Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 2023/ШЦТ/143

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дэлгэрмаа даргалж,

Нарийн бичгийн дарга  Г.*******

Улсын яллагч  Ц.*******

Шүүгдэгч Э.*******

Хохирогчийн өмгөөлөгч Б.*******  

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.*******д холбогдох 2323000000129 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Завхан аймгийн ******* суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, ******* боловсролтой, малчин, ам бүл-2, ээжийн хамт, Завхан аймгийн Завханмандал сумын ******* багт оршин суух хаягтай, урьд Завхан аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 108 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн. Завхан аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 33 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн.

******* овогт *******ын *******  //

Холбогдсон хэргийн талаар: Прокуророос шүүгдэгч Э.*******гийн холбогдсон 2323000000129 дугаартай хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарна гэж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ. 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон талаар:

Шүүгдэгч Э.******* нь 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 13 цагийн  орчимд Завхан аймгийн Улиастай сумын Жинст багийн тоот хашаанд байрлах Б.гийн байшингийн хаалгыг түлхүүрээр онгойлгож түүний эзэмшлийн Самсунг А-53 маркийн гар утсыг авсан хэргийн үйл баримт нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогджээ.  Тухайлбал:

 “Самсунг А-53 маркийн гар утсаа алдсан талаараа мэдүүлсэн хохирогч Б.гийн “...Samsung A-53 маркийн цэнхэр корпустай, хар өнгийн гэртэй гар утсаа алдсан. ...Намайг гэрээсээ хулгайд алдсаныг манай дүү болон эмнэлгээс гаргаж ирсэн хүмүүс мэднэ. Би утсаа гэртээ үлдээчхээд ирсэн байна гээд эмнэлгээс гаргаж авсан хүн болох болон өөрийн төрсөн дүү нарт хэлсэн. Өөр хэн нэгэн мэдэхгүй, намайг гэрээсээ гарах үед хэн нэгэн үлдээгүй.  ...Би 2023 оны 06 дугаар сарын сүүлээр Улаанбаатар хотоос 800.000 төгрөгөөр худалдаж авсан, гар утсаа 800.000 төгрөгөөр үнэлнэ.  ...Э.******* намайг Самсунг А-53 маркийн гар утастай гэдгийг мэднэ. Өнгөрсөн 7 хоногт манайд согтуу ирж агсам тавьчхаад явсан бөгөөд түүнээс хойш дахиж ирээгүй, утсаар ярьдаг байсан. ...залгахад миний утсыг авсан болохоор түүнийг ирээд миний утсыг хулгайлаад аваад явчихсан байна гэж мэдсэн. ...Э.******* бид хоёр 2022 оны 11 дүгээр сард танилцсан. бид хоёр дотно харилцаатай байдаг байсан. Э.*******гийн тухайд хамтран амьдарч байх хугацаандаа намайг өөр хүмүүстэй хардаад байсан болохоор одоо хамтран амьдрахгүй байгаа. Э.*******д манай гэрийн нэг илүү түлхүүр байж магадгүй...” гэсэн мэдүүлгээр,

Гэрч Б.гийн “...эгч Б.гийн гэрт очиход гэрээс гарахдаа үлдээчхээд явсан утас алга болчихсон байна гэхлээр нь би түүний эзэмшлийн дугаар руу хэд хэдэн удаа залгасан боловч аваагүй. ...Намайг очихоос өмнө гийн утаснаас бас залгасан байсан. Удаа ч үгүй гийн утас руу залгаж орж ирээд нууцлагдсан дугаараас утасных нь эзэнтэй ярья гэхлээр нь эгч “Чи яахаараа гэрт байсан утас аваад явчихдаг юм. авчирч өг” гээд ярьсан. Түүний дараа би өөрийн утаснаас эгчийн дугаар руу залгахад холбогдохоо больчихсон байсан. Манай эгч Samsung A-53 маркийн гар утсаа ...өөрийн байшин дотроос алдчихсан юм...” гэсэн мэдүүлгээр болон шүүх хуралдаанаар  хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар  тогтоогдож байна.

Шүүгдэгч Э.*******гийн дээрх үйлдлийн улмаас хохирогч Б.д 650.000 төгрөгийн хохирол учирсан нь “” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээчний 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 36 дугаартай “Samsung A-53” загварын гар утасны үнэлгээг 650.000 төгрөг  гэж тогтоолоо” гэсэн дүгнэлтээр тогтоогджээ.

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд болон бусад бичгийн нотлох баримтууд нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, хэргийн үйл баримтыг нотолсон энэ  хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүй байх тул  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлж шийдвэрийн үндэслэл болголоо. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд бусдын эд хөрөнгийг хууль бусаар авсан идэвхитэй үйлдэл байдаг ба  гэмт этгээд энэ гэмт хэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар авч, өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлэх, захиран зарцуулахыг ойлгоно. Өөрөөр хэлбэл  хулгайлах гэмт хэрэг  нь бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан байна.

Шүүгдэгч Э.******* нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхэд халдаж, өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр  хохирогч Б.гийн байшинд өөрт байсан  түлхүүрээр хаалгыг онгойлгож түүний эзэмшлийн Самсунг А-53 маркийн гар утсыг авсан нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн обьектив шинжийг агуулж байна. Шүүгдэгч Э.******* нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарлаж бусдын эд хөрөнгийг өөрийн өмчлөлд хүсэж шилжүүлсэн нь хулгайлах гэмт хэргийн субьектив шинжтэй.

Шүүгдэгч Э.******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээ сайн дураар гаргасан  бөгөөд түүнд  гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нь хүлээн зөвшөөрүүлэхээр тулган шаардсан албадсан, хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Иймд  шүүгдэгч Э.*******г Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар, нууц далд аргаар авсан буюу “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь үндэслэлтэй.

Шүүгдэгч Э.******* нь хохирогчид хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

              2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар :

Прокуророос шүүгдэгч Э.*******д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн бөгөөд хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журам  зөрчигдөөгүй, шүүх хуралдаанаар мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад бүрэн хангагджээ.

Шүүгдэгч Э.*******г Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагын  зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэж байгаа тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд  хэргийг шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Э.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний хувьд ногдох хөрөнгөнөөс битүүмжлээгүй,  эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 5 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн  1.1, 1.2, 1.5, 1.7, 1.8 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн  4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх  хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт *******ын  *******г Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар, нууц далд аргаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******г 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3.Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч  Э.*******г 2 /хоёр/ жилийн хугацаагаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4.Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч  Э.*******д тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүрэг биелүүлээгүй эсхүл гэмт хэрэг санаатай үйлдвэл тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.

5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 189 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******д тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан хугацаанд хяналт тавьж ажиллахыг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6.Шүүгдэгч Э.*******д 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга  хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Шүүгдэгч Э.******* нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.

8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7,8 дахь хэсэгт зааснаар талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргахгүй болохыг  дурдсугай.

10.Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Н.ДЭЛГЭРМАА