Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 2023/ШЦТ/339

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ариунхишиг

Улсын яллагч Б.Оюунцэцэг

Шүүгдэгч *******, ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн******* овогт **************, ******* овогт ******* ******* нарт холбогдох эрүүгийн 2321003830363 дугаартай хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 09-ний хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ******* оны 07 дугаар сарын 19-ний өдөр Дорнод аймгийн суманд төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн сумын дүгээр баг гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, овогт **************.  /РД: /

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, оны 08 дугаар сарын 26-ны өдөр Дорнод аймгийн суманд төрсөн, 1 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл , эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн сумын дугаар баг гудамж -2 тоотод оршин оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* овогт ******* *******.  /РД: /

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэж 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Дорнод аймгийн сумын нутаг дэвсгэрт жимс түүж байх үедээ Хилийн дүгээр тэмдэгтийн зүүн талаар 80 метр газраар Монгол Улсын талаас Оросын Холбооны улсын тал руу явганаар зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогджээ.  /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд: “...Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйл байхгүй...” гэв.

 

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд: “...Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйл байхгүй...” гэв.

 

  Шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэн 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Дорнод аймгийн сумын нутаг дэвсгэрт жимс түүж байх үедээ Хилийн дүгээр тэмдэгтийн зүүн талаар 80 метр газраар Монгол Улсын талаас Оросын Холбооны улсын тал руу явганаар зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...хоол идэж байхад ******* надад маргааш өглөө эрт жимсэнд явбал хамт явъя гэж хэлсэн. Тэгээд маргааш өглөө нь 08 цаг 0 минутын орчимд ******* бид хоёр Ульханаас хойд зүг рүү чиглэн Онон голын эрэг дагуу ойролцоогоор 20-30 минут алхсан. Голын эрэг дагаж явж байхад замд нэг хөндлөн торон хашаа гол тулсан байсан тэрийг тойрч гараад цааш 10 минут гаран явж байхад газар унасан тор байсныг давж гарсан. Ингээд 3 дахь төмөр тор тааралдахаар нь ******* бид 2 доогуур нь шургаж гарсан. Тухайн үед малын хашаа л юм байх гэж бодсон. Тэгээд 3 дахь торыг шургаж гараад цааш алхаж явж байхад үрэл жимс байхаар нь түүж байхад удаагүй Оросын 2 цэрэг ирээд өөрийнхөө буун дээрээ гараа тавиад “Давай” гэхээр нь толгой дохиод дагаад явсан...” гэх мэдүүлэг, шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...10 дугаар сарын 12-ны орой ахын хажуу айлын хөрш залуу******* гэх хүн орж ирж, хоол унд идээд сууж байхдаа маргааш жимсэнд явна гэж ярьж байхаар нь би хамт жимсэнд явж болох уу гэж санал тавьж, хамт явахаар болсон. ...Тэгээд 10 дугаар сарын 13-ны өглөө 08 цаг 0 минутын үед ахын гэрт******* ганцаараа явган ирсэн. Бид 2 явганаар Ульхан тосгоноос баруун хойш зүг чиглэн хилийн шинэ тор даган 10 минут орчим алхаж байгаад торноос салан баруун тийш торгүй газраар 0-0 минут бургасан дундуур алхсан. Би зам сайн мэдэхгүй толгой эргээд байршлаа алдаад энэ зөв зам биздээ, энэ хилийн бүс байна гэхэд******* “мэднэ мэднэ” гэж хариулсан. Тэгээд цааш үргэлжлүүлээд алхаад явж байхад хилийн тор унасан байдалтай байхаар нь*******д хэлэхэд тэр энэ хуучин хилийн тор юм уу эсхүл малын хашаа хороо байхаа гэж хэлсэн. Тухайн тороо даваад 0 метр газар алхаад бие засаад зогсож байгаад цааш харахад 20 метр хүрэхгүй газар үрэл жимс харагдахаар нь тухайн жимсийг түүхээр цааш алхсан. Газар унасан торыг даваад удалгүй 10 минутын дараа Оросын цэргүүд гэнэт гарч ирээд “Давай пошли” гээд аваад явсан...” гэх мэдүүлэг, гэрч “...Би салбарын захирагчийн томилгооны дагуу 10 дугаар сарын 13-ны өдөр харуулчин, дэд ахлагч хамт хилийн манаанд үүрэг гүйцэтгэж байсан. Хилийн дүгээр тэмдэг өнгөрөөд явж байхад хүмүүс хоорондоо ярих шиг чимээ сонсогдсон. Чимээг сонсоод чигээрээ 20 метр орчим алхаад харахад 2 хүн Монгол Улсын талаас Оросын Холбооны Улсын тал руу хил зөрчсөн, жимс түүж байсан. Тэр иргэд хилийн шугамаас 20-30 метр орчим зайд байсан ба би байгаа газраасаа хөдөлж болохгүй талаар сануулж, мөн хил зөрчсөн гэдгийг нь хэлсэн...” гэх мэдүүлэг, гэрч “...Би салбарын захирагчийн томилгооны дагуу 10 дугаар сарын 13-ны өдөр харуулчин, дэд ахлах хамт хилийн манаанд үүрэг гүйцэтгэж байхад Монгол Улсын 2 иргэн Оросын Холбооны Улсын тал руу хил зөрчсөн байсныг илрүүлсэн. Хилийн манааны ахлагч, дэд ахлагч энэ 2 хүн хилийн шугамыг 20-30 метр орчим өнгөрсөн байна. Хоёулаа өөрсдөө хил зөрчиж болохгүй, энэ талаар салбарын захирагчид нэн даруй мэдэгдье гээд утсаар холбогдож хэлсэн...” гэх мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, улсын хилийн дэглэмийг хамтран шалгасан акт, улсын хилийн дэглэм зөрчигчдийн ул мөрийг илрүүлэн баримтжуулсан акт, улсын хил зөрчигчийг шилжүүлсэн актууд, хэргийн газрын үзлэг хийж, баримтжуулсан гэрэл зургууд зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

  Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

Шүүгдэгч *******, ******* нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бүлэглэн Монгол Улсад орох, гарах хил нэвтрэх эрхийн баримт бичиггүй, зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

 

  Шүүгдэгч *******, ******* нар нь хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн байх ба тэдэнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Прокуророос шүүгдэгч нарт санал болгож, шүүгдэгч нараас хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 19.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.-д заасан “Оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нар нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17. дүгээр зүйлийн дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

            Иймд прокурорын саналын хүрээнд шүүгдэгч овогт **************, ******* овогт ******* ******* нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 19.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 1 жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч нар нь шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрсдийгөө өмгөөлж оролцоно гэсэн хүсэлт гаргасан ба шүүгдэгч ******* нь бүрэн дунд боловсролтой, ******* нь дээд боловсролтой бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .3 дугаар зүйлд заасан өмгөөлөгч оролцуулах зайлшгүй шаардлагатай биш байх тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгч нарыг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг тогтоолд дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17. дүгээр  зүйлийн , дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1- дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

             1. Шүүгдэгч******* овогт **************, ******* овогт ******* ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бүлэглэн Монгол Улсад орох, гарах хил нэвтрэх эрхийн баримт бичиггүй, зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

            2.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 19.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч **************, ******* ******* нарт хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.-д зааснаар шүүгдэгч *******, ******* нар тэнссэн 1 /нэг/ жилийн хугацаанд оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

 

            . Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн , дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч *******, ******* нарт мэдэгдэж, үүрэг хүлээлгэсэн этгээдэд хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

            . Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17. дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт тус тус зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч нар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

                                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                    Г.НАМУУНТУЯА