| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2020/00433/И |
| Дугаар | 00433 |
| Огноо | 2020-02-21 |
| Маргааны төрөл | Эцэг тогтоосон, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 02 сарын 21 өдөр
Дугаар 00433
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ суманд 1998 онд төрсөн, 22 настай, эмэгтэй, боловсролгүй, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн 24-10 тоотод оршин суух, РА98061901 дугаар регистртэй, Халзангууд овогт Бибишийн Бямбажаргалын,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн 2-10 тоотод оршин суух, эрэгтэй, РД89080217 дугаар регистртэй, Харайд овогт Цогоогийн Батсайханд холбогдох,
Хүүхдийн эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 155/2019/01543/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн Б.Алтаншагай, нэхэмжлэгч Б.Бямбажаргал нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Бямбажаргал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Ц.Батсайхантай 2016 онд танилцан үерхэж байгаад, 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр охин Б.Ануужинг төрүүлсэн. Бид нэг гэртээ ороогүй, албан ёсоор гэр бүлээ батлуулаагүй ч ирж, очдог байсан. Охин Б.Ануужинг төрснөөс хойш Ц.Батсайхан нэг удаа ирж сар шахуу хамт байсан. Түүнээс хойш охин бид 2 дээр дахиж ирээгүй. Би Ц.Батсайханд охиноо харж хандах хэрэгтэй байна гэхэд наад хүүхэд чинь миний хүүхэд биш гэж хэлээд надтай уулзахгүй зугтаад байдаг болсон. Тэгээд хүүхдийн эцэг тогтоолгох хүсэлт гаргасан байсан. Үүний дагуу хүүхдийн эцэг тогтоолгох шинжилгээ хийлгэхэд охин Б.Ануужингийн эцэг Ц.Батсайхан мөн болох нь тогтоогдсон. Миний охин одоо 02 нас өнгөрч байгаа.
Иймд Ц.Батсайханыг миний охин Б.Ануужингийн төрсөн эцэг мөн болохыг тогтоож, хуульд заасан хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Ц.Батсайхан шүүхэд гаргасан тайлбартаа: Би Б.Бямбажаргалтай 2016 онд Мөрөн суманд танилцаад үерхэж байсан. Хоёр гэрээрээ орж гардаг байсан. Тэгээд 2016 оны 11 дүгээр сард жирэмсэн болсон гэж хэлсэн. Миний бодоход энэ хүүхэд нь миний хүүхэд байх боломжгүй байсан. Ингээд таарч тохирохгүй юм байна гээд холбоогоо тасалсан. Миний хүүхэд биш тул хүүхдийн эцэг тогтоолгох, тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Бямбажаргал нь хариуцагч Ц.Батсайханд холбогдуулан хүүхдийн эцэг тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэл шүүхэд гаргасан ба Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 40 дүгээр зүйлд тус тус зааснаар шаардах эрхтэй.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Б.Бямбажаргал, хариуцагч Ц.Батсайхан нар 2016 онд танилцан үерхэж байх хугацаанд 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр охин Б.Ануужин төрж, эх Б.Бямбажаргалаар овоглосон бүртгэлтэй болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбар,
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын улсын бүртгэлийн ажилтны бүртгэж олгосон “ра17242821 дугаар регистртэй, Халзангууд овогт Бямбажаргалын Ануужин, 2017 оны 4 дүгээр сарын 28-нд Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрснийг Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын төрсний бүртгэлд 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр бүртгэж гэрчилгээ олгов” гэх бичилттэй 6704000029 бүртгэлийн дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Хариуцагч Ц.Батсайхан нь 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн охин Б. Ануужингийн төрсөн эцэг биш гэж маргаж байгаа боловч Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн “...Дүгнэлт 1. Хүний аутосомын хромосомын D3S1358, THO1, D21S11, Penta E, D5S818, D13S317, D7S820, D16S539, CSF1PO, Penta D, vWA, D8S1179, TPOX, FGA локусын аллелиар Ц.Батсайхан нь Б.Ануужингийн биологийн эцэг байх боломжтой байна. 2. Ц.Батсайхан нь Б.Ануужингийн биологийн эцэг байх магадлалыг тооцоолж үзэхэд 99.99%-ийн магадлалтай байна” гэх бичилттэй шинжээчийн дүгнэлт, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр охин Б.Ануужингийн төрсөн эцэг мөн байх үндэслэлтэй байна.
Зохигч гэрлэлтээ бүртгүүлээгүй ч тэдний дундаас төрсөн охин Б.Ануужин нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ, мөн эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй учраас эцэг Ц.Батсайханаас сар бүр тэтгэлэг гаргуулж, охин Б.Ануужинг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иймд 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн охин Б.Ануужингийн төрсөн эцэг РД89080217 дугаар регистртэй, Харайд овогт Цогоогийн Батсайхан мөн болохыг тогтоож, хүүхдийн тэтгэлгийг сар бүр гаргуулан тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.
Гэр бүлийн тухай хуулинд зааснаар хүүхдэд олгох тэтгэлгийг насны байдлыг нь харгалзан төлөхөөр тогтоосон ба 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн охин Б.Ануужин 02 нас 10 сар хүрч байгаа тул Хөвсгөл аймгийн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээ 206.000 төгрөгийн 50 хувь болох 103.000 төгрөгийг охин Б.Ануужинд сар бүр Ц.Батсайхан төлөх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар Б.Ануужинд сар бүр төлөх тэтгэлгийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцоход 1.236.000 төгрөг болж байна.
Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн ба хүүхдийн эцэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага нь эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй нэхэмжлэл тул эд хөрөнгийн бус үнийн дүнд төлөх улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг, нэг жилийн хугацаанд төлөх хүүхдийн тэтгэлэг 1.165.800 төгрөгийн дүнд төлөх улсын тэмдэгтийн хураамж 34.214 төгрөг, бүгд 104.414 төгрөгийг хариуцагч Ц.Батсайханаас гаргуулж, улсын орлогод оруулах нь зүйтэй.
Хариуцагч Ц.Батсайхан шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгч Б.Бямбажаргал түүнийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.6-д зааснаар нэхэмжлэгч Б.Бямбажаргал улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар хариуцагч Ц.Батсайханаас улсын тэмдэгтийн хураамж бүгд 104.414 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-д зааснаар шийдвэрийн хувийг Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Адъяасүрэнд даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА