Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 2023/ШЦТ/100

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

 

            аймгийн сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд

Нарийн бичгийн дарга Г.Ганцэцэг

Улсын яллагч Б.Энхбаяр

Шүүгдэгч Г.******* нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар аймаг сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Б.Энхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялах дүгнэлт үйлдэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Г.*******д холбогдох 22000000117 дугаартай эрүүгийн хэргийг 202 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч 202 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Мон******* улсын иргэн, ******* хотод ******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, хүүхдийн хамт амьдрах, *******-******* аймаг шарын ******* сумын дугаар баг, Санжинтын хөдий гэх газар оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ -д операторчин ажилтай байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Нацаг овогт *******. /РД:ТЯ7**************14/

 

           Шүүгдэгч Г.******* нь 202 оны 0 дугаар сарын 21-ний өдөр 09-10 цагийн орчимд аймгийн сумын дугаар багийн нутаг ар сүүж гэх газарт байрлах иргэн Э. гэрт түүнтэй маргалдан нүүрэн тус газарт нь удаа, цээж орчимд нь 2 удаа гараараа цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

           

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.*******гийн өгсөн …. ... 202 оны 0 дугаар сарын 21-ний өдөр 09 цаг өнгөрч байхад бонго- маркийн 00-7 ДАР гэсэн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод эхнэр ннаран, найз нарын хамт өвөлжөө рүүгээ явсан юм. гэрийн хажуугаар гарах үед үхэр нь машины зам дээр хэвтсэн байсан учир үхэрнүүдийг тойрч замын хажуугаар гарах үедээ шаварт суусан. Тэгээд г дуудаж орилоход гарч ирэхгүй байхаар нь би гэр лүү явганаар явж гэрт нь ороод маргалдаад нүүрэн тус газарт нь 2- удаа гараараа цохисон. Би гэрт нь ороод үхэр малаа машины зам дээр хэвтүүллээ гэхэд Энхтайван өөдөөс хуц пизда минь гээд босоод ирсэн. Тэгээд бид хоёр маргалдахад Энхтайван намайг боож авахаар нь би цохисон. Миний буруу гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох

Хохирогч Э. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... Би 202 оны 0 дугаар сарын 21-ний өдөр өөрийн үхэр малаа бэлчээрт гаргачихаад гэртээ байж байхад манай гэрийн урд хөрш байдаг ******* гэх хүн гэрт орж ирээд машины зам дээр малаа хэвтүүллээ гэж хэлээд миний цээж хэсэг рүү 2 удаа, нүүр, хамар хэсэг рүү удаа баруун гараараа цохиод байж байхад гаднаас ******* гэх хүний эхнэр ннаранорж ирж салгаж ******* гэх хүнийг авч явсан гэх мэдүүлэг /Хх-н 05дугаар хуудас/

Гэрч Б.ннарангийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ..... Урьд өдөр нь бороо орсон байсан учир зам шавартай хальтиргаа гулгаатай байсан. Манай машин гэрийн урд шаварт суучихсан. Тэгээд манай нөхөр Энхтайвангаас хүрз авах гэж дуудахад гэрээс нь хүн гарч ирэхгүй байсан. Тэгэхээр нь манай нөхөр ******* гэр лүү явж орсон. бид хоёр гадаа машин дотроо үлдсэн. Тэгтэл гэрт дотор хоёр хүн чанга дуугаар муудалцаж байхаар нь би нөхрийнхөө араас гэр лүү явж ороход Энхтайван, ******* хоёр хоорондоо барилцаж авсан хамраас цус гарч байсан. Тэгээд би нөхрөө салгаж аваад гэрээс гарч явсан гэх мэдүүлэг /Хх-н 07 дугаар хуудас/

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 202 оны 0 дугаар сарын 24-ний өдрийн № 16 ...... Дүгнэлт:

1.Э. биед хамрын ясны хугарал, баруун хөмсөг, баруун нүдний дээд зовхинд цус хуралт, баруун чихний гадна дэлбэнд зулгаралт, хамрын нуруунд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдсон. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтэл байх боломжтой.

2. Хамрын ясны хугарал гэмтэл нь дангаараа Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн гэмтэл нь нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, дан дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулна. Ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

4. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой гэх /Хх-н 10-11 дүгээр хуудас/

Яаралтай тусламжийн хуудас /Хх-н 12-1 дугаар хуудас/

Шүүгдэгч Г.******* нь урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаар Мэдээллийн санд бүртгэгдээгүй гэсэн сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /Хх-н 4 дугаар хуудас/

Шүүгдэгч Г.*******гийн иргэний үнэмлэхний лавлагаа /Хх-н дугаар хуудас/

Шүүгдэгч Г.*******гийн иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /Хх-н 6 дугаар хуудас/

Хохирогч Э. аймаг сум дахь сум дундын прокурорын газарт гаргасан *******тэй сайн дураараа эвлэрсэн, хохирол төлбөрөө бүрэн авсан, нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт /Хх-н  46 дугаар хуудас/

Шүүгдэгч Г.*******гийн аймаг сум дахь сум дундын прокурорын газарт гаргасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт /Хх-н 47 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Г.******* нь 202 оны 0 дугаар сарын 21-ний өдөр 09-10 цагийн орчимд аймгийн сумын дугаар багийн нутаг ар сүүж гэх газарт байрлах иргэн Э. гэрт түүнтэй маргалдан нүүрэн тус газарт нь удаа, цээж орчимд нь 2 удаа гараараа цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлсэн мэдүүлгээс гадна хохирогч Э. мэдүүлэг /хавтаст хэргийн 05 дугаар хуудас/, гэрч Б.ннарангийн мэдүүлэг /хавтаст хэргийн 07 дугаар хуудас/, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 202 оны 0 дугаар сарын 24-ний өдрийн № 16 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 10-11 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас прокурорын яллах дүгнэлтэд тусгагдсан нотлох баримтыг хүлээн зөвшөөрч шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд  мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй, үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.

 Шүүгдэгч Г.*******гийн хохирогч Э. нүүр болон цээж хэсэг рүү нь гараараа зодсон үйлдэл нь машины зам дээр үхэр малаа хэвтүүллээ гэсэн хоорондын таарамжгүй харьцаанаас болсон байх ба хохирогчийн эрүүл мэндэд хамрын ясны хугарал, баруун хөмсөг, баруун нүдний дээд зовхинд цус хуралт, баруун чихний гадна дэлбэнд зулгаралт, хамрын нуруунд зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.

Шүүгдэгч Г.******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд мөрдөгч, прокурор, бусад этгээдийн зүгээс хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр эрүү шүүлт тулгах, хүч хэрэглэх, айлган сүрдүүлэх, хүнлэг бус хэрцгий харьцах, нэр төрийг гутаан доромжлох, хуурч мэхлэх зэрэг хууль бус арга хэрэглэж хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Г.*******гийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн эрүүгийн хариуцлагын талаар прокурортой торгох ялын хэмжээг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах, торгох ялыг сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх тохиролцсон нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Г.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах, торгох ялыг сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Хохирогч Э.Энхтайван нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг  дурьдах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Г.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурьдаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 6.2, 6., 6.6, 6.7, 6., 6.10  дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1.Шүүгдэгч Нацаг овогт *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Г.*******г 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            . Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.******* нь 450000 төгрөгийн торгох ялыг сарын хугацаанд хувааж хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Г.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг дурьдсугай.

            6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Г.*******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        Б.ХЭРЛЭН.