| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батдэлгэрийн Хэрлэн |
| Хэргийн индекс | 149/2023/0086/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/84 |
| Огноо | 2023-08-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Энхбаяр |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 08 сарын 14 өдөр
Дугаар 2023/ШЦТ/84
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:
******* аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд
Нарийн бичгийн дарга С.Төртулах
Улсын яллагч Б.Энхбаяр
Шүүгдэгч Б. нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ******* аймаг ******* сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Б.Энхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялах дүгнэлт үйлдэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б.******* холбогдох ****************************000000090 дугаартай эрүүгийн хэргийг *******0************** оны 08 дугаар сарын 0*******-ны өдөр хүлээн авч *******0************** оны 08 дүгээр сарын 14-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод ******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр төрсөн, 5******* настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, ам бүл *******, нөхрийн хамт амьдрах, ******* аймаг ******* сумын ******* дугаар баг, ******* *******-*******4 тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ ******* аймаг мандал сумын Тохилог хот тохижуулалтын албанд талбайн үйлчлэгч ажилтай байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт . /РД:ШД70**************07/
Шүүгдэгч Б. нь *******0************** оны 06 дугаар сарын 14-ний өдөр **************-************** цагийн орчимд ******* аймаг ******* сумын ******* дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг нэртэй хүнсний дэлгүүрийн гадна иргэн Л. маргалдан үснээс нь зулгааж нүүр лүү нь гараараа цохиж зодсоноос эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.ийн өгсөн …. ... *******0************** оны 06 дугаар сарын 14-ний өдөр оройн ************** цаг *******0 минутын үед хүнсний дэлгүүрээс юм авахаар очиход дэлгүүрийн гадна манай нөхөр машин дотроо ганцаараа согтуу сууж байсан. Би явж очоод чи өнөөдөржингөө утсаа авахгүй ажлаа таслаад архи уулаа гээд загнаад байж байтал Навчаа хүнсний дэлгүүрээс чаддаггүй юм байна лээ гээд орилоод гарч ирэхээр нь би түүнтэй барилцаж аваад хэрэлдэж зодолдсон. Өдөр нь 11 цагийн үед нөхөр нь над руу залгаад танай нөхөр чинь манай авгайг аваад явчихлаа гэж хэлэхээр нь би нөхөр лүүгээ залгасан боловч утсаа авахгүй байсан юм гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох
Хохирогч Л. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... Би тухайн үед түүнд би ажилтай байдаг чамд нэг шил архи аваад өгье гээд бид хоёр байдаг дэлгүүр орж 0.5 шилтэй Хараа архи авсан. Уг архийг бид хоёр ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн баруун талд байх цаг уур орчны хүрээлэнгийн гадна машин дотор хувааж уугаад замын урагшаа гэр гэр лүүгээ явахаар болоод төмөр замын баруун нүхэн гарцаар гарсан. Би түүнд найз нь дэлгүүрийн гадаа буугаад гэртээ жаахан юм аваад очихоос чи намайг дэлгүүрийн гадаа буулгаад гэр лүүгээ явахгүй юу гэж хэлээд би дэлгүүрийн гадаа буусан. Дэлгүүр ороод юм аваад гараад ирэх үед эхнэр буюу манай ажлын хүн намайг нөхөртэйгээ хардаад дэлгүүрийн гадаа үсдэж унагаагаад нүүр лүү өшиглөөд цохиж зодсон..... Уг өдөр Б.******* зодуулах үед би хос ээмэг зүүсэн байсан. Тэгээд маргааш нь буюу *******0************** оны 06 дугаар сарын 15-ны өглөө хартал миний ээмэг байхгүй байсан. Иймд би хос монетон ээмэгний үнэ 400000 төгрөгийг Б.ээс нэхэмжилж байна гэх мэдүүлэг /Хх-н 8, ******* дугаар хуудас/
Гэрч Л. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ..... *******0************** оны 06 дугаар сарын 14-ний орой *******1-************** цагийн үед цагдаагийн хэлтсийн жижүүрээс хорих 41******* дугаар ангийн урд байрлах хүнсний дэлгүүрийн орчим хүмүүс хоорондоо зодолдоод байна гэх дуудлага мэдээллийн дагуу дэслэгч Болд-Эрдэнийн хамтаар очиход гэх эмэгтэй Л.Навчаа руу орилж түүнийг зодсон байдалтай зогсож байсан. Тухайн үед гэх хүнээс та ямар учраас хүний бие эрх чөлөөнд халдаж цохиж зодож байгаа юм бэ гэж асуухад наа авгай чинь манай нөхрийн ажлыг таслуулж өдөржин авч яваад архи уусан зэвүүн авгай авгай гэж хэлээд Л.Навчааг зодох гээд дайраад байсан гэх мэдүүлэг /Хх-н 18 дугаар хуудас/
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ *******0************** оны 06 дугаар сарын 16-ны өдрийн № 11******* ...... Дүгнэлт:
1.Л. биед зүүн нүдний дээд доод зовхи, эрүүний баруун доод хэсэг, баруун шуу, баруун шилбэнд цус хуралт, хүзүүнд зулгаралт, зүүн нүдний зовхинд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдсон.
*******. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.
*******. Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын *******.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх /Хх-н *******1-************** дугаар хуудас/
Яаралтай тусламжийн хуудас № *******087 /Хх-н ************** дугаар хуудас/
Б. нь урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаар Мэдээллийн санд бүртгэгдээгүй гэсэн ******* сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /Хх-н *******7 дугаар хуудас/
Шүүгдэгч Б.ийн иргэний үнэмлэхний лавлагаа /Хх-н *******8 дугаар хуудас/
Б.ийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /Хх-н 41 дүгээр хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч Б. нь *******0************** оны 06 дугаар сарын 14-ний өдөр **************-************** цагийн орчимд ******* аймаг ******* сумын ******* дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг нэртэй хүнсний дэлгүүрийн гадна иргэн Л. маргалдан үснээс нь зулгааж нүүр лүү нь гараараа цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь шүүгдэгчийн гэм бурууг давхар нотолж байх бөгөөд тэдгээрийг байцаахдаа хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй, үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэллээ.
Шүүгдэгч Б.ийн хохирогч Л. нүүрэн тус газарт гараараа цохих үснээс зулгаах зэрэг үйлдэл нь нөхөр И.ийг хохирогч Л. хардсаны улмаас хоорондын таарамжгүй харьцаанаас болсон байх ба хохирогчийн эрүүл мэндэд зүүн нүдний дээд доод зовхи, эрүүний баруун доод хэсэг, баруун шуу, баруун шилбэнд цус хуралт, хүзүүнд зулгаралт, зүүн нүдний зовхинд зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.6 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч Б.ийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.6 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах, шүүгдэгчийн сарын өрхийн орлого болон бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 9 сарын хугацаанд 9 хувааж сард 50000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.
Хохирогч Л.Навчаа нь хос монетон ээмэгний үнэ 400000 төгрөгийг нэхэмжилсэн боловч хавтаст хэрэгт авагдсан материалд хос монетон ээмгийг үнэлсэн баримт байхгүй тул эрүүгийн хэргийн хамт уг хохирлын асуудлыг шийдвэрлэх боломжгүй байна. Харин хохирогч Л.Навчаа нь хос монетон ээмэгний үнийн талаарх холбогдох баримтуудыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу шүүхэд нэхэмжлэл гарган шүүгдэгч Б.ээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Б. нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаад
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.*******, 5.*******, 5.4 дэх хэсэг, *******6.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, *******6.******* дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, *******6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, *******6.7 дугаар зүйлийн ******* дахь хэсгийн *******.1, *******.*******, *******.*******, *******.4 дэх хэсэг, *******6.7 дугаар зүйлийн ******* дахь хэсэг, *******6.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, *******6.******* дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Боржигон овогт ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
*******. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
*******. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.******* дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б. нь 450000 төгрөгийн торгох ялыг 9 сарын хугацаанд 9 хувааж хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.******* дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б. нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Б. нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.******* өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ХЭРЛЭН.