| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2020/00900/И |
| Дугаар | 00900 |
| Огноо | 2020-04-23 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 00900
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 1994 онд төрсөн, 26 настай, эмэгтэй, дээд боловсролой, нягтлан бодогч мэргэжилтэй, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 3 дугаар багийн 02-06 тоотод оршин суух, РЭ94093005 дугаар регистртэй, Хариад овогт Мөнхбатын Болормаагийн,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 24 дүгээр хороо, Цахлай 10-05 тоотод оршин суух, РХ89100716 дугаар регисртэй, эрэгтэй, Онход овогт Батмөнхийн Отгонбаярт холбогдох,
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 155/2020/00663/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай, нэхэмжлэгч М.Болормаа нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.Болормаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Б.Отгонбаяртай 2009 онд танилцан үерхэж байгаад 2012 онд албан ёсоор гэр бүл болон хамт амьдарч, хүү Түмэннасан төрсөн. Гэтэл манай нөхөр Б.Отгонбаяр 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сард суллагдаж ирсэн. Бид Улаанбаатар хот болон Мөрөн суманд хамт амьдарсан боловч намайг зодож, байнга хэрүүл маргаан хийх болсон. Б.Отгонбаяр Улаанбаатар хот яваад эргэж ирээгүй, эхнэр хүүхэд авч тусдаа амьдралтай болсон байсан. Мөн би тусдаа амьдралтай болж, хүүхэд төрүүлнэ.
Иймд цаашид хамтран амьдрах боломжгүй тул гэрлэлтээ цуцлуулна. Хүү О.Түмэннасанг өөрийн асрамжид авч, эцгээс нь хүүхдийн тэтгэлэг гаргуулж авна. Эд хөрөнгийн талаар маргаангүй гэв.
Хариуцагч Б.Отгонбаяр шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие нь эхнэр М.Болормаагийн хамт 2008 оноос 2018 он хүртэл 8 жил хамт амьдарч, нэг хүүхэдтэй болсон. Бид 2 одоо тус тусдаа амьдардаг тул гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байна. Хүү Түмэннасанг ээж Болормаагийн асрамжид үлдээж, хуульд зааснаар хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байна. Эд хөрөнгийн маргаангүй гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.Болормаа нь хариуцагч Б.Отгонбаярт холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
М.Болормаа, Б.Отгонбаярт нар 2018 оноос одоог хүртэл хугацаанд тусдаа амьдарч байгаа, гэрлэгчид хамтран амьдрагчтай болсон, гэрлэлт цуцлуулахыг харилцан зөвшөөрсөн, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэхь эвлэрүүлэн зуучлах ажиллагаанаас татгалзсан зэрэг бодит шалтгаан нь гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах үндэслэл болж байна.
Гэрлэгчид 2012 оны 10 дугаар сарын 16-ны өдөр гэр бүл болж, 2012 оны 10 дугаар сарын 16-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн нь Улсын бүртгэлийн ерөнхий газар, Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн “Нөхөр: Монгол улсын иргэн, РХ89100716 дугаар регистртэй, Онход овогт Батмөнхийн Отгонбаяр, эхнэр: Монгол улсын иргэн, РЭ94093005 дугаар регистртэй, Хариад овогт Мөнхбатын Болормаа нарын 2012 оны 10 дугаар сарын 16-нд гэр бүл болсныг Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6701000180-рт 2012 оны 10 дугаар сарын 16-ны өдөр бүртгүүлсэн гэрлэлтийн бүртгэл байгаа” гэх бичилттэй 115/004545 дугаар гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа,
хамтран амьдрах хугацаанд 2012 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүү О.Түмэннасан төрсөн болох нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын иргэний бүртгэлийн ажилтны бүртгэсэн “РД: рю12300191, Онход овогт Отгонбаярын Түмэннасан, эрэгтэй, 2012 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрснийг ИБМ төрсний бүртгэлд 2012 оны 10 дугаар сарын 16-ны өдөр бүртгэж, гэрчилгээ олгов” гэх бичилттэй №818 дугаар төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хүүхэд эрүүл бойжиж буй тухай эмчийн тодорхойлолт, зохигчийн тайлбар зэрэг баримтуудаар тус тус тогтоогдлоо.
Хүүхдийн асрамжийн талаар гэрлэгчид харилцан тохиролцсон байдал, хүүхэд бага насны, эхийн анхаарал, хайр халамж зайлшгүй шаардлагатай байдал зэргийг харгалзан 2012 оны 10 дугаар сарын 01-ний өдөр төрсөн хүү О.Түмэннасанг төрсөн эх М.Болормаагийн асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д “Эцэг, эх дараахь үүрэг хүлээнэ”, 26.2.2-д “Хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх” гэж зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх учир эцэг Б.Отгонбаяраас сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.
Гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд зааснаар эцэг, эхийн эрх, үүрэг хэвээр үлдэх болохыг тайлбарлах нь зүйтэй байна.
Хүү О.Түмэннасан эх М.Болормаагийн асрамжид үлдсэн нь эцэг Б.Отгонбаярын хувьд түүний эцэг байх эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан "хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах" үүргээ хэрэгжүүлэхэд эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ гүйцэтгэхэд саад учруулахыг хориглодог болохыг дурьдлаа. Өөрөөр хэлбэл хүү О.Түмэннасантай эцэг Б.Отгонбаяр хэдийд ч уулзаж дээрх хуулинд заасан үүргээ саадгүй биелүүлэх эрхтэй.
Гэрлэгчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болно.
Иймд М.Болормаа, Б.Отгонбаяр нарын гэрлэлтийг цуцалж, хүү О.Түмэннасанг эх М.Болормаагийн асрамжид үлдээн, эцэг Б.Отгонбаяраас хүү О.Түмэннасанд сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.
Гэр бүлийн тухай хуулинд зааснаар хүүхдэд олгох тэтгэлгийг насны байдлыг нь харгалзан төлөхөөр тогтоосон ба 2012 оны 10 дугаар сарын 01-ний өдөр төрсөн хүү О.Түмэннасан 07 нас 07 сар хүрч байгаа тул Хөвсгөл аймгийн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээ 206.000 төгрөгийн 50 хувь болох 103.000 төгрөгийг хүү О.Түмэннасанд сар бүр эцэг Б.Отгонбаяр төлөх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хүү О.Түмэннасанд сар бүр төлөх 103.000 төгрөгийн тэтгэлгийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцоход 1.236.000 төгрөг болж байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураажид төлсөн 104.410 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 104.410 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Хариуцагч Б.Отгонбаяр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул түүний өмнө гаргасан тайлбарыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Хариад овогт Мөнхбатын Болормаа, Онход овогт Батмөнхийн Отгонбаяр нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2012 оны 10 дугаар сарын 01-ний өдөр төрсөн хүү О.Түмэннасанг эх М.Болормаагийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2012 оны 10 дугаар сарын 01-ний өдөр төрсөн хүү О.Түмэннасанг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр олгох тэтгэлгийг сар бүр эцэг Б.Отгонбаяраас гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэрлэгчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг дурьдсугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг Б.Отгонбаярт, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх М.Болормаа нарт тус тус даалгасугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч М.Болормаагаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.410 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Отгонбаяраас улсын тэмдэгтийн хураамж 140.410 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Болормаад олгосугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Улсын бүртгэлийн байгууллагад, Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад тус тус хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Адъяасүрэнд даалгасугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА