| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батдэлгэрийн Хэрлэн |
| Хэргийн индекс | 149/2023/0090/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/89 |
| Огноо | 2023-08-23 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Энхбаяр |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 08 сарын 23 өдөр
Дугаар 2023/ШЦТ/89
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:
******* аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд
Нарийн бичгийн дарга Б.Баттөгөлдөр
Улсын яллагч Б.Энхбаяр
Шүүгдэгч З.*******
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Хандмаа
Орчуулагч хэлмэрч С.Урангэрэл нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ******* аймаг ******* сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Б.Энхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн З.*******д холбогдох *******33*******000800091 дугаартай эрүүгийн хэргийг *******0*******3 оны 08 дугаар сарын *******-ний өдөр хүлээн авч *******0*******3 оны 08 дугаар сарын *******3-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: ******* улсын иргэн, ******* улсад ******* оны ******* дүгээр сарын *******-ний өдөр төрсөн, 60 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гагнуурчин, өрмийн мастер мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдрах, ******* аймаг ******* сумын 3 дугаар баг, ******* *******-*******0 тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Адельсейтов *******. /РД:ЮД63**************18/
Шүүгдэгч З.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *******0*******3 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 18 цагийн орчимд ******* аймаг ******* сумын 3 дугаар баг, ******* *******-*******0 тоотод байрлах өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох өөрийн төрсөн охин *******3 настай Э. зүүн хацар хэсэгт гараараа нэг удаа алгадах, хоолойг нь боож орон дээр дарах зэргээр цохиж зодон гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч З.*******ийн өгсөн …. ... *******0*******3 оны 06 дугаар сарын 10-ны өдөр үдээс хойш ******* аймгийн сумаас гэртээ ирээд 18 цагийн үед өөрийн төрсөн охин Баженадаа надтай хамт ирсэн хүмүүст цай хийгээд өгөөч гэж хэлсэн чинь охин согтуу хүмүүст үйлчлэхгүй гэсэн. Тэгээд охин маань өрөө лүүгээ орохоор нь араас нь ороод цохихыг хүсээгүй гэтэл охин маань намайг түлхэж хөл рүү өшиглөхөөр нь хацар луу нь нэг удаа алгадсан. Том хүү тухайн үед орон дээр хэвтэж байсан. Мөн манай ач хүү байсан. Охин цохисондоо маш их гэмшиж байна гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох
Хохирогч Э. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... *******0*******3 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 18 цагийн үед аав ******* согтууруулах ундаа хэрэглэчихсэн хашаандаа найзуудыгаа дагуулж орж ирээд саравчинд суулгаад байшинд орж ирснээ манай найзуудад цай хийж өг гэхээр нь би согтуу хүмүүст үйлчлэхгүй та өөрөө энэ хүмүүстээ үйлчил гэж хэлсэн чинь чимээгүй гарч яваад хүмүүстэйгээ хэсэг сууж байгаад хэсэг хугацааны дараа байшинд орж ирээд чамтай ярих юм байна гэхээр нь би одоо гарах гэж байна та согтуу байна би согтуу хүнтэй юм ярихгүй гэтэл аав би чиний хүүхдийг 5 жил тэжээлээ чи надад нэг ч төгрөг өгөөгүй гэхээр нь та миний хүүхдийг хардаггүй миний ээж л миний хүүг хардаг би ээж рүү сар болгон мөнгө явуулж тусалдаг гэж хэлсэн чинь өрөөнөөсөө орилж хашгирч байснаа миний өрөө лүү орж ирээд миний нүүр лүү алгадаад хоолой орон дээр дарж чирэхээр нь аавыг түлхэж унагаагаад гарч зугатаасан. Удалгүй цагдаа хүрч ирээд аавыг авч явсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /Хх-н 10 дугаар хуудас, 17 дугаар хуудас/
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ *******0*******3 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн № 108 ...... Дүгнэлт:
1.Э. биед завьжны зүүн дотор талд язралт, зүүн хацар, зүүн бугалганд зулгаралт, зүүн эгэм, баруун бугалга, баруун гуя, зүүн гарын чигчий хуруу *******-р үенд цус хуралт, эрүүний зүүн тал, зүүн гарын чигчий хуруунд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдсон.
*******. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын *******.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх /Хх-н *******6-*******7 дугаар хуудас/
Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэлээр нийлбэр оноо 5 буюу дунд түвшинд байгааг илэрхийлсэн баримт /Хх-н 06-07 дугаар хуудас/
Т. нь F7******* оюуны хүнд хомсдол өвчний оноштой тул мэдүүлэг өгөх чадваргүй гэсэн мөрдөгчийн тэмдэглэл /Хх-н 18 дугаар хуудас/
Яаралтай тусламжийн хуудас № *******998 /Хх-н *******3 дугаар хуудас/
З.******* нь урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаар Мэдээллийн санд бүртгэгдээгүй гэсэн ******* сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /Хх-н 43 дугаар хуудас/
Шүүгдэгч З.*******ийн паспортын хуулбар /Хх-н 49 дүгээр хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч З.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *******0*******3 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 18 цагийн орчимд ******* аймаг ******* сумын 3 дугаар баг, ******* *******-*******0 тоотод байрлах өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох өөрийн төрсөн охин *******3 настай Э. зүүн хацар хэсэгт гараараа нэг удаа алгадах, хоолойг нь боож орон дээр дарах зэргээр цохиж зодон гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь шүүгдэгчийн гэм бурууг давхар нотолж байх бөгөөд тэдгээрийг байцаахдаа хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй, үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэллээ.
Шүүгдэгч З.*******ийн хохирогч Э. нүүр лүү алгадах хоолойг нь боох зэрэг үйлдэл нь миний найзуудад цай хийж өгсөнгүй гэсэн хүсэл сонирхлын эсрэг хүч хэрэглэсэн гэр бүлийн хүчирхийллээс болсон байх ба хохирогчийн биед завьжны зүүн дотор талд язралт, зүүн хацар, зүүн бугалганд зулгаралт, зүүн эгэм, баруун бугалга, баруун гуя, зүүн гарын чигчий хуруу *******-р үенд цус хуралт, эрүүний зүүн тал, зүүн гарын чигчий хуруунд зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн ******* дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.6 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч З.*******ийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.6 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт заасныг баримтлан 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах, шүүгдэгчийн сарын өрхийн орлого болон бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг ******* сарын хугацаанд ******* хувааж сард 11*******500 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.
Хохирогч Э.Бажена нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, З.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаад
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.*******, 5.3, 5.4 дэх хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.******* дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн ******* дахь хэсгийн *******.1, *******.*******, *******.3, *******.4 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Адельсейтов *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
*******. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт заасныг баримтлан З.*******ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар З.******* нь 500000 төгрөгийн торгох ялыг ******* сарын хугацаанд ******* хувааж хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар З.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй, З.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол З.*******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ХЭРЛЭН.