Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 2023/ШЦТ/69

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж, шүүгч Н.Ариунжаргал, М.Энхмандах нарын бүрэлдэхүүнтэйгээр, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюун-Эрдэнэ

Улсын яллагч Н.Амаржаргал

Иргэдийн төлөөлөгч Б.Цагаанбаатар

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ганхуяг

 Шүүгдэгч ******* нарыг оролцуулан Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Ж.Батбаатараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* холбогдох 2239002800291 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг оршин суудаг улсаас авсан гавьяа шагналгүй,

-Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 44 дугаартай шийтгэх тоглоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзах ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, *******

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Шүүгдэгч ******* нь 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 19 цагийн орчимд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багт гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай дагавар хүүхэд болох 9 сартай ******* биеэ хамгаалах чадваргүй, бага насных болохыг мэдсээр байж түүний ээж ******* нь хэрүүл маргаан үүсгэсэн гэх шалтгаанаар гэрийн пилтан шалан дээр толгойгоор нь 2 удаа санаатайгаар унагааж ******* ын эрүүл мэндэд нь гавал тархины битүү гэмтэл, зулай ясны хугарал, тархины хатуу хальсан доорх цусан хураа, тархины хаван, баруун зулай чамархай хэсэгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүд, хүзүү, нуруунд цус хуралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав.

 

Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “Би ******* 2022 оны 04 дүгээр сард танилцсан. 2022 оны 05 дугаар сараас 2022 оны 07 дугаар сар хүртэл Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багт тоотод хамтран амьдарч байсан. Гэрлэлтээ батлуулаагүй. ******* нь нэг хүүтэй. Хүү *******  5 сартай байсан. Тэр өдөр ******* намайг хардаад бид хоёр маргалдаж эхэлсэн. Намайг пизда минь ална шүү гэх зэргээр хэлж байсан. Гэр лүүгээ явмаар байна, зардлын мөнгө өг гээд хэрүүл хийгээд байсан. Би тэвэрч байсан хүү ******* цээжиндээ тэвэрч байгаад уурласан уурандаа доош нь байшингийн шалан дээр унагаасан. Шалан дээр унаад уйлахад нь өргөж аваад дахин шалан дээр унагаасан. Тэр орой хүүхэд гайгүй байсан. Улаанбаатар хотод 7 хоног эмнэлэгт хэвтээд гарсан. Би ******* хүүхдээ өөрөө унагаасан гэж худлаа хэлсэн. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна.” гэв.

 

Эрүүгийн 2239002800291  дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас улсын яллагч нь:  

 

1.Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-н 4-8 дугаар хуудас/

2.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* 2022 оны 07 дугаар сарын 02-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний хувьд гомдолтой байна. 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр нөхөртэйгөө маргалдахад нөхөр хүүхдийг маань тэвэрч аваад надад уурласан уурандаа байшингийн шал руу толгойгоор нь унагаасан. гэх мэдүүлэг, /хх-н 15 дугаар хуудас/

3.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: ...2022 оны 06 дугаар сарын 29-ний орой 19 цагийн орчим Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багт байх байшинд хамтран амьдрагч А, би, хүү ******* ын хамт байсан. Тухайн үед би өөрийнхөө утсаар хүнтэй ярьсан чинь ******* намайг хардаад бид хоёр маргалдаж эхэлсэн. ******* намайг пизда минь ална шүү гэх зэргээр хэлж байсан. Би тэвэрч байсан хүү ******* ыг ******* өгөхөд ******* миний хүү ******* ыг цээжиндээ тэвэрч байгаад надад уурласан уурандаа доош нь байшингийн шалан дээр унагаасан. *******  шалан дээр унаад уйлахад нь ******* хүүг маань аваад дахин шалан дээр унагаасан. Тэгээд би хүү ******* ыг шалан дээрээс аваад хөхүүлсэн. Миний хүү ******* ын хамарнаас цус гарсан мөн толгойн зүүн талд нь хавдсан байсан. ...******* миний хүү ******* ыг надад уурласан уурандаа санаатай 2 удаа шалан дээр унагаасан... гэх мэдүүлэг, /хх-н 20 дугаар хуудас/

4.Гэрч Ж.Э 2022 оны 07 дугаар сарын 02-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би эхнэр, хүүхдийн хамт Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг ..... оршин суудаг. Би 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар аймгийн Мөнххаан сум руу хөдөө яваад 2022 оны 07 дугаар сарын 02-ны өдөр ирсэн. ******* нь ******* гэх эмэгтэйтэй бага насны хүүхдийн хамт амьдардаг.” гэх мэдүүлэг, /хх-н 25 дугаар хуудас/

5.Гэрч Ө.Б 2022 оны 07 дугаар сарын 02-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: 2022 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Нэгдсэн эмнэлэгт 103-ын их эмчээр ажиллаж байсан. Манай эмнэлэгт 14 цаг 30 минутын үед зодуулсан байж болзошгүй байдалтай хүүхэд ирсэн. Иймд манай эмнэлгийн эмч Г дуудлага өг гэсний дагуу цагдаад мэдэгдсэн юм.” гэх мэдүүлэг, /хх-н 27-28 дугаар хуудас/

6.Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 511 дугаартай: ******* ын биед гавал тархины битүү гэмтэл, зулай ясны хугарал, тархины хатуу хальсан доорх цусан хураа, тархины хаван, баруун зулай чамархай хэсэгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүд, хүзүү, нуруунд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хоёр ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. гэх дүгнэлт /хх-н 57-60 дугаар хуудас/

7.Яллагдагч ******* 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2022 оны 04 дүгээр сард Хэнтий аймгийн Хэрлэн сумын Хэрлэн голын гүүрэн дээр явж байгаад О таарч гар утасныхан дугаарыг авч танилцсан бөгөөд 2022 оны 05 сүүлээр хамтран амьдарч эхэлсэн. ******* бид хоёр дундаасаа хүүхэд байхгүй, мөн гэрлэлтийн баталгаагүй. Би хамтран амьдрагч О түүний хүү болох 9 сартай *******  нарын хамт Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Хийдийн 15-03 тоот хашаанд байх нэг давхар цагаан өнгийн байшинд амьдарч байсан. 2022 оны 06 дугаар сарын 29-ний орой 19 цагийн орчим ******* чи намайг гэр рүү явуулсангүй, зардлын мөнгө өгсөнгүй гэж уурлаж надтай маргалдаж эхэлсэн. Надтай маргалдаж байх явцдаа ******* 9 сартай хүү ******* ыг өөрөө тэврээд барьж байснаа надад өгсөн. Би дагавар хүү ******* ыг 2 гараараа тэвэрч өргөөд бүүвэйлж байхад ******* намайг янхан гичий минь надад гэр рүүгээ явах зардлын мөнгө өгөөдөх гээд хэл амаар доромжлоод байхаар нь миний уур хүрээд бүүвэйлж байсан нялх хүүхэд болох ******* ыг тэвэрч байсан 2 гараа зэрэг доош нь буулгаад ******* ыг байшингийн пилтан шалан дээр унагаасан. Би ******* ыг дээш харуулж барьж байсан бөгөөд *******  пилтан шалан дээр ар нуруу, толгойн ар дагз хэсгээрээ пилтан шалан дээр унаад уйлсан. Би хүүхдийг шалан дээрээс 2 гараараа өргөж аваад дахин бүүвэйлж байхад ******* намайг дахин, дахин янхан гичий гэх зэргээр хэлж доромжлоод байхаар нь миний уур хүрээд *******  хүүг тэвэрч байсан 2 гараа доош буулган ******* ыг ар нуруу, толгойн ар дагз хэсгээр нь байшингийн пилтан шалан дээр дахин унагаахад *******  хүү уйлсан. Тэгээд ******* *******  хүүгээ шалан дээрээс авч хөхүүлсэн. ******* бид хоёр ч маргалдахаа больж бид гурав унтаж амарсан. 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр ******* бид хоёр архи согтууруулах ундаа хэрэглээгүй эрүүл байсан. Тэгээд маргааш нь буюу 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр О *******  хүү бид гурав дүү Баярцэцэг, түүний нөхөр Э, хүүхдүүдийн хамт Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Эрдэнэ-Уул гэх газар нутаглаж байгаа хойд аав Б гэрт очиж 2 хоноод 2022 оны 07 дугаар сарын 02-ны өглөө Хэнтий аймгийн Хэрлэн суманд ирээд Хэрлэн сумын 1 дүгээр баг .....байх манай нөгөө гэрт очсон. Миний төрсөн эгч Д нөхөр хүүхдийн хамт байшинд нь байдаг. Уг хашаанд байх Монгол гэрт нь би байдаг байсан. Мөнххаан сумаас ирсэн өдөр 14 цагийн орчим дэлгүүр явахаар гарахад ******* гэртээ хүү ******* ын хамт үлдсэн. Би дэлгүүр орж ундаа чихэр, алим авчихаад ирэхэд гэр цоожтой гэрт дотор ******* ын уйлах дуу сонсогдож байсан. Би гэрийн цоожийг лантууны иш төмөрөөр цохиж эвдэлээд гэрт ороход *******  гэрийн баруун орны хөлнөөс уяатай уйлаад сууж байсан. Би ******* ын уяаг тайлаад өргөхөд урагшаагаа нурамч таталт өгөхөөр нь дүү Баярцэцэг рүү утсаар залгаад ******* ыг таталт өгсөнийг хэлэхэд дүү түргэн дуудсан. Энэ үед эхнэр ******* Хийдийн 15-03 тоотоос хувцасаа аваад ирлээ гээд хар цүнхтэй хувцсаа бариад орж ирсэн. Тэгээд түргэн ирэхгүй болохоор нь ******* бид хоёр ******* ыг аваад хашаанд байх гэрлүүгээ явж байхдаа би дүү Б утсаар яриад түргэний машиныг ..... дуудуулсан. Тэгээд түргэний машин ирээд ******* хүү ******* ыг аваад түргэний машинд суугаад явсан. Тэгээд би Отгончимэгийн араас нэгдсэн эмнэлэг рүү хүргэн Э  хамт түүний машинтай эмнэлэгт очсон. ******* ыг хүүхдийн тасагт хэвтүүлсэн байсан.гэх мэдүүлэг, /хх-н 89-91 дүгээр хуудас/

8.Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн №678 дугаартай  дүгнэлт

1.******* нь сэтгэцийн хувьд F43.2 Дасан зохицохын эмгэгтэй байна.

2.******* нь хэрэг үйлдсэний дараагаар хүчтэй стрессийн шалтгаант дасан зохицохын эмгэгээр өвдсөн байна.

3.******* нь хэрэг хариуцах чадвартай байна” гэх дүгнэлт /хх-н 222-241 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Эрүүгийн 2239002800291  дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүгдэгчийн өмгөөлөгч нь:

 

-Гэрч Ж.Б 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, /хх-н 36-38 дугаар хуудас/

-Гэрч Ж.Б нарыг 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр нүүрэлдүүлж авсан мэдүүлэг /хх-н 53-54 дүгээр хуудас/

-******* ын өвчний түүх /хх-н 66-81 дүгээр хуудас/

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 111 дүгээр хуудас/

-Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 44 дугаартай шийтгэх тогтоол /хх-н 114-119 дүгээр хуудас/

-Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол /хх-н 113 дугаар хуудас/

-Шүүх хуралдаанд гаргаж өгсөн өвчтөн илгээх 2 хуудас нотлох баримт, ХААН банкны шилжүүлгийн мэдээллийн 7 хуудас нотлох баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан  журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүгдэгчээс яллагдагчаар болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

 

Нэг. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч  ******* нь 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 19 цагийн орчимд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Хийдийн 15-3 тоотод байх гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай дагавар хүүхэд болох 9 сартай ******* биеэ хамгаалах чадваргүй, бага насных болохыг мэдсээр байж түүний ээж ******* нь хэрүүл маргаан үүсгэсэн гэх шалтгаанаар гэрийн пилтан шалан дээр толгойгоор нь 2 удаа санаатайгаар унагааж ******* ын эрүүл мэндэд нь гавал тархины битүү гэмтэл, зулай ясны хугарал, тархины хатуу хальсан доорх цусан хураа, тархины хаван, баруун зулай чамархай хэсэгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүд, хүзүү, нуруунд цус хуралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож, уг хэрэгт шүүгдэгч ******* гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

1.Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-н 4-8 дугаар хуудас/

2.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* 2022 оны 07 дугаар сарын 02-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний хувьд гомдолтой байна. 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр нөхөртэйгөө маргалдахад нөхөр хүүхдийг маань тэвэрч аваад надад уурласан уурандаа байшингийн шал руу толгойгоор нь унагаасан. гэх мэдүүлэг, /хх-н 15 дугаар хуудас/

3.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: ...2022 оны 06 дугаар сарын 29-ний орой 19 цагийн орчим Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, Хийдийн 15-03 тоот хашаанд байх байшинд хамтран амьдрагч А, би, хүү ******* ын хамт байсан. Тухайн үед би өөрийнхөө утсаар хүнтэй ярьсан чинь ******* намайг хардаад бид хоёр маргалдаж эхэлсэн. ******* намайг пизда минь ална шүү гэх зэргээр хэлж байсан. Би тэвэрч байсан хүү ******* ыг ******* өгөхөд ******* миний хүү ******* ыг цээжиндээ тэвэрч байгаад надад уурласан уурандаа доош нь байшингийн шалан дээр унагаасан. *******  шалан дээр унаад уйлахад нь ******* хүүг маань аваад дахин шалан дээр унагаасан. Тэгээд би хүү ******* ыг шалан дээрээс аваад хөхүүлсэн. Миний хүү ******* ын хамарнаас цус гарсан мөн толгойн зүүн талд нь хавдсан байсан. ...******* миний хүү ******* ыг надад уурласан уурандаа санаатай 2 удаа шалан дээр унагаасан... гэх мэдүүлэг, /хх-н 20 дугаар хуудас/

4.Гэрч Ж.Э 2022 оны 07 дугаар сарын 02-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би эхнэр, хүүхдийн хамт Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг ..... оршин суудаг. Би 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар аймгийн Мөнххаан сум руу хөдөө яваад 2022 оны 07 дугаар сарын 02-ны өдөр ирсэн. ******* нь ******* гэх эмэгтэйтэй бага насны хүүхдийн хамт амьдардаг.” гэх мэдүүлэг, /хх-н 25 дугаар хуудас/

5.Гэрч Ө.Б 2022 оны 07 дугаар сарын 02-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: 2022 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Нэгдсэн эмнэлэгт 103-ын их эмчээр ажиллаж байсан. Манай эмнэлэгт 14 цаг 30 минутын үед зодуулсан байж болзошгүй байдалтай хүүхэд ирсэн. Иймд манай эмнэлгийн эмч Ганпүрэв дуудлага өг гэсний дагуу цагдаад мэдэгдсэн юм.” гэх мэдүүлэг, /хх-н 27-28 дугаар хуудас/

6.Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 511 дугаартай: ******* ын биед гавал тархины битүү гэмтэл, зулай ясны хугарал, тархины хатуу хальсан доорх цусан хураа, тархины хаван, баруун зулай чамархай хэсэгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүд, хүзүү, нуруунд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хоёр ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. гэх дүгнэлт /хх-н 57-60 дугаар хуудас/

7.Яллагдагч ******* 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...******* намайг янхан гичий минь надад гэр рүүгээ явах зардлын мөнгө өгөөдөх гээд хэл амаар доромжлоод байхаар нь миний уур хүрээд бүүвэйлж байсан нялх хүүхэд болох ******* ыг тэвэрч байсан 2 гараа зэрэг доош нь буулгаад ******* ыг байшингийн пилтан шалан дээр унагаасан. Би ******* ыг дээш харуулж барьж байсан бөгөөд *******  пилтан шалан дээр ар нуруу, толгойн ар дагз хэсгээрээ пилтан шалан дээр унаад уйлсан. Би хүүхдийг шалан дээрээс 2 гараараа өргөж аваад дахин бүүвэйлж байхад ******* намайг дахин, дахин янхан гичий гэх зэргээр хэлж доромжлоод байхаар нь миний уур хүрээд *******  хүүг тэвэрч байсан 2 гараа доош буулган ******* ыг ар нуруу, толгойн ар дагз хэсгээр нь байшингийн пилтан шалан дээр дахин унагаахад *******  хүү уйлсан.гэх мэдүүлэг, /хх-н 89-91 дүгээр хуудас/

8. ******* ын өвчний түүх /хх-н 66-81 дүгээр хуудас/, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хавтаст хэргийн 83-85 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: “...шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байгаа тул түүнийг энэ гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах үндэслэлтэй байна.” гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ганхуягаас: “...Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч ******* хууль ёсны эрх ашгийг хамгаалан түүний өмгөөлөгчөөр оролцож байна. ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэдгээ сайн дураараа хүлээн зөвшөөрч гэм буруугийн талаар болон зүйлчлэлтэй маргаагүй бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээхэд бэлэн байгаа.” гэжээ.

Эрүүгийн 2239002800291 дугаартай хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамаарал бүхий ач холбогдолтой, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хууль ёсны эрх ашгийг хассан, хязгаарласан, зөрчсөн зөрчилгүй нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан  энэ хэргийг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх дүгнэв.

            Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх баримт байхгүй, шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс хэргийн үйл баримт зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

            Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан идэвхтэй үйлдэл байх бөгөөд энэхүү гэмт үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

            Тус гэмт хэргийн нийгмийн аюулын шинжийг харгалзан үндсэн болон хүндрүүлэх шинжид ангилдаг. Тухайн гэмт хэргийн хүндрүүлэх шинж болох шүүгдэгч нь хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж уг гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн байна.  

            Шүүгдэгч ******* нь 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 19 цагийн орчимд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Хийдийн 15-3 тоотод байх гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай дагавар хүүхэд болох 9 сартай ******* биеэ хамгаалах чадваргүй, бага насных болохыг мэдсээр байж түүний ээж ******* нь хэрүүл маргаан үүсгэсэн гэх шалтгаанаар гэрийн пилтан шалан дээр толгойгоор нь 2 удаа санаатайгаар унагааж ******* ын эрүүл мэндэд нь гавал тархины битүү гэмтэл, зулай ясны хугарал, тархины хатуу хальсан доорх цусан хураа, тархины хаван, баруун зулай чамархай хэсэгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүд, хүзүү, нуруунд цус хуралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан, уг үйлдлээ хэрэгжүүлэхдээ бусдын эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж түүнийг хүсэж үйлдсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан нь дээрх гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна. 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд”, мөн хуулийн 5.1.1-д зааснаар “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” гэр бүлийн хүчирхийлэл гэж ойлгохоор заасан.

Мөн дээрх хуульд “гэр бүлийн хүчирхийлэл” гэж гэр бүлийн хамаарал бүхий хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг хэлэхээр, гэр бүлийн хүчирхийллийн хохирогч” гэж гэр бүлийн хүчирхийллийн улмаас сэтгэл санаа, эдийн засаг, бие махбод, бэлгийн халдашгүй байдлаараа хохирсон хүнийг хэлнэ гэж хуульчилсан байна.

Хохирогч нь шүүгдэгчийн дагавар хүүхэд болох нь хэрэгт авагдсан мэдүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгчийн үйлдлийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж хүндрүүлэн зүйлчилсэн нь үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг тусган хуульчилж, 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол” гэж, тухайлбал Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд, жирэмсэн болохыг мэдсээр байж”, 2.8-д “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн уг гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг тодорхойлсон байна.

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй” гэж, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын фактын 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Амьд явах эрх бол хүн бүрийн салшгүй эрх мөн” гэж, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын иргэн амьд явах эрхтэй” гэж хүний амьд явах эрхийг баталгаажуулсан.

Хүний бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн Арван нэгдүгээр бүлэгт заасан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг, түүний аюулгүй байдалд халдсан хамгийн хүнд гэмт хэрэг юм. 

Иймд шүүгдэгч *******-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн, гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Гэмт хэрэг гарахад хохирогч шүүгдэгч нарын хувийн таарамжгүй харилцаа, нийгэмд тогтсон  хүмүүсийн хоорондын харилцаа, зан заншил, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал нөлөөлжээ.

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн №678 дугаартай шинжээч нарын  дүгнэлтээр шүүгдэгч ******* нь сэтгэцийн хувьд F43.2 Дасан зохицохын эмгэгтэй, хэрэг үйлдсэний дараагаар хүчтэй стрессийн шалтгаант дасан зохицохын эмгэгээр өвдсөн, хэрэг хариуцах чадвартай болох нь тогтоогдсон байна.

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчөөс  шүүгдэгчийг  дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь шүүх бүрэлдэхүүний дүгнэлттэй нийцэж байх тул няцаан үгүйсгэх шаардлагагүй болохыг тэмдэглэв.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

Гэмт хэргийн улмаас эрүүгийн 2239002800291 дугаартай хэрэгт хохирогчоор тогтоогдсон ******* ын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* нь 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд “...би гомдолтой байна. Би хүүхдээ эрүүл саруул болгомоор байна. Эмчилгээний зардлыг нэхэмжилнэ. Эмч миний хүү ******* од үнэтэй тариа бичиж өгсөн” гэх мэдүүлгийг өгсөн боловч эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримт гаргаж өгөөгүй байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч нь шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид эмчилгээний зардал  375,000 төгрөгийг төлсөн баримтыг гаргаж өгсөн.

Үүнээс 25,000 төгрөгийн баримт нь 2022 оны 06 дугаар сарын 18-ны өдөр *******тгончимэгт шилжүүлсэн баримт буюу гэмт хэрэг гарахаас өмнө шилжүүлсэн баримт байх тул үүнийг хасаж, шүүгдэгч нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 350,000 төгрөгийг төлсөн байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь хохирогчийн эмчилгээтэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасныг баримтлан шүүгдэгч ******* үйлдсэн гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ.” гэж заасан.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж,  үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх заалтад зааснаар хаалттай хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй...гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ганхуяг эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Эрүүгийн хариуцлагын хувьд шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй. Гэм буруугийн талаар маргаагүй, сонсгосон зүйлчлэлийг хүлээн зөвшөөрсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг журамлаж, хорих ялын доод хэмжээгээр хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна.” гэжээ.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ..” гэж заасан “гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд, эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд ял шийтгэл оногдуулах, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болгов.

Шүүгдэгч ******* эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тус тус тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгааг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 6 (зургаан) жилийн  хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 111 дүгээр хуудас/, Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 44 дугаартай шийтгэх тогтоол /хх-н 114-119 дүгээр хуудас/, Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол /хх-н 113 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтаар шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзах ялаар шийтгүүлсэн байх ба дээрх ялыг бүрэн эдэлсэн талаарх албан бичиг хэрэгт авагдсан байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн “шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг журамлаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулж өгнө үү.” гэх дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна гэж үзлээ.

Учир нь шүүгдэгч ******* гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогч нь 9 сартай, хохирогчийн биед хүнд хохирол учирсан, хор уршиг зэргийг харгалзаж өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгч ******* урьд авсан  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэхээр шийдвэрлэв. 

Эрүүгийн 2239002800291 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1. 2. 3. 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон  ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч ******* хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 6 (зургаан) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* оногдуулсан 6 (зургаан) жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4.Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* нь хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсантай холбоотой  эмчилгээний  зардлаа  нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 8.Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч ******* урьд авсан “цагдан хорих”  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                       

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Р.БАТБАЯР

                 ШҮҮГЧИД                                Н.АРИУНЖАРГАЛ

М.ЭНХМАНДАХ