| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2020/00848/И |
| Дугаар | 00848 |
| Огноо | 2020-04-14 |
| Маргааны төрөл | Эцэг тогтоосон, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 04 сарын 14 өдөр
Дугаар 00848
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Түнэл сумын 1 дүгээр багт оршин суух, эмэгтэй, РМ90041405 дугаар регистртэй, Хариад овогт Алтангэрэлийн Мөнх-Одын,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 1992 онд төрсөн, 28 настай, эрэгтэй, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн 13-14 тоотод оршин суух, РЭ92070518 дугаар регистртэй, Онход овогт Балжирын Нямбанзрагчид холбогдох,
Хүүхдийн эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 155/2020/00046/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн Б.Алтаншагай, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мөнхзул, хариуцагч Б.Нямбанзрагч нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.Мөнх-Од шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь Б.Нямбанзрагчтай үерхэж байгаад жирэмсэн болсон ба 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр охин М.Мөнхгэрэлийг төрүүлсэн. Б.Нямбанзрагч нь ирж очдог байснаа намайг жирэмсэн болсноос хойш огт ирэхээ больсон. Охиноо төрснөөс хойш нэг ч ирж уулзаагүй. Одоо Б.Нямбанзрагчтай цаашид эвлэрэх боломжгүй.
Иймд 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн охин М.Мөнхгэрэлийн эцгээр Б.Нямбанзрагчийг тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Хөвсгөл аймгийн Түнэл сумын 1 дүгээр багт оршин суух, РМ89032801 дугаар регистртэй, эмэгтэй, Хариад овогт Алтангэрэлийн Мөнхзул шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч А.Мөнхзул нь миний төрсөн дүү бөгөөд түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Хариуцагч Б.Нямбанзрагч манайхаар 2016 оноос хойш байнга ирж, очдог, А.Мөнхзултай найз нөхдийн харилцаатай байсан. Тэд 2018 оны 11 дүгээр сараас дотно харилцаатай болсныг мэдсэн. А.Мөнхзул жирэмсэн болсноо 2019 оны 3 дугаар сард Б.Нямбанзрагчид хэлснээс хойш холбоогоо тасалсан байдаг. Би урд нь Б.Нямбанзрагчтай харилцаа муудсан байсан ч хүрээд ир гэж зөндөө гуйсан. Миний дүү А.Мөнх-Одыг өмнөх найз залуугаас нь салгасан. Гэтэл өөрийн хүүхэд мөн гэдгийг мэдсээр байж, эцэг тогтоолгох шинжилгээ хийлгүүлсэн. А.Мөнх-Одын охин Мөнхгэрэл 05 сар хүрч байгаа тул түүний эцэг Б.Нямбанзрагч мөн болохыг тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Б.Нямбанзрагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би А.Мөнх-Одтой 2016 оноос эхлэн найз нөхдийн харилцаатай байж, хааяа очдог байсан ч найз залуутай байсан тул үерхье гэж хэлж байгаагүй. Би 2018 оны 11 дүгээр сард очиж байсан нь үнэн. Надад жирэмсэн болсон гэдгээ хэлсэн, гэхдээ би эргэлзэж байсан. Тэгээд ч манай эгч дургүй байсан тул холбоогоо тасалсан. Хүүхдийн эцэг тогтоолгох шинжилгээгээр миний хүүхэд мөн гэж гарсан байсан. Тийм болохоор охин М.Мөнхгэрэлийн эцэг мөн гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Хүүхдийн тэтгэлэг төлнө гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.Мөнх-Од нь хариуцагч Б.Нямбанзрагчид холбогдуулан хүүхдийн эцэг тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэл шүүхэд гаргасан ба Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 40 дүгээр зүйлд тус тус зааснаар шаардах эрхтэй.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч А.Мөнх-Од, хариуцагч Б.Нямбанзрагч нар 2016 оноос эхлэн танилцан үерхэж байх хугацаанд 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр охин М.Мөнхгэрэл төрж, эх А.Мөнх-Одоор овоглосон бүртгэлтэй болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар,
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын улсын бүртгэлийн ажилтны бүртгэж олгосон “рм19311184 дугаар регистртэй, Хариад овогт Мөнх-Одын Мөнхгэрэл, охин, 2019 оны 11 дүгээр сарын 11-нд Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрснийг Хөвсгөл аймгийн Түнэл сумын төрсний бүртгэлд 2019 оны 12 дугаар сарын 02-нд бүртгэж гэрчилгээ олгов” гэх бичилттэй 6740000073 бүртгэлийн дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг баримтаар тогтоогдлоо.
Хариуцагч Б.Нямбанзрагч нь 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн охин А.Мөнхгэрэлийн төрсөн эцэг биш гэж маргаж байгаа боловч Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн “...Дүгнэлт 1. Хүний геномын микросателлитын D3S1358, THO1, D21S11, D5S818, D13S317, D7S820, D16S539, Penta D, vWA, D8S1179, TPOX, FGA гэсэн локусын аллелиар Б.Нямбанзрагч нь М.Мөнхгэрэлийн биологийн эцэг байх боломжтой байна. /Хавсралт 1/ 2. Б.Нямбанзрагч нь М.Мөнхгэрэлийн биологийн эцэг байх магадлалыг тооцоолж үзэхэд 99.97%-ийн магадлалтай байна” гэх бичилттэй шинжээчийн дүгнэлт, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр охин М.Мөнхгэрэлийн төрсөн эцэг мөн байх үндэслэлтэй байна.
Зохигч гэрлэлтээ бүртгүүлээгүй ч тэдний дундаас төрсөн охин М.Мөнхгэрэл нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ, мөн эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй учраас эцэг Б.Нямбанзрагчаас сар бүр тэтгэлэг гаргуулж, охин М.Мөнхгэрэлийг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иймд 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн охин А.Мөнхгэрэлийн төрсөн эцэг РЭ92070518 дугаар регистртэй, Онход овогт Балжирын Нямбанзрагч мөн болохыг тогтоож, хүүхдийн тэтгэлгийг сар бүр гаргуулан тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.
Гэр бүлийн тухай хуулинд зааснаар хүүхдэд олгох тэтгэлгийг насны байдлыг нь харгалзан төлөхөөр тогтоосон ба 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн охин А.Мөнхгэрэл 05 сар хүрч байгаа тул Хөвсгөл аймгийн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээ 206.000 төгрөгийн 50 хувь болох 103.000 төгрөгийг охин М.Мөнхгэрэлд сар бүр Б.Нямбанзрагч төлөх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар М.Мөнхгэрэлд сар бүр төлөх тэтгэлгийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцоход 1.236.000 төгрөг болж байна.
Хүүхдийн эцэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага нь эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй нэхэмжлэл тул нэхэмжлэгч А.Мөнх-Одын эд хөрөнгийн бус үнийн дүнд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг, нэг жилийн хугацаанд авбал зохих хүүхдийн тэтгэлгийн дүнд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 32.529 төгрөг, бүгд 102.729 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж бүгд 102.729 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч А.Мөнх-Одоос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн бүгд 102.729 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Нямбанзрагчаас улсын тэмдэгтийн хураамж 102.729 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Мөнх-Одод олгосугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-д зааснаар шийдвэрийн хувийг Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Адъяасүрэнд даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА