| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батдэлгэрийн Хэрлэн |
| Хэргийн индекс | 149/2023/0039/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/98 |
| Огноо | 2023-09-07 |
| Зүйл хэсэг | 11.1.2.1., |
| Улсын яллагч | Б.Энхбаяр |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 09 сарын 07 өдөр
Дугаар 2023/ШЦТ/98
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:
******* аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Хэрлэн даргалж, шүүгч Ж.Эрдэнэбат, Б.Эрдэнэмөнх нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд
Нарийн бичгийн дарга Б.Баттөгөлдөр
Улсын яллагч Б.Энхбаяр
Шүүгдэгч Л.*******
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Хандмаа
Иргэдийн төлөөлөгч Ч.Түмэн-Өлзий нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ******* аймгийн ******* сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Б.Энхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Л.*******д холбогдох 2332000000040 дугаартай эрүүгийн хэргийг 2*******3 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч 2*******2 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ******* аймаг ******* суманд ******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан, сийлбэрчин мэргэжилтэй, ам бүл 5, ээж, эгч, 2 дүүгийн хамт амьдрах, ******* аймаг ******* сумын 3 дугаар баг, ******* № ******* тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, 1 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан
-2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр ******* аймаг ******* сум дахь сум дундын шүүхийн № 130 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Малчин овогт ******* *******. /РД:МЗ88**************76/
Шүүгдэгч Л.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2*******3 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 16-17 цагийн орчимд ******* аймаг ******* сумын 3 дугаар баг, ******* № тоотод байрлах хохирогч Б. гэрийн гадна Б. хэвлий хэсэгт нэг удаа хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г. өгсөн ..... Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул дахин мэдүүлэг өгөхгүй гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох
Хохирогч Б. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ....... бид хоёр манайд очоод Сээгий, Чинзоо хоёртой нэг шил архи хувааж уугаад сууж байтал араас Заяа, ******* нар нэг шил архи бариад орж ирсэн. Тэгээд хамт сууж байгаад би их согтоод юу болсон талаар сайн санахгүй байна. Нэг ухаан ороход би гэрийнхээ үүдэнд зогсож байсан. Тэгтэл ******* миний хэвлий хэсэг рүү цохих шиг болсон. Тэгээд би гэр лүүгээ орсон. Түүнээс хойш огт юм санахгүй байна. Би их уусан байсан. Маргааш өглөө нь Энхбаясгалан ирснээс хойш болсон асуудлыг санаж байна ... Миний санаж байгаагаар Л.******* намайг гэдэс хэсэг рүү цохих шиг болоод би гэдсээ бариад гэр лүү орсон. Тэгэхээр ******* намайг гэмтээсэн гэх мэдүүлэг /Хх-н 21-23 дугаар хуудас/
Яллагдагч Л.*******ын 2*******3 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар байцаагдахдаа өгсөн ....... Тэгээд би хутгыг нь булааж авсны дараа ноцолдож байгаад ахыг хутгалсан. Тэгээд ах гэр лүүгээ орсон. Би барьж байсан хутгаа хүчтэй ертөнцийн зүгээр зүүн тийш шидсэн. Удалгүй Заяа байхгүй болчихсон байсан. Тэгээд би ахын гэр лүү ороход гэртээ атиралдаад хэвтэж байсан. Би ахын хамт гэрийнх нь гадаа сууж байтал Хадаа ахын эхнэр Охиноо ирсэн. Тэгээд 103 дуудаад эмчид үзүүлсэн. Эмчид үзүүлээд ах надад хэлэхдээ ах нь эмнэлэгт очвол цагдаа сэргийлэх гээд асуудал болно гээд түргэний эмчийг дагаж явахгүйгээр гэртээ үлдсэн. Түргэний эмч гэдсэнд нь боолт хийгээд амь насанд нь халгүй гэж хэлээд явсан. Эмнэлэг явсны дараа би энхтайван ахад ахаа би маргааш хүрээд ирье дүү нь ингээд явлаа шүү гэж хэлээд явсан гэх мэдүүлэг /Хх-н 62 дугаар хуудас/
Гэрч Ж. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ..... Л.******* тааралдаад сайн уу эгчээ хаашаа явж байгаа юм гэж асуухаар нь би дэлгүүр орох гээд явж байна гэж хэлтэл ******* дүү нь баларчихаад явж байна та ганц шил юм аваад өгөөч гэж хэлсэн. Би юу яриад байгаа юм бэ чамд архи дарс хэрэггүй ээ чамд тамхи авч өгье гэж хэлсэн. Тэгтэл ******* дүү нь ахыг хутгалчихсан, тэгээд сая цагдаа дээрээс гарч ирээд явж байна гэж хэлсэн гэх мэдүүлэг /Хх-н 28 дугаар хуудас/
Гэрч С. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн .... Би дээшлүүлээд гэдсийг нь үзтэл хүйснийхээ доор шархтай байсан. Би үзээд сууж байтал хойно нь зогсож байсан ойртож ирээд суутал г хараад энэ намайг хутгалсан ш дээ гэж хэлсэн. Тэгтэл эгчээ энэ одоо ингээд эмнэлэг рүү явахгүй гээд байх юмаа такси хүртэл авч явахгүй гэж байна гэж хэлж байсан. Тэгээд би гар утсаараа эрэгтэй дүү болох руу нь залгаж хэлсэн. Тэгээд хамт сууж байгаад явах гэж байтал түргэний машин ирсэн. Эмч үзээд эмнэлэг явъя гэсэн боловч явахгүй гээд зүтгээд байсан. Тэгээд эмч арга буюу гэр лүү нь буцааж авч орсон. Би тэгээд яваад өсөн гэх мэдүүлэг /Хх-н 30 дугаар хуудас/
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 2*******3 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр № 63 ..... Дүгнэлт:
1.Б. биед хэвлийн хөндийн нэвтэрсэн шарх, нарийн гэдэсний чацархайн хатгагдсан шарх, хэвлийн хөндийн цусан бүлэн, цус хуралт, хэвлийн гадна хананд цус хуралт гэмтэл тогтоогдсон.
2. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй хүчин зүйлийн нэг удаагийн хатгалтын үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой, шинэ гэмтэл болно.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх /Хх-н 49-50 дугаар хуудас/
Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Хх-н 06-08 дугаар хуудас/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Хх-н 09-18 дугаар хуудас/
Шүүгдэгч Л.*******ын иргэний үнэмлэхний лавлагаа /Хх-н 65 дугаар хуудас/
Шүүгдэгч Л.*******ын оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /Хх-н 66 дугаар хуудас/
Хохирогч Б. ******* аймаг ******* сум дахь сум дундын прокурорын газарт гаргасан миний бие одоо эрүүл саруул болсон тул надад ямар нэгэн санал гомдол байхгүй гэх хүсэлт /Хх-н 82 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч Л.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2*******3 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 16-17 цагийн орчимд ******* аймаг ******* сумын 3 дугаар баг, ******* № тоотод байрлах хохирогч Б. гэрийн гадна Б. хэвлий хэсэгт нэг удаа хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсанболох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт заасан зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хорих ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нь хуульд заасан шаардлага хангасан, хууль зөрчөөгүй байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэллээ.
Шүүгдэгч Л.*******ын хохирогч Б.Энхьтайваны хэвлийн тус газарт хутгаар нэг удаа хутгалсан үйлдэл нь архи согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэснээс хоорондоо үл ойлголцол үүссэн хувийн таарамжгүй харьцаанаас болсон байх бөгөөд хохирогч Б. биед хэвлийн хөндийн нэвтэрсэн шарх, нарийн гэдэсний чацархайн хатгагдсан шарх, хэвлийн хөндийн цусан бүлэн, цус хуралт, хэвлийн гадна хананд цус хуралт гэмтэл учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэж үзэн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 9-д ”Шүүх хавтаст хэргийн материалд тусгагдсан мэдүүлгийг шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтэй харьцуулан шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох эсэхийг шийдвэрлэнэ” гэж заажээ.
Шүүгдэгч Л.******* нь шүүх хуралдаанд хавтаст хэргийн материалд буюу мөрдөн шалгах ажиллагаанд 2*******3 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр яллагдагчаар мэдүүлэг өгсөн мэдүүлгээ хүлээн зөвшөөрсөн тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох шаардлагатай гэж үзэв.
Мөн шүүгдэгч Л.******* нь шүүх хуралдаанд хохирогч Б. эрүүл мэндэд хутга хэрэглэж гэмтэл учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэж мэдүүлснийг дурьдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1-д “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жил, түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар тогтоосон гэмт хэргийг хүнд гэмт хэрэг гэнэ” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч Л.*******ын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнд гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар тэнсэх боломжгүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт заасныг баримтлан ял оногдуулахдаа шүүгдэгч Л.отгонбаярын хохирогч Б. эрүүл мэндэд хутга хэрэглэж хүнд гэмтэл учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэж мэдүүлж байгааг нь харгалзан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэж дүгнэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур 03 жил 04 сар 05 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулах үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Л.*******ын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан түүнд оногдуулсан 03 жил 04 сар 05 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоох үндэслэлтэй байна.
Хохирогч Б. нь хохирол төлбөр нэхэмжлээгүй боловч хохирогч Б. нь энэ гэмтлийн улмаас цаашид зайлшгүй эмчлүүлэхэд гарсан зардлаа тухай бүрд нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүхэд хандан нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч нь шүүгдэгч Л.******* нь хохирогч Б.г хутгалж гэмтэл учруулсан гэм буруутай гэж дүгнэсэн болохыг дурьдах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Л.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Л.*******т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, эдлэх ялыг нь 2*******3 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн тоолохыг тус тус дурьдаад
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Малчин овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт заасан зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт заасныг баримтлан Л.*******ыг 03 жил 04 сар 05 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Л.*******д оногдуулсан 03 жил 04 сар 05 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Л.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдсугай.
5. Хохирогч Б. нь энэ гэмтлийн улмаас цаашид зайлшгүй эмчлүүлэхэд гарсан зардлаа тухай бүрд нь нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Л.*******т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, эдлэх ялыг нь 2*******3 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн тоолсугай.
Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ Б.ХЭРЛЭН
ШҮҮГЧИД Ж.ЭРДЭНЭБАТ
Б.ЭРДЭНЭМӨНХ