Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 2023/ШЦТ/194

 

Б аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Т даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ердос,  

улсын яллагч: Б аймгийн Прокурорын газрын ахлах прокурор А.Д,

шүүгдэгч Х.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Б аймгийн Прокурорын газрын ахлах прокурор А.Дээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж овогт Хы Нт холбогдох эрүүгийн 000000000000 дугаартай хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Ж овогт Хы Н, 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Б аймгийн Ө суманд төрсөн, 31 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, 3 хүүхдийн хамт амьдардаг, Баян- Ө аймгийн Ө сумын 05 дугаар багт оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд нь Б аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн (1) 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 0000 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял,

(2) 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 0000 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял,

(3) 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 0000 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 5 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял,

(4) 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 00000 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял,

(5) 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 0000 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгүүлж байсан, РД:000000000.

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

Шүүгдэгч Х.Н нь “Н” гэх нэртэй фэйсбүүк хаягаар буюу цахим хэрэгсэл ашиглаж, хохирогч А.Ат өөрийгөө “Х” ХХК-нд ажилладаг хэмээн танилцуулж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, хямдралтай, урамшуулалтай онгоцны нислэгийн тийз бичүүлж өгье хэмээн хуурч, түүнээс 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 1.810.000 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 1.980.000 төгрөг, нийт 3.790.000 төгрөгийг Хан дахь 00000000000 дугаартай дансаар авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэм буруугийн талаар.

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг.

1.1. Шүүгдэгч Х.Н мэдүүлэхдээ: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хохирлын зарим хэсгийг хохирогчид төлж өгсөн байгаа” гэв.

2. Эрүүгийн 000000000000 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

2.1. Иргэн А.Ааас 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдөр гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, хавсралт Хны харилцагч Б.Бийн 0000000000 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 04, 06-09 дэх тал/,

2.2. “Н” гэх нэртэй фэйсбүүк хаягтай иргэнтэй харилцсан зурвас, гэрэл зургууд, орчуулга /хавтаст хэргийн 10-27 дахь тал/,

2.3. Хохирогч А.Аын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 30-31 дэх тал/,

2.4. Гэрч А.Еы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 33-34 дэх тал/,

2.5. Иргэн Х.Нын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 75 дахь тал/,

2.6. Х” ХХК-ийн 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн Б-23/264 дугаартай албан бичиг /хавтаст хэргийн 77 дахь тал/, 

2.7. Яллагдагч Х.Нын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 90 дэх тал/,

2.8. Шүүгдэгч Х.Нын хувийн байдлыг тогтоосон баримтууд болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

3. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Х.Нын  холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

3.1. Хэргийн үйл баримт.

Шүүгдэгч Х.Н нь “Н” гэх нэртэй фэйсбүүк хаягаар буюу цахим хэрэгсэл ашиглаж, хохирогч А.Ат өөрийгөө “Х” ХХК-нд ажилладаг хэмээн танилцуулж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, хямдралтай, урамшуулалтай онгоцны нислэгийн тийз бичүүлж өгье хэмээн хуурч, түүнээс 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 1.810.000 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 1.980.000 төгрөг, нийт 3.790.000 төгрөгийг Хан дахь 00000000000 дугаартай дансаар авсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

3.1.1. Иргэн А.Ааас 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдөр гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, хавсралт Хны харилцагч Б.Бийн 0000000000 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 04, 06-09 дэх тал/,

3.1.2. “Н” гэх нэртэй фэйсбүүк хаягтай иргэнтэй харилцсан зурвас, гэрэл зургууд, орчуулга /хавтаст хэргийн 10-27 дахь тал/,

3.1.3. Хохирогч А.Аын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2022 оны хаврын улирал байсан, 4 юм уу 5 дугаар сарын үед байх дүү болох Еы хамт К, К зэрэг улсуудаар аялахаар болоод онгоцны тийз билетийн үнэ хөлсийг “Х” компанийн пэйж хуудас руу нэвтэрч судлаад, тавигдсан мэдээллийн доор нь мэдээлэл авъя гэж сэтгэгдэл бичээд байж байсан чинь манай дүү Еы хувь чат руу бүтэн нэрийг нь Н гэх эмэгтэй холбогдоод ороод ирсэн.

Түүний фейсбүүк хаяг нь “Н” гэх аккаунт байсан ба тус хаягаар холбогдож ороод ирсэн. Манай дүү түүнийг урьд нь таньдаг юм шиг байна лээ. Тэр өөрийгөө хэлэхдээ би “Х” ХХК-нд билет бичдэг ажилтнаар ажилладаг юм, та нар сонирхож байгаа юм уу гэж хэлсэн. Тухайн үед яг ч билет бичүүлээгүй болохоор тэгээд орхисон юм.

Харин 2022 оны 07 дугаар сард газраар К, цаашлаад К улс руу онгоцоор нисэж, хүүхдийнхээ хамт очсон. Ингээд К улсад байхдаа Монгол Улс руу онгоцоор буцахаар болоод нөгөө “Х” ХХК-нд ажилладаг гэх Нтай дүүгээрээ холбуулан, дараагаар нь өөрөө ярьсан. Тухайн үед Н К улсаас Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот руу хүүхдийнхээ хамт нисэхэд нийт 1.810.000 төгрөг болно гэхээр нь уг мөнгийг нөхөр Бийн 0000000000 тоот данс руу интернэт банк ашиглан нэвтэрч Нын 00000000000 тоот данс руу 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 1.810.000 төгрөгийг “ongotsnii tiiz altintas” гэж утгатай шилжүүлсэн.

Ингээд шилжүүлээд байж байхад Н чатаар залгаад та хоёр талын тийз билетийг захиалах юм бол хямдралтай, бага мөнгөн дүнгээр Монгол Улсад ирэх боломжтой, тодруулбал та Монголд ирээд буцаад К явах онгоцны билетээ бичүүлсэн тохиолдолд урамшуулалд хамрагдана. Жишээ болгож хэлэх юм бол таны нэг талын бичүүлж байгаа тийзний үнэ болох 1.810.000 төгрөгөөс та 1.200.000 төгрөгийг бодитоор төлж үлдсэн 610.000 төгрөг нь 2 талын билетийг бичүүлснээр урамшуулалд хамрагдах юм байгаа гэж хэлсэн. Заавал 2 талын билетийг бичүүлсэн тохиолдолд та дээрх урамшуулалд хамрагдана гэж хэлсэн. Тэгэхээр нь би түүнд хандаад би Монголд ирсний дараа дахин К руу очихгүй, тэгэхээр яах юм бэ гэхэд та явах боломжгүй гэж билетээ буцааж болно, ямар нэгэн шимтгэл төлөхгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би дахин нэмж түүнд 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр мөн нөхрийн дээрх данс руу интернэт банкийг нь ашиглан нэвтэрч 1.980.000 төгрөгийг шилжүүлсэн.

...Ингээд миний төлсөн 1.980.000 төгрөгөөс урамшуулал гэж Нын хийсэн 950.000 төгрөгийг хасахад үлдэгдэл 1.030.000 төгрөг үлдсэн юм. Үлдэгдэл мөнгийг Наас хэзээ орох талаар асуухад би мэдэхгүй, манай компанийн нягтлан мэднэ гэж хэлсэн. Тэгээд түүнээс хойш мөнгө төгрөг, урамшуулал байхгүй, Нтай холбогдоход шалтаг тоочоод байхаар нь түүнийг “Х” ХХК-нд ажилладаг эсэх талаар асуухад тийм хүн огт ажиллаж байгаагүй, ажилддаггүй гэдгийг мэдсэн юм.

Би 950.000 төгрөгийг авсан өдрөөс хойш мөнгөө авмаар байна гэж байнга нэхсээр байсан, тэгсэн тэр надад 150.000 төгрөгийг увуулж цувуулж өгсөн.

...Би түүнд анх шилжүүлсэн мөнгө болох 1.810.000 төгрөгийг огт хохирол дээрээ тооцохгүй байгаа юм. Учир нь нэг талын тийзийг бичүүлсэн, тэрүүгээр Улаанбаатар хот руу хүүхэд бид хоёр ирсэн болохоор тус мөнгийг нэхэмжлэхгүй байгаа. Харин сүүлд өгсөн 1.980.000 төгрөгөөс одоо үлдэгдэл 880.000 төгрөгийг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30-31 дэх тал/,  

3.1.4. Гэрч А.Еы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:  “...Өнгөрсөн жил буюу 2022 оны 05 дугаар сард “Х” ХХК-ийн пэйж хаяг руу Улаанбаатар хотоос К улс руу явах нислэгийн төлбөр ямар үнэтэй болох талаар асуусан бөгөөд түүний коммент хэсэгт нь Н сэтгэгдэл бичээд орж ирсэн ба түүн дээр сайн байна уу эгчээ, би “Х”-т ажилладаг, ажилчдын хямдралтай билет гэж байдаг, түүн дээр би таныг хямдралтай үнээр гаргаад өгье гэж хэлсэн. Тэгээд түүнээс хойш Н нь байн байн миний хувь чат руу та хэзээ яаж билет бичүүлэх гэж байна, би танд хямдралтай үнээр билет бичүүлж өгье гэж хэлсэн ба энэ үеэр би одоохондоо би яах талаар шийд гараагүй байна, би эгчтэйгээ хоёулаа явах гэж байгаа, ямар нэгэн чиглэл гарахаар нь чамд хэлье гэж хэлсэн юм.

Тэр өдрөөс хойш 2023 оны 07 дугаар сард би өөрийн эгч болох А.Аын утасны дугаарыг нь өгч энэ хүнтэй яриарай гэж хэлсэн юм. Түүнээс хойш Н нь ахиж надтай холбоо бариагүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33-34 дэх тал/, 

3.1.5. Иргэн Х.Нын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 75 дахь тал/,  

3.1.6. “Х” ХХК-ийн 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн Б-23/264 дугаартай “...Манай байгууллагад Хы Н гэдэг хүн урьд нь ажиллаж байгаагүй, одоо ажилладаггүй болно” гэх албан бичиг /хавтаст хэргийн 77 дахь тал/,

3.1.7. Яллагдагч Х.Нын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Надад холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан прокурорын тогтоолтой танилцлаа. Уг тогтоолтой холбоотой ямар нэгэн санал хүсэлт байхгүй, хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 90 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

4. Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа, мөн мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

5. Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгч Х.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож цахим хэрэгсэл ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Х.Наас “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх тайлбарыг гаргасан болно.

Эрх зүйн дүгнэлт.

6. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэрэг нь хохирогчоос буюу эд хөрөнгийн эзэмшигч, өмчлөгчөөс тодорхой эд хөрөнгийг залилагч этгээд шилжүүлэн авах зорилгоор хуурах эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглах, зохиомол байдлыг зориудаар бий болгох, далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах зэрэг аргаар идэвхтэй үйлдэл хийгддэг бөгөөд өөрийн үйлдлийг хууль ёсны гэсэн хуурамч сэтгэгдлийг төрүүлж, улмаар тэдгээр үйлдлийн үр дүнд эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

7. Субъектив тал нь гэмт этгээд үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн санаа зорилготойгоор хохирогчийн эд хөрөнгө шилжүүлэн авсан, шунахай сэдэлттэй үйлдэгддэг.

8. Шүүгдэгч Х.Н нь бусдыг хуурч, фейсбүүк цахим хаяг ашиглан зохиомол байдлыг зориудаар бие болгож хохирогч А.Аын эд хөрөнгийг шилжүүлэн авсан нь хангалттай тогтоогджээ.

9. Тухайн хэргийн хувьд шүүгдэгч Х.Н нь хохирогч А.Ат өөрийгөө “Х” ХХК-нд ажилладаг хэмээн танилцуулан зохиомол байдлыг зориудаар бий болгож улмаар хямдралтай, урамшуулалтай онгоцны нислэгийн тийз бичүүлж өгнө гэж хуурч, түүнээс 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 1.810.000 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 1.980.000 төгрөг, нийт 3.790.000 төгрөгийг өөрийн Хан дахь 00000000000 дугаартай дансаар авч залилсан нөхцөл байдал нотлох баримтуудын хүрээнд бүрэн нотлогджээ.

10. Түүнчлэн шүүгдэгч Х.Н нь хохирогч А.Ааас залилан авсан мөнгөний зарим хэсгийг өөрийнхөө хэрэгцээнд зарцуулсан байдал нь шүүгдэгч өөрийн мэдэлд залилан авсан эд хөрөнгийг буцааж өгөхгүй, хариу төлбөр хийхгүй байх субъектив санаа зорилготой үйлдсэн байна.

11. Шүүгдэгч Х.Нын дээрх үйлдэл нь залилах гэмт хэргийн шинжийг агуулж байх тул гэм буруугийн шүүх хуралдаанд гаргасан улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Х.Ныг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, цахим хэрэгсэл ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

12. Гэмт хэрэг гарахад шүүгдэгч Х.Нын бусдаас авсан өр зээлээ төлөхийн тулд хялбар аргаар мөнгө олох зорилго, шунахайн сэдэлт шууд нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй байна. 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

13. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1. “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2. “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж хуульчилсан байна.

14. Мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1. “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, 510 дугаар зүйлийн 510.1. “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж заасан байна.

15. Шүүгдэгч Х.Нын үйлдсэн залилах гэмт хэргийн улмаас хохирогч А.Ат нийт 3.790.000 төгрөгийн бодит хохирол учирсан байх ба үүнээс шүүгдэгч Х.Н нь хохирогч А.Ат анх шилжүүлсэн 1.810.000 төгрөгөөр онгоцны тийз бичүүлж өгсөн тул хохирогч нь нэхэмжлээгүй байх ба сүүлд шилжүүлсэн 1.980.000 төгрөгөөс төлөгдөөгүй үлдсэн нь 880.000 төгрөг байна.

16. Шүүгдэгч Х.Н нь гэм буруугийн шүүх хуралдаанд “хохирогч А.Ат хохирлын зарим хэсгийг төлж өгсөн боловч нотлох баримтаа гаргаж өгч чадаагүй” гэж мэдүүлсэн боловч хохирогч А.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, шүүхээс шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд өгсөн тайлбараа үзэхэд 950.000 төгрөгийг урамшуулал хэмээн хохирогчид шилжүүлж өгсөн, 2022 оны 10, 11 дүгээр сард гурван удаа 50.000 төгрөгөөр 150.000 төгрөг, нийт 1.100.000 төгрөг төлсөн болох нотлох баримтуудаар тогтоогджээ.  

17. Иймд шүүгдэгч Х.Наас гэмт хэргийн хохиролд 880.000 төгрөг гаргуулан хохирогч А.Ат олгохоор шийдвэрлэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.

18. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгч Х.Нт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 11 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар оногдуулах саналтай. Түүнд оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасны дагуу өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулж, эдлээгүй үлдсэн 4 жилийн зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгээд нийт 4 жил 11 сараар тогтоож, зорчих эрхийг хязгаарлах ялыг Б аймгийн Ө сумын 05 дугаар багийн нутаг дэвсгэрээс гарахгүй байхаар тусгах саналыг гаргаж байна. Мөн хохирогч А.Ат учирсан хохирол болох 880.000 төгрөгийг төлөх талаар завсарлага авсан ч түүний төлөөгүй учраас уг мөнгийг шүүгдэгчээс гаргуулж, хохирогчид олгох саналтай байна” гэх дүгнэлтийг гаргасан байх ба шүүгдэгч Х.Наас эрүүгийн хариуцлагын талаар тусгайлан тайлбар гаргаагүй болно.

19. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Х.Нын үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна. Мөн шүүгдэгч Х.Нт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1. “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 2. “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заасныг удирдлага болгов.

20. Шүүгдэгч Х.Нт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

21. Шүүгдэгч Х.Н нь хувийн байдлын хувьд 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр төрсөн, ам бүл 4, хүүхдүүдийн хамт амьдардаг, урьд нь ял шийтгүүлж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

22. Шүүгдэгч Х.Н нь залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь  тогтоогдсон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирлын зохих хэсгийг төлж барагдуулсан байдал, хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэрэг нөхцөл байдал тус бүрд нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт өгч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж шийдвэрлэв.

23. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2. “Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно.” гэж заасныг үндэслэн шүүгдэгч Х.Нт Б аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 21-ны өдрийн 2023/ШЦТ/134 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял, мөн энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж дүгнэлээ.  

24. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Нт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 3 цагаар тогтоож, мөн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Н нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

25. Шүүгдэгч Х.Нт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг Б аймгийн Ө сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд тус сумын Засаг даргын тамгын газарт гудамж, талбай цэвэрлүүлэх ажил хийлгэхийг Б аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.

26. Энэ хэрэгт шүүгдэгч Х.Н нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй. 

27. Шүүгдэгч Х.Нт урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үлдээв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ж овогт Хы Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, цахим хэрэгсэл ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ныг 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Х.Нт Б аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 21-ны өдрийн 00000000 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял, мөн энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Нт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 3 цагаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Н нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

6. Шүүгдэгч Х.Нт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг Б аймгийн Ө сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд тус сумын Засаг даргын тамгын газарт гудамж, талбай цэвэрлүүлэх ажил хийлгэхийг Б аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х.Наас гэмт хэргийн хохирол 880.000 төгрөг гаргуулан хохирогч А.Ат олгосугай.

8. Энэ хэрэгт шүүгдэгч Х.Н нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Х.Нт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үлдээсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

11. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсхүл эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл хугацаанд шүүгдэгч Х.Нт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Х.Т