| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашгай Отгончулуун |
| Хэргийн индекс | 131/2020/00445/И |
| Дугаар | 131/ШШ2020/00605 |
| Огноо | 2020-05-13 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 131/ШШ2020/00605
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгончулуун би
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 4-р багт оршин суух,*******,*******д холбогдох
Хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 03 сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар В.Ундрах-Оргил нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Д.Батцацрал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие 2011 онд Б.Батцэнгэлтэй танилцан үерхэж байгаад 2012 оны 09 сарын 17-ны өдөр хурим найр хийж нэг гэрт амьдрах болсон. Бид гэрлэлтээ эрх бүхий байгууллагад бүртгүүлээгүй. Бидний дундаас 2013 оны 09 сарын 18-ны өдөр хүү Д.Сайнбуян төрсөн. Д.Батцэнгэлтэй амьдарч байх хугацаанд Д.Батцэнгэл өөр эмэгтэйтэй уулзаж, гэр бүлийн гадуур харилцаатай бий болгож түүний улмаас бид таарч тохирхоо больж байнгын хэрүүл маргаанттай байх болсон. Би түүнтэй амьдарч байх хугацаанд ерөнхий боловсролын сургуульд ажилладаг байсан ба ажлаа тараад ирэхэд гэрээ нүүлгээд аваад явсан байсан. Тэр үеэс өнөөдрийг хүртэл хугацаанд холбоо харилцаагүй байгаа. Б.Батцэнгэл нь хүү Б.Сайнбуянг харж ханддаггүй, эцэг хүнийхээ үүргийг биелүүлдэггүй тул хуулийн дагуу шүүхэд хандаж байна.
Иймд хүү Б.Сайнбуянг миний асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар орлогын мэдүүлэг, зохигчдын иргэний үнэмлэхийн болон хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын өрхийн эрүүл мэндийн төвийн болон Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Ерөнхий боловсролын Номгон ахлах сургуулийн тодорхойлолт зэрэг нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч******* нь хариуцагч Б.Батцэнгэлд холбогдуулан хүүхдийн асрамж болон хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх хариуцагч Б.Батцэнгэлд 2020 оны 04 сарын 01-ний өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулж, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан талаарх хариу тайлбараа 2020 оны 04 сарын 11-ний өдрийн дотор гарган ирүүлэхийг даалгаж, 10 хоногийн хугацаа тогтоосон боловч хариуцагч нь шүүхээс тогтоосон хугацаанд хариу тайлбараа бичгээр шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгч******* нь хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан зэргийг харгалзан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3-д заасныг баримтлан хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэж үзэв.
2013 оны 09 сарын 18-ны өдөр төрсөн хүү Б.Сайнбуянг эцэг Б.Батцэнгэлээр овоглосон, одоо эхийн асрамжид эрүүл энх өсөн бойжиж байгаа болох нь хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын өрхийн эрүүл мэндийн төвийн болон Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Ерөнхий боловсролын Номгон ахлах сургуулийн тодорхойлолт зэргээр тус тус тогтоогдож байна.
Иймд хүү Б.Сайнбуянг эх Б.Батцацралын асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлэг тогтоож, эцэг Б.Батцэнгэлээр тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар ВЮ13291816 регистрийн дугаартай, 2013 оны 09 сарын 18-ны өдөр төрсөн хүү Б.Сайнбуянг эх Б.Батцацралын асрамжид хэвээр үлдээсүгэй.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д заасныг баримтлан хүү Б.Сайнбуянг сард 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас / хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоон, эцэг Б.Батцэнгэлээр тэжээн тэтгүүлсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-д заасныг баримтлан тэтгэлэг тогтоосон шийдвэрийн хувийг Иргэний гэр бүлийн бүртгэлийн төв байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах О.Отгонбатад даалгасугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д заасныг баримтлан охин Б.Учралыг эрүүл, чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, суурь боловсрол эзэмшүүлэх, эрхийг нь хамгаалах, үүргээ биелүүлэхэд нь туслах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг , эхийн үүрэг хэвээр үлдэх болохыг дурдсугай. 5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д заасныг баримтлан нэхэхмжлэгч Б.Батцацралыг улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс чөлөөлсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7-р зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан хариуцагч Б.Батцэнгэлээс 70.200 төгрөг гаргуулж, төвлөрсөн төсвийн санд оруулсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Б.Батцэнгэлээс улсын тэмдэгтийн хураамжид 32.529 төгрөгийг гаргуулж, төвлөрсөн төсвийн дансанд оруулсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 120 дугаар зүйлийн 120-2-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, зохигчид энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОТГОНЧУЛУУН