Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 2023/ШЦТ/102

 

ÌОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

 

            Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд

Нарийн бичгийн дарга С.Төртулах

Улсын яллагч Г.Тунгалаг

Хохирогч Б.Бат-Эрдэнэ, А.Баярмаа, Г.Даваасүрэн, Э.Сүхбат, Г.Ганхөлөг

Шүүгдэгч Т.Доржпүрэвийн өмгөөлөгч А.Хандмаа

Шүүгдэгч М.Маралмаагийн өмгөөлөгч С.Бямбацэрэн, Р.Цэрэнханд нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Г.Тунгалагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Т.Доржпүрэв, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн М.Маралмаа нарт холбогдох 2232001420113 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Завхан аймгийн Баянтэс суманд 1992 оны 03 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдрах, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа 1 дүгээр баг, 179 дүгээр зөрлөгийн Бөхөн гэх газар оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, 2 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан

-2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн № 617 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар

- 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Төв аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн № 249 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 640 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлсэн, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Цагаанбаатар овогт Тэрбишийн Доржпүрэв. /РД:ИБ92031918/

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Увс аймгийн Цагаанхайрхан суманд 1999 оны 08 дугаар сарын 18-ны өдөр төрсөн, 24 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт амьдрах, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа 1 дүгээр баг, 179 дүгээр зөрлөгийн Бөхөн гэх газар түр оршин суух, Сэлэнгэ аймаг Орхон сумын 1 дүгээр баг, Шар хөтөл гэх газар оршин суух хаягтай, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Илжигин овогт Майдарын Маралмаа. /РД:ТА99081841/

 

Шүүгдэгч Т.Доржпүрэв нь 2021 оны 12 дугаар сард Сэлэнгэ аймаг Баянгол сумын Хараа 1 дүгээр баг, Мангирт гэх газарт бэлчиж байсан иргэн Г.Ганхөлөгийн улаан халзан зүсмийн сувай үнээ, хар зүсмийн өсгий цагаан хязаалан насны гунжин үнээ зэрэг 2 тооны үхрийг хулгайлж 3000000 төгрөгийн, 2022 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн хооронд Сэлэнгэ аймаг Баянгол сумын Хараа 1 дүгээр баг, Бөхөн гэх газар бэлчиж байсан иргэн Г.Даваасүрэнгийн улаан цоохор зүсмийн соёолон насны 1 тооны эр үхрийг хулгайлж 2000000 төгрөгийн, 2022 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн хооронд Сэлэнгэ аймаг Баянгол сумын Хараа 1 дүгээр баг, Мангирт гэх газарт бэлчиж байсан иргэн Г.Дагвасүрэнгийн улаан зүсмийн хязаалан насны эр үхэр, ухаа халзан зүсмийн сувай үнээ, улаан зүсмийн шүдлэн насны эр үхэр, духандаа сартай ухаа зүсмийн шүдлэн насны эр үхэр зэрэг 4 тооны үхрийг хулгайлж 6000000 төгрөгийн, 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн хооронд Сэлэнгэ аймаг Баянгол сумын Хараа 1 дүгээр багийн Өлийн даваа гэх газар бэлчиж байсан иргэн Д.Насангийн сартай хүрэн улаан зүсмийн сувай үнээ, хүрэн улаан зүсмийн шүдлэн насны үхэр зэрэг 2 тооны үхрийг хулгайлж 3300000 төгрөгийн, 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн хооронд Сэлэнгэ аймаг Баянгол сумын Хараа 1 дүгээр баг, Бөхөн гэх газар бэлчиж байсан иргэн Б.Бат-Эрдэнийн улаан зүсмийн шүдлэн насны эр үхэр, халтар зүсмийн шүдлэн насны эр үхэр, улаан алаг зүсмийн шүдлэн насны эр үхэр, бор саарал зүсмийн шүдлэн насны эр үхэр, хар бор зүсмийн шүдлэн насны гунж, улаан халзан зүсмийн эр бяруу зэрэг 6 тооны үхрийг хулгайлж 7150000 төгрөгийн, 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн хооронд Сэлэнгэ аймаг Баянгол сумын Хараа 1 дүгээр баг, Бөхөн гэх газар бэлчиж байсан иргэн Э.Сүхбатын улаан халзан зүсмийн шүдлэн насны эр үхэр, улаан халзан зүсмийн хязаалан насны гунжин үнээ, ухаа алаг зүсмийн шүдлэн насны гунж, шар алаг зүсмийн хязаалан насны гунжин үнээ зэрэг 4 тооны үхрийг хулгайлж 5600000 төгрөгийн, 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Сэлэнгэ аймаг Баянгол сумын Хараа 1 дүгээр баг, Бөхөн гэх газар бэлчиж байсан иргэн А.Баярмаагийн шар алаг зүсмийн мухар шүдлэн насны эр үхэр, бор зүсмийн шүдлэн насны гунж, хүрэн халзан зүсмийн эр бяруу, цайвар бор зүсмийн охин бяруу зэрэг 4 тооны үхрийг хулгайлж 5000000 төгрөгийн хохирол учруулсан, шүүгдэгч М.Маралмаа нь өөрийн эзэмшдэг ХААН банкны дансанд бусдаас шилжүүлэн орсон шүүгдэгч Т.Доржпүрэвийн бусдын малыг хулгайлсан гэмт хэргийн улмаас олсон мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Доржпүрэвийн өгсөн ......... Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Хохирол мөнгөө төлж чадаагүйдээ хохирогч нараас уучлалт гуйж байна. Олон хүмүүсийн олон тооны малыг хулгайлсан нь үнэн. Маралмаагийн хувьд ченж нар луу утсаар ярьдаггүй. Би утсаар ярьдаг байсан. Маш их гэмшиж байна. Ялыг минь хөнгөлж өгнө үү. Би хулгай хийсэн он, сар, өдрүүдээ сайн санахгүй байна гэх мэдүүлэг

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Маралмаагийн өгсөн ...... Би нөхөртөө итгээд дансаа ашиглуулж байсан миний буруу. Би нөхрийгөө бусдын үхрийг хулгайлж зараад мөнгийг нь миний дансаар авч байгааг нь мэддэггүй байсан. Маш их харамсаж байна. Би сүүлд нь Завхан явж ирээд нөхрийгөө хулгай хийж байсныг мэдэх болсон гэх мэдүүлэг

Хохирогч Э.Сүхбатын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ...... 2022 оны 07 дугаар сарын 28-наас 30-ны өдрийн хооронд 4 тооны үхрээ 179 дүгээр зөрлөгийн Хараа голын эрэг орчмоос хулгайд алдсан. Улаан халзан зүсмийн шүдлэн эр үхэр, улаан халзан зүсмийн хязаалан насны гунж, ухаа алаг зүсмийн шүдлэн гунж, шар алаг зүсмийн хязаалан гунж гэсэн үхрүүд алдсан. Үнэлгээгээр 5600000 төгрөгөөр үнэлсэн. Иймд 5600000 төгрөгийг Т.Доржпүрэв, М.Маралмаа нараас нэхэмжилнэ гэх мэдүүлэг

Хохирогч А.Баярмаагийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ..... 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 179 дүгээр зөрлөгийн Бөхөн гэх газарт Хараа голын эрэг орчимд бэлчиж байсан үхэрнүүдээс шар алаг зүсмийн шүдлэн насны мухар эр үхэр, бор зүсмийн шүдлэн гунж, хүрэн халзан зүсмийн эр бяруу, цайвар бор зүсмийн охин бяруузэргийг хулгайд алдсан. Манай үхрийг өдрөөр ачихад Маралмаа байсан. Мөн Маралмаагийн дүү нь ачилцаж өгсөн байдаг. 4 тооны үхрийг 5 сая төгрөгөөр үнэлсэн тул уг мөнгийг Т.Доржпүрэв, М.Маралмаа нараас нэхэмжилнэ гэх мэдүүлэг

Хохирогч Б.Бат-Эрдэнийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ..... 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр үхрээ бүртгэсэн чинь улаан зүсмийн шүдлэн эр үхэр, халтар зүсмийн шүдлэн эр үхэр, улаан алаг зүсмийн шүдлэн эр үхэр, хар бор зүсмийн шүдлэн гунж, улаан халзан зүсмийн эр бяруу алга болсон байсан. Манай үхэрнүүдийг 7150000 төгрөгөөр үнэлсэн тул Т.Доржпүрэв, М.Маралмаа нараас нэхэмжилнэ гэх мэдүүлэг

Хохирогч Г.Даваасүрэнгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ..... 2022 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс 13-ны хооронд улаан цоохор зүсмийн соёолон насны эр үхрийг хулгайд алдсан. 2022 оны 07 дугаар сарын 09-нд Дархан-Уул аймгийн баяр наадамд оролцчихоод 2022 оны 07 дугаар сарын 12-ны өдөр гэртээ ирээд үхрээ үзэхэд алга болсон байсан. Үхрийн үнэ 2 сая төгрөгийг Т.Доржпүрэв, М.Маралмаа нараас нэхэмжилнэ гэх мэдүүлэг

Хохирогч Г.Ганхөлөгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ..... 2021 оны 12 дугаар сарын 06-нд 2 үхрээ Магиртын бригадын орчмоос хулгайд алдсан. Улаан халзан зүсмийн сувай үнээ, хар зүсмийн өсгий цагаан хязаалан гунж алдсан. Манай 2 үхрийг 3 сая төгрөгөөр үнэлсэн тул Т.Доржпүрэв, М.Маралмаа нараас нэхэмжилнэ. Хохирол төлчихвөл гомдолгүй гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох

Хохирогч Г.Дагвасүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ..... Би 50 орчим үхэр малладаг хүн. 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр гэр бүлээрээ Увс аймаг руу яваад 2022 оны 07 дугаар сарын 23-ны өдөр ирсэн. Ирээд малаа тоолж үзэхэд 4 тооны үхэр дутсан учраас ойр орчмын саахалт айлуудын үхэртэй нийлсэн байж магадгүй гээд хэд хоног хайгаад сураг ажиг гарахгүй байхаар нь цагдаад хандсан юм..... Хөмсөг хэсэгтээ жижиг цагаантай улаан хязаалан эр үхэр, ухаа халзан зүсмийн сувай 5 настай үнээ, улаан зүсмийн шүдлэн эр үхэр, духандаа сартай ухаа шүдлэн эр үхэр зэрэг нийт 4 тооны үхэр юм. Тус үхэр бүгд буруу чихэндээ цуулбар, зөв чихэндээ онь имтэй үхэрнүүд юм. Би гомдолтой байна. Өөрт учирсан хохирлоо барагдуулмаар байна гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 155-157 дугаар хуудас/

Хохирогч Д.Насангийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ..... Тэгээд би 20222 оны 07 дугаар сарын 20-ны өдөр үхэрнүүдээ татах гээд бэлчээрт нь очиход байхгүй байхаар нь хайж сураглаад олдоогүй.... Сартай хүрэн улаан 8 настай бүдүүн үнээ нь 2 чихэндээ онь имтэй, сартай хүрэн улаан эр шүдлэн нь баруун чих нь араасаа ухмал, зүүн чих нь цуулбар имтэй юм. Би Доржоо гэх залууг хардаад байгаа. Би гомдолтой байна. Өөрт учирсан хохирлоо барагдуулмаар байна гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 210 дугаар хуудас/

Гэрч А.Амарсанаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ..... Маргааш нь буюу 2022 оны 07 дугаар сарын 09-нд Номгонд байдаг МТ гэх шатахуун түгээх станцын хажууд төв замын хажууд хүлээж байгаад цагаан портертой 2 үхэр ачсан ирэхээр нь би машинаас машин луу шилжүүлж ачсан. Урд өмнө нь Доржоо гэх залууд 200000 төгрөг урьдчилж өгсөн бөгөөд үхрээ авсны дараа 1750000 төгрөгийг шилжүүлж өгсөн. Тухайн үед худалдаж авсан үхэр нь улаан халзан хязаалан гуна, улаан халзан бяруу байсан. 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Доржоо, Маралаа хоёроос үхэр авахаар болоод эхлээд 800000 төгрөг шилжүүлээд дараа нь хэд хоногийн дараа Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Мангирт буюу 179 дүгээр точикийн тэнд Доржоогийн гэрт нь очоод үхэр авах гэхэд Доржоо адуундаа яваад ирэхгүй удаад байхаар нь манай нөхөр Ариунболд бид хоёр Доржоогийн гэрийнх нь гадаа машин дотроо хоносон. Маргааш өглөө нь буюу бүтэн сайн өдрийн өглөөний 06 цагийн орчимд Доржоо манай машинд улаан халзан зүстэй хязаалан гуна, улаан зүстэй шүдлэн гунж ачаад Маралмаагийн данс руу үлдэгдэл 850000 төгрөг шилжүүлсэн. 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Доржоогийн гэрт нь очоод буган халиун зүстэй шүдлэн гунж, ягаан халзандуу шүдлэн гунж, ягаан бяруу, улаан бяруу ачаад нийт урьдчилгаа болон үлдэгдэл өгсөн нийт мөнгө нь 3700000 төгрөг болж байсан. 2022 оны 08 дугаар сарын 08-нд Доржоогийн гэрт очиж 1 улаан халзан бяруу, улаан халзан шүдлэн гунж, ягаан бяруу, ягаан гунж аваад 4700000 төгрөг болж байсан санагдаж байнаБи хулгайн мал гэж мэдэхгүй байсан. Би дандаа гэрээс нь очиж авч байсан.Үхэр худалдаж авахдаа ихэнхдээ Доржоогийн эхнэр Маралмаа дандаа нөхөр бид хоёртой утсаар холбогдож мөнгө хэрэгтэй байна гэдэг байсан гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 13-14 дүгээр хуудас/

Гэрч Р.Ариунболдын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ..... Т.Доржпүрэвийн гэрээс үхэр авахдаа манай эхнэр Амарсанаа бид хоёр байнга өдрийн цагаар очиж авдаг байсан. Очиж үхэр авах болгондоо Т.Доржпүрэвийн эхнэр Маралмаа, эхнэрийнх нь дүү гээд нэг залуу байсан/ нэрийг нь мэдэхгүй, ачилцаж сонгож өгч байнга хамт байдаг байсан. Үхэрний тооцоог Маралмаагийн данс руу шилжүүлдэг байсан. Би хулгайн мал гэж мэдэхгүй байсан. Би дандаа өдрийн цагаар гэрээс нь хотонд нь байсан үхэрнүүдээс очиж авч байсан. Үхэр худалдаж авахдаа ихэнхдээ Доржоогийн эхнэр Маралмаагийн данс руу хийдэг дандаа эхнэр бид хоёртой утсаар холбогдож мөнгө хэрэгтэй байна гэдэг байсан гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 16-17 дугаар хуудас/

Гэрч Д.Энхбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ..... Надтай А.Цэдэвийн хүргэн гэх Доржпүрэв өөрөө 2022 оны 07 дугаар сарын 24-ний өдөр фейсбүүк чатаар залгаж 2 үхрийн гарал үүсэл авъя улаан гуна 1, улаан гунж 1 гээд 2 тооны үхэрт гарал үүсэл авсан. 50-79 ДАХ гэсэн улсын дугаартай цэнхэр өнгийн портер тээврийн хэрэгсэл байсан. Жолооч Ариунболд гээд Дархан-уул аймгийн ченж гэсэн. 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдөр залгаж мөн 4 хонь, 2 ямаанд гарал үүсэл авъя гэж хэлээд авсан. .... Худалдан борлуулж байгаа иргэдийн малын тоог өөрсдийнх нь үндсэн малын тоотой харьцуулан нүд үзэж зургаар баталгаажуулж мөн худалдан авагч иргэд аж ахуйн нэгжийн тодорхой мэдээллийг авах зургаар баталгаажуулах ёстой байдаг юм. Тухайн үед Цэдэвийн охин Маралмаа надтай холбогдоод мөнгөний хэрэг гарчихлаа аавын үхэрнээс үхэр зарах гэсэн юм гарал үүслийн гэрчилгээг нь бичээд өгөөч гэж гуйхаар нь түүний хэлсэн үхрийн тоо, зүс, нас, имээр нь гаргаад өгчихсөн юм. Би өөрөө нүд үзэж гарал үүслийн гэрчилгээг гаргаж өгөөгүй нь миний буруу. Би яг хэдэн удаа Маралмаад Цэдэвийн нэр дээр гарал үүслийн гэрчилгээ гаргаж өгсөн гэдгийгээ санахгүй байна.... Гэхдээ би Маралмааг хулгайн үхэр дээр надаас гарал үүслийн гэрчилгээ авсан гэж тухайн үедээ мэдээгүй. Сүүлд нь цагдаагаас ирж мэдүүлэг авахад л мэдсэн гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 32-33, 35 дугаар хуудас/

Гэрч Ц.Мөнх-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... Миний авсан хоёр үхэр улаан халзан зүстэй, адуу нь хонгор зүстэй охин адуу байсан. Надаас үхэр мал худалдан авсан мөнгийг Доржоо авч байсан. Анх тохирсон 3 үхэр 1 адууны мөнгө 4 сая төгрөг өгч байсан. Уг мөнгөний урьдчилгаа 2 сая төгрөгийг Доржоогийн эхнэрийн данс руу хийсэн. Түүний дараа Доржоо над руу утсаар яриад хүүхэд өвдөөд байна гээд 1500000 төгрөгийг хадам ээжийнхээ дансаар авч байсан гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 69-70 дугаар хуудас/

Гэрч М.Тулгаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ..... Замд тааралдсан айлуудаас Майдар гэх айл хаана вэ гэж асууж явсаар голын эрэг дээр 3 гэр байх айлд очтол Доржоо гэх залуу тоссон. Тэгээд хонины хашаанд нэг тооны шар цоохор зүсмийн үнээ, улаан зүс голдуу 3 тооны шүдлэн эр үхэр уясан байсан. Батбаяр үнэ ханшаа тохиртол 4 үхэрний мөнгө 4400000 төгрөг болохоор нь 2 сая төгрөгийг бэлнээр, үлдсэн 2400000 төгрөгийг 5048338017 дугаарын Маралмаа гэх хүний данс руу Доржоод 4 үхэр гэх утгатай шилжүүлсэн гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 160 дугаар хуудас/

Гэрч Д.Майдарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... 2022 оны 07 дугаар сарын 07, 08-ны өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 27, 28-ны өдрийг хүртэл Орхон сум, Сайхан сум, Баянгол, Хүдэр сумдуудын наадмын үеэр хуушуур хоол хийж зараад гэрт байгаагүй. Тэгээд 2022 оны 08 дугаар сараас эхлэн эхнэрийн хамт сувилалд хэвтсэн. Өөрөөр хэлбэл эхнэр бид хоёр 2022 оны 07 дугаар сарын эхээс 08 дугаар сарын дунд үе хүртэл гэртээ байгаагүй. Энэ хугацаанд хөдөө гэрт Маралмаа, Доржпүрэв, манай бага хүү Ариундалай нар мал маллаж байсан. Баянгол сумын наадмын үеэр Маралмаа, Ариундалай хоёр эхнэр бид хоёртой цуг байсан. Харин Доржпүрэв ар дааж үлдэнэ гээд хөдөө ганцаараа 2-3 хоносон. Доржпүрэв нь хулгайлсан үхрийн гарал үүслийг Орхон сумын малын эмч Энхбаяраас манай эхнэр Цэдэвийн нэр дээр бичүүлж авч байсан юм билээ гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 98-100 дугаар хуудас/

Арвижих Эстимэйт ХХК-ний хөрөнгийн үнэлгээний шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн №1/04 дугаартай эр үхэр 1 ширхэг 2000000 төгрөг, үнээ /хээлтэй/ 1 ширхэг 1800000 төгрөг, бяруу 1 ширхэг 600000 төгрөг, бяруу 1 ширхэг 600000 төгрөг, нийт 5000000 төгрөг гэсэн үнэлгээ /1 дүгээр хавтаст хэргийн 40 дүгээр хуудас/

Арвижих Эстимэйт ХХК-ний хөрөнгийн үнэлгээний шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн №1/080 дугаартай үхэр /гунж/ 3 настай, улаан халзан зүстэй 1500000 төгрөг, үхэр /гунж/ 3 настай ухаа халзан зүстэй 1500000 төгрөг, үхэр /шүдлэн гунж/ 2 настай шар алаг зүстэй 1300000 төгрөг, үхэр /шүдлэн гунж/ 2 настай улаан халзан зүстэй 1300000 төгрөг, нийт 5600000 төгрөг гэсэн үнэлгээ /1 дүгээр хавтаст хэргийн 106 дугаар хуудас/

Арвижих Эстимэйт ХХК-ний хөрөнгийн үнэлгээний шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн №1/02 дугаартай үхэр /соёолон эр үхэр/ 2000000 төгрөг гэсэн үнэлгээ /1 дүгээр хавтаст хэргийн 136 дугаар хуудас/

Арвижих Эстимэйт ХХК-ний хөрөнгийн үнэлгээний шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн №1/079 дугаартай үхэр /хязаалан/ 3 настай, улаан зүстэй 1600000 төгрөг, үхэр /үнээ/ 5 настай улаан халзан зүстэй сувай үнээ 1800000 төгрөг, үхэр /шүдлэн/ 2 настай улаан зүстэй 1300000 төгрөг, үхэр /шүдлэн/ 2 настай духандаа сартай ухаа зүстэй 1300000 төгрөг, нийт 6000000 төгрөг гэсэн үнэлгээ /1 дүгээр хавтаст хэргийн 186 дугаар хуудас/

Арвижих Эстимэйт ХХК-ний хөрөнгийн үнэлгээний шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн №1/078 дугаартай үхэр /үнээ/ 8 настай, сартай хүрэн улаан зүстэй 2000000 төгрөг, үхэр /шүдлэн/ 2 настай сартай хүрэн улаан зүстэй 1300000 төгрөг, нийт 3300000 төгрөг гэсэн үнэлгээ /1 дүгээр хавтаст хэргийн 237 дугаар хуудас/

Арвижих Эстимэйт ХХК-ний хөрөнгийн үнэлгээний шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн №1/81 дугаартай үхэр /шүдлэн/ 2 настай, улаан зүстэй 1300000 төгрөг, үхэр /шүдлэн/ 2 настай хар халтар зүстэй 1300000 төгрөг, үхэр /шүдлэн/ 2 настай, улаан алаг зүстэй 1300000 төгрөг, үхэр /шүдлэн/ 2 настай, бор саарал зүстэй 1300000 төгрөг, үхэр /шүдлэн/ 2 настай, хар зүстэй 1300000 төгрөг, үхэр /бяруу/ 1 настай улаан халзан зүстэй 650000 төгрөг, нийт 7150000 төгрөг гэсэн үнэлгээ /2 дугаар хавтаст хэргийн 30 дугаар хуудас/

Арвижих Эстимэйт ХХК-ний хөрөнгийн үнэлгээний шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн №1/02 дугаартай үхэр 4 настай сувай үнээ 1 ширхэг 1500000 төгрөг, үхэр 3 настай гунж 1 ширхэг 1500000 төгрөг, нийт 3000000 төгрөг  гэсэн үнэлгээ /2 дугаар хавтаст хэргийн хавтаст хэргийн 43 дугаар хуудас/

Шүүгдэгч Т.Доржпүрэвийн иргэний үнэмлэхний лавлагаа /2 дугаар хавтаст хэргийн160 дугаар хуудас/

Шүүгдэгч Т.Доржпүрэвийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2 дугаар хавтаст хэргийн 162 дугаар хуудас/

Шүүгдэгч М.Маралмаагийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2 дугаар хавтаст хэргийн 197 дугаар хуудас/

Шүүгдэгч М.Маралмаагийн иргэний үнэмлэхний хуулбар /2 дугаар хавтаст хэргийн 199 дүгээр хуудас/

Шүүгдэгч М.Маралмаагийн 5048338017 дугаартай ХААН банкны дансны дэлгэрэнгүй хуулга /3 дугаар хавтаст хэргийн 18-95 дугаар хуудас/

Хүү Доржпүрэвийн Даваабаяр 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн гэсэн төрсний бүртгэлийн лавлагаа, шүүгдэгч М.Маралмаагаас хохирогч Г.Даваасүрэнд хохирлын нэг сая төгрөгийг хүлээлгэн өгсөн баримт зэрэг болно.

 

Шүүгдэгч Т.Доржпүрэв нь 2021 оны 12 дугаар сард Сэлэнгэ аймаг Баянгол сумын Хараа 1 дүгээр баг, Мангирт гэх газарт бэлчиж байсан иргэн Г.Ганхөлөгийн улаан халзан зүсмийн сувай үнээ, хар зүсмийн өсгий цагаан хязаалан насны гунжин үнээ зэрэг 2 тооны үхрийг хулгайлж 3000000 төгрөгийн, 2022 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн хооронд Сэлэнгэ аймаг Баянгол сумын Хараа 1 дүгээр баг, Бөхөн гэх газар бэлчиж байсан иргэн Г.Даваасүрэнгийн улаан цоохор зүсмийн соёолон насны 1 тооны эр үхрийг хулгайлж 2000000 төгрөгийн, 2022 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн хооронд Сэлэнгэ аймаг Баянгол сумын Хараа 1 дүгээр баг, Мангирт гэх газарт бэлчиж байсан иргэн Г.Дагвасүрэнгийн улаан зүсмийн хязаалан насны эр үхэр, ухаа халзан зүсмийн сувай үнээ, улаан зүсмийн шүдлэн насны эр үхэр, духандаа сартай ухаа зүсмийн шүдлэн насны эр үхэр зэрэг 4 тооны үхрийг хулгайлж 6000000 төгрөгийн, 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн хооронд Сэлэнгэ аймаг Баянгол сумын Хараа 1 дүгээр багийн Өлийн даваа гэх газар бэлчиж байсан иргэн Д.Насангийн сартай хүрэн улаан зүсмийн сувай үнээ, хүрэн улаан зүсмийн шүдлэн насны үхэр зэрэг 2 тооны үхрийг хулгайлж 3300000 төгрөгийн, 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн хооронд Сэлэнгэ аймаг Баянгол сумын Хараа 1 дүгээр баг, Бөхөн гэх газар бэлчиж байсан иргэн Б.Бат-Эрдэнийн улаан зүсмийн шүдлэн насны эр үхэр, халтар зүсмийн шүдлэн насны эр үхэр, улаан алаг зүсмийн шүдлэн насны эр үхэр, бор саарал зүсмийн шүдлэн насны эр үхэр, хар бор зүсмийн шүдлэн насны гунж, улаан халзан зүсмийн эр бяруу зэрэг 6 тооны үхрийг хулгайлж 7150000 төгрөгийн, 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн хооронд Сэлэнгэ аймаг Баянгол сумын Хараа 1 дүгээр баг, Бөхөн гэх газар бэлчиж байсан иргэн Э.Сүхбатын улаан халзан зүсмийн шүдлэн насны эр үхэр, улаан халзан зүсмийн хязаалан насны гунжин үнээ, ухаа алаг зүсмийн шүдлэн насны гунж, шар алаг зүсмийн хязаалан насны гунжин үнээ зэрэг 4 тооны үхрийг хулгайлж 5600000 төгрөгийн, 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Сэлэнгэ аймаг Баянгол сумын Хараа 1 дүгээр баг, Бөхөн гэх газар бэлчиж байсан иргэн А.Баярмаагийн шар алаг зүсмийн мухар шүдлэн насны эр үхэр, бор зүсмийн шүдлэн насны гунж, хүрэн халзан зүсмийн эр бяруу, цайвар бор зүсмийн охин бяруу зэрэг 4 тооны үхрийг хулгайлж 5000000 төгрөгийн хохирол учруулсан, шүүгдэгч М.Маралмаа нь өөрийн эзэмшдэг ХААН банкны дансанд бусдаас шилжүүлэн орсон шүүгдэгч Т.Доржпүрэвийн бусдын малыг хулгайлсан гэмт хэргийн улмаас олсон мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан гэмт хэрэгт болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Т.Доржпүрэвийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан бусдын олон тооны малыг хулгайлсан, шүүгдэгч М.Маралмааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас олсон мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хуульд заасан хорих ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь шүүгдэгч нарын гэм бурууг нотолж байх бөгөөд тэдгээрийг байцаахдаа хуулийн дагуу эрх, үүргийг нь тайлбарлан өгсөн, хууль сануулсан, хууль зөрчөөгүй, алдагдсан эд зүйлсийг үнэлсэн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэллээ.

Шүүгдэгч Т.Доржпүрэв нь бусдын 23 тооны үхрийг буюу олон тооны малыг хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг, шүүгдэгч М.Маралмаа нь өөрийн ХААН банкны 5048338017 тоот дансанд шүүгдэгч Т.Доржпүрэвийн бусдын малыг хулгайлсан гэмт хэргийн улмаас олсон мөнгө, орлого орж ирснийг мэдсээр байж түүнийг нь авсан, эзэмшсэн, ашигласан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн тус тус хангаж байх тул прокуророос энэ зүйл ангиар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн нь тохирсон байна гэж үзэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт “Энэ гэмт хэргийг: олон тоооны мал хулгайлж үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан, түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн, түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсан бол зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жил, түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар тогтоосон гэмт хэргийг хүнд гэмт хэрэг гэнэ” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүн, жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх, ганц бие эцэгт хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жил хүртэл хугацаагаар хойшлуулж болно. Энэ хугацаанд ялтанд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хяналт тавина” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Т.Доржпүрэвийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнд гэмт хэргийн ангилалд хамаарч байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэнсэх боломжгүй байна. Мөн шүүгдэгч Т.Доржпүрэв нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо хохирогч нарт нөхөн төлж барагдуулаагүй байх тул уг тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулах боломжгүй байна.

Харин шүүгдэгч Т.Доржпүрэвт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасныг баримтлан ял оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогч нарт учирсан хохирлыг нөхөн төлөөгүй байдал, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан уг тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээнээс дээгүүр буюу 05 жил 06 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч М.Маралмаагийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх ба түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан ял оногдуулахдаа уг тусгай ангид заасан 01 жилийн хугацаагаар хорих ялыг оногдуулах, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгч М.Маралмаа нь 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүү Доржпүрэвийн Даваабаярыг төрүүлсэн болох нь Д.Даваабаярын төрсний бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байх тул анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гурав хүртэлх насны хүүхэдтэй эх гэж дүгнэн түүнд хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 01 жилийн хугацаагаар хойшлуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч М.Маралмаа нь хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд хүүхдээ асарч хүмүүжүүлэхээс зайлсхийвэл прокурорын дүгнэлтийг үндэслэн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялыг биечлэн эдлүүлэх тухай шүүгч захирамж гаргах, мөн шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд М.Маралмаа нь санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх түүнд энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан ял оногдуулахыг мэдэгдэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Т.Доржпүрэв, М.Маралмаа  нар нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй тул хохирогч Б.Бат-Эрдэнэ, Э.Сүхбат, А.Баярмаа, Г.Даваасүрэн, Г.Дагвасүрэн, Д.Насан, Г.Ганхөлөг нарт учирсан хохирлыг шүүгдэгч нараар адил тэнцүү хэмжээгээр буюу тавь тавин хувиар хувааж төлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч М.Маралмаа нь гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 1000000 /нэг сая/ төгрөгийг хохирогч Г.Даваасүрэнд гэм буруугийн шүүх хуралдаан дээр төлж барагдуулсан болохыг дурьдах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардпалгүй, М.Маралмаа нь цагдан хоригдсон хоноггүй, Т.Доржпүрэв нь 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 31 ний өдөр хүртэл, 2023 оны 02 дугаар 21-ний өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 268 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцохыг тус тус дурьдаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Цагаанбаатар овогт Тэрбишийн Доржпүрэвийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан бусдын олон тооны мал хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Илжигин овогт Майдарын Маралмааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас олсон мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасныг баримтлан Т.Доржпүрэвийг 05 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан М.Маралмааг 01 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Т.Доржпүрэвт оногдуулсан 05 жил 06 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад, М.Маралмаад оногдуулсан 01 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Т.Доржпүрэвийн 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 31 ний өдөр хүртэл цагдан хоригдсон 60 хоног, 2023 оны 02 дугаар 21-ний өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 208 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, М.Маралмаа нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан Т.Доржпүрэвээс 2500000 төгрөгийг гаргуулж Сэлэнгэ аймаг Баянгол сумын Хараа 1 дүгээр баг, Бөхөн гэх газар оршин суух, хохирогч Эмчийнхэн овогт Аюурзанын Баярмаад /РД:ПЮ79052209/, 3575000 төгрөгийг гаргуулж Төв аймгийн Сүмбэр сумын Жавхлант 2 дугаар баг, 3-3 тоотод оршин суух, хохирогч Сартуул овогт Батбаярын Бат-Эрдэнэд /РД:НШ86111371/, 1500000 төгрөгийг гаргуулж Сэлэнгэ аймаг Орхон сумын 1 дүгээр баг, Мангирт гэх газар оршин суух, хохирогч Эмт овогт Гомбосүрэнгийн Ганхөлөгт /РД:ЗЕ64022969/, 2800000 төгрөгийг гаргуулж Сэлэнгэ аймаг Баянгол сумын Хараа 1 дүгээр баг, 3-356 тоотод оршин суух, хохирогч Боржигон овогт Энхтайваны Сүхбатад /РД:МТ86122619/, 1000000 төгрөгийг гаргуулж Сэлэнгэ аймаг Баянгол сумын Баян 2 дугаар баг, 4 дүгээр хэсэг, Төмөртэй гэх газар оршин суух, хохирогч Да зурхайч овогт Гүндсамбуугийн Даваасүрэнд /РД:ОО76040216/, 3000000 төгрөгийг гаргуулж Сэлэнгэ аймаг Баянгол сумын Баян 2 дугаар баг, 4 дүгээр хэсэг, Төмөртэй гэх газар оршин суух, хохирогч Да зурхайч овогт Гүндсамбуугийн Дагвасүрэнд /РД:ОО81111011/, 1650000 төгрөгийг гаргуулж Сэлэнгэ аймаг Баянгол сумын Хараа 1 дүгээр баг, Өлийн даваа гэх газар оршин суух, Дөрвөд овогт Дадангийн Насанд /РД:ТА69010931/, М.Маралмаагаас 2500000 төгрөгийг гаргуулж Сэлэнгэ аймаг Баянгол сумын Хараа 1 дүгээр баг, Бөхөн гэх газар оршин суух, хохирогч Эмчийнхэн овогт Аюурзанын Баярмаад /РД:ПЮ79052209/, 3575000 төгрөгийг гаргуулж Төв аймгийн Сүмбэр сумын Жавхлант 2 дугаар баг, 3-3 тоотод оршин суух, хохирогч Сартуул овогт Батбаярын Бат-Эрдэнэд /РД:НШ86111371/, 1500000 төгрөгийг гаргуулж Сэлэнгэ аймаг Орхон сумын 1 дүгээр баг, Мангирт гэх газар оршин суух, хохирогч Эмт овогт Гомбосүрэнгийн Ганхөлөгт /РД:ЗЕ64022969/, 2800000 төгрөгийг гаргуулж Сэлэнгэ аймаг Баянгол сумын Хараа 1 дүгээр баг, 3-356 тоотод оршин суух, хохирогч Боржигон овогт Энхтайваны Сүхбатад /РД:МТ86122619/, 3000000 төгрөгийг гаргуулж Сэлэнгэ аймаг Баянгол сумын Баян 2 дугаар баг, 4 дүгээр хэсэг, Төмөртэй гэх газар оршин суух, хохирогч Да зурхайч овогт Гүндсамбуугийн Дагвасүрэнд /РД:ОО81111011/, 1650000 төгрөгийг гаргуулж Сэлэнгэ аймаг Баянгол сумын Хараа 1 дүгээр баг, Өлийн даваа гэх газар оршин суух, Дөрвөд овогт Дадангийн Насанд /РД:ТА69010931/ тус тус олгосугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан М.Маралмаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 01 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 01 жилийн хугацаагаар хойшлуулж, энэ хугацаанд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах, шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах буюу хохирогч нарт учирсан хохирлыг төлж дуусгах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тогтоосугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар М.Маралмаа нь хүүхдээ асарч хүмүүжүүлэхээс зайлсхийсэн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялыг биечлэн эдлүүлэхийг дурьдсугай.

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд М.Маралмаа нь санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх түүнд энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

10. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол М.Маралмаад өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр, Т.Доржпүрэвт өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Т.Доржпүрэвийн эдлэх ялыг 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс үргэлжлүүлэн тоолсугай.           

Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ                       Б.ХЭРЛЭН.