Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 2023/ШЦТ/65

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Энхмандах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюун-Эрдэнэ

Улсын яллагч Д.Чулуунпүрэв

Хохирогч Ж.Э

Хохирогчийн өмгөөлөгч Ч.Эрдэнэбат

Шүүгдэгч нарын өмгөөлөгч О.Батсүх

Шүүгдэгч Л.Г, Ц.Т, Б.Д нарыг оролцуулан Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Д.Чулуунпүрэвээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Л.Г, Ц.Т.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Д нарт холбогдох эрүүгийн 2239002930318 дугаартай хэргийг 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

1.Монгол Улсын иргэн, Хэнтий аймгийн Баян-Адарга суманд төрсөн, 38 настай, эмэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, нөхөр, 4 хүүхдийн хамт Хэнтий аймгийн Баян-Адарга сумын 3 дугаар багийн хөдөө оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Л.Г.    

2.Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод төрсөн, 46 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, малчин, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Хэнтий аймгийн             Баян-Адарга сумын 3 дугаар багийн хөдөө оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Ц.Т.

3.Монгол Улсын иргэн, 74 настай, эмэгтэй, яс үндэс халх, бага боловсролтой, мэргэжилгүй, өндөр насны тэтгэвэрт, ам бүл 1, Хэнтий аймгийн Баян-Адарга сумын 3 дугаар багийн хөдөө оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Б.Д.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

1.Шүүгдэгч Л.Г,  нь Ц.Т, тэй бүлэглэн Хэнтий аймгийн Баян-Адарга сумын 4 дүгээр багийн нутаг “Өрөлтийн энгэр” гэх газарт 2021 оны 9 дүгээр сарын 04-нөөс 05-ны өдрийн хооронд Т.Б-ын 44 тооны ишиг, 9 тооны хурга нийт 53, Ж.Э ын 3 тооны бүдүүн хонь нийт 56 буюу олон тооны малыг Т.Б Ж.Э  нарын эзэмшлийн мал гэдгийг мэдсээр байж, уг 56 тооны бог малыг ногоон өнгийн будгаар шинээр будаж хуучин цэнхэр өнгийн будгийг нь дарж өөрчилсөн, улмаар 8 тооны ишгийг машин механизм буюу .... ХЭҮ улсын дугаартай хөх өнгийн “Портер” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан тээвэрлэж Н.Г хонин сүргэнд нийлүүлж, 56 буюу олон тооны малыг хулгайлж, Т.Б 2,120,000 төгрөг, Ж.Э д 570,000 төгрөг, нийт 2,690,000 төгрөгний хохирол учруулсан,

2.Шүүгдэгч Ц.Т,  нь Л.Г, тай бүлэглэн Хэнтий аймгийн Баян-Адарга сумын 4 дүгээр багийн нутаг “Өрөлтийн энгэр” гэх газарт 2021 оны 9  дүгээр сарын 04-нөөс 05-ны өдрийн хооронд Т.Б ын 44 тооны ишиг, 9  тооны хурга нийт 53, Ж.Э ын 3 тооны бүдүүн хонь нийт 56 буюу олон  тооны малыг Т.Б Ж.Э  нарын эзэмшлийн мал гэдгийг  мэдсээр байж, уг 56 тооны бог малыг ногоон өнгийн будгаар шинээр будаж хуучин

цэнхэр өнгийн будгийг нь дарж өөрчилсөн, улмаар 8 тооны ишгийг машин   механизм буюу .... ХЭҮ улсын дугаартай хөх өнгийн “Портер” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан тээвэрлэж Н.Г хонин сүргэнд нийлүүлж, 56 буюу  олон тооны малыг хулгайлж, Т.Б 2,120,000 төгрөг, Ж.Э д    570,000 төгрөг, нийт 2,690,000 төгрөгний хохирол учруулсан,

3.Шүүгдэгч Б.Д нь Хэнтий аймгийн Баян-Адарга сумын 4 дүгээр  багийн нутаг “Өрөлтийн энгэр” гэх газарт Л.Г, Ц.Т,  нартай бүлэглэн 2021 оны 09 дүгээр сарын 04-нөөс 05-ны өдрийн хооронд Т.Б ын 44 тооны ишиг, 9 тооны хурга нийт 53, Ж.Э ын 3 тооны бүдүүн хонь нийт 56 буюу олон тооны малыг Т.Б Ж.Э  нарын эзэмшлийн мал гэдгийг мэдсээр байж, 56 тооны бог малыг ногоон өнгийн будгаар шинээр будаж хуучин цэнхэр өнгийн будгийг нь дарж өөрчилсөн, улмаар 8 тооны ишгийг машин механизм буюу .... ХЭҮ улсын дугаартай хөх өнгийн “Портер” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан тээвэрлэж Н.Г хонин сүргэнд нийлүүлж, 56 буюу олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэгт уг 56 тооны бог малыг гэмт хэргийн  улмаас олсон мал хөрөнгө гэдгийг мэдсээр байж Хэнтий аймгийн Баян-Адарга сумын 4 дүгээр багийн нутаг “Өрөлтийн энгэр” гэх газарт 2021 оны 9 дүгээр сарын

05-ны өдөр түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдалсан, улмаар 8 тооны ишгийг 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр машин механизм буюу .... ХЭҮ улсын дугаартай хөх өнгийн “Портер” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан тээвэрлэж Н.Г хонин сүргэнд нийлүүлж, Л.Г, Ц.Т,  нарыг хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор малын байршлыг өөрчилж, Т.Б 2,120,000 төгрөг, Ж.Э д 570,000 төгрөг, нийт 2,690,000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав.

 

1.Шүүгдэгч Ц.Т,  шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Манай эхнэр, хоёр хүүхэд хонь малдаа явдаг.  Хониндоо им тэмдэг, будган тэмдэглэгээ хийе гэж хэлж байсан. Би хадландаа яваад амжихгүй явсаар 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр ганцаараа хурга, ишиг, борлон, төлгөө будсан. Би А  гэдэг хүнтэй өвсөө хаддаг байсан. Тэгээд А г ирэхээр хадландаа цуг явсан. 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хонь, ямаагаа будсан. Ногоон өнгийн будгаар будсан. Манайх 200-300 тооны малтай. П.Э эхлээд 60 тооны хонь, ямаа худалдаж авсан. Дараа нь 47 тооны хонь, ямаа худалдаж авсан. Нийт 97 тооны хонь, ямаа худалдаж авсан. Хургатай хонь, ишигтэй ямаа авсан. Нас гүйцсэн мал байгаагүй. Манайх малжих зорилгоор залуу мал худалдаж авдаг байсан. Ж.Э  2021 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр мал дутсан гээд манайд ирсэн. Худалдаж авсан мал янз бүрийн будагтай байсан. Цэнхэр өнгийн, ногоон өнгийн янз бүрийн будагтай байсан. П.Э өөр айлаас мал авч байсан. Н  гэдэг хүнээс мал авч байсан. Малыг манай эхнэр Л.Г,  худалдаж авдаг байсан. Тухайн үед борлон, төлөг нь хурга, ишиг шиг адилхан харагддаг байсан. Зарим мал нь хуучин будагтай байсан. 2021 оны 09 дүгээр сарын 22-ны орой хадам ээж Б.Д, эхнэр Л.Г,  нарын хамт Н.Г гэрт машинтай очоод 8 ишгийг хашаанд нь үлдээсэн. 10 сар гаргаад буцаагаад авна гээд орхисон. Ишигнүүд эвэр дээрээ ногоон будагтай байсан. Үхэр худалдаж авах гээд явсан. 2021 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс 05-ны өдрийн хооронд Т.Б ын 44 тооны ишиг, 9 тооны хурга нийт 53 тооны бог мал, Ж.Э ын 3 тооны бүдүүн хонь нийт 56 малыг хулгайлаагүй. Хийсэн хэрэг байхгүй” гэв.

2.Шүүгдэгч Л.Г,  шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Манайх 2021 оны 04 дүгээр сард Г   гэдэг айлынхаас малаас худалдаж авсан. Тэр үед файсбүүкээр их хэмжээгээр мал худалдаж авна гэж зар тавьсан. Тухайн үед манай нөхөр 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл хадландаа гарсан. 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр өвс хаддаг Пад тармур нь эвдрээд хаддаг хүн нь ирсэн. Тэгээд 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өглөө манай нөхөр Ц.Т,  хонь, малаа будсан. Олон янзын им тэмдэг, будагтай, улаан будагтай гээд янз янзын им тэмдэг, будагтай мал их байгаа учраас ядаж ногоон будгаар им тэмдгийг нэг болгоё гэж удаа дараа хэлсэн. Тэгээд 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Пад нь эвдэрсэн учраас манай нөхөр хойноос ирсэн. Би 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өглөө 5 цагийн үед үнээгээ саахаар гараад, нөхөр маань 03-ны өглөө хонь малаа будсан. А  09 дүгээр сарын 03-ны өглөө 9 цагийн үед ирсэн. Тэгээд хадлан руугаа явъя гээд нөхрийг маань аваад явсан. Мал худалдаж авсан бүртгэл байхгүй. Мөнгө шилжүүлсэн дансны баримт байхгүй. Дандаа бэлэн мөнгө өгөөд мал худалдаж авдаг байсан. Хурга 50,000-60,000 төгрөгөөр худалдаж авдаг байсан. Ишигтэй ямааг 140,000 төгрөгөөр худалдаж авч байсан. Хэнтий аймгийн Дадал сумын нэрийг нь мэдэхгүй хүнээс үхэр худалдаж авах гээд явах замдаа нөхөр Ц.Т, ээж Б.Д нарын хамт машинтай Н.Г гэрт очиж 8 ишгийг тавьсан. П.Э гэр манай гэрээс 60-70 км зайтай. Тухайн үед манайх 61 тооны хонь ямаа алдсан байсан. 2021 оны 9 дүгээр сарын 04-ний өдрөөс 05-ны өдрийн хооронд Т.Б ын 44 тооны ишиг, 9 тооны хурга нийт 53 тооны бог мал, Ж.Э ын 3 тооны бүдүүн хонь нийт 56 малыг хулгайлаагүй. Хийсэн хэрэг байхгүй” гэв.

3.Шүүгдэгч Б.Д шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би хурга, ишиг будахад байгаагүй. Ж.Э  худал мэдүүлэг өгсөн гэж ойлгож байна. Би бараг байхаасаа байхгүй нь гол байдаг. Үнэхээр худлаа мэдүүлэг их өгч байна. Миний бие хаа муу байна. Төв дээр ч байсан эмнэлэг гээд явж байдаг. Гэртээ бараг байдаггүй. Тэр хурга, ишиг, төлөг, борлон тэмдэглэхэд байгаагүй. 8 ишгийг яагаад ингэсэн гээд асуугаад байна. Манай хүүхдүүд хэвтэж байхад ээж та босоод яваач. Би Т хурга, ишиг, хонь, ямаа зөндөө авсан. Энэ ишгийг харуулмаар байна гээд явж байтал орой болсон, бороо орсон. Тэгээд утсаар нэг хүн үхэр тугал зарна гэхэд тэрийг авна гэсэн. Би зар тавьчихаад байгаа юм чинь үхэр тугалыг авъя. Ээж минь энэ ишгээ таньдаг мэддэг, замд ойрхон хүн амьтан харахаар газар тавьчих арга байна уу гэсэн. Тэгэхээр нь би зам дагуу гүүрэнд ойрхон таньдаг айлд аваачиж тавьсан. Энэ ишгийг Тулгаад харуулчихаад 10 сарын багцаанд авах байх. Өөрийн ишиг гэж бодож хүүхдүүддээ тэр айлыг зааж өгсөн. Би мөнгө угаана гэдгийг ойлгохгүй байна. Ямар юман дээр мөнгө угаах юм. Тэр 56 мал гэнэ, 8 ишиг л гэнэ. Тэр нь дээр Б.Д гуай мөнгө угаасан л гэнэ. Тэрнээс нь ширхэг ч малын үс алга хийгээгүй. Яагаад мөнгө угаах гэж байгаа юм. Мөнгө угаах гэдэг учрыг нь ч ойлгохгүй байна. Би гомдолтой байна. Өөрийнх нь үр хүүхэд, бэр нь гэрч болсон явж байна. Тэр нь болдог юм уу?. Өөрийн хүмүүс гэрч болдог юм уу? Би үнэндээ ойлгохгүй байна. Би мөнгө угаах гэдгийг ойлгохгүй байна. Ж.Э ын малыг зориуд тавьсан гэж худал мэдүүлэг орж ирж байна. Надаас мэдүүлэг авсан цагдаа байхгүй. Би мэдүүлэг хүнд өгөөгүй. Тэгэхэд тэгж мэдүүлэг өгсөн гэж байна. Би насаараа ч тэгэхгүй. Ж.Э  хэлж байсан. Б.Д гуай есөн шидээр загнаж, дайрч давшиж байгаад тэгсэн гэсэн. Би хараал, дайрч давшихыг мэдэхгүй. Би улс эх орондоо өчнөөн, төчнөөн ажил хөдөлмөр эрхэлсэн. Надад Ж.Э аас илүү нэр хүнд байгаа. Өнөөдөр худлаа хэрэгт гүжирдүүлээд явж байна. Би үнэхээр гомдолтой байна. Одоо сэтгэл санаа маань тогтохоо больж байна. Тэгэхэд нааш цаашаа хэчнээн километр ир гэдэг, яв гэдэг. Би тариа хийлгээд биеэ хордуулаад нааш, цаашаа явж байна. Өнөөдрийн хувьд миний бие маш хүнд байна. Би арай гэж та бүгдийг үнэн зөвөөр шүүж өгнө үү гээд горьдоод сууж байна. Үнэхээр хэцүү байна. 80 нас шахаж байж ийм хэрэгт холбогдоод явж байна. Би өчнөөн олон хүүхэд өсгөж торниулсан. Миний хүүхэд ял ямбанд явж байгаа хүүхэд байхгүй. Хүний эцэг, эх хүүхдээ зөв яваарай гэж заадаг. Миний отгон охин. Энэ хүүхэд алт, мөнгө хэвтэж байсан ч авч үзээгүй. Гэрч нь ч байгаа. Алтан бөгж хэвтэж байхад олоод эзэнд нь өгч байсан. Өнөөдөр 8 ишиг л гэнэ, 56 хонь гэнэ. Тэр өдөртөө өөрсдөө ялгаад явсан. Өөрсдөө авахгүй гээд хаяад явахад нь аваачиж өгсөн. Г цагдааг дуудсан. Тэгээд ирэхгүй болохоор нь даргатай нь яриад Г авчирч ялгаад орхисон малын туугаад гэрт нь аваачиж өгсөн. Эд нар манайхаас хэчнээн хонь нэхнэ гээд шуугиад байсан. Ийм муухай худал мэдүүлэг өгч болохгүй биз дээ. Үнэн зөвөөр яриач. Г хонь, ямаагаа харах гэж ирэхэд нь танай юм байхгүй гээд хөөсөн гэсэн мэдүүлэг байна. Тийм юм болоогүй. Би өөрөө тугал тарихад байсан. Тэгэхэд манай охин миний дүү үз гэж хэлсэн. Айлын хурга, ишиг нийлсэн бол юу гэх үү, очоод хар гэсэн. Манай хонь гадаа унтдаг. Б хонь хашаандаа унтдаг. Шөнө ирээд нийлсэн ч юм уу очиж хар гэхэд хараад явсан. Манай хэд хүнээс мал авсан. Жижиг мал өчнөөн авсан. 50-иад мал авсан юм уу гэж асууж байсан. 50 тогтохгүй мал авсан. Хурга, ишгээ танихгүй. Төлөг ч ирсэн хурга гэж хэлнэ. Намайг байхгүйд хурга, төлгөө будсан байсан. Ийм худал мэдүүлэг наана чинь байна. Би гомдолтой байна. Би хулгай хийж, тэгэж муухай хүнийг хараадаг хүн биш. Би хараал мэдэхгүй. Өнөөдөр улс нийгэмдээ өчнөөн юм хийж нэр хүндтэй байж байгаад тэтгэвэрт гарсан. Би 80 нас гарчихаад хэрэг хүлээгээд явж байгаадаа үнэхээр гомдолтой байна. Би зарим үед өөрийгөө хорломоор санагдаж байна. Би үнэнийг олно байх гэж горьдоод даралтаад ихэсгээд өчнөөн тариа хийлгээд явж байна. Өнөө өглөө бие байн, байн муудсан. Одоо ч миний бие хэцүү байна. Миний хүүхдүүд хулгайч хүмүүс биш. Хүнээс авсан малаа мэдэхгүйгээсээ болоод будаад хулгайч нэр хүлээж байгаа юм байна. Энэ хүн хадлан дээр байнга байсан. Ж.Э ын хурга, ишигээ алдсан гэх өдөр хадлангийн машинаа манаад унтдаг байсан. Манай охин 9 сартай жирэмсэн үнээгээ саагаад доошоо дээшээ явж чадахаа больсон. Би хазгар явж чадахгүй хүнээр түшүүлж байгаа хүн айлын малыг очоод хулгай хийх үү? Жаахан үнэн бодитой зүйл яриач. Цагдаа нь ч гэсэн худлаа мэдүүлгээ танилцуулаад, тэрнийхээ үгээр ороод явж болохгүй. Үнэн зөвөөр нь шийдээч. Хамгийн гол нь хурга, ишиг ялгахад манай хонины хашаан дээр хийсэн бичлэг хаана байна. Г мэдэж байгаа. Б хүү нь зөнөглөсөн чавганц минь таныг цохьчихно шүү, алчихна шүү гэдгийг сонсож байсан. Хуулийн өмнө гүжирдэж болдог юм уу?. Манай хашаанд хонио ялгасан бичлэгийг устгасан. Тугалын хашаанд хашиж тоолсон бичлэг нь байгаад байдаг. Манай хашаанд их зүйл болсон. Бид нар айлгаж сүрдүүлээгүй. Хонио хөөж ирээд та нар нийлүүлнэ гээд байж байсан. Би хэлсэн ш дээ. Манай хүүхдүүд намайг байх, байхгүйд хүнээс өчнөөн төчнөөн хурга, ишиг авсан. Эздийг нь авчирч хонио ялгуулна гэхэд хонио хөөж ирчихээд хонио нийлүүлнэ гээд байж байсан. Та нар нэг ёсондоо дээрэлхсэн. Дээрэмдсэн. Яагаад худлаа мэдүүлэг өгдөг юм. Яагаад үнэн зөвөөр нь шүүдэггүй юм. Яахаараа бид нараас мэдүүлэг авдаггүй юм бэ?. Бид нар мэдүүлэг аваагүй байж ингэлээ, тэглээ гэхэд гомдолтой байна. Хийсэн хэрэг байхгүй” гэв.

4.Хохирогч Ж.Э  шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Манайх анх 66 тооны мал алдсан. 2021 оны 9 дүгээр сарын 04-ний өдрөөс 05-ны өдрийн хооронд Т.Б ын 44 тооны ишиг, 9 тооны хурга нийт 53 тооны бог мал, манай 3 тооны бүдүүн хонь нийт 56 мал дутсан. 2021 оны 9 дүгээр сарын 04-ний орой манай мал бүрэн байсан. Өглөө босоод малаа бүртгэхэд 56 тооны мал дутсан. 2021 оны 09 дүгээр сарын 05-ны өлөө мал дутуу байгааг мэдээд хүүгээ ойр байгаа айлын малуудаар яваад үзээд ир гээд явуулсан. Ц.Т, ийн гэрт манай хүү очоод малаа сурахад манай малд айлын мал байхгүй гэж хэлсэн байсан. Тэгээд би өөрөө Ц.Т, ийн мал дээр очиход манай мал нийлсэн байсан. 2021 оны 09 дүгээр сарын 05-ны  өдөр малаа ялгаж авсан. Ц.Т, ийн малнаас 45 хурга, 3 хонь нийт 48 тооны бог мал ялгаж авсан. Мал ялгахад Ц.Т, Л.Г, Т.Б би, мөрдөн байцааг Р.Г нар байсан. Мал ялгаж авахад шинээр будсан будаг нь нойтон байсан. Манай малыг ногоон будгаар будсан байсан. Манай мал цэнхэр өнгийн будагтай байсан. Будаг нь дээр нь давхарлаад будсан байсан. Зарим малын будагтай үсийг нь хайчлаад будсан байсан. Ц.Т, ийн гэр манайхаас зүүн талд 2-3 км зайтай. Т.Б ын гэр манайхаас зүүн хойно байдаг. Манайх 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс Т.Б тай ярилцаад хурга, ишигээ хөхнөөс нь гаргах зорилгоор хурга, ишигээ солилцож маллаж байсан. Манай хурга ишиг Т.Б ын малд, Т.Б ын хурга, ишиг манай малд байсан. Шөнө мал тасарч, Ц.Т, ийн малд нийлсэн байж болно. Т.Б ын 160 хурга, ишиг манай малд байсан. Ц.Т, ийнх 200 гаран малтай. Ц.Т, ийнх мал худалдаж авч байгаа гэж хүнээс сонсож байсан. Алдсан 66 малаас 10 малыг нь сумын цагдаа төлж өгнө гэсэн. Тэр 10 малыг Ц.Т, Л.Г,  нараас нэхэмжлэхгүй. Энэ хүмүүст энэ 10 мал хамаагүй. Харин 56 мал Ц.Т, ийн малд нийлсэн байсан. Ц.Т, ийн малаас 48 малыг тоолж авсан. Н.Г малаас 8 ишгийг авсан. Нийт алдсан 56 малыг авсан. Одоо эдгээр хүмүүсээс нэхэмжлэх мал байхгүй.” гэв.

 

Эрүүгийн 2139002930318  дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас улсын яллагч нь:

 

1.Хохирогч Т.Б ын 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Ж.Э  эгчийнхтэй хурга, ишгээ хөхнөөс нь гаргах зорилгоор солилцож маллаж байсан юм. Тэгтэл Ж.Э  эгч 2021 оны 09 дүгээр сарын 05-ны өглөө хурга ишгээ алдчихлаа хониндоо очоогүй биз гэж утсаар ярьсан. Тэгээд би хониндоо харахад манай хонинд ирээгүй байсан. Тэгтэл 11:00 цагийн орчимд Ж.Э  эгч залгаад танай баруун талын айлын хонинд байна, та өөрөө ирж хараад ялгамаар байна гэсэн. Тэгээд би тэр даруйдаа баруун талынхаа айлын хонинд очиж харахад яг манай хурга ишиг дүрээрээ мөн байсан. Манай хурга ишигнүүдийг бүгдийг нь ногоон будгаар будаж тэмдэглэсэн байсан. Тэгээд би Л.Г, д танай хонинд манай хурга ишиг тасарч ирээд нийлчихсэн байна, яагаад ногоон будгаар будаж тэмдэглэчих вэ гэхэд манайх айлаас худалдаж авсан. Тэгээд будсан гэж хэлсэн. Тэгээд Л.Г, г та тэгвэл ишиг хурга худалдаж авсан хүнээ дуудчих хүлээж байгаад нүүрэлдэж учраа олъё гэсэн чинь утас нь холбогдохгүй байна гэсэн. Тэгэхээр нь би цагдаа дуудаад цагдаагийн хажууд ишиг хургаа хараад тоолоод үлдээе дараа тэр худалдаж авсан гээд байгаа хүнийг чинь дуудаж байгаад учраа олъё гэсэн. Тэгээд бид нар цагдаа дуудаад цагдаагийн хажууд Л.Г, гийн хониноос ногоон будгаар будаж тэмдэглэсэн будаг нь хатаагүй 36 ишиг, 9 хурга, 3 хонь ялгаж авсан тэр бүгдийгээ зургаар баримтжуулан авсан байгаа. Тэгээд би Л.Г, д за энэ малаа дараа явъя харин чи тэр худалдаж авсан хүнээ даруйхан дуудаарай гэж хэлээд үлдээгээд явсан. Тэгтэл Л.Г,  Ж.Э  эгчийнд өгчихсөн байсан. Тэгээд манай малаас 8 ишиг дутаад байсан. Тэгтэл дараа нь цагдаа ирээд танай 8 ишгийг айлын хонинд 10 cap гаргаад авна гээд тавьчихсан байна очиж үзье гээд цагдаа, багийн дарга нарын хамт явж очоод Онон голын хойд биед байдаг Г гэдэг айлын хонинд аваачиж тавьсан байсныг буцааж авсан, мөн ногоон будгаар будаж тэмдэглэсэн байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 44-45 дугаар хуудас/

1.1.Хохирогч Т.Б ын 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн “...Миний хувьд би тухайн үед 44 тооны ишиг, 9 тооны хурга нийтдээ 53 тооны хурга, ишигээ алдсан. Харин Ж.Э  эгчийн хувьд 9 тооны эр, эм хонь /үүнээс 8 нь эм хонь, 1 нь эр хонь/, 4 тооны ямаа, нийтдээ 13 тооны хонь, ямаагаа алдсан гэж байсан. Гэхдээ Ж.Э  эгчийн алдсан гээд байсан 13 тооны хонь, ямааных нь 6 тооны эм хонь, 4 тооны эм ямаа, нийтдээ 10 тооны хонь, ямаа нь сүүлд манай малд нийлчихсэн байж байхьг нь би анзаараад энэ талаар Ж.Э  эгчид хэлээд Ж.Э  эгч уг 6 тооны эм хонь, 4 тооны эм ямаа, нийтдээ 10 тооны хонь, ямаагаа манай малнаас ялгаж авсан. Иймд энэ 10 тооны хонь, ямаагаа алдсан гэж хэлж болохгүй байх л гэж бодож байна. Харин үлдэгдэл 3 тооны хонио /үүнээс 2 нь эм хонь, 1 нь эр хонь/ Ж.Э  эгч миний хурга, ишгээ ялгаж авах үеэр Ц.Т, , Л.Г,  гэх айлын малнаас нь надтай хамт ялгаж авсан. Ингээд дүгнэхэд Ж.Э  эгч бид хоёр нийтдээ 56 тооны малаа алдсан бөгөөд үүнээс 44 нь ишиг, 9 нь хурга, 3 нь хонь /үүнээс 2 нь эм хонь, 1 нь эр хонь/ байсан бөгөөд 44 тооны ишиг, 9 тооны хурга, нийтдээ 53 тооны хурга, ишиг нь миний эзэмшлийн мал, харин 3 тооны хонь нь Ж.Э  эгчийн мал байна. Ж.Э  эгч бид хоёр тухайн үед нийтдээ 56 тооны  малаа алдсан... ямар ч байсан тухайн үед Ж.Э  эгч манай малнаас өөрийнхөө эзэмшлийн 6 тооны эм хонь, 4 тооны эм ямаа, нийтдээ 10 тооны хонь, ямаа ялгаж аваад явсан...надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 105-106 дугаар хуудас/

2.Хохирогч Ж.Э ын 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2021 оны 09 дүгээр сарын 05-ны өглөө хонио бэлчээрт нь гаргахдаа хонь маань дутуу байгааг мэдсэн юм. Миний бодлоор өмнөх өдөр нь буюу 09 дүгээр сарын 04-ний өдөр бороотой өдөр байсан болохоор тасраад айлын хонинд нийлсэн байх гэж бодоод өөрийн хүүхэд болох Г явуулаад ойр орчмын айлын хонь малаар хараад ир гэж явуулсан. Ингээд манай хүү малаа хайж яваад ирэхдээ олоогүй ирсэн. Үүний дараа би өөрөө бэр Өлзийсүрэнгийн хамт машинтай яваад саахалтын айлуудаар хайгаад явахад Ц.Т, өө гэх айлын хонинд манай алдсан ишиг хурга хонь маань байсан. Би нийт 66 толгой мал алдсан. Үүнээс 11 хурга, 44 ишиг, 5 ямаа 6 хонь байсан. Манайх энэ жил Б, гэх айлтай хурга, ишгээ хөхнөөс нь гаргах гэж солилцож маллаж байгаа юм. Алдсан гээд байгаа 11 хурга, 44 ишиг нь Б хурга ишиг байгаа юм. 5 ямаа 6 хонь нь манай өөрийн хонь ямаа байгаа юм. Ингээд би Ц.Т, өө гэх айлынд бэр Өлзийсүрэнгийн хамт очиж малаа авах гэхэд тэр Ц.Т, өөгийн эхнэр Л.Г,  нь манай худалдаж авсан малаа будсан танай мал байхгүй хэрэв танайхны мал байвал худалдсан хүнийг нь байлгаж байгаад өгнө гээд өгөхгүй байхаар нь Болдбаатарт танай хурга ишиг айлын хонинд байна ногоон будгаар будсан байна ирж хараарай гэж хэлсэн. Ингээд дараа нь Б Өлзийсүрэн, Г цагдаа нарын хамт очиж ялгаж авсан. Би яагаад малыг маань будчихваа гэхэд би хүнээс худалдаж авсан хонь ямаагаа будсан гэсэн. Гэхдээ худалдаж авсан хүнээ надад хэлээгүй. Ингээд бид Ц.Т, өөгийн хониноос 36 ишиг, 9 хурга, 3 хонь нийт 48 толгой мал ялгаж авсан. Одоо Б 8 ишиг, 1 хурга манай 5 ямаа 4 хонь дутаж байна. Би хамгийн сүүлд 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүнд хонь ямаа өгөх гээд малаа тоолж үзэхэд манай хонь бүрэн байсан. Би хүний малыг харж байгаа болохоор өглөө болгон бэлчээрт нь гаргахдаа хүний имтэй хурга ишгийг нүдээрээ гүйлгэж хараад бэлчээрт нь гаргадаг. 2021 оны 09 дүгээр сарын 04-ний өглөө бэлчээрт нь гаргахад хүний хурга ишиг бүрэн байсан. Харин орой хонио хашихдаа анзаарч хараагүй нилээн орой хашсан болохоор анзаараагүй. Манай хонь ямаа 2 чих нь урдаасаа хөндлөн хайчтай, Б хурга ишигнүүд баруун чих нь цуулбар, зүүн чих нь 2 талаасаа ухам имтэй.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 35-36 дугаар хуудас/

            2.1.Хохирогч Ж.Э ын 2022 оны 06 дугаар сарын 11-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд   дахин өгсөн “...би тухайн үед өөрийн маллаж байсан малнаасаа 66 тооны малаа алдсан бөгөөд уг малны маань 9 нь хурга, 44 нь ишиг, 9 нь эр, эм хонь /үүнээс 8 нь эм хонь, 1 нь эр хонь/, 4 нь эм ямаа байсан. Гэхдээ уг малнуудын 9 тооны хурга, 44 тооны ишиг, нийтдээ 53 тооны хурга, ишиг нь миний хурга, ишгийг нь өөрийнхтэйгөө сольж маллаж байсан Б, гэх хүнийх, харин 9 тооны эр, эм хонь, 4 тооны эм ямаа, нийтдээ 13 тооны хонь, ямаа нь миний эзэмшлийн мал байгаа юм. Тэгээд би энэ малаа хайгаад явахад Ц.Т,  гэх айлд манай алдсан хурга, ишиг, хониноос маань байж байсан бөгөөд манай хурга, ишиг, хонийг маань цэнхэр будагтай байхад нь уг будгийг нь дараад дээрээс нь ногоон өнгийн будгаар будчихсан байдалтай байсан.  Ингээд Б, бид хоёр Ц.Т,  гэх хүний малд байсан өөрсдийн мал болох 36 тооны ишиг, 9 тооны хурга, 3 тооны хонь /үүнээс 2 нь эм хонь, 1 нь эр хонь/, нийтдээ 48 тооны ишиг, хурга, хонио ялгаж авсан бөгөөд уг 48 тооны малны 36 тооны ишиг, 9 тооны хурга, нийтдээ 45 тооны хурга, ишиг нь Б, 3 тооны хонь нь миний эзэмшлийн мал байгаа юм. Ингээд Б, бид хоёр алдсан 66 тооны малнаасаа 48 тооны малыг нь ингэж олж авсан ба үлдэгдэл 18 тооны малны 8 тооны ишиг нь Б, үлдэгдэл 6 тооны эм хонь, 4 тооны эм ямаа, нийтдээ 10 тооны хонь, ямаа нь миний эзэмшлийн хонь, ямаа байсан юм. Тэгээд байж байтал 2021 оны 10 дугаар сард яг хэдний өдрийг нь бол сайн хэлж мэдэхгүй байна, Б алдсан 8 тооны ишигнийх нь сураг гарсан бөгөөд уг 8 тооны ишгийг нь Ц.Т, , түүний эхнэр Л.Г,  нар нь манай Баян-Адарга сумын Г гэх айлынд аваачаад тавьчихсан байсан. Ингээд Б, бид хоёр уг Г гэх айлынд очиж Б 8 тооны ишгийг нь буцаан авч Б, алдсан бүх малаа олж авч ямар нэгэн хохиролгүй болсон. Тэгээд энэний дараахан шиг санагдаж байна, яг сайн хэлж мэдэхгүй байна, миний алдсан гээд хайгаад яваад байсан 6 тооны эм хонь, 4 тооны эм ямаа, нийтдээ 10 тооны хонь, ямаа маань Б малд нийлчихсэн байж байхыг Б, олж мэдээд надад хэлж яриад би Б, дээр очиж малнаас нь өөрийнхөө эзэмшлийн 6 тооны эм хонь, 4 тооны эм ямаа, нийтдээ 10 тооны хонь, ямаагаа ялган авч, ямар нэгэн хохиролгүй болсон байдаг. ...тухайн үед Б, бид хоёр өөрсдийнхөө хурга, ишгийг сольж маллаж байсан юм, энэ үеэр би маллаж байсан малнаасаа нийтдээ 66 тооны малаа алдсан. Гэтэл уг алдсан малны маань 6 тооны эм хонь, 4 тооны эм ямаа, нийтдээ 10 тооны хонь, ямаа маань Б малд байсныг нь би сүүлд дараа нь мэдээд олж авсан учир энэ 10 тооны хонь, ямаагаа алдсан гэж хэлж болохгүй байх гэж бодож байна. Иймд тухайн үед Б, бид хоёр нийтдээ 56 тооны хурга, ишиг, хонио алдсан байна, уг 56 тооны хурга, ишиг, хонины маань 44 нь ишиг, 9 нь хурга, 3 нь хонь байсан бөгөөд уг 44 тооны ишиг, 9 тооны хурга, нийтдээ 53 тооны хурга, ишиг нь Б, үлдсэн 3 тооны хонь /үүнээс 2 нь эм хонь, 1 нь эр хонь/ нь миний эзэмшлийнх байгаа юм...Би шүүх хурлын үеэр будилаад л буруу зөрүү зүйл хэлж яриад л яваад байна, миний хувьд өндөр настай, зарим зүйлээ мартаж санаад, урд хойно нь оруулаад хольж хутгаад энэ талаар буруу зөрүү зүйл хэлээд ярьчихсан байна. Миний хувьд би Болдбаатарынд очиж 6 тооны эм хонь, 4 тооны ямаа, нийтдээ 10 тооны малаа малнаас нь ялгаж авсан, надад ямар нэгэн учирсан хохирол энэ тэр байхгүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг, /2-р хх-ийн 109-111 дүгээр хуудас/

3.Гэрч Д.С 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 09 дүгээр сарын 22-ны орой 18 цагийн үед хар хөх өнгийн Портертой манай нутгийн эмээ Б.Д, жолооч болон өөр нэг охинтой ирээд 8 ишиг түр тавья, айлаас үхэр авах гээд байгаа юмаа, гишгүүлчихнэ гээд хэлэхээр нь хонь хашаатай байгаа та хурдан аваарай гэж хэлээд тавиулсан юм. ...зөв чих цуулбар, буруу чих шоргоолж имтэй, ногоон будагтай, 5 алаг ишиг, 1 шарга ишиг, 1 ягаан, 1 мухар халзан нийт 8 ишиг байсан...” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 68-70 дугаар хуудас/

            4.Гэрч Н.Г 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 09 дүгээр сарын 22-ны орой 21 цагийн орчимд шиг санаж байна. Гадаа харанхуй болсон байсан. Б.Д гэдэг хөгшин хөх өнгийн Портер маркийн машинтай манай гадаа ирээд танайд хэдэн ишиг тавих гэсэн юм. Дадал сумаас хүнээс авсан юм, бид нар хойноос үхэр ачих гэсэн чинь энэ хэдийг маань гишгэж алчих гээд байна, танайд түр тавиад 10 cap гаргаад авна гээд гуйгаад байхаар нь яаж ч болоогүй нутгийн таньдаг настай хөгшиний нэрийг бодоод 8 ширхэг ишиг тавиулсан юм. Тухайн үед Б.Д гуай хүргэн Ц.Т, , охин Л.Г,  нарын хамт явж байсан. ...Б.Д гуай эвэр дээрээ, зарим нь толгойны орой дээр ногоон будгаар будаж тэмдэглэсэн 8 тооны ямаа манай хонинд тавьсан. ...Хүргэн Ц.Т, , охин Л.Г,  нарын хамт гурвуулаа явж байсан...” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 77-78 дугаар хуудас/

            5.Гэрч Р.Г 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Энэ үед 2021 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр иргэн Ж.Э  нь мал алдсан талаар цагдаагийн байгууллагад мэдээлэл өгсөн юм. Тухайн иргэн нь уг дуудлага мэдээлэлдээ манайх 2021 оны 09 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө 60 орчим тооны бог мал алдсан гэх ба тухайн бог малнууд нь саахалт айл болох Л.Г, Ц.Т,  нарын малд байна, ногоон будгаар шинээр тэмдэглэсэн байна гэсэн. Энэ үед тухайн айлууд сумын зүүн хойно “Өрөлтийн энгэр” гэх газарт саахалт нутаглаж байсан юм билээ. Ингээд би Ц.Т, Л.Г,  нарын малд очиж үзэхээр Ж.Э , Б, гэх мэт хүмүүстэй очиж хонин дунд нь харахад Ж.Э  нь өөрийн хурга ишгээ таньсан ба ишиг хургыг ногоон будгаар хуучин тэмдгийг нь дарах маягтай талбай хамруулан будсан байсан ба 3 том хонь, 9 хурга, 36 ишиг байсныг ялгасан ба ишиг, хурга нь мориор зөв талын чих нь 2 талаасаа ухам, мориор буруу талын чих нь цуулбар имтэй, дээрхи имийг Ж.Э  нь бол шоргоолж, Б, нь ухам гэж яриад байдаг юм байна лээ. Хүмүүс малын им тэмдгээ бол өөр өөрөөр ярьдаг юм. Мөн тухайн ишиг хургатай хамт 3 том хонь байсан ба энэ нь Ж.Э ын эзэмшлийн хониуд байсан бөгөөд уг хонинууд нь 1.Хоёр чих нь урдаасаа хөндлөн хайчилсан имтэй хар нүдэн эм хонь /уг хонь сэрвээн дээрээ хуучин цэнхэр будагтай байсныг хайчлаад ногоон өнгийн будгаар будсан байсан/, 2.Хар халзан зүсний зөв тал нь араасаа догол имтэй хонь /уг хонийг хондлой дээрээ улаан будагтай байсныг шинээр ногоон өнгийн будгаар будсан байсан/. 3.Хар халзан зүсний зөв талын чих нь урдаасаа ухам, буруу чих нь урдаасаа хөндлөн хайчтай хонь /уг хонийг хондлой дээрээ цэнхэр будагтай байсныг хайчлаад ногоон өнгийн будгаар будсан байсан/ тус тус байсан. Ингээд Ж.Э , Б, нар нь өөрсдийн малаа таньж Л.Г, Ц.Т,  нарын малнаас нь өөрсдийн нийтдээ 48 тооны малаа ялгаж авсан, тухайн үед Ж.Э , Б, нар нь Л.Г, Ц.Т,  нарын малаас өөрсдийн малаа ялгаж авахдаа Л.Г, Ц.Т,  нарыг айлган сүрдүүлж, зодож цохин, хүч хэрэглэн дээрэмдэж авсан асуудал огт байхгүй. Тухайн үед ийм асуудал огт болоогүй. ...Тухайн үед бол хонь болон хурганд тэмдэглэсэн ногоон будагны доор цэнхэр болон улаан будаг бага хэмжээтэй харагдаж байсан бөгөөд ихэнхийг нь хайчилж байгаад будсан байсан, ишигнүүдийг бол эвэр орчим нь будсан, зарим нь бүр хатаагүй байсан. ...Л.Г, Ц.Т,  нарын бусад бог малууд нь хуучин ногоон будагтай юм билээ, гэхдээ хуучин тэмдэгтэй малынхаа будгийг сэргээгээгүй, зөвхөн тэр 48 тооны малыг л шинээр будсан байсан, өөрөө ярихдаа айл амьтнаас хонь, ямаа авсан, тэгээд тэмдэг хийгээд гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг, /2-р хх-ийн 126-127 дугаар хуудас/

6.Мал амьтанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /2-р хх-ийн 89-93 дугаар хуудас/

7.Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /2-р хх-ийн 95-97 дугаар хуудас/

8.Гар утасны камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, /2-р хх-ийн 98-99 дүгээр хуудас/

9.Гэрч Б.Г 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манайх 2021 оны 09 дүгээр сарын 05-ны өглөө хонио бэлчээрт гаргахдаа малаа дутуу байгааг мэдсэн. Тухайн үед тоолоод 66 тооны бог дутсан байсан. Би ойр орчноор байх айлуудаар явж хайсан ба Ц.Т, ийнд мөн асуусан боловч Ц.Т, Л.Г,  нар манайд танай мал байхгүй гэсэн. Мөн тэр өдөр нь манай ээж хонинд нь манай хурга ишиг очсон мөн ногоон будгаар будсан байгааг харсан юм билээ. Түүнээс би очиж ялгасан, хүлээж авсан юм байхгүй. Ээж им тэмдгээр нь авсан. 3 том хонь нь 2 хар халзан, 1 хар нүдэн хонь байсан. Би дараа нь харсан...” гэх мэдүүлэг, /2-р хх-ийн 116-117 дугаар хуудас/

10.Гэрч Н.Ө 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн“...Манай ээж Ж.Э ынх 2021 оны 9 сард сумын зүүн хойно “Өрөмийн энгэр” гэх газар нутаглаж байгаад 66 тооны мал алдсан юм. Ингээд хайгаад явж байхад тус сумын иргэн Ц.Т, ийн малд 48 тооны мал нийлсэн байсан. Ц.Т,  будгаар дарж будсан байсан. Ц.Т,  Л.Г,  нар нь бидэнд хэлэхдээ бид айлаас авсан хонь ямаандаа тэмдэг тавьсан гээд байсан. Ц.Т, ийнхөөс авсан 48 тооны бог малыг задалбал 36 ишиг, 9 хурга, 3 том хонь байсан. 3 том хонь нь манай ээж Ж.Э ынх, 9 хурга, 36 ишиг нь манай саахалт Б байсан. Манайх Бтай эхээс нь салгах зорилгоор ишиг хургаа тавьсан байсан юм. ...Ногоон будган доорх хуучин будаг нь маш бага үлдсэн байсан. Хайчилж байгаад ногооноор будсан байсан. Мөн бид им тэмдэг зүсээр нь ялгаж авсан...” гэх мэдүүлэг, /2-р хх-119-121 дүгээр хуудас/

11.Гэрч Ц.Ч 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2021 онд багийн Засаг даргын ажилтай байсан. 2021 оны намар 9 сарын эхээр шиг санаж байна. Тус сумын иргэн Ж.Э, Б, нарын мал нь алдагдсан чинь тус сумын иргэн Г гэх айлд байна гээд явахад нь би явсан юм. Н.Г  гэх айлд дандаа содон зүсний хүний анхаарал татахаар 8 ишиг орхисон байсан. Миний ойлгосноор Б.Д гуай, Ц.Т,  нар хүргэж өгсөн юм шиг ойлгосон. Тухайн үед Ж.Э  эгч цуг явсан. Тухайн ишигнүүдээ хараад бүгдийг нь таньж байсан юм...” мэдүүлэг, /2-р хх-ийн 123-124 дүгээр хуудас/

12.Гэрч Р.Г ээс хэрэгт тусгуулахаар өгсөн мал ялгаж авах үед авсан малын гэрэл зургийн үзүүлэлт, Т.Б Ж.Э , Л.Г,  нарын гэр болон малын бэлчээрийн зураглал   /2-р хх-ийн 142-146 дугаар хуудас/

13.Хөрөнгийн үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 2022/ШД/244 дугаартай “...56 тооны бог малын зах зээлийн үнэлгээг 2,690,000 төгрөг байх боломжтой” гэх дүгнэлт /2-р хх-ийн 152-154 дүгээр хуудас/

14.Гэрч П.Э 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөнБи 2021 оны 07 дугаар сарын сүүлээр надад мөнгөний хэрэг гараад Фэйсбүүк зар дээрээс Тугалтай үнээ, хургатай хонь, ишигтэй ямаа, их хэмжээгээр худалдаж авна гэсэн зар байсан. Тухай үед тэр зарын дагуу холбогдож 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 15 хургатай хонь, 15 ишигтэй ямаа, нийт 60 толгой бог мал зарсан. Хургатай хонь 150,000 /нэг зуун тавин мянган төгрөгөөр/ харин ишигтэй ямаа 130,000 / нэг зуун гучин мянган төгрөгөөр/ худалдаад нийт 4,200,000 буюу /дөрвөн сая хоёр зуун мянган төгрөгөөр/ зарсан юм. Мөн дараагийн ээлжид нь 2021 оны 08 дугаар сарын 6-7-ны үед би аймгийн төвд 37 тооны заазны хонь ямаа нийлсэн бог авч явах гэж байсан юм. Тэгээд би Ц.Т,  Л.Г,  нар бас гайгүй үнэ ханшаар аваад байхаар нь замаараа асууя гээд ирсэн. Тэгсэн чинь надад аймгийн төвийн ханштай адил үнэ ханш хэлсэн болохоор нь би хонь, хэдэн толгой ямаа хэдэн толгой байсныг сайн санахгүй байна 3,200,000 / гурван сая хоёр зуун мянган/ төгрөгөөр худалдан борлуулсан байгаа. Ингээд нийт манай хотноос хонь, хурга, ямаа, ишиг, нийлсэн 97 толгой бог худалдаж авсан юм. Миний зарсан эхний 60 толгой хонь ямаа, баруун чих мухар, зүүн талын чих нь араасаа догол, имтэй будаг тэмдэглэгээгүй хонь, ямаа байсан. Харин сүүлд зарсан гэх заазны 37 толгой хонь ямаа манайд гэрийн найр болон хүүхдийн даахь үргээлгийн бэлгэнд цугларч ирсэн хонь ямаа байсан. Тийм болохоор би им тэмдгийг нь сайн мэдэхгүй байна. Цэнхэр, буюу Улаан өнгийн будаг тэмдэглэгээтэй байсан. Би тухайн үед Ц.Т,  болон эхнэр Л.Г,  гэх хүмүүст 2 удаа хонь ямаа худалдан борлуулсан. Уг хонь ямааны мөнгийг ямар нэгэн дансаар аваагүй бэлнээр нь авч байсан. Эхлээд 4,200,000 төгрөгийг, дараагийн ээлжид 3,200,000 төгрөгийг бэлнээр нь авч байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 64-65 дугаар хуудас/

15.Шүүгдэгч Т.Д 2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “Би 2021 оны 08, 09 дүгээр сарын үед л байх гэж бодоод байна. Яг хэдэн сарын хэдний өдөр болохыг нь одоо сайн санахгүй байна. Хэнтий аймгийн Баян-Адарга сумын төвийн хойхон талд өөрийн охин Л.Г, , хүргэн Ц.Т,  нарынхаа хамт нутаглаж байсан. Тэгээд манай охины хоёр жоохон хүүхэд нь малдаа явдаг бөгөөд би бол малдаа огт явдаггүй. Тэгээд манай охин, хүргэн хоёр маань мал цуглуулна гээд хүмүүсээс хонь, ямаа ихээр авдаг учир бид хэд хонь, ямаандаа тэмдэг тавихгүй бол болохгүй гэж бодоод хонь, ямаандаа тэмдэг тавихаар болоод хониныхоо хондлой, сэрвээг нь ногоон өнгийн будгаар будсан, харин ямааныхаа хоёр эврийг нь ногоон будгаар будаж тэмдэг тавьсан, тэгээд байж байтал манай Баян-Адарга сумын Б Ж.Э  гэх хүмүүс манай хөдөө гэрт маань ирээд бид хэдэд хандан манай хонь, ямаа танай малтай нийлчихсэн байна, малаа ялгаж авмаар байна гэж хэлсэн. Тэгэхэд манай охин Л.Г,  нь цайлган юм болохоороо тэг, тэг гээд хонь, ямаагаа хашиж өгөөд хонь, ямааг нь ялгуулсан. Тэгээд Б Ж.Э  нар манай хонь, ямаан дундаас өөрсдийнхөө 48 тооны хурга, ишиг, хонь, ямаагаа ялгаж аваад явсан. Тэгээд явсных нь дараа Б Ж.Э  гэх хүмүүсийн бололтой 8 тооны ишиг манай малд үлдчихсэн байсан. Тэгэхэд манай охин Л.Г,  нь өөрийн нөхөр Ц.Т, , бид хоёрт хандан Б Ж.Э  хоёр бүх малаа аваад явлаа гэсэн энд манайх биш 8 тооны ишиг байна, энийг өөр айлд аваачаад тавьчихъя гэж хэлсэн. Тэгэхээр нь би охиндоо нэг айл зааж өгөөд Л.Г, , түүний нөхөр Ц.Т,  бид гурав уг 8 тооны ишгийг машиндаа ачаад уг айлдаа очоод 8 тооны ишгийг үлдээгээд буцаад гэртээ ирцгээсэн. Тухайн үед нэг ийм л асуудал болсон. Миний мэдэх зүйл ийм л байна. Бид гурав уг 8 тооны ишгийг Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Г гэх залуугийн гэрт нь аваачиж тавьсан. Тухайн үед манай охин Л.Г,  уг 8 тооны ишгийг түр өөр айлд аваачаад тавьчихъя гэсэн юм. Тэгэхээр нь Ц.Т,  бид хоёр тэгье гээд л уг 8 тооны ишгийг өөр айлд аваачаад тавьсан. Бид гурав уг 8 тооны ишгийг хүргэн Ц.Т, ийн эзэмшлийн портер маркийн автомашинд ачин авч явсан.  Надад хийсэн хэрэг байхгүй. Би маш их гомдолтой байна.” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 145-146 дугаар хуудас/

16.Шүүгдэгч Ц.Т, ийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “би 2021 оны 09 дүгээр сард Хэнтий аймгийн Баян-Адарга сумын 4 дүгээр багийн нутаг “Өрөлтийн энгэр” гэх газарт нутаглаж байсан юм. Энэ үеэр манай малд манай Баян-Адарга сумын Ж.Э , Б, гэх хүмүүсийн хэсэг хонь, ямаа нийлсэн байсан. Тэгээд Ж.Э , Б, нар манайд ирээд өөрсдийн хонь, ямаагаа ялгаж аваад явсан. Тэгээд Ж.Э , Б, нарыг явсны дараа хонь, ямаагаа бүртгэхэд Ж.Э , Б, нар манай хонь, ямаанд 8 тооны ишгээ үлдээгээд явчихсан байсан. Тэгэхэд манай хадам ээж Б.Д эхнэр бид хоёрт хандан уг 8 тооны ишгийг өөр айлд аваачаад тавьчихъя гэж хэлсэн. Тэгэхээр нь эхнэр бид хоёр зөвшөөрөөд уг 8 тооны ишгийг би өөрийнхөө эзэмшлийн хөх өнгийн .... ХЭҮ улсын дугаартай, Портер маркийн машиндаа ачаад манай эхнэр Л.Г, , хадам ээж Б.Д бид гурав хадам ээжийн таньдаг гэх Г гэх айлынд машинтайгаа очсон. Тэгээд бид гурав 8 тооны ишгийг уг айлдаа үлдээгээд буцаад гэртээ ирсэн. Би урьд нь гэрчээр мэдүүлэг өгөхдөө тухайн үед болсон асуудлын талаар дэлгэрэнгүй ярьсан. Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Ийм асуудал гаргасандаа харамсаж гэмшиж байна. Ахиж ийм асуудал огт гаргахгүй. ...Тухайн үед манай хадам ээж Б.Д нь уг ишигнүүдийг өөр айлд аваачаад тавьчихъя гэхээр нь эхнэр бид хоёр зөвшөөрөөд л 8 тооны ишгийг Г гэх айлынд аваачаад тавьсан. Би гэмт хэрэг үйлдэхдээ өөрийн эзэмшлийн хөх өнгийн .... ХЭҮ улсын дугаартай, Портер маркийн автомашинаа ашигласан, өөр ямар нэгэн зүйл бол ашиглаагүй...” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 154-155 дугаар хуудас/

17.Шүүгдэгч Л.Г, гийн 2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “Би 2021 оны 07 дугаар сараас 08 дугаар сарын хооронд хүмүүсээс хонь, ямаа худалдан авч цуглуулсан. Тэгээд би нөхөртөө хандан  хэдүүлээ хүмүүсээс олон тооны хонь, ямаа худалдан авлаа, энэ янз бүрийн им тэмдэгтэй малуудыг  адил тэмдэгтэй болгомоор байна гэж хэлсэн. Тэгэхэд манай нөхөр зөвшөөрөөд манай ээж Б.Д, манай нөхөр тэмдэг тавин Ц.Т,  бид гурав 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хонь, ямаанууддаа тэмдэг тавин будсан. Тэгээд байж байтал манай Баян-Адарга сумын Б Ж.Э  гэх хүмүүс эхлээд хүүхдүүдээ явуулж өөрсдийнхөө малыг байгаа эсэхийг харуулсан. Тэгээд дараа нь өөрсдөө хүмүүсийн хамт манай хөдөө гэрт маань ирээд надад хандан манай хонь, ямаа танай малд нийлчихсэн байна, бид нар хонь, ямаагаа ялгаж авъя гэж хэлсэн. Тэгэхээр нь би Б Ж.Э  гэх хүмүүст хандан би энэ хонь, ямаануудаа янз бүрийн хүмүүсээс худалдан авсан. Уг хүмүүсийг нь байлцуулна. Тэгээд та нар дараа нь ялгаж аваарай гэж хэлсэн. Тэгэхэд Б Ж.Э  гэх хүмүүс уурлаж бид нар одоо ялгаж авна гээд байсан. Тэгээд Б Ж.Э  гэх хүмүүс хонь, ямаагаа ялгаж авна гэж надтай хэрүүл маргаан хийж, бид нарыг айлгаж дарамталж байгаад 48 тооны хонь, ямаагаа ялгаж аваад явсан. Тэгээд Б Ж.Э  гэх хүмүүс бүх хонь, ямаагаа ялгаад авчихлаа гээд манай хөдөө гэрээс маань хөдлөөд явсан. Тэгээд уг хүмүүсийг явсны дараа би өөрийн хонь, ямаагаа бүртгэж үзэхэд манай ишиг биш 8 тооны ишиг манай хотонд байсан. Тэгэхээр нь би уг 8 тоонь ишгийг Б Ж.Э  гэх хүмүүсийн ишиг юм байхдаа гэж бодоод yг хүмүүсийг яагаад 8 тооны ишгээ үлдээгээд явсан юм бол гэж бодсон. Мөн би уг хүмүүсийг албaap манай хотонд үлдээгээд явчихсан юм болов уу ч гэж бодсон. Тэгээд уг үлдсэн 8 тооны ишгийг өөр айлд аваачаад тавьчихсан нь дээр байх гэж бодоод уг 8 тооны  ишгийг өөрсдийнхөө портер маркийн автомашиндаа ачаад өөрийн ээж Б.Д  айл заалгуулаад ээжийн зааж өгсөн Г гэх айлынд 8 тооны ишгийг аваачаад тавьсан. Тэгээд л бид хэд буцаад гэртээ ирсэн. Тухайн үед нэг ийм асуудал болсон. Би энэ асуудалд их гомдолтой байна. Надад санаатайгаар хүний 8 тооны ишгийг хувьдаа завших гэсэн бодол байгаагүй. Надад өөр хэлж ярих зүйл байхгүй. Миний хэлж ярих зүйл ийм байна. Би үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Гэхдээ миний энэ асуудалд манай нөхөр Ц.Т, , манай ээж Б.Д нар огт хамаагүй гэдгийг хэлмээр байна.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 166-167 дугаар хуудас/

           18.Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, .... ХЭҮ улсын дугаартай, хөх өнгийн “Портер” маркийн тээврийг битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 28-31 дүгээр хуудас/

           19.Хөрөнгийн үнэлгээний “Фэйр Валуэшн” ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 2021/ШД-479 дугаартай үнэлгээ /.... ХЭҮ улсын дугаартай, хөх өнгийн “Портер” маркийн тээврийг 5,871,572 төгрөгөөр үнэлэгдсэн байна/ /1-р хх-ийн 195-198 дугаар хуудас/

20.Хэрэгт 54 секунтын бичлэг бүхий “СD” 1 ширхэг зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

 

Эрүүгийн 2139002930318  дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас хохирогчийн өмгөөлөгч Ч.Эрдэнэбат нь:

 

-Хохирогч Ж.Э ын мал алдсан талаарх өргөдөл /1-р хх-ийн 17 дугаар хуудас/, малд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 20-21 дүгээр хуудас/, хохирогч Ж.Э ын 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 35-36 дугаар хуудас/, хохирогч Т.Б ын 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 44-45 дугаар хуудас/, гэрч Л.Г, гийн 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 56-57 дугаар хуудас/, гэрч Л.Г, гийн 2021 оны 10 дугаар сарын 16-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 60-61 дүгээр хуудас/, гэрч П.Э 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 64-65 дугаар хуудас/, гэрч Д.С 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 68-70 дугаар хуудас/, гэрч Б.Д 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 73-74 дүгээр хуудас/, гэрч Н.Г 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 77-78 дугаар хуудас/, гэрч Ц.Т, ийн 2021 оны 10 дугаар сарын 17-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 85-86 дугаар хуудас/, алдсан малын фото зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 125-127 дугаар хуудас/, яллагдагч Б.Д өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 145-147 дугаар хуудас/, яллагдагч Ц.Т, ийн өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 151, 154-155, 159 дүгээр хуудас/, яллагдагч Л.Г, гийн өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 163-167 дугаар хуудас/, гэрч Г  2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /2-р хх-ийн 116 дугаар хуудас/, гэрч Н.Ө 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 119-121 дүгээр хуудас/, гэрч Ц.Ч 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /2-р хх-ийн 123-124 дүгээр хуудас/, гэрч Р.Г 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 127 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Эрүүгийн 2139002930318  дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүгдэгч нарын өмгөөлөгч О.Батсүх нь:

 

 -2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр мөрдөгч Р.Г хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол /1-р хх-ийн 14 дүгээр хуудас/, 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай мөрдөгчийн санал /1-р хх-ийн 18 дугаар хуудас/, 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн Хэнтий аймгийн Прокурорын газрын гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг шалгуулахаар буцаах тухай тогтоол /1-р хх-ийн 19 дүгээр хуудас/, хохирогч Ж.Э ын өргөдөл /1-р хх-ийн 17 дугаар хуудас/, хохирогч Ж.Э ын өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 35-36 дугаар хуудас/, гэрч Ж.Э ын өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 39-40 дүгээр хуудас/, хохирогч Т.Б ын өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 44-45, 48-49, 52-53 дугаар хуудас/, гэрч Л.Г, гийн өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 56-57 дугаар хуудас/, гэрч П.Э мэдүүлэг /1-р хх-ийн 64-65 дугаар хуудас/, 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр мал амьтанд үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх-ийн 83-89 дүгээр хуудас/, хохирогч Т.Б ын дахин өгсөн мэдүүлэг /2-р хх-ийн 105-106 дугаар хуудас/, гэрч Б.Г өгсөн мэдүүлэг /2-р хх-ийн 116-117 дугаар хуудас/, гэрч Р.Г өгсөн мэдүүлэг /2-р хх-ийн 126-127 дугаар хуудас/, Т.Б Ж.Э , Л.Г,  нарын гэр болон бэлчээрийн зураглал /1-р хх-ийн 146 дугаар хуудас/, Т.Б ын мал хүлээн авсан тэмдэглэл /2-р хх-ийн 201 дүгээр хуудас/, Т.Б ын Хэнтий аймгийн Цагдаагийн газарт гаргасан хүсэлт /2-р хх-ийн 202 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан  журмын дагуу цуглуулж  бэхжүүлсэн байх тул эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, шүүгдэгч нараас яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

 

Нэг: Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос:

 

-Шүүгдэгч Л.Г, Ц.Т,  нарыг бүлэглэн Хэнтий аймгийн             Баян-Адарга сумын 4 дүгээр багийн нутаг “Өрөлтийн энгэр” гэх газарт 2021 оны 09  дүгээр сарын 04-ний өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн хооронд хохирогч Т.Б ын 44 тооны ишиг, 9 тооны хурга нийт 53, хохирогч Ж.Э ын 3 тооны бүдүүн хонь нийт 56 буюу олон тооны малыг Т.Б Ж.Э  нарын эзэмшлийн мал гэдгийг  мэдсээр байж, уг 56 тооны бог малыг ногоон өнгийн будгаар шинээр будаж, хуучин цэнхэр өнгийн будгийг нь дарж өөрчилсөн, улмаар 8 тооны ишгийг машин   механизм буюу .... ХЭҮ улсын дугаартай хөх өнгийн “Портер” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан тээвэрлэж Н.Г хонин сүргэнд нийлүүлж, 56 буюу  олон тооны малыг хулгайлж, Т.Б 2,120,000 төгрөг, Ж.Э д 570,000 төгрөг, нийт 2,690,000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад зааснаар,

-Шүүгдэгч Б.Д нь Хэнтий аймгийн Баян-Адарга сумын 4 дүгээр  багийн нутаг “Өрөлтийн энгэр” гэх газарт Л.Г, Ц.Т,  нартай бүлэглэн 2021 оны 9 дүгээр сарын 04-ний өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн хооронд хохирогч Т.Б ын 44 тооны ишиг, 9 тооны хурга нийт 53, хохирогч Ж.Э ын 3 тооны бүдүүн хонь нийт 56 буюу олон тооны малыг Т.Б Ж.Э  нарын эзэмшлийн мал гэдгийг мэдсээр байж, 56 тооны бог малыг ногоон өнгийн будгаар шинээр будаж хуучин цэнхэр өнгийн будгийг нь дарж өөрчилсөн, улмаар 8 тооны ишгийг машин механизм буюу .... ХЭҮ улсын дугаартай хөх өнгийн “Портер” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан тээвэрлэж Н.Г хонин сүргэнд нийлүүлж, 56 буюу олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэгт уг 56 тооны бог малыг гэмт хэргийн улмаас олсон мал хөрөнгө гэдгийг мэдсээр байж Хэнтий аймгийн Баян-Адарга сумын 4 дүгээр багийн нутаг “Өрөлтийн энгэр” гэх газарт 2021 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдалсан, улмаар 8 тооны ишгийг 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр машин механизм буюу .... ХЭҮ улсын дугаартай хөх өнгийн “Портер” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан тээвэрлэж Н.Г хонин сүргэнд нийлүүлж, Л.Г, Ц.Т,  нарыг хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор малын байршлыг өөрчилж, Т.Б 2,120,000 төгрөг, Ж.Э д 570,000 төгрөг, нийт 2,690,000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Улсын яллагч гэм буруугийн талаар шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Ц.Т, Л.Г,  нар нь бүлэглэж 2021 оны 09  дүгээр сарын 04-ний өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн хооронд хохирогч Т.Б ын 44 тооны ишиг, 9  тооны хурга нийт 53 тооны бог мал, хохирогч Ж.Э ын 3 тооны бүдүүн хонь нийт 56 буюу олон  тооны малыг хохирогч Т.Б Ж.Э  нарын эзэмшлийн мал гэдгийг  мэдсээр байж, уг 56 тооны бог малыг ногоон өнгийн будгаар шинээр будаж, хуучин цэнхэр өнгийн будгийг нь дарж өөрчилсөн, улмаар 8 тооны ишгийг машин   механизм буюу .... ХЭҮ улсын дугаартай хөх өнгийн “Портер” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан тээвэрлэж Н.Г хонин сүргэнд нийлүүлж, 56 буюу  олон тооны малыг хулгайлсан,

-шүүгдэгч Б.Д нь 56 тооны бог малыг гэмт хэргийн  улмаас олсон мал хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдалсан, улмаар 8 тооны ишгийг 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр машин механизм буюу .... ХЭҮ улсын дугаартай хөх өнгийн “Портер” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан тээвэрлэж Н.Г хонин сүргэнд нийлүүлж, Л.Г, Ц.Т,  нарыг хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор малын байршлыг өөрчилсөн гэмт хэргийг үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон тул зүйлчлэлийн дагуу тус бүр гэм буруутайд тооцуулах саналтай байна.  Хохирогч нар малаа буцааж авсан тул шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй.” гэх дүгнэлтийг,

 

Шүүгдэгч нарын өмгөөлөгч О.Батсүх шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Л.Г, Ц.Т, Б.Д нар нь гэм буруугүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг нотлоогүй. Мөрдөгч, прокурор нь яллах, цагаатгах нотлох баримт цуглуулах үүрэгтэй. Хохирогч Ж.Э ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, хохирогч Т.Б ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүдээр бороо орсны улмаас мал тасраад Ц.Т, ийн малд нийлсэн гэх үйл баримт тогтоогддог. Шүүгдэгч нар мөн мал тасраад манай малд нийлсэн байх гэсэн мэдүүлэг өгдөг.

Шүүгдэгч Л.Г, Ц.Т,  нар нь бусдын олон тооны малыг хулгайлах идэвхтэй үйлдэл хийгээгүй. Өөрийнх нь малд өөр айлын мал нийлсэн байсныг эзэн нь ялгаад аваад явсан. П.Энхтулга файсбүүкээс мал худалдаж авна гэсэн зар хараад мал худалдсан гэсэн мэдүүлэг өгсөн. Мал хулгайлсан үйлдэл нотлогдоогүй тул шүүгдэгч Л.Г, Ц.Т,  нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү. Мөн шүүгдэгч Б.Д нь мөнгө угаах гэмт хэргийг үйлдээгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү.”  гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйл нь “Мал хулгайлах” гэмт хэрэг бөгөөд 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын малыг хулгайлсан бол” гэж гэмт хэргийн шинжийг, 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д “олон тооны”, 2.2-д “бүлэглэж”, 2.4-д “машин механизм ашиглаж үйлдсэн”  гэж мал хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хуульчилсан байна.

Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйл нь “Мөнгө угаах” гэмт хэрэг бөгөөд уг гэмт хэргийн үндсэн шинжийг “Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан; түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн; түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсан бол...” гэж хуульчилсан байна.  

Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар:

-2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс хохирогч Ж.Э , Т.Б нар нь хурга, ишгээ хөхнөөс нь гаргах зорилгоор хурга, ишгээ солилцож маллаж байсан гэх,

-2021 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн хооронд Ж.Э ын малнаас Т.Б ын 44 тооны ишиг, 9 тооны хурга, Ж.Э ын 3 тооны бүдүүн хонь, нийт 56 тооны бог мал дутсан гэх бөгөөд эдгээр малнууд шүүгдэгч Л.Г, Ц.Т,  нарын бог малтай нийлсэн гэх,

-2021 оны 09 дүгээр сарын 05-ны өглөө шүүгдэгч Л.Г, Ц.Т,  нар нь 48 тооны бог малыг /45 тооны хурга, ишиг, 3 бүдүүн хонь/ будаж тэмдэглэсэн гэх,

-2021 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Л.Г, Ц.Т,  нарын малнаас хохирогч Ж.Э , Т.Б нар мөрдөгч Р.Г хамтаар 48 тооны мал /үүнээс 45 нь хурга, ишиг, 3 нь бүдүүн хонь/ ялгаж авсан гэх,

-2021 оны 09 дүгээр сарын 22-ны орой 21 цагийн орчимд шүүгдэгч Б.Д, Л.Г, Ц.Т,  нар нь 8 тооны ишгийг .... ХЭҮ улсын дугаартай, хөх өнгийн “Портер” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан тээвэрлэж, Н.Г хашаанд “айлаас үхэр ачих гэсэн чинь энэ хэдийг маань гишгэж алчих гээд байна гэж хэлж” тавьсан /хашсан/ зэрэг үйл баримтууд тогтоогдож байна.

 

Дээрх үйл баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Л.Г, Ц.Т,  нар нь өөрийн малд нийлсэн бусдын 56 тооны малыг будаж, тэмдэглэж, үүнээс 8 ишгийг өөр айлын /Н.Ган-Эрдэнийн/ хашаанд байсан малд аваачиж тавьж буй үйл баримт нь “Мал хулгайлах” гэмт хэргийн шинжийг агуулаагүй, шүүгдэгч Б.Д нь Л.Г, Ц.Т,  нарын малд нийлсэн бусдын 56 тооны малаас үлдсэн 8 ишгийг өөр айлын /Н.Ган-Эрдэнийн/ хашаанд байсан малд аваачиж тавьж буй үйл баримт нь “Мөнгө угаах” гэмт хэргийн шинжийг агуулаагүй, харин шүүгдэгч Л.Г, Ц.Т, Б.Д нарын дээрх үйлдэл нь “алдуул мал завших” гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Учир нь мал хулгайлах гэмт хэрэг нь гэмт этгээд бусдын өмчийг өөрт олж авахын тулд идэвхтэй үйлдэл хийсэн байхыг шаарддаг.

Шүүгдэгч Л.Г, Ц.Т,  нар нь хохирогч Ж.Э , Т.Б нарын 56 тооны бог малыг хаанаас, яаж /хэрхэн/ хулгайлсан, хулгайлахаар ямар идэвхтэй үйлдэл хийсэн талаар хэргийн материалд нотлох баримт авагдаагүй, мал хулгайлах болон мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдоогүй байна.

Алдуул мал гэдэг  нь бэлчээр эсхүл өөрийн хэвтэр, бууц, хашаа хорооноос холдож, өөрийн эзний хяналтаас гарч өөр хот айлын мал сүрэгт нийлсэн зэргээс өмчлөгч нь эрж хайсан үйлдлийн улмаас олох хүртэл тодорхой цаг хугацаа өнгөрсөн байхыг ойлгоно.

Иргэний хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт “Алдуул мал олсон этгээд нь энэ тухай орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад мэдэгдэж малын эзнийг тогтоох хүртэл өөрийн эзэмшилд байлган маллах буюу орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад шилжүүлэх үүрэгтэй.” гэж хуульчилсан.

Энэ нь алдуул мал олсон этгээд орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад мэдэгдэх үүргийг хуульчилсан бөгөөд бусдын алдуул малыг өмчлөх эрх үүсэх, алдуул мал олсон этгээдийн эсхүл орон нутгийн байгууллагын өмчлөлд шилжих хугацаа, өмчлөх эрх үүсэх үр дагаварыг хуульчилж өгсөн.

Өөрөөр хэлбэл 2021 оны 09 дүгээр сарын 04-нөөс 2021 оны 09 дүгээр сарын 05-ны шилжих шөнө хохирогч Г.Ж.Э , Т.Б нарын нийт 56 тооны бог мал Ц.Т, ийн өмчлөлийн бог малд нийлсэн бөгөөд Ц.Т,  нь орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад мэдэгдэх боломжгүй байхад буюу 2021 оны 09 дүгээр сарын 05-ны өглөө хохирогч Г.Ж.Э  нь алдсан малаа Ц.Т, ийн малд байгааг мэдэж, хохирогч нар нь тухайн өдөр 48 тооны бог малаа ялгаж авсан.

Шүүгдэгч Л.Г, Ц.Т,  нар нь бусдын өмчийг өөрт олж авахын тулд идэвхтэй үйлдэл хийгээгүй, хохирогч нарын мал шүүгдэгч нарын эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжсэний дараа гэмт этгээдэд завших сэдэлт төрж, шамшигдуулсан, захиран зарцуулдаг болно.

Иргэний хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй нь шууд “Мал хулгайлах” эрүүгийн гэмт хэрэг болно гэсэн зохицуулалт биш байна.

Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүд нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг гэмт этгээд хэрхэн хохирогчоос шилжүүлэн өөрт олж авч байгаагаас хамааран хулгайлах, дээрэмдэх, залилах болон бусад гэмт хэргүүд болж ялгагддаг билээ.

Тухайлбал, хулгайлах гэмт хэрэг нь эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах байдлаар илэрдэг.Завших гэмт хэргийн шинж нь бусдын эд хөрөнгийг өөрийн өмчийн адил хууль бус эзэмшил тогтоосон, бусдын эд хөрөнгийг өмчлөгчид буцаан өгөөгүй, гэмт этгээд нь завшсан эд зүйлс, өмч хөрөнгийг өөрийн эзэмшилд оруулсан боловч, түүнийг үрэгдүүлээгүй, шунахай зорилгоор эд зүйлс өмч хөрөнгийг хууль бусаар ашиглах бололцоог олгож байдаг онцлогтой.

Хавтаст хэрэгт цугларсан хохирогч Ж.Э , Т.Б гэрч Б.Г , Д.Сарантунгалаг, Н.Г , Н.Ө , Ц.Чойцамц нарын мэдүүлгээр 2021 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн хооронд хохирогч Ж.Э , Т.Б нарын хонь, хурга, ишиг өмчлөгчийн хүсэл зоригоос шалтгаалахгүй ижил сүргээсээ тасран Ц.Т, ийн хонин сүрэгт нийлсэн үйл баримт тогтоогдож байна.

Дээрх хохирогч, гэрч нарын мэдүүлгээр шүүгдэгч Л.Г, Ц.Т,  нарыг хохирогч нарын малыг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, идэвхтэй үйлдэл хийсэн болох нь нотлогдохгүй байна.

Л.Г, Ц.Т, Б.Д нар нь тухайн малыг ногоон өнгийн будгаар шинээр будаж, хуучин цэнхэр өнгийн будгийг дарж, өөрчилсөн, 8 тооны ишгийг 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр машин механизм буюу 48-21ХЭҮ улсын дугаартай хөх өнгийн “Портер” маркийн тээврийн хэрэгсэл ашиглаж, Н.Г хонин сүрэгт нийлүүлсэн үйлдлийг шууд мал хулгайлах идэвхтэй үйлдэл хийсэн гэж дүгнэх үндэслэлгүй байна.

Шүүгдэгч нар нь хохирогч нарын малыг бэлчээр, хороо, хашаанаас нь туусан, хөөсөн, өөрийн өмчлөлд авсан гэдгийг нотолсон гэрч нарын мэдүүлэг хавтаст хэрэгт байхгүй, энэ талаарх нотлох баримт мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж, бэхжүүлээгүй байна.

Хохирогч нарын дээрх 56 тооны бог мал нь 2021 оны 09 дүгээр сарын 04-ний орой өөрийн өмчлөгчийн хашаандаа байсан үйл баримт,

-2021 оны 09 дүгээр сарын 05-ны өглөө Г.Ж.Э ын мал Ц.Т, ийн малд нийлсэн байсан үйл баримт,

-2021 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Ц.Т, ийн малнаас хохирогч Г.Ж.Э , Т.Б нар нь 48 тооны бог малыг ялгаж аваад явсан үйл баримт тус тус тогтоогдсон байна.

Шүүгдэгч нар нь бусдын мал гэдгийг мэдсээр байж малын өмчлөгчийг олж тогтоох үйлдэл хийгээгүй, уг малыг өөрийн эзэмшилд авч, өөрийнхөө малыг будсан ногоон өнгийн будгаар бусдын алдуул малыг будсан, 48 тооны малыг өмчлөгчид хүлээлгэж өгчихөөд Л.Г, Ц.Т, Б.Д нар нь үлдсэн 8 тооны ишгийг өөр айлд аваачиж тавьж нууж байгаа үйлдэл нь алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Харин шүүгдэгч Ц.Т, ийн “би өөрийнхөө худалдаж авсан малыг будсан, хүний мал гэдгийг мэдээгүй” гэх мэдүүлэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй, энэ талаарх нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйл нь “Алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших” гэмт хэрэг бөгөөд уг гэмт хэргийн шинжийг 1 дэх хэсэгт “...алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учирсан бол...” гэж хуульчилжээ.

Шүүгдэгч Л.Г, Ц.Т, Б.Д нарын үйлдэл нь “бүлэглэж, алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж шүүх дүгнэв.

Учир нь шүүгдэгч Л.Г, Ц.Т,  нар нь бусдын өмчийг өөрт олж авахын тулд идэвхтэй үйлдэл хийгээгүй, хохирогчийн эд хөрөнгө шүүгдэгч нарын эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжсэний дараа завших сэдэл төрсөн буюу бусдын 56 тооны бог маланд ногоон будгаар тэмдэг тавьж, өөрчилсөн, 8 тооны ишгийг Н.Г хашаанд аваачиж тавьсан зэрэг үйл баримтуудаар тогтоогдож байна.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлаар шүүгдэгч Л.Г, Ц.Т, Б.Д нар нь бүлэглэж Хэнтий аймгийн Баян-Адарга сумын 4 дүгээр багийн нутаг “Өрөлтийн энгэр” гэх газарт 2021 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн хооронд хохирогч Т.Б ын 44 тооны ишиг, 9 тооны хурга, хохирогч Ж.Э ын 3 тооны бүдүүн хонь, нийт 56 тооны бог малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж ногоон өнгийн будгаар шинээр будаж, хуучин цэнхэр өнгийн будгийг нь дарж өөрчлөн, улмаар 8 тооны ишгийг .... ХЭҮ улсын дугаартай хөх өнгийн “Портер” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан тээвэрлэж, Н.Г хонин сүргэнд нийлүүлж завшсаны улмаас хохирогч Т.Б 2,120,000 төгрөг, хохирогч Ж.Э д 570,000 төгрөг, нийт 2,690,000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Алдуул мал завших” гэмт хэргийг үйлдсэн болох нь:

            1.Хохирогч Ж.Э ын 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Хэнтий аймгийн Баян-Адарга сумын хэсгийн төлөөлөгчид гаргасан өргөдөлд: “Миний бие Жамсранжав овогтой Ж.Э  тус сумын Дуурлиг багт мал маллаж амьдардаг. 2021 оны 08 дугаар сарын 25-нд Т.Б тай хурга, ишгээ ялгаж солилцов. Үүнд Т.Б аас 5 төрлийн имтэй 112 хурга, 48 ишиг, нийт 160 толгой мал авсан. 09 дүгээр сарын 04-нд бороотой байсан. Энэ үеэр малаа тасарсаныг 9 дүгээр сарын 5-ны өглөө эрт мэдсэн. Тоолж үзэхэд нийт 66 толгой мал дутуу байсан. Ингээд тэр хавийн айлуудаар явж үзтэл саахалт Ц.Т, өөгийн малд манай мал байсан...” гэх /1-р хх-ийн 17 дугаар хуудас/

            2.Хохирогч Ж.Э ын 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Хэнтий аймгийн Баян-Адарга сумын 4 дүгээр багийн нутаг “Төмпөнтийн ар” гэх газарт  нөхөр хүүхдийн хамт мал маллаж амьдардаг. 2021 оны 09 дүгээр сарын 05-ны өглөө хонио бэлчээрт нь гаргахдаа хонь маань дутуу байгааг мэдсэн. Миний бодлоор өмнөх өдөр нь бороотой өдөр байсан болохоор тасраад айлын хонинд нийлсэн байх гэж бодоод өөрийн хүүхэд болох Г явуулахад олоогүй ирсэн. Үүний дараа би өөрөө бэр Өлзийсүрэнгийн хамт машинтай яваад саахалтын айлуудаар хайгаад явахад Ц.Т, өө гэх айлын хонинд манай алдсан ишиг, хурга, хонь маань байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 35-36 дугаар хуудас/

            3.Хохирогч Т.Б ын 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Ж.Э  эгчийнхтэй хурга, шигээ хөхнөөс нь гаргах зорилгоор солилцож харсан юм. Тэгтэл Ж.Э  эгч 2021 оны 09 дүгээр сарын 05-ны өглөө хурга, ишгээ алдчихлаа, хониндоо очоогүй биз гэж утсаар ярьсан. Тэгээд би хониндоо харахад манай хонинд ирээгүй байсан. Тэгээд 11 цагийн орчимд Ж.Э  эгч залгаад танай баруун талын айлын хонинд байна, та өөрөө ирж хараад ялгамаар байна гэсэн. Тэгээд би тэр даруйдаа баруун талынхаа айлын хонинд очиж харахад яг манай хурга, ишиг дүрээрээ  мөн байсан. Манай хурга, ишигнүүдийг бүгдийг ногоон будгаар будаж тэмдэглэсэн байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 44-45 дугаар хуудас/

4.Гэрч Д.С 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 09 дүгээр сарын 22-ны орой 18 цагийн үед хар хөх өнгийн Портертой манай нутгийн эмээ Б.Д, жолооч болон өөр нэг охинтой ирээд 8 ишиг түр тавья, айлаас үхэр авах гээд байгаа юмаа, гишгүүлчихнэ гээд хэлэхээр нь хонь хашаатай байгаа та хурдан аваарай гэж хэлээд тавиулсан юм. ...зөв чих цуулбар, буруу чих шоргоолж имтэй, ногоон будагтай, 5 алаг ишиг, 1 шарга ишиг, 1 ягаан, 1 мухар халзан нийт 8 ишиг байсан...” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 68-70 дугаар хуудас/

            5.Гэрч Н.Г 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 09 дүгээр сарын 22-ны 21 цагийн орчимд шиг санаж байна. Гадаа харанхуй болсон байсан. Б.Д гэдэг хөгшин хөх өнгийн Портер маркийн машинтай манай гадаа ирээд танайд хэдэн ишиг тавих гэсэн юм. Дадал сумаас хүнээс авсан юм, бид нар хойноос үхэр ачих гэсэн чинь энэ хэдийг маань гишгэж алчих гээд байна, танайд түр тавиад 10 cap гаргаад авна гээд гуйгаад байхаар нь яаж ч болоогүй нутгийн таньдаг настай хөгшиний нэрийг бодоод 8 ширхэг ишиг тавиулсан юм. Тухайн үед Б.Д гуай хүргэн Ц.Т, , охин Л.Г,  нарын хамт явж байсан...Б.Д гуай эвэр дээрээ, зарим нь толгойны орой дээр ногоон будгаар будаж тэмдэглэсэн 8 тооны ямаа манай хонинд тавьсан. ...Хүргэн Ц.Т, , охин Л.Г,  нарын хамт гурвуулаа явж байсан...” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 77-78 дугаар хуудас/

            6.Шүүгдэгч Б.Д яллагдагчаар 2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр өмгөөлөгч С.Батдэлгэрийн хамт мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б Ж.Э  нар манай хонь, ямаан дундаас өөрсдийнхөө 48 тооны хурга, ишиг, хонь, ямаагаа ялгаж аваад явсан. Тэгээд явсных нь дараа Б Ж.Э  гэх хүмүүсийн бололтой 8 тооны ишиг манай малд үлдчихсэн байсан. Тэгэхэд манай охин Л.Г,  нь өөрийн нөхөр Ц.Т,  бид хоёрт хандан “Б Ж.Э  хоёр бүх малаа аваад явлаа гэсэн, энд манайх биш 8 тооны ишиг байна, энийг өөр айлд аваачаад тавьчихъя” гэж хэлсэн. ...Тэгээд бид гурав 8 тооны ишгийг Баян-Адарга сумын Г гэх залуугийнд Ц.Т, ийн эзэмшлийн “Портер” машинаар аваачиж тавьсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 145-147 дугаар хуудас/

            7.Шүүгдэгч Ц.Т, ийн яллагдагчаар 2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр өмгөөлөгч С.Батдэлгэрийн хамт мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б Ж.Э  гэх хүмүүсийн хонь, ямаа нь манай малд нийлчихсэн байна гээд манай хөдөө гэрт маань ирээд өөрсдийнхөө 48 тооны хонь, ямааг ялгаж аваад явсан. ...гадаа харуй бүрий болсон байсан бөгөөд манай эхнэр Л.Г,  нь надад хандан “манай малд Б Ж.Э  нарын бололтой хэдэн тооны ишигнүүд байна, тэр хэд малаа ялгаж аваад явахдаа бүгдийг нь аваад явлаа гэсэн. Хэдүүлээ энэ 8 тооны ишгийг өөр айлд аваачаад тавьчихъя” гэж хэлсэн. Тэгэхээр нь хадам ээж Б.Д бид хоёр зөвшөөрөөд 8 ишгийг би өөрийнхөө цэнхэр өнгийн .... ХЭҮ улсын дугаартай “Портер” маркийн машиндаа ачаад бид гурав хадам ээжийн зааж өгсөн Г гэх айлд очоод, тэнд буулгаад, буцаад гэртээ ирсэн. ...Би ийм асуудал гаргасандаа гэмшиж харамсаж байна, гэхдээ энэ асуудалд маш их гомдолтой байгаа...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 158-159 дүгээр хуудас/

            8.Шүүгдэгч Л.Г, гийн яллагдагчаар 2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр өмгөөлөгч С.Батдэлгэрийн хамт мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тэгээд уг хүмүүсийг явсаны дараа би өөрийн хонь, ямаагаа бүртгэж үзэхэд манай ишиг биш 8 тооны ишиг манай хотонд байсан. Тэгэхээр нь би уг 8 тооны ишгийг Б Ж.Э  гэх хүмүүсийн ишиг юм байхдаа гэж бодоод уг хүмүүсийг яагаад 8 тооны ишгээ үлдээгээд явсан юм бол гэж бодсон. Мөн би уг хүмүүсийг албаар манай хотонд үлдээгээд явчихсан юм болов уу ч гэж бодсон. Тэгээд би уг үлдсэн 8 тооны ишгийг өөр айлд аваачаад тавьчихсан нь дээр байх гэж бодоод өөрсдийнхөө Портер маркийн машинд ачаад өөрийн ээж Б.Д  айл заалгуулаад Г гэх айлд тавьсан. ...би үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна, гэхдээ энэ асуудалд манай нөхөр Ц.Т, , ээж Б.Д нар огт хамаагүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 166-167 дугаар хуудас/

            9.Гар утасны камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх-ийн 98-99 дүгээр хуудас/

            10.Гэрч Р.Г 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Энэ үед 2021 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр иргэн Ж.Э  нь мал алдсан талаар цагдаагийн байгууллагад мэдээлэл өгсөн юм. Тухайн иргэн нь уг дуудлага мэдээлэлдээ манайх 2021 оны 09 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө 60 орчим тооны бог мал алдсан гэх ба тухайн бог малнууд нь саахалт айл болох Л.Г, Ц.Т,  нарын малд байна, ногоон будгаар шинээр тэмдэглэсэн байна гэсэн. Энэ үед тухайн айлууд сумын зүүн хойно “Өрөлтийн энгэр” гэх газарт саахалт нутаглаж байсан юм билээ. Ингээд би Ц.Т, Л.Г,  нарын малд очиж үзэхээр Ж.Э , Б, гэх мэт хүмүүстэй очиж хонин дунд нь харахад Ж.Э  нь өөрийн хурга ишгээ таньсан ба ишиг хургыг ногоон будгаар хуучин тэмдгийг нь дарах маягтай талбай хамруулан будсан байсан ба 3 том хонь, 9 хурга, 36 ишиг байсныг ялгасан ба ишиг, хурга нь мориор зөв талын чих нь 2 талаасаа ухам, мориор буруу талын чих нь цуулбар имтэй, дээрхи имийг Ж.Э  нь бол шоргоолж, Б, нь ухам гэж яриад байдаг юм байна лээ. Хүмүүс малын им тэмдгээ бол өөр өөрөөр ярьдаг юм. Мөн тухайн ишиг хургатай хамт 3 том хонь байсан ба энэ нь Ж.Э ын эзэмшлийн хониуд байсан бөгөөд уг хонинууд нь 1.Хоёр чих нь урдаасаа хөндлөн хайчилсан имтэй хар нүдэн эм хонь /уг хонь сэрвээн дээрээ хуучин цэнхэр будагтай байсныг хайчлаад ногоон өнгийн будгаар будсан байсан/, 2.Хар халзан зүсний зөв тал нь араасаа догол имтэй хонь /уг хонийг хондлой дээрээ улаан будагтай байсныг шинээр ногоон өнгийн будгаар будсан байсан/. 3.Хар халзан зүсний зөв талын чих нь урдаасаа ухам, буруу чих нь урдаасаа хөндлөн хайчтай хонь /уг хонийг хондлой дээрээ цэнхэр будагтай байсныг хайчлаад ногоон өнгийн будгаар будсан байсан/ тус тус байсан. Ингээд Ж.Э , Б, нар нь өөрсдийн малаа таньж Л.Г, Ц.Т,  нарын малнаас нь өөрсдийн нийтдээ 48 тооны малаа ялгаж авсан, тухайн үед Ж.Э , Б, нар нь Л.Г, Ц.Т,  нарын малаас өөрсдийн малаа ялгаж авахдаа Л.Г, Ц.Т,  нарыг айлган сүрдүүлж, зодож цохин, хүч хэрэглэн дээрэмдэж авсан асуудал огт байхгүй. Тухайн үед ийм асуудал огт болоогүй...Тухайн үед бол хонь болон хурганд тэмдэглэсэн ногоон будагны доор цэнхэр болон улаан будаг бага хэмжээтэй харагдаж байсан бөгөөд ихэнхийг нь хайчилж байгаад будсан байсан, ишигнүүдийг бол эвэр орчим нь будсан, зарим нь бүр хатаагүй байсан...Л.Г, Ц.Т,  нарын бусад бог малууд нь хуучин ногоон будагтай юм билээ, гэхдээ хуучин тэмдэгтэй малынхаа будгийг сэргээгээгүй, зөвхөн тэр 48 тооны малыг л шинээр будсан байсан, өөрөө ярихдаа айл амьтнаас хонь, ямаа авсан, тэгээд тэмдэг хийгээд гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 126-127 дугаар хуудас/

11.Гэрч Б.Г 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манайх 2021 оны 09 дүгээр сарын 05-ны өглөө хонио бэлчээрт гаргахдаа малаа дутуу байгааг мэдсэн. Тухайн үед тоолоод 66 тооны бог дутсан байсан. Би ойр орчноор байх айлуудаар явж хайсан ба Ц.Т, ийнд мөн асуусан боловч Ц.Т, Л.Г,  нар манайд танай мал байхгүй гэсэн. Мөн тэр өдөр нь манай ээж хонинд нь манай хурга ишиг очсон мөн ногоон будгаар будсан байгааг харсан юм билээ. Түүнээс би очиж ялгасан, хүлээж авсан юм байхгүй. Ээж им тэмдгээр нь авсан. 3 том хонь нь 2 хар халзан, 1 хар нүдэн хонь байсан. Би дараа нь харсан...” гэх мэдүүлэг, /2-р хх-ийн 116-117 дугаар хуудас/

12.Гэрч Н.Ө 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн“...Манай ээж Ж.Э ынх 2021 оны 9 сард сумын зүүн хойно “Өрөмийн энгэр” гэх газар нутаглаж байгаад 66 тооны мал алдсан юм. Ингээд хайгаад явж байхад тус сумын иргэн Ц.Т, ийн малд 48 тооны мал нийлсэн байсан. Ц.Т,  будгаар дарж будсан байсан. Ц.Т,  Л.Г,  нар нь бидэнд хэлэхдээ бид айлаас авсан хонь ямаандаа тэмдэг тавьсан гээд байсан. Ц.Т, ийнхөөс авсан 48 тооны бог малыг задалбал 36 ишиг, 9 хурга, 3 том хонь байсан. 3 том хонь нь манай ээж Ж.Э ынх, 9 хурга, 36 ишиг нь манай саахалт Б байсан. Манайх Бтай эхээс нь салгах зорилгоор ишиг хургаа тавьсан байсан юм. ...Ногоон будган доорх хуучин будаг нь маш бага үлдсэн байсан. Хайчилж байгаад ногооноор будсан байсан. Мөн бид им тэмдэг зүсээр нь ялгаж авсан...” гэх мэдүүлэг, /2-р хх-119-121 дүгээр хуудас/

13.Гэрч Ц.Ч 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2021 онд багийн Засаг даргын ажилтай байсан. 2021 оны намар 9 сарын эхээр шиг санаж байна. Тус сумын иргэн Ж.Э , Б, нарын мал нь алдагдсан чинь тус сумын иргэн Г гэх айлд байна гээд явахад нь би явсан юм. Н.Г  гэх айлд дандаа содон зүсний хүний анхаарал татахаар 8 ишиг орхисон байсан. Миний ойлгосноор Б.Д гуай, Ц.Т,  нар хүргэж өгсөн юм шиг ойлгосон. Тухайн үед Ж.Э  эгч цуг явсан. Тухайн ишигнүүдээ хараад бүгдийг нь таньж байсан юм...” мэдүүлэг, /2-р хх-ийн 123-124 дүгээр хуудас/

14.Гэрч Р.Г ээс хэрэгт тусгуулахаар өгсөн мал ялгаж авах үед авсан малын гэрэл зургийн үзүүлэлт, Т.Б Ж.Э , Л.Г,  нарын гэр болон малын бэлчээрийн зураглал   /2-р хх-ийн 142-146 дугаар хуудас/

15.Хөрөнгийн үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 2022/ШД/244 дугаартай “...56 тооны бог малын зах зээлийн үнэлгээг 2,690,000 төгрөг байх боломжтой” гэх дүгнэлт /2-р хх-ийн 152-154 дүгээр хуудас/

16.Гэрч П.Э 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөнБи 2021 оны 07 дугаар сарын сүүлээр надад мөнгөний хэрэг гараад Фэйсбүүк зар дээрээс Тугалтай үнээ, хургатай хонь, ишигтэй ямаа, их хэмжээгээр худалдаж авна гэсэн зар байсан. Тухай үед тэр зарын дагуу холбогдож 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 15 хургатай хонь, 15 ишигтэй ямаа, нийт 60 толгой бог мал зарсан. Хургатай хонь 150,000 /нэг зуун тавин мянган төгрөгөөр/ харин ишигтэй ямаа 130,000 / нэг зуун гучин мянган төгрөгөөр/ худалдаад нийт 4,200,000 буюу /дөрвөн сая хоёр зуун мянган төгрөгөөр/ зарсан юм. Мөн дараагийн ээлжид нь 2021 оны 08 дугаар сарын 6-7-ны үед би аймгийн төвд 37 тооны заазны хонь ямаа нийлсэн бог авч явах гэж байсан юм. Тэгээд би Ц.Т,  Л.Г,  нар бас гайгүй үнэ ханшаар аваад байхаар нь замаараа асууя гээд ирсэн. Тэгсэн чинь надад аймгийн төвийн ханштай адил үнэ ханш хэлсэн болохоор нь би хонь, хэдэн толгой ямаа хэдэн толгой байсныг сайн санахгүй байна 3,200,000 / гурван сая хоёр зуун мянган/ төгрөгөөр худалдан борлуулсан байгаа. Ингээд нийт манай хотноос хонь, хурга, ямаа, ишиг, нийлсэн 97 толгой бог худалдаж авсан юм. Миний зарсан эхний 60 толгой хонь ямаа, баруун чих мухар, зүүн талын чих нь араасаа догол, имтэй будаг тэмдэглэгээгүй хонь, ямаа байсан. Харин сүүлд зарсан гэх заазны 37 толгой хонь ямаа манайд гэрийн найр болон хүүхдийн даахь үргээлгийн бэлгэнд цугларч ирсэн хонь ямаа байсан. Тийм болохоор би им тэмдгийг нь сайн мэдэхгүй байна. Цэнхэр, буюу Улаан өнгийн будаг тэмдэглэгээтэй байсан. Би тухайн үед Ц.Т,  болон эхнэр Л.Г,  гэх хүмүүст 2 удаа хонь ямаа худалдан борлуулсан. Уг хонь ямааны мөнгийг ямар нэгэн дансаар аваагүй бэлнээр нь авч байсан. Эхлээд 4,200,000 дараагийн ээлжид 3,200,000 төгрөгийг бэлнээр нь авч байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 64-65 дугаар хуудас/

17.Хэрэгт 54 секунтын бичлэг бүхий “СD” 1 ширхэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

Иймд улсын яллагчийн “шүүгдэгч Л.Г, Ц.Т,  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-д заасан гэмт хэрэгт, шүүгдэгч Б.Даариймааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах”, шүүгдэгч нарын өмгөөлөгчийн “шүүгдэгч нарыг цагаатгах” зэргээр гаргасан дүгнэлтүүд хууль зүйн үндэслэлгүй байна.

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Л.Г, Ц.Т,  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-д заасан “Бусдын олон тооны малыг бүлэглэн, машин механизм ашиглан хулгайлсан” гэмт хэрэгт, шүүгдэгч Б.Даариймааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мөнгө угаах” гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч Багимад овогт ЛхамГ  Л.Г, , Хөвгүүд овогт Цэгмидийн Ц.Т, , Боржигон овогт Балдангийн Б.Д нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бүлэглэж, алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч О.Батсүхийн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч нарыг цагаатгах нотлох баримт хэрэгт авагдаагүй, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Ж.Э , Т.Б гэрч Д.Сарантунгалаг, Н.Г , Б.Г , Н.Ө , Ц.Ч , П.Э нарын мэдүүлэг, мал амьтанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, гар утасны камерын бичлэгт хийсэн тэмдэглэл, Т.Б Л.Г,  нарын гэр болон малын бэлчээрийн хоорондын зайн зураглал зэрэг нотлох баримтыг үгүйсгэсэн, няцаасан нотлох баримт, шүүгдэгч нарыг цагаатгах шууд нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

Мөн шүүгдэгч нар нь бусдын 56 тооны бог малыг өөр өнгийн будгаар будаж байгаа үйлдэл, 8 тооны бог малыг тээврийн хэрэгсэл ашиглаж, 60-70 км зайтай өөр айлын малд аваачиж тавьж байгаа үйлдэл нь алдуул мал завших гэмт хэргийн шинжийг агуулж байна. 

Гэмт хэрэг үйлдэхэд шүүгдэгч нарын хувийн байдал, шүүгдэгч, хохирогч нарын хайхрамжгүй байдал зэрэг шалтгаан, нөхцөл нөлөөлсөн байх ба шүүгдэгч нар нь гэм буруугийн санаатай хэлбэрээр, шунахай сэдэлтээр уг гэмт хэргийг үйлдсэн байна.

Гэмт хэргийн улмаас хохирогч Хуучид овогт Ц.Т, барын Болдбаатарт 2,120,000 төгрөгийн, хохирогч Боржигон овогт Жамсранжавын Ж.Э д 570,000 төгрөгийн хохирол тус тус учирсан байх ба хохирогч Т.Б нь  “...53 тооны мал хүлээн авсан нь үнэн болно...”  гэх, хохирогч Ж.Э  нь “...3 тооны хонь хүлээж авсан нь үнэн болно...” гэх тодорхойлолтууд гаргасан /2-р хх-ийн 201-203 дугаар хуудас/ байна. 

Хохирогч Ж.Э  нь шүүхийн хэлэлцүүлэгт “Л.Г, Ц.Т,  нараас нийт 56 тооны малаа авсан. Шүүх хуралдаанд ирж очсон замын зардлаа гаргуулна.” гэх мэдүүлгийг өгсөн байна.

Иймд шүүгдэгч Л.Г, Ц.Т, Б.Д нар нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж шүүх дүгнэв.

Хохирогч нар нь шүүх хуралдаанд ирсэн замын зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар хохирлоо нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Хоёр: Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

           Шүүхээс шүүгдэгч Л.Г, Ц.Т, Б.Д нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан “бүлэглэж, алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж зааснаар  Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

           Улсын яллагч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “...шүүгдэгч нар нь шунахайн сэдэлтээр гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, бусдад төлөх төлбөргүй болон шүүгдэгч нарын ар гэрийн байдал зэргийг харгалзан үзээд   шүүгдэгч Л.Г, Ц.Т,  нарыг тус бүр 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, шүүгдэгч Б.Даариймааг 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан .... ХЭҮ улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслийг улсын орлого болгох, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн CD-г хэргийн хамт хадгалах...” дүгнэлтийг,

           -шүүгдэгч нарын өмгөөлөгч О.Батсүхээс “...улсын яллагчаас шүүгдэгч нарт зорчих эрхийг хязгаарлах ялын санал тавьж байна. ...шүүгдэгч нарт зорчих эрхийг хязгаарлах ялын доод хэмжээгээр ял оногдуулж өгнө үү.” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав. 

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ.” гэж заасан байна. 

 

           Хэрэгт цугларсан шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхний лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, гэрч Л.Довчинсүрэн, Ц.Алтанцэцэг, Г.Жамцзанги, Н.Анхбаяр нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримт болон шүүх хуралдаанд авсан биеийн байцаалтаар:

           Шүүгдэгч Л.Г, Ц.Т,  нар нь эхнэр, нөхөр бөгөөд шүүгдэгч Л.Г,  38 настай, шүүгдэгч Ц.Т,  46 настай, ам бүл 6, 1-19 насны 4 хүүхдийн хамт Хэнтий аймгийн Баян-Адарга сумын 3 дугаар багийн хөдөө хэсэг, “Урт завсрын адаг” гэх газарт  оршин суух, 2021 оны мал тооллогоор Ц.Т, ийн нэр дээр 133 толгой мал тоолуулсан, малчид, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх,

           Шүүгдэгч Б.Д нь 74 настай, ам бүл 1, өндөр насны тэтгэвэрт байдаг, Хэнтий аймгийн Баян-Адарга сумын 3 дугаар багийн хөдөө хэсэг, “Урт завсрын адаг” гэх газарт  оршин суух,  урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх хувийн байдал, эрүүл мэндийн байдлуудыг тус тус харгалзан үзэх шаардлагатай болно.

           Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх,  хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, бусдад төлөх төлбөргүй болон шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэв.

           Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Г, Ц.Т,  нарт тус бүр 6 /зургаан/ сарын хугацаагаар, шүүгдэгч Б.Даариймаад 1 /нэг/ сарын хугацаагаар тус тус зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, ялын хугацаанд Хэнтий аймгийн Баян-Адарга сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох үүрэг хүлээлгэж, ялын биелэлтэд хяналт тавихыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-419 дүгээр нээлттэй хорих ангид даалгаж шийдвэрлэх нь зүйтэй.

           Шүүгдэгч нар нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны биелүүлээгүй зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч нарт тайлбарлав.       

           Шүүгдэгч нар нь Ц.Т, ийн өмчлөлийн .... ХЭҮ улсын дугаартай, хөх өнгийн “Портер” маркийн тээврийн хэрэгслийг ашиглаж, хохирогч Т.Болбаатарын 8 тооны бог малыг 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Хэнтий аймгийн Баян-Адрага сумын 4 дүгээр баг “Урт завсрын адаг” гэх газар буюу өөрийн оршин сууж байсан газраас Хэнтий аймгийн Баян-Адрага сумын 3 дугаар баг “Мэхээрч” гэх газар буюу 60-70 км зайтай газар тээвэрлэж, Н.Г малд аваачиж тавьсан, уг тээврийн хэрэгслийг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан байна.

           Хөрөнгийн үнэлгээний “Фэйр Валуэшн” ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 2021/ШД-479 дугаартай үнэлгээгээр .... ХЭҮ улсын дугаартай, хөх өнгийн “Портер” маркийн тээврийн хэрэгслийг 5,871,572 төгрөгөөр үнэлэгдсэн байна. /1-р хх-ийн 195-198 дугаар хуудас/

           Шүүгдэгч Ц.Т, ийн өмчлөлийн .... ХЭҮ улсын дугаартай, хөх өнгийн “Портер” маркийн тээврийн хэрэгслийг 2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 61 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоолоор битүүмжилж, уг автомашиныг хадгалах, хамгаалах үүргийг шүүгдэгч Ц.Т, т хариуцуулсан байна. /1-р хх-ийн 28-31 дүгээр хуудас/

           Иймд шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, шүүгдэгч Ц.Т, ийн өмчлөлийн, 5,871,572 төгрөгийн үнэлгээ бүхий .... ХЭҮ улсын дугаартай, хөх өнгийн “Портер” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, тээврийн хэрэгслийг улсын орлого болгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч Л.Г, Ц.Т,  нарын энэ гэмт хэрэгт цагдан хоригдсон 37 /гучин долоон/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, цагдан хоригдсон нэг хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцож,  эдлэх ялаас хасаж, шүүгдэгч Б.Д нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Л.Г, Ц.Т, Б.Д нар нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нар нь нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдаж, шүүгдэгч нарт урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэн авч, эрүүгийн 2139002930318 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 54 секундын бичлэг бүхий 1 ширхэг CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган хадгалах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь: 

 

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Л.Г, Ц.Т,  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-д заасан “Бусдын олон тооны малыг бүлэглэн, машин механизм ашиглан хулгайлсан” гэмт хэрэгт, шүүгдэгч Б.Даариймааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мөнгө угаах” гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

2.Шүүгдэгч Багимад овогт ЛхамГ  Л.Г, , Хөвгүүд овогт Цэгмидийн Ц.Т, , Боржигон овогт Балдангийн Б.Д нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бүлэглэж, алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Багимад овогт ЛхамГ  Л.Г, , Хөвгүүд овогт Цэгмидийн Ц.Т,  нарт тус бүр 6 /зургаан/ сарын хугацаагаар, шүүгдэгч Боржигон овогт Балдангийн Даариймаад 1 /нэг/ сарын хугацаагаар тус бүр зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Г, Ц.Т,  нарын энэ гэмт хэрэгт цагдан хоригдсон 37 /гучин долоон/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, цагдан хоригдсон нэг хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцож, эдлэх ялаас хассугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Г, Ц.Т,  нарт тус тус оногдуулсан 6 /зургаан/ сарын, шүүгдэгч Б.Даариймаад оногдуулсан 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд Хэнтий аймгийн Баян-Адарга  сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох үүргийг шүүгдэгч нарт хүлээлгэж, ялын биелэлтэд хяналт тавихыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-419 дүгээр нээлттэй хорих ангид даалгасугай.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Г, Ц.Т, Б.Д нар нь шүүхээс оногдуулсан зорчих  эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт  тайлбарласугай.

7.Шүүгдэгч Б.Д нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Л.Г, Ц.Т, Б.Д нар нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нар нь нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар эрүүгийн 2139002930318 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 54 секундын бичлэг бүхий 1 ширхэг CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган хадгалсугай. 

9.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, шүүгдэгч Ц.Т, ийн өмчлөлийн, 5,871,572 /таван сая найман зуун далан нэгэн мянга таван зуун далан хоёр/ төгрөгийн үнэлгээ бүхий .... ХЭҮ улсын дугаартай, хөх өнгийн “Портер” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, тээврийн хэрэгслийг улсын орлого болгосугай.

10.Шүүгдэгч Л.Г, Ц.Т, Б.Д нарт урьд авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.    

12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор тухайн шүүхээр дамжуулан Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг  тайлбарласугай.

13.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             М.ЭНХМАНДАХ