Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 2023/ШЦТ/214

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнгөнцэцэг даргалж,

нарийн бичгийн дарга Т.Учрал,

улсын яллагч Б.Сүрмандах,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Г.Амартүвшин,

шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гансүх,

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус хуралдааны "А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн *******т холбогдох эрүүгийн 2331001810205 дугаартай хэргийг 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1988 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Сэлэнгэ аймгийн ******* суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, охины хамт Сэлэнгэ аймаг, ******* сум,*******,*******,******* оршин суух хаягтай, урьд нь Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 37 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан

******* /РД:/

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 2 дугаар баг “Нарсан сүүл” нэртэй газарт улсын дугаартай “” загварын тээврийн хэрэгслийг жолоодож яваад  замын хөдөлгөөний дүрэм зөрчсний улмаас хохирогч амь насыг хохироосон гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: "... 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдөр шиг санаж байна, намайг өглөө талийгаачийн нөхрийн дүү дуудсан. ийн гэрт нь очиж 2 сав пиво уусан, энэ үед ийн ах орж ирээд бид дахин архи уусан. Биднийг архи ууж байхад ахын эхнэр өдөр утасдаж  вагоноор ирж яваа гэж хэлсэн юм шиг байна лээ, орой Шаамар руу явж суудал тосохоор болж ах чи гайгүй юм чинь машин бариад явчих гэж хэлэхээр нь би машиныг нь бариад Шаамарт ирж вагон тосоход 2 том хүн, 3 хүүхэд бууж ирсэн ба ахын эхнэр уурлаж, нөхрөө архи уулаа гэж загнаж байсан. Бид шахаж машиндаа суугаад хөдлөөд явсан. Шороон замаас хар зам руу ороод явж байгаад урд явж байсан машинаа гүйцэт түрүүлэх үед машин тэнцвэрээ алдаж тормоз, дарсан боловч дайвалзаж явсаар 2-3 өнхрөх шиг болсон. Би өөрийн гэм буруугаа ойлгож гэмшиж байна. Ажил төрөлгүй, мөн цагдаагийн байгууллагаар яваад байсан учир хохирогчийн ар гэртэй уулзаж чадаагүй. Хохирол төлбөрийг төлнө...” гэв

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* мэдүүлэхдээ “ ... 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдөр УБ хотоос ээж, эмээ 2, дүү бид нар вагоноор *******д байх гэртээ очихоор гарсан. Биднийг вагоноос буухад аав тоссон бөгөөд согтуу байсан, би машин барьж байсан Эрхэмбаяр ахыг эрүүл байна гэж харсан. Бид машинд суугаад явж байхад Эрхэмбаяр ах хурдан яваад байсан учир ээж аятайхан яваач гэж хэлсэн. Ингээд засмал зам руу ороод явж байгаад урд явсан машинаа гүйцэд түрүүлэх үед манай машин сонин  дайвалзаад явж байснаа онхолдсон. Миний хувьд гомдтолтой байна. Оршуулгын зардал 18.195.610 төгрөгийг нэхэмжилж байна...” гэв.

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч өгсөн: “...Би энэ өдөр талийгаач гийн охин Ялгуун, , мөн манай дунд охин гээд 7 настай эрэгтэй хүүхэд, мөн найзынх нь хүүхэд гээд 4 настай нэг хүүхэдтэй бүгд Улаанбаатар хотоос Сэлэнгийн чиглэлд өглөөний суудлаар ирсэн. Бид нар 19 цагийн үед Шаамар дээр ирж буусан бөгөөд биднийг буух үед хүргэн , манай сумын мөн нэг залуугийн хамт өөрийн тээврийн хэрэгсэлтэй ирсэн тосож байсан. Бид нар бүгд хүргэний тээврийн хэрэгсэлд бүгд чихээд суусан бөгөөд тээврийн хэрэгслийг танихгүй залуу барьсан бөгөөд урд зүүн суудалд суугаад хойд талд бид нар суугаад хөдөлсөн. Шаамар сумаас гараад явах үед тэр машин барьж байсан залуу их хурдтай яваад байхаар нь би “зөөлөн яв” гэсэн чинь хүний үг авахгүй улам хурдлаад байх шиг байсан. Ер нь согтуу болоод хүний үг авахгүй байсан байх. Гэтэл машин гэнэт унасан бөгөөд оч гялалзаад явсан. Би яг хаана яаж унасан гэдгийг мэдээгүй. Талийгаач миний хажууд ард сууж явсан бөгөөд нэг ухаан ороод харах үед охин маань их цус болсон байсан бөгөөд нас барсан байсан. Надад гэмтэл зовуурь гэх зүйл гайгүй байна. Нуруу, толгой жаахан өвчтэй байгаа. Бусдаар бол өөр янз бүрийн юм алга. Манай хүргэн согтуу унтаж байсан бөгөөд нөгөө хоёр нь мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Манай охин ******* суманд хөдөө өөрийн малыг маллаж амьдардаг байсан. Манай талийгаач охин нөхөр 3 хүүхдийн хамт амьдардаг байсан. Том хүүхэд нь 21 настай, бага нь 8 настай хүүхдүүд байгаа. Миний хувьд охиноо алдсан учир маш их гомдолтой байна. Хуулийн дагуу шийдвэрлүүлэх хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-20 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******аас өгсөн: ...Миний талийгаач ээж нь Сэлэнгэ аймгийн ******* сумын Бэлчир 2 дугаар баг хөдөө хээр нөхөр 3 хүүхдийн хамт мал маллаж амьдардаг байсан. Үе үе даралт ихэсдэг, бусдаар биеийн байдал зүгээр байсан. Би ээжийгээ нас барсанд үнэхээр их харамсаж байна. Иймд хэргийг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү... гэх мэдүүлэг /хх-ийн 26-29 дүгээр тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч өгсөн: “...Өнөөдөр буюу 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Сэлэнгэ аймгийн ******* суманд найз гийн төрсөн ах болох Болдбаатарын гэрт Эрхэмбаяр, , Болдбаатар бид 4 байсан ба бид хэд 0,75 литрийн “Экс” нэртэй архи 1 шилийг хувааж ууцгаасан. Эрхэмбаяр бид хэдийн уусан архинаас огт амсаагүй. Тэгээд гийн эхнэр нь Улаанбаатар хотоос ******* сум руу галт тэргээр ирж байгаа гээд өөрийн эзэмшлийн “Приус 20” маркийн тээврийн хэрэгслээ Эрхэмбаяраар жолоодуулаад эхнэрийгээ тосохоор Эрхэмбаяр, бид гурав Шаамар сум руу явсан. Тэгээд 19:00 цагийн үед Шаамар суманд очтол галт тэрэгнээс талийгаач, өөрийн ээж, төрсөн охин болон 3 жаахан хүүхдийн хамт 5-лаа бууж ирцгээсэн. Тэгээд бид хэд машиндаа 8-уулаа суугаад Шаамар сумаас ******* сум руу хөдөлсөн. Тухайн үед Эрхэмбаяр жолоо барьж байсан. Бид нар Шаамар сумын шороон зам дуусаад шинэ баригдаж байгаа асфальтан зам руу ороод явж байтал машин онхолдоод уначихсан. Тэгтэл хүмүүс ирээд машины урд цонхыг хагалаад машин дотор байсан хүмүүсийг гаргасан. Шаамар сумын шороон замаас салаад шинэ баригдаж байгаа асфальтан зам руу ороод явж байтал онхолдчихсон. Яагаа онхолдсон талаар мэдэхгүй байна. Би машины урд суугаад явж байсан ба зорчигч нар жолоочтой машины үрүүл булаацалдсан үйлдэл гаргаагүй. Бид хэд Шаамар сумаас хөдлөхдөө Эрхэмээ машин жолоодоод би хажуу талд нь өвөр дээрээ нэг хүүхэд авч суусан. Машины хойд талын суудал дээр талийгаач, , талийгаачийн охин, ээж нь болон 2 жаахан хүүхэд суугаад нийт 8-лаа тухайн машин дотор зорчиж явсан. Бид нар Шаамар сумын шороон замаас салаад, шинэ асфальтан зам руу нийлээд удаагүй явж байгаад онхолдсон. Ойролцоогоор 50-60 км, цагийн хурдтай явж байсан байх. Би амралтын газарт очоод хоол ундыг нь хийгээд наагуур цаагуур явж байсан. Тэгээд заваараа бөөндөө буу халаад сууж байх үед , хоёр хоорондоо хэрүүл маргаан хийгээгүй.Тухайн үед гадаа гэгээтэй байсан. Замын нөхцөл байдал хальтаргаа гулгаа байгаагүй. Машин онхолдосны улмаас би биедээ гэмтэл аваагүй. Миний бие зүгээр байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ө.ын өгсөн: “...Би 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдөр найз хамт өвөлжөөний хөрзөн авсан. Хөрзөнгөө авч дуусаад манай гэрт ирээд нэг шил архи хувааж уугаад унтсан. Тэгээд маргааш нь буюу 06-ны өглөө 07 цагийн үед бид хоёр босоод дахин нэг шил архи авч хувааж уусан. Тэгээд би гэрээсээ 09 цагийн үед дүү ийн гэрт очиход манай дүү хамт гэрт нь байж байсан. Бид хоёр дүүгийн гэрт очих үедээ замаараа нэг шил архи авсан бөгөөд дүүгийн гэрт орж бүгд хувааж уусан. Тэгээд дүүгийн гэрт байж байгаад тэндээс шууд эхнэр хүүхдийг тосохоор явсан. Би их согтуу байсан бөгөөд “чи машин барьж явж чадах уу” гэж асуусан чинь “чадна” гэхээр нь би бариулаад төв орж явтал манай найз таараад замаасаа аваад явсан. Тэгээд бид гурав Шаамар орсон бөгөөд би яг эхнэр ирэх үед жаахан унтсан байсан. Тэгээд машин унах үед сэрсэн. Тухайн машин миний өөрийн эзэмшлийн машин байгаа юм. Би арай гайгүй байх шиг болохоор нь машинаа бариулсан. Би тухайн тээврийн хэрэгслийг 2018 онд 10 сая төгрөгөөр авч байсан. Надад гомдол санал гэх зүйл алга...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч У.ийн өгсөн: “...Би энэ өдөр *******тай уулзсан. Би энэ өдөр өглөө босоод гэртээ байж байхад ******* манай гэрт ганцаараа ирсэн бөгөөд ирэх үедээ 2 том “Боргио” нэртэй 2,5 литрийн пивотой орж ирсэн. Тэгээд бид хоёр задлаад уугаад сууж байтал манай төрсөн У., Даш ахтай орж ирсэн бөгөөд бүгд хамт сууж байгаад нөгөө хоёр пиво уусан. Бид хоёр эхний задалсан пиво талд нь оруулсан байсан. Тэгээд нөгөө хоёр пиво дуусаад дахин төвөөс 2 шил “Хараа” нэртэй архи авахуулсан бөгөөд тэрийг мөн манай гэрт ууж дуусаад бүгд гараад явсан. Би мөн өөрийн мал руугаа явсан. Гэтэл оройн нь ийм зүйл болсон байсан. Би ах болон ******* нарыг Шаамар явсан гэдгийг хүртэл мэдээгүй. Ер нь бол бүгд уусан бөгөөд согтсон хүн бол байгаагүй. Манай гэрээс гараад явах үедээ ******* зүгээр байсан. Бид хоёрын хувьд бүр багаасаа нэг газар өссөн болохоор мэднэ. *******ын хувьд хааяа машинтай явж харагддаг юм. Өөрөө портер машинтай байх гэж бодож байна. Ахын хувьд нэг их согтуу харагдаагүй. Ер нь бол согтоод янз бүр болсон хүн байгаагүй. *******ын хувьд намайг төв рүү дуудсан бөгөөд би мотоциклтой гэрээс нь очиж авсан. Намайг очих үед гэрийнхээ гадаа байсан бөгөөд бид хоёр замаараа 2 пиво аваад манай гэрт ирсэн. Манай ах өөрийн мотоциклтой ирсэн бөгөөд Дашийг сундлагдсан ирсэн. Тэгээд манайхаас гараад ах машинаа гэрээсээ авсан бөгөөд ******* машиныг нь унаж явж байгаад ийм зүйл болсон байсан. Даш ахын хувьд манай гэрт байж байгаад намайг явсан хойгуур гараад явсан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 46-47 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч өгсөн: “...Миний бие Алтандаш Сэлэнгэ аймгийн Шаамар суманд 2006 оноос хойш мал маллаж аж төрж амьдарч байгаа одоогоос 3 жилийн өмнө ухаа халзан бяруу манай үхэр сүрэгт нийлсэн байсан. Тэгтэл тэр бяруу амь хохирогч болж таарч бид анх танилцаж байсан. Сарантуяа Сэлэнгэ аймгийн ******* сумын ар тал буюу Сэлэнгэ гол тал руу нутагладаг. Хааяа даа адуу хайж явах болон адуу тууж явах замдаа гэрт очиж нөхөр болох тай архи хувааж уудаг байсан. Гэхдээ их дотно харилцаа бол байгаагүй зүс мэдэх найзын түвшинд харилцдаг байсан. Би 2023 оны 06 дугаар сарын 26-ний өдөр адуугаа Сэлэнгэ аймгийн ******* сумын Үргэдэг бургас гэх газраас адуугаа олоод амь хохирогч гийн гэрт 13 цагийн үед очиход амь хохирогчийн нөхөр нь гэртээ ганцаараа байсан. Тэгээд Сарантуяа хаачсан юм бэ ? гэж асуухад суудлын гал тэргээр хот явсан гэж хэлсэн. надад “2-лаа хүрзэн гишгэе гэж хэлээд бид өвөлжөөнийхөн хүрзэнг гишгэж орой 20 цагийн үед дууссан. Ажлаа дуусгаад бид хоёр гэрт нь орж 0.5 граммын “Хараа” гэх нэртэй архийг хувааж уугаад амарцгаасан.2023 оны 06 дугаар сарын 27-ны өглөө 06 цагийн үед босоод тугалыг нь эхэд нь тавьж өгөөд бид хоёр сумын төв рүү явж намайг хүрзэн гишгэж өгсөн гээд 2 шил архи авч өгсөн. Би ямар архи байсныг нь сайн санахгүй байна. Бид 2 архиа аваад жинхэнэ нэрийг нь сайн мэдэхгүй байна ах нь Ганаа гэж дууддаг дүүгийнх нь гэрт очиж 2 шил архиа , Ганаа болон найз гэх нэг залуу бид 4 архиа хувааж уусан. Архи хувааж ууж байхад амь хохирогчийн нөхөр “эхнэрээ орой тосмоор байна, миний машиныг барих хүн хэрэгтэй байна” гэж хүнтэй утсаар ярихыг сонссон.Тэрнээс удалгүй би унтаад өгсөн гэнэт сэрэхэд би гэрт ганцаараа сэрсэн. Тэгээд би шууд гэртээ харьсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 50-51 дүгээр тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч Ө.ын өгсөн: “...Би урьд өдөр нь буюу 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдөр найз хамт өвөлжөөний хөрзөнгөө авсан. Хөрзөнгөө авч дуусаад манай гэрт ирээд нэг шил архи хувааж уугаад унтсан. Тэгээд маргаан нь буюу 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн өглөөний 07 цагийн үед бид хоёр босоод дахин нэг шил архи хувааж уусан. Тэгээд би 09 цагийн үед дүү ийн гэрт очиход манай дүү хамт гэрт нь байж байсан. Бид хоёр дүүгийн гэрт очих үедээ замаараа нэг шил архи авсан бөгөөд дүүгийн гэрт орж бид хувааж уусан. Тэгээд дүүгийн гэрт байж байгаад тэндээс шууд эхнэр хүүхдийн тосохоор явсан. Би их согтуу байсан. Тэгтэл Эрхэмбаяр “би таны машиныг жолоодоод явья гэж хэлэхээр нь би өөрөө нилээн согтуу байсан учраас Эрхэмбаярт өөрийн машины түлхүүрээ өгөөд унуулаад хөдөлсөн. Тэгээд замдаа явж байгаад найз тэй таралдаад түүнийг замаасаа аваад явсан. Тэгээд бид гурав Шаамар орсон ба би машинд явж байгаад хэсэг унтаад. Машин осолдох үед сэрсэн юм. Эрхэмбаярт бол гомдолтой байгаа. Гэхдээ дээр хэлсэнчлэн би миний машин зүгээр байсан, одоо эвдэрчихлээ төлж өг гэсэн зүйл хэлэхгүй ээ. Харин зам тээврийн осол гаргаж эхнэр минь нас барсан явдалд гомдолтой байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 54 дүгээр тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч өгсөн: Миний толгой байнга өвдөж байгаа. Бусдаар биеийн байдал дээрдсэн. Эмчилгээнд хэдэн төгрөг зарцуулснаа мэдэхгүй байна. Хавтаст хэрэгт тусгуулах хохирлын баримт байхгүй. Энэ хэргийг хуулийн дагуу шийдэж өгөөрэй. Миний биед учирсан гэмтлээс нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 57 дугаар тал/,

Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 72 дугаартай “...Ө. гэж хаягласан хуруу шилтэй 5,0 г цус шинжилгээнд тэнцэж байна. Ө.ын цусанд 1,3 промилли спиртийн агууламж илэрсэн нь хөнгөн зэргийн согтолтод хамраана ...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 61-62 дугаар тал/,

Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 74 дугаартай “...******* гэж хаягласан хуруу шилтэй 5,0 г цус шинжилгээнд тэнцэж байна. *******ын цусанд 0,8 промилли спиртийн агууламж илэрсэн нь хөнгөн зэргийн согтолттой байна...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 67-68 дугаар тал/

Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 37 дугаартай “...Талийгаачид гавал тархины хүнд гэмтэл, хүзүүний ил зүсэгдэж няцарсан шарх, цагаан мөгөөрсөн хоолой төвөнхийн дээд хэсгээр тасарсан, цагираган бүтцийн гэмтэл, тархины суурин хэсэгт хальсан доорх цус харвалт, няцрал, дарагдал, бага тархины суурин хэсгийн няцрал, хүзүүний 1-р үений гавлын нүх рүү шаантагласан хугарал, эрүү, нурууны няцарсан шарх, цус хуралт, нүүр, хацрын зулгаралтын зөөлөн эдийн няцралын гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь нас барахаас өмнө үүссэн гэмтэл болно. Талийгаачийн цусанд 0,6 промилли спиртийн агууламж илэрсэн нь хөнгөн зэргийн согтолттой байжээ. Талийгаачид архаг, хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нь зам тээврийн ослын улмаас хүзүү, хоолойны ил гэмтэл, хүзүүний хугарал, тархины хүнд гэмтлээр нас баржээ. Талийгаачийн цус А /II/ бүлгийн харьяалалтай байна...” гэх дүгнэлт /хх-ийн 82-83 дугаар тал/,

Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 246 дугаартай “...*******ы биед бугалганд зулгаралт, гуяанд цус хуралтын цус хуралтын зөөлөн эдийн няцралын гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтэл нь шинээр үүссэн тухайн цаг хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 95-96 дугаар тал/

Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 243 дугаартай “....Оюунцэцэгийн биед тархи доргилт, нүүр хацар, бугалга, бүсэлхий нуруу, гуянд цус хуралтын зөөлөн эдийн няцралын гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтэл нь шинээр үүссэн тухайн цаг хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 110 дугаар тал/

Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 247 дугаартай “....*******ын биед баруун шуунд зулгаралтын зөөлөн эдийн няцралын гэмтэл тоггоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтэл нь шинээр үүссэн тухайн цаг хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 116 дугаар тал/

Гэмт хэргийн гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар тал/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-15 дугаар тал/

Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /хх-ийн 16 дугаар тал/

Хохирлын баримтууд /хх-ийн 138-153, тал/

Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 63,  69 ,70, 71, 77, 92, 93, 103, 107 тал/

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол /хх-ийн 190-194 дүгээр тал/

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримт:

Иргэний үнэмлэхний лавлагаа, хуулбар /хх-ийн 169 дугаар тал/,

Тээврийн хэрэгслийн лавлагаа өмчлөгчөөр /хх-ийн 171 дүгээр тал/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 172 дугаар тал/,

Захиргааны зөрчил хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 173 дугаар тал/,

зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн гэм буруу давхар нотолж байх бөгөөд хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримт гэж үнэллээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч  Д.Эрхэмбаяр нь согтуурсан үедээ 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 2 дугаар баг “Нарсан сүүл” нэртэй газарт улсын дугаартай “” загварын тээврийн хэрэгслийг жолоодож яваад онхолдож замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн шүүгдэгч  *******ын мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ы мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч өгсөн мэдүүлэг /хх-ийн 18-20 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч өгсөн мэдүүлэг, /хх-ийн 31-32 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ө.ын өгсөн мэдүүлэг , /хх-ийн 42-43 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч У.ийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 46-47 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч өгсөн мэдүүлэг,  /хх-ийн 50-51 дүгээр тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч Ө.ын өгсөн мэдүүлэг, /хх-ийн 54 дүгээр тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч өгсөн мэдүүлэг /хх-ийн 57 дугаар тал/,

Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 72 дугаартай “... Ө. гэж хаягласан хуруу шилтэй 5,0 г цус шинжилгээнд тэнцэж байна. Ө.ын цусанд 1,3 промилли спиртийн агууламж илэрсэн нь хөнгөн зэргийн согтолтод хамраана ...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 61-62 дугаар тал/,

Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 74 дугаартай “... ******* гэж хаягласан хуруу шилтэй 5,0 г цус шинжилгээнд тэнцэж байна. *******ын цусанд 0,8 промилли спиртийн агууламж илэрсэн нь хөнгөн зэргийн согтолттой байна ...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 67-68 дугаар тал/

Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 37 дугаартай “...Талийгаачид гавал тархины хүнд гэмтэл, хүзүүний ил зүсэгдэж няцарсан шарх, цагаан мөгөөрсөн хоолой төвөнхийн дээд хэсгээр тасарсан, цагираган бүтцийн гэмтэл, тархины суурин хэсэгт хальсан доорх цус харвалт, няцрал, дарагдал, бага тархины суурин хэсгийн няцрал, хүзүүний 1-р үений гавлын нүх рүү шаантагласан хугарал, эрүү, нурууны няцарсан шарх, цус хуралт, нүүр, хацрын зулгаралтын зөөлөн эдийн няцралын гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь нас барахаас өмнө үүссэн гэмтэл болно. Талийгаачийн цусанд 0,6 промилли спиртийн агууламж илэрсэн нь хөнгөн зэргийн согтолттой байжээ. Талийгаачид архаг, хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нь зам тээврийн ослын улмаас хүзүү, хоолойны ил гэмтэл, хүзүүний хугарал, тархины хүнд гэмтлээр нас баржээ. Талийгаачийн цус А /II/ бүлгийн харьяалалтай байна...” гэх дүгнэлт /хх-ийн 82-83 дугаар тал/,

Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 246 дугаартай “...*******ы биед бугалганд зулгаралт, гуяанд цус хуралтын цус хуралтын зөөлөн эдийн няцралын гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтэл нь шинээр үүссэн тухайн цаг хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 95-96 дугаар тал/

Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 243 дугаартай “....Оюунцэцэгийн биед тархи доргилт, нүүр хацар, бугалга, бүсэлхий нуруу, гуянд цус хуралтын зөөлөн эдийн няцралын гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтэл нь шинээр үүссэн тухайн цаг хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 110 дугаар тал/

Гэмт хэргийн гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар тал/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-15 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч *******ын үйлдсэн хэрэг нь  нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч ******* нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарласан, түүний улмаас хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй, согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож дээрх хор уршигт хүргэснээр гэм буруугийн хувьд болгоомжгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, хүний амь хохирч, нэг хүний эрүүл мэндэд хөнгөн  хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна үзлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн  27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн  4.1 дэхь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч *******ыг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж тээврийн хэрэгсэл согтуугаар жолоодож  замын хөдөлгөөнд оролцсоны  улмаас хохирогч амь насыг хохироосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд түүний өмгөөлөгч нь гэм буруугийн талаар улсын яллагчтай маргаагүй болно.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, мөн хуулийн   508 дугаар зүйлийн 508.1-д заасны дагуу шүүгдэгч ******* нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нарын нэхэмжилсэн хохирол, хор уршгийг хариуцан арилгах үүрэгтэй байна.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч амь нас хохирсон ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* оршуулгын зардалд 18.195.610 төгрөг нэхэмжилснээс  шүүгдэгчийн өмгөөлөгчөөс зарим зүйлийн үнэ хасуулах санал гаргасныг  хүлээн авч 35,610 төгрөгийг хасаж, оршуулгын зардалд 18.160.000 төгрөгийг шүүгдэгч *******аас гаргуулахаар шийдвэрлэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* нь бусад гэм хорын нэхэмжлэлийг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч ******* болон түүний өмгөөлөгч нараас нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3-т заасан хохирол төлөхөөр завсарлах ажлын 5 хоногийн хугацааг авч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******д оршуулгын зардалд 2.350.000 төгрөг төлж барагдуулсан байна.

Үлдэх 15.810.000 төгрөгийг шүүгдэгч *******аас гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******д олгуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар.

Улсын яллагчаас... Шүүгдэгч *******ыг шүүхээс гэм буруутайд тооцсон тул  эрүүгийн хуульд заасан хариуцлага тооцох үндэслэлтэй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дах хэсэгт зааснаар *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 6 жил хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, энэ өдрөөс эхлэн таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих саналыг гаргаж байна... гэв.

Хохирогчийн өмгөөлөгчөөс... Улсын яллагчийн саналыг дэмжиж байна. Ер нь шүүгдэгч ******* нь хэдийгээр болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн ч хүний амь нас хохирчихоод байхад хохирогчийн ар гэртэй нэг уулзаагүй, уучлалт гуйгаагүй, хохирлоос нэг ч төгрөгийн хохирол төлөөгүй өнөөдрийн шүүх хуралдааныг хүрсэн. Харин нь өмгөөлөгч нь *******ын өмнөөс уучлалт гуйх жишээтэй л байна. Өнөөдөр хүний амь насыг юугаар ч нөхөшгүй хохирол, хэзээ ч төлөгдөхгүй хохирол. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч зөвхөн оршуулгын зардлаа нэхэмжилж байгаа, үүний цаана 8 настай хүүхдийн тэжээгчээ алдсны тэтгэмж, сэтгэц учирсан хохирол гэх мэт олон зүйлээрээ хохирогч байгааг шүүх анхаарч үзэхийг хүсэж байна. Төлөгдөөгүй үлдсэн оршуулгын зардлыг гаргуулж өгнө үү... гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс ...Миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа өөрийн боломжоороо хохирол төлөхөөр завсарлага авч 2,350.000 төгрөгийг төллөө. Үлдэх хохиролд хашаа байшингаа өгье гэхэд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс бэлэн мөнгөө авна гэсэн санааг хэлсэн байгаа. Өнөөдөр энэ хэрэгт ганцхан ******* буруутай бишээ. Ө.Отгонбаяр гэж хүн өдөржин хамт архи уучихаад  мэдсээр байж *******аар жолоо бариулж явсан, машиндаа мөн даац хэтрүүлэн олон хүн суусан, согтуу байхад яагаад энэ хүмүүс татгалзахгүйгээр машинд чихээд суугаад явж байгаа юм бэ, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч өөрөө ч бас энэ машинд сууж явсан шүү дээ. Үүнийг шүүх анхаарах ёстой. Хохирлыг зохих хэмжээгээр төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэрэг байдлыг шүүх эрүүгийн хариулага хүлээгэхдээ анхаарч үзнэ үү... гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******аас “...Гомдолтой байна...” гэв.

Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэхь хэсгийн 4.1 дэх хэсэгт заасан “...Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг “согтуурсан, мансуурсан үедээ үйлдсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу, шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

Мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэхь хэсгийн 4.1 дэх хэсэгт...Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг “согтуурсан, мансуурсан үедээ” зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ... гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт ...Энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жил, түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар тогтоосон гэмт хэргийг хүнд гэмт хэрэг гэнэ... гэж тус тус хуульчилсан ба *******ын үйлдсэн гэмт хэрэг нь хүнд гэмт хэргийн ангилалд хамаарч байх тул хуульд заасан ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Шүүх шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, энэ гэмт хэргийн улмаас  хүний амь нас хохирсон,  хохирол, хор уршгийн шинж чанар, хохирол хор уршгийг бүрэн төлж барагдуулаагүй байдал, шүүгдэгчийн хувийн байдал, мөн энэ төрлийн хэрэгт өмнө Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 37 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан зэрэг эрүүгийн хариуцлага оногдуулах нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт   заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ.

Шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх хэсэгт зааснаар ... шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ тухайлан сонгон оногдуулсан ялын төрөл, хэмжээ, гэмт хэргийн шинж чанар, хохирол, хор уршгийг төлж барагдуулсан байдал болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа мөн шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ы санал зэргийг харгалзан  тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 4 жил 6 сарын  хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэх нь хуульд нийцнэ гэж үзэв.

Шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар  шийдвэрлэв.

Шүүгдэгч ******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4 дэх хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэхь хэсгийн 4.1 дэх хэсэгт заасан  “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчиж согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас хүний амь нас хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг  6 жилийн хугацаагаар хасаж, 4 жил 6 сарын  /дөрвөн жил  зургаан сар/ хугацаагаар хорих ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэгт заасныг баримтлан *******ын эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж цагдан хорьсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6  жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ялаа эдэлж дууссаны дараа үеэс эхлэн хугацааг тоолсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, мөн хуулийн 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар шүүгдэгч *******аас 15.810.000 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******д олгосугай.

7.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* нь бусад гэм хорын нэхэмжлэлийг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

8. Шүүгдэгч ******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш, эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 11.9 дүгээр зүйлд заасныг дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ч.МӨНГӨНЦЭЦЭГ