Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 2023/ШЦТ/110

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

 

            ******* аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд

Нарийн бичгийн дарга Б.Баттөгөлдөр

Улсын яллагч Г.Тунгалаг

Хохирогч Ч.*******

Шүүгдэгч Ж.******* нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ******* аймаг ******* сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Г.Тунгалагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар ялах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Ж.*******т холбогдох 233200*******070*******3 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч 2023 оны *******0 дугаар сарын *******2-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ******* аймаг ******* суманд ******* оны ******* дугаар сарын *******-ний өдөр төрсөн, 28 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, төмөр замын ачаа вагон хүлээлцэгч мэргэжилтэй, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт амьдрах, ******* аймаг ******* сумын ******* дүгээр баг, ******* № тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ хувиараа хөдөлмөр эрхлэдэг байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Бичээч овогт *******. /РД:МЗ95**************06/

 

           Шүүгдэгч Ж.******* нь 2023 оны 08 дугаар сарын *******-ний өдөр ******* аймаг ******* сумын дүгээр багийн нутагт байрлах сумын баяр наадмын цэнгэлдэх хүрээлэнгийн урд талбайд хуушуур хийн худалдаа явуулж байсан *******2 дугаартай гэрт хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн Ч.*******тэй маргалдан түүний урд байсан шилэн аягануудыг өшиглөж хагалснаас шилэн аяганы хагархай хэлтэрхий нь Ч.*******гийн зүүн хөл, зүүн гарын сарвууг онож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

           

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.*******ын өгсөн …. ...Хохирогч Ч.*******гийн биед хөнгөн гэмтэл учруулсан нь миний буруу. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Иймд дахин мэдүүлэг өгөхгүй гэх мэдүүлэг

Хохирогч Ч.*******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ..... ******* бол худлаа ярьж байна. 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Ж.*******ын барьсан наадмын талбайн хуушуурын гэрт очиж хоносон. Биднийг очиход бүх юм нь зуун задгай байсан. Шөнөжин юмыг нь бэлдээд хоносон. 2023 оны 08 дугаар сарын *******0-ны өглөө ******* шартсан байдалтай орж ирээд үхлээ үхлээ гээд байсан. 2023 оны 08 дугаар сарын *******0-ны өдөр зүгээр махаар хуушуур хийсэн. 2023 оны 08 дугаар сарын *******-ний өдөр хуушуур хийхээр авчирсан мах нь үнэр орсон байхад нь эгч нь авч яваад амтлаад үнэрийг нь дараад авчирсан. Мөн эдний нөхөр нь захаас хөлдүү мах авчрахаар нь гэсгээгээд хуушуур хийхэд хүн худалдаж аваад муудсан мах байна гээд буцааж авчирч өгсөн. гээд эгч нь жан хийгээд амталсан одоо зүгээр гээд байхаар нь би *******т би ийм муухай махаар хуушуур хийхгүй гээд ажиллахаа больсон. ******* ууралж босч ирээд шилэн аягануудыг өшиглөхөд шилэн аяганы хагархайнууд нь миний зүүн хөлийн өвдөг зүүн гарын сарвуу зэргийг онож шарх үүссэн. Муудсан өмхий махаар хуушуур хийгээд хүн хордож үхвэл бид бүгд хариуцлага хүлээнэ шүү дээ. Би тухайн үед дүү гуйснаар үзэмний шүүс аягалаад сууж байхад эгч нь үзэмний шүүс аягалж байхаар хуушуураа хий гэхээр нь би 22 цагт ажлаа хийж дуусгасан хүн гэхэд ******* ууралж босч ирээд үзэмний шүүс хийж байсан шилэн аягануудыг өшилөснөөс хагарсан хэлтэрхий нь миний өвдөг болон гарыг онож шарх үүсгэсэн. Надаас ******* уучлалт гуйгаагүй. Шатны уруу болон өгсөхөд хөл өвддөг. Гомдолтой байна. Би биедээ гэмтэл шарх авснаас хэд хоног ажил хийх чадваргүй болсноос хүнд 700000 төгрөгөөр засварын ажил хийх гэж байснаа хийж чадаагүй учир энэ мөнгөө *******аас нэхэмжилж байна гэв.

Гэрч Н. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн .... Тэгээд би хуушуурыг нь бөөрөнхийлөөд буруу хараад зогсож байтал миний ард талд ******* /Хумбага/ одоо больчихооч дээ гэж чанга хэлээд дараа нь шил дуугарсан. Тэгээд надад Өнөрөө миний найз наад Хумбагыг аваад гараа гэж хэлэхээр нь би Хумбагыг дагуулаад өөрийнхөө хуушуурын гэр лүү орсон юм. Тэгээд хэсэг хугацааны дараа ороод ир гэхээр нь Хумбагын хуушуурын гэрт ороход нөгөө хэрүүл хийгээд байсан эгчийн зүүн хөлийн өвдөг орчмоос нь цус гарчихсан байж байх шиг байсан. Тэр эгчийн дүү гэх эмэгтэй болохоор тэдэн шилэн аяга хагарсан эмтэрсэн байна төлж өг гээд байсан гэх мэдүүлэг /Хх-н 08 дугаар хуудас/

Гэрч Ч. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ..... Би СББХК-ний 50 жилийн ойгоор хуушуур хийхээр *******, эгч ******* нарын хамт ажиллахаар болсон. Тэгээд би үзэмний шүүс зараад ******* өөрөө хярам хийж зарахаар болсон. Тэгээд ажиллаад 2 дахь өдөр муудсан мах авчирсан болохоор хуушуур хийхгүй гэж хэлсэн. Тэгээд маргалдах болсон. Орой нь манай эгч ******* хүүгийн хамт цалингаа аваад ажиллахаа больсон. Тэгээд орой махны машин авчирч өгөх гээд ******* эгч буцаад ирсэн. Тэгтэл гэгч эмэгтэй манай эгчийг та ажлаа хийгээч гэж хэлсэн. Тэгтэл эгч би ажлаа дуусгаад цалингаа авсан гэж хэлсэн. Тэгээд дахиад маргалдах болсон. ******* чимээгүй сууж байгаад гэнэт босч ирээд эргэж хараад эгчийн үзэмний шүүс аягалж байсан факал аягыг өшиглөсөн. Тэгэхэд манай эгчийн хөлнөөс цус гараад байсан. Тэгтэл ******* огт тоохгүй байгаад байсан. Би цагдаагийн байгууллагад хандсан гэх мэдүүлэг /Хх-н *******9 дүгээр хуудас/

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 2023 оны 08 дугаар сарын *******5-ны өдрийн № *******7 ...... Дүгнэлт:

*******.Ч.*******гийн биед зүүн өвдөгний гадна доод хэсэг, зүүн гарын сарвуунд шарх гэмтэл тогтоогдсон. 

2. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй хүчин зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2..*******-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх /Хх-н 2*******-22 дугаар хуудас/

Яаралтай тусламжийн хуудас № 29******* /Хх-н 23 дугаар хуудас/

Шүүгдэгч Ж.*******ын иргэний үнэмлэхний лавлагаа /Хх-н 6 дугаар хуудас/

Шүүгдэгч Ж.*******ын оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /Хх-н 7 дугаар хуудас/

 Шүүгдэгч Ж.******* нь урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаар Мэдээллийн санд бүртгэгдээгүй гэсэн ******* аймаг ******* сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /Хх-н 50 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Ж.******* нь 2023 оны 08 дугаар сарын *******-ний өдөр ******* аймаг ******* сумын дүгээр багийн нутагт байрлах сумын баяр наадмын цэнгэлдэх хүрээлэнгийн урд талбайд хуушуур хийн худалдаа явуулж байсан *******2 дугаартай гэрт хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн Ч.*******тэй маргалдан түүний урд байсан шилэн аягануудыг өшиглөж хагалснаас шилэн аяганы хагархай хэлтэрхий нь Ч.*******гийн зүүн хөл, зүүн гарын сарвууг онож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь шүүгдэгчийн гэм бурууг давхар нотолж байх бөгөөд тэдгээрийг байцаахдаа хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй, үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэллээ.

Шүүгдэгч Ж.*******ын хохирогч Ч.*******гийн зүүн хөлийн өвдөг болон гарын сарвуунд шарх учруулсан үйлдэл нь муудсан махаар хуушуур хийхгүй гэсэн хоорондын таарамжгүй харьцааны улмаас маргадсанаас болж Ж.******* нь шилэн аягыг өшиглөж хагалснаас хагарсан аяганы хэлтэрхий нь хохирогчийн биед зүүн өвдөгний гадна доод хэсэг, зүүн гарын сарвуунд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Ж.*******ын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт заасныг баримтлан 500 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах, шүүгдэгчийн сарын өрхийн орлого болон бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг ******* сарын хугацаанд 5 хувааж сард *******00000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

Хохирогч Ч.******* нь энэ гэмтлийн улмаас бусдад засварын ажил хийж өгч 700000 төгрөгийг авахаар тохирсон байснаа гүйцэтгэх боломжгүй болсон тул 700000 төгрөгийг гаргуулна гэж нэхэмжилж байгаа боловч холбогдох нотлох баримтууд байхгүй тул эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд хохирлын тооцоог гаргах боломжгүй байна.

Хохирогч Ч.******* нь энэ гэмтлийн улмаас эмчлүүлэхэд гарсан эмчилгээний болон бусад зардал, 700000 төгрөгийн ажлын хөлсөөр тохирсон ажлаа хийж гүйцэтгээгүй талаарх холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй шийтгэх тогтоолд тусгаж өгөх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Ж.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурьдаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.******* дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.*******, 5.2, 5.3, 5. дэх хэсэг, 36.******* дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн *******, дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.*******, 2.2, 2.3, 2. дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн *******, дэх хэсэг, 36.*******0 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            *******.Шүүгдэгч Бичээч овогт *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт заасныг баримтлан Ж.*******ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар Ж.******* нь 500000 төгрөгийн торгох ялыг 5 сарын хугацаанд 5 хувааж хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

            . Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ж.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,  битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Ж.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг дурьдсугай.

            6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Ж.*******т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш ******* хоногийн дотор ******* аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        Б.ХЭРЛЭН.