Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 2023/ШЦТ/225

 

 2023           10           09                                               2023/ШЦТ/225

 

 

 

                                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

 

Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Хосбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Заяа 

Улсын яллагч З.Наранчимэг

Хохирогч Д.********** 

Хохирогчийн өмгөөлөгч Ц.Сайнбат

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ганхуяг

Шүүгдэгч Д.**********   нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

 Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ********  овгийн ***********  **********  т холбогдох эрүүгийн 2239004420016 дугаартай хэргийг 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Д.**********   нь 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Хэнтий аймгийн Дадал сумын Балж 3 дугаар багт байрлах өөрийн гэртээ хохирогч Г.**********  ийг “Юундаа ***********  г өмөөрдөг байна аа” гэх шалтгааны улмаас маргалдаж, толгой хэсэг рүү нь цохиж унагаан, Г.**********   нь хойшоо савж унахдаа цонхны тавцан толгойгоороо мөргөж эрүүл мэндэд нь гавал тархины битүү гэмтэл, гавлын баруун зулай, чамархай ясны шугаман хугарал, их тархины баруун тал бөмбөлгийн зулай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, баруун чамархайн дэлбэн хэсгийн тархины эдийн няцрал, цус харвалт, зүүн нүдний зовхины хэсгийн зөөлөн эдийн няцрал бүхий хүнд хохирол учруулсан гэх гэмт хэрэгт  холбогджээ. (Яллах дүгнэлтэд бичсэнээр)

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Д.**********   шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...би гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна...” гэв. 

Хохирогч Г.**********   шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...***********  гийнд очоод явах гэж байсан чинь ***********   “байж бай, ганц юм уучихъя” гэж хэлсэн. Тэгээд хувааж уучхаад **********  ынхаар очъё гэж хэлэхээр нь хамт явсан. Баруун эсгий гэрт нь ороод дүү ******* гаас хэдэн юм асуугаад **********  т “хөгшөөн ******* тай уулзчихлаа” гэж хэлсэн чинь “чи муу юу гээд байгаа юм бэ” гээд гараараа миний толгой руу цохисон. Тэгээд би хойшоо унахдаа юм мөргөж унасан. Аймаар өвдсөн. Тэгээд гадаа гараад ***********  гийн утсаар ахыгаа дуудсан...” гэв. 

 

Хохирогч Г.**********   мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр би Хэнтий аймгийн Дадал сумын Балж 3 дугаар багийн нутаг “Галттай” гэх газарт байх А.******* ийн гэрт бид хоёр 1 шил архи хувааж уугаад зүүн талд “Хёрхон” гэх газарт байх ******* он буюу **********  ынд очиж хэсье гээд очсон. 8 км яваад очсон. Очиход **********   эхнэртэйгээ байсан. Баруун эсгий гэрт нь *******  дүү байсан. Би ******* с “чи яагаад манай дүү ***********  г зодож доромжилсон бэ” гэж асуусан. Тэгэхэд тийм асуудал болоогүй гэсэн. Тэгэхээр нь би за гэж гараад **********  ынд ороод “*******  хөгшөөн ******* тай уулзчихлаа” гэтэл “чи муу ер нь юу гэх гээд байгаа юм” гээд гүйж ирээд гараараа миний толгой руу цохисон. Тэгээд би хойшоо унахдаа цонх хавьцаа толгойгоороо маш хүчтэй цохиж унасан. Тэгэхэд намайг дахиж цохих гээд дайраад байсан. Тэгээд ******* ны хүү нь аавыгаа болиулсан. Тэгээд би гадаа ***********  гийн утсаар ахыгаа дуудсан. Тэгээд гэртээ очоод эмнэлэг дуудаад ирэхгүй болохоор нь сумын төв ороод яаралтайгаар Улаанбаатар хот руу ирсэн. Би хотод ирээд хагалгаанд орсон. Гавлын яс бутарч цуурсан байсан. Тэрийг нөхөж төмөр хийлгэсэн. Одоо миний биеийн байдал маш хүнд байна. Би “Галттай” гэх нутгийг хамгаалдаг байгаль хамгаалагч. **********   олон удаа Оросын Холбооны улс руу хууль бусаар хил давж ан хийдэг. Бас эвэр түүдэг. Би тэрийг нь олон удаа хэлж байсан. Тэгээд болохгүй болохоор нь хилийнхэнд хэлж байсан. Тэрэнд надад өс санаж явдаг юм. Тэгээд намайг цохисон байх. Тэр орой 21 цагийн орчимд энэ асуудал болсон. Би маш их гомдолтой байна.

... Би Д.**********  тай бол маргалдаж муудсан зүйл байхгүй. Уг нь тухайн үед *******  гэх дүүд нь миний ***********   гэх хүнийг яах гэж зодож дарамталсан юм бэ? гэж хэлсэн. Д.**********   нь намайг ширээний зүүн талд цонхны дэргэд сандал дээр сууж байхад над руу дөхөж ирээд миний толгой хэсэгт нэг удаа цохисон. Харин цохих үед нь би арагш унахдаа толгойгоороо цонхны тавцангийн буланг мөргөж унаад эргэж босох үед миний толгой маш их өвдөж байсан. Д.**********   нь намайг цохиж унагаад босож ирсний дараа намайг зодолдъё гэж над руу дайрсан. Тэр үед нь **********  ын хүү Буянаа, дүү *******  нар нь гаднаас орж ирсэн. Харин намайг **********   цохих үед түүний эхнэр Сараа миний найз ******* э хоёр л байсан. Өөр хүн байгаагүй. Дээрх гэмтэл нь намайг цохиулж, унасны дараа л үүссэн гэж бодож байна. Би Д.**********  ын өөдөөс эсэргүүцэх чадвар байгаагүй. Тухайн үед түүнд цохиулж унасан учраас толгой маш их өвдөж байсан. Миний гавал тархи цөмөрч яс нь бутарч унасан цус хуралттай байсныг эмч нар эмчилж тор тавьж өгсөн. Одоо би тархиа доргиож болохгүй. Гам барьж байгаа миний баруун гар бадайрч, чигчий хуруу, дунд хуруу хоёр татдаг болчихсон. Мэдрэлийн нарийн эмчид дахин үзүүлж эмчлүүлэх шаардлагатай байна. Миний бодлоор би түүнтэй маргалдаж муудсан асуудал байхгүй. ...Миний биед маш их өөрчлөлт орсон. Баруун гар бадайрч өвддөг. Хоёр хуруу татдаг. Толгой янгинаж өвддөг. Мартамхай болсон. Ам цангадаг, байнга өдөр шөнөгүй шингэн юм уудаг. Амтлах эрхтэн муудсан. Би эмчилгээний зардалтай холбоотой баримтуудыг гаргаж өгч нэхэмжилнэ...” гэжээ. (хх-ийн 12-14, 19-20)

 

Гэрч Б.*******  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ “...2022 оны 10 дугаар сарын 21-ний өглөө *******  ах над руу залгаад Төгсөө зодуулчихлаа Дадалын эмнэлгийн утсыг олоод өгөөч гэж залгасан. Би Биндэр суманд байсан. Тэгээд дахиж холбогдож чадаагүй. 10 дугаар сарын 21-ний өдөр холбогдоход гэртээ байна гэсэн. Тэгээд 10 дугаар сарын 22-нд өөрсдөө эмнэлэг очоод хүнд хүн гээд Улаанбаатар явуулсан байсан. Би Улаанбаатарт ирэхэд гэмтлийн эмнэлэгт хагалгаанд орж байсан. Тархи ар дагзны хэсэгт маш их цус хурж гавлын яс цуурч бяцарсан гэсэн. Галттайд байдаг ******* он буюу **********   ах ингэж зодож гэмтээсэн гэдгийг би нөхрөөсөө болон бусад хүнээс сонссон...” гэжээ. (хх-ийн 16)

 

Гэрч А.******* э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ “...2022 оны  дугаар  сарын 20-ны өдөр би гэртээ байж байтал саахалт айлын нөхөр болох **********  , улсын тусгай хамгаалалттай газрын байгаль хамгаалагч *******  нар манайд ирсэн. Би тухайн үед хашаа бариад байж байтал ******* ыг ***********   гэх залуу мотоциклтой ирж байгаль хамгаалагчийн байр луу нь хүргэж өгнө гээд аваад явсан. Тэгээд **********   бид хоёр манай дүү ******* ийн гэрт орж хоол унд идээд дараа нь манайх руу ороод гэрт байсан 0.75 литрийн савлагаатай архийг тал болтол нь хувааж уучхаад **********   “миний мотоцикл гэрэлгүй байна, чи хүргээд өгөөч” гэж надад хэлэхэд нь “за тэгье” гээд бид хоёр миний машинтай манай гэрээс үүн тийшээ байх гэр лүү нь явж байтал замын хойд талд **********   гэх айлынх ойрхон харагдахаар нь хоёулаа **********  ынхаар ороод гаръя гээд тэднийд ортол тэднийхэн орондоо орчихсон байсан. Тэгээд **********   орноосоо босож ирээд **********   ширээний зүүн талд би баруун талд нь суугаад **********  тай юм ярьж байгаад **********   **********   луу хандаж “Хүрхрээ нуурын баруун талын хужир дээр улсын тусгай хамгаалалттай газраас камер тавьсан, танай адуунууд тэрүүгээр явж байгаад камер эвдчих вий” гэтэл **********   **********   рүү хандаж “би ямар адуунуудаа очоод эвд гэсэн биш дээ, хэл мэдэхгүй адгуусыг яаж мэдэх юм” гээд тэр хоёр маргалдаж эхэлсэн. Тэгээд **********   ширээний зүүн талд сууж байхад нь **********   босож ирээд гараараа нүүр лүү нь түлхэх шиг болсон. Тэгтэл **********   хэсэг чимээгүй байж байгаад надаас миний утсыг авч гараад гэртээ байсан өөрийн утас руугаа залгаад хотоос ирсэн байсан *******  гэх ахыгаа дуудсан байсан. Удалгүй *******  ax нь хүрч ирээд **********  ийг аваад явсан. Бид нар зэрэг **********  ынхаас гараад хөдлөөд би гэртээ хариад унтсан ийм л асуудал болсон. **********   **********  ийн нүүр лүү түлхэх үед ямар нэгэн чимээ гараагүй. Гадагшаа гарч орж ирчхээд ёо ёо толгой өвдөөд байна гэж байсан. Тухайн үед **********  ийн толгойны хойд талд цонх байсан...

...Би өмнөх өгсөн мэдүүлэгтээ нэмж ярих зүйл байгаа учир нь би анх цагдаад мэдүүлэг өгөхдөө асуусан асуултыг нь сайн ойлгоогүй зарим зүйлийг нь буруу хариулсан байна. **********  , **********   хоёр камерын асуудлаас болж маргалдах үед **********   нь **********  ийг ширээний зүүн талд сандал дээр сууж байхад нь толгой хэсэг рүү нь гараа цохиход нь **********   нь хойшоо юм мөргөөд түг гээд нэг юм дуугарсан. Яалт ч үгүй арагш унахдаа толгойгоороо юм мөргөсөн. Харин **********  ийн ах Амарбаясгалан нь ирэх үед **********  , **********   хоёр буу шийдэм яриад л хэрэлдэж маргалдаад байсан...” гэжээ. (хх-ийн 23-24, 31)

 

Гэрч *******  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ “...Би нөхөр 2 хүүхдийн /******* , ******* / хамт гэртээ унтаж байтал 2022 оны 10 дугаар сарын 21-ний 00 цагийн үед гаднаас манай зүүн талд айлын нөхөр болох **********  , манай баруун талд байдаг ***********   нар гаднаас согтуу орж ирэхэд нь би цай аягалж өгсөн. Манай нөхөр **********   тэр гурав юм ярьж суугаад ***********  гийн барьж орж ирсэн тал шил архийг тэр гурав хувааж уугаад байж байтал **********   манай нөхөр **********   луу хандаж “танай зүүн талд буюу “Хүрхрээ” нуурын хажууд улсын тусгай хамгаалалттай газраас камер тавьсан, танай адуу тийшээ байдаг шүү, танай морьд камерыг нь эвдчих вий” гэхэд нь манай нөхөр **********   “хүний хэл мэдэхгүй адгуус амьтныг бид нар яалтай билээ дээ” гэж хэлээд тэр хоёр муудалцаж эхлээд, дараа нь тэр хоёр барьцалдаж аваад удаагүй байхад ***********   ширээ тойрч очоод салгасан. Тэгээд **********   манайд сууж байгаад гэртээ байсан *******  гэх ахыгаа утсаар дуудаад удахгүй ах нь ирээд **********  ийг авч явсан. Мөн ***********   тэр хоёртой цуг гараад гэр лүүгээ явлаа гээд явцгаасан. ***********  , **********   хоёр орж ирээд байшингийн урд цонхны наад талд ширээн дээр зүүн талдаа **********  , баруун талдаа ***********   нар сандал дээр сууж байсан. Харин нөхөр бид 2 хойд талын буйдан дээр зэрэгцэж сууж байгаад манай нөхөр **********   маргаж эхлээд **********  ийн байсан ширээ рүү ойртоод зогссон. Тэгээд хоорондоо барьцалдаад авсан. Тэр хоёр бие биеэ хувцасны захнаас нь заамдаад барьцалдаж л авсан болохоос ямар нэгэн байдлаар цохилцоогүй. Би бол тийм үйлдэл хийхийг нь сайн хараагүй. Тийм үйлдэл хийгээгүй гэж бодож байна...” гэжээ. (хх-ийн 27-28)

 

Гэрч Г.Амарбаясгалан мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ “...Би 2022 оны 10 дугаар сарын 20-ны үед Улаанбаатар хотоос Дадал суманд өвлийн идшээ хийхээр ирээд Дадал сумын Балж багийн “Хёрхон” гэх газарт байх дүү болох Г.**********  ийн гэр лүү явж байтал дүү **********   бид нартай зөрөөд байгаль орчны хүмүүстэй камер тавихаар явж байна гээд явж байсан. Тэгтэл тэр өдрөө орой 22 цагийн үед би **********  ийн гэрт байж байхад Болор гэх хүний утаснаас миний юнителийн дугаар луу залгаад “би **********  ын /******* / гэрт байна. Та намайг ирээд аваач. **********   намайг толгой руу цохичихлоо, толгой сонин өвдөөд гэж байна” гэхээр нь би ******* ы хамт **********  ын гэрт очтол манай дүү **********   толгойгоо барьчихсан ширээний зүүн талын сандал дээр сууж байсан. Тэгээд “юу болсон, яасан” гэж асуухад цаанаас нь **********   манай дүү рүү хандаж “хоёулаа гарч зодолдъё, чамайг ална” гэхэд нь **********   “үгүй, би чамтай зодолдохгүй, миний толгой өвдөөд байна” гэж байсан. Тэгээд хэрэлдээд байхаар нь би бүгдэд нь хандаж “та нар өдий насны болчхоод жоохон архи уучхаад хоорондоо муудалцаад байх хүмүүс биш шүү дээ” гэж хэлээд дүү болох **********  ийг тэднийхээс авч гараад гэртээ ирээд авч ирээд толгойг нь үзтэл толгойн ард хэсэгт булдруу болчихсон, бөөлжөөд байсан. Тэгээд гайгүй байлгүй гэж бодоод маргааш болготол маргааш өглөө нь бөөлжөөд болохгүй болохоор сумын төв рүү хүргэж өгөөд эмнэлэгт үзүүлтэл яаралтай хот яв гээд тэгээд би унаа олж өгөөд **********  ийг хот руу явуулсан. Би ахынх нь хувьд гомдолтой байна. Манай дүү группт орж хөдөлмөрийн чадвараа алдсан....” гэжээ. (хх-ийн 51-52)

 

Шинжээч эмч ******* гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ “...Уг гэмтлүүд нь нэг цохилтоор үүсэх боломжтой...” гэжээ. (хх-ийн 54)

 

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 760 дугаартай: “...1.Г.**********  ийн биед гавал тархины битүү гэмтэл, гавлын баруун зулай, чамархай ясны шугаман хугарал, их тархины баруун тал бөмбөлгийн зулай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, баруун чамархайн дэлбэн хэсгийн тархины эдийн няцрал, цус харвалт, зүүн нүдний зовхины хэсгийн зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Дээрх гавал тархины битүү гэмтэл, гавлын баруун зулай, чамархай ясны шугаман хугарал, их тархины баруун тал бөмбөлгийн зулай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, баруун чамархайн дэлбэн хэсгийн тархины эдийн няцрал, цус харвалт гэмтлүүд нь учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна.

5.Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх дүгнэлт (хх-ийн 58-60)

 

Хэнтий аймгийн прокурорын газрын прокурорын 2022 оны 11 дүгээр сарын 23-ны 223900442 дугаартай “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай” тогтоол (хх-ийн 01)

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 7)

Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс ирүүлсэн хохирогч Г.**********  ийн өвчний түүх (хх-ийн 56-73)

Гэрч Л.Гэрэлт-Одын мэдүүлэг (хх-ийн 39-40)

Гэрч Д.Балжмаагийн мэдүүлэг (хх-ийн 43-44)

Гэрч Д.Болдмаагийн мэдүүлэг (хх-ийн 47-48)

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 134-137)

Д.**********  ын иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хх-ийн 89, 92)

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 90)

Хэнтий аймгийн Дадал сумын Балж багийн Засаг даргын тодорхойлолт (хх-ийн 101)

Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2022 оны тооллогын хуулбар (хх-ийн 102-105)

Хохирогч Г.**********  ийн эрүүл мэндэд учирсан хохирлын баримтууд (хх-ийн 107-129)

Амбулаториор эмчлүүлэгчдийн карт (хх-ийн 130-133) болон хохирогчоос шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн хохирол нэхэмжилсэн нийт 3 хуудас /нэг хуудсанд 8 ширхэг НӨАТ-ийн баримт наасан/ баримт, амбулаториор эмчлүүлэгчдийн картын хуулбар 8 хуудас, Онон Балжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны даргын 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Б/51 тоот тушаалын хуулбар 1 хуудас, Г.**********  ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт 1 хуудас зэрэг зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримт болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч Д.**********  т холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.

 

Шүүгдэгч Д.**********   нь 2022 оны 10 дугаар сарын 20-ны орой 22 цагийн орчим Хэнтий аймгийн Дадал сум Балж 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах өөрийн гэртээ хохирогч Г.**********  тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, толгой хэсэг рүү нь цохисны улмаас Г.**********   нь хойшоо савж унахдаа цонхны тавцанг толгойгоороо мөргөж улмаар эрүүл мэндэд нь “гавал тархины битүү гэмтэл, гавлын баруун зулай, чамархай ясны шугаман хугарал, их тархины баруун тал бөмбөлгийн зулай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, баруун чамархайн дэлбэн хэсгийн тархины эдийн няцрал, цус харвалт, зүүн нүдний зовхины хэсгийн зөөлөн эдийн няцрал бүхий” хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Д.**********  ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг, хохирогч Г.**********  ийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт “...2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр би Хэнтий аймгийн Дадал сумын Балж 3 дугаар багийн нутаг “Галттай” гэх газарт байх А.******* ийн гэрт бид хоёр 1 шил архи хувааж уугаад зүүн талд “Хёрхон” гэх газарт байх ******* он буюу **********  ынд очиж хэсье гээд очсон. 8 км яваад очсон. Очиход **********   эхнэртэйгээ байсан. Баруун эсгий гэрт нь *******  дүү байсан. Би ******* с “чи яагаад манай дүү ***********  г зодож доромжилсон бэ” гэж асуусан. Тэгэхэд тийм асуудал болоогүй гэсэн. Тэгэхээр нь би за гэж гараад **********  ынд ороод “*******  хөгшөөн ******* тай уулзчихлаа” гэтэл “чи муу ер нь юу гэх гээд байгаа юм” гээд гүйж ирээд гараараа миний толгой руу цохисон. Тэгээд би хойшоо унахдаа цонх хавьцаа толгойгоороо маш хүчтэй цохиж унасан. Тэгэхэд намайг дахиж цохих гээд дайраад байсан. Тэгээд ******* ны хүү нь аавыгаа болиулсан. Тэгээд би гадаа ***********  гийн утсаар ахыгаа дуудсан. Тэгээд гэртээ очоод эмнэлэг дуудаад ирэхгүй болохоор нь сумын төв ороод яаралтайгаар Улаанбаатар хот руу ирсэн. Би хотод ирээд хагалгаанд орсон. Гавлын яс бутарч цуурсан байсан. Тэрийг нөхөж төмөр хийлгэсэн. Одоо миний биеийн байдал маш хүнд байна. Би “Галттай” гэх нутгийг хамгаалдаг байгаль хамгаалагч. **********   олон удаа Оросын Холбооны улс руу хууль бусаар хил давж ан хийдэг. Бас эвэр түүдэг. Би тэрийг нь олон удаа хэлж байсан. Тэгээд болохгүй болохоор нь хилийнхэнд хэлж байсан. Тэрэнд надад өс санаж явдаг юм. Тэгээд намайг цохисон байх. Тэр орой 21 цагийн орчимд энэ асуудал болсон. Би маш их гомдолтой байна...” гэх, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч А.******* ийн “...**********  , **********   хоёр камерын асуудлаас болж маргалдах үед **********   нь **********  ийг ширээний зүүн талд сандал дээр сууж байхад нь толгой хэсэг рүү нь гараа цохиход нь **********   нь хойшоо юм мөргөөд түг гээд нэг юм дуугарсан. Яалт ч үгүй арагш унахдаа толгойгоороо юм мөргөсөн. Харин **********  ийн ах Амарбаясгалан нь ирэх үед **********  , **********   хоёр буу шийдэм яриад л хэрэлдэж маргалдаад байсан...” гэх, гэрч Г.Амарбаясгалангийн “...Тэгтэл тэр өдрөө орой 22 цагийн үед би **********  ийн гэрт байж байхад Болор гэх хүний утаснаас миний юнителийн дугаар луу залгаад “би **********  ын /******* / гэрт байна. Та намайг ирээд аваач. **********   намайг толгой руу цохичихлоо, толгой сонин өвдөөд гэж байна” гэхээр нь би ******* ы хамт **********  ын гэрт очтол манай дүү **********   толгойгоо барьчихсан ширээний зүүн талын сандал дээр сууж байсан. Тэгээд “юу болсон, яасан” гэж асуухад цаанаас нь **********   манай дүү рүү хандаж “хоёулаа гарч зодолдъё, чамайг ална” гэхэд нь **********   “үгүй, би чамтай зодолдохгүй, миний толгой өвдөөд байна” гэж байсан. Тэгээд хэрэлдээд байхаар нь би бүгдэд нь хандаж “та нар өдий насны болчхоод жоохон архи уучхаад хоорондоо муудалцаад байх хүмүүс биш шүү дээ” гэж хэлээд дүү болох **********  ийг тэднийхээс авч гараад гэртээ ирээд авч ирээд толгойг нь үзтэл толгойн ард хэсэгт булдруу болчихсон, бөөлжөөд байсан. Тэгээд гайгүй байлгүй гэж бодоод маргааш болготол маргааш өглөө нь бөөлжөөд болохгүй болохоор сумын төв рүү хүргэж өгөөд эмнэлэгт үзүүлтэл яаралтай хот яв гээд тэгээд би унаа олж өгөөд **********  ийг хот руу явуулсан...” гэх мэдүүлгүүд, гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 760 дугаартай дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч  нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

 

Хохирогч Г.**********  ийн эрүүл мэндэд шүүгдэгч Д.**********  ын үйлдлийн улмаас  хүнд хохирол учирсан болох нь Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 760 дугаартай дүгнэлтээр нотлогдон тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв.

 

Шүүгдэгч Д.**********  т холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Хэнтий аймгийн Прокурорын газрын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Д.**********  ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.  

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч Д.**********  , түүний өмгөөлөгч Д.Ганхуяг нар нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болно.

Шүүгдэгч Д.**********   нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй болно.

 

Шүүхээс шүүгдэгч Д.**********  ын анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, бусдад төлөх төлбөргүй байдал, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол болох 14,951,471 төгрөгөөс 5,000,000 төгрөгийг нөхөн төлсөн, үлдсэн 9,951,471 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзлээ.

Шүүгдэгч Д.**********  ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Г.**********  ийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байх бөгөөд хохирогч Г.**********   нь эмчилгээний болон унааны зардалд 4,843,604 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин орлогод 7,772,836 төгрөг, малчны цалинд 3,000,000 төгрөг, сэтгэцэд учирсан хохиролд 25,300,000 төгрөг нийт 40,906,440 төгрөгийг шүүгдэгч Д.**********  аас нэхэмжилсэн байна.

 

Хохирогч Г.**********  ийн гаргаж өгч, хэрэгт тусгуулсан баримтаас үзэхэд 619,450 төгрөгийн баримт нь чухам юу авсан болох нь тодорхойгүй, нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Харин эмчилгээний зардалд 3,344,337 төгрөг, бензин, унааны зардалд 830,850 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин орлогод 7,776,284 төгрөг, малчны цалинд 3,000,000 төгрөг, нийт 14,951,471 төгрөгийг гаргуулах нь зүйтэй байна. Үүнээс шүүгдэгч Д.**********   нь 5,000,000 төгрөгийг төлж, үлдсэн 9,951,471 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.**********  аас 9,951,471 гаргуулж хохирогч Г.**********  өд олгуулах нь зүйтэй байна.  

 

Харин гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд учирсан гэм хорыг Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.8, 40 дүгээр зүйлийн 40.1-д тус тус зааснаар сэтгэцийн шинжилгээ хийлгэн дүгнэлт гаргуулж учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгосон байх шаардлагатай бөгөөд хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлыг тогтоосон шинжээчийн дүгнэлт хэрэгт авагдаагүй байх тул сэтгэцэд учирсан хохирол 25,300,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд Д.**********  аас нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Д.**********   нь цагдан хоригдоогүй, хохирогч Г.**********  өд 5,000,000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч ********  овгийн ***********  **********  ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Даваанямын **********  ыг 10,000 (арван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 (арван сая) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.**********  ын хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 (гурав) жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4.Монгол Улсын Иргэний хуулийн 497  дугаар  зүйлийн  497.1,  505  дугаар  зүйлийн

505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.**********  аас бусдын эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохиролд нөхөн төлөхөө илэрхийлсэн 9,951,471 (есөн сая есөн зуун тавин нэгэн мянга дөрвөн зуун далан нэг) төгрөгийг 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн дотор гаргуулж, хохирогч Хэнтий аймгийн Дадал сумын 3 дугаар баг “Галттай” гэх газарт оршин суух Ганболдын **********   (РД: СЙ84012815)-д олгохоор тогтоож, 619,450 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хохирогч Г.**********   нь сэтгэцэд учирсан хохирлоо холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд Д.**********  аас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Д.**********   нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Г.**********  өд 5,000,000 (таван сая) төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.**********  т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Э.ХОСБАЯР