| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гончигсумын Сарантуяа |
| Хэргийн индекс | 150/2023/0087/Э/ |
| Дугаар | 2023/ШЦТ/93 |
| Огноо | 2023-11-21 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Бадам |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 11 сарын 21 өдөр
Дугаар 2023/ШЦТ/93
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Г.Сарантуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Номин,
Улсын яллагч Н.Бадам,
Шүүгдэгч, хохирогч *******,
Шүүгдэгч, хохирогч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
******* аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ийн , ******* овогт *******гийн нарт холбогдох 2333000670095 тоот эрүүгийн хэргийг 2023 оны 10 дугаар сарын 26-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Монгол улсын иргэн, 1997 оны 02 дугаар сарын 07-ны өдөр ******* аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, ээж, эхнэр хүүхдийн хамт ******* аймаг ******* сум Ивэн 1-р баг Гэсрийн хошуу хөдөө оршин суух, ******* овогт *******ийн ,
2. Монгол улсын иргэн, 1993 оны 07 дугаар сарын 22-ны өдөр аймаг суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, ээж, эхнэр 2 хүүхдийн хамт ******* аймаг ******* сум хөдөө оршин суух, Харчу овогт *******гийн
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2023 оны 08 дугаар сарын 13-ны өдөр ******* аймгийн ******* сумын 1 дүгээр багийн нутаг “” гэх газарт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тухайн үед үүссэн таарамжгүй харьцааны улмаас *******ийн нүүрэн тус газарт цохиж үүдэн 2 шүдийг хугалж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг,
Шүүгдэгч ******* нь 2023 оны 08 дугаар сарын 13-ны өдөр ******* аймгийн ******* сумын 1 дүгээр багийн нутаг “” гэх газарт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тухайн үед үүссэн таарамжгүй харьцааны улмаас *******тэй зодолдож улмаар зүүн гуянд нь хутгаар зүсэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. (Яллах дүгнэлтэд бичигдсэнээр)
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлав:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2023 оны 08 дугаар сарын 13-ны өдөр ******* аймгийн ******* сумын 1 дүгээр багийн нутаг “” гэх газарт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тухайн үед үүссэн таарамжгүй харьцааны улмаас *******ийн нүүрэн тус газарт цохиж үүдэн 2 шүдийг хугалсан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч ******* нь 2023 оны 08 дугаар сарын 13-ны өдөр ******* аймгийн ******* сумын 1 дүгээр багийн нутаг “” гэх газарт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тухайн үед үүссэн таарамжгүй харьцааны улмаас *******тэй зодолдож улмаар зүүн гуянд нь хутгаар зүсэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан үйл баримт нь:
1.Хохирогч *******гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Тухайн өдөр найз ийнд , ын эхнэрийн хамт 21 цагийн үед 2,5 литрийн Сэрүүн нэртэй пиво 2 ширхгийн аваад очиход ийн гэрт эхнэр, эхнэрийнх нь 2 хоёр найз гээд бас улсууд байсан. Бид хэд нийлээд ууж байгаад нь хэл амаар доромжлоод бандиа чи амжихгүй шүү гадаа гарах уу гэх зэргээр элдвээр хэлээд байсан. Бид хоёр маргалдаад би гарахгүй чи муу зүгээр байгаарай пизда минь гэж хэлээд сууж байтал нь гал тогооны шүүгээ ухаад модон иштэй цагаан хутга гаргаж ирээд намайг ална шүү гэж хэлээд зүүн гуяны хойд хэсэг рүү хатгах шиг болохоор нь өөдөөс нь нүүр хэсэг рүү нь тийрсэн. Би тэгээд гараад яваад өгсөн юм. Тухайн өдөр хэн хэн нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор зарим үйлдлээ сайн санахгүй байна. Маргааш нь ийн ах гэх хүн ирээд чи дүүгийн минь шүдийг хугаллаа гэж хэлээд унтаж байхад зүүн чих хэсэг рүү нэг цохиод авсан. Тэгээд дандаа цээж, толгоо руу цохиж байгаад очиж учраа олоорой гэж хэлээд чадахгүй бол явдаг газраар явна шүү гэж хэлээд гараад явсан. Миний биед нь зүүн гуяны ар хэсэгт хутгаар зүссэн, харин ах гэх Гэрлээ нь зүүн чих цээж хэсэг рүү, толгой хэсэг рүү цохиж зодсон...” гэх мэдүүлэг (хх-ийн 24-р хуудас),
Хохирогч *******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Надад 180,000 төгрөгийн хохирол гарсан. Бид хоёр хоорондоо тохирсон гэв.
2. Хохирогч *******ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Тухайн өдөр гэрт эхнэр охин , найз , нарын хамт байж байхад орой 23 цагийн үед гаднаас найз гэх залуутай хамт нэг шил архи архи, 2,5 литрийн пиво барчихсан гэрт орж ирсэн. Тэгээд бид хэд нийлээд уусан. Би тэгээд хэтрүүлэн хэрэглэсэн болохоор сайн мэдэхгүй байна. Нэг мэдэхэд намайг ална гэж хэлээд зогсож байсан. Миний амнаас цус гарсан үүдэн хоёр шүд унасан байсан. Би д цагдаа дуудлаа гэж хэлэхэд найзын хамт гараад явсан. Эхнэр намайг аваад сумын эмнэлэг орсон тэгээд би үзүүлсэн. Миний үүдэн шүд хугарсан гомдолтой байна...” гэх мэдүүлэг (хх-ийн 34, 36-р хуудас),
Хохирогч *******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 180,000 төгрөг нэхэмжилсэн. Надад 190,000 төгрөгийн хохирол гарсан. Хохирлыг хоорондоо ярьж тохирсон мэдүүлэг,
3.Гэрч ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Тухайн өдөр би ******* аймаг ******* суманд аавындаа байсан. Маргааш өглөө нь 09 цагийн үед над руу манай нөхөр дугаараас залгаад өчигдөр орой тэй маргалдаад гэрт нь зодолдсон гэж хэлсэн. Тэгээд өдөр 12 цагийн үед гэрт ирэхэд манай нөхөр гэртээ байж байсан. Юу болсон талаар сайн лавлаж асуухад ийн гэрт очоод архи уугаад тэй маргалдаж хоорондоо зодолдсон гэж хэлж байсан. Мөн манай нөхөр надад намайг хутгаар зүүн хөлийн гуяны ар хэсэгт хутгаар хатгасан гээд надад харуулсан. Би уг шархыг цэвэрлээд эмнэлэгт үзүүлсэн...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 41-р хуудас),
4.Гэрч Л.гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...тухайн өдөр манай гэрт орой 23 цагийн найз гэх нэг залуутай хамт нэг шил архи, 2,5 литрийн пиво 2 ширхгийг барьсан орж ирсэн. Энэ хэд нийлээд уусан. Би унтлаа гэж хэлээд унтаад өгсөн. Тэгтэл гэнэт хоорондоо маргалдаж зодолдох чимээ гарахаар нь сэрээд хартал манай нөхрийг нүүрэн тус газар цохиод авсан. Би босож ирээд нөхрөө салгаад холдуултал манай нөхөр хоол унд хийдэг шүүгээнээс модон иштэй хутаг гартаа шүүрээд авахаар нь би боль ингэж болохгүй гэж хэлээд булаагаад авсан. тэр үед хаалганы гадаа зогсож байсан. Манай нөхөр гадаа гарахаар нь би хамт гараад д манай нөхрийн урд шүд нь уначихсан байна гэж хэлээд цагдаа дуудлаа гэж хэлэхэд гэр лүгээ яваад өгсөн. Би нөхрөө дагуулаад сумын төв рүү эмнэлэгт үзүүлсэн...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 43-р хуудас),
5.Гэрч ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...2023 оны 08 дугаар сарын 13-ны шөнө манай дүү нь дугаараас залгаад намайг зодоод байна гэж хэлсэн. Би юу болсон юм эмнэлэг орж үзүүл гэж хэлэхэд тэгээд гар утсаа салгасан юм. Маргааш өглөө би гэрт нь яваад очтол нь гэртээ эхнэр хүүхдийн хамт мөн 2 танихгүй эмэгтэй хүн гэрт нь байсан. Би юу болсон талаар асуухад шүд нь уначихсан яриа нь ойлгогдохгүй байсан. Би гэрээс нь гараад замдаа гэх залуугийн гэрт очиход нь гэртээ орныхоо урд 2,5 литрийн хүрэн өнгөтэй пиво тавьчихсан нэг хүнтэй хамт байсан. Би г захнаас нь заамдаж аваад чи ямар амгалан юм бэ нэгнийгээ ийм болтол нүдчихээд тайван суудаг хүн бэ гэж хэлээд гэрээс гаргасан. Тэгээд маргалдаж байгаад очиж уулз гэж хэлээд би яваад өгсөн...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 45-46-р хуудас),
6. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 2-3-р хуудас),
7. аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 849 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
1.*******гийн биед зүүн гуянд зүсэгдсэн шарх, зүүн чихний дэлбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо болон ир үзүүртэй хүчин зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.
3.Учирсан гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.
4. Дээрх зүүн гуянд зүсэгдсэн шарх гэмтэл нь эрүүл мэндийн түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт (хх-ийн 17-18-р хуудас),
8. аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 826 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
1.*******ийн биед баруун дээд 1, зүүн дээд 1-р шүдний булгаралт, дээд уруулын дотор салстад цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.
3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт (хх-ийн 10-11-р хуудас),
9.Шүүгдэгч *******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мэдүүлэг өгөхгүй гэв.
10.Шүүгдэгч *******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2023 оны 8 сарын 13-14-нд шилжих шөнө ийнд очиж 2 пиво, 1 архи хувааж уусан. Хоёулаа согтуу байсан тул маргалдаад хутга бариад ирэхээр нь би өөдөөс нь хөлөөрөө тийрсэн. Би тэгээд эргэж ирээгүй цаашаа явсан. Эхнэр нь болон эхнэрийнх нь 2 найз байсан. Нэг найз нь унтаж байсан, нэг найз нь сэрүүн бид хоёртой юм яриад сууж байсан. Би очиж үзүүлсэн чинь үзэж өгөөгүй. ы шүүх эмнэлэгт үзүүлсэн. Сумын цагдаа руу шинжилгээний хариу явуулна гэж байсан. Одоо нэхэмжлэх зүйлгүй. Эмчилгээний зардал төлөгдсөн. Зөөлөн эд гэмтсэн байна гээд хот руу явж үзүүлсэн...” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, дүгнэлтийнхээ хариуцлагыг бүрэн хүлээх үүрэг хүлээсэн шинжээчид гаргасан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогч талуудын эрхийг хязгаарласан байдал тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон байна гэж дүгнэв.
Дээрх үйл баримтыг үгүйсгэсэн нотлох баримт хэрэгт авагдаагүй болно.
Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдэхүйг тусгайлан заана” гэжээ.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тухайн үед үүссэн таарамжгүй харьцааны улмаас *******тэй зодолдож улмаар зүүн гуянд нь хутгаар зүсэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт,
Шүүгдэгч ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тухайн үед үүссэн таарамжгүй харьцааны улмаас *******ийн нүүрэн тус газарт цохиж үүдэн 2 шүдийг хугалсан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт тус тус тооцогдохоор заасан үйлдэл байна гэж шүүх дүгнэлээ.
Иймд шүүхээс шүүгдэгч *******ийг бусдын биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч *******г бусдын биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Прокуророос *******, ******* нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлсэн нь хуулийн шаардлагад нийцэж байна.
Шүүгдэгч *******, ******* нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа болно.
Иргэний нэхэмжлэлийн талаар:
Хохирогч *******, ******* нар нь бие биеэсээ нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн болно.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч *******, ******* нар нь хүний биед хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учирсан материаллаг хохирлыг нөхөн төлснийг ял хөнгөрүүлэх, байдалд харгалзан үзсэн ба эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 03 сарын хугацаагаар, шүүгдэгч *******г 03 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, хязгаарлалтын бүсийг ******* аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гаргахгүй байхаар тогтоож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг *******, ******* нарт мэдэгдэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримт ирээгүй болно.
Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Шүүгдэгч *******, ******* нарийн өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцох хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх шүүгдэгч нарыг өөрөө өөрийгөө өмгөөлөх эрхийг хангасан болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.******* овогт *******ийн ийг хүний биед хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, ******* овогт *******гийн г хүний биед хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 03 сарын хугацаагаар, шүүгдэгч *******г 03 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулж, хязгаарлалтын бүсийг ******* аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гаргахгүй байхаар тогтоосугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг *******, ******* нарт мэдэгдсүгэй.
4.Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.САРАНТУЯА
.