Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2020 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 166

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

      Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Нарантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймгийн Орхонтуул сум, 1 дүгээр баг, Рашаант Дөхөм гудамж 8-818 тоотод оршин суух Боржигин овогт ******* *******-ийн хүсэлттэй *******ыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Наранцай, хүсэлт гаргагч ******* нар оролцов.

                                     ТОДОРХОЙЛОХ нь:

 Хүсэлт гаргагч ******* шүүхэд гаргасан хүсэлтдээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би хоёр хүүхдэдээ тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэл гаргахын тулд *******ын гэрийн хаягийг нь мэдэхгүй байгаа учраас *******ыг олж тогтоож өгнө үү гэсэн хүсэлт гаргасан байгаа. Ганбатыг эрэн сурвалжлуулж оршин суугаа хаягийн тодруулж, эрэн сурвалжилж өгнө үү. ...******* бид хоёр Сэлэнгэ аймгийн Орхонтуул суманд амьдарч байсан. ...******* нь Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын хүн. ...******* яваад 4, 5 сар болж байна. ...Хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа. Сүүлд барилга дээр ажиллаж байна гэсэн. ...Хамгийн сүүлд 2020 оны 04 сард ирээд хоёр хүүхэдтэйгээ уулзчихаад явсан. ...Ах дүү нар нь бүгдээрээ Өвөрхангай аймагт байдаг. *******ын ээжийг нь Отгонсүрэн гэдэг. Тэтгэврийн хүн байдаг. Гэрийн хаяг нь Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд байдаг. Би сандраад мартчихаад байна. Энэ хүмүүс хамтдаа нэг хашаанд амьдардаг. ...*******ын ах О.Ганзориг гэж байгаа. Утас нь 88268692 гэсэн дугаартай. ...Ах нь Өмнөговь аймагт барилга авч барилга дээр ажиллаж байгаа. *******ын эгчийг нь Отгонсүрэнгийн Гантуяа гэдэг. Утас нь байхгүй. ...Баатар гэдэг найз нь байгаа. Хашаанаас нь 2 гудамжны наана цаана байдаг. Баатар гэдэг найзынх нь утсыг нь мэдэхгүй Hero Baatar гэсэн фейсбүүк хаягтай гэв.

Хүсэлт гаргагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч ******* нь хариуцагчаар оролцвол зохих этгээд *******ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.

Хүсэлт гаргагч ******* нь хариуцагчаар оролцвол зохих этгээд *******тай 2013 оноос 2016 оны хооронд хамтран амьдарч 2014 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүү Ганбатын Одгэрэл, 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр охин Ганбатын Нандинцэцэг нарыг төрүүлсэн байна.

 

Хүсэлт гаргагч *******, ******* нар Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд хамт амьдарч байгаад Сэлэнгэ аймгийн Орхонтуул суманд ирж амьдарсан ба ******* 2020 оны 04 дүгээр сараас *******ийг хоёр хүүхдийн хамт орхиж яваад хаана байгаа нь мэдэгдэхгүй холбоогүй болжээ.

 

Хүсэлт гаргагч нь *******аас хүүхдүүддээ тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байгаа боловч хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******ын оршин суугаа газар нь мэдэгдэхгүй, хаана байгаа нь тодорхойгүй байгаа тул түүнийг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасныг шүүх хангах үндэслэлтэй байна гэж үзлээ.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.4-т зааснаар Гэлэн овогт ******* *******-ыг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсээр гүйцэтгүүлэх нь зүйтэй байна.

 

Хариуцагчаар оролцвол зохих этгээд ******* нь -- регистрийн дугаартай, ээж Отгонсүрэн, эгч О.Гантуяа, ах О.Ганзориг нар нь Өвөрхангай аймгийн Арвайхээр хот, 4 дүгээр баг, Өлзийт, 45 дугаар гудамж, 4 тоот хаягт оршин суух хаягтай, ах О.Ганзориг 88268692 дугаарын утастай, эгч Гантуяагийн нөхөр Мягмарсүрэн 89749388 дугаарын утастай, ах О.Ганзориг нь О Ганзо, эгч Гантуяа нь otgon Gantuya, найз Баатар нь Baatar Hero гэх нүүр номын хаягтай болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч *******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.4-т зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд Гэлэн овогт ******* *******-ыг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсээр гүйцэтгүүлсүгэй.

2.Хариуцагчаар оролцвол зохих этгээд ******* нь ЙР-регистрийн дугаартай, ээж Отгонсүрэн, эгч О.Гантуяа, ах О.Ганзориг нар нь Өвөрхангай аймгийн Арвайхээр хот, 4 дүгээр баг, Өлзийт, 45 дугаар гудамж, 4 тоот хаягт оршин суух хаягтай, ах О.Ганзориг 000 дугаарын утастай, эгч Гантуяагийн нөхөр Мягмарсүрэн 000 дугаарын утастай, ах О.Ганзориг нь О Ганзо, эгч Гантуяа нь otgon Gantuya, найз Баатар нь Baatar Hero гэх нүүр номын хаягтай болохыг тус тус дурдсугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч *******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4 дэх хэсгүүдэд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд үүнээс хойш 7 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр нь бичгээр үйлдэх ба шүүх хуралдаанд оролцсон зохигч энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.  

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                А.НАРАНТУЯА