| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батдэлгэрийн Хэрлэн |
| Хэргийн индекс | 149/2023/0089/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/86 |
| Огноо | 2023-08-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Шинэбал |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 08 сарын 22 өдөр
Дугаар 2023/ШЦТ/86
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:
******* аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд
Нарийн бичгийн дарга Б.Баттөгөлдөр
Улсын яллагч Д.Шинэбал
Шүүгдэгч Д.******* нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ******* аймаг ******* сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Г.Тунгалагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Д.*******т холбогдох 2332000000*******0 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 08 дугаар сарын *******-ны өдөр хүлээн авч 2023 оны 08 дүгээр сарын 22-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, *******-******* аймаг ******* суманд ******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр төрсөн, 61 настай, бүрэн бус дунд боловсролтой, автын засварчин мэргэжилтэй, ам бүл 3, хамтран амьдрагч, зээгийн хамт амьдрах, ******* аймаг ******* сумын дугаар баг, задгайд оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, 4 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан,
-1980 онд Төмөр замын шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 169 дүгээр зүйлийн б-д зааснаар хөдөлмөр хүмүүжлийн колонид хорих ялаар
-2006 онд ******* аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 02 жилийн хорих ялыг тэнсэж, 01 жилийн хугацаагаар хянан харгалзсан
-20******* онд ******* аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.2-д зааснаар 05 жил 01 хоногийн хугацаагаар хорих ялаар
- ******* аймаг ******* сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн № 54 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт *******. /РД:МЗ62**************18/
Шүүгдэгч Д.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны ******* дугаар сарын *******-ны өдөр 22-23 цагийн орчимд ******* аймаг ******* сумын дугаар баг, задгайд байрлах өөрийн гэртээ хохирогч Ч. маргалдаж түүний цээжин хэсэгт хутгаар нэг удаа хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.*******ын өгсөн …. ... 2023 оны ******* дугаар сарын 06-ны өдөр ажил тараад хүнсний зүйл цуглуулаад гэр лүүгээ явж байсан чинь Алтантүлхүүр, ******* хоёр таарсан. Алтантүлхүүр юм идэж уулгүй хоног архи уусан гэхээр нь би манайд очиж хоол унд ид гээд дагуулж явсан. Алтантүлхүүр шоконд орсон байсан. Тэгээд манайд очиж хоноод Алтантүлхүүр гэрт хэвтэж үлдээд хамтран амьдрагч , эхнэр ******* бид гурав гэрээс гарч явсан. Би айлд очиж 11 цагийн үед үхрийн баас цэвэрлэчихээд ажлын хөлсөө аваад гэр лүүгээ ирж явахдаа , ******* хоёртой таараад дэлгүүр орж нэг шил архи аваад гэрт ирэхэд Алтантүлхүүр байхгүй байсан. Бид 3 авсан архиа хувааж ууж байхад гаднаас Алтантүлхүүр орж ирсэн. Тэгээд бид 4 архиа хувааж уусан. Алтантүлхүүр гаднаас орж ирэхдээ халамцуу ирсэн учир бид хоёр маргалдсан. Ширээн дээр мах идэж байсан хутга түмпэн дотор байхаар нь аваад зүүн талын эгэм орчимд нэг удаа хутгалсан. Тэгээд Алтантүлхүүр эмнэлэг явсан гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох
Хохирогч Ч. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... Тэгээд би архийг нь хувааж уугаад бид дөрөв дахин нэг шил архи авч хувааж уусан. Тэгсэн ах согтчихоод манай эхнэр *******тэй маргалдаад байхаар нь эхнэр ******* гарч явсан. Тэгэхээр нь би араас нь боль боль гээд салгасан чинь ах миний цээжний урд хэсэгт нэг удаа хутгалсан. Тэгээд би гэрээс ахын хамт гараад гудамжинд байсан эхнэр *******тэй цуг Цагдаагийн байгууллагад ирж хэлсэн. Надад одоо гаргах санал гомдол нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /Хх-н 21 дүгээр хуудас/
Гэрч Д.Сэлэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ..... ******* ахын гэрт ******* ах, эхнэр бид гурав архи уугаад сууж байтал манай нөхөр Алтантүлхүүр гаднаас орж ирээд бид дөрөв тэр архийг хувааж уусан. Тэгээд бид дөрөв дахин нэг шил архи авч хувааж уусан. Тэгсэн ******* ах согтчихоод намайг хэл үгээр доромжлоод намайг ална хядна гэж над руу сүх барьж далайсан. Тэгэхээр нь би гэрээс нь гараад ойрхон очиж зогссон. Тэгээд наана ирээд харанхуй гудамжинд хүлээж байсан чинь манай нөхөр Алтантүлхүүр хутгалуулчихсан ******* ахтай хамт над дээр ирсэн. Тэгээд би нөхрийгөө дагуулаад цагдаагийн байгууллага дээр ирсэн гэх мэдүүлэг /Хх-н 2 дугаар хуудас/
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 2023 оны ******* дугаар сарын 25-ны өдрийн № 134 ...... Дүгнэлт:
1.Ч. биед цээжинд шарх /шарх эдгэрч сорви тогтсон/ гэмтэл тогтоогдсон.
2. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.
3. Тогтоолд хэрэг учрал болсон гэх цаг хугацаа тусгагдаагүй байгаа тул хэзээ үүсгэгдсэн байх боломжтойг тогтоох боломжгүй.
4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх /Хх-н 31 дүгээр хуудас/
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Хх-н 13 дугаар хуудас/
Яаралтай тусламжийн хуудас № 3601 /Хх-н 32 дугаар хуудас/
Д.*******ын оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /Хх-н 49 дүгээр хуудас/
Шүүгдэгч Д.*******ын иргэний үнэмлэхний лавлагаа /Хх-н 50 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч Д.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны ******* дугаар сарын *******-ны өдөр 22-23 цагийн орчимд ******* аймаг ******* сумын дугаар баг, задгайд байрлах өөрийн гэртээ хохирогч Ч. маргалдаж түүний цээжин хэсэгт хутгаар нэг удаа хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь шүүгдэгчийн гэм бурууг давхар нотолж байх бөгөөд тэдгээрийг байцаахдаа хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй, үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэллээ.
Шүүгдэгч Д.*******ын хохирогч Ч. цээжин тус газарт нэг удаа хутгалсан үйлдэл нь архи согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэн хоорондын таарамжгүй харьцааны улмаас маргадсанаас болсон байх ба хохирогчийн биед цээжин хэсэгт шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч Д.*******ын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 500 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах, шүүгдэгчийн сарын өрхийн орлого болон бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг ******* сарын хугацаанд ******* хувааж сард 50000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.
Хохирогч Ч.Алтантүлхүүр нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурьдсугай.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 15 см урттай хутга нэг ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Д.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаад
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4 дэх хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36. дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4 дэх хэсэг, 36. дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.******* дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Боржигон овогт *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.*******ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.******* нь 500000 төгрөгийн торгох ялыг ******* сарын хугацаанд ******* хувааж хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 15 см урттай хутга нэг ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Д.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Д.*******т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ХЭРЛЭН.