Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 101/ШШ2020/02318

 

 

 

 

 

 

 

 

  2020         06          26                                          101/ШШ2020/02318

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Болормаа даргалж,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг тоот хаягт оршин суух, Я Үын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, тоотод оршин суух, Т Ат холбогдох түрээсийн гэрээний үүрэгт 1.718.639,59 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Я.Ү, хариуцагч Т.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Шинэцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

   ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Я.Ү шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Т.Атай 2020-11-25-ны өдөр түрээсийн гэрээ байгуулан Баянзүрх дүүргийн тоотод байрлах цайны газрыг 1 жилийн хугацаатай, сарын 350.000 төгрөг, байр, цахилгаан, хогны төлбөрийг түрээслэгч хариуцахаар гэрээ байгуулсан. Уг цайны газрыг тоног төхөөрөмж тавилга бусад эд хэрэгсэлтэй нь хүлээлцсэн актад гарын үсэг зурж хүлээлгэн өгсөн. Гэтэл түрээсийн гэрээний хугацаа болсон боловч түрээслэгч Т.А нь түрээсээ төлөхгүй утсаа ч авахгүй өнөөдрийг хүрч байна.

Иймд түрээсийн 2020 оны 1-р сараас 2014 оны 4-р сарыг хүртлэхи 4 сарын түрээсийн төлбөр 1.400.000 төгрөг,  орон сууцны төлбөр 55.300 төгрөг, хог хаягдал хураамж 105.000 төгрөг, 2019-12-01-ний өдрөөс 2020-04-15-ны өдөр хүртэл орон сууцны конторын байцаагчид тоолуурын заалт өгөлгүй цоожлон алга болсон. 2019 оны 12-р сард хамгийн сүүлд тоолуурын заалт авахад хүйтэн усны заалт 278, халуун усны заалт 35 байсан. Нийт усны төлбөр 90772 төгрөг, 4-р сарын байрны төлбөр 27.652,59 төгрөг, нийт 1.678.724 төгрөг 59 мөнгийг түрээслэгч Т.Ааас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч Т.Аын тайлбар цаг үеийн нөхцөл байдлыг харгалзан түрээсийн төлбөр 1.400.000 төгрөгнөөс 350.000 төгрөгнөөс татгалзаж, хог хаягдлын төлбөр 105.000 төгрөгийг буруу тооцсон байх тул 15000 төгрөгийг хасч, 1.313.924 төгрөгийг гаргуулах. Өөрөөр эвлэрэн хэлэлцэх боломжгүй гэв.

Хариуцагч Т.А шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгчтэй 2019-11-25-ны өдөр түрээсийн гэрээ байгуулж Баянзүрх дүүргийн 19-р хороо, 5-р байрны 6 тоотод байрлах “Гоймондоо” чанадаг гоймонгийн жижиг өрөөг сарын 300.000-350.000 төгрөгөөр түрээслэсэн маргах зүйл байхгүй. Түрээсийн гэрээний хугацаанд би эхний сарын түрээсийн төлбөр 2019-11-25-наас 2019-12-25-ны өдрийг хүртэл 30 хоногийн хугацааны түрээсийн төлбөр 350.000 төгрөгийг төлсөн. 2019-12-25-ны өдрөөс 2020-01-25-ны өдрийг хүртэл 30 хоногийн хугацааны түрээсийн төлбөрийг өгөөгүй, энэ хугацаанд би “Гоймондоо”-г ажиллуулаагүй, түрээсийн гэрээг цуцлах саналаа нэхэмжлэгчид биеэр уулзаж болон утсаар хэлж мэдэгдэж, түрээсийн өрөөнөөс өөрийн өмчлөлийн аяга, таваг, халбага, сэрээ, тогоо, жигнүүр, шанага гэх мэт зүйлээ авч, түлхүүрийг нэхэмжлэгчид буцааж өгсөн. Тухайн үед МУ-д коронавирусын халдвар гарсан байсан нь гэрээг цуцлах үндэслэл болсон. 2020 оны 4-р сард байрны түлхүүрийг Үад өгсөн. Би буруугаа ойлгож байна, 1.000.000 төгрөг дээр эвлэрэх саналтай байна гэв.

 

Шүүх зохигчдын шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтас хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

    ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Я.Ү хариуцагч Т.Ааас түрээсийн гэрээний үүрэгт 1.750.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх хуралдааны явцад түрээсийн төлбөр 1.400.000 төгрөг гаргуулахаас 350.000 төгрөгнөөс татгалзаж, тооцооллын алдаа 15.000 төгрөгийг хасч, 1.313.924 төгрөг 59 мөнгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн.        

Хариуцагч Т.А нь нэхэмжлэлийн шаардлага 1.000.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, 323,924 төгрөг 59 мөнгийг төлөхгүй гэж маргажээ.

Зохигчийн хооронд 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр түрээсийн гэрээ байгуулагдаж, Баянзүрх дүүргийн 19-р хороо, 5-р байрны 6 тоот хаягт байрлах үл хөдлөх хөрөнгийг 12 сарын хугацаатай түрээслэхээр тохиролцсон байна. /хх-ийн 6 тал/

Зохигч сарын түрээсийн төлбөрийн 350.000 төгрөг, байр, цахилгаан, хогны төлбөрийг түрээслэгч хариуцах, 2020 оны 4 сард түрээслэсэн эд хөрөнгийг буцаан өгсөн дээр маргаагүй. Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдож байх тул хариуцагч Т.А-с 1.299.212 төгрөг 21 мөнгийг гаргуулж нэхэмжлэгч Я.Ү-д олгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Я.Ү-с улсын тэмлэгтийн хураамжинд төлсөн 44.465 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Т.А-с 35.731 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. 1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар хариуцагч Т.А-с 1.299.212 төгрөг 21 мөнгийг гаргуулж нэхэмжлэгч Я.Ү-д олгож, нэхэмжлэлээс 14.512 төгрөг 47 мөнгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 44.465 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Т.А-с 35.731 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Я.Ү-д олгосугай.

3. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                        Т.БОЛОРМАА