Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 2023/ШЦТ/93

 

ÌОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

 

            ******* аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд

Нарийн бичгийн дарга Б.Баттөгөлдөр

Улсын яллагч Б.Энхбаяр

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Хандмаа нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ******* аймаг ******* сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Г.Тунгалагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн ******* дахь хэсгийн *******.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн М.*******д холбогдох *******33*******000000035 дугаартай эрүүгийн хэргийг *******0*******3 оны 08 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч *******0*******3 оны 08 дугаар сарын *******-ний өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ******* аймаг ******* суманд ******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр төрсөн, 53 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, ам бүл 1, оршин суух тодорхой хаяггүй, ******* аймаг ******* сумын ******* дугаар баг, ******* № ******* тоотод дүүгийндээ түр оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, 8 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан

-14 онд ******* аймаг дахь сум дундын ******* дугаар шүүхийн № 55 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1*******3 дугаар зүйлийн 3-д зааснаар 03 жилийн хугацаагаар хорих ялаар

-16 оны 1******* дугаар сарын 13-ны өдөр ******* аймаг дахь сум дундын ******* дугаар шүүхийн № 175 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1*******3 дугаар зүйлийн *******-д зааснаар 08 сарын хугацаагаар хорих ялаар

-18 оны 07 дугаар сарын 01-ний өдөр ******* аймаг дахь сум дундын ******* дугаар шүүхийн № 86 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн *******-д зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ялаар

-1 оны 07 дугаар сарын *******6-ны өдөр ******* аймаг дахь сум дундын ******* дугаар шүүхийн № 45 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1*******3 дугаар зүйлийн 3-д зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ялаар

-*******000 оны 03 дугаар сарын 15-ны өдөр ******* аймаг дахь сум дундын ******* дугаар шүүхийн № 45 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1*******3 дугаар зүйлийн 3-д зааснаар 03 жилийн хугацаагаар хорих ялаар

-*******005 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр ******* аймаг дахь сум дундын ******* дугаар шүүхийн № 41 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 4-д зааснаар ******* жил ******* хоногийн хугацаагаар хорих ялаар

-*******014 оны 0******* дугаар сарын *******4-ний өдөр Сум дундын *******1 дүгээр шүүхийн № *******5 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн *******-д зааснаар 0******* жил 01 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар тэнсэж, 01 жилийн хугацаагаар хянан харгалзсан

-*******01 оны 0******* дугаар сарын 1-ний өдөр ******* аймаг ******* сум дахь сум дундын шүүхийн № *******3 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн ******* дахь хэсгийн *******.1-д зааснаар 01 жил 01 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, бие эрүүл ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт *******. /РД:МЗ71**************71/

 

Шүүгдэгч М.******* нь *******0*******3 оны 03 дугаар сарын 11-ний өдөр ******* аймаг ******* сумын дүгээр баг, № тоотод байрлах Г. байшингийн тамбарын ханыг эвдэж нэвтрэн орж байшин дотор байсан худгийн насос 1 ширхэг, ус буцалгагч 1 ширхэг, эмэгтэй хүний 5 хос гутал зэрэг эд зүйлсийг нууцаар, хууль бусаар авч *******80000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.*******гийн өгсөн ......... *******0*******3 оны 03 дугаар сарын 11-ний өдөр байх би сайн санахгүй байна. Би хог түүх гээд гудамжинд явж байтал уг айлын хашаа нь нурчихсан байхаар нь нойлд нь орж бие зассан. Бие засчихаад гарсан чинь байшингийн тамбарынх нь фанер нь хууларчихсан байхаар нь тэрүүгээр дотогш орж байшинд нь ороод ус буцалгагч, худгийн насос, эмэгтэй хүний 5 хос гутал зэргийг авсан. Тэгээд гэдэг айлд очоод 5 хос гутал, ус буцалгагч зэргийг өгсөн. Худгийн насосыг нь дүү гэрт аваачиж орхисон. Тэгээд удалгүй цагдаа нар ирж намайг баривчилсан гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох

Хохирогч Г. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн .......  өнөөдөр буюу *******0*******3 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 11 цаг 40 минутанд манай урд айлын хөрш гэх залуу 44*******366 дугаарын утсаар над руу залгаж танайд хулгай орчихжээ хүнийг нь би харсан хурдан хүрээд ир гэсний дагуу би урд гэртээ буюу дүгээр баг, № тоот гэртээ очиход манай найз үүдэнд нь зогсож байсан. Би ороод гэрийнхээ байдлыг ерөнхийд нь хараад 11 цаг 56 минутанд цагдаагийн байгууллагын ************** дугаарын утсанд хандаж дуудлага өгсөн ... Манай гэт байсан худгийн насос, цахилгааны утас, хэдэн гуталнууд байхгүй болсон байсан. Алдсан эд зүйлсээ олж авмаар байна. Бусдаар бол надад гомдол санал байхгүй ээ гэх мэдүүлэг /Хх-н 15 дугаар хуудас/

Гэрч Д.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ..... ******* ах манайд 03 дугаар сарын 11-ний өдөр байх манайд орж ирж хоол идээд гарах үедээ чи олон хүүхэдтэй юм чинь эд нарыг ав гээд 1 ширхэг ус буцалгагч, аягны тавиур, ******* хос гутал өгчихөөд гараад явсан. Би ******* ахыг эд нарыг хаанаас авсан бэ гэж асуухад минийх миний дүү санаа зоволтгүй ах нь Улаанаагийн хамт амьдардаг байхдаа Улаанаагаас авсан юм гэж хэлсэн. ... Би тухайн үед ******* ахын өгсөн эд зүйлийг хулгайн эд зүйл гэж мэдээгүй. Удалгүй цагдаа нар ирээд хураан авах үед л мэдсэн гэх мэдүүлэг /Хх-н *******3 дугаар хуудас/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Хх-н 03-11 дүгээр хуудас/

Хулгайд алдагдсан худгийн насосыг *******40000 төгрөгөөр, ус буцалгагчыг 40000 төгрөгөөр, нийт *******80000 төгрөгөөр үнэлсэн Арвижих Эстимэйт ХХК-ний эд зүйлийн үнэлгээ /Хх-н 36 дугаар хуудас/

Шүүгдэгч М.*******гийн иргэний үнэмлэхний лавлагаа /Хх-н 54 дүгээр хуудас/

Шүүгдэгч М.*******гийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /Хх-н 55 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Шүүгдэгч М.******* нь *******0*******3 оны 03 дугаар сарын 11-ний өдөр ******* аймаг ******* сумын дүгээр баг, № тоотод байрлах Г. байшингийн тамбарын ханыг эвдэж нэвтрэн орж байшин дотор байсан худгийн насос 1 ширхэг, ус буцалгагч 1 ширхэг, эмэгтэй хүний 5 хос гутал зэрэг эд зүйлсийг нууцаар, хууль бусаар авч *******80000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч М.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн ******* дахь хэсгийн *******.1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хорих ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь шүүгдэгчийн гэм бурууг нотолж байх бөгөөд тэдгээрийг байцаахдаа хуулийн дагуу эрх, үүргийг нь тайлбарлан өгсөн, хууль сануулсан, хууль зөрчөөгүй, алдагдсан эд зүйлсийг үнэлсэн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэллээ.

Шүүгдэгч М.******* нь бусдын хөрөнгийг хулгайлахдаа нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд тамбарын ханын банзыг нь цөмөлж нэвтэрч үйлдсэн байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн ******* дахь хэсгийн *******.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос энэ зүйл ангиар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн нь тохирсон байна гэж үзэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн ******* дахь хэсгийн *******.1 дэх хэсэгт “Хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жил, түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар тогтоосон гэмт хэргийг хүнд гэмт хэрэг гэнэ” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч М.*******гийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнд гэмт хэргийн ангилалд хамаарч байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэнсэх боломжгүй байна.

Харин шүүгдэгч М.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн ******* дахь хэсгийн *******.1 дэх хэсэгт заасныг баримтлан ял оногдуулахдаа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан уг тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулах, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.

Хохирогч Г. нь алдагдсан эд зүйлсээ буцаан авсан тул нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардпалгүй, М.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.*******, 5.3, 5.4, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.******* дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн ******* дахь хэсгийн *******.1, *******.*******, *******.3, *******.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.******* дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Боржигон овогт *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн ******* дахь хэсгийн *******.1 дэх хэсэгт бусдын эд хөрөнгийг заасан хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

*******. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн17.1 дүгээр зүйлийн ******* дахь хэсгийн *******.1 дэх хэсэгт заасныг баримтлан М.*******г 01 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан М.*******д оногдуулсан оногдуулсан 01 жил 06 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, М.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

5. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол М.*******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, эдлэх ялыг нь *******0*******3 оны 08 дугаар сарын *******-ний өдрөөс эхлэн тоолсугай.

            Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ                       Б.ХЭРЛЭН.