Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 2023/ШЦТ/87

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

 

            ******* аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд

Нарийн бичгийн дарга Б.төгөлдөр

Улсын яллагч Б.Энхбаяр

Шүүгдэгч Ц.*******

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Сувдаа нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ******* аймаг ******* сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Б.Энхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ялах дүгнэлт үйлдэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Ц.*******т холбогдох 2332000000*******2 дугаартай эрүүгийн хэргийг 2*******3 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч 2*******3 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ******* аймаг ******* тэс суманд ******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр төрсөн, 39 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдрах, ******* аймаг ******* сумын дугаар баг, өлөнтийн № 5 тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ хөрөө раманд ажилладаг байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, 1 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан,

- 2007 оны ******* дугаар сарын 04-ний өдөр Төв аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн № 8 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-д зааснаар 320 цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Тайж овогт *******. /РД:ОО4**************75/

 

           Шүүгдэгч Ц.Баясуурь нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2*******3 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 14 цагийн орчимд ******* аймаг ******* сумын дугаар баг, өлөнтийн № 5 тоотод байрлах өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох өөрийн төрсөн хүү 13 настай Б.- цохиж зодон халуун сав, тогоо, модон сандал авч шидэн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

           

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц. өгсөн …. ... 2*******3 оны 07 дугаар сарын 23-ны өглөө 08 цагт гэрээсээ гарч хөрөө рам орж 2 машин мод зүсч дуусаад гурвуулаа 2 шил архи хувааж уусан. Тэгээд гэртээ ирсэн. Гэртээ ирэхэд 14 цаг болж байсан. Хоёр хүүхдээ гэр орноо цэвэрлэсэнгүй гадуур гарч тоглолоо гээд том хүүдээ уурлаад айлгах гээд сандал авч шидсэн. Хүү - бөгс рүү нэг удаа өшиглөсөн, шилбэ рүү нь өшиглөсөн. Тэгсэн чинь гаднаас 2 хүн орж ирээд гарсан. Удалгүй 2 цагдаа орж ирээд намайг авч явсан. Хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох

Бага насны хохирогч Б.- мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... Тухайн өдөр буюу 2*******3 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 14-15 цагийн хооронд би дүү хамт гэртээ байж байтал гаднаас аав ******* орж ирсэн. Гэртээ орж ирээд хэсэг сууж байгаад гэнэт  би та нараас залхаж байна гэж хэлээд сандал барьж байгаад намайг цохисон. Үүний дараа миний шилбэ рүү нэг удаа өшиглөж гараараа миний шуу хэсэг рүү 2-3 удаа цохисон. Тогоо бариад Аааа гэж орилоод миний хөл рүү 2-3 удаа цохисон.... Өмнө миний биед халдаж зодож байсан. Манай аав их түргэн ууртай жаахан юм болвол уурлаад л байдаг. Их ууртай хүн байдаг. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /Хх-н 18 дугаар хуудас/

Гэрч М. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ..... Би ах Мөнгөнсүлдийн хамт өлөнтийн № 54 тоот хашаа барьж байтал 13 цаг өнгөрч байхад хажуу талын айлын байшин дотор хүн орилох чимээ гараад байсан. Би ахын хамт тэдний хашаа руу ороод байшингийн цонхоор хартал хоёр жаахан хүүхэд  рүү нэг том хүн орилоод юм авч шидээд байсан. Тэгэхээр нь байшин руу нь ортол аав нь орилоод загнаад байхаар нь салгасан. Тэгтэл аав нь гэх эрэгтэй ахын дүү одоо зүгээр зүгээр гээд байсан. Хүүхэд нь ахаа одоо зүгээрээ би зүгээр гээд байхаар нь орхиод гарсан. Гарч ирээд цагдаагийн байгууллагад шалгуулахаар дуудлага өгсөн гэх мэдүүлэг /Хх-н 20 дугаар хуудас/

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 2*******3 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн № 13 ...... Дүгнэлт:

1.Б.- биед баруун гарын шуу, зүүн гарын шуу, зүүн хөлийн шилбэнд цус хуралт, баруун гарын шуунд зулгаралт, толгойн хуйх, баруун гарын шуунд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдсон.

2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл болно.  

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх /Хх-н 23-24 дүгээр хуудас/

Шүүгдэгч Ц. иргэний үнэмлэхний хуулбар /Хх-н 38 дугаар хуудас/

Шүүгдэгч Ц.  оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /Хх-н 39 дүгээр хуудас/

Бага насны хохирогч Б.- хууль ёсны төлөөлөгч Д. ******* аймаг ******* сум дахь сум дундын прокурорын газарт гаргасан ямар нэгэн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт /Хх-н  51 дүгээр хуудас/

Шүүгдэгч Ц. ******* аймаг ******* сум дахь сум дундын прокурорын газарт гаргасан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт /Хх-н 52 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Ц.Баясуурь нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2*******3 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 14 цагийн орчимд ******* аймаг ******* сумын дугаар баг, өлөнтийн № 5 тоотод байрлах өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох өөрийн төрсөн хүү 13 настай Б.- цохиж зодон халуун сав, тогоо, модон сандал авч шидэн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлсэн мэдүүлгээс гадна бага насны хохирогч Б.- мэдүүлэг /хав*******т хэргийн 18 дугаар хуудас, гэрч М. мэдүүлэг /хав*******т хэргийн 20 дугаар хуудас/, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2*******3 оны 07 дүгээр сарын 27-ны өдрийн № 13 дугаартай дүгнэлт /хав*******т хэргийн 23-24 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас прокурорын яллах дүгнэлтэд тусгагдсан нотлох баримтыг хүлээн зөвшөөрч шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд  мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй, үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.

 Шүүгдэгч Ц. хохирогч Б.- гар хөл рүү нь цохиж зодсон үйлдэл нь гэр орноо цэвэрлэсэнгүй гадаа гарч тоглолоо гэсэн харьцаанаас болсон байх ба хохирогчийн эрүүл мэндэд баруун гарын шуу, зүүн гарын шуу, зүүн хөлийн шилбэнд цус хуралт, баруун гарын шуунд зулгаралт, толгойн хуйх, баруун гарын шуунд зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.

Шүүгдэгч Ц.******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд мөрдөгч, прокурор, бусад этгээдийн зүгээс хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр эрүү шүүлт тулгах, хүч хэрэглэх, айлган сүрдүүлэх, хүнлэг бус хэрцгий харьцах, нэр төрийг гутаан доромжлох, хуурч мэхлэх зэрэг хууль бус арга хэрэглэж хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “энэ гэмт хэргийг энэ хуулийн *******.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2. дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Ц. үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2. дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн эрүүгийн хариуцлагын талаар прокурортой торгох ялын хэмжээг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан 500 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах, торгох ялыг ******* сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тохиролцсон нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ц.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах, торгох ялыг ******* сарын хугацаанд ******* хувааж хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Бага насны хохирогч Б.- хууль ёсны төлөөлөгч Д.Мөнхшижир нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг  дурьдах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Ц.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурьдаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 3.2, 3.3, 3., 3.7, 3.8, 3.*******  дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1.Шүүгдэгч Тайж овогт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Ц. 500 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.******* нь 500000 төгрөгийн торгох ялыг ******* сарын хугацаанд ******* хувааж хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ц.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Ц.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг дурьдсугай.

            . Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Ц.*******т өмнө авсан хувийн баталгаа гаргах *******лан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        Б.ХЭРЛЭН.