Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 2023/ШЦТ/57

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн танхимд

Нарийн бичгийн дарга С.Төртулах

Улсын яллагч Б.Энхбаяр

Шүүгдэгч Ц., Ж.******* нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Б.Энхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Ц., Ж.******* нарт холбогдох 320013000 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч 2023 оны ******* дугаар сарын 13-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод ******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдрах, Улаанбаатар хот ******* ******* ******* дугаар хороо, ******* хороолол - тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, 1 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан

-зүрх ******* эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн № 265 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн  .6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, овогт . /РД:ЧП79**************98/

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, аймаг суманд оны дугаар сарын -ний өдөр төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдрах, Улаанбаатар хот ******* дүгээр хороо, - тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, овогт *******. /РД:ЙЮ7578/

 

 Шүүгдэгч Ц., Ж.******* нар нь 20 оны 08 дугаар сарын 02-ны өдөр аймаг сумын дугаар багийн нутаг ам гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж байгаль экологи түүний нөөцөд 13463*******0 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:  

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.ийн өгсөн …  Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Иймд дахин шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэх

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.*******ын өгсөн ... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул дахин мэдүүлэг өгөхгүй гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох

Иргэний нэхэмжлэгч А. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн… Намайг иргэний нэхэмжлэгчээр тогтооход ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Би дүгнэлтэнд заасан хохирол нэхэмжилж байна гэх мэдүүлэг /1 дүгээр Хх-н 30 дугаар хуудас/

Иргэний нэхэмжлэгч Ж. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Би 20 оны 07 дугаар сарын 29-ний өдөр гэдэг хүнтэй уулзаж манай нөхөрлөлийн бичиг баримт бүрэн, сум орон нутагтай гэрээтэй гэсэн та техникийн туслалцаа үзүүлээч гэсний дагуу 20 оны 07 дугаар сарын 30-ны өдөр манай “ ” ХХК-ний ажилчид болон техник ирсэн. Тухайн үед алт угаах төхөөрөмж 1 ширхэг, экскебатор 1 ширхэг, авто ачигч /ковш/ 2 ширхэг, ачааны машин /Хово/ 2 ширхэг, цахилгаан үүсгүүр мотор 1 ширхэг зэргийг авч хамтран ажиллах гэрээгээр ирсэн. Тухайн газар нь хууль бус гэдгийг мэдээгүй. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн техник хэрэгслээ нэхэмжилмээр байна гэх мэдүүлэг /1 дүгээр Хх-ийн 86 дугаар хуудас/

Гэрч Ч. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн......Манай компани нь 20 оны 07 дугаар сарын 31-ний шөнө техник хэрэгслүүдийн хамт тус газарт ирсэн. Маргааш нь буюу 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдөр шороо бууддаг техникээ суурьлуулж тэр өдөр нь дууссан. 20 оны 08 дугаар сарын 02-ны өглөө буугаа гүйцэт суурьлуулж дуусаад 13 цагт хоолоо идээд, 13 цаг 30 минутын үед хөрс хуулж эхэлсэн. Тэгээд 15 цагт цагдаа ирсэн гэх мэдүүлэг /1 дүгээр Хх-ийн 88 дугаар хуудас/

Гэрч Ш. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн......Би “ ” ХХК-д 2019 оноос хойш ажиллаж байгаа.  20 оны 07 дугаар сарын 31-ний шөнө тус газарт ирсэн. Маргааш нь буюу 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдөр гэрээ бариад, шороо бууддаг техникээ суурьлуулж тэр өдөр нь дууссан. 20 оны 08 дугаар сарын 02-ны өглөө буугаа гүйцэт суурьлуулаад байж байтал цагдаа ирсэн гэх мэдүүлэг /1 дүгээр Хх-ийн 91 дүгээр хуудас/

Гэрч Д. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...... 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдөр гэрээ бариад, буугаа байрлуулсан. 20 оны 08 дугаар сарын 02-ны өглөө буугаа гүйцэт суурьлуулаад өдөр нь цайндаа ороод байж байтал цагдаа ирсэн. Усан бууг ажиллуулж эхлээгүй байсан гэх мэдүүлэг /1 дүгээр Хх-ийн 94 дүгээр хуудас/

Гэрч П. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн......20 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Сэлэнгэ аймгийн суманд байдаг ГУББ хишиг нөхөрлөлд хамгаалалтыг нь хариуцан ажиллахаар очсон.Тэгээд би 20 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотруу буцсан. Уурхай техникүүдийг бүгдийг  нь лацадсан байсан.Тэгэхээр нь би ер бүтэхгүй юм байна гэж бодоод буцсан гэх мэдүүлэг /1 дүгээр Хх-ийн 99 дүгээр хуудас/,

Гэрч Б.- мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн......Би -тэй 70 хувийг манайх авна 30 хувийг , нар авна гэж тохирсон.- бол зуучилж өгсөн. CAT-340, Hyundai 305Lc-7 маркийн экскеватор 2 ширхэг, Хово сонсмоол 3 ширхэг, Ковш 2 ширхэг, цахилгаан үүсгүүр 1 ширхэг, Дарханы Гиомаш ХХК-ний үйлдвэрлэсэн угаагч төхөөрмж 1 ширхэг зэргийг түрээслэсэн. Хөрс хуулалт хийсэн болохоос олборлоогүй гэм мэдүүлэг /1 дүгээр Хх-ийн 101 дүгээр хуудас/

Гэрч М. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн......20 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Сэлэнгэ аймгийн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт ам, Буянт, Хар морьт гэх газруудад хяналт шалгалтыг холбогдох албан тушаалтнуудтай хийж явсан юм.  Тэгээд би  ам гэх газарт хүмүүсээс гэрчээр мэдүүлэг авсан. Экологийн асуудал хариуцсан улсын байцаагч хэргийн газрын үзлэг хийсэнн юм. Тухайн газар нь ухагдсан газар байсан юм. Тэгээд тухайн газраа 4 талд GPS тавьсан.Яг очих үед техник хэрэгсэл ажиллаж байгаа зүйл байхгүй.Газрын хэвлийг ухаж сэнтийжсэнбайдалтай байсан санагдаж байна гэх мэдүүлэг /1 дүгээр Хх-ийн 109 дүгээр хуудас/,

Гэрч Г. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... Тэгээд 20 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр ах өөрийн гэх дугаарын утсаар миний гэх дугаар луу залгасан. Тэгээд ах 2-3 ажилчин аваад Сэлэнгэ аймаг Баруун хараа сум руу хүрээд ир нүхнээс хуучин байсан шуудайтай чулуу гаргаад өг гэсэн. Тэгээд би 20 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр өөрийн Galaa Galaa гэх фейсбүүк хаягаар налайх нээлттэй групп дээр өдрийн 50 мянгаар ажил хийх хүн байна уу гэж өөрийн дугаарын утсыг үлдээж зар тавьсан. Би суманд 20 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хот хоорондын 14 цагийн автобусанд суугаад 17 цагийн үед ирсэн. ах ногоон өнгийн ланд 80 загварын машинаар тосож авсан. Зарын дагуу хүмүүс холбогдсон бөгөөд , гэх 2 залуу ажиллахаар болсон бөгөөд 20 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн орой суманд ирсэн бөгөөд би тэр хоёр залууг Бороо-4 гэх газар ланд 80 загварын машинтай ахын хамт тосож аваад хүргэж өгсөн. Мөн гэх залуу 20 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр суманд зарын дагуу холбогдож Улаанбаатар хотоос ирсэн бөгөөд ахын хамт сумаас тосч аваад Бороо-4 гэх газар хүргэж өгсөн. Манай ажил 20 оны 01 дүгээр сарын -ний өдөр эхэлсэн бөгөөд уурхайн нүхнээс алтны баяжмалтай чулууг уурхайн нүхний гадна хэсэгт зөөж ажилласан. Тэгээд 20 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 14 цагийн үед шуудайтай чулууг зөөх Камаз загварын машинтай ах, уг машины жолооч 1 казак залуу байсан. Тэгээд шуудайтай алтны баяжмалтай чулууг камаз машины тэвш рүү ачиж байхад цагдаа нар ирсэн гэх мэдүүлэг /1 дүгээр Хх-н 33-34 дүгээр хуудас/

Гэрч Э.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ..... Зарын дагуу холбогдож ажил байгаа юм уу гэж асуухад хөдөө яваад юм ачиж ирнэ 2-3 хоног болно гэсэн. Юу ачих талаараа хэлээгүй .... Тэгээд бид 2 ажлын санал бий болгосон Галбадрах гэх залуутай уулзаад шууд гэх залуу машины жолоочийн хамт Ланд 80 загварын тээврийн хэрэгсэлтэй Бороо-4 гэх газар очсон. 20 оны 01 дүгээр сарын -ний өдөр буюу маргааш нь ажилдаа гарсан. Бид нар Бороо 4 гэх газар байрлах нүхнээс шуудайтай чулууг нүхний гадна хэсэгт зөөх ажил хийсэн. Тэгээд нөгөөдөр буюу 20 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Камаз загварын машин шуудайтай чулууг ачих гэж ирсэн бөгөөд бид нарыг уг машинд шуудайтай чулууг ач гэж гэх залуу хэлсэн. бид нартай цуг ачилцсан. Тэгээд 14 цагийн үед цагдаа нар ирсэн гэх мэдүүлэг /1 дүгээр Хх-н 39 дүгээр хуудас/

Гэрч Л.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ....... Тухайн үед гэх залуу Бороо 4 гэх газар байрлах монгол гэрт намайг хүргэж өгсөн бөгөөд уг гэрт 3-4 залуу байсан. Маргааш нь ажилдаа орсон бөгөөд уг газарт байрлах нүхэнд ажилласан. Тухайн нүхнээс шуудайтай чулуу болон шороо гадагш хэсэгт зөөж ажилласан. Уг газар надтай цуг 4-5 залуу ажилласан, өмнө нь би харж байгаагүй. Тэгээд 20 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Камаз нэртэй том машин ирсэн бөгөөд гадаа байсан шуудайтай шороо чулууг тухай машины тэвшин дээр ачиж байсан чинь цагдаа нар ирсэн гэх мэдүүлэг /1 дүгээр Хх-н 42-43 дугаар хуудас/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... Намайг 4 хоногийн өмнө Амараа гэдэг залуу Улаанбаатар хотоос Сэлэнгэ аймгийн суманд цахилгаан үүсгэгч мотор ачаад өгөөч гэж хэлээд 350000 төгрөгөөр тохиролцоод ачиж ирсэн. Тэгээд гэдэг залуу уурхай дээрээс чулуу ачаад өгөөч би танд нэг шуудайтай чулууг 1000 төгрөгөөр тооцож өгье гэж хэлэхээр нь би тэгье гээд ачихаар болсон. Тэгээд би өнөөдөр өглөө очиж чулуунуудыг нь ачсан гэх мэдүүлэг /1 дүгээр Хх-н 45 дугаар хуудас/

Шинжээчийн дүгнэлт 20 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн №01/01...Сэлэнгэ аймгийн   сумын 2 дугаар багийн нутаг ам гэх газарт ГУББ нөхөрлөлийн үйл ажиллагаа явуулсан талбайд байгаль орчинд учруулсан хохиролыг Эдэлбэр газарт 108864 төагрөг, Хөрс 342576 төгрөг, Ургамал 626*******8 төгрөг, Газрын хэвлийд 89200 төгрөгийн хохирол тус тус учирсан бөгөөд нийт 5566708 төгрөгийн хохирол байгальд учирсан, Эвдрэл оруулсан талбайл хийх техникийн нөхөн сэргээлтийн зардал 3966193 төгрөг, биологийн нөхөн сэргээлтийн зардалд 750 төгрөг, Орон нутгийн байгаль орчны албанд төлөх мониторингийн зардал 7295 төгрөг гэх / 1 дүгээр Хх-ийн 5 дугаар хуудас/,

Шинжээчийн дүгнэлт 20 оны дүгээр сарын *******-ны өдрийн № 14 .... Иргэн Х. Сэлэнгэ аймгийн сумын Гонир 3 дугаар багийн нутаг Таширын нуруу гэх газарт олборлолт явуулж газрын хэвлийд халдсан бөгөөд газрын хэвлийд учруулсан хохирлын үнэлгээг газрын хэвлийгээс олборлосон ашигт малтмалын хэмжээгээр тооцдог. Тус нутгаас иргэн Х. олборлосон 7570 кг чулуунаас Геологийн төв лабораторид шинжлүүлсэн агууламжаар 1, мг/кг буюу нийт чулуулагт шилжүүлэн тооцоход агуулагдах алтны хэмжээ 9.1 гр байхаар тодорхойлогдсон бөгөөд үүнийг Монгол банкны 20 оны 01 дүгээр сарын /гр/ алтны дундаж ханшаар тооцож үзсэн. Иргэн Х. үйл ажиллагаанаас байгаль орчинд учруулсан экологи-эдийн засгийн хохирлын хэмжээ нь нийт 1566173 төгрөг болж байна гэх /1 дүгээр Хх-н 177 дугаар хуудас/

Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн 20 оны дүгээр сарын 15-ны өдрийн № 18-04-340/33 дугаартай хохирол тооцох тухай дүгнэлт ...... 1. Газрын хэвлийд учирсан экологи-эдийн засгийн үнэлгээ болох 1566173 төгрөгийг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.5.1 дэх заалт газрын хэвлийд учирсан хохирлыг 2 дахин нэмэгдүүлэн тооцно гэсэн заалтын дагуу 1566173 х 2 = 3132346 төгрөг буюу нийт 3132346 төгрөгийн хохирол Байгаль экологи түүний нөөцөд учирсан байна гэх /1 дүгээр Хх-н 181 дүгээр хуудас/

Сэлэнгэ аймгийн сумын Байгаль орчны улсын байцаагч М.Бумцэндийн 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн №18/04/322 дугаартай Нөхөн төлбөр, хохирол тооцох тухай актад...... 1. Эдэлбэр газар учирсан экологи эдийн засгийн үнэлгээ болох 108,864 төгрөгийг байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.5 дахь заалт, газарт учирсан хохирлыг 3 дахин нэмэгдүүлэн тооцно гэсэн заалтын дагуу 108,864x3=326,592 төгрөг/гурван зуун хорин зургаан мянга таван зуун ерөн хоёр төгрөг/, 2.Газрын хэвлийд учирсан экологи-эдийн засгийн үнэлгээ шинжээчийн дүгнэлтээр 4,489,200 төгрөгийг байгаль орчныг хамгаалах тухай хуулийн дүгээр зүйлийн 49.5.1 дахь заалт, газрын хэвлийд учирсан хохирлыг 2 дахин нэмэгдүүлэн тооцно гэсэн заалтын дагуу 4,489,200 х 2=8,978,400 төгрөг /найман сая есөн зуун далан найман мянга дөрвөн зуун төгрөг/, 3.Газрын хөрсөнд учирсан хохирлын үнэлгээ болох 342,576 төгрөгийг байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.5.2 дахь заалт, хөрсөнд учирсан хохирлыг 3 дахин нэмэгдүүлэн тооцно гэсэн заалтын дагуу 342,576 х 3=1,0*******,728 төгрөг /Нэг сая хорин долоон мянга долоон зуун хорин найман төгрөг/, 4.Ургамлын бүрхэвчинд учирсан экологи эдийн засгийн үнэлгээ болох 626,*******8 төгрөгийг байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.3 дахь заалт, ургамалд учирсан хохирлыг 5 дахин нэмэгдүүлэн тооцно гэсэн заалтын дагуу 626,*******8 х 5=3,130.341 /Гурван сая нэг зуун гучин мянга гурван зуун дөчин төгрөг/, 5.Усан орчинд учруулсан хохирлын экологи-эдийн засгийн үнэлгээ шинжээчийн дүгнэлтээр 0 төгрөг, “ГУББ хишиг нөхөрлөл” нь Байгаль экологи түүний нөөцөд нийт 13,463,*******0  /Арван гурван сая дөрвөн зуун жаран гурван мянга жаран төгрөг/ төгрөгийн хохирол учруулсан тул Сэлэнгэ аймгийн сумын Төрийн сан 100130800955 дансанд тушаалгаж нөхөн төлүүлэх нь зүйтэй. Мөн эвдрэлд оруулсан талбайд хийх техникийн нөхөн сэргээлтийн 3,966,193 мянган төгрөг, биологийн нөхөн сэргээлтийн зардал 750,000 төгрөгийн зардлыг гарган нөхөн сэргээлтийг стандартын дагуу гүйцэтгэж сум орон нутагт хүлээлгэж өгөх нь зүйтэй гэх /1 дүгээр Хх-ийн 140 дүгээр хуудас/

            Эд зүйл, баримт бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа тээш, мал, амьтанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр Хх-н 10- дугаар хуудас/

            300 шуудай чулууг электрон жин /пүүн/ дээр жинлэхэд 7570 кг болсон гэсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр Хх-н 13-18 дугаар хуудас/

            300 ширхэг шуудай чулууг болон 22-79 НАА улсын дугаартай Камаз маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоол /1 дүгээр Хх-н 24-25 дугаар хуудас/

        Геологийн төв лабораторийн 20 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 20/*******47 дугаартай шинжилгээний дүгнэлт /1 дүгээр Хх-н 62-63 дугаар хуудас/

            Х. иргэний үнэмлэхний хуулбар /1 дүгээр Хх-н 86 дугаар хуудас/         Х.Одонсүх нь ам бүл 6, 86-2 тоотод оршин суудаг гэсэн зүрх ******* 25 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт /1 дүгээр Хх-н 87 дугаар хуудас/

            Х.Одонсүх нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаар Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Мэдээллийн санд бүртгэгдээгүй гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дүгээр Хх-н 90 дүгээр хуудас /

            3135000 төгрөгийг байгаль экологид учруулсан хохиролд төлсөн баримт /1 дүгээр ХХ-н 197 дугаар хуудас/

            Г. иргэний үнэмлэхний лавлагаа /2 дугаар ХХ-н ******* дугаар хуудас/

            Г. оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /2 дугаар ХХ-н 04 дүгээр хуудас/

            Г.Галбадрах нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаар Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Мэдээллийн санд бүртгэгдээгүй гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2 дугаар Хх-н дүгээр хуудас /

Яллагдагч Х.Одонсүх, Г.Галбадрах нарын Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Д.Шинэбалд гаргасан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар торгох ялын доод хэмжээгээр ялын санал гаргаж өгнө үү гэсэн хүсэлт /2 дугаар ХХ-н 16-17 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Ц., Ж.******* нар нь 20 оны 08 дугаар сарын 02-ны өдөр аймаг сумын дугаар багийн нутаг ам гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж байгаль экологи түүний нөөцөд 13463*******0 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох иргэний нэхэмжлэгч, гэрч нарын мэдүүлэг нь хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мэргэжлийн байгууллагын үнэлгээний дүгнэлт нь үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэлсэн болно.

            Шүүгдэгч Ц., Ж.******* нарын тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборолт явуулж 13460*******0 төгрөгийн хохирол байгаль экологид учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокуророос энэ зүйл ангиар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйл анги тохирсон байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулсан, эсхүл ашигт малтмал олборлохоос өөр зориулалтаар газрын хэвлийд халдсан таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Ц., Ж.******* нарын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас байгаль экологид учруулсан хохирол болон нөхөн сэргээлтийн зардал зэргийг нөхөн төлсөн байдал харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 5400 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 5400000 төгрөгөөр торгох ялыг тус тус оногдуулах, шүүгдэгч нарын сарын өрхийн орлого, эрхэлсэн ажилгүй байдал болон бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 24 сарын хугацаанд 24 хувааж сард 225000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх  хэсэгт заасныг баримтлан хөнгөрүүлэх нөхцөл байдалд, гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнийг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасныг баримтлан хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

Шүүгдэгч Ц., Ж.******* нар нь бүлэглэн 20 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Сэлэнгэ аймаг сумын 2 дугаар баг ам гэх газар тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборолт явуулж 13460*******0 төгрөгийн хохирол байгаль экологид учруулах гэмт хэрэг үйлдэхдээ эдэлбэр газар, газрын хөрс, газрын хэвлий, ургамлын  бүрхэвчинд хохирол учруулахдаа битүүмжилсэн эксковатор, ковш, тээврийн хэрэгсэл зэргээс зөвхөн SEM загварын шар өнгийн, арлын SEM0*******55CS5500561 дугаартай ковшыг ашигласан байх тул уг ковшны үнэ болох 20000000 /хорин сая/ төгрөгийг шүүгдэгч Ц.хойлогдоржоос 10000000 /арван сая/ төгрөг, Ж.*******оос 10000000 /арван сая/ төгрөгийг тус тус хувь тэнцүүлэн гаргуулж Байгаль орчин уур амьсгалын сангийн Төрийн сан банкны 100900013040 тоот дансанд оруулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан SEM загварын шар өнгийн, арлын SEM0*******55CS5500561 дугаартай ковшны үнийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэсэн тул энэ хэргийн улмаас CAT загварын шар өнгийн, арлын CAT*******40DTN00285 дугаартай эксковатор 1 ширхэг, HYUNDAI загварын шар өнгийн, арлын И8А310407 дугаартай эксковатор 1 ширхэг, SEM загварын шар өнгийн, арлын SEM0*******55CS5500561 дугаартай ковш 1 ширхэг, LONKING загварын шар өнгийн, арлын LSH00853PDA5050 дугаартай ковш 1 ширхэг, 73-10 УБЛ, 04-25 УНК, 99-58 УНГ улсын дугааруудтай Хово загварын ачааны тээврийн хэрэгсэл 3 ширхэг, бор өнгийн алт угаагч төхөөрөмж /эскүпер/, Denyo Pover загварын сериалын 3695901 дугаартай ногоон өнгийн цахилгаан үүсгэгч мотор /генератор/ 1 ширхэг, Хьюндай Robeх2900LC-7 загварын 17-99 УН улсын дугаартай эксковатор 1 ширхэг зэргийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзэв..

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Ц., Ж.******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаад

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

        1.Шүүгдэгч овогт , овогт ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.     

       2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Ц., Ж.******* нарыг 5400 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 5400000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

      3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц., Ж.******* нар нь 5400000 төгрөгийн торгох ялыг 24 сарын хугацаанд 24 хувааж тус тус хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ц., Ж.******* нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

      5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Ц., Ж.******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

         6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 4 дэх хэсэгт заасныг баримтлан битүүмжилсэн SEM 655D загварын шар өнгийн ковшны үнэ 20000000 /хорин сая/ төгрөгийг Ц., Ж.******* нараас хувь тэнцүүлэн гаргуулж Байгаль орчин уур амьсгалын сангийн Төрийн сан банкны 100900013040 тоот дансанд оруулсугай.

        7. Энэ хэргийн улмаас CAT загварын шар өнгийн, арлын CAT*******40DTN00285 дугаартай эксковатор 1 ширхэг, HYUNDAI загварын шар өнгийн, арлын И8А310407 дугаартай эксковатор 1 ширхэг, SEM загварын шар өнгийн, арлын SEM0*******55CS5500561 дугаартай ковш 1 ширхэг, LONKING загварын шар өнгийн, арлын LSH00853PDA5050 дугаартай ковш 1 ширхэг, 73-10 УБЛ, 04-25 УНК, 99-58 УНГ улсын дугааруудтай Хово загварын ачааны тээврийн хэрэгсэл 3 ширхэг, бор өнгийн алт угаагч төхөөрөмж /эскүпер/, Denyo Pover загварын сериалын 3695901 дугаартай ногоон өнгийн цахилгаан үүсгэгч мотор /генератор/ 1 ширхэг, Хьюндай Robeх2900LC-7 загварын 17-99 УН улсын дугаартай эксковатор 1 ширхэг зэргийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

           8. Ц., Ж.******* нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.

         

Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                                                           ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        Б.ХЭРЛЭН