| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түндэвийн Энхмаа |
| Хэргийн индекс | 128/2025/0995/З |
| Дугаар | 221/МА2026/0221 |
| Огноо | 2026-04-02 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 221/МА2026/0221
Д.Б-ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч З.Ганзориг
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Л.Одбаатар
Илтгэгч: Шүүгч Т.Энхмаа
Давж заалдах гомдол гаргасан: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, М.М нар
Нэхэмжлэгч: Д.Б
Хариуцагч: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн өдрийн 105 дугаар шийдвэр;
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.М, М.М,
Хариуцагчийн өмгөөлөгч Б.Н-Э нар;
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Цогтсайхан
Хэргийн индекс: 128/2025/0995/З
ТОДОРХОЙЛОХ нь:
3.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...холбогдох хуульд заасан ажлаас чөлөөлөх талаар хууль зүйн үндэслэл болон ямар шалтгааны улмаас ажлаас чөлөөлөх болсон нөхцөл байдлыг заагаагүй нь мөн хуулийн 40.2.3-т, 40.4-т заасныг зөрчсөн хууль бус акт гэж үзнэ” гэжээ.
Анхан шатны шүүхээс маргаан бүхий захиргааны акт болох Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн Б/221 тоот “албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээс чөлөөлөх” тухай тушаал нь нэхэмжлэгч Д.Б-ыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн Бодлогын хэрэгжилтийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээс чөлөөлөх болсон үндэслэлийг тодруулалгүйгээр шийдвэрээ гаргасан байна.
Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна” гэж хуульчилсан.
Нэхэмжлэгч нь Төрийн албаны тухай хуулийн 37 болон 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, өөрийн албан үүргээ биелүүлээгүй талаар үгүйсгэсэн дүгнэлтийг хийгээгүй байна.
Тодруулбал хариуцагчаас маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа нэхэмжлэгч Д.Б-ыг албан үүргээс чөлөөлөх үндэслэлээс гадна өөр эрх зүйн хэм хэмжээг бичсэн байх нь актыг бүхэлд нь хүчингүй болгох, нэхэмжлэлийг хангах үндэслэл болохгүй.
Анхан шатны шүүхээс нэхэмжлэгч Д.Б нь ямарваа нэгэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын байранд ирдэггүй, үүнээс шалтгаалан албан үүргээ гүйцэтгээгүй, иргэдээс гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэлгүйгээр хуулийн хугацааг хэтрүүлсэн зэрэг үйл баримтад огт дүгнэлт хийгээгүй.
3.2. Мөн анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 9-д “...захиргааны байгууллага захиргааны акт чиглэгдэж буй этгээдийн эрхийг хөндсөн шийдвэр гаргахдаа түүнд мэдэгдэж, нөхцөл байдлыг тогтоож, тайлбар, санал гаргах боломжийг олгох ёстой ба захиргааны акт чиглэгдэж буй этгээдийг шийдвэр гаргах ажиллагаанд оролцуулаагүй, мэдэгдэх, сонсох ажиллагаа хийгээгүй нь захиргааны шийдвэрт нөлөөлөхүйц байх тохиолдолд тухайн захиргааны актыг хүчингүй болгох үндэслэл болно” гэж дүгнэсэн.
Энэхүү дүгнэлтийнхээ дагуу “сонсох ажиллагаа хийгээгүй нь захиргааны шийдвэрт нөлөөлөхүйц байх” гэж дүгнэхдээ мөн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 11-д “...нэхэмжлэгчээс тусгай шалгалт зарлагдахаар өрсөлдөх зорилгоор мэргэшүүлэх багц сургалтад хамрагдсан гэж тайлбарласан зэргээс үзэхэд эдгээр нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломжийг нэхэмжлэгчид олгоогүй нь хууль бус болжээ” гэж дүгнэжээ.
Гэвч нэхэмжлэгч нь маргаан бүхий акт гарах болсон үндэслэл үйл баримтыг хэрхэн үгүйсгэх болсон талаар дүгнэлт хийлгээгүй мөртлөө сонсох ажиллагаа хуулийн дагуу явагдаагүй үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь үндэслэлгүй юм.
3.3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 8-11 дэх хэсэгт сонсох ажиллагааны дүгнэлт хийсэн боловч шүүхээс энэ талаар баримт ирүүлээгүй шалтгаанаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан нотлох баримтыг цуглуулах үүргээ биелүүлэхгүй байх шалтгаан болохгүй.
Шүүх хуралдаанд хариуцагчийн төлөөлөгч нь сонсох ажиллагаа хийгээгүй талаар маргаагүй гэж бодит байдлаас зөрүүтэй дүгнэлт хийсэн.
3.4. Нэхэмжлэгч Д.Б нь “Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2, 6.2-т зааснаар төрийн жинхэнэ албан хаагч” биш юм. Тодруулбал нэхэмжлэгч Д.Б нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлогын хэрэгжилтийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан.
Түүнийг чөлөөлсөн өдөр буюу 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн Б/222 “Ц.У-ийг албан тушаалаас чөлөөлж, шилжүүлэн томилох тухай” тушаалаар Ц.У-ийг тус албан тушаалд Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5 дахь хэсэгт заасны дагуу шилжүүлэн томилсон.
Гэтэл анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийг өмнө эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилох шийдвэр гаргасан, нэхэмжлэгч энэ талаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байхад Ц.У-ийг гуравдагч этгээдээр оролцуулаагүй. Өөрөөр хэлбэл,
-Анхан шатны шүүхээс нэхэмжлэгч Д.Б-ын урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд Ц.У томилогдсоныг мэдсэн,
-Энэ талаар буюу бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр Ц.У-ийг оролцуулах талаар хариуцагч хүсэлт гаргасан,
-Угаас нэхэмжлэгч нь төрийн жинхэнэ албан хаагч биш бөгөөд албан үүргийг түр орлон гүйцэтгэгч байхад түүний шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийн талаар дүгнэлт хийхэд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “үндсэн нэхэмжлэлийн шаардлагаар үүссэн маргааны үйл баримтын талаар бие даасан шаардлага гаргасан, эсхүл эдгээрийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа гэж үзсэн гуравдагч этгээдийг тухайн этгээдийн хүсэлтээр, эсхүл шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулна” гэж заасны дагуу Ц.У-ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил болно. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4 дэх хэсгийг үндэслэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 128/ШШ2026/0105 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэжээ.
4.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...холбогдох хуульд заасан ажлаас чөлөөлөх талаар хууль зүйн үндэслэл болон ямар шалтгааны улмаас ажлаас чөлөөлөх болсон нөхцөл байдлыг заагаагүй нь мөн хуулийн 40.2.3-т, 40.4-т заасныг зөрчсөн хууль бус акт гэж үзнэ” гэжээ.
Анхан шатны шүүхээс маргаан бүхий захиргааны акт болох Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн Б/221 тоот “Албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээс чөлөөлөх” тухай тушаал нь нэхэмжлэгч Д.Б-ыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн Бодлогын хэрэгжилтийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээс чөлөөлөх болсон үндэслэлийг тодруулалгүйгээр шийдвэрээ гаргасан байна. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна.” гэж хуульчилсан.
Нэхэмжлэгч нь Төрийн албаны тухай хуулийн 37 болон 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, өөрийн албан үүргээ биелүүлээгүй талаар үгүйсгэсэн дүгнэлтийг хийгээгүй байна. Тодруулбал: хариуцагчаас маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа нэхэмжлэгч Д.Б-ыг албан үүргээс чөлөөлөх үндэслэлээс гадна өөр эрх зүйн хэм хэмжээг бичсэн байх нь актыг бүхэлд нь хүчингүй болгох, нэхэмжлэлийг хангах үндэслэл болохгүй. Анхан шатны шүүхээс нэхэмжлэгч Д.Б нь ямарваа нэгэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын байранд ирдэггүй, үүнээс шалтгаалан албан үүргээ гүйцэтгээгүй, иргэдээс гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэлгүйгээр хуулийн хугацааг хэтрүүлсэн зэрэг үйл баримтад огт дүгнэлт хийгээгүй.
4.2. Мөн анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 9-д “...захиргааны байгууллага захиргааны акт чиглэгдэж буй этгээдийн эрхийг хөндсөн шийдвэр гаргахдаа түүнд мэдэгдэж, нөхцөл байдлыг тогтоож, тайлбар, санал гаргах боломжийг олгох ёстой ба захиргааны акт чиглэгдэж буй этгээдийг шийдвэр гаргах ажиллагаанд оролцуулаагүй, мэдэгдэх, сонсох ажиллагаа хийгээгүй нь захиргааны шийдвэрт нөлөөлөхүйц байх тохиолдолд тухайн захиргааны актыг хүчингүй болгох үндэслэл болно” гэж дүгнэсэн. Энэхүү дүгнэлтийнхээ дагуу “сонсох ажиллагаа хийгээгүй нь захиргааны шийдвэрт нөлөөлөхүйц байх гэж дүгнэхдээ мөн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 11-д “...нэхэмжлэгчээс тусгай шалгалт зарлагдахаар өрсөлдөх зорилгоор мэргэшүүлэх багц сургалтад хамрагдсан гэж тайлбарласан зэргээс үзэхэд эдгээр нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломжийг нэхэмжлэгчид олгоогүй нь хууль бус болжээ” гэж дүгнэжээ. Гэвч нэхэмжлэгч нь маргаан бүхий захиргааны акт гарах болсон үндэслэл үйл баримтыг хэрхэн үгүйсгэх болсон талаар дүгнэлт хийлгээгүй атлаа сонсох ажиллагаа хуулийн дагуу явагдаагүй үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь хууль зүйн үндэслэлгүй юм.
4.3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 8-11 дэх хэсэгт сонсох ажиллагааны дүгнэлт хийсэн боловч шүүхээс энэ талаар баримт ирүүлээгүй шалтгаанаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан нотлох баримтыг цуглуулах үүргээ биелүүлэхгүй байх шалтгаан болохгүй. Шүүх хуралдаанд хариуцагчийн төлөөлөгч нь сонсох ажиллагаа хийгээгүй талаар маргаагүй гэж бодит байдлаас зөрүүтэй дүгнэлт хийсэн.
4.4. Нэхэмжлэгч Д.Б нь “Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2, 6.2-т зааснаар төрийн жинхэнэ албан хаагч” биш юм. Тодруулбал: нэхэмжлэгч Д.Б нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлогын хэрэгжилтийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан. Түүнийг чөлөөлсөн өдөр буюу 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн Б/222 “Ц.У-ийг албан тушаалаас чөлөөлж, шилжүүлэн томилох тухай” тушаалаар Ц.У-ийг тус албан тушаалд Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5 дахь хэсэгт заасны дагуу шилжүүлэн томилсон. Гэтэл анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийг өмнө эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилох шийдвэр гаргасан, нэхэмжлэгч энэ талаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байхад Ц.У-ийг гуравдагч этгээдээр оролцуулаагүй. Өөрөөр хэлбэл:
-Анхан шатны шүүхээс нэхэмжлэгч Д.Б-ын урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд Ц.У томилогдсоныг мэдсэн. Энэ талаар буюу бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр Ц.У-ийг оролцуулах талаар хариуцагч хүсэлт гаргасан,
-Угаас нэхэмжлэгч нь төрийн жинхэнэ албан хаагч биш бөгөөд албан үүргийг түр орлон гүйцэтгэгч байхад түүний шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийн талаар дүгнэлт хийхэд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “үндсэн нэхэмжлэлийн шаардлагаар үүссэн маргааны үйл баримтын талаар бие даасан шаардлага гаргасан, эсхүл эдгээрийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа гэж үзсэн гуравдагч этгээдийг тухайн этгээдийн хүсэлтээр, эсхүл шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулна.” гэж заасны дагуу Ц.У-ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил болно. Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5-д “Нэхэмжлэлийн шаардлагад тодорхойлсон захиргааны акт, захиргааны гэрээний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг гуравдагч этгээд гэнэ.” гэснийг зөрчсөн.
Нөгөө талаар, Төрийн албаны тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь төрийн албаны мэргэшсэн, тогтвортой, ил тод, хариуцлагатай байх эрх зүйн үндсийг бүрдүүлэх, төрийн албаны төв байгууллага, төрийн албан хаагчийн эрх зүйн байдал, нийгмийн баталгааг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.”, 7 дугаар зүйлийн 7.1.2-т “мэргэшсэн, тогтвортой байх;”, 23 дугаар зүйлийн 23.2.2-т “эрхэлсэн түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд томилогдох бол төрийн албанд 12-оос доошгүй жил, үүнээс ахлах түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байх бөгөөд мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, төгссөн байх;”, 23 дугаар зүйлийн 23.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албаны удирдах, гүйцэтгэх албан тушаалд тавигдах тусгай шаардлага болон албан тушаалын тодорхойлолт боловсруулах нийтлэг журмыг төрийн албаны төв байгууллага батална”, 26 дугаар зүйлийн 26.2-т “Энэ хуулийн 22.1-д заасан нийтлэг болон 23 дугаар зүйлд заасан тусгай шаардлагыг хангасан тохиолдолд мөн хуулийн 26.1-д заасан шалгуурыг хангасанд тооцно.” гэж зохицуулсан. Гэтэл шүүх шийдвэр гаргахдаа нэхэмжлэгчийг анх томилохдоо тухайн албан тушаалд тавигдах тусгай шаардлагыг хангаагүй иргэнийг томилсон. Төрийн албан зөвлөлийн шалгалтын дүн, албан бичигт дүгнэлт гаргаагүй нь Төрийн албаны тухай хуулийн дээрх заалтуудыг зөрчиж байна.
Д.Б нь хуульд заасан шаардлага хангалгүй төрийн захиргааны удирдах албан тушаалд түр томилогдсон тул түүнд Төрийн албаны хуулиар төрийн жинхэнэ албан хаагчид олгосон эрх эдлэхгүй, баталгаа хамаарахгүй, өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй байна. Харин Ц.У төрийн албаны ерөнхий болон тусгай шалгалт өгч, шалгуурыг бүрэн хангаж байгаа бөгөөд түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байна.
Захиргааны хэргийн давж заалдах шатны 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 221/MA2021/0182 магадлал, Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 001/ХТ2024/0006 дугаар тогтоолоор албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн эрх, хууль ёсны эрх зөрчигдөөгүй талаар дүгнэж шийдвэрлэсэн байдаг ба шүүхийн жишигт нийцээгүй байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх хэсэгт нэхэмжлэлийг хангасан анхан шатны 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 128/ШШ2026/0105 дугаартай шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 128/ШШ2026/0105 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.1.1, 33 дугаар зүйлийн 33.3, 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.3, 43.4, 43.6-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Б-ын “Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн Б/221 дугаар “Албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээс чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14-д заасныг баримтлан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ
ШҮҮГЧ Л.ОДБААТАР
ШҮҮГЧ Т.ЭНХМАА