Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 2023/ШЦТ/945

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Энхцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганзаяа хөтлөн,

улсын яллагч Г.Янжиндулам /томилолтоор/

насанд хүрээгүй хохирогч Ж.,                                                  

хохирогчийн х*******ь ёсны төлөөлөгч Д.*******,

шүүгдэгч Н. нарыг оролц*******ан тус шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн х*******ийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* ******* овогт *******чимэгийн эд холбогдох эрүүгийн 220802*******50983 тоот 1 /нэг/ хавтас хэргийг 2023 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн  биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2001 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эцэг, эх 2 дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн ******* дугаар хороо, ******* ******* ******* дугаар гудамж ******* тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ******* ******* овогт *******чимэгийн /РД:/

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Н. нь 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 03 цаг 50 минутын үед Сонгинохайрхан дүүргийн ******* дугаар хорооны нутаг дэвсгэртны шинэ эцэст “” худалдааны төвийн гадна насанд хүрээгүй Ж.г “урьд намайг цохисон хүүхэд байна” гэж гараараа нүүр хэсэгт 2-3 удаа цохиж биед нь хамар ясны хугарал таславчийн мурийлт, дух баруун доод зовхи, баруун тал, нуруунд цус хуралт, зүүн чамархайн хуйханд зулгаралт, цус хуралт, зүүн тохой баруун өвдгөнд зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учр*******ах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ  нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай х*******ийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Н. нь 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 03 цаг 50 минутын үед Сонгинохайрхан дүүргийн ******* дугаар хорооны нутаг дэвсгэртны шинэ эцэст “” худалдааны төвийн гадна насанд хүрээгүй Ж.г “урьд намайг цохисон хүүхэд байна” гэж гараараа нүүр хэсэгт 2-3 удаа цохиж биед нь хамар ясны хугарал таславчийн мурийлт, дух баруун доод зовхи, баруун тал, нуруунд цус хуралт, зүүн чамархайн хуйханд зулгаралт, цус хуралт, зүүн тохой баруун өвдгөнд зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учр*******ах гэмт хэрэгт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг хэрэгт шүүгдэгч Н. гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н. мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй...” гэв.

2.Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй хохирогч Ж.н өгсөн: “…Хонхны баяраа тэмдэглээд орой гэрээсээ гараад явж байсан. “” ХХК-ны хажууд явж байхад үл таних 2 хүн хоорондоо маргалдаж байсан. Нэг нь гүйж ирээд намайг нүүр рүү цохиж, амбаардсан. Тэгээд намайг “Алтан тариа” ХХК-ны тэнд очиход утсаа өг гээд дээрэмдсэн. Тэгээд дараа нь бөөндөө зодсон...” гэв.

3.Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн х*******ь ёсны төлөөлөгч Д.*******гийн өгсөн: “…Би энэ хэргийн талаар жилийн дараа мэдсэн. Би хөдөө байнга явдаг ажилтай. Би эмчилгээтэй холбоотой болон хохирол төлбөрийн талаар сайн мэдэхгүй байна. Ээж нь Солонгост ажилладаг. Тухайн үеийн үзүүлж хар*******сан талаарх баримт нь алга болсон. Энэ хэргийн талаар болон эмчилгээний талаарх асуудлыг Цэрэнпунцаг гээд эхнэрийн эгч сайн мэдэж байгаа...” гэв

4. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд насанд хүрээгүй хохирогч Ж.н өгсөн “…2022 оны 6 дугаар сарын 17-ны шөнө 03 цаг 50 минутын үед найз т 15000 төгрөг өгөх гээд Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо Зүүн баян цагааны 09-319 тоот гэрээсээ гарч яваад Жанцангийн *******звараар чигээрээ яваадны шинэ эцсийн “” худалдааны төвийн урд талд явж байсан чинь үл таних 175см орчим өндөртэй, шар царайтай, туранхай 20 орчим насны эрэгтэй над дээр гүйж ирээд миний духны гол хэсэгт баруун гараараа нэг удаа цохисон ба би доошоо тонгойгоод нүүрээ дараад зогсож байтал автобусны буудал дээр байдаг үсчингийн тэндээс шар царайтай 18-20 насны эрэгтэй хүн ирээд намайг цохисон хүнийг болиулаад хойш нь татаж байхад эхэлж цохисон эрэгтэй нь бөгс хэсэг рүү нэг удаа өшиглөсөн. Алтантариагийн ойролцоогоос намайг зодсон хүнийг таньдаг бололтой хоёр эрэгтэй хүн гүйж ирээд саарал цамц өмдтэй эрэгтэй нь намайг аваад дагаж явахгүй бол хутгална шүү гэж айлгаад тэгээд би хойшоо засмал замаар яваад саарал 3-н давхар дэлгүүрийн урд талын гудам руу дагаж явсан ба саарал хувцастай эрэгтэй нь миний кармааг үзээд байсан. Хашаа тулаад зогссон болохоор би өөрийн гар утсаа унагаагаад айлын хашааны хаалган доогуур хийчихсэн. Тэгээд байж байтал хоёр эмэгтэй хүн хүрч ирээд намайг зодсон эрэгтэй хүнийг болиоч яв*******аач гэж хэлсэн, тэр 3-н эрэгтэй хүн намайг өмөөрсөн хоёр эмэгтэйг даг*******аад засмал замаар доошоо эцэс рүү уруудаад явж байсан. Надтай үлдсэн саарал цамц өмдтэй эрэгтэй хүн гар утас байгаа юу гэж асуусан би байхгүй гэж хэлсэн. Намайг 3-н давхар дэлгүүрээс доошоо зүүн салаа руу явдаг тал руу дахиад намайг даг*******аад явж байтал намайг түрүүлж зодсон эрэгтэй хүн ирээд “ах нь чамайг зодохгүй гар утас байгаа юу” гэж асуусан ба би “байхгүй” гэж хэлсэн. Хар малгайтай цамцтай эрэгтэй хүн нь өмдөө тайлж өгөөд миний шортыг авчих гээд байхаар нь би үгүй гэж хэлтэл бор царайтай намхан эрэгтэй нь баруун талын гуя руу өшиглөсөн. Би газар унаад дээрээс 4-н эрэгтэй намайг гараараа миний бие рүү хамаагүй цохисон. Шорт өмссөн цамцтай эрэгтэй намайг даг*******аад 3-н давхар саарал дэлгүүрийн тийшээ явж байх үедээ манай найзууд бүтэхгүй хүмүүс гэж ярьсан ба тэр ах намайг зугтаа гэж хэлэхээр нь би засмал замаар шинэ эцэс талруугаа яваад урдаа арслангийн хөшөөтэй дэлгүүртэй гудамж руу орсон ба онгорхой хашаа байхаар нь очоод хүн байна уу гэж хэлтэл гэрийн эзэн ахаас тусламж хүссэн ба хашаанд ороод намайг зодсон хүмүүсийг явсан эсэхийг харсан ба нойлоос тэр ах гарч “ирээд юу болсон бэ” гэж асуухаар нь намайг 4 эрэгтэй хүн зодох гээд байна гэж хэлтэл “цагдаа дуудах уу” гэж хэлсэн ба айлын хашаанаас гартал цагдаа ирсэн. Гар утсаа нуусан газраасаа очиж аваад найз тай *******заад 15000 төгрөгийг өгөөд зод*******сан талаараа хэлсэн. Намайг зодсон 4 эрэгтэй хүний царайг харвал танина. Намайг эхэлж цохисон хүн нь 20 орчим насны шар царайтай өндөр нь 175см туранхай биетэй цагаан өнгийн цамцтай, хар өнгийн биеийн тамирын өмд өмссөн эрэгтэй хүн байсан. Миний духны гол хэсэгт хавдаж хөхөрсөн, баруун талын шанаа хэсэгт хөхөрсөн. Баруун талын далны хэсэгт хөндүүртэй байна. Толгойны зүүн хэсэгт өвчтэй байна.../хавтаст хэргийн 17 дугаар хуудас/, “...Миний хамар ясны хугарал нь эхлээд цохисон хүн учр*******сан. Бусад гэмтлийг гэрэлгүй харанхуй гудамж руу даг*******ж яваад бүгдээрээ нийлж зодоход үүссэн гэмтлүүд. Ямар хүн яаж цохисон талаар хараагүй. Тэр дундаас хар өнгийн шорттой ах намайг салгаад ахын дүү одоо ингээд зугтаа гэж хэлсэн... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21 дүгээр хуудас/

5. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Б.Нямбаярын өгсөн:“…2022 оны 6 дугаар сарын 17-ны орой шөнийн 02 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа яв*******даг караокед орж найз , , ын танихгүй найз бид 4 дөрвөн шил пиво, 1 шил архи уусан...Караокеноос гараад алхаж явтал намайг зодсон хүүхэд явж байна гээд гүйж очоод алгадаад нэг өшиглөөд авсан. бид 2 очиж салгасан чинь үл таних хүүхэдны эцэс рүү гүйгээд явчихсан. Би гар хүрээгүй салгаад яв*******сан....гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28 дахь хуудас/

6.Мөрдөн шалгах ажиллагааны шатанд насанд хүрээгүй гэрч Т.ын өгсөн:“…2022 оны 6 дугаар сарын 17-ны орой шөнийн 02 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэртүйл ажиллагаа яв*******даг караокед орж найз , Нямбаяр, би, Зоригоо гэх найд бид 4 ороод 4 шил пиво, 1 шил архи уусан... захын урд явж байснаа энэ намайг зодсон хүүхэд явж байна гээд гүйж очоод алгадаад нэг өшиглөөд байж байтал Нямбаяр салгаад яв*******сан. биед нь халдсан. Өөр хүн гар хүрээгүй....гэх мэдүүлэг /хавтаст хэргийн ******* дугаар хуудас/

7.Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 8828 дугаартай шинжээчийн дүгнэлт хэсэгт:

...Ж.н биед  хамар ясын хугарал, таславчийн мурийлт, дух баруун доод зовхи, баруун дал, нуруунд цус хуралт, зүүн чамархайн  хуйханд зулгаралт цус хуралт, зүүн тохой, баруун зүүн өвдгөнд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр 2022.06.17-нд үүссэн байх боломжтой. Цаашид хөдөлмөрийн чадвар алталтанд нөлөөлөхгүй... гэх дүгнэлт /хавтаст хэргийн 48-49 дугаар хуудас/  

8. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар Н.ийн өгсөн: “…2022 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 21 цагийн орчим найзууд болох Нямбаяр, нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа яв*******дагны шинэ эцсийн караокед орж архи согтуур*******ах ундааны зүйл хэрэглэж байгаад тухай өдөр буюу 2022 оны 6 дугаар сарын 16-наас 17-ны шилжих шөнө 02-03 цагийн үед бид 3 тухайн караокеноос гараад хоошоо буюуны шинэ эцсийн “” нэртэй дэлгүүрийн хажууд зогсож байтал хажуугаар үл таних залуу өнгөрөөд гарсан ба тэр залууг өмнө нь намайг зодсон залуу гэж бодоод нүүр рүү нь би гараараа 2-3 удаа цохисон. Тэр залуу газар унасан чинь манай хоёр найз ирээд салгасан. Тэр үед архи согтуур*******ах ундааны зүйл хэрэглэсэн байсан ба тэр үл  таних залуу намайг өмнө нь цохиж зодож байсан юм шиг санагдаад байсан юм... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 78-79 дүгээр хуудас/,  

9. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 54 дүгээр хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 55 дугаар хуудас/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 57 дугаар хуудас/, таньж ол*******ах ажиллагаа /хавтаст хэргиН 58-62 дугаар хуудас/, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны  06 дугаар сарын 22-ны өдрийн Шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 48-49 дүгээр хуудас/, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хавтаст хэргийн 71-73 дугаар хуудас/, шүүх хуралдааны явцад төлсөн хохирлын баримт зэрэг бичгийн нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон улсын яллагчаас: “шүүгдэгч Н. нь хохирогч Ж.н биед нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учр*******сан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн х*******ийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооц*******ж, шүүгдэгч Н.ээс 142.400 төгрөгийг гарг*******ж хохирогч Ж.д олгох, мөн 247.000 төгрөгийг гарг*******ж иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт нөхөн төлүүлэх саналтай..” гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон хохирогч, хохирогчийн х*******ь ёсны төлөөлөгчөөс: ...Хэлэх зүйл байхгүй. Цаашид баримтаа бүрдүүлж, эмчилгээний мөнгө зардалаа гарг*******ах болно... гэв.   

Шүүгдэгч Н. нь Монгол Улсын Үндсэн х*******ийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай х*******ийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан х*******ь зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн өөрөө өөрийгөө өмгөөлөх эрхийг нь хангасан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилц*******сан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хас*******ах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт ор*******ах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

Дээрхи нотлох баримтууд нь хэргийн талаар нотлогдвол зохих зүйлд хамааралтай ач холбогдолтой байх ба х*******иар тогтоосон үндэслэл журмын дагуу цугл*******сан, үнэн бодит байдлыг илэрхийлсэн нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа х*******ьд заасан үндэслэл журмын дагуу явагдаж, хэргийн оролцогч нарын х*******ь ёсны эрхийг зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай х*******ийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн х*******иар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч  Н. нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, х*******ь бус гэдгийг мэдсээр байж хүсч үйлдсэн тул Эрүүгийн х*******ийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг х*******ь бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Иймд шүүгдэгч Н.ийн гэмт үйлдэл нь  Эрүүгийн х*******ийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учр*******ах” гэмт хэргийн шинжийг хангаж байх бөгөөд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.

Хоёр:Гэмт хэргийн улмаас учр*******сан хохирол, хор уршгийн талаар:

Энэ гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч Ж.н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан эмчилгээнд 142.000 төгрөг зарц*******сан, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас томилогдсон иргэний нэхэмжлэгч Ж.Гантуяа нь эрүүл мэндийн даатгалын санд 247.000 төгрөгийн эмчилгээний зардал гарсныг тус тус нэхэжилсэн байх ба шүүгдэгч Н.ээс дээрх хохирогч, иргэний нэхэмжлэгчийн зардлуудыг тус тус гарг*******ахаар шийдвэрлэхэд шүүгдэгчээс хохирол төлбөрийг төлөхөөр шүүх хуралдааныг завсарл*******ж хохиролыг бүрэн төлж барагд*******сан болохыг дурдаж, шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Насанд хүрээгүй хохирогч Ж., түүний х*******ь ёсны төлөөлөгч Д.******* нараас хохирогч Ж. нь энэ гэмтлийн улмаас цаашид эмчлүүлбэл холбогдох нотлох баримтаа бүрдүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай х*******ьд заасан журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

Гурав.Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн х*******ийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Н. нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх х*******ь зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн х*******ийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, х*******ийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохиролыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд ял шийтгэл оногд*******ах, мөн х*******ийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн х*******ийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болгов.

Шүүх хуралд оролцсон улсын яллагчийн зүгээс: “...шүүгдэгч Н.ийг Эрүүгийн х*******ийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногд*******ах саналтай...”гэжээ.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, ингэхдээ эрүүгийн хариуцлагын нийтлэг зорилгыг хангах, түүнчлэн гэмт үйлдлийн шинж чанар болон ял шийтгэлийн хэр хэмжээ хоорондын харьцаагаар зүй зохистой  нийцсэн байх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзсэн.

Шүүхээс шүүгдэгч Н.эд эрүүгийн хариуцлага оногд*******ахдаа Эрүүгийн х*******ийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан учр*******сан хохиролыг төлж барагд*******сныг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэв. Харин Эрүүгийн х*******ийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч Н.эд Эрүүгийн х*******ийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэв.

Шүүгдэгч Н.эд шүүхээс оногд*******сан 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт найман цагаас дээшгүй цагаар хийлгэж, хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч шүүхээс оногд*******сан нийтэд тустай ажил хийх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхаар*******ж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Дөрөв: Бусад асуудлын талаар:

Эрүүгийн 220802*******50983 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Н. нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын шүүхийн тухай х*******ийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай х*******ийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36. 5 дугаар зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.******* дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* ******* овогт *******чимэгийн ийг Эрүүгийн х*******ийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учр*******ах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн х*******ийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.эд 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх  ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн х*******ийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н. нь шүүхээс оногд*******сан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхаар*******сугай.

4. Шүүгдэгч Н.эд оногд*******сан 400 /дөрвөн зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэж, биелэлтэнд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Иргэний х*******ийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Н. нь хохирогчийн х*******ь ёсны төлөөлөгчид  142.400 /нэг зуун дөчин хоёр мянга дөрвөн зуу/ төгрөг,  Эрүүл мэндийн даатгалын сангийн Төрийн сан банкны *******09000020080 тоот дансанд 247.000 /хоёр зуун дөчин долоон мянга/ төгрөгийг тус тус нөхөн төлснийг дурьдсугай.

6. Насанд хүрээгүй хохирогч Ж., түүний х*******ь ёсны төлөөлөгч Д.******* нараас хохирогч Ж. нь энэ гэмтлийн улмаас цаашид эмчлүүлбэл холбогдох нотлох баримтаа бүрдүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай х*******ьд заасан журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Н. нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

   8. Шийтгэх тогтоол х*******ийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

   9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай х*******ийн 36.******* дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус  зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийдвэрийг уншин сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн аг*******гыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гард*******ахыг шүүгчийн туслахад даалгасугай.

   *******. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай х*******ийн 38.2 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ х*******ийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

11. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.ЭНХЦЭЦЭГ