| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2020/01446/И |
| Дугаар | 01446 |
| Огноо | 2020-07-10 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 07 сарын 10 өдөр
Дугаар 01446
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 1988 онд төрсөн, 32 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн 09-18 тоотод оршин суух, РЭ88071061 дугаар регистртэй, Боржигон овогт Зоригтын Аззаяагийн,
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Шаамар суманд 1987 онд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 500 1000 зочид буудалд тогооч ажилтай, Хөвсгөл аймгийн Мөрөн суманд байрлах, “Эвэнт холл” зочид буудалд түр оршин суух, МО87012519 дугаар регистртэй, Мухуй овогт Бямбахишигийн Нямбаярт холбогдох
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгон, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, 155/2020/00799/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай, нэхэмжлэгч З.Аззаяа, түүний өмгөөлөгч Б.Ганчимэг, хариуцагч Б.Нямбаяр нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч З.Аззаяа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Нямбаяр бид хоёр 2010 онд танилцан үерхэж байгаад 2012 оны 7 дугаар сард охин Н.Мишээл төрж, гэрлэлтээ батлуулсан. Хамт амьдарч байх хугацаанд 500 1000 зочид буудалд ажиллаж байсан бөгөөд Б.Нямбаяр байнга архи ууж, хардаж, зоддог байсан бөгөөд хайр халамж үзүүлж байгаагүй. Хэдийгээр засрах байх гэж тэвчиж хүлээж байсан ч аргагүй байдлаас болж, 2017 оны 10 дугаар сараас хойш одоог хүртэл тусдаа амьдарч байгаа бөгөөд 2019 оны 12 дугаар сард манай аавынд ирж агсам тавьж, намайг зодсон. Б.Нямбаяр архины эмчилгээ гурван удаа хийлгээд засраагүй. Шүүхээс бидэнд эвлэрүүлэх нэг сарын хугацаа өгсөн ч бид эвлэрээгүй. Бид цаашид хамт амьдрах боломжгүй тул гэрлэлтээ цуцлуулна. Хүүхдээ өөрийн асрамжид авч, тэжээн тэтгүүлэх тэтгэлэг авна. Хамтын хөрөнгө хашаа байшинг 13.000.000 төгрөгөөр зарж, тус мөнгөнөөс 2.200.000 төгрөгийг хүүхдийнхээ хадгаламжийн дансанд хийж, 10.800.000 төгрөг үлдсэн тул 3 ам бүлд хуваахад 1 хүнд 3.600.000 төгрөг ногдож байна. Үүнээс надад болон охин Н.Мишээлд ногдох бүгд 7.200.000 төгрөгийг гаргуулж авна гэв.
Хариуцагч Б.Нямбаяр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би З.Аззаяатай 2010 онд танилцан үерхэж байгаад 2012 онд албан ёсоор гэрлэлтээ батлуулж, бидний дундаас охин Н.Мишээл төрсөн. Өнгөрсөн хугацаанд бид хоёр ахуй амьдралын асуудлаас болж маргадаг байсан ч Б.Аззаяаг зодож, архины эмчилгээ хийлгэж байгаагүй. Би 1 жил гаруй хугацаанд архи огт хэрэглэхгүй байж байгаад 2019 оны 12 дугаар сард манай байгууллагаас Б.Аззаяа бид хоёрт шинэ байр өгөхөд баярлаж, 1 удаа уусан. Түүнээс хойш одоог хүртэл уухгүй байна. З.Аззаяа бид хоёр 5001000 зочид буудалд хамт ажилладаг, Солонгос улс хүртэл явж ажиллаж байсан. Хэсэгхэн хугацаанд тусдаа амьдарсан ба Б.Аззаяаг ажиллаж байхад би байнга хамт байж, ажилд нь тусалдаг байсан. Харин 2020 оны 4 дүгээр сараас хойш тусдаа амьдарч байна. Хашаа байшинг 13.000.000 төгрөгөөр зарж, өр төлбөртөө өгч, байшин барьж байгааг Б.Аззаяа өөрөө сайн мэднэ. Мөн тус мөнгөнөөс охин Н.Мишээлийн хадгаламжийн дансанд 2.200.000 төгрөг хийсэн. Шүүхээс нэг сарын хугацаанд эвлэрүүлэх хугацаа өгсөн ч З.Аззаяа эвлэрэхийг хүсээгүй. Иймд гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. Охин Н.Мишээлийг ээжийнх нь асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлэг төлнө. Хамтран өмчлөх эд хөрөнгө хашаа байшингийн үнээс охин Н.Мишээлд 3.600.000 төгрөг, З.Аззаяад 3.600.000 төгрөг, бүгд 7.200.000 төгрөг өгөхийг зөвшөөрч байна. Тус мөнгийг энэ жил өгч чадахгүй, дараа жилээс боломжоороо төлнө гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч З.Аззаяа нь хариуцагч Б.Нямбаярт холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгон, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйл, 40 дүгээр зүйл, Иргэний хуулийн 130 дугаар зүйлд зааснаар шаардах эрхтэй.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Гэрлэгчид болох З.Аззаяа, Б.Нямбаяр нар 2017 оны 10 дугаар сараас хойш одоог хүртэл тусдаа амьдарч байгаа, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэхь эвлэрүүлэн зуучлах ажиллагаанаас татгалзсан, шүүхээс эвлэрүүлэх 1 /нэг/ сарын хугацаанд эвлэрээгүй зэрэг бодит шалтгаан нь гэрлэлтийг цуцлах үндэслэл болж байна.
Гэрлэгчид 2012 оны 12 дугаар сарын 17-ны өдөр гэр бүл болж, гэрлэлтээ бүртгүүлсэн нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 26-т бүртгүүлсэн тухай гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа,
хамтран амьдрах хугацаанд тэдний дундаас 2012 оны 7 дугаар сарын 27-ны өдөр охин Н.Мишээл төрсөн тухай Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Улсын бүртгэлийн ажилтаны бүртгэсэн “РД: рю12272709, Мухуй овогт Нямбаярын Мишээл, охин, 2012 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Хөвсгөл, Мөрөнд төрснийг Хөвсгөл, Мөрөнд төрсний бүртгэлд 2012 оны 8 дугаар сарын 02-ны өдөр бүртгэж гэрчилгээ олгов...” гэх бичилттэй 6701000571 дугаар төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хүүхэд эрүүл бойжиж буй тухай “Хөвсгөл Энэрэл” өрхийн эрүүл мэндийн төвийн их эмчийн тодорхойлолт, зохигчийн тайлбар зэргээр тогтоогдлоо.
Хүүхдийн асрамжийн талаар гэрлэгчид харилцан тохиролцсон, бага насны, эхийн хайр халамж зайлшгүй шаардлагатай байдал, хүүхдийн санал зэргийг харгалзан 2012 оны 7 дугаар сарын 27-ны өдөр төрсөн охин Н.Мишээлийг эх З.Аззаяагийн асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д “Эцэг, эх дараахь үүрэг хүлээнэ”, 26.2.2-д “Хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх” гэж зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх учир эцэг Б.Нямбаяраас сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.
Түүнчлэн гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд зааснаар эцэг, эхийн эрх, үүрэг хэвээр үлдэх болохыг тайлбарлах нь зүйтэй.
Охин Н.Мишээл төрсөн эх З.Аззаяагийн асрамжид үлдсэн нь эцэг Б.Нямбаярын хувьд түүний эцэг байх эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан "хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах" үүргээ хэрэгжүүлэхэд эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ гүйцэтгэхэд саад учруулахыг хориглодог болохыг дурьдлаа. Өөрөөр хэлбэл охин Н.Мишээлтэй эцэг Б.Нямбаяр хэдийд ч уулзаж дээрх хуулинд заасан үүргээ саадгүй биелүүлэх эрхтэй.
Гэрлэгчдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох хашаа байшингийн үнэ 13.000.000 төгрөгөөс охин Н.Мишээлийн хадгаламжид 2.200.000 төгрөг хийсэн, үлдсэн 10.800.000 төгрөгийг 3 ам бүлд хувааж, З.Аззаяад 3.600.000 төгрөг, охин Н.Мишээлд 3.600.000 төгрөгийг тус тус хариуцагч Б.Нямбаяраас гаргуулан олгохоор тохиролцсон болохыг дурьдлаа.
Иймд З.Аззаяа, Б.Нямбаяр нарын гэрлэлтийг цуцалж, охин Н.Мишээлийг эх З.Аззаяагийн асрамжид үлдээн, хариуцагч Б.Нямбаяраас охин Н.Мишээлд сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлж, хамтран өмчлөх дундын хөрөнгөөс нэхэмжлэгч З.Аззаяа, охин Н.Мишээл нарт тус бүр 3.600.000 төгрөгийг хариуцагч Б.Нямбаяраас гаргуулж олгохоор шийдвэрлэв.
Гэр бүлийн тухай хуулинд зааснаар хүүхдэд олгох тэтгэлгийг насны байдлыг нь харгалзан төлөхөөр тогтоосон ба 2012 оны 7 дугаар сарын 27-ны өдөр төрсөн охин Н.Мишээл 07 нас 11 сар хүрч байгаа тул Хөвсгөл аймгийн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээ 206.000 төгрөгийн 50 хувь болох 103.000 төгрөгийг Н.Мишээлд сар бүр эцэг Б.Нямбаяр төлөх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар Н.Мишээлд сар бүр төлөх тэтгэлгийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцоход 1.236.000 төгрөг болж байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн бүгд 279.364 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 234.564 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Хариуцагчийн өмгөөлөгч Д.Содномдорж шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүнийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3-д зааснаар Боржигон овогт Зоригтын Аззаяа, Мухуй овогт Бямбахишигийн Нямбаяр нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2012 оны 7 дугаар сарын 27-ны өдөр төрсөн охин Н.Мишээлийг эх З.Аззаяагийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2012 оны 7 дугаар сарын 27-ны өдөр төрсөн охин Н.Мишээлийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр олгох тэтгэлгийг сар бүр эцэг Б.Нямбаяраас гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.
4. Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2, 130 дугаар зүйлийн 130.2-т зааснаар гэрлэгчдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох 3.600.000 /гурван сая зургаан зуун мянга/ төгрөгийг охин Н.Мишээлд, 3.600.000 /гурван сая зургаан зуун мянга/ төгрөгийг нэхэмжлэгч З.Аззаяа нарт тус тус хариуцагч Б.Нямбаяраас гаргуулан олгосугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг Б.Нямбаяр, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх З.Аззаяа нарт тус тус даалгасугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн бүгд 279.364 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Нямбаяраас улсын тэмдэгтийн хураамж бүгд 234.564 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч З.Аззаяад олгосугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Улсын бүртгэлийн байгууллагад, Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад тус тус хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Адъяасүрэнд даалгасугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА