| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намжилцэрэнгийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 170/2023/0139/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/142 |
| Огноо | 2023-11-13 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Ц.Мөнх-Эрдэнэ |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 11 сарын 13 өдөр
Дугаар 2023/ШЦТ/142
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дэлгэрмаа даргалж,
Нарийн бичгийн дарга Г.Эрдэнэжаргал
Улсын яллагч Ц.*******
Шүүгдэгч С.*******
Б.*******
нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.*******, Б.******* нарт холбогдох 2323000000130 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2004 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Увс аймгийн ******* суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, ******* боловсролтой, малчин, , аав, ээж, ах, дүүгийн хамт, Увс аймгийн ******* сумын багт оршин суух хаягтай, урьд Увс аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 178 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан өсвөр насны шүүгдэгч С.*******ид ял оногдуулахыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэх хугацаа тогтоосон.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хянан хүмүүжүүлэх хугацаанд өсвөр насны шүүгдэгч С.*******ийг түүний хууль ёсны төлөөлөгч Ц.*******т хараа хяналтандаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг даалгасан. Увс аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 70 дугаартай шийтгэх тогтоолоор С.*******ид Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг хэрэгт ял оногдуулахыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэх хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасныг тус тус баримтлан хянан хүмүүжүүлэх хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан 1 жилийн хугацаанд өсвөр насны шүүгдэгч С.*******ид тэнссэн хугацаанд оршин суух газар, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж шийдвэрлэсэн. Увс аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 204 дугаартай шийтгэх тогтоолоор С.*******ид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 үгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******ид оногдуулсан 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг Увс аймгийн ******* сумын төвд өдөрт наймаас дээшгүй цагаар нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр эдлүүлэхээр шийдвэрлэж байсан ******* овогт *******ын ******* /РД:*******/
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1998 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Завхан аймгийн суманд төрсөн, 25 настай, эрэгтэй ******* боловсролтой, гагнуурчин, эхэлсэн тодорхой ажилгүй, эхнэр хүүхдийн хамт Увс аймгийн ******* аймгийн багт оршин суух хаягтай, урьд Увс аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 136 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Б.*******ийн эд хөрөнгийг хураахгүйгээр 2 жилийн хорих ялаар шийтгэсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар Б.*******ид оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзуулсан. Завхан аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 67 дугаартай шийтгэх тогтоолоор Б.*******ийг Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдсэн овогт гийн ******* /РД:/
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.*******, С.******* нар бүлэглэн 2023 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн шөнийн 03 цаг 43 минутын үед Завхан аймгийн Сонгино сумын багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг иргэн С.гийн эзэмшлийн үйл ажиллагаа явуулах зориулалттай “” хүнс барааны дэлгүүрийн зүүн урд талын цонхны дээд салхивчны түгжээг хөшиж, хязгаарлагчийг эвдэн хууль бусаар нэвтэрч 375,100 төгрөгийн үнэ бүхий 14 нэр төрлийн 27 ширхэг бараа эд зүйл болон бэлнээр 1,200,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаар хохирогч С.д бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол буюу 1,575,100 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг холбогджээ.
Прокуророос шүүгдэгч С.*******, Б.******* нарын холбогдсон 2323000000130 дугаартай хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт хамаарна гэж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэлэлцээд
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогч С.д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна. Хохирогч С. шүүх хуралдаанд оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.
1.Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон талаар:
Шүүгдэгч Б.*******, С.******* нар үйлдлээрээ нэгдэн 2023 оны 07 дугаар сарын 30-ны өдөр шөнийн 03 цаг 43 минут орчимд Завхан аймгийн Сонгино сумын багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” хүнсний дэлгүүрийн салхивчны түгжээг эвдэж, дэлгүүрээс Сэрүүн нэртэй 2.5 литрийн пиво 3 ширхэг, Сийлвэр нэртэй 0.75 литрийн архи 1 ширхэг, Кент нэртэй тамхи 1 боодол, /блок/, Старс нэртэй тамхи 1 боодол /блок/, Смарт утастай холбогддог мэдрэгчтэй бугуйн цаг 1 ширхэг, энгийн бугуйн цаг 7 ширхэг, том хүний малгай 2 ширхэг, утасгүй чихэвч 1 ширхэг, Салями нэртэй хиам 1 ширхэг, Амин нутаг нэртэй хиам 1 ширхэг, Алое нэртэй 2 литрийн ундаа 1 ширхэг, ажлын бээлий 4/хос/ ширхэг, Кока кола нэртэй ундаа 0.9 литрийн 1 ширхэг, цэнхэр вакус 2 ширхэг, дэлгүүрийн орлого болох бэлэн мөнгө 1,200,000 төгрөг авсан хэргийн үйл баримт нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогджээ. Тухайлбал:
Эд зүйлээ алдсан талаараа шууд тусган мэдүүлсэн хохирогч С.гийн “...манай дэлгүүрийн худалдагч Н., дэлгүүрийн туслах ажилтан М. нар дэлгүүрт хулгай орсон байна гээд дэлгүүрийн дотор үүдэнд зогсож байсан. Би дэлгүүртээ ороод шууд цагдаа дуудсан юм. ...Манай дэлгүүрт 2023 оны 07 дугаар сарын 30-ны шөнийн 03 цаг 43 минутын үед гаднаас хүн нэвтэрч орсон байсан нь манай дэлгүүрийн хяналтын камерт бичигдсэн байсан. ...Манай дэлгүүрийн урд нүүрэн талдаа 210х190 харьцаатай 2 ширхэг цонхтой. Цонх тус бүр гадна талдаа төмөр хамгаалалт бүхий бэхэлгээтэй байдаг. ...Сэрүүн нэртэй 2.5 литрийн пиво 3 ширхэг, Сийлвэр нэртэй 0.75 литрийн архи 1 ширхэг, Кент нэртэй тамхи 1 боодол, /блок/, Старс нэртэй тамхи 1 боодол /блок/, Смарт утастай холбогддог мэдрэгчтэй бугуйн цаг 1 ширхэг, энгийн бугуйн цаг 7 ширхэг, том хүний малгай 2 ширхэг, утасгүй чихэвч 1 ширхэг, Салями нэртэй хиам 1 ширхэг, Амин нутаг нэртэй хиам 1 ширхэг, Алое нэртэй 2 литрийн ундаа 1 ширхэг, ажлын бээлий 2 хос 4 ширхэг, Кока кола нэртэй ундаа 0.9 литрийн 1 ширхэг, цэнхэр вакус 2 ширхэг, бэлэн мөнгө 1,200,000 төгрөг тус тус алдагдсан байна. ...дэлгүүрийнхээ өдрийн орлогыг авч чадаагүй хөдөө ажил гараад явсан байсан болохоор манай дэлгүүрийн худалдагч дэлгүүрийнхээ мөнгө өдрийн орлогыг дэлгүүртээ хадгалсан байсан. ...Кассын доод талд байдаг төмөр шургуулганд хадгалдаг мөнгө хадгалдаг сейф байдаггүй. ...Би өөрөө байгаа үедээ өдөр өдрөөр нь орлогоо тооцож авдаг. Намайг байхгүй үед манай дэлгүүрийн худалдагч банкинд тушааж, мөнгө тушаасан баримтаар нь надтай тооцоо хийдэг. ...Манай дэлгүүр нийт 6 ширхэг хяналтын камертай. ...Манай дэлгүүрийн хяналтын камеруудаас 5 ширхэг нь хэвийн ажиллагаатай. Нэг хяналтын камер нь ажиллахгүй байгаа. Тухайн үед 5 ширхэг хяналтын камерууд бүгд хэвийн ажиллаж байсан....Марк үзүүлэлтийг нь сайн мэдэхгүй байна, бичлэг дүрсээ 30 хоног хадгалдаг.... Манай дэлгүүр дотор талдаа дэлгүүрийнхээ ертөнцийн зүгээр зүүн баруун урд өнцөгтөө нэг нэг ширхэг кассын дээд хэсэгт 1 ширхэг, баруун хойд буландаа 1 ширхэг хойд хэсэгтээ 1 ширхэг, гадна зүүн урд буланд дэлгүүрийн үүдний хэсгийн харсан 1 ширхэг хяналтын камер суурилуулсан байдаг. ...Манай дэлгүүрийн зүүн урд талын вакум цонхны дээд салхивчийг хөшиж эвдсэн, түгжээ нь эвдэрсэн, бараа эд зүйл, бэлэн мөнгөний хохирол учирсан байна. ...Өөр алдагдсан болон эвдэрч гэмтсэн эд зүйл байхгүй. ...Би учирсан хохирлоо авмаар байна...” гэсэн мэдүүлгээр,
Хохирогчийн мэдүүлгийг баталж мэдүүлсэн гэрч Н.ийн “...өглөө өөрийн ажиллаж байгаа “” нэртэй хүнс барааны дэлгүүрийг онгойлгож ороход миний өөдөөс салхилаад байхаар нь би энэ юу болов гэж бодоод цонхны хөшгийг нээсэн чинь манай дэлгүүрийн зүүн урд талын цонхны салхивч буюу порчик онгорхой байхаар нь хамт ажилладаг М.ыг утсаар дуудаад дэлгүүрийн эзэн С.г өөрөө дэлгүүрээс гарч очиж дуудсан. Тэгээд бид 3 дэлгүүрт орж үзсэн чинь цонхны тавцан дээр нил шороо, шалан дээр гутлын мөр айсан. Тэгсэн манай дэлгүүрийн эзэн С. камераа шүүж үзье гээд камераа шүүж үзсэн. Тэгээд сумын цагдааг утсаар ярьж дуудсан. ...2023 оны 07 дугаар сарын 30-ны шөнийн 03 цаг 40 минутын үед цонхыг нь хөшиж хулгайч орж нэлэн мөнгө эд зүйл алдагдсан нь хяналтын камерт бичигдсэн байна. Би 2023 оны 7 дугаар сарын 29-ний орой 23 цаг өнгөрч байхад дэлгүүрээ хаагаад явсан юм. ...хоёр, гурван хоног хөдөө айлын найранд явж ирээд 2023 оны 08 дугаар сарын 03-ны өглөө ирж дэлгүүрээ онгойлгосон чинь ийм зүйл болсон байна. Намайг дэлгүүрт анх орж харахад дэлгүүрийн зүүн урд талын цонхны дээд салхивч буюу порчикний түгжээг хөшиж, хязгаарлагчийг эвдсэн байдалтай байсан. ...Өөр эвдэлсэн эд зүйл байгаагүй, дэлгүүрийн архи, пивоны лангууны урд хэсэгт пилтан шалан дээр нэлээд шороогоор бохирлогдсон гутлын мөр байсан. ...Би дэлгүүрт нэвтэрсэн хүнийг танихгүй, таних ч аргагүй юм билээ дэлгүүрийн дотор талын «хяналтын камерын бичлэгт харагдаж байгаа байдлаараа 2 хүн байсан. Нэг нь толгойдоо маск зүүсэн, нөгөө нь дэлгүүрийн гадна талд байж харагдсан. Дэлгүүрээс эрэгтэй хүний саравчтай малгай 2 ширхэг, Смарт Coler цаг 1 ширхэг, утасгүй 1-12 чихэвч 1 ширхэг, бугуйн цаг 7 ширхэг, Кент нэртэй тамхи 1 боодол, Старс нэртэй тамхи 1 боодол, Сэрүүн нэртэй 2.5 литрийн пиво 3 ширхэг, Силбер нэртэй архи 0.75 литрийн архи 1 ширхэг, Амин нутаг нэртэй хиам 1 ширхэг, Салям нэртэй хиам 1 ширхэг, ажлын бээлий 4 ширхэг, Алое нэртэй 2 литрийн жүүс 1 ширхэг, Соса cola нэртэй 0.9 ундаа 1 ширхэг, Цэнхэр вакус 2 ширхэг, нийт 390.000 төгрөгийн бараа эд зүйл, бэлэн мөнгө 1,200,000 төгрөг алдагдсан байна...” ...дэлгүүрийн дотор талын 4 өнцөгт нэг нэг камер, касс руу харсан 1 камер, гадна талд үүдэн хэсгийг харсан 1 хяналтын камер байдаг. ...Хяналтын камерууд 30 хоног буюу 1 сар бичлэгээ хадгалдаг гэж байсан. ...Би өөрийн биед бэлэн мөнгө авч явдаггүй болохоор тухайн өдрийн дэлгүүрийн орлогыг дэлгүүрт нь үлдээсэн юм алдагдана гэж бодоогүй. ...Би ер нь өдөрт дэлгүүрийнхээ зүүн урд талын цонхны салхивчийг онгойлгодог, тэрийгээ явахдаа шалгаж салхивч порчикийг хааж түгжиж явсан. ...Би маш их гомдолтой байна. Би хүний дэлгүүрт сууж өгөх гэсэн чинь хамаг юмыг нь алдсан тул надад учруулсан хохирлыг барагдуулж өгнө үү гэж хүсэж байна...” гэсэн мэдүүлгээр,
Энэ талаар мэдүүлсэн гэрч М.ын “...дэлгүүрийн худалдагч Н. эгч миний гар утас руу залгаад чи ирж байна уу? дэлгүүрт хулгай орсон юм шиг байна гэхээр нь ...бид гурав хамт дэлгүүрийн үүдийг онгойлгож орсон чинь цонхны дээд салхивч эвдэрсэн цонхны тавцан шороо болсон байсан. Би орой болгон дэлгүүртээ цэвэрлэгээ хийж хаадаг тул цонхны тавцан шороо болоод салхивч нь эвдэрсэн онгорхой байсан болохоор цагдаа дуудсан. Бид гурвыг дэлгүүрт анх орж харахад дэлгүүрийн зүүн урд талын цонхны дээд салхивч буюу порчикний түгжээг хөшиж, хязгаарлагчийг эвдсэн, онгорхой байдалтай байсан. Архи пивоны лангууны урд хэсэгт шалан дээр гутлын мөр байсан. ...камерын бичлэгт харагдаж байгаа байдлаараа 2 хүн байсан. Нэг хүн нь толгойдоо маск зүүсэн байсан, нөгөө хүн дэлгүүрийн гадна талд байсан. Толгойдоо маск зүүсэн хүн нь дэлгүүрт нэвтэрч орж байгаа нь харагдаж байсан. ...Нийт 6 хяналтын камернаас 5 ширхэг камер нь ажилладаг, нэг камер нь ажиллахгүй байгаа гэсэн. Тухайн өдөр хяналтын камернууд бүгд хэвийн ажиллаж байсан. Дэлгүүрийн дотор талын 4 өнцөгт нэг нэг хяналтын камер, касс руу харсан 1 камер, гадна талд үүдэн хэсгийг харсан 1 хяналтын камер байдаг. Дэлгүүрийн 2 өдрийн орлого байсан юм. Манай дэлгүүрийн эзэн С. эгч хөдөө ажлаар явсан байсан болохоор тухайн өдрүүдийн орлогын мөнгийг өгч чадаагүй дэлгүүрт хадгалж байсан юм...” гэсэн мэдүүлгээр болон камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдож байна.
Шүүгдэгч С.******* Б.******* нарын хууль бус үйлдлийн улмаас хохирогч С.д 375.100 төгрөгийн хохирол учирсан нь Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн шинжээчийн 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 42 дугаартай ...нийт 14 нэр төрлийн 27 ширхэг бараа, эд зүйлийн үнэлгээг 375,100 төгрөг гэж тогтоолоо...” гэсэн дүгнэлтээр,
Шүүх шинжилгээний шинжээчийн 2023 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 17 дугаартай “...гийн ******* гэх иргэний баруун гарын долоовор болон дунд хурууны дардастай тохирч байна...” гэсэн дүгнэлтээр тогтоогджээ.
Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд болон бусад бичгийн нотлох баримтууд нь шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэл, хэргийн үйл баримтыг нотолсон энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлж шийдвэрийн үндэслэл болголоо.
Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд зүйлийг гэмт этгээд ашиг олох зорилгоор шунахай сэдэлтээр хүч хэрэглэхгүйгээр нууц далд аргаар, хууль бусаар өмчлөгч эзэмшигчид авахыг ойлгох бөгөөд хулгайлсан эд зүйлээ эзэмшилдээ авч захиран зарцуулах боломжийг бий болгодог.
Шүүгдэгч нар нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдэж хохирол хор уршигт зориуд хүргэж, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор шунахайн сэдэлттэй, шууд санаатайгаар гэмт үйлдэлдээ хандсан гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.
Хулгайлах гэмт хэргийг “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр агуулахад нэвтэрч бусдын эд зүйл хулгайлсан бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилжээ.
Шүүгдэгч С.*******, Б.******* нар нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхэд халдаж, өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр Завхан аймгийн Сонгино сумын багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг С.гийн “” хүнс барааны дэлгүүрийн цонх салхивчны түгжээг хөшиж, эвдэн нэвтэрч эд зүйл бэлэн мөнгө 1,200,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаар хохирогч С.д бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол буюу нийт 1,575,100 төгрөгийн хохирол хохирол учирсан нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн обьектив шинжийг агуулж байна. Шүүгдэгч С.******* Б.******* нар нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарлаж бусдын эд хөрөнгийг өөрийн өмчлөлд хүсэж шилжүүлсэн нь хулгайлах гэмт хэргийн субьектив шинжтэй байна.
Шүүгдэгч С.******* Б.******* нар нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээ сайн дураар гаргасан бөгөөд түүнд гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нь хүлээн зөвшөөрүүлэхээр тулган шаардсан албадсан, хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Гэмт хэрэгт хамтран оролцох, бүлэглэн гүйцэтгэх гэдэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр илрэх бөгөөд хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг ойлгодог.
Иймд шүүгдэгч С.******* Б.******* нарыг бүлэглэн Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар, нууц далд аргаар авсан буюу “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь үндэслэлтэй.
Шүүгдэгч С.******* Б.******* нар нь хохирогчид хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
2. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар :
Прокуророос шүүгдэгч С.*******, Б.******* нарт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн бөгөөд хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журам зөрчигдөөгүй, шүүх хуралдаанаар мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад бүрэн хангагджээ.
Шүүгдэгч С.******* Б.******* нарыг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэж байгаа тул тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд хэргийг шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бугуйн цаг 2 ширхэг, Clor cmart нэртэй бугуйн цаг 1 ширхгийг хохирогч С.д, хар өнгийн саравчтай малгайг шүүгдэгч С.*******ид тус тус олгож, Stars нэртэй 2 хайрцаг тамхийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Завхан аймаг дахь шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгах нь зүйтэй.
Шүүгдэгч С.*******, Б.******* нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний хувьд ногдох хөрөнгөнөөс битүүмжлээгүй, шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.5, 1.7, 1.8 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэс заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт *******ын *******, овогт гийн ******* нар бүлэглэн Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан буюу хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч С.*******, Б.******* нарт 1 /нэг/ 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******, Б.******* нарт оногдуулсан 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр тогтоосугай.
4.Шүүгдэгч С.******* Б.******* нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.
5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бугуйн цаг 2 ширхэг, Clor cmart нэртэй бугуйн цаг 1 ширхгийг хохирогч С.д, хар өнгийн саравчтай малгайг шүүгдэгч С.*******ид тус тус олгож, Stars нэртэй 2 хайрцаг тамхийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Завхан аймаг дахь шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
6.Шүүгдэгч С.******* Б.******* нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний хувьд ногдох хөрөнгөнөөс битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7,8 дахь хэсэгт зааснаар талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргахгүй болохыг дурдсугай.
9.Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н. ДЭЛГЭРМАА