Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2020 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 02

 

                                       Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг                                                                                баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ууганцэцэг би нэхэмжлэгч “А” ХХК-ийн ОАХТГ, ОАХТГ-ын ТҮХ-д тус тус холбогдуулан гаргасан “Хөдөлмөр хамгааллын хэрэглэл” HTG 08 дугаар бүхий тендерийн Үнэлгээний хорооны Сангийн яамны 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 6-1/7455 тоот шийдвэрийг эс биелүүлж, дахин үнэлгээ хийгээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, дахин үнэлгээ хийхийг тендерийн Үнэлгээний хороонд даалгах”,

“Захиалагч нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.2-т заасан Үнэлгээний хорооны үйл ажиллагаа хууль тогтоомжинд нийцсэн эсэхэд хяналт тавьж, гарсан зөрчлийг арилгуулах чиг үүргээ хэрэгжүүлээгүй эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр төрийн худалдан авах ажиллагааны цахим системд байршуулсан, үнийн санал авах урилгыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн үндсэн шаардлага,

“Захиалагч нь өмнө зарласан тендерийн хүчинтэй байх хугацаанд, дахин үнэлгээ хий гэсэн сангийн яамны шийдвэрийг эс биелүүлж, хууль бусаар дахин зарласан, “Хөдөлмөр хамгааллын хэрэглэл” ОРАХТГ/201901008 дугаар бүхий хялбаршуулсан, цахим тендер шалгаруулалтыг хууль бус болохыг тогтоож, тендер шалгаруулалтын ажиллагааг хүчингүй болгох”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О-ийн гаргасан “Нэхэмжлэлийн шаардлагаас татгалзах тухай” хүсэлтийг 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянаад

                                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “...Хариуцагчаас ирүүлсэн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн нэмэлт тайлбарт “Хот тохижуулах газрын үйл ажиллагааг хэвийн явуулахад шаардлагатай хөдөлмөр хамгааллын хэрэглэлийг худалдан авах зардал нь 2019 онд дуусгавар болж, Төрийн сан 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хаагдаж байгаатай холбогдуулан буцаан татагдаж, худалдан авалт хийгдэх боломжгүй байдал үүсээд байна. Мөн бараа материал худалдан авах ажиллагаа саатсанаас болж, манай байгууллагын 219 ажилтны эрүүл мэнд болон эрх ашиг хөндөгдөж, өвлийн нормын гутлыг нь олгож чадахгүй өвлийн улирал дуусах хүндрэлтэй нөхцөл байдал үүсээд байна” гэжээ. Тус нөхцөл байдлыг ойлгож, захиалагч тендер шалгаруулалттай болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдон гарсан зардлыг буруутай этгээдүүдээр гаргуулах хүсэл зоригоо илэрхийлсэн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66.1, 66.2-т заасны дагуу гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна” гэжээ.                                             

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч  “А” ХХК нь ОАХТГ, ОАХТГ-ын ТҮХ-д тус тус холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзаж байгаагаа бичгээр илэрхийлжээ. Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх заалтыг удирдлага болгон

  ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.2, 66.3 дахь заалтуудыг баримтлан нэхэмжлэгч “А” ХХК-ийн ОАХТГ, ОАХТГ-ын ТҮХ-д тус тус холбогдуулан гаргасан “Хөдөлмөр хамгааллын хэрэглэл” HTG 08 дугаар бүхий тендерийн Үнэлгээний хорооны Сангийн яамны 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 6-1/7455 тоот шийдвэрийг эс биелүүлж, дахин үнэлгээ хийгээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, дахин үнэлгээ хийхийг тендерийн Үнэлгээний хороонд даалгах”, “Захиалагч нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.2-т заасан Үнэлгээний хорооны үйл ажиллагаа хууль тогтоомжинд нийцсэн эсэхэд хяналт тавьж, гарсан зөрчлийг арилгуулах чиг үүргээ хэрэгжүүлээгүй эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр төрийн худалдан авах ажиллагааны цахим системд байршуулсан, үнийн санал авах урилгыг хүчингүй болгуулах”, “Захиалагч нь өмнө зарласан тендерийн хүчинтэй байх хугацаанд, дахин үнэлгээ хий гэсэн сангийн яамны шийдвэрийг эс биелүүлж, хууль бусаар дахин зарласан, “Хөдөлмөр хамгааллын хэрэглэл” ОРАХТГ/201901008 дугаар бүхий хялбаршуулсан, цахим тендер шалгаруулалтыг хууль бус болохыг тогтоож, тендер шалгаруулалтын ажиллагааг хүчингүй болгох”-ыг хүссэн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч “А” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга, хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захирамжийг хэргийн оролцогч нарт гардуулахыг шүүгчийн туслах Д.Сэржмядагт даалгасугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т зааснаар нэхэмжлэгч нь уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.

            5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч болон түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх бөгөөд захирамжид гомдол гаргах эрхгүй болно.

 

 

ШҮҮГЧ                      П.УУГАНЦЭЦЭГ