Ингээд дэлгүүрт нийт 1.343.400 төгрөгийн хохирол учирсан. Дээр нь хагалуулсан вакум цонхны жижиг цонхоо 200.000 төгрөгөөр үнэлж байна. Нийт 1.543.400 төгрөгийн хохирол учраад байна...Камерын бичлэг шүүхэд саарал өмдтэй, ногоон футболктой бор царайтай, хар үстэй 175-180 орчим өндөртэй 20 гаран насны залуу орсон байсан. Би хэн гэдгийг нь мэдэхгүй танихгүй залуу байсан. Хулгай хийгээд гарахдаа манай дэлгүүрийн камерыг салгаад гарсан...Манай дэлгүүрээс хулгай хийсэн хүн дэлгүүрт учруулсан хохирлоо өөрийн сайн дураараа барагдуулсан...гомдол санал байхгүй....” гэх мэдүүлэг (хх-ийн 13-15, 20-р хуудас),

Гэрч Т.Мөнх-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тэгтэл дараа нь бараг цагийн дараа Төгсөөгийн утаснаас "Андаа виски бариад ирж байхад гэдэг мэссэж ирсэн. Түүнээс хойш би дахиж Төгсөөтэй уулзаагүй, надтай холбоо бариагүй. Төгсөөгийн эх******* манай эх******* хоёр найзууд юм. Тэгээд өмнө нь хотод Төгсөөтэй нэг удаа таарч байсан. Тэгээд тэр орой дахиж таарч байгаа нь тэр юм... Тэгээд дэлгүүрийн хяналтын камерыг харахад дэлгүүрт орж хулгай хийж байгаа хүнийг харахад Т  мөн байна. Т   тэр орой ногоон эрээн футболка, саарал өмдтэй явж байсан. Бичлэг дээрх залуу Т   мөн байна...” гэх мэдүүлэг (хх-ийн 23-24-р хуудас),

Гэрч Х.Дугардашийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Хэнтий аймгийн Дадал суманд барилгын ажил хийхээр 2023 оны 7 дугаар сарын 24-ний өдөр ирсэн. Би 2023 оны 08 дугаар сарын 08-09-нд шилжих шөнө би сумын төвд цагаан байранд байдаг Анхбаяр дүүгийн гэрт хоносон. Тэдний гэрт очихын өмнө хэд хоногийн өмнө танилцсан Т   гэдэг залуутай бильярд тоглосон. Тэгээд бид хоёр 0.5 литрийн 1 шил архи, 2 том пиво авч ирж уусан. Тэгээд орой Анхбаярын гэрт бид хоёр архи ууж байтал шөнийн 01 цаг арай болоогүй байхад Т   гараад явчихсан. Би бодохдоо гэр рүүгээ эх******* рүүгээ явчихлаа гэж бодсон. Тэгээд би Т  ийн гэр рүү очихдоо нутгийн 5 залуутай таарч хамт явсан. Гэрт нь очиход эх******* нь ганцаараа байсан. Гэртээ ирээгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь бид нар буцаад миний байсан Анхбаярын гэрт ирэхэд Т   Imperator *******тэй нэг виски, бөртэ гэдэг *******тэй архи, эдэн *******тэй архи, бас кастер *******тэй тамхи, ногоон эссэ *******тэй тамхи зэрэг их юмтай байсан. Тэгээд бид нар нутгийн залуучуудтай хамт үүр цайтал бүгдийг нь уусан. Би Т  өөс хаанаас эдгээрийг авсан талаар асуухад Мустанг баарнаас би авсан гэж хэлсэн. Өглөө босоход нутгийн залуучууд бүгд явцгаасан байсан. Харин Т   өглөө нь дахиад нэг Lauders *******тэй виски, Болор *******тэй архи гаргаж ирж хамт уусан. Тэгээд би тэрийг нь уучхаад ажил руугаа яваад орой ажил дуусаад буцаад бильярд дээр очиход Т   надад хандаж би нөгөө олохгүй байсан архиа олчихлоо гээд хоёр шил Номад *******тэй архи, мөн Quila *******тэй архи хашаа амбаар хоёрынхоо завсраас гаргаж ирсэн. Тэгэхэд нь хашаа амбаар хоёрын завсар нь энгийн эссэ нэг блокоороо гарч ирсэн. Тэгээд Т   дахиж юм нэмж авна гээд биллиардын зүүн талын дэлгүүр рүү ороод пиво авах үед халааснаас нь мянгатын дэвсгэртээр 30 гаран мянган төгрөг унасан. Тэгээд тэндээс 2 пиво, гахайн мах зэрэг зүйлс аваад манай ажил хажууд байдаг амрах гэрт ууж дуусгасан. Би Т  өөс чи яаж ийм их юм аваад байгаа юм бэ гэж асуухад би покер тоглоод мөнгө авсан гэж хэлсэн. Би тэр өдрөө Т  ийн эх******* Мөнхзултай оройхон бильярд дээр таарахад манай хойд талын дэлгүүр урьд шөнө ухагдсан гэнэ манай хүн арай ухаагүй байгаа гэж надаас асуухад би үгүй байлгүй дээ покер тоглоод мөнгөтэй болсон гэсэн гэж хэлсэн...Би өнөөдөр Т  тэй цагдаагийн газар уулзахад надад бильярдны хойд талын 8 *******ийн дэлгүүрийг ухсан гэдгээ хэлж уучлалт гуйсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 27-28-р хуудас),

 

Бодит Үнэлгээ ХХК-ний хөрөнгийн үнэлгээчин Б.Боргилбаатарын 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 2023/ШД-189 дугаартай “...3 ширхэг виски, 4 ширхэг архи, 3 ширхэг тамхи, вакум цонхны шил зэргийн үнэлгээг 606,900 төгрөг” гэх хөрөнгө үнэлгээний тайлан (хх-ийн 36-38-р хуудас),

Эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын зөвшөөрөл (хх-ийн 42-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Т нь Хэнтий аймгийн Дадал сумын 4 дүгээр багт Их Гүрэн ХХК-ны үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр болох 8 *******ийн хүнсний дэлгүүрийн цонхыг чулуугаар хагалж хууль бусаар нэвтрэн орж эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлан авсан үйл баримт тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

Улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай тохирч байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх үзлээ. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдлаа.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн санаа зорилго, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Хулгайлах гэмт хэргийг шүүгдэгч Б.Т нь үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт "хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй..." гэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дүгээр бүлэгт уг эрхийг тусгайлан хамгаалж, дээрх эрх зөрчигдсөн, хохирол, хор уршиг учруулсан үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан.

Хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн,  хүний орон байрны халдашгүй байдал болон хуулиар хамгаалагдсан эд хөрөнгийн хувьд эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрлөөр нэвтрэхээс бусад тохиолдолд түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах буюу ашиглахгүйгээр цонх, хаалга, түгжээг эвдэх, цуургыг сугалах байдлаар орсон бол хууль бус нэвтрэлт гэж үзэж, хохирлын хэмжээг үл харгалзан уг шинжээр хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсан юм.

Хүн амьдрах орон байр, хамгаалсан байр, агуулах нь шүүгдэгчийн хувьд нэвтрэхийг зөвшөөрөгдөөгүй эсвэл тухайн цаг хугацаанд нэвтрэхийг хориглосон орон зай байх ба шүүгдэгч энэхүү хоригийг мэдсээр байж зөрчсөн үйлдэл нь түүнийг хууль бус нэвтрэлтэд буруутгах обьектив болон субьектив нөхцөл байдлын үндэслэл болдог.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Т нь Хэнтий аймгийн Дадал сумын 4 дүгээр багт Их Гүрэн ХХК-ны үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр болох 8 *******ийн хүнсний дэлгүүрийн цонхыг чулуугаар хагалан орсон үйлдэл нь хууль бус нэвтрэлт болох нь хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, СD-нд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон болно.

 

Шүүгдэгч нь бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй гэдгээ баттай мэдсээр байж өөрт ашиг хонжоо олох зорилгоор, шунахайн сэдэлтээр, бусдын эд хөрөнгөнд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, бүр мөсөн, үнэ төлбөргүйгээр эд хөрөнгийг эзэмшилдээ авч, өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлсэн үеэс төгссөнд тооцдог юм.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас ...эд хөрөнгөд...шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан ба шүүгдэгч Б.Т нь хохирогч Т.Ундрахын эд зүйлийг хулгайлж 1,376,800 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд хохирогч Т.Ундрах “...Т   гэх залуу учруулсан хохирлоо бүрэн барагдуулсан. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх хүсэлт (хх-ийн 54-р хуудас) тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Т-ийг Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 214-т заасан хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсон.

Иймд шүүгдэгч Б.Т-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Б.Т нь урьд ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар (хх-ийн 59 -р хуудас) тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Б.Т нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2-т заасан гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Шүүгдэгч Б.Т нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, эх******* Б.Мөнхзул нь жирэмсэн зэрэг хувийн байдлыг харгалзан үзэж шүүгдэгч Б.Т-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, түүний хорих ял эдлэх дэглэмийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь үйлдсэн гэмт хэргийн шинж, гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

 Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Т-т авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан  сэргийлэх  арга хэмжээ авч зүйтэй байна.

 

Эрүүгийн 2339000000327 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн CD 1 ширхгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээхийг шүүгчийн туслахад даалгалаа.

 

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч  нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.Т  ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Б.Т  ийг 1 (нэг) жил 1 (нэг) сарын хугацаагаар хорих ялаар  шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-т оногдуулсан 1 (нэг) жил 1 (нэг) сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн 2339000000327 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн CD 1 ширхгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээхийг шүүгчийн туслах М.Мөнхцэцэгт даалгасугай.

 

5. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Т-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Б.УУГАНБАЯР