| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Өркений Бахытбек |
| Хэргийн индекс | 161/2023/0200/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/202 |
| Огноо | 2023-10-11 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | А.Д |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 10 сарын 11 өдөр
Дугаар 2023/ШЦТ/202
Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Бдаргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Б,
улсын яллагч А.Д,
шүүгдэгчийн өмгөөлөгч Д.А,
шүүгдэгч Х.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш ургийн овгийн Хатын Ад холбогдох 2313000000238 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1997 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Баян-Өлгий аймгийн Бугат суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, ам бүл 3, эцэг, эхийн хамт амьдардаг, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газарт жолооч ажилтай, Баян-Өлгий аймгийн Бугат сумын ..... дүгээр багт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх, Шк ургийн овгийн Хтын А, регистрийн дугаар ....,
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Х.А нь 2023 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 23 цагийн орчимд Баян-Өлгий аймгийн Толбо сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр байрлах “Санбастау” үйлчилгээний төвийн гадна байсан хохирогч Ш.Нн эзэмшлийн 8074БӨТ улсын дугаартай “Х-Тгаil” загварын тээврийн хэрэгсэл дотроос түүний “Самсунг А-10” загварын гар утас 1 ширхэг, машины МР тоглуулагч 1 ширхэг, сахлын машин 1 ширхэг зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 305,000 төгрөгийн хохирол учруулсан,
мөн 2023 оны 7 дугаар сарын 29-ний өдрөөс 30-ны өдрүүдийн хооронд хохирогч Ш.Нгээс хулгайлж авсан “Самсунг А-10” загварын гар утасны кэйсэнд буюу утасны гэрт байсан хохирогчийн Хаан банкны 5189020707 дугаартай дансны виза картыг нь ашиглаж, тухайн данснаас 7 удаагийн зарлагын гүйлгээгээр 114,800 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 114,800 төгрөгийн хохирол учруулсан буюу үргэлжилсэн үйлдлээр нийт 419,800 төгрөгийн хохирол учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар
1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.А мэдүүлэхдээ: “Хулгайлах гэмт хэрэг үйлдснээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байна. Хохирлыг төлж өгсөн болно” гэв.
2. 2313000000238 дугаартай эрүүгийн хавтаст хэргээс талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
2.1. Иргэн Ш.Нгээс 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 16 цаг 10 минутад Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газарт гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 1-2 дахь тал),
2.2. Хохирогч Ш.Нгийн Хаан банкны 5189020707 дугаартай депозит дансны хуулганд болон хохирогчийн эзэмшлийн “Х-Тгаil” загварын 8074 БӨТ тээврийн хэрэгсэлд тус тус үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 4-8 дахь тал),
2.3. Эд зүйл буюу хар өнгийн 12\/-ийн сахлын машин 1 ширхэг, хар өнгийн машины МР тоглуулагч 1 ширхэг, Б овгийн Шны Нн /БЙ75101513/ регистрийн дугаартай, Монгол Улсын иргэний үнэмлэх 1 ширхэг, Хаан банкны /6292770162024923/ серийн дугаартай, NERGUI SHAIMARDAN гэх нэртэй, хар өнгийн виза карт 1 ширхэг зэргийг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 9-11 дэх тал),
2.4. Хяналтын камерын бичлэг бүхий СД-нд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зэргийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 17-20 дахь тал),
2.5. Хохирогч Ш.Нн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2023 оны 7 дугаар сарын 26-ны өдөр миний бие тус аймгийн Толбо сумын “Санбастау” үйлчилгээний төвд хамаатны хүүхдийнхээ хуримд оролцоод хурим тарсны дараа 23 цагийн орчимд гэр лүгээ явах гэж байгаад өөрийн эзэмшлийн 80-74 БӨТ улсын дугаартай “Х-Тгаll” маркийн тээврийн хэрэгслээ онгорхой орхиод машиныхаа ойролцоо хүмүүстэй юм яриад зогсож байгаад явах гээд машиндаа буцаад суутал машин дотор байсан миний гар утас, машины МР, иргэний үнэмлэх, банкны карт зэрэг зүйлүүд алга болсон байсан. Тэгээд би миний машины хажууд байсан хүмүүсээс асуухад сая нэг залуу машин дотроос юм аваад явсан, ирээд та юу авч байгаа юм бэ гэж асуухад би машины МР авч байна гэж хэлээд зугтаад гүйгээд явсан гэж хэлсэн. Миний утас цэнхэр өнгийн гэртэй, бор өнгийн А-10 загварын ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй, ажиллагаа хэвийн гар утас байсан. Мөн алдагдсан гар утастай хамт миний Хаан банкны карт, иргэний үнэмлэх, машины МР, сахлын машин зэрэг эд зүйлүүд байсан. Хаан банкны 5189020707 тоот данснаас нийт 7 удаагийн үйлдлээр 114,000 төгрөгийг 7 дугаар сарын 29-ний өдрөөс 30-ны өдрүүдийн хооронд аймгийн төвд карт уншуулж гүйлгээ хийсэн байна.
...Алдагдсан эд зүйлүүдээ хуримын цайллагад орохоос өмнө өөрийнхөө тээврийн хэрэгслийн урд байрлах хайрцаг дотор үлдээгээд явсан. Би алдагдсан эд зүйлүүдээ бүрэн бүтэн хүлээж авсан. Харин миний алдагдсан гар утсыг гээгдүүлсэн гээд оронд нь шинэ хайрцаг савтай “Самсунг А12” загварын гар утас өгсөн. Надад одоо ямар нэгэн санал хүсэлт, гомдол байхгүй. Надад учирсан хохирлыг Х.А бүрэн барагдуулж өгсөн” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 24-25, 28-29, 31, 33 дахь тал),
2.6. Гэрч М.Бйн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би 2023 оны 7 дугаар сарын 29-ний өдөр ажил дээрээ байсан. Тухайн өдрийн 15 цаг 53 минутад хар өнгийн “Ланд-80” маркийн тээврийн хэрэгслээр 20-25 орчим насны эрэгтэй хүн үйлчлүүлсэн. Тухайн хүн 20,000 төгрөгт 7,5 литр орчим бензин аваад эхлээд тооцоог дансаар шилжүүлчхээд дараа нь нэг карт гаргаж ирээд “та энэ картыг уншуулаад надад саяны миний шилжүүлсэн мөнгийг бэлнээр гаргаад өгөөч, энэ манай нэг найзын карт байгаа юм” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “хүний карт уншуулж болох юм уу, дараа нь асуудал болох вий” гэхэд “зүгээрээ, манай найзын карт байгаа юм” гэхээр нь би тухайн картыг уншуулаад бэлэн 20000 төгрөг өгсөн. Тэр карт нь кодгүй, шууд чипээр уншдаг карт байсан. Тэр дансны хуулга нь байгаа, 291301853576 тоот Төрийн банкны А Х...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 35-36 дахь тал),
2.7. Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн БӨА-23-0178 дугаартай “...2023 оны 8 дугаар сарын байдлаар мөрдөгчийн тогтоолд дурдагдсан 2022 онд худалдан авч байсан “Самсунг галакси А10” загварын гар утас /250,000/ болон сахлын машин /35,000/, МРЗ тоглуулагч /20,000/ нийт үнэлгээ 305,000 төгрөг байх боломжтой...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 41-45 дахь тал),
2.8. Хаан банкны харилцагч Ш.Нн 5189020707, М.Бергенбекийн 5180894753 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хулгууд (хавтаст хэргийн 67, 71 дэх тал),
2.9. Яллагдагч Х.Аы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Баян-Өлгий аймгийн Толбо сумын төв дээр байх үйлчилгээний төв дээр болсон найз болох Адасханы хуримд очсон юм. Тэгээд 22 цаг өнгөрч байх үед хуримаас гараад явж байтал үйлчилгээний төвийн гадаа байсан маркийг нь санахгүй байна дунд оврын машины хажууд буюу гадаа 1 ширхэг “Самсунг А-10” гар утас, машины МР тоглуулагч 1 ширхэг, сахлын машин 1 ширхэг тус тус байхаар нь аваад шууд гэр лүүгээ явсан. Маргааш нь би “Самсунг А-10” гар утасны кейсэнд 1 ширхэг хаан банкны карт байхыг харсан. Би уг картыг над дээр байдаг ээжийнхээ Хаан банкны картаар андуурч дандаа дэлгүүрүүдэд уншуулж ашигласнаа сүүлд мэдсэн юм. Тухайн үедээ би өөр хүний карт уншуулаад явж байснаа мэдээгүй. “Самсунг А-10” гар утас болон сахлын машин, МР тоглуулагч зэргийг би ямар нэгэн байдлаар ашигласан зүйл байхгүй. Өөр дээрээ хадгалж байгаад намайг анх цагдаагаас дуудсан өдрийн маргааш нь дээрх эд зүйлсийг эзэнд нь хүлээлгэж өгсөн. Мөн картаас нь уншуулсан мөнгийг бүрэн төлж өгсөн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 37 дахь тал) ,
2.10. Хохирогч Ш.Нгийн бичсэн хүсэлт (хавтаст хэргийн 65 дахь тал) зэрэг нотлох баримтууд болно.
2.11. Шүүгдэгчийн хувийн байдлын талаар дараах нотлох баримт хэрэгт цугларсан байна. Үүнд:
-Баян-Өлгий аймгийн Бугат сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн “Тус сумын 4-р багийн иргэн Хавдалмурат овогтой А нь ам бүл 3, БГ97120910 тоот регистрийн дугаартай болно. Тус багт оршин суудаг нь үнэн болохыг тодорхойлов.” гэсэн тодорхойлолт (хавтаст хэргийн 57 дахь тал)
-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 50 дэх тал),
-Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 52 дахь тал),
-Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 54 дэх тал),
-Мэргэжлийн үнэмлэх, бакалаврын дипломын хуулбар (хавтаст хэргийн 58-64 дэх тал) зэрэг нотлох баримтууд болно.
3. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт, нөхцөл байдлын талаар
3.1. Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоохын тулд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулан үнэлэхэд шүүгдэгч Х.А нь 2023 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 23 цагийн орчимд Баян-Өлгий аймгийн Толбо сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр байрлах “Санбастау” үйлчилгээний төвийн гадна, хаалга нь онгорхой байсан хохирогч Ш.Нн эзэмшлийн 8074БӨТ улсын дугаартай “Х-Тгаil” загварын тээврийн хэрэгсэл дотроос хохирогчийн “Самсунг галакси А-10” загварын гар утас, иргэний үнэмлэх, виза карт, машины МР тоглуулагч, сахлын машин зэрэг 305,000 төгрөгийн үнэтэй эд зүйлсийг авсан, улмаар “Самсунг галакси А-10” загварын гар утасны кейс буюу утасны гаднах гэрт нь байсан хохирогчийн Хаан банкны 5189020707 дугаартай дансны виза картыг нь ашиглаж, тухайн данснаас 7 удаагийн гүйлгээгээр 114,800 төгрөгийн зарлагын гүйлгээ хийсэн зэрэг үйл баримт дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
- Иргэн Ш.Нгээс гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 1-2 дахь тал),
-Хохирогч Ш.Нгийн Хаан банкны 5189020707 дугаартай депозит дансны хуулгад болон хохирогчийн эзэмшлийн “Х-Тгаil” загварын 8074 БӨТ тээврийн хэрэгсэлд тус тус үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 4-8 дахь тал),
-Эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 9-11 дэх тал),
- Хяналтын камерын бичлэг бүхий СД дискэд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зэргийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 17-20 дахь тал),
- Хохирогч Ш.Нн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2023 оны 7 дугаар сарын 26-ны өдөр миний бие тус аймгийн Толбо сумын “Санбастау” үйлчилгээний төвд хамаатны хүүхдийнхээ хуримд оролцоод хурим тарсны дараа 23 цагийн орчимд гэр лүгээ явах гэж байгаад өөрийн эзэмшлийн 80-74 БӨТ улсын дугаартай “Х-Тгаll” маркийн тээврийн хэрэгслээ онгорхой орхиод машиныхаа ойролцоо хүмүүстэй юм яриад зогсож байгаад явах гээд машиндаа буцаад суутал машин дотор байсан миний гар утас, машины МР, иргэний үнэмлэх, банкны карт зэрэг зүйлүүд алга болсон байсан. Тэгээд би миний машины хажууд байсан хүмүүсээс асуухад сая нэг залуу машин дотроос юм аваад явсан, ирээд та юу авч байгаа юм бэ гэж асуухад би машины МР авч байна гэж хэлээд зугтаад гүйгээд явсан гэж хэлсэн.
...Алдагдсан эд зүйлүүдээ хуримын цайллагад орохоос өмнө өөрийнхөө тээврийн хэрэгслийн урд байрлах хайрцаг дотор үлдээгээд явсан. Би алдагдсан эд зүйлүүдээ бүрэн бүтэн хүлээж авсан....” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 24-25, 28-29, 31, 33 дахь тал),
- Гэрч М.Бергенбекийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Тухайн хүн 20,000 төгрөгт 7,5 литр орчим бензин аваад эхлээд тооцоог дансаар шилжүүлчхээд дараа нь нэг карт гаргаж ирээд “та энэ картыг уншуулаад надад саяны миний шилжүүлсэн мөнгийг бэлнээр гаргаад өгөөч, энэ манай нэг найзын карт байгаа юм” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “хүний карт уншуулж болох юм уу, дараа нь асуудал болох вий” гэхэд “зүгээрээ, манай найзын карт байгаа юм” гэхээр нь би тухайн картыг уншуулаад бэлэн 20000 төгрөг өгсөн. Тэр карт нь кодгүй, шууд чипээр уншдаг карт байсан. Тэр дансны хуулга нь байгаа, 291301853576 тоот Төрийн банкны А Хавдалмурат...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 35-36 дахь тал),
-Хаан банкны харилцагч Ш.Нн 5189020707, М.Бергенбекийн 5180894753 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хулгууд (хавтаст хэргийн 67, 71 дэх тал),
- Яллагдагч Х.Аы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Баян-Өлгий аймгийн Толбо сумын төв дээр байх үйлчилгээний төв дээр болсон найз болох Адасханы хуримд очсон юм. Тэгээд 22 цаг өнгөрч байх үед хуримаас гараад явж байтал үйлчилгээний төвийн гадаа байсан маркийг нь санахгүй байна дунд оврын машины хажууд буюу гадаа 1 ширхэг “Самсунг А-10” гар утас, машины МР тоглуулагч 1 ширхэг, сахлын машин 1 ширхэг тус тус байхаар нь аваад шууд гэр лүүгээ явсан. Маргааш нь би “Самсунг А-10” гар утасны кейсэнд 1 ширхэг хаан банкны карт байхыг харсан. Би уг картыг над дээр байдаг ээжийнхээ Хаан банкны картаар андуурч дандаа дэлгүүрүүдэд уншуулж ашигласнаа сүүлд мэдсэн юм...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 37 дахь тал) зэрэг нотлох баримтууд болно.
3.2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хохирогч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул хууль ёсны нотлох баримт гэж үзэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлэн, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.
3.3. Шүүгдэгч Х.А нь “эд зүйлсийг машины гаднаас олж авсан” гэж мэдүүлж, шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон зарим үйл баримтыг хүлээн зөвшөөрөөгүй боловч хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулан үнэлэхэд тэрээр эд зүйлсийг машины гаднаас олж авсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
4. Эрх зүйн дүгнэлт:
4.1. Шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, хэргийн нөхцөл байдлаас дүгнэхэд шүүгдэгч Х.Аы бусдын эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж хохирогч Ш.Нн эзэмшлийн 8074БӨТ улсын дугаартай “Х-Тгаil” загварын тээврийн хэрэгсэл дотроос хохирогчийн гар утас, машины МР тоглуулагч, иргэний үнэмлэх, виза карт, сахлын машин зэрэг 305,000 төгрөгийн үнэтэй эд зүйлсийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр өөрийнхөө эзэмшилд үнэ төлбөргүй шилжүүлэн авч, өөртөө захиран зарцуулах боломжийг бүрдүүлж, улмаар хохирогчийн виза картыг ашиглаж, түүний данснаас 7 удаагийн гүйлгээгээр 114,800 төгрөгийн зарлагын гүйлгээ хийж нийт 419,800 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхэд халдаж, хохирол учруулсан гэм буруутай үйлдэл бөгөөд хулгайлах гэмт хэргийн эзэмшигч, өмгөөлөгчийн эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авсан гэх шинжийг хангасан гэж үзнэ.
4.2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж хуульчилснаас үзэхэд шүүгдэгч нь хохирогчийн эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар авсны дараа гар утасны кейс буюу утасны гэрт нь байсан виза картыг ашиглаж, данснаас гүйлгээ хийх зэргээр үргэлжилсэн үйлдлээр хулгайлах гэмт хэргийг үйлдсэн байна.
4.3. Шүүгдэгчийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал, бусдын эд хөрөнгийг нь нууцаар, хууль бусаар эзэмшилдээ үнэ төлбөргүй шилжүүлэн авч хохирогчид хохирол учруулсан байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр, шунахайн сэдэлтээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.
4.4. Шүүгдэгч Х.А нь хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдсон, прокуророос түүний үйлдсэн гэмт хэрэгт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон гэж дүгнэлээ.
4.5. Иймд шүүгдэгч Х.Аыг үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.
4.6. Шүүгдэгчийн хууль, эрх зүйн мэдлэг дутмаг, бусдын эд хөрөнгийг нь ашиглах зорилготой байсан нь гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлжээ.
5.Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай
5.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно” гэж заасныг үндэслэн, гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирлын хэмжээг тогтоож, гэм буруутайд тооцогдсон шүүгдэгчээс гаргуулах нь зөрчигдсөн эрхийг сэргээх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцнэ.
5.2. Шүүгдэгч Х.Аы үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Ш.Нд нийт 419800 төгрөгийн хохирол учирсан ба шүүгдэгч нь хулгайлсан эд зүйлийг буцаан өгч, гар утасны оронд шинэ гар утас өгөх зэргээр биет байдлаар хохирлыг төлж барагдуулсан болох нь хохирогчийн мэдүүлэг, хүсэлтээр тогтоогдож байна. (хавтаст хэргийн 31, 33 дахь тал) нотлогдож байна.
5.3. Иймээс шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол, төлбөргүй гэж үзлээ.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар
2.1. Шүүгдэгч Х.Аыг шүүхээс хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасныг баримтлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй.
2.2. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.
2.3. Улсын яллагчаас шүүх хуралдаанд “шүүгдэгч Х.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Баян-Өлгий аймгийн Бугат, Өлгий сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох үүрэх хүлээлгэх саналтай” гэсэн, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...шүүгдэгч Х.А нь гэм буруугийн талаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлыг төлж барагдуулсан учраас 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү” гэсэн агуулгатай дүгнэлтийг тус тус гаргасан болно.
2.4. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Х.А нь хувийн байдлын хувьд урьд нь гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Бугат сумын 4 дүгээр багт оршин суудаг, аймгийн Онцгой байдлын газарт жолоочоор ажилладаг зэрэг нөхцөл байдал тогтоогдож байна. (хавтаст хэргийн 50-57 дахь тал),
2.5. Шүүгдэгчийн санаатайгаар бусдын эд хөрөнгийг хулгайлсан үйлдлийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн гэж үзээгүй бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хувийн байдалд нь хамааруулан үзэж, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
2.6. Шүүгдэгч Х.Аы гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрлөөс нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгож оногдуулах нь эрүүгийн хариуцлагын нийгэмшүүлэх зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.
2.7. Иймээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Аыг 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгчид сануулж шийдвэрлэлээ.
2.8. Шүүгдэгчид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 163 дугаар зүйлийн 163.1 дэх хэсэгт заасан буюу Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газраас баталсан жагсаалтад заасан байгууллагад гүйцэтгүүлэхийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
3. Бусад асуудлын талаар
3.1. Шүүгдэгч Х.А нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээв.
3.2. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь хохирогчид учирсан 419,800 төгрөгийн хохирлыг биет байдлаар төлж барагдуулсан, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол, төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн СД диск 1 ширхгийг хэргийн хамт хадгалахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2 , 4 дэх хэсэг, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш ургийн овгийн Хтын Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Хавдалмуратын Аыг 300 (гурван зуун ) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч Х.Ад сануулсугай.
4. Шүүгдэгч Х.А нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. 2313000000238 дугаартай эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь хохирогчид учирсан хохирлыг биет байдлаар төлж барагдуулсан, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол, төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн СД диск 1 ширхгийг хэргийн хамт хадгалсугай.
6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 163 дугаар зүйлийн 163.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ад оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газраас баталсан жагсаалтад заасан байгууллагад гүйцэтгүүлэхийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ө.Б