Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 2023/ШЦТ/217

 

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнгөнцэцэг даргалж,                                                                                      

нарийн бичгийн дарга       Б.Номин

Улсын яллагч                      Т.Нансалмаа

Шүүгдэгч                               М.Энхбаатар нарыг тус тус оролцуулан  шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Буурчин овогт Мөнхбаатарын Энхбаатарт  холбогдох эрүүгийн 2331002560237 дугаартай хэргийг  2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1978 оны 01 дүгээр сарын 12-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр,ээж, дүүгийн хамт УБ хот, Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо,  Жанжин 23 дугаар гудамж 484 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,

Буурчин овогт Мөнхбаатарын Энхбаатар РД:/ЦД78011276/,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч  М.Энхбаатар нь 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Баян цагаан 2 дугаар баг, Бэлчирийн 2-2 тоотод Э.Эрхэмбаатартай хувийн таарамжгүй  харьцааны улмаас  маргалдаж улмаар  нүүрэн тус газар гараараа цохиж эрх чөлөөнд нь халдаж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Энхбаатар мэдүүлэхдээ: “...  Гэм буруугаа хүлэн зөвшөөрч байна. Мэдүүлэг өгөхгүй...” гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Э.Эрхэмбаатарын өгсөн... 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдөр эхнэр Сэлэнгэ,найз Ундраа, түүний нөхөр Отгонбаяр болон Отгонбаярын найз Энхбаатар, Мягмарсүрэн гэсэн байхаа эдгээр хүмүүстэй Хүдэр суманд Энхбаатарын эзэмшлийн 04-28 дугаартай Ланд 105 машинтай уул уурхайн бичиг баримтын асуудлаар ирсэн юмаа. Бидний ажил 2-3 хоног хойшлосон тул бид нөхөрлөлийн гишүүн болох Оюун эгчийнд байрласан.2023 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Энхбаатар, Мягмарсүрэн нар гол дээр архи ууж ирчихээд Оюун эгчийн хашаанд хооронд ноцолдоод зодолдоод байхаар нь би тухайн хүмүүст  айлд байна ,та нар айлын амгалан тайван байдлыг алдагдуулж байхаар буудалд оч гэж хэлсэн,тэр хоёр хүнийг манай найз Отгонбаяр авч яваад буудалд хонуулсан. Би эхнэрийн хамтаар Оюун эгчийн хажуу шовгорт хоносон. Маргааш өглөө нь буюу 2023 оны 08дугаар сарын 01-ний өглөө Энхбаатар орж ирээд чамайг алнаа гээд байсан, тэгэхээр нь би чи намайг ямар шалтгаанаар ална гэж байгаа юм гэхэд чи намайг айлаас хөөлөө гээд байсан. Би чамд зөв шаардлага тавьсан шүү дээ гэж хэлэхэд Энхбаатар айлаас гараад явсан.Би махны дэлгүүрээс мах хүнс цуглуулаад  Оюун эгчийнд очоод хоол унд хийж идээд юм ярьж суусан.Тэр үед Оюун эгч ,манай эхнэр Сэлэнгэ, Ундаряа бид 4 ажил хэрэг болон хувийн асуудал ярингаа 2 шил 0.5 литрийн архи архи уусан.Энэ үед  Энхбаатар гаднаас ганцаараа согтуу орж ирсэн,тэгээд намайг уулзая гэж  дуудаад Оюун эгчийн шовгорын гадаа  гаргаад шууд  зүүн талын нүд хацар хэсэгт гараараа нэг удаа цохисон ба би тэндээс явсан.  Гомдолтой байна хуулийн дагуу шийдүүлнэ...” гэх мэдүүлэг, /хх-н 12 дугаар тал/

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Э.Эрхэмбаатарын 2023-10-11-нд дахин өгсөн...  Надад гомдол санал байхгүй, Энхбаатар найз  надад эмчилгээний төлбөр 800.000 төгрөг өгсөн.Би тэр мөнгөөр  зам,унааны зардал болон рентген зураг, томограф зураг авахуулж, нүдний шил авсан.Дахин нэхэмжлэх зүйл гэвэл дахин эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа тэгээд эмчилгээний зардал гаргуулахад болно. Өөр гомдол саналгүй, хялбаршуулсан журмаар шийдвэрлэж болно гэсэн мэдүүлэг / хх-н 14 дүгээр тал/

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Д.Оюуны өгсөн “... 2023 оны 03 дугаар сард суманд бичил уурхайн сургалт болсон юм. Түүн дээр  Эрхэмбаатарын эхнэр Сэлэнгэ гэгчтэй танилцаад тэд нарын нөхөрлөл болох “Нуурын тагт “ нөхөрлөлд гишүүнээр орсон.Ингэж танилцсанаас хойш 2023 оны 7 дугаар сарын 31-нд Сэлэнгэ нөхөр Эрхэмбаатар хамт мөн Ундаръяа  нар ирсэн. Бид нарыг байж байхад саарал өнгийн жийп машинтай хүн бас ирсэн,Эрхэмбаатар нөгөө хүмүүсээ энд хонож болохгүй, хүүхдүүдтэйгээ байгаа болохоор буудалд очоод хоно гээд тэр хүмүүстээ хэлсэн, тэгээд эхнэр Сэлэнгэ, Ундаръяа нар дагуулаад буудалд оруулсан гэсэн. Тэр шөнөдөө гэртээ манай хашаанд байдаг шовгорт Эрхэмбаатар, Ундаръяа нар хоносон.Маргааш өдөр нь буюу 2023 оны 08 дүгээр сарын 01-ний өдөр 12 цагийн орчим хоол ундны юм авна гээд төв рүү яваад ирэхдээ  2 ширхэг 0.5 граммын экс нэртэй архи авчирсан байсан ,тэрийг бид 4 хувааж уугаад юм яриад сууж байхад /Заагаа / Энхбаатар гэж хүн архи уучихсан цээж нүцгэн ганцаараа орж ирээд Эрхэмбаатарыг дуудаад би чамтай л уулзана гээд байх шиг байсан, Эрхэмбаатар шовгороос гараад явсан.Тэгээд бид гурав үлдээд сууж байтал манай охин намайг дуудаад унт ээж гэхээр нь би гараад гэртээ ороод унтсан. Маргааш нь буюу 2023 оны 8 дугаар сарыг 02-ны өглөө Эрхэмбаатарыг харсан чинь нүд харлаж хөхрөөд хавдсан байсан чинь Эрхэмбаатар надад Энхбаатар намайг цохисон гэж хэлсэн ба тэр өдөртөө буцаж яваад, түүнээс хойш ирээгүй. Би тэр хоёрыг хоорондоо хэрэлдэж, цохиж зодож байхыг хараагүй...” мэдүүлэг / хх-н 17-18 дугаар тал/

 

Нийслэлийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч Ц.Оюун-Эрдэнийн 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 9845 тоот  “... 1. Э.Эрхэмбаатарын биед зүүн нүдний дээд доод зовхины зөлөөн эдийн няцралт, зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. 3.Дээрх гэмтэл Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй ..." гэх дүгнэлт /хх-ийн 22-23 дугаар хуудас/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2-3 дугаар  хуудас/

   Эмчийн тодорхойлолт фото , зураг  /хх-ийн 05-06 дугаар хуудас/,

             Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 24-25 дугаар хуудас/

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 28-30 дүгээр хуудас/,

Эмнэлгийн баримт /хх-н 42-45 дугаар худас  /

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримт:

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 54 дугаар хуудас/,

Захиргааны зөрчилт хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 55 дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 49 дугаар хуудас/,

Байнга оршин суугаа газрын хаягийн лавлагаа /хх-ийн 52 дугаар хуудас/,

Хэргийн материал танилцуулсан баримт  /хх-ийн 56-57 дугаар хуудас/,

 зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

            Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болон хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн гэм буруу давхар нотолж байх бөгөөд хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримт гэж үнэллээ.

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

   Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч М.Энхбаатар нь 2023 оны 08 дугаар  сарын  01-ний өдөр Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Баян цагаан 2 дугаар баг, Бэлчирийн 2-2 тоотод З.Эрхэмбаатартай хувийн таарамжгүй  харьцааны улмаас  маргалдаж улмаар  нүүрэн тус газар гараараа цохиж эрх чөлөөнд нь халдаж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан  болох нь:

   Шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн шүүгдэгч М.Энхбаатарын мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Э.Эрхэмбаатарын өгсөн... мэдүүлэг, / хх-н 12 дугаар тал / /  хх-н 14 дүгээр тал /

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Д.Оюун  өгсөн мэдүүлэг / хх-н 17-18 дугаар тал /

Нийслэлийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч Ц.Оюун-Эрдэнийн 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 9845 тоот  “...1. Э.Эрхэмбаатарын биед зүүн нүдний дээд доод зовхины зөлөөн эдийн  няцралт ,зулгаралт,цус хуралт гэмтэл тогтоогдлоо.2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. 3.Дээрх гэмтэл   Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй ..." гэх дүгнэлт /хх-ийн 22-23 дугаар хуудас/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2-3 дугаар  хуудас/

  Эмчийн тодорхойлолт, фото  зураг  /хх-ийн 05-06 дугаар хуудас/,

Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 24-25 дугаар хуудас/

Эмнэлгийн баримт /хх-н 42-45 дугаар худас  /

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримт:

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 54 дугаар хуудас/,

Захиргааны зөрчилт хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 55 дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 49 дугаар хуудас/,

Байнга оршин суугаа газрын хаягийн лавлагаа /хх-ийн 52 дугаар хуудас/,

Хэргийн материал танилцуулсан баримт  /хх-ийн 56-57 дугаар хуудас/,

 зэрэг нотлох баримтуудаар түүний үйлдсэн хэрэг нь нотлогдон тогтоогдож байна гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.

Шүүгдэгч  М.Энхбаатар үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна. 

Иймд шүүгдэгч М.ЭнхбаатарЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэнд гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч М.Энхбаатар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд гэм буруугийн талаар маргаагүй болно.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас  М.Энхбаатар үйлдлийг Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв. 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Хохирогч Э.Эрхэмбаатар нь гомдол саналгүй гэж мэдүүлсэн, эмчилгээ хийлгэсэн боловч хэрэгт баримтыг ирүүлээгүй ба шүүгдэгч М.Энхбаатар нь эмчилгээний зардалд 800.000 төгрөг төлсөн болохыг хохирогч мэдүүлсэн байна. Хохирогч   Э.Эрхэмбаатар нь цаашид зөвхөн энэ хэргийн улмаас учирсан гэмтэлтэй холбоотой эмчилгээний зардлаа иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, шүүгдэгч М.Энхбаатарыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүгдэгч  М.Энхбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт заасан  ... “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу, шүүгдэгч М.Энхбаатарын гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино”  гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

Мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна  гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ...Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас  долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ... гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ...Энэ хуулийн тусгай ангид хорин ялын дээд хэмжээг таван жил хүртэл, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ... гэж тус тус заажээ.

Шүүгдэгч М.Энхбаатарын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх тул хуулинд заасан ял шийтгэлийг оногдуулах зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч М.Энхбаатарт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан  тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг  хөнгөрүүлэх нөхцөлд тооцов.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй болно.  

Шүүгдэгч  М.Энхбаатар нь шүүхэд мэдүүлэхдээ эрхэлсэн тодорхой ажилгүй, мөн  тогтсон орлогогүй гэх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийг 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.  

Шүүгдэгч М.Энхбаатар оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тусгай ажил хийлгэх ялыг нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр  хийлгэхийг харъяа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах, М.Энхбаатар нь  нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

Энэ хэргийн улмаас битүүмжлэгдсэн эд хөрөнгө, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй бөгөөд шүүгдэгч М.Энхбаатарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр  зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4, дэх хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг  тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Буурчин овогт  Мөнхбаатарын Энхбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Буурчин овогт  Мөнхбаатарын Энхбаатарыг 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  М.Энхбаатарт оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тусгай ажил хийлгэх ялыг нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэхийг харъяалах газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар   М.Энхбаатар нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хохирогч Э.Эрхэмбаатар нь цаашид зөвхөн энэ хэргийн гэмлийн улмаас учирсан эмчилгээний зардлаа иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

6. Шүүгдэгч М.Энхбаатарыг нь хэрэгт битүүмжлэн ирүүлсэн зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш, эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 11.9 дүгээр зүйлд заасныг дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ч.МӨНГӨНЦЭЦЭГ