| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржийн Баттулга |
| Хэргийн индекс | 144/2023/0159/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/160 |
| Огноо | 2023-11-21 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Т.С |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 11 сарын 21 өдөр
Дугаар 2023/ШЦТ/160
2023 11 21 2023/ШЦТ/160
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Баттулга даргалж,
Нарийн бичгийн дарга Д.Энхзул,
Улсын яллагч Т.С********,
Шүүгдэгчийн өмгөөлөгч И.О************* /цахимаар/,
Шүүгдэгч Л.Б************* нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т********* овогт Л.Б*******д холбогдох ************ дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар /прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Шүүгдэгч Л.Б**********нь “*************” ХК-д засварын мастераар ажиллаж байхдаа ажлынхаа шүүгээнээс 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдөр өөрт нь итгэмжлэн хариуцуулсан 7 төрлийн сэлбэгийг завшиж, нийт 2,741,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1.Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.
Шүүгдэгч Л.Б************* нь “*************” ХК-д засварын мастераар ажиллаж байхдаа ажлынхаа шүүгээнээс 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдөр өөрт нь итгэмжлэн хариуцуулсан 7 төрлийн сэлбэгийг завшиж, нийт 2,741,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.
1.2 Нотлох баримтын үнэлгээ
Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал:
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 21-26-р хуудас/,
Дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 28-31-р хуудас/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.З************ын “...Би хэрэг гарах өдөр ажил дээрээ байсан. Манай ажил *************** багт байдаг. Хэрэг гарах үед харуулын албанаас надад мэдэгдсэн ба харуулын албаны дарга Баттулга мэдэгдсэн ба харуулын 88 дугаар постоор Тээвэр Ложистикийн засварын мастер Б***********гэх залуу жолоодож явсан ************** тээврийн хэрэгслийн суудлын ар талаар эд зүйл, тээврийн хэрэгслийн сэлбэг хэрэгсэл нууж авч гарах гэж байсныг харуулын постод үүрэг гүйцэтгэж байсан харуулын алба хаагч нар шалгалтыг явуулж суудлын доороос илрүүлсэн ба тус алба хаагчдын нэрийг харуул Түвшинтөр, Эрболд нар илрүүлсэн. Би өөрөө ерөнхийдөө очиж харсан ба дараах зүйлийг авч гарахаар завдсан байсан. Үүнд: Хово машины хий тургигч 2 ширхэг, хий хувилагч 13 ширхэг, муфть 2 ширхэг, зөөлөн холбоо 2 ширхэг, хий холбогч 3 уут, кабин өргөгч 2, духны ремень 1 ширхэг эдгээр эд зүйлийг авч гарах гэж байсан. Өөр зүйл байхгүй....Би Энержи ресурс ХХК-нд дотоод хяналтын ажилтан албан тушаалтай, миний нэрийг Б.З***********. Намайг тус компанийн зүгээс хууль ёсны төлөөгчөөр томилсон байгаа. Захирлын албан бичиг байгаа. Хуулийн этгээдийн гэрчилгээг хуулбарлаж өгөх болно...Харуулын 88 дугаар постоор гарах гэж байсан. Эд зүйлийг тээврийн хэрэгсэлд ашигладаг ба том тэрэгт ашиглах боломжтой. Хулгайд өртсөн зүйл нь *********** ХХК-ийн засварын агуулах, гражид байсан эд зүйл хашаан дотор үйл ажиллагаа нь 24 цагаар явагддаг учраас хаалга үүд нь нээлттэй байдаг...8 дугаар постоор гаргах гэж байсан Хово машины хий тургигч 2 ширхэг, хий хувилагч 13 ширхэг, муфть 2 ширхэг, зөөлөн холбоо 2 ширхэг хий холбогч 3 уут, кабин өргөгч 2, духны ремень 1 ширхэг, эдгээр эд зүйлд ямар нэгэн баримт бичиг байхгүй, удирдах албан тушаалтны зөвшөөрөл байхгүй бол манай аж ахуй нэгжээс хууль бусаар эд зүйл гаргах гэж байна гэж үзээд хулгай Заавал зөвшөөрөл авна. Зөвшөөрөлгүй ямар нэгэн материал гарах ёсгүй. Тийм учраас хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж цагдаагийн байгууллагад хандсан..."************" ХХК-нд хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэх иргэн Б*********** нь ************ ХХК-нд засварын мастер ажилтай хүн байгаа юм. Б************нь өөрийн хариуцаж байсан эд зүйлийг байгууллагын удирдлагад хэлэхгүй, мэдэгдэхгүй, зөвшөөрөл авахгүйгээр авч гарах гэж байсан үйлдэл гаргасан. Б************** нь ************ ХХК-ийн ажилтан учраас тус аж ахуй нэгж рүү нэвтрэх эрхтэй албан тушаалтан мөн...” гэсэн мэдүүлэг /хх-н 43-45-р хуудас/,
2023.10.20-ны өдрийн дахин өгсөн “...Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-н 47-р хуудас/,
Гэрч Г.Түвшинтөрийн “...2023 оны 06 дугаар 22-ны орой би ************** багийн нутагт байрлах "***************" ХХК-ийн Ухаа-худаг уул уурхайн аюулгүй байдалд Аюулгүй байдлын ажилтан Эрболдын хамт Ухаа-худаг уул уурхайн 88 дугаар постод үүрэг гүйцэтгэж байхад засварын мастер Б************* албаны машинтай гарах гэж ирээд буцаж яваад байсан. Би 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдөр харуулын 88 дугаар постод аюулгүй байдлын ажилтан Эрболдын хамт үүрэг гүйцэтгэж байсан ба бид хоёр уурхайгаас Цагаанхад чиглэлд явах чиглэлийн постод үүрэг гүйцэтгэж байсан. Бид хоёрын үүрэг гүйцэтгэж байхад албаны бикап хэлбэрийн хагас ачаатай, цагаан өнгийн тээврийн хэрэгсэл байсан ба улсын дугаарын санахгүй байна. Тус тээврийн хэрэгслээр тээврийн хэрэгслийн баахан сэлбэг авч гарах гэж байсныг шалгахад эдгээр эд зүйл гарчихаад буцаад орох юм байгаа гэж надад хэлсэн ба би цааш нь лавшруулан харахад машины жолоочийн хойд суудлын доогуур, араар тээврийн хэрэгслийн сэлбэгүүд байршуулсан байсан ба зөвшөөрөл байгаа эсэхийг шалгахад байхгүй байсан тул харуулын даргад мэдэгдсэн тодорхой хэмжээнд бичлэг хийж ажилласан. Энэ үйл явдал 2023 оны 06 дугаар сарын 22-ны шөнө болсон санагдаж байна...Би аюулгүй байдлын ажилтан Эрболдын хамт үүрэг гүйцэтгэж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 50-51-р хуудас/,
Сэжигтэн Л.Б***********ийн “...Би **************** байрлах ************ ХХК-нд засварын мастер ажилтай. Би 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдөр ажлынхаа газраас машины хэдэн тооны сэлбэг авч гарах гэж байгаад харуулын 88 дугаар постод эд зүйлээ хураалгасан байгаа. Миний авч гарах гэж байсан эд зүйл бол хийн түргэгч, зөөлөн холбоо, хий хуваарилагч нар байсан, зарим зүйлээ санахгүй байна. Миний авсан эд зүйл миний ажлын албаны шүүгээнд байсан тэр зүйлийг авч ажлынхаа газраас авч гараад харуулын постоор гарах гэж байгаад баригдсан. Миний авч гарах гэж байсан зүйл бол 2 сая төгрөг болох байх, эдгээр эд зүйл нь өөр өөрийн үнэтэй байх...Би ************** ХХК-нд засварын мастер ажил эрхэлж байсан. Хөдөлмөрийн гэрээ хийсэн ба энэ албан тушаал дээр хөдөлмөрийн гэрээ хийж ажиллаж байгаад саяхан ажлаас гарсан. Би энэ албан тушаал дээр 3 жил ажиллаж байна...Би тухайн өдөр харуулын постоор гарч нүүрс тээврийн зам дээр тээврийн хэрэгсэл эвдэрсэн гэхээр нь гагнуурчин хүргэж өгөх гэж явж байсан. Гагнуурчин Батгэрэл. Би энэ үед ажлаар гарахдаа өөрийн шүүгээнд байсан эд зүйлийг хувьдаа ашиглаж гэж авч гарах гэж байгаад саатуулагдсан. Би албаны 40-20 ӨМӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан...Би харуулын постоор авч гарах гэж байгаад саатуулагдаж авч гарах гэж байсан эд зүйлээ тоо ёсоор харуулын ахлах ажилтан, тус компанийн удирдах ажилтан нарт хүлээлгэж өгсөн. Тэд тоо ёсоор нь надаас хүлээн авсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 62-64-р хуудас/,
Гэрч Г.Батгэрэлийн “...2023 оны 06 сард байх би тухайн өдрийг сайн санахгүй байна. Би шөнийн ээлжид гараад 23 цаг 40 минут орчимд цайндаа ороод байж байхад манай мастер байсан Б********** ирээд гагнуурын дуудлага гарчихлаа хоёулаа дуудлагад явъя гээд намайг аваад явсан ба гагнуур хийх газар Ухаа-худгаас 8 км-ийн зайд байгаа гэсэн. Тэгээд жижиг тэрэгт хамт явж байгаад намайг 1 км гаран яваад харуул хамгаалалтын бамбай дээр ирээд машинаа шалгуулсан. Тухайн харуул хамгаалалтын бамбай хийдэг 2 залуу хаашаа явах гэж байгаа талаар асуухад гагнуурчин хүргэж өгөх гэж байна гэж мастер Б************ мастер хэлэхэд тухайн хамгаалалтын ажилчид тээврийн хэрэгслийн багажийг шалгахад арын суудлын ар талаас сэлбэг хэрэгсэл гарч ирсэн. Тухайн сэлбэг хэрэгслийг хамгаалалтын ажилчид бичлэг хийж хурааж аваад гагнуур хийх хүнээ буулгаад иргэж ирээд уулзаарай гэж мастер Б*********** мастер хэлж байх шиг болсон тэгээд намайг гагнуур хийх газар буулгаад Б************* буцаад ажил руу явсан. Тухайн хэрэгслийг юунд хэргэлдэг талаар би мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-н 53- р хуудас/,
Гэрч М.Мөнхбаатарын “...*************тэй ************* ХХК анх засварчнаар ажилд орсон цагаас хойш таних болсон анх болсон. Бусдаар бол сайн мэдэхгүй....************** ХХК сэлбэгийн нярав хариуцаж ажилдаг. Сэлбэгийн нярваас засварын мастер болон жолооч, хүнд даацын автомашины засварчин нар шаардах хуудасны дагуу агуулахаас авдаг...**************ХХК сэлбэгийн нярваас Б************ тухайн үед шаардах хуудас бичээд авах эрх бүхий албан тушаалтай байсан бөгөөд тухайн авсан сэлбэгт хяналт тавьж захиран зарцуулж ажилдаг байсан....Эдгээр сэлбэгүүдийг Б************** ажлын өрөөндөө байлгах эрх бүхийн албан тушаалтан биш бөгөөд ашиглаад үлдсэн сэлбэгээ сэлбэгийн няравт эргүүлж өгөх юм уу эсвэл дараагийн тээврийн хэрэгслийн засварт ашиглах ёстой ажлын байрандаа тухайн сэлбэг хэрэгслийг их хэмжээгээр хадгалахгүй...Тухайн сэлбэгийн хадгалалт хамгаалалтыг агуулах хариуцах бөгөөд захиран зарцуулах, хяналт тавих албан тушаалтан бол ажлын байрны тодорхойлолтоороо тухайн үед Б************** авах эрхтэй байсан...Хово машины хий тургигч, хий хувилагч, муфть, зөөлөн холбоо, хий холбогч, кабин өргөгч, духны ремень зэрэг сэлбэгүүд байгууллагын эд зүйл бөгөөд Б*************ийг хэзээ яаж авсан талаар мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-н 59-р хуудас/,
Хас үнэлгээ ХХК-ийн 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 1480 дугаартай “2.741.000” гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-н 71-74-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.
1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
1.4.Хууль зүйн дүгнэлт
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч Л.Б*************ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хөрөнгө завших” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч Л.Б*************** нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр прокурорт хүсэлт гаргасан байна. Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3-т зааснаар хүсэлтийг хангаж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй, хууль буруу хэрэглээгүй байна.
Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-т заасан нөхцөл байдлыг хянаж үзээд шүүгдэгч Л.Б*************ийг “Хөрөнгө завших” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.
1.5. Хохирол, хор уршиг
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.З**************нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ бичгээр илэрхийлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 3-т заасан шаардлагыг байх тул шүүгдэгч Л.Б*************ийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна...” гэх саналыг шүүгдэгч Л.Б********** нь хүлээн зөвшөөрсөн гэжээ.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүгдэгч Л.Б*************** нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх заалтад заасан нөхцөлийг хянаж үзээд мөн зүйлийн 5 дахь заалтад зааснаар прокурорын гаргасан саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэв.
2.3. Бусад асуудлын талаар
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг флашийг хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т********** овогт Л.Б*********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хөрөнгө завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б************д 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.З********* нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Л.Б***********ийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD-г хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй.
6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Б*************д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Д.БАТТУЛГА