Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 128/ШШ2019/0757

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар УХХК-ийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Нийслэлийн өмчийн ашиглалт удирдлагын газарт тус тус холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч: У  ХХК /РД:/

Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газар, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Нийслэлийн өмчийн ашиглалт удирдлагын газар.

Нэхэмжлэлийн шаардлага: 2008 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 000048604 дугаар МХХК-ийн нэр дээрх, 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 000459489 дугаар У ХХК-ийн нэр дээрх үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнүүдийг хүчингүй болгуулах, УХХК-ийн нэр дээр гэрчилгээ гаргахаас татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, Баянгол дүүрэг, 6 дугаар хороонд байрлах, UB palace цогцолборын 1944 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг УХХК-ийн нэр дээр бүртгэж, гэрчилгээ олгохыг Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгуулах.

Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага: Улсын бүртгэлийн **************** дугаар бүртгэл болон энэхүү бүртгэлийг үндэслэж гарсан УХХК-ийн нэр дээрх 2003 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн ***********дугаартай, Н ХХК-ийн нэр дээрх 2003 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 0088619 дугаартай, иргэн Ч.О-рын нэр дээрх 2005 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 000175608 дугаартай, иргэн О.Б-ийн нэр дээрх 2005 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 000175681 дугаартай, Голден гейм ХХК-ийн нэр дээрх 2006 оны 03 дугаар сарын 01-ний 000178583 дугаартай, С ХХК ийн нэр дээрх 2012 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 000183566 дугаартай, Вэй рич ресорсез М ХХК-ийн нэр дээрх 2016 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 000459485 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээнүүдийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох.

Гуравдагч этгээд У ХХК-ийн бие даасан шаардлага:

1. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2004 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Жагсаалт батлах тухай 3/15 тогтоолын Нийслэлийн өмчөөс 2005 онд хувьчлах эд хөрөнгийн жагсаалтын Баянгол дүүрэгт байрлах Уцогцолборын барилга байгууламжид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах;

2. Нийслэлийн өмч хувьчлах комиссын 2014 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 01 дүгээр Өмчлөгчийн эрх олгох тухай тогтоол-ыг бүхэлд нь хүчингүй болгуулах;

3. "У" ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй Улсын бүртгэлийн 2000 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Ү-2205017044, 2001 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Ү-2, 2000 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Ү-22113, 2000 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Ү-224, 2000 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Ү- 220, 2002 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн Ү-22, 2002 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Ү-2205018076 дугаарт бүртгэгдэж гэрчилгээ олгогдсон үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийг хүчингүй болгуулах;

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Э, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Г, хариуцагч Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.М, гуравдагч этгээд У ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.З, Ө.Сайнбаяр, гуравдагч этгээд Н ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч шүүхэд бичгээр анх гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани нь Нийслэлийн өмч хувьчлах комиссын 2014 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор UB palace-ийн 4 блок үл хөдлөх эд хөрөнгийг бүхэлд нь хувьчилж авсан бөгөөд үүнээс өмнө хэн нэг этгээд төрийн өмчийн эд хөрөнгийг хувьчилж авах, өмчлөх боломжгүй юм.

Гэтэл хамгийн зүүн талын блок 1944 м.кв үл хөдлөх эд хөрөнгийг "МХХК өмчилж, 2008 оны 03 дугаар сарын 10-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлж, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ авсан байна. Улмаар өмчлөх эрхээ шилжүүлж, одоогийн байдлаар У ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй байгааг бид мэдлээ.

1999 оноос хойш манай компани UB palace-ийн барилгад хөрөнгө оруулж, барьж ашиглалтад оруулсан бөгөөд улмаар давуу эрхээр хувьчлах болсон. Энэхүү 4 блок үл хөдлөх эд хөрөнгийг хувьчилж авахдаа 1.739.226.000 /нэг тэрбум долоон зуун гучин есөн мянга хоёр зуун хорин зургаан мянган/ төгрөгийг улсад төлсөн. Гэтэл бидний төлбөрийг нь төлөөд хувьчлаад авчихсан үл хөдлөх эд хөрөнгийг гуравдагч этгээд аль хэдийн өмчлөөд авчихсан байгаа нь бидний хууль ёсоор, шударгаар олж авсан үл хөдлөх эд хөрөнгөө өмчлөх, захиран зарцуулах эрхийг хөндөх боллоо.

Манай компани нь зүүн талын блок болох 1944 м.кв үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх тухай, өмчлөх эрхээ бүртгүүлэхээр бүртгэлийн байгууллагад хандаж, хүсэлтээ илэрхийлж байсан боловч бусдад өмчлөгдсөн гэдэг шалтгаанаар хууль бусаар татгалзаж байна. Улмаар бид хувьчилж авсан өөрийн барилгыг өмчлөх эрхгүй болоод байна.

МХХК болон У ХХК-аас өөрөөр маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэн өмчилж байсан иргэн, хуулийн этгээд байгаа талаар бид бүрэн мэдээлэлгүй байна. Энэ талаар улсын бүртгэлийн байгууллага тодорхой мэдээлэл өгөхгүй байгаа тул бид мэдэж байгаа захиргааны актын хүрээнд маргаж байна.

Иймд 2008 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 000048604 дугаар МХХК-ийн нэр дээрх, 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн У ХХК-ийн нэр дээрх 000459489 дугаар гэрчилгээтэй үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнүүдийг тус тус хүчингүй болгож /Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.1/, УХХК-ийн нэр дээр гэрчилгээ гаргахаас татгалзсан захиргааны байгууллагын шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, Нийслэлийн өмч хувьчлах комиссын 2014 оны 01 дүгээр тогтоол, 2014 оны 02/2013 өмчлөгчийн эрхийн гэрчилгээг үндэслэн Баянгол дүүрэг, 6 дугаар хороонд байрлах, UB palace цогцолборын 1944 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг УХХК-ийн нэр дээр бүртгэж, гэрчилгээ олгохыг Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж /Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.4/ шийдвэрлэхийг хүсье.

Бид энэхүү маргаан бүхий улсын бүртгэлийн гэрчилгээнүүдийг өөрсдийн өмчлөх эрхээ бүртгүүлэхээр Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандаж, 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 7/1175 дугаар албан бичгээр хариу авах үедээ мэдсэн бөгөөд ийнхүү захиргааны хэргийн шүүхэд хуульд заасан хугацааны дотор хандаж байна. Манай компани 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр, 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр тус тус шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүх бүрдүүлбэр хангаж ирүүлээгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг буцаасан болохыг дурдах нь зүйтэй байна. гэжээ.

Нэхэмжлэгч нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа: Улсын бүртгэлийн **************** бүртгэл болон энэхүү бүртгэлийг үндэслэж гарсан УХХК-ийн нэр дээрх 2003 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн ***********дугаартай, Н ХХК-ийн нэр дээрх 2003 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 0088619 дугаартай, иргэн Ч.Отгонбаатарын нэр дээрх 2005 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 000175608 дугаартай, иргэн О.Баянмөнхийн нэр дээрх 2005 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 000175681 дугаартай, Голден гейм ХХК-ийн нэр дээрх 2006 оны 03 дугаар сарын 01-ний 000178583 дугаартай, Скайтел ХХК ийн нэр дээрх 2012 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 000183566 дугаартай, Вэй рич ресорсез Монголиа ХХК-ийн нэр дээрх 2016 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 000459485 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээнүүдийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 0826 дугаар тогтоол, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 0777 шүүгчийн захирамжийн дагуу дараах байдлаар нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг ханган нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байгааг хүлээн авч шийдвэрлэхийг хүсье.

Манай компани нь Нийслэлийн өмч хувьчлах комиссын 2014 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор UB Palace-ийн 4 блок үл хөдлөх эд хөрөнгийг бүхэлд нь хувьчилж авсан бөгөөд үүнээс өмнө хэн нэг этгээд төрийн өмчийн эд хөрөнгийг хувьчилж авах, өмчлөх боломжгүй юм. Гэтэл хамгийн зүүн талын блок 1944 м.кв үл хөдлөх хөрөнгийг 2003 оноос хойш нэр бүхий 9 иргэн, хуулийн этгээд өмчилж, гэрчилгээ гаргуулан авсан байна. Манай компанийн хувьд дээрх байдлаар нэмэгдүүлж буй нэхэмжлэлийн шаардлагад холбогдох захиргааны актуудыг хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн хариу тайлбар, хавсаргаж ирүүлсэн материалуудаас анх мэдсэн гэдгийг дурдах нь зүйтэй байна.

1999 оноос хойш манай компани UB Palace-ийн барилгад хөрөнгө оруулж, барьж ашиглалтад оруулсан бөгөөд улмаар давуу эрхээр хувьчлах болсон. Энэхүү 4 блок үл хөдлөх эд хөрөнгийг хувьчилж авахдаа 1,739,226,000 /нэр тэрбум долоон зуун гучин есөн сая хоёр зуун хорин зургаан мянган/ төгрөгийг улсад төлсөн. Гэтэл бидний төлбөрийг нь төлөөд хувьчлаад авчихсан үл хөдлөх эд хөрөнгийг өөр этгээдүүд аль хэдийн өмчлөөд авчихсан байгаа нь бидний хууль ёсоор, шударгаар олж авсан үл хөдлөх эд хөрөнгөө өмчлөх, захиран зарцуулах эрхийг хөндөж байна

УХХК-ийн нэр дээрх 2003 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 603 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд Улаанбаатар паласе" ХХК-ийг одоогийн удирдлага /Б.Согоосүрэн/ нь 2006 онд шилжүүлж авсан байдаг бөгөөд 2003 оны 07 дугаар сарын 03-ны өдөр ***********дугаар гэрчилгээг гарсан, улсын бүртгэлд маргаан бүхий объект бүртгэгдсэн талаар огт мэдээгүй байсан. Шүүхэд нэхэмжлэл гаргаснаар мэдэх болсон.

УХХК-ийн удирдлага, эрх, үүрэг дараагийн захиралд шилжсэн гэж үзэж болох ч илт хууль бус захиргааны үйл ажиллагаа, өмчлөх эрхтэй холбоотой эрх, үүргийг шилжүүлэн авсан гэж үзэх боломжгүй гэдгийг дурдах нь зүйтэй байна.

Иймд манай компанийн өмчлөх эрхийг зөрчсөн, Захиргааны хэрэг хянан

шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7, 9,1.9-д зааснаар илт хууль бус

актуудыг захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2-т зааснаар илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

Хариуцагч Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч УХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

УХХК нь Баянгол дүүргийн 6 дугаар хороо Чингүнжавын гудамж 50 дугаартай барилгад хэсэгчлэн 2000 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Улсын бүртгэлийн Ү-2205017044 дугаарт, 2000 оны 12 дугаар сарын 25 ны өдөр Улсын бүртгэлийн Ү-2205017112, Ү-2205017113, Ү-2205017114, Ү-2205017115 дугааруудад, 2002 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр Улсын бүртгэлийн Ү-2205018016 дугаарт, 2002 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Улсын бүртгэлийн Ү-2205018076 дугаарт, 2003 оны 7 дугаар сарын 3-ны өдөр Улсын бүртгэлийн **************** дугаарт тус тус бүртгүүлж өмчлөх эрхийн гэрчилгээ авсан байдаг.

Нэхэмжлэгчийн маргаж буй Баянгол дүүргийн 6 дугаар хороо Чингүнжавын гудамж 50/1 хаягтай Эрхийн Улсын бүртгэлийн **************** дугаартай 1944 м.кв талбайтай худалдаа, үйлчилгээний зориулалттай барилгыг анх 2003 оны 7 дугаар сарын 3-ны өдөр УХХК мэдүүлэг гаргаж Улсын бүртгэлд бүртгүүлэн өмчлөх эрхийн ***********дугаартай гэрчилгээ авсан байна. Улмаар 2003 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн худалдах худалдан авах гэрээгээр Н ХХК-ийн, 2005 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн худалдах худалдан авах гэрээгээр иргэн Ч.Отгонбаатарын, 2005 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн худалдах худалдан авах гэрээгээр иргэн О.Баянмөнхийн, 2006 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн худалдах худалдан авах гэрээгээр Голденгейм" ХХК-ийн, 2008 оны 2 дугаар сарын 29-ний өдрийн худалдах худалдан авах гэрээгээр Монголианстар мелшерс ХХК-ийн, 2012 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн худалдах худалдан авах гэрээгээр Скайтел ХХК-ийн, 2012 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн худалдах худалдан авах гэрээгээр Вэй рич ресорсэз монголиа ХХК-ийн, 2016 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн худалдах худалдан авах гэрээгээр У ХХК-ийн өмчлөлд тус тус шилжин бүртгэгдсэн байна.

Дээрх хувийн хэргийн нотлох баримтуудаас харахад дээрх бүртгэлүүд нь холбогдох хууль журмын дагуу хийгдсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Мөн хууль ёсны эрх ашиг нь хөндөгдөж байгаа У ХХК-ийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцуулж өгнө үү. гэжээ.

Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагыг эс зөвшөөрч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч УХХК-ийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

УХХК нь Баянгол дүүргийн 6 дугаар хороо Чингүнжавын гудамж 50 дугаартай барилгад хэсэгчлэн 2000 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Улсын бүртгэлийн Ү-2205017044 дугаарт, 2000 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Улсын бүртгэлийн Ү-2205017112, Ү-2205017113, Ү-2205017114, Ү-2205017115 дугааруудад, 2002 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр Улсын бүртгэлийн Ү-2205018016 дугаарт, 2002 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Улсын бүртгэлийн Ү-2205018076 дугаарт, 2003 оны 7 дугаар сарын 3-ны өдөр Улсын бүртгэлийн **************** дугаарт тус тус бүртгүүлж өмчлөх эрхийн гэрчилгээ авсан байдаг.

Нэмэгдүүлсэн шаардлагад дурдагдсан Баянгол дүүргийн 6 дугаар хороо Чингүнжавын гудамж 50/1 хаягтай Эрхийн Улсын бүртгэлийн **************** дугаартай 1944 м.кв талбайтай худалдаа, үйлчилгээний зориулалттай барилгын Улсын бүртгэлд бүртгүүлсэн 2003 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 0088603, 2003 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 00088619, 2005 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 000175608, 2005 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 000175681, 2006 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн 000178583, 2008 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 000048604, 2012 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 000183566, 2016 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 000459485, 2016 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 000459489 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээнүүд нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд заагдсан мэдүүлэг буцаах үндэслэл байхгүй. хууль журмын дагуу хийгдсэн бүртгэл байна.

Иймд УХХК-ийн 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн нэхэмжлэл болон 2019 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

Гуравдагч этгээд У ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Зулбаяр шүүхэд ирүүлсэн тайлбартаа: УХХК-ийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс эөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. 2008 оны 03 дугаар сарын 10-ны 000048604 дугаар "Монголиан Стар Мелшерс" ХХК-ийн нэр дээрх, 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 000459489 дугаар "У" ХХК-ийн нэр дээрх үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн бүртгэлийн гэрчилгээнүүдийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нийслэлийн өмч хувьчлах комиссын 2014 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор UB Palace-ийн 4 блок үл хөдлөх эд хөрөнгийг бүхэлд нь хувьчилж авсан бөгөөд үүнээс өмнө хэн нэг этгээд төрийн өмчийг хувьчилж авах өмчлөх боломжгүй юм. Гэтэл хамгийн зүүн талын блок 1944 м.кв үл хөдлөх эд хөрөнгийг гуравдагч этгээд аль хэдийн өмчлөөд авчихсан байгаа нь бидний хууль ёсоор шударгаар олж авсан үл хөдлөх хөрөнгөө өмчлөх, захиран зарцуулах эрхийг хөндөж байна гэжээ.

Гэвч 1944 м.кв үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг хэн анх улсын бүртгэлд бүртгүүлж, улмаар "У" ХХК хэрхэн өмчлөх эрхтэй болсныг үйл явдлын дарааллаар нь авч үзвэл, өмчлөх эрхийг "У" ХХК хууль ёсоор, шударгаар олж авсан болох нь харагдаж байна. Үүнийг хэргийн материалд авагдсан дараах нотлох баримтаас харж болох юм.

А. "Үүрэг трейд" ХХК-ийн ерөнхий захирлын 1999 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 03/38 дугаар тушаалаар Баянгол дүүрэгт орших спорт цогцолборын барилгад хөрөнгө оруулалт хийн гүйцээж барих, уг талбайд шинээр объектууд барих ажлыг дагнан гүйцэтгэх зорилгоор "Үүрэг трейд" ХХК-ийн барилгын хэлтсийг "Улаанбаатар палаза ХХК болгон шинээр зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Энэхүү шийдвэрийг үндэслэн "Улаанбаатар палаза" ХХК /2001 онд нэр өөрчилж "Улаанбаатар паласе" ХХК болсон / нь спорт цогцолборын хөнгөн атлетикийн манежийн барилга угсралтын дутуу ажлуудыг хийж гүйцээн, ашиглалтад оруулж байсан.

Б. Нийслэлийн Засаг даргын 1999 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн А/157 дугаар захирамжийн 3 дахь заалтаар ҮХХК-аас оруулж буй хөрөнгө оруулалтын хэмжээг гүйцэтгэсэн ажлын үе шат тутамд тооцож акт үйлдэн баталгаажуулж ҮХХК-ийн өмчлөлд шилжүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд "Үүрэг трейд" ХХК-аас спорт цогцолборын барилгад хөрөнгө оруулалт хийн гүйцээж барих, уг талбайд шинээр объектууд барих ажлыг дагнан гүйцэтгэх эрх, үүргийг шилжүүлэн авсан "Улаанбаатар паласе" ХХК нь 1999-2001 онуудад барилгыг хэсэгчлэн ашиглалтад оруулж үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг тус тус авсан байдаг.

Маргаан бүхий объект болох Баянгол дүүргийн 6-р хороо, 10-р хороолол Спорт цогцолборын дуусаагүй барилгын хойд талд байрлах соёл урлаг, спорт үйлчилгээний зориулалттай 1944 м.кв 240.278.400 төгрөгийн үнэ бүхий дуусаагүй барилгыг "Улаанбаатар паласе" ХХК нь 2003 оны 07 дугаар сарын 03-ны өдөр өөрийн нэр дээр бүртгүүлж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ авсан байдаг. Ийнхүү 1944 м.кв дуусаагүй барилгын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ авснаас хойш "У" ХХК-д өмчлөх эрх хэрхэн шилжсэнийг авч үзвэл:

1. "Улаанбаатар паласе" ХХК-аас 2003 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээгээр "Н" ХХК-ийн өмчлөлд,

2.Н ХХК-аас 2005 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-ээр Ч.Отгонбаатарын өмчлөлд,

3.Ч.Отгонбаатараас 2005 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Үл хөдлөх

эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-ээр О.Баянмөнхийн өмчлөлд,

4.О.Баянмөнхөөс 2006 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Үл хөдлөх эд

хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-ээр "Голден гейм" ХХК-ийн өмчлөлд,

5. "Голден гейм" ХХК -аас 2008 оны 02 дугаар 29-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-ээр "Монголиан Стар Мелшерс" ХХК-ийн өмчлөлд,

6. "Монголиан Стар Мелшерс" ХХК-аас 2012 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Дуусаагүй барилга байгууламж худалдах, худалдан авах гэрээ-ээр Скайтел ХХК-ийн өмчлөлд,

7. Скайтел ХХК-аас 2012 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх гэрээ-ээр Вэй рич Ресорсез Монголиа ХХК-ийн өмчлөлд,

8. Вэй рич Ресорсез Монголиа ХХК-аас 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-ээр "У" ХХК-ийн өмчлөлд тус тус шилжин бүртгэгдэж, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдсон байдаг.

Мөн өмчлөх эрхийг шилжүүлэн авч байгаа дээрх иргэн байгууллагуудын хувьд Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасан Иргэний хуулийн 183.1-д заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг хэлцлийн үндсэн дээр шилжүүлэн авч байгаа этгээд эрхийн бүртгэл буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд тийнхүү эрх шилжүүлж авч байгаа этгээдийн хувьд эрхийн улсын бүртгэл үнэн гэж тооцно гэж зохицуулсны дагуу бүртгэлийн талаар маргаагүй бөгөөд өмчлөх эрхээ баталгаажуулж 1944 м.кв талбай бүхий дуусаагүй барилгыг улсын бүртгэлд бүртгүүлэн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ авсан байдаг.

Улсын бүртгэлийн байгууллага нь "Улаанбаатар паласе" ХХК-ийн маргаан бүхий объект болох 1944 м.кв талбай бүхий дуусаагүй барилгыг өмчлөх эрхтэй болох, өмчлөх эрхийг шилжүүлэх боломжтой эсэхийг тогтоох хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг. Мөн иргэн хуулийн этгээдээс ирүүлсэн баримт материал хуульд заасан шаардлагыг хангаж буй эсэхийг шалгадаг. Хэрэв "Улаанбаатар паласе" ХХК нь 1944 м.кв талбай бүхий дуусаагүй барилгыг "У" ХХК нь өмчлөх эрхтэй эсэх талаар маргаан бол захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан биш юм.

2. "Улаанбаатар паласе" ХХК-ийн нэр дээр гэрчилгээ гаргахаас татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгох, UB Palace цогцолборын 1944 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг "Улаанбаатар паласе" ХХК ийн нэр дээр бүртгэж, гэрчилгээ олгохыг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.9 дэх хэсэгт мэдүүлэгт дурдсан, энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг урьд нь өөр этгээдийн нэр дээр эрхийн улсын бүртгэлд бүртгэгдсэн бөгөөд тэр нь хүчинтэй байгаа бол бүртгэхээс татгалзах үндэслэл болох бөгөөд 1944 м.кв бүхий дуусаагүй барилгын үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ нь "У" ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй, энэхүү бүртгэл нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан журмын дагуу үл хөдлөх эд хөрөнгийн өөрийн нэр дээр бүртгүүлж, өмчлөх эрхийн гэрчилгээг авсан байдаг. Тиймээс улсын бүртгэлийн ерөнхий газраас өмчлөх эрхийг бүртгэхээс татгалзсан шийдвэр хуульд нийцсэн байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх хэсэгт Захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоох шийдвэрийг шүүхээс гаргах боломжтой байна. Гэвч нэхэмжлэгчийн маргаж буй объект болох 1944 м.кв бүхий дуусаагүй барилгыг "Улаанбаатар паласе" ХХК-ийн нэр дээр бүртгэж үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ гаргахаас татгалзсан шийдвэр хууль бус байх ёстой боловч улсын бүртгэлийн ерөнхий газрын шийдвэр нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нийцсэн, үндэслэл бүхий шийдвэр байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

Гуравдагч этгээд У ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Сайнбаяр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Ө.Сайнбаяр би УХХК-ийн нэхэмжлэлтэй Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэрэгт гуравдагч этгээдээр татагдсан У ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа болно.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлтэй танилцаад бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна.

1. Нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан тухай

Нэхэмжлэгч УХХК нэхэмжлэлдээ "...Бид энэхүү маргаан бүхий улсын бүртгэлийн гэрчилгээнүүдийг өөрсдийн өмчлөх эрхээ бүртгүүлэхээр Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандаж, 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 1/1175 дугаар албан бичгээр хариу авах үедээ мэдсэн бөгөөд ийнхүү захиргааны хэргийн шүүхэд хуульд заасан хугацааны дотор хандаж байна... гэжээ.

Гэтэл УХХК 2003 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүсэлт гаргаж маргаан бүхий эрхийн улсын бүртгэлийн **************** дугаартай худалдааны заалны зориулалттай 1944 м.кв барилгыг өмчлөн авч 2003 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Худалдах худалдан авах гэрээ-ээр Н ХХК-д худалдсан байна. Үүний дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгэгдсэнээс хойш 7 удаа өмчлөх эрх шилжиж одоо У ХХК-ийн өмчлөлд байна.

Өмчлөн авах хүсэлт болон Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ-нд УХХК-ийн захирал О.Баярын гарын үсэг болон, компанийн тэмдэг дарагдсан. Үүнээс үзэхэд У ХХК-ийн ...2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 7/1175 дугаар албан бичгээр хариу авах үедээ мэдсэн... гэсэн тайлбар үгүйсгэгдэж байна.

Захиргааны Ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-д "Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараах тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана гэж тус тус заасны дагуу У ХХК өмчлөл шилжсэн бүртгэлийн талаар 2003 онд мэдэж байсан учир нэхэмжлэлийг хуулийн хугацаанд гаргаагүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй байна.

2. Гэрээний дагуу өмчлөл шилжсэн тухай

УХХК гэрээний дагуу маргаан бүхий барилгын өмчлөлийг шилжүүлсэн. Энэхүү өмчлөл шилжүүлсэн 2003 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Худалдах худалдан авах гэрээ-ний талаар ч маргадаггүй юм.

Гэтэл өмчлөлийн талаар маргаж байх бөгөөд өмчлөгч мөн эсэх талаар маргах нь Иргэний хэргийн шүүхийн харъяалан шийдвэрлэх хэрэг юм.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д заасан Захиргааны хэргийн шүүхийн харъяаллын бус маргаан байх тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй байна. Иймд дээрх хууль зүйн үндэслэлүүдийг дүгнэн үзэж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

Гуравдагч этгээд У ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан бие даасан шаардлагадаа:

1. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2004 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Жагсаалт батлах тухай 3/15 тогтоолын Нийслэлийн өмчөөс 2005 онд хувьчлах эд хөрөнгийн жагсаалтын Баянгол дүүрэгт байрлах Уцогцолборын барилга байгууламжид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах;

2. Нийслэлийн өмч хувьчлах комиссын 2014 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 01 дүгээр Өмчлөгчийн эрх олгох тухай тогтоол-ыг бүхэлд нь хүчингүй болгуулах;

3. "Улаанбаатар паласе" ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй Улсын бүртгэлийн 2000 оны 11 дүгээр сары 13-ны өдрийн Ү-2205017044, 2001 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Ү-2205017112, 2000 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Ү-2205017113, 2000 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Ү-2205017114, 2000 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Ү- 2205017115, 2002 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн Ү-2205018016, 2002 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Ү-2205018076 дугаарт бүртгэгдэж гэрчилгээ олгогдсон үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийг хүчингүй болгуулах;

Бие даасан шаардлагын үндэслэл:

Нэг болон хоёрдугаар нэхэмжлэлийн шаардлагын тухай: Нийслэлийн өмчийн харилцааны газрын 2014 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор "Улаанбаатар паласе" ХХК-д Уцогцолборын дуусаагүй барилгын өмчлөгчийн эрхийг шилжүүлэн олгосон байдаг. Уг хувьчлал явагдах үндэслэл нь Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2004 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Жагсаалт батлах тухай 3/15 тогтоол юм. Тус тогтоолын хавсралтаар Баянгол дүүрэгт байрлах Уцогцолборын барилга байгууламжийг бүхэлд нь хувьчлахаар шийдвэрлэжээ. Ийнхүү тус объектыг бүхэлд нь хувьчлах, шилжүүлэн өгч буй дээрх тогтоолууд нь манай компанийн эрх ашиг сонирхлыг хөндөж буй юм.

Учир нь тухайн объектын зүүн хойд талын хэсэг болох **************** дугаарт бүртгэгдэж гэрчилгээ олгогдсон 1944 м.кв барилгын өмчлөгч нь У ХХК бөгөөд 2003 оны 07 дугаар сарын 03-ны өдөр анх үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ УХХК дээр гарч, тус өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээний дагуу Н ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн байдаг. Ийнхүү Н ХХК -аас хойш 7 удаа өмчлөх эрх нэг этгээдээс нөгөө этгээдэд шилжин бүртгэгдэж хамгийн сүүлд манай У ХХК-ийн өмчлөлд шилжин бүртгэл одоо хүчин төгөлдөр байгаа юм.

Дээрх бүртгэлүүдтэй 2018 онд "Улаанбаатар паласе" ХХК шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хэн ч маргаагүй байдаг.

Гэвч Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Нийслэлийн өмчийн харилцааны газраас тухайн объектын нэг хэсэг нь бусад хувь хүн, хуулийн этгээд өмчилж байгаатай маргаагүй байж бусдад шилжсэн объектыг оруулан бүхэлд нь хувьчлахаар жагсаалт баталсан, мөн энэхүү жагсаалтыг үндэслэн Нийслэлийн өмч хувьчлах комиссын 2014 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 01 дүгээр Өмчлөгчийн эрх олгох тухай тогтоол гарган хувьчилсан нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 74 дүгээр зүйлийн 74.1, 77 дугаар зүйлийн 77.3-г зөрчиж хувьчлах жагсаалт, шийдвэр гаргасан.

Барилга бүхэлдээ нэг л объект бөгөөд түүний зарим хэсгийг салган маргаан бүхий актыг хүчингүй болгуулах боломжгүй учир барилгад хамаарах хэсгийг бүхэлд нь хүчингүй болгуулах шаардлагатай болно. Иймээс бусдын өмчлөлд нэгэнт шилжчихсэн хөрөнгийг оруулан өмнө нь хувьчилж авсан этгээдэд дахин хувьчлахаар жагсаалт баталсан, мөн хувьчлах тогтоол гаргасан нь манай компанийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээний дагуу олж авсан өмчлөгчийн өмчлөх эрхийг зөрчиж байгаа /зөрчиж байж болзошгүй/ юм. Маргаан бүхий актыг хүчингүй болгосноор болох **************** дугаарт бүртгэгдэж гэрчилгээ олгогдсон 1944 м.кв барилгын өмчлөгч нь У ХХК хэвээр үлдэх юм.

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2004 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Жагсаалт батлах тухай 3/15 тогтоол болон Нийслэлийн өмч хувьчлах комиссын 2014 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 01 дүгээр Өмчлөгчийн эрх олгох тухай тогтоол-д манай компанийн өмчлөлд байгаа **************** дугаарт бүртгэгдэж гэрчилгээ олгогдсон 1944 м.кв барилга хамаарч байгаа эсхүл хамаарч байж болзошгүй талаар шүүхийн Нийслэлийн өмчийн харилцааны газарт 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр үзлэг хийх үед У ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Сайнбаяр мэдсэн бөгөөд үзлэгээр Нийслэлийн Баянгол дүүргийн 6 дугаар хороонд байрлах Спорт цогцолборын дуусаагүй барилгын 22557,15 м.кв талбайг хувьчилсан хувьчлалын хувийн хэрэгт үзлэг хийж баримтжуулан авсан байдаг болно.

Тодруулбал маргаан бүхий акт эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн эсхүл эрх зөрчсөн байж болзошгүй талаар 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр мэдсэн үзэж байгаа болно.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн /2002 оны/ 6 дугаар зүйлийн 6.1-д "Хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээд захиргааны байгууллага, албан тушаалтны захиргааны хууль бус акт нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хүлээн авснаас, эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор... гомдлоо гаргана" гэж заасан бөгөөд манай байгууллага эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөнийг мэдсэнээс хойш дээд албан тушаалтан байхгүй тул 20 хоногийн дараа шүүхэд бие даасан шаардлага гаргасан болно.

Иймд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2004 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Жагсаалт батлах тухай 3/15 тогтоолын Нийслэлийн өмчөөс 2005 онд хувьчлах эд хөрөнгийн жагсаалтын Баянгол дүүрэгт байрлах Уцогцолборын барилга байгууламжид холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү.

Гуравдугаар нэхэмжлэлийн шаардлагын тухай: "Улаанбаатар паласе" ХХК нь 2000- 2003 оны хооронд Спорт цогцолборын дуусаагүй барилгыг 8 хэсэг болгон Улсын бүртгэлийн ерөнхий газраас улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулан өмчилж авсан. Энэхүү 8-н үл хөдлөх хөрөнгийн бүртгэлд "Улаанбаатар паласе" ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй Улсын бүртгэлийн 2000 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Ү-2205017044, 2001 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Ү- 1 22050171 12, 2000 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Ү-2205017113, 2000 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Ү-2205017114, 2000 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Ү-2205017115, 2002 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн Ү-2205018016, 2002 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Ү-2205018076 дугаарт бүртгэгдэж гэрчилгээ олгогдсон үл хөдлөх эд хөрөнгийг бүртгэсэн бүртгэл хамаарч байна.

Спорт цогцолборын дуусаагүй барилгын 22557,15м.кв талбай хэмээн үзэж хувьчилсан бөгөөд ийнхүү хувьчилсан нь хууль бус бөгөөд хуулийн дагуу хувьчлах ёстой хэмээн үзсэн тохиолдолд өмнө нь барилгад өмчлөлийн гэрчилгээ олгосон нь хууль бус болох юм.

Тодруулбал Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 74 дүгээр зүйлийн 74.1, 77 дугаар зүйлийн 77.3-г зөрчиж үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийг хийсэн.

Нэхэмжлэгч УХХК шүүхэд маргахдаа төрөөс буюу Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас хувьчлах шийдвэр гараагүй байхад маргаан бүхий объектыг хувь этгээд хувьчилж авсан нь буруу болохыг тогтоолгоё гэсэн атлаа нийт 8-н өмчлөх эрхийн гэрчилгээнээс зөвхөн маргаан бүхий манай өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн **************** дугаарт бүртгэгдэж гэрчилгээ олгогдсон объекттой холбоотой хэсгийг сонгож хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Маргаан бүхий объектын Спорт цогцолборын дуусаагүй барилга нь нэг л үл хөдлөх хөрөнгө юм. Түүнийг хувьчилсан хувьчлал хүчингүй болсон тохиолдолд хувьчлалыг дахин явуулах боломжтой болох юм. Ийнхүү дээрх үл хөдлөх хөрөнгийн бүртгэл бүхэлдээ хүчингүй болсноор Уцогцолборын барилга нийслэлийн өмчид ямар нэгэн маргаангүй шилжих юм. Харин тус объектыг дуудлага худалдааны журмаар хуульд нийцүүлэн худалдан борлуулах нөхцөлд тус объектын нэг хэсгийг 2003 оноос хойш үл хөдлөх эд хөрөнгийн татварыг төлж, ашиглаж хөрөнгө оруулалт хийж байсны хувьд давуу эрхээр худалдан авах эрх бидэнд бий болно. Тодруулбал өмч хөрөнгө шударгаар олж авах эрх нь сэргэнэ.

Дээрх үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэл манай компанийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн болох талаар 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Нийслэлийн өмчийн харилцааны газар/хуучин нэрээр/ шүүхийн зүгээс үзлэг хийх үед мэдсэн болно. Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргаан бүхий нөхцөл байдал тодорхой болж маргаан бүхий хууль бус актуудтай маргаж гуравдагч этгээдийн зүгээс бие даасан шаардлага шаардлага гаргаж байгааг анхаарч үзэх нь зүйтэй болов уу.

Иймд "Улаанбаатар паласе" ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй Улсын бүртгэлийн 2000 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Ү-2205017044, 2001 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Ү-2205017112, 2000 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Ү-2205017113, 2000 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Ү-2205017114, 2000 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Ү-2205017115, 2002 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн Ү-2205018016, 2002 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Ү- 2205018076 дугаарт бүртгэгдэж гэрчилгээ олгогдсон үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийг хүчингүй болгож бие даасан шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

Улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч гуравдагч этгээд У ХХК-ийн бие даасан шаардлагын хариу тайлбартаа:

Гуравдагч этгээд У ХХК-ийн бие даасан шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. УХХК нь Баянгол дүүргийн 6 дугаар хороо Чингүнжавын гудамж 50 дугаартай барилгад хэсэгчлэн 2000 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Улсын бүртгэлийн Ү-2205017044 дугаарт, 2000 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Улсын бүртгэлийн Ү-2205017112, Ү-2205017113, Ү-2205017114, Ү-2205017115 дугааруудад, 2002 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр Улсын бүртгэлийн Ү-2205018016 дугаарт, 2002 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Улсын бүртгэлийн Ү-2205018076 дугаарт, 2003 оны 7 дугаар сарын 3-ны өдөр Улсын бүртгэлийн **************** дугаарт тус тус бүртгүүлж өмчлөх эрхийн гэрчилгээ авсан байдаг.

Дээрх бүртгэлүүд нь холбогдох хууль журмын дагуу нотлох баримтад үндэслэгдэн хийгдсэн байх тул У ХХК-ийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

Гуравдагч этгээд Н ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагын хариу тайлбартаа: Тус шүүхэд хянагдаж байгаа УХХК-ийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэрэгт гуравдагч этгээдээр татагдан оролцож байгаа Н ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Давааням би нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагатай танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Н ХХК нь нэхэмжлэгч УХХК-тай 2003 оны 07 дагаар сарын 03-ны өдөр SN03040302 дугаартай Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулан худалдагчийн буюу УХХК-ийн өмчлөлийн, Баянгол дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэр, UB Palaceцогцолборын зүүн хойд жигүүрт байрлах, эрхийн улсын бүртгэлийн **************** дугаартай, 1944 кв.метр талбай бүхий хэсгийг худалдан авч, улсын бүртгэлд бүртгүүлснээр тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003 он/ 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг өөрчлөлтийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжиж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж заасны дагуу Н ХХК-ийн өмчлөх эрх баталгаажиж, УХХК-ийн өмчлөх эрх дуусгавар болсон.

Ийнхүү Н ХХК нь дээрх үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болсон бөгөөд тус үл хөдлөх хөрөнгийг 2005 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр иргэн Ч.Отгонбаатарт Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-ний дагуу худалдсанаар Н ХХК-ийн нэр дээрх 0088619 дугаартай гэрчилгээ бүхий дээрх үл хөдлөх хөрөнгийн тухайд Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003 он/ 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт зааснаар Н ХХК-ийн өмчлөх эрх мөн хэдийнээ дуусгавар болсон.

Түүнчлэн нэхэмжлэгч УХХК-ийн хувьцаа эзэмшигч өөрчлөгдсөн нь тус компанийн өмнөх хувьцаа эзэмшигчийн шийдвэр буюу 2003 онд Н ХХК-тай байгуулсан гэрээний эрх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй бөгөөд хувьцаа эзэмшигчийн бүх эрх үүрэг дараагийн хувьцаа эзэмшигчид шилжсэн гэж үзнэ.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гуравдагч этгээд У ХХК-ийн бие даасан шаардлагын хариу тайлбартаа: Тус шүүхэд хянагдаж буй УХХК-ийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газарт тус тус холбогдох захиргааны хэрэгт гуравдагч этгээдээс гаргасан бие даасан шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

Гуравдагч этгээдийн бие даасан шаардлагаар тодорхойлогдсон захиргааны актуудын улмаас У ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй, мөн гуравдагч этгээд нь бие даасан шаардлага гаргах хугацаа хэтрүүлсэн, урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааны журам зөрчсөн байна.

Иймд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2004 оны 12 дугаар сарын 22- ны өдрийн Жагсаалт батлах тухай 3/15 тогтоолын Нийслэлийн өмчөөс 2005 онд хувьчлах эд хөрөнгийн жагсаалтын Баянгол дүүрэгт байрлах Уцогцолборын барилга байгууламжид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Нийслэлийн өмч хувьчлах комиссын 2014 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 01 дүгээр Өмчлөгчийн эрх олгох тухай тогтоол-ыг бүхэлд нь хүчингүй болгуулах, "УХХК-ийн нэр дээр бүртгэлтэй Улсын бүртгэлийн 2000 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Ү- 2205017044, 2001 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Ү-2205017112, 2000 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Ү-2205017113, 2000 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Ү- 2205017114, 2000 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Ү-2205017115, 2002 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн Ү-2205018016, 2002 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Ү-2205018076 дугаарт бүртгэгдэж гэрчилгээ олгогдсон үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхийг хүсье. гэжээ.

Хариуцагч Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газрын даргын үүрэг гүйцэтгэгч гуравдагч этгээд У ХХК-ийн бие даасан шаардлагын хариу тайлбартаа: У ХХК-ийн нэхэмжлэлтэй холбогдуулан дараах тайлбарыг гаргаж байна.

Спорт цогцолборын дуусаагүй барилга нь Улсын Их Хурлын 1999 оны 29 дүгээр тогтоолоор төрийн өмчөөс нийслэлийн өмчид шилжин ирсэн бөгөөд Нийслэлийн өмчийн харилцааны газрын санхүүгийн тайланд дуусаагүй барилгын дансанд бүртгэлтэй байсан.

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2004 оны 3/15 дугаар тогтоолоор Спорт цогцолборын дуусаагүй барилгыг хувьчлахаар шийдвэрлэсний дагуу Нийслэлийн өмч хувьчлах комиссын 2013 оны 14 дүгээр тогтоолоор хувьчилж, 2014 оны 1 дүгээр тогтоолоор Өмчлөгчийн эрхийг шилжүүлсэн байна.

Эдгээр тогтоолуудыг үндэслэн Нийслэлийн өмчийн харилцааны газрын даргын А/220 дугаар тушаалаар Спорт цогцолборын дуусаагүй барилгыг нийслэлийн өмчөөс хассан байна.

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2004 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 3/15 дугаар тогтоол нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлд заасан эрх хэмжээний хүрээнд гаргасан шийдвэр тул уг хөрөнгийг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь хүн амаа төлөөлөн өмчлөгчийн хувьд захиран зарцуулсан асуудлыг буруутгах хууль зүйн үндэслэлгүй гэж үзнэ.

Мөн энэхүү тогтоолыг үндэслэсэн гаргасан Нийслэлийн Өмч хувьчлах комиссын тогтоол нь хууль зөрчөөгүй болно.

Иймд У ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

Хариуцагч Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч гуравдагч этгээд У ХХК-ийн бие даасан шаардлагын хариу тайлбартаа: У ХХК-ийн нэхэмжлэлтэй холбогдуулан дараах тайлбарыг гаргаж байна. Спорт цогцолборын дуусаагүй барилга нь Улсын Их Хурлын 1999 оны 29 дүгээр тогтоолоор төрийн өмчөөс нийслэлийн өмчид шилжин ирсэн бөгөөд Нийслэлийн өмчийн харилцааны газрын санхүүгийн тайланд дуусаагүй барилгын дансанд бүртгэлтэй байсан. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2004 оны 3/15 дугаар тогтоолоор Спорт цогцолборын дуусаагүй барилгыг хувьчлахаар шийдвэрлэсний дагуу Нийслэлийн өмч хувьчлах комиссын 2013 оны 14 дүгээр тогтоолоор хувьчилж, 2014 оны 1 дүгээр тогтоолоор Өмчлөгчийн эрхийг шилжүүлсэн байна. Эдгээр тогтоолуудыг үндэслэн Нийслэлийн өмчийн харилцааны газрын даргын А/220 дугаар тушаалаар Спорт цогцолборын дуусаагүй барилгыг нийслэлийн өмчөөс хассан байна.

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2004 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 3/15 дугаар тогтоол нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлд заасан эрх хэмжээний хүрээнд гаргасан шийдвэр тул уг хөрөнгийг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь хүн амаа төлөөлөн өмчлөгчийн хувьд захиран зарцуулсан асуудлыг буруутгах хууль зүйн үндэслэлгүй гэж үзнэ.

Мөн энэхүү тогтоолыг үндэслэсэн гаргасан Нийслэлийн Өмч хувьчлах комиссын тогтоол нь хууль зөрчөөгүй болно.

Иймд У ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

Гуравдагч этгээд Скайтел ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Б.Даваажанцан би УХХК-ийн нэхэмжлэлтэй Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэрэгт гуравдагч этгээд Скайтел ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа болно.

УХХК-ийн нэхэмжлэлтэй танилцаад бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна.

1.    Нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан тухай

Нэхэмжлэгч Улаанбаатар ПаласеХХК нэхэмжлэлдээ ...Бид энэхүү маргаан бүхий улсын бүртгэлийн гэрчилгээнүүдийг өөрсдийн өмчлөх эрхээ бүртгүүлэхээр Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандаж, 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 7/1175 дугаар албан бичгээр хариу авах үедээ мэдсэн бөгөөд ийнхүү захиргааны хэргийн шүүхэд хуульд заасан хугацааны дотор хандаж байна... гэжээ.

Гэтэл УХХК 2003 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүсэлт гаргаж маргаан бүхий эрхийн улсын бүртгэлийн **************** дугаартай худалдааны заалны зориулалттай 1944 м.кв барилгыг өмчлөн авч 2003 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Худалдах худалдан авах гэрээ-ээр Н ХХК-д худалдсан байна. Үүний дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгэгдсэнээс хойш 7 удаа өмчлөх эрх шилжиж одоо У ХХК-ийн өмчлөлд байна.

Өмчлөн авах хүсэлт болон Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ-нд УХХК-ийн захирал О.Баярын гарын үсэг болон, компанийн тэмдэг дарагдсан. Үүнээс үзэхэд У ХХК-ийн ...2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 7/1175 дугаар албан бичгээр хариу авах үедээ мэдсэн... гэсэн тайлбар үгүйсгэгдэж байна.

2.    Эрх сэргэх боломжгүй тухай

УХХК гэрээний дагуу маргаан бүхий барилгын өмчлөлийг шилжүүлсэн. Энэхүү өмчлөл шилжүүлсэн 2003 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Худалдах худалдан авах гэрээ- ний талаар маргадаггүй юм.

Гэтэл өмчлөлийн талаар маргаж байх бөгөөд өмчлөгч мөн эсэх талаар маргах нь Иргэний хэргийн шүүхийн харъяалан шийдвэрлэх хэрэг юм. Харин үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн эрх сэргэх боломжгүй. Учир нь үл хөдлөх эд хөрөнгийг анх өмчлөн авсан этгээд нь УХХК өөрөө байдаг болно.

Иймд дээрх хууль зүйн үндэслэлүүдийг дүгнэн үзэж нэхэмжлэлийг бүхэлд нь хангахгүй орхин шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

УХХК нь 2008 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 000048604 дугаар МХХК-ийн нэр дээрх, 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 000459489 дугаар У ХХК-ийн нэр дээрх үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнүүдийг хүчингүй болгуулах, УХХК-ийн нэр дээр гэрчилгээ гаргахаас татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, Баянгол дүүрэг, 6 дугаар хороонд байрлах, UB palace цогцолборын 1944 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг УХХК-ийн нэр дээр бүртгэж, гэрчилгээ олгохыг Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг анх гаргасан.

Улмаар Улсын бүртгэлийн **************** дугаар бүртгэл болон энэхүү бүртгэлийг үндэслэж гарсан УХХК-ийн нэр дээрх 2003 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн ***********дугаартай, Н ХХК-ийн нэр дээрх 2003 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 0088619 дугаартай, иргэн Ч.Отгонбаатарын нэр дээрх 2005 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 000175608 дугаартай, иргэн О.Баянмөнхийн нэр дээрх 2005 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 000175681 дугаартай, Голден гейм ХХК-ийн нэр дээрх 2006 оны 03 дугаар сарын 01-ний 000178583 дугаартай, Скайтел ХХК ийн нэр дээрх 2012 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 000183566 дугаартай, Вэй рич ресорсез Монголиа ХХК-ийн нэр дээрх 2016 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 000459485 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээнүүдийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн болно.

Нэхэмжлэгч УХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үндэслэлийн тухайд:

Нийслэлийн Засаг даргын 1999 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Спорт цогцолборын дуусаагүй барилгад хөрөнгө оруулалт хийх төслийг дэмжих тухай Дугаар А/157 тоот захирамжаар 3 дахь заалтаар ҮХХК-аас оруулж буй хөрөнгө оруулалтын хэмжээг гүйцэтгэсэн ажлын үе шат тутамд тооцож акт үйлдэн баталгаажуулж ҮХХК-ийн өмчлөлд шилжүүлэх[1] гэж шийдвэрлэсэн байна.

ҮХХК болон УХХК-ийн үүсгэн байгуулагч нь тухайн үед О.Баяр байсан болох нь ҮХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээ[2], ҮХХК-ийн 2000 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн тодорхойлолт[3] гэх мэт болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

Баянгол дүүргийн 6-р хороо, 10 дугаар хороолол, Спорт цогцолборын дуусаагүй барилгын хойд талд байрлах соёл урлаг, спорт, үйлчилгээний зориулалттай 1944 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлийн **************** дугаарт бүртгэж, ***********тоот гэрчилгээг УХХК-д 2003 оны 07 дугаар сарын 03-ны өдөр олгосон байна.

Анхны бүртгэл буюу 2003 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн **************** улсын бүртгэлийн дугаар бүхий ***********тоот өмчлөх эрхийн гэрчилгээ УХХК-д өөрт нь олгогдсон байна.

Өөрөөр хэлбэл анхны бүртгэл УХХК-ийн хүсэлтийн дагуу УХХК-д олгогдсон байна.

2003 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах №SN03040302 тоот гэрээнээс үзэхэд 2003 онд УХХК /Улаанбаатар плаза ХХК/ хүсэл зоригоо илэрхийлж, хүлээн зөвшөөрч, гэрээ хийж, маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг Н ХХК-д худалдсан байна.

Дээрх 2003 оны №SN03040302 тоот Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнээс үзэхэд Н ХХК нь маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг 2003 онд хоёр зуун гучин сая төгрөгөөр худалдан авсан байх ба үүнээс үзэхэд гуравдагч этгээд нь тодорхой хөрөнгө, зардал гаргаж, маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг худалдан авсан байна.

Дээр дурдсан үйл баримтаас үзэхэд улсын бүртгэлийн байгууллага нь Нийслэлийн Засаг даргын 1999 оны Спорт цогцолборын дуусаагүй барилгад хөрөнгө оруулалт хийх төслийг дэмжих тухай Дугаар А/157 тоот захирамж, Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ болон шаардлагатай бусад нотлох баримтуудыг үндэслэн маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгосон байх тул хариуцагчийг буруутгах боломжгүй байна.

Өөрөөр хэлбэл УХХК болон Н ХХК-уудын хооронд Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн, уг гэрээ хүчин төгөлдөр үйлчилж байх ба уг гэрээг болон бусад баримтуудыг үндэслэн маргаан бүхий бүртгэлийг бүртгэлийн байгууллага хийсэн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагуудыг шүүхээс хангаж шийдвэрлэх боломжгүй.

Илүү тодруулбал анх 2003 онд УХХК-ийн өөрийнх нь хүсэлтийн дагуу маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг улсын бүртгэлийн Ү-205018404 дугаарт бүртгэн УХХК-д өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон, улмаар УХХК нь хүсэл зоригоо илэрхийлж гэрээ хийсний дагуу Н ХХК-ийг тус үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэсэн байтал нэхэмжлэгч нь 2003 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн өөртөө олгогдсон **************** дугаар бүхий улсын бүртгэл болон ***********дугаартай гэрчилгээг хүчингүй болгуулахаар нэхэмжэл гаргаж байгаа нь үндэслэлгүй, ойлгомжгүй гэсэн агуулгаар тайлбарлаж байгаа, хариуцагч, гуравдагч этгээдүүдийн тайлбар үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай 1997 оны хуулийн 9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт Мэдүүлэгт энэ хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйлүүдийг тусгах бөгөөд дараахь бичиг баримтыг хавсаргана,1-д тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийг нотлох бичиг баримт2-т тухайн үл хөдлөх эд хөрөнгийн хэмжээ, үнэлгээг тогтоосон эрх бүхий байгууллагын бичиг баримт3-д газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ3-д өмчийн газрын кадастрын зураг гэж тус тус заасан байна.

Иймд маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг улсын бүртгэлийн **************** дугаарт бүртгэж, улмаар гуравдагч этгээдүүдэд холбогдох тоот гэрчилгээг олгосон хариуцагчийн үйлдэл тухайн үед үйлчилж байсан хуульд нийцсэн байна гэж шүүх үзлээ.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Улаанбаатар паласе" ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй Улсын бүртгэлийн 2000 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Ү-2205017044, 2001 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Ү-2205017112, 2000 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Ү-2205017113, 2000 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Ү-2205017114, 2000 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Ү- 2205017115, 2002 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн Ү-2205018016, 2002 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Ү-2205018076 дугаарт бүртгэгдэж гэрчилгээ олгогдсон үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийг хүчингүй болгуулах-ыг хүссэн гуравдагч этгээдийн бие даасан шаардлагуудын тухайд:

Хэрэгт цугларсан 2003 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах №SN03040302 тоот гэрээ зэрэг хэрэгт цугларсан баримтуудаас үзэхэд гуравдагч этгээдүүд нь спорт цогцолборын зөвхөн зүүн талын объектыг буюу үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авсан байна.

Тодруулан хэлбэл спорт цогцолборын барилгыг 8 тусдаа хэсэгт салгаж, улсын бүртгэлд бүртгүүлж, гэрчилгээ авсан байх ба дээрх SN03040302 тоот гэрээнээс үзэхэд гуравдагч этгээдүүд нь зөвхөн улсын бүртгэлийн **************** дугаар бүхий зүүн талын объектыг худалдан авсан байх тул маргаан бүхий улсын бүртгэлийн 2205018404 дугаар бүхий үл хөдлөх эд хөрөнгөөс бусад эд хөрөнгүүд гуравдагч этгээдүүдэд хамааралгүй нь тодорхой бөгөөд, бусад 7 улсын бүртгэлийн дугаар бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг улсын бүртгэлд бүртгэсний улмаас гуравдагч этгээдүүдийн субъектив эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхгүй нь илт юм.

Иймд маргаан бүхий **************** улсын бүртгэлийн дугаар бүхий үл хөдлөх эд хөрөнгөөс бусад 7 үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгэсэн хариуцагчийн үйлдэл нь гуравдагч этгээдүүдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй нь илэрхий байх тул гуравдагч этгээдийг УХХК-д олгогдсон улсын бүртгэлүүдийг хүчингүй болгуулахаар бие даасан шаардлага гаргах эрхгүй этгээд гэж үзнэ.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасны дагуу Улаанбаатар паласе" ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй Улсын бүртгэлийн 2000 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Ү-2205017044, 2001 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Ү-2205017112, 2000 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Ү-2205017113, 2000 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Ү-2205017114, 2000 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Ү- 2205017115, 2002 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн Ү-2205018016, 2002 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Ү-2205018076 дугаарт бүртгэгдэж гэрчилгээ олгогдсон үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийг хүчингүй болгуулах-ыг хүссэн бие даасан шаардлагуудыг хүлээн авахаас татгалзаж, тус шаардлагуудад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2004 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Жагсаалт батлах тухай 3/15 тогтоолын Нийслэлийн өмчөөс 2005 онд хувьчлах эд хөрөнгийн жагсаалтын Баянгол дүүрэгт байрлах Уцогцолборын барилга байгууламжид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах болон Нийслэлийн өмч хувьчлах комиссын 2014 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 01 дүгээр Өмчлөгчийн эрх олгох тухай тогтоол-ыг бүхэлд нь хүчингүй болгуулахыг хүссэн бие даасан шаардлагын тухайд:

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2004 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Жагсаалт батлах тухай дугаар 3/15 тоот тогтоолын нэг дэх заалтаар Нийслэлийн өмчөөс 2005 онд хувьчлах эд хөрөнгийн жагсаалтыг хавсралт ёсоор баталсугай гэж, хоёр дах заалтаар Өмч хувьчлалаас олох орлогыг 1400.0 сая төгрөгөөр баталсугай гэж тус тус шийдвэрлэсэн байна.

Дээрх Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2004 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Жагсаалт батлах тухай дугаар 3/15 тоот тогтоолын хавсралтын барилга байгууламжийн хувьчлал гэсэн 3 дахь хэсгийн 6-д Баянгол дүүрэг Уцогцолборын барилга байгууламжийн цогцолбор, түрээслэгч ҮХХК гэсэн байна.

Нийслэлийн өмч хувьчлах комиссын 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Ухязгаарлагдмал хариуцлагатай компанийн эзэмшиж буй Спорт цогцолборын Хөнгөн атлетикийн манежийн дуусаагүй барилгыг хувьчлах тухай 14 дүгээр тогтоолын 1 дэх заалтаар Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ухязгаарлагдмал хариуцлагатай компанийн эзэмшиж буй Спорт цогцолборын Хөнгөн атлетикийн манежийн 22557,15 м.кав талбай бүхий дуусаагүй барилгыг хувьчилсугай, 2 дахь заалтаар Ухязгаарлагдмал хариуцлагатай компанийн эзэмшиж буй Спорт цогцолборын Хөнгөн атлетикийн манежийн дуусаагүй барилгын суурийн үнэлгээг 1 726 576 000 төгрөгөөр тогтоож, дээр нь үнэлгээний ажлын хөлс 12 650 000 төгрөгийг нэмж нийт 1 739 226 000 төгрөгөөр үйлчилгээ, соёл урлагийн зориулалтаар ашиглах нөхцөлтэйгээр УХХК-д тэргүүн ээлжинд худалдан авахыг санал болгосугай гэж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн өмч хувьчлах комиссын 2014 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Өмчлөгчийн эрх олгох тухай 01 дүгээр тогтоолын 1 дэх заалтаар Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ухязгаарлагдмал хариуцлагатай компанийн эзэмшиж буй Спорт цогцолборын Хөнгөн атлетикийн манежийн дуусаагүй барилгыг 2592126 регистрийн дугаартай УХХК нь худалдан авсан бөгөөд барилгын үнэ 1 739 226 000 төгрөгийг хуульд заасан хугацаанд бүрэн төлсөн тул дуусаагүй барилгын өмчлөгчийн эрхийг шилжүүлэн олгосугай гэж шийдвэрлэсэн байна.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн  19 дүгээр зүйлийн 19.1-д Аймаг, нийслэлийн Хурал нь харьяалах нутаг дэвсгэртээ энэ хуулийн 18 дугаар зүйлд зааснаас гадна дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ19.1.3-д орон нутгийн өмчийг хувьчлах бодлого, чиглэл, хувьчилж үл болох орон нутгийн өмчийн жагсаалтыг Засаг даргын өргөн мэдүүлснээр хэлэлцэж батлах, түүнд өөрчлөлт оруулах, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн  77 дугаар зүйлийн 1-д Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн өмчийн зүйлсийг хүн амаа төлөөлөн өмчлөгч нь байна, 2.-т Орон нутгийн өмчийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах талаар Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дараахь бүрэн эрхтэй, 3 орон нутгийн өмчийн үндсэн хөрөнгийг хувьчлах ба бусдад шилжүүлэх, шинээр олж авах жагсаалт, төлөвлөгөө, эх үүсвэрийг хэлэлцэж батлах гэж тус тус хуульчилсан байна.

Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзэхэд орон нутгийн өмчийн үндсэн хөрөнгийг хувьчлах жагсаалтыг батлах эсэх асуудал нь Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрх байна.

Иймд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд буюу хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд 2004 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Жагсаалт батлах тухай 3/15 тогтоолыг гаргасан байх тул, мөн тус 3/15 тогтоолыг үндэслэн Нийслэлийн өмч хувьчлах комиссын 2014 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Өмчлөгчийн эрх олгох тухай 01 дүгээр тогтоолыг гаргасан байх тул дээрх Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 3/15 тогтоолын холбогдох хэсгийг хүчингүй болгуулах болон Нийслэлийн өмч хувьчлах комиссын 01 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулахыг хүссэн гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй гэж шүүх дүгнэлээ.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож, үлдэх бие даасан шаардлагуудыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 109 дүгээр зүйлийн 109.2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай 1997 оны хуулийн 9 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 1заасныг баримтлан 2008 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 000048604 дугаар МХХК-ийн нэр дээрх, 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 000459489 дугаар У ХХК-ийн нэр дээрх үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнүүдийг хүчингүй болгуулах, УХХК-ийн нэр дээр гэрчилгээ гаргахаас татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, Баянгол дүүрэг, 6 дугаар хороонд байрлах, UB palace цогцолборын 1944 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг УХХК-ийн нэр дээр бүртгэж, гэрчилгээ олгохыг Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгуулах, Улсын бүртгэлийн **************** дугаар бүртгэл болон энэхүү бүртгэлийг үндэслэж гарсан УХХК-ийн нэр дээрх 2003 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн ***********дугаартай, Н ХХК-ийн нэр дээрх 2003 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 0088619 дугаартай, иргэн Ч.Отгонбаатарын нэр дээрх 2005 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 000175608 дугаартай, иргэн О.Баянмөнхийн нэр дээрх 2005 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 000175681 дугаартай, Голден гейм ХХК-ийн нэр дээрх 2006 оны 03 дугаар сарын 01-ний 000178583 дугаартай, Скайтел ХХК ийн нэр дээрх 2012 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 000183566 дугаартай, Вэй рич ресорсез Монголиа ХХК-ийн нэр дээрх 2016 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 000459485 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээнүүдийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэгч УХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн  19 дүгээр зүйлийн 19.1.3, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 3, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасныг тус тус баримтлан гуравдагч этгээд У ХХК-ийн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2004 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Жагсаалт батлах тухай 3/15 тогтоолын Нийслэлийн өмчөөс 2005 онд хувьчлах эд хөрөнгийн жагсаалтын Баянгол дүүрэгт байрлах Уцогцолборын барилга байгууламжид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах болон Нийслэлийн өмч хувьчлах комиссын 2014 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 01 дүгээр Өмчлөгчийн эрх олгох тухай тогтоол-ыг бүхэлд нь хүчингүй болгуулах-ыг хүссэн бие даасан шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож, үлдэх Улаанбаатар паласе" ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй Улсын бүртгэлийн 2000 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Ү-2205017044, 2001 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Ү-2205017112, 2000 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Ү-2205017113, 2000 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Ү-2205017114, 2000 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Ү-2205017115, 2002 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн Ү-2205018016, 2002 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Ү-2205018076 дугаарт бүртгэгдэж гэрчилгээ олгогдсон үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийг хүчингүй болгуулах-ыг хүссэн бие даасан шаардлагуудыг хүлээн авахаас татгалзаж, тус шаардлагуудад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАТЗОРИГ