| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүвчингийн Чинзориг |
| Хэргийн индекс | 108/2023/0126/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/161 |
| Огноо | 2023-10-24 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., |
| Улсын яллагч | Д.Аянагүл |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 10 сарын 24 өдөр
Дугаар 2023/ШЦТ/161
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Батжаргал,
улсын яллагч Д.Аянагүл,
хохирогч С.*******,
хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.*******, Ө.*******,
шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Билгүүн,
шүүгдэгч Х.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Аянагүлийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2023 оны 08 дугаар сарын 18-ний өдрийн 146 дугаартай хялбаршуулсан журмаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овгийн *******гийн *******д холбогдох эрүүгийн 2307001700227 дугаартай хэргийг 2023 оны 08 дүгээр сарын 22-ний өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүгчийн 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 2023/ШЗ/297 дугаар захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ердийн журмаар хянан шийдвэрлэхээр тогтоож хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******-ний өдөр ******* суманд төрсөн, *******тай, эмэгтэй, дээд боловсролтой, мэргэжилтэй, хуваариа бизнес эрхлэлдэг, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт Нийслэлийн тоотод оршин суудаг, урьд шүүхээс ял шийтгүүлж байгаагүй,
******* овгийн *******гийн ******* /РД:/,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Х.******* нь 2023 оны 6 дугаар сарын 03-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэн улсын дугаартай Тоёота Лексус 570 загварын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох явцдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/...согтууруулах ундаа... хэрэглэсэн ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг тус тус зөрчин ний орчимд улсын дугаартай Тоёотой Харрер загварын тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөн улмаар хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авалгүй эсрэг урсгал руу орон улсын дугаартай Хюнда Инсикт загварын тээврийн хэрэгслийг мөргөж тухайн тээврийн хэрэгслийн зорчигч С.*******ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;
Улсын яллагчийн зүгээс: Нэмэлт ажиллагаа хийсэнтэй холбоотой хэргийн газар үзлэг хийсэн гэрэл зургийн үзүүлэлт схем зураг, эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл,/хх-10-11/, шинжээчийн 2023 оны 06 дугаар сарын 09-ны өдрийн 229 дугаартай дүгнэлт, шинжээч Түвшинбаярын 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дүгнэлт /хх-10-11/,
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс: н.ын бичгээр гаргасан өргөдөл /хх-129/, Алтан зоос компани албан бичиг /хх-135/, хохирогч Г.*******гийн өргөдөл /хх-136-137/, хохирогч Ө.*******ын өргөдөл /хх-139/, эрүүл мэндийн даатгалын газрын лавлагаа /хх-156/, ын шүүхэд хандаж гаргасан өргөдөл /хх-163/, Х.ийн хялбаршуулах хүсэлт /хх-175/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.
Шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.
Шүүгдэгч Х.******* 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн шүүхийн хэлэлцүүлэгт: “...06 дугаар сарын 03-ны өдөр найзтайгаа Чингисийн хөшөө өнгөрөөд явж байхдаа уулзаад замаас гараад айраг уучхаад хот руу хөдөлсөн. Явж байтал замын хажуугаас нохой гарч ирээд зам тээврийн осол гаргасан... Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирогч та бүгдээс бүгдээс нь уучлалт гуйж байна...” гэв.
Хохирогч С.******* 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн шүүхийн хэлэлцүүлэгт: “...Шүүгдэгч гээд байгаа энэ хүнийг би ерөөсөө хараагүй. Бид хэдээс уучлалт гуйгаагүй. Өмгөөлөгч гэх хүн нь гэрт ирж уулзсан. Ирж уучлалт гуйгаагүйд нь гомдож байна. Өмгөөлөгч нь ирж уулзсан. Эмчилгээний зардал гэсэн зүйл байхгүй. Бид хэд тухайн үед томографт үзүүлсэн мөнгөө л авсан. Эмнэлгээр явсан зардлаа л авсан... Гомдолгүй гэсэн бичиг хийж өгч мөнгөө авсан. Хэд хоногийн өмнө өмгөөлөгч нь залгаад та нар шүүх хуралдаанд очих шаардлага байгаа юм уу? Бид нар эмчилгээ хийлгээгүй. Биеийн байдал асуудалтай гээд өчнөөн олон хүн хохироосон. Яаж тэгж хэлж чаддаг юм бэ? Танд гомдолгүй гэсэн бичиг гаргаж өгч байж тэр мөнгийг авсан... Хорт хавдрын тал дээр ярьж байгаа. Зөвхөн өөрийнхөө талаар яриад байх юм бид нарыг яагаад ярихгүй байгаа юм. Шүүх хуралдаанд дандаа танаас болж хойшилдог байсан. Өөрөө тоож байгаа зүйл байхгүй. Нэг л их өмгөөлөгчөөрөө дамжуулсан хүн. Би улсын яллагчийн саналыг дэмжиж байна...”,
...2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн ...Гомдолтой байгаа энэ хүн уучлалт ч гуйхгүй байгаа. Биднийг ямар байдалтай байгааг ч асуучихгүй байгаа. Өөрөө болохоор эмчилгээ хийлгээд гадаад гараад яваад байдаг...Хохирол барагдуулсан гээд байгаа нь зүгээр бид зургаагийн томограф авхуулсан зургийн мөнгө, машин янзлуулах мөнгийг л өгсөн. Өөр зүйл өгөөгүй. Бид одоо хүртэл эмчилгээ хийлгээгүй явж байгаа. Өөрөө эмчилгээ хийлгэх гээд гадагшаа яваад байгаа. Одоо хүртэл хүүхдээ үзүүлж чадаагүй байгаа. Одоо байнга шаналалтай. Бага хүүхэд маань одоо хүртэл толгой нь өвдөөд явж байгаа...Өмнө 10,400,000 төгрөг авсан. Мөн баримтаар 500,000 төгрөг гаргаж өгсөн. Машины төлбөрийг нэхэмжилж байгаа.” гэв.
Хохирогч иргэний нэхэмжлэгч Ө.******* 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн: ...Үнэлгээгээр гарсан мөнгөн дүн бодит амьдрал дээр зөрүүтэй байна. Үнэлгээгээр гарсан мөнгө нь бага. Харин засвараас нэхэж байгаа мөнгөн дүн нь өндөр байгаад байна...”
2023 оны 10 дугаар сарын 24-ний ...06 дугаар сарын 03-ны өдрийн орой Гродокоос гараад Багануур руу явж байсан. Танюукын хөшөө өнгөрөөд явж байтал Lexus 570 маркийн машин хүрж ирж мөргөсөн. Бид нар цагдаа түргэн дуудсан... Өмнөх шүүх хуралдаанд амьтан гэж байсан одоо нохой болчихлоо. Тэр нохойгоо яагаад дайрчхаж болоогүй юм. Энэ хурал дээр нохой болчихлоо өмнө амьтан гэж яриад байсан...” гэв.
Хохирогч иргэний нэхэмжлэгч Г.******* 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн шүүхийн хэлэлцүүлэгт: “...Шүүгдэгчээс ерөөсөө асуугаагүй байгаа. Хохирлыг барагдуулахад өмгөөлөгч нь өөрөөсөө өгч байгаа шүү гэдэг байдлаар надад өгсөн. Хохирол барагдуулахдаа өмгөөлөгч нь хохиролгүй гэж бичээрэй гэсэн. Мөн өөрөөсөө мөнгө өгч байгаа шүү гэдэг байдлаар өгсөн. Х.******* гэж хүн над руу нэг ч удаа утсаар яриагүй. Өмгөөлөгч нь гэж хүн 3 удаа ирж уулзсан. Өөр ямар ч зүйл байхгүй. Өмгөөлөгч нь над руу залгаад хохирлыг чинь барагдуулъя гээд уулзсан... Гомдолтой байгаа. Өөрөө ирээд уучлалт гуйсан бол арай өөр байх байсан. 3 хоногийн өмнө өмгөөлөгч нь залгаж та нар шүүх хуралдаанд орох шаардлагатай юу гэсэн...”
2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн: ... Өнөөдөр ирээгүй эмнэлэгт хэвтчихсэн байгаа. Түүний эмнэлгийн зардал гээд нэхэмжлэл явуулсан байсан. Тэрийг нь одоо хүртэл барагдуулаагүй. Сэтгэл санаа хэцүү байгаа. Энэ хүн уучлаарай бие чинь зүгээр үү гээд нэг удаа ярьсан бол бас өөр байх байсан. Энэ хүнээс уучлалт л хүссэн. Согтуугаар тээврийн хэрэгсэл барьсан гээд эрхийг нь хассан байх гэж бодсон гэтэл машинаа бариад явж л байсан. Арай л үл тоосон байдалтай байгаа...Машинтай холбоотой 5,000,000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Гомдлоо барагдуулмаар байна...Орой 11 цагийн үед болсон тухайн үед цагдаагийн байгууллагаас үлээ гэхэд үлээж чадахгүй хэмжээний согтолттой байсан. Нохойноос илүү хямдхан амь байдаг юм уу. Хууль сайн мэдэхгүй болохоор энэ хүртэл явж байна. Шүүх, цагдаагийн байгууллагаас дуудсан бүх хугацаанд би ирж байсан. Гэтэл энэ хүн өөрөө ирдэггүй. Энэ тэгээд гэмшил үү. Нохойгоо дайрсан бол дээр байсан.” гэв,
Гэрч Н. 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн шүүхийн хэлэлцүүлэгт: “...2023 оны 6 дугаар сарын 03-ны өдөр найз Г.*******тойгоо Налайхын Городок өнгөрөөд явж байсан. 200 метрийн зайнаас урсгал сөрж орж ирсэн. Тухайн үед процесс хурдан болж өнгөрсөн болохоор ямар машин ирж мөргөснийг нь хараагүй. Ямар ч байсан том оврын жийп байсан. Хальт гүйлгээд харахад жолооч нь эмэгтэй согтуу хүн байсан. Г.******* замаасаа гарч өгсөн боловч зорчигч талын хойд хэсгээр орж ирж мөргөсөн. Шоконд ороод харахад эсрэг урсгал руу хараад зогсчихсон байсан. Дахин харахад ард байсан Хонда инсайт гээд мөргөсөн байсан. Харсан чинь тэр хүн хөдөлгүүрээ хөдөлгөж байсан. Тэр хооронд Г.******* очиж түлхүүрийг нь булааж авсан. Тухайн үед надад шокийн байдалтай толгой, нуруу жоохон өвдөж байсан. Айхтар хүнд гэмтэл байхгүй. Зүв зүгээр байж байгаад аваарт орсон хүн чинь өөрийнхөө эрүүл мэндийг бодно. Тийм ч учраас аваарын дараа 10 хоног эмнэлэгт хэвтсэн. Нэхэмжлэлээ шүүгдэгчийн өмгөөлөгч рүү явуулсан боловч барагдуулаагүй. Эмэгтэй хүн байна эх хүн байж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж замын хөдөлгөөнд оролцож гэм хийчхээд ямар ч уучлалт гуйгаагүй. Өмгөөлөгчөөрөө дамжуулж харьцсан гэдэг чинь юу гэсэн үг юм бэ? Хүний амнаас өөрөөс нь сонсмоор байна. Өөрөө нэг удаа утсаар залгаж болно. Энэ хүнд хүндэвтэр гэмтэл учруулчхаад нэг ч удаа уучлалт гуйгаагүй байна. Өөрөө бас эх хүн байлгүй. Өөрөө шоконд орж, депресст орсон гэж өмгөөлөгч нь ярьж байсан. Тийм байж нэг ч удаа утсаар ярьж уучлалт гуйгаагүй. Над руу нэг ч удаа утсаар яриагүй... Өөрөөсөө гаргасан мөнгөө авчихмаар байна. Эмэгтэй хүн байж хүн чанартай баймаар байна...” гэсэн тайлбар гаргав.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн ... энэ хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14-т заасан гомдлыг шийдвэрлэх зорилгоор шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулна” гэх үндэслэлээр “осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-5/ зураг ертөнцийн зүг тэмдэглэгдээгүй, мөн тухайн мөргөлдсөн гэх 3-н тээврийн хэрэгслийн явсан чиглэлийг зураагүй, мөргөлдсөн гэх цэгүүд тайлал байхгүй, хэргийн газрын үзлэгийн хавсралтад авагдсан зураг цагаан цаас нь дээр хэвлэж тайлбар бичигдээгүй,
- Насанд хүрээгүй хохирогч Б.ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь шинжээч эмчийн 237 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон байхад /хх 51-52/ түүний эрх ашгийг хамгаалах хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгчийг тогтоогоогүй,
- T.Harrier маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч, иргэний нэхэмжлэгчээр Хохирогч Г.*******г тогтоосон атлаа ба тухайн тээврийн хэрэгсэл Алтан зоос ББСБ-ын нэр дээр байх тул зээлийн гэрээг авч хэрэгт хавсаргах
- Шүүгдэгч Х.ийн жолоодон явсан Lexus 570 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгч нь ийн а болох нь хавтаст хэргийн 37 дугаар хуудсанд авагдсан тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр тогтоогдсон түүнийг хавтаст хэргийн 129 дүгээр хуудсанд авагдсан “Өргөдлөөр” иргэний нэхэмжлэлийн асуудлыг шийдвэрлэх боломжгүй байх тул шүүх хуралдааныг 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 11 цаг 00 минут хүртэл хойшлуулж нэмэлт ажиллагаа хийлгүүлэхээр шийдвэрлэв.
Шүүхийн дахин хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэллээ.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд Х.*******д холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Х.******* нь 2023 оны 6 дугаар сарын 03-ны өдөр 19 цаг 45 минутын орчим Налайх дүүргийн 5 дугаар хороо Таньюкийн салдаг уулзвараас ертөнцийн зүгээр зүүн тийш 500 метрийн орчим Тоёота Лексус 570 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэн /2.04%/ ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш чиглэлтэй замын хөдөлгөөнд оролцож явахдаа Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/...согтууруулах ундаа... хэрэглэсэн ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг тус тус зөрчсөний улмаас баруунаас зүүн тийш чиглэлтэй явж байсан Тоёота Харрер маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн зүүн хэсгийг шүргэж зогсолгүй Хонда Инсайт маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж зорчигч 11 настай Б., Ө.******* нарт эрүүл мэндэд хөнгөн, С.*******ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь:
/1хх-5-9, 245-248, 3хх-11-13 дугаар тал/
/1хх-10-11 дүгээр тал/,
/1хх-126 дугаар тал/
/1хх-16-17 дугаар тал/,
/1хх-20-21 дүгээр тал/
/1хх-25, 176 дугаар тал/
/1хх-28, 31, 3хх-1 дүгээр тал/
/1хх-33 дугаар тал/
/1хх-37 дугаар тал/
/1хх-41-42 дугаар тал/,
/1хх-44-45 дугаар тал/
/1хх-51-52 дугаар тал/
/1хх-53 дугаар тал/
/1хх-68-69 дүгээр тал/
/1хх-70 дугаар тал/
/1хх-93-99 дугаар тал/
/1хх-101-107 дугаар тал/
/1хх-110-112 дугаар тал/
/1хх-235-238, 3хх-8-10 дугаар тал/
/1хх-239 дүгээр тал/
/3хх-5 дугаар тал/
/1хх-148 дугаар тал/
/1хх-149-153 дугаар тал/
Хэргийн үйл баримтаас дүгнэхэд, шүүгдэгч Х.******* нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/...согтууруулах ундаа... хэрэглэсэн ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг тус тус зөрчин Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж Согтуурсан үедээ /2.04%/ тээврийн хэрэгсэл жолоодож С.*******, эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж Согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Х.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осол гаргаж С.*******ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь хэргийн газрын үзлэг, схем зураг, хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тус тус тогтоогдсон ба хүнд зэргийн гэмтэл учирсан нь шинжээчийн 229 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.
Шүүх хуралдаанд гэм буруугийн талаар гаргасан дүгнэлт тайлбар
Улсын яллагч Д.Аянгүлийн 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлт: “...Шүүгдэгчтэй ял тохиролцож шүүх рүү шилжүүлсэн. Тэнссэн асуудал шүүхийн эрх хэмжээний асуудал гэж хэлж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд хэргийг хялбаршуулсан журмаар явуулж болно гэж заасан. Прокурор хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргийн материалтай даруй танилцаж, дараах нөхцөл байдал тогтоогдсон эсэхийг хянана гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх,. Шүүгдэгч Х.ийн хувьд шүүхийн шатанд гадагшаа эмчилгээнд явсан тул ердийн болгосон гэж ойлгож байна. Шүүх хуралдааны явцад хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан. Хэргийн газрын тэмдэглэл дээр тодорхой бичигдсэн. Хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр шүүгдэгч Х.******* нь хууль зөрчиж Тоёото харьер, инсайт машиныг мөргөсөн. Хохирогч С.*******т хүнд хохирол учирсан. 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах. Хохирогч нарт хохирол төлбөр төлсөн байдаг. Шүүх хуралдааны явцад хохирол төлбөр нэмэгдсэн байдаг...,
Улсын яллагч 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлт: ...Хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүхийн шатанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Х.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн хөдөлгөөнд оролцож улмаар зам тээврийн осол гаргаж бусдын эрүүл мэндэн хүндэвтэр хохирол учруулсан гэдэг нь тогтоогдож байгаа учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна.
Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Х.******* нь хохирогч иргэний нэхэмжлэгч Г.*******д 21,100,000 төгрөг, хохирогч С.*******т 10,400,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Ж.Ганжаргалд эрүүл мэндийн даатгалтай холбоотой 1,039,062 төгрөгийг төлсөн. Хохирогч С.******* 1,500,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Б. д 3,730,000 төгрөг, хохирогч иргэний нэхэмжлэгч Г.******* нь 5,000,000 нэхэмжилсэн. Иймд шүүгдэгч Х.******* нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэж байна. Харин хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь дээрх нэхэмжлэлтэй холбоотой төлбөрийг жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээлгэх гэсэн дүгнэлтийг гаргаж байна...” гэх,
Шүүгдэгчийн өмгөөлөгч В.Чинбат 2023 оны 10 дугаар сарын 06-ний өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирол төлбөрийг барагдуулж эргэж тойрох ажлыг миний бие төлөөлж хийсэн. Тухайн үед хохирогч нарын цаасаар гаргаж өгсөн баримттай, баримтгүй мөнгөн дүн байгаа. Нийт 10,400,000 төгрөгийг өгсөн байдаг. Хохирлын мөнгөн дүнг төлж барагдуулсан. *******ийн гэр бүлээс гомдол саналгүй гэсэн бичгээ гаргаж өгсөн. *******гийн зүгээс мөн гомдол саналгүй гэсэн бичгээ цагдаагийн байгууллагат гаргаж өгсөн байдаг. Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн. Хохирол төлбөр төлсөн. Эхний шүүх хуралдаанаар шийдвэрлэгдэнэ гэж бодсон. Зайлшгүй шалтгаанаар гадаад улс руу явсан. Хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа тул 6.7 дугаар зүйлд заасан заалтыг шүүх хэрэглэж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна.” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Билгүүн 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч нь гэм буруу дээрээ маргадаггүй. Хохирогч нарын хувьд тодорхой хэмжээний зардлууд гарсан бид үүнийгээ нэхэмжилж байна гэж байна. Хуульд заасан нотлох баримтын хүрээд гарсан хохирол төлбөрийг бүгдийг нь төлсөн. Мөн шүүх хуралдааны явцад судалсан нотлох баримтуудаас юу харагддаг вэ гэхээр миний үйлчлүүлэг ч зарим хохирлыг нотлох баримтгүй ч гэсэн өөрийн зүгээс төлж барагдуулсан байдаг. Цаашид гарах асуудлыг эмнэлгийн байгууллагаас нь тодруулаад ийм асуудал үүссэн гэдгээ хохирогч нарын зүгээс ярьж байна. Үүнийгээ тухайн үед нь жич нэхэмжлээд явах эрхтэй байдаг. Үүн дээр бол миний үйлчлүүлэгчийн хувьд төлөөд явахаа илэрхийлж байгаа. Шинжээчийн дүгнэлтээс гарсан дүнгээс илүү хэмжээнд төлөөд явж байгаа нь энэ хийсэн үйлдэлдээ гэмшиж уучлалт гуйж байгаагийн нэг хэлбэр юм шүү гэдгийг хэлмээр байна...” гэх,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Гомдолтой байгаа. Өөрөө ирээд уучлалт гуйсан бол арай өөр байх байсан. 3 хоногийн өмнө өмгөөлөгч нь залгаж та нар шүүх хуралдаанд орох шаардлагатай юу гэсэн.” гэх,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ө.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний хувьд гомдолтой байна. Уучлалт гуйсан бол.” гэх,
Хохирогч Н. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Гомдолгүй гэсэн бичиг хийж өгч мөнгөө авсан. Хэд хоногийн өмнө өмгөөлөгч нь залгаад та нар шүүх хуралдаанд очих шаардлага байгаа юм уу? Бид нар эмчилгээ хийлгээгүй. Биеийн байдал асуудалтай гээд өчнөөн олон хүн хохироосон. Яаж тэгж хэлж чаддаг юм бэ? Танд гомдолгүй гэсэн бичиг гаргаж өгч байж тэр мөнгийг авсан.” гэх,
Хохирогч Н. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өөрөөсөө гаргасан мөнгөө авчихмаар байна. Эмэгтэй хүн байж хүн чанартай баймаар байна.” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.
Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Аянагүл нь 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдөр 146 дугаартай хялбаршуулсан журмаар яллах дүгнэлт үйлдэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсгийг журамлан тэнсэж, дээрх хугацаагаар мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах санал гаргасныг шүүгдэгч нь хүлээн зөвшөөрч шүүхэд шилжүүлсэн ба Улсын яллагч Д.Аянгүлийн 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлт: “...Шүүгдэгчтэй ял тохиролцож шүүх рүү шилжүүлсэн. Тэнссэн асуудал шүүхийн эрх хэмжээний асуудал гэж хэлж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд хэргийг хялбаршуулсан журмаар явуулж болно гэж заасан. Прокурор хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргийн материалтай даруй танилцаж, дараах нөхцөл байдал тогтоогдсон эсэхийг хянана гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасан нөхцөл хангагдсан гэж үзсэн. Яллах дүгнэлтийг хялбаршуулсан журмаар үйлдсэн, Шүүгдэгчийн өмгөөлөгч В.Чинбат 2023 оны 10 дугаар сарын 06-ний өдрийн хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа тул 6.7 дугаар зүйлд заасан заалтыг шүүх хэрэглэж өгнө үү” гэх дүгнэлт тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.
Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дүгээр зүйлийн 1-д “Прокурор хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргийн материалтай даруй танилцаж, дараахь нөхцөл байдал тогтоогдсон эсэхийг хянана” мөн хуулийн 1.3-т “гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон эсэх.” гэж хуульд заасан ба нотлох баримтын шаардлага хангагдаагүй байхад прокурор түүнийг хяналгүй хялбаршуулсан журмаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-т “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэх үндэслэлээр шийдвэрлэх боломжгүй тул мөн хуулийн 6-д “Шүүгдэгч хүсэлтээсээ татгалзсан, эсхүл энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг прокурорт буцаах, эсхүл буцаахгүйгээр ердийн журмаар шийдвэрлэнэ.” мөн хуулийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дүгээр зүйлийн 4.1-т “шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэхийг хянана;” гэх үндэслэлээр прокуророос шүүгдэгчтэй тохиролцсон “тэнсэх” эрүүгийн хариуцлагыг шүүх оногдуулах боломжгүй гэж үзэн хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэхээр тогтоосон.
Шүүгдэгч Х.ийг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлт, шүүгдэгчийн өмгөөлөгчийн тайлбар зэргийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч Х.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргаж оролцсоныг хэргийн бусад оролцогчид хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүйг дурдах нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч Х.ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч С.*******ийн бие махбодод хүндэвтэр, тээврийн хэрэгсэлд хохирол учирсан ба шүүгдэгч нь хохирогч иргэний нэхэмжлэгч Г.*******д 21,100,000 төгрөг, хохирогч С.*******т 10,400,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Ж.Ганжаргалд эрүүл мэндийн даатгалтай холбоотой 1,039,062 төгрөгийг тус тус мөрдөн шалгах ажиллагааны явцад төлж барагдуулсан тул түүнийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Харин хохирогч С.*******, хохирогч, иргэний нэхэмжлэгч Ө.*******, Г.******* нар нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдвал зохино.
Шүүх хуралдаанд эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлт, тайлбар:
Улсын яллагчийн зүгээс 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн шүүхийн хэлэлцүүлэгт: “ Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасан нөхцөл хангагдсан гэж үзсэн. Тээврийн хэрэгслийн хохирол барагдсан тул банк бус санхүүгийн байгууллагыг асуух шаардлагагүй гэж үзсэн. Хэргийг хялбаршуулсан журмаар явуулж байгаа тул хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шийдвэрлэх боломжтой гэж прокурорын зүгээс хяналт тавьж байхдаа үзсэн... Хөнгөн гэмтэлтэй холбогдуулан хууль ёсны төлөөлөгчийг тогтоогоогүй. Хохирол төлбөр төлөгдсөн нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн. Мэдүүлэг дээрээ насанд хүрээгүй хохирогчийн эцэг, эх гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн... Хүүхдүүд маань зүгээр гэж хэлсэн... Яллах дүгнэлтийг хялбаршуулсан журмаар үйлдсэн ...Тээврийн хэрэгслийн хохирол барагдсан тул банк бус санхүүгийн байгууллагыг асуух шаардлагагүй гэж үзсэн. Хэргийг хялбаршуулсан журмаар явуулж байгаа тул хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шийдвэрлэх боломжтой гэж прокурорын зүгээс хяналт тавьж байхдаа үзсэн... Хөнгөн гэмтэлтэй холбогдуулан хууль ёсны төлөөлөгчийг тогтоогоогүй. Хохирол төлбөр төлөгдсөн нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн. Мэдүүлэг дээрээ насанд хүрээгүй хохирогчийн эцэг, эх гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн... Хүүхдүүд маань зүгээр гэж хэлсэн...”,
2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн: “...Шүүгдэгч нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ зам тээврийн осол гаргасан байгаа. Ингэхдээ нэг биш хоёр машиныг мөргөсөн үүнтэй холбоотой зарим хүмүүсийн эд хөрөнгөд хохирол учирсан бол зарим хүмүүс нь эрүүл мэндээрээ хохирсон нөхцөл байдал тогтоогдсон. Хохирол хор уршгийн хувьд баримтаар гаргасан хохирол төлөгдсөн гэж үзэж байгаа боловч хор уршиг арилаагүй гэж үзэж байгаа. Шүүгдэгчийн хувийн байдлын талаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэх байдлууд харагдсан. Гэхдээ гэмт хэргийн дараах шүүгдэгчийн хувийн байдлыг мөн харгалзах ёстой.
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан өдрөөс хойш энд байна тэнд байна. Ирэх боломжгүй байна гэх тайлбарыг тавьдаг байсан. Мөн шүүх дээр ирээд гадагшаа явсан асуудал байгаа. Хохирогч нарын хүсээд байгаа зүйл нь энэ хүнээс уучлалт хүсээд байгаа зүйл л байгаа. Гэтэл нэг ч удаа уучлалт гуйж байгаагүй байдаг. Дээрх нөхцөл байдлыг харгалзан үзээд улсын яллагчийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасны дагуу 1 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, 2 жилийн хугацаанд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг тус тус гаргаж байна. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүнд авагдсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээлгэх тус тус саналыг гаргаж байна...” гэх,
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс: “..Миний үйлчлүүлэгч нь анх удаа гэмт хэрэгт холбогдож байна. Шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны явцад баруун гар талаас нохой гарч ирсэн би тухайн нохойг дайрахгүй гэх байр сууринаас хажуу тийшээ жолоогоо дарснаас болоод дээрх осол үйлдэгдсэн гэх асуудлыг ярьдаг. Анх удаа аюултай нөхцөл байдлыг арилгах үүднээс тээврийн хэрэгслийнхээ чиглэлийг өөрчилсний улмаас болгоомжгүй гэмт хэрэгт холбогдсон гэж үзэж байгаа. Миний үйлчлүүлэгч нь гэмт хэрэгт холбогдсон цагаасаа эхлээд цагдаагийн байгууллага дээр очоод албадлагын арга хэмжээ авах, согтуурлын зэрэг тогтоох, бүх үйл ажиллагааг сайн дурын үндсэн дээр хийж ирсэн.Өөрөөр хэлбэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль үед саад учруулаагүй гэж бодож байна. Энэ талаарх баримтууд хавтаст хэрэгт авагдсан гэж өмгөөлөгчийн зүгээс харж байгаа. Гэмших уучлалт гуйх асуудлыг эцсийн үг хэлэх үедээ дурдах байх гэж бодож байна. Сая завсарласан үедээ мөн асуулаа. Яагаад уучлалт гуйхгүй байгаа юм бээ гээд асуухад яаж уучлалт гуйхаа мэдэхгүй байна ийм асуудал гарчихсан байхад яаж уучлалт гуйхаа мэдэхгүй байна гэж надад хэлсэн. Мөн гадаадад эмчлүүлсэн гэх асуудал дээр тайлбар өгөхөд. Миний үйлчлүүлэгчийн хувьд гурван төрлийн хорт хавдар байж магадгүй үүний аль нэг нь гэдгийг тодруулахаар гадагшаа явсан байдаг. Хорт хавдрын аль нэг шинжийг тодорхойлуулах зорилготой явсан тухайн шинжилгээг Монгол улсад тодруулах боломгүй гэх байдлаас болоод явсан түүнийг нь мөн зөвөөр ойлгоорой гэж хүсэх байна. Энэ гэмт хэрэг нь өөрөө сонгох санкцитай байдаг. Шүүн таслах ажиллагаанд оролцож байгаа байдал, хохирол төлбөрөө төлсөн байдал зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд миний үйлчлүүлэгчид бүгд байна гэж үзэж байгаа. Тиймээс дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзээд хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгөөч гэж хүсэж байна..” гэх дүгнэлт, тайлбар зэргийг тус тус гаргав.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ
Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд /хохирогч, шүүгдэгч нарын хоорондын харилцаа, гаргасан зан авир, үйлдлийн өрнөл, шүүгдэгчийн зүгээс тухайн үйл явдал, санаа зорилго, үйлдэлдээ хандаж байгаа хандлага/, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэв.
Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,
Учирсан хохиролд: хохирол, хор уршигт хандаж буй хандлага,
Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал зэргийг харгалзсан.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Түүнчлэн Улсын яллагчийн: “2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн хариуцлагын дүгнэлт: “ Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасан нөхцөл хангагдсан гэж үзсэн.,
2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн ...Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан өдрөөс хойш энд байна тэнд байна. Ирэх боломжгүй байна гэх тайлбарыг тавьдаг байсан. Мөн шүүх дээр ирээд гадагшаа явсан асуудал байгаа. Хохирогч нарын хүсээд байгаа зүйл нь энэ хүнээс уучлалт хүсээд байгаа зүйл л байгаа. Гэтэл нэг ч удаа уучлалт гуйж байгаагүй байдаг. Дээрх нөхцөл байдлыг харгалзан үзээд улсын яллагчийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасны дагуу 1 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, 2 жилийн хугацаанд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг тус тус гаргаж байна” гэх дүгнэлт нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэрэг нь шударга ёсны зарчимд нийцэхгүй байх тул хүлээн авах боломжгүй байна.
Тухайлбал Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж тус тус хуульчилсан.
Иймд шүүх шүүгдэгч Х.*******эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж Согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар нь шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Бусад асуудлаар:
Энэ хэрэгт шүүгдэгч Х.******* нь эд мөрийн баримт, бичиг баримт жолооны үнэмлэх хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйл ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Түүнчлэн Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Аянагүл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдөр 146 дугаартай хялбаршуулсан журмаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүгчийн 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 2023/ШЗ292 дугаар захирамжаар Х.*******д холбогдох хэргийн шүүх хуралдааныг 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 16 цагт товлон зарласан.
Гэтэл хяналтын прокурор Д.Аянагүл нь эрүүгийн 2307000000192 дугаартай яллагдагч С.Сугарт холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанд 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 10 цаг 00 минутад оролцсон атлаа тус 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 16:00 цагт зарлагдсан яллагдагч Х.*******д холбогдох хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд тус Прокурорын газрын 2023 оны 08 дугаар сарын 25, мөн оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 5/529, 5/551 тоот албан бичгээр “...Д.Аянагүл нь ээлжийн амралаа эдэлж байх тул хяналтын прокурор Г.Баясгалан, Д.Цэцэг-Эрдэнэ нарыг оролцуулахаар томилсон.”,
мөн шүүгдэгч Х.*******д холбогдох хэргийг хянан хэлэлцэх 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралдаанд Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газраас ажиглагчаар оролцсон болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овгийн *******гийн ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж Согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЧИНЗОРИГ